Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0631

 

2020.12.09*******ний өдөр 221/МА2020/0631

 

  Т.Ц*******ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Р.Ш, хариуцагчийн өмгөөлөгч П.А нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16*******ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Ц*******ын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16*******ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр:

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Т.Ц*******ын “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/11 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”*******ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Ц давж заалдах гомдолдоо:

Т.Ц би Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/11 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч миний бие өмгөөлөгч Р.Ш бид нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан Өвөрхангай аймгийн Засаг даргын Б/11 дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илтэд хууль бус болохыг тогтоож уг актыг хүчингүйд тооцож, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох 2020 оны 04 дүгээр сарын 08*******наас хойшхи ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгуулах, энэ хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлснөөр тооцуулах зэрэг шаардлагыг шүүхэд гаргасан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт тусгагдсан.

Анхан шатны шийдвэрээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 30*******ны өдөр хүлээн авч шийдвэр дараах байдлаар хуулийг илтэд зөрчсөн тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/11 дүгээр захирамж нь хуулийн 25 дугаар зүйлд буй нотлох баримтуудыг цуглуулах, 26 дугаар зүйлд буй оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд буй сонсох ажиллагааг явуулах, 31, 32 дугаар зүйлд буй зөвлөгөө мэдээлэл өгөх, оролцогч бичиг баримттай танилцах, 42 дугаар зүйлд буй сонсох боломж, 43 дугаар зүйлд буй захиргааны актыг мэдэгдэх гэх мэт хуулиар тогтоосон журмыг илтэд зөрчсөнд шүүх үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна. Эдгээр үндэслэлийн талаар шүүх хуралдааны мэтгэлцээний үед нэхэмжлэгч тал байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Аймгийн Засаг дарга Г.Г надад 2020 оны 04 дүгээр сарын 08*******ны өдөр Б/11 тоот сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халахдаа намайг албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан 2017 оны 09 дүгээр сарын 18*******ны өдөр Б/30 дугаар хууль бус захирамжаар халагдаад шүүхийн шийдвэрээр эгүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 23*******ны өдөр томилогдсон. Тэр үед чи муу яасан их надтай заргалддаг юм чамайг өнөөдөр томилоод маргааш хална гэж албан тушаалын дарамт үзүүлж байсан. Иймээс БСШУСЯамын сайдтай 2019 онд байгуулсан гэрээний 3.7.4*******д Багш, удирдах ажилтаныг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдэнд орон сууцны болон бусад дэмжлэг үзүүлэх, 3.9.3*******д орон нутгийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангаж, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтаныг хууль тогтоомжид нийцүүлэн хамт олон, эцэг эх, суралцагчдын оролцоотой ил тод зарчмаар сонгон шалгаруулж, томилж чөлөөлөх ажлыг хэвшүүлэх гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн 2019 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд ЭЕШ*******ын үнэлгээгээр сүүлийн байр эзэлсэн 2 сургуулийн захирлыг ажлаас чөлөөлж болно гэж заачихаад ганцхан намайг л ажлаас чөлөөлсөн юм. Дэлхий даяар Ковид*******19 цар тахал дэгдэж эрүүл мэндээ хамгаалж амгалан тайван байхыг улс орон даяар сэрэмжлүүлж байхад намайг эмчийн магадлагаатай байхад ажлаас чөлөөлсөн.

Маргаан бүхий актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 22, 41 дүгээр зүйлийг илтэд зөрчсөнд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй юм. Учир нь миний бие сургуулийн захирлын хувьд үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан 18*******д үр дүнгийн гэрээг хөдөлмөрийн контрактад хамааруулахаар тайлбарласан байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ш шүүхэд гаргасан гомдолдоо:

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ийнхүү чөлөөлөхдөө 4 үндэслэл бүхий зөрчил дутагдал заасныг анхан шатны шүүх 1 дэх үндэслэл болох 2019 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил нь нотлогдсон тул Б/11 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллагын хуулийн этгээд болон түүний ерөнхий менежерийн хооронд байгуулсан үр дүнгийн гэрээг контрактын нэгэн адил үздэг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1*******д өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагаагаар контракт байгуулна гэжээ. Иймд аймгийн Засаг дарга, Ерөнхий боловсролын сургуулийн захирал хоёрын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээ нь контракт гэж үзэх боломжтой, хэрэв контракт гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 25, 41, 41.2 дахь заалтууд хамаарна.

Шүүх контракт биш үр дүнгийн гэрээгээр ажиллаж байсан гэж дүгнэсэн бол “үр дүнгийн гэрээ”*******г дүгнэх журмыг баримтлаагүй байхад гэрээг дүгнэсэн гэж үзсэн нь өрөөсгөл талтай. Аливаа гараанд 2 тал оролцож гэрээг байгуулж, 2 тал хоёулаа байлцаж гэрээг дүгнэж, санал бодол хүсэлтээ гаргах эрхтэй. Гэтэл аймгийн Засаг дарга, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Цэрэнлхам нарын хооронд байгуулсан 2019 оны үр дүнгийн гэрээг ажил олгогч тал дангаараа дүгнэж ажилтаныг ажлаас халах үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2*******д заасан хөдөлмөрийн харилцаанд давуу байдал тогтоохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Мөн үр дүнгийн гэрээг дүгнэхдээ ажилтаныг байлцах эрхийг хязгаарласан шалтгаанаа нотлоогүй байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.3 дахь заалтыг зөрчсөн.

Шүүх үндэслэх хэсэгтээ “нэхэмжлэгч удаа хугацаагаар өвчтэй байсан, эмнэлгийн чөлөөтэй байсныг батлах өвчний түүх бусад баримтаар давхар нотлогдох ёстой” гэжээ. Энэ баримтыг шүүх өөрөө шаардаж авах үүргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1*******д заасан байдаг. Мөн шийдвэрт 5*******аас дээш хоногоор өвчтэй байсан бол эрүүл мэндийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах ёстой гэж хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5*******д “Монгол улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй гэж заажээ. Т.Ц дээр дурьдсан өвчтэй байх хугацааны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас аваагүй нь эрхээ эдлээгүй болохоос үүргээ биелүүлээгүй буюу хууль зөрчсөн гэх үндэслэл биш юм.

Маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй биш. Т.Ц*******ыг ажлаас чөлөөлөх эрхийн акт гаргахдаа захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 28.1, 28.2, 31.1 дэхь заалтуудыг зөрчсөн.

Хариуцагч нь сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг 2 удаа хүргүүлээд ирээгүй гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч, тухайн мэдэгдлийг хүлээн аваад дурьдсан хугацаанд ирэх боломж байгаагүй. Энэ хугацаанд өвчтэй байсан баримтууд хэрэгт байдаг.

Хариуцагч Т.Ц*******ыг ажлаас чөлөөлөх эрхийн акт гаргахдаа түүнд мэдэгдэж санал хүсэлтийг сонсох боломжоор хангаагүй, ажлаас чөлөөлсөн захирамж гаргаснаа огт мэдэгдээгүй, ажил хүлээлцэхээр очихдоо захирамжийг гардуулсан зэрэг байдал нь нэхэмжлэгчийн эрхийг огт хангаагүй ажил олгогч өөрийн давуу байдлаар хандсан нөхцөл байдлууд харагддаг.

Анхан шатны шүүх ажил олгогч, ажилтан нар үр дүнгийн гэрээг хуульд заасан тэгш эрхийн үндсэнд дүгнээгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн байдалд дүгнэлт хийгээгүй, хариуцагч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь мэтгэлцэх зарчмаар хангаагүй эвлэрэх боломж олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3*******д заасан нөхцөлд Т.Ц*******г ажлаас чөлөөлсөн байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08*******ны өдрийн “Т.Ц*******г захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Ч*******ийг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/11 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 50 дугаар зүйлийн 50.2, 50.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 43, 46, Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, 2019 оны “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 472 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтыг тус тус үндэслэн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц нь 2019 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, тухайн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, удаа дараа ажил тасалж, ажлын байраа орхиж явсан, хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлүүдийг гаргасан зэрэг зөрчлүүд илэрсэн байх тул цаашид уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Т.Ц нь аймгийн Засаг даргатай 2019 оны 01 дүгээр сарын 28*******ны өдөр “Үр дүнгийн гэрээ”*******г байгуулсан бөгөөд тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.2*******д хариуцлагын талаар тусгаж өгсөн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 10 дугаар сарын 29*******ний өдрийн 29/01 дүгээр дүгнэлт, Боловсрол соёл, урлагийн газрын дэргэдэх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн хороонд Богд сумын Засаг даргаас ирүүлсэн албан тоотын хүрээнд хэлэлцсэн санал, дүгнэлт, 2019 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт зэргийг үндэслэн хариуцагчаас 2020 оны 02 дугаар сарын 14*******ний өдрийн 1/63 дугаар албан бичгээр сонсох ажиллагааг явуулжээ. Мөн түүнчлэн аймгийн Богд сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 15*******ны өдрийн 11 дүгээр албан бичгээс үзвэл, Т.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 23*******ны өдрөөс 03 дугаар сарын 01*******ний өдөр хүртэл, 03 дугаар сарын 15*******ны өдрөөс 03 дугаар сарын 22*******ны өдөр хүртэл, 05 дугаар сарын 07*******ны өдрөөс 05 дугаар сарын 17*******ны өдөр хүртэл, 2020 оны 02 дугаар сарын 29*******ний өдрөөс 03 дугаар сарын 09*******ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан эрхийн актуудын он, сар, өдөртэй нь зөрүүтэйгээс гадна нэхэмжлэгч сонсох ажиллагаанд өөрөө оролцох боломжтой байжээ.

Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1*******д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна”, 14.1.2*******д “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж тус тус заажээ. Төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах улсын төсвөөс санхүүждэг сургуулийн захирлын хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу байгуулагдах хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах боловч Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15*******д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан бүрэн эрхийг аймгийн Засаг даргад хуулиар олгожээ.

Дээрх хуульд зааснаар Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал /төрийн үйлчилгээний удирдах албан тушаал/ нь хөдөлмөрийн гэрээний зэрэгцээ цэцэрлэгийн төсвийн шууд захирагчийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулах ба түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг хөдөлмөрийн гэрээний дагуу үнэлэхгүй боловч хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор “ноцтой” зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1*******д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар “хөдөлмөрийн гэрээ”*******г цуцлахаар, ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3*******т заасан “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай байна.

Хэргийн оролцогч нар нэхэмжлэгч Т.Ц нь Өвөрхангай аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйд маргаагүй. Харин маргаан бүхий захиргааны актад “хөдөлмөрийн гэрээ”*******г ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4*******д заасныг үндэслэсэн бөгөөд анхан шатны шүүхээс “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж зөв дүгнэлтийг хийсэн байна. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласанаар “...үр дүнгийн гэрээ нь контракт гэрээний 1 хэлбэр...” гэж ойлгох боломжгүй. Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээ, контракт гэрээгээр биш үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг субьектын хувьд түүний ажлын гүйцэтгэл, үнэлгээ, дүгнэлт зэргийг гагцхүү үр дүнгийн гэрээний хэрэгжилттэй холбож тайлбарлах ёстой.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй, эвлэрэх бололцоо олгоогүй гэх бөгөөд “Мэтгэлцэх зарчим” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих бөгөөд хариуцагчаас 2020 оны 07 дугаар сарын 17*******ны өдрийн 215 дугаар албан бичгээр өмгөөлөгч П.А*******нг оролцуулахаа илэрхийлж, анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг зохигчдод мэдэгдэж мэтгэлцэх эрхээр хангаж хурлын товыг хүргүүлсэн байна. Тодруулбал, 2020 оны 09 дүгээр сарын 16*******ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчээс хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, эвлэрэх хүсэлт гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, сонсох ажиллагаа хийгээгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг зөрчсөн...” гэх гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16*******ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5*******д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

 

 

ШҮҮГЧ                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН