Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 6633

 

Баянзүрх д И Л.Энхжаргал , З.Баярмаа, Б.Мандалбаяр нээлттэй ,

: Монгол Улсын хуулийн этгээд 1084267 регистрийн дугаартай, 俿 5 , 6 , 20 3 , Ǻ Т ,

: Монгол Улсын иргэн ХА80080575 регистрийн дугаартай, Баянзүрх 俿, 12 дугаар , 12 , 242 , ̺ ,

, хохирол, зардалд 17.500.000 / / тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Иргэний нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд гутаа , мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаа , эдийн бус гэм хорын хохиролд 30.000.000 төгрөг, үндэслэлгүй төлсөн 3.500.000 төгрөг нийт 33.500.000 /гучин гурван сая/ тус тус хянан .

ؿ : Ǻ Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өнөрсайхан, 㺺 ., иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, Н ар Ч.Номин-Эрдэнэ нар .

:

 

: Зөн билгийн академи 2008 оноос байгуулагдаж Зөн билгийн тулаан телевизийн цуврал нэвтрүүлгийг зохион байгуулж ирсэн. Энэхүү нэвтрүүлгээрээ хуурамч бөө, үзмэрчдийг шүү харуулж, чадвартайг ялгах зорилготой хийгддэг. Манай нэвтрүүлгийн эхний 3 байранд шалгарч үлдсэн үзмэрчид цом, батламж гардан авч Зөн билгийн академийн гишүүн болж гэрээ байгуулдаг. Гишүүн болсноороо өөрсдөө хүсвэл академийн байранд байрлаж үзлэг заса хийх боломжтой байдаг. Мөн манай академи нь гадаад улсын зөн билгийн тулаан нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг бөгөөд гадаад улсаас манай байгууллагад хандан урилга ирсэн үед гишүүдээсээ шалгаруулалтад оруулж мөн тодорхой төлбөрийг авч гадаад улсад нэвтрүүлэгт оролцох хугацаандаа ямар нэгэн зардал гаргахгүй тийз, буудал, хоолны зардлыг тухайн телевизээр даалгах гэрээг хийж явуулдаг. 2013 оны 6 сард Украйн улсаас манай академид хандан шилдэг зөн билэгчдээсээ нэвтрүүлэгт оролцуулах урилга ирсэний дагуу 3 хүнийг тус бүр 10000000 /арван сая/ төгрөг төлж явуулахаар болсон. Гишүүдээсээ авсан төлбөрөө манай байгууллага эдгээр зөн билэгчдийг даган Украйн улс руу нэвтрүүлэг бэлдэхээр 1 зураглаач, продюсер, менежер нийт 3 дагаж явсан тэдний тухай болон Украйн улсын шашин шүтлэгийн талаар нэвтрүүлгийг бэлтгэн ирсэн. Гурван зөн билэгтний нэг болох лам М.Мягмаржав 2000000 /хоёр сая/ төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 8000000 /найман сая/ төгрөгийг Украйнд нэвтрүүлэгт оролцож байх хугацаандаа болон ирээд манай академийн байранд ард иргэдийг хүлээн авч үзлэг заслыг хийж барагдуулна гэж гэрээ хийсэн боловч 10 сарын сүүлээр Монголд ирээд 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг л төлж үлдэгдэл өр төлбөрийг барагдуулахгүй утсаар ярихаар өвчтэй байна, эмнэлэгт байна гэсэн хариултыг өгч манай академид хохирол учруулж байна. Тэгээд үнэхээр өвчтэй байна уу гэтэл 2013 оны 12 сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Дорнод аймагт очин үзлэг заслыг хийсэн нь Дорнод аймгаас олон хүн утасдаж бидэнд хэлсэн. Гэвч энэ үед биднийг залгахад эмнэлэгт байна гэж хэлж байсан. Мөн Дорнод аймгийн Мижи телевизийн ажилтан н.Соёлоо, менежер н.Уянгаа батлан хэлснийг гар утсандаа бид бичиж авсан байгаа. Мөн бид ярилцлагад орсон нэвтрүүлгийг хуулбарлан авсан байгаа. Энэ бүхэн зөн билгийн академи болон М.Мягмаржав нарын харилцан тохиролцож хийсэн продюсерийн гэрээний 5.4-д заасан Академийн гишүүн Украйн улсад байх хугацаандаа болон Монголд ирээд академийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч сурталчилгаа дур мэдэн явуулахгүй мөн академ мэдэгдэлгүй үзлэг, засал хийхгүй байх гэсэн 2 заалтыг зөрчсөн учраас гэрээний дагуу гэрээ зөрчсөн төлбөр, мөн М.Мягмаржав лам нь манай байгууллагын нэр болон нэвтрүүлгийн нэрийг /зөн билгийн тулаан нэр нь оюуны өмчийн газраас барааны тэмдэгтийн гэрчилгээ авсан болно/ ашиглан, ашиг олж байгаа тул түүний нөхөн төлбөр болгож 10000000 /арван сая/ төгрөг болон гадаад улсад явсан төлбөрийн үлдэгдэл 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг нийт 16500000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөг, хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 1.000.000 төгрөг нийт 17.500.000 төгрөгийг гаргуулан манай Зөн билгийн академид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

шүүх ирүүлсэн : Мөнхбаярын Мягмаржав миний бие Зөн билгийн академ-ийн тэргүүн Л.Өнөрбаяр иргэн надаас гэрээ зөрчсөн, байгууллагын нэр болон нэвтрүүлгийн нэр ашиглан ашиг олсон төлбөр 10000000 /арван сая/ төгрөг, гадаад улсад явсан төлбөрийн үлдэгдэл 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Монголын зөн билгийн академи-аас 2009 онд зохион байгуулсан Зөн билгийн тулаан-2 нэвтрүүлэгт М.Мягмаржав би оролцож шилдэг 4-т үлдэж байсан. Уг тэмцээнийг академи зохион байгуулах бүх шатанд шилдэгээр үлдсэн зөн билэгтэнг академийн зүгээс АНУ-д зохиогдох зөн билгийн тулаанд оролцуулна гэсэн зар гаргасан боловч хэрэгжээгүй юм. Харин академийн тэргүүн Л.Өнөрбаяр 2013 оны 6 сарын 25-ны үед надад Украйн улсад зохиогдох Олон улсын зөн билгийн тулаанд оролцох урилга ирсэн, явж чадах уу гэж асуусан. Дээрх олон улсын тэмцээнд оролцох нь миний туйлын хүсэл байсан тул тэгье гэж даруй зөвшөөрсөн. Академийн тэргүүн Л.Өнөрбаяр таны Украйн улсад явах нийт зардал 10000000 /арван сая/ төгрөг, түүнийг нэн даруй олж өг гэсэн боловч надад олдохгүй байв. Би кадемийн нэхсэн мөнгийг олохгүй байна гэдгээ тэргүүн Л.Өнөрбаярт учирлаж хэлэхэд минь онгоцны зардлаа ол, хандив цуглуул гээд надад албан бичиг бичиж өгөөд байгууллагуудаар явж өөрөө тараа гэсэн. Тэгээд би Хаан банк, Аэрофлот зэрэг байгууллагад өөрийн биеэр аваачиж өгсөн боловч шийдэгдээгүй. Тэгтэл академийн тэргүүн Л.Өнөрбаяр намайг хугацаа алдаад байна чи хүмүүсийг үзэж хараад түүгээрээ онгоцныхоо зардлыг ол гээд Зөн билгийн академийн байранд суулгаж надаар үзлэг хийлгүүлж 2000000 /хоёр сая/ төгрөг авсан. Мөн академийн тэргүүн Л.Өнөрбаяр Украйн явахын тулд хамтран ажиллах гэрээ байгуулах хэрэгтэй, эс тэгвэл явах боломжгүй гэхээр нь би 2013 оны 7 сарын 6-нд Хамтран ажиллах гэрээ-нд гарын үсэг зурсан. Тэгээд 2013 оны 7 сарын 7-ны өдөр Украйн руу нисэх гэж байхад өглөө Буянт-Ухаа олон улсын нисэх буудал дээр бидэнд (надаас гадна Д.Долгорсүрэн, М.Төмөрчөдөр) дээрх тэмцээнд орох урилга гээд нэг бичиг өгсөн. Бид ОХУ-ыг дайран Украйнд очиход Украйны СТБ телевизийнхэн та бүхнээс бид ямарч зардал аваагүй ба бүх зардлыг бид хариуцаж байгаа гэж мэдэгдсэн. Тэхээр нь би Украйнаас академийн тэргүүн Л.Өнөрбаяртай утсаар холбогдож Монголоос зөн билгийн тулаанд оролцох бүх зардлыг СТБ телевизийнхэн дааж байгаа гэж байна. Бид гурваас худлаа ярьж мөнгө авсан байна гэсэн чинь та гурвыг зуучилсаны хөлс гэж тайлбарласан. Би Украйны СТБ телевизийн эхний шалгаруулалтад тэнцээд цаашид үргэлжлүүлэх болсон бөгөөд 2 хоногийн хугацаатай чөлөө авч (өвлийн хувцас хунараа авах, гэр орноо эргэх зорилгоор) 2013 оны 9 дүгээр сарын дундуур эх орондоо ирсэн юм. Академийн тэргүүн Л.Өнөрбаяр намайг ирэхийг мэдэж байсан тул онгоцноос буугаад гэртээ дөнгөж ирээд байхад минь надруу утасдаж надтай уулзах хэрэг байна, өгөө хийсэн гэрээндээ хавсралт нэмэлт гэрээ хийх хэрэгтэй байна гэсэн. Би ямар учиртай, яагаад бас гэрээ байгуулах талаар асуухад минь тэрээр эртээдийн хийсэн гэрээнд хоёр талын хариуцлагын талаар тусгаагүй байна, бид чамайг ирэхэд чинь сурталчилгаа реклам хийж өгөх үүргээ тусгах хэрэгтэй байна гэсэн би тухайн үед сайн ойлгоогүй тул зурахаас татгалзах гэхэд тэгвэл бид таныг явуулахгүй гэхээр нь зурсан. Тэгээд тэр гэрээг тухайн үед надад ч өгөөгүй тул түүнийг аваагүй явсан юм. Украйнд зөн билэгтний тэмцээнд үргэлжлүүлэн оролцож байтал миний төрсөн дүү автомашины аваарт орчихлоо гэсэн мэдээ ирээд би 2013 оны 10 сарын 13-нд тэмцээнээ орхиж, Монголдоо буцаж ирсэн. Уг нь би тэмцээндээ их амжилттай оролцож байсан. Ирээд .Өнөрбаяртай уулзахад үлдэгдэл төлбөрөө өг гэсэн тэгээд надад өгөх боломж байхгүй байна, дүү маань аваарт ороод мөнгө өгөх боломжгүй гэж хэлэхэд минь тэр чи тэгвэл манай байранд сууж хүн үзэж, харж өрөө төл гэсэн тэгээд би 2013 оны 11 сараас зөн билгийн академид үзлэг хийж 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг олсоноо өгсөн. Украйнаас ирсний дараа Чингэлтэй дүүргийн хэрэг бүртгэгч н.Баттөр гэдэг хүн намайг дуудаж уулзаад таниас байцаалт авна, Украйн улсруу таньтай хамт явсан 2 хүн чинь Зөн билгийн академийн талаар гомдол гаргасан гээд болсон зүйлүүдийн талаар байцаалт авч хохирогч болгосон. Тэгээд байж байтал Дорнод аймгийн иргэн н.Габаа гэдэг хүн надруу яриад чи манай аймагт ирээч гээд урьсан тэгээд би тус аймагт 2013 оны 12 сарын 25-27-нд иргэдийг хүлээн авч байхад кадемийн тэргүүн Л.Өнөрбаяр намайг шүүхэд өгсөн байсан. Цагдаагийн байгууллага кадемийн тэргүүн Л.Өнөрбаярт холбогдох хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна билээ. Би Зөн билгийн академитай ямар нэг холбоогүй, харин намайг Зөн билгийн академийн зохион байгуулсан тэмцээнд оролцож шалгарч байхад тэндээс надад Монголын хүндэт зөн билэгтэн гэсэн батламж өгч байсан. Иргэн би өөрийгөө Монголын зөн билэгтэн, Олон улсын зөн билэгтэн гэж хэлэх эрхтэй гэж бодож байна. Иргэн М.Мягмаржав би кадемийн тэргүүн Л.Өнөрбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

1. Украйн улсын СТБ телевизийн зохион байгуулсан нэвтрүүлэгт Зөн билгийн академи Монгол Улсын иргэн М.Мягмаржав, Д.Долгорсүрэн, М.Төмөрчөдөр нарыг оролцуулахдаа тус бүрийг 10000000 /арван сая/ төгрөгийн хөлсөөр зуучлал үзүүлэх гэрээ байгуулаагүй, Зөн билгийн академид ямар нэг төлбөр төлөх үүрэг хүлээгүй тул гадаад улсад явсан төлбөрийн үлдэгдэл 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг төлөх үндэслэлгүй, харин би хууртагдан 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг төлчихсөн байгаа болно.

2. Иргэн М.Мягмаржав би Зөн билгийн академид намайг гадаад, дотоодын аль байгууллага, иргэнд ямар нэг байдлаар зуучлах талаар гэрээ, хэлцэл, хүсэлт гаргаж байгаагүй.

3. Иргэн М.Мягмаржав би, Зөн билгийн академи төрийн бус байгууллагын дүрэмтэй танилцаж, гишүүнээр элсэж байгаагүй тул түүний өмнө би ямар нэг үүрэг хүлээгээгүй болно.

4. 3өн билгийн академи, түүний тэргүүн Л.Өнөрбаяр Украйн улсын СТБ телевизийн зохион байгуулсан нэвтрүүлэгт ямар ч зардал гаргааүй бөгөөд Монголын иргэд бидний оролцох олон улсын зөн билэгтний тэмцээнд Украйн улсад ирэх, гарах ба оршин суух бүх зардлыг Украйн улсын СТБ телевиз даасан тул ямар нэг санхүүгийн хохирол, алдагдал хүлээгээгүй болно.

5. 3өн билгийн академийн тэргүүн Л.Өнөрбаяртай байгуулсан 2013 оны 7 сарын 6-нд хамтран ажиллах гэрээ нь нэг талын ашиг сонирхол (Зөн билгийн академийн)-ыг нөгөө талд буюу иргэн надад тулган хүлээлгэсэн, гэрээний нөхцлийг танилцуулж ойлгуулаагүй, мөн Украйны талын урилга, зөн билгийн тулаан зохион байгуулах нөхцлийг танилуулалгүй биднийг (М.Мягмаржав, Д.Долгорсүрэн, М.Төмөрчөдөр) 2013 оны 7 сарын 7-ны өглөө гадаад руу явуулахдаа худлаа хэлж хууран мэхэлж мөнгө гаргуулсан, 2013 оны 9 сарын 21-н өдрийн амтран ажиллах /продюсерын/ гэрээний нэмэлт заалтууд гэх бичиг баримтад намайг айлган сүрдүүлж гарын үсэг зуруулж дарамтлан хийсэн жинхэнэ гэрээ гэж үзэхгүй байна.

6. Иргэн М.Мягмаржав би хамтран ажиллах /продюсерын/ гэрээний нэмэлт заалтууд гэх бичиг баримтыг гэрээ гэж үзэхгүй байгаа тул түүний заалтуудыг биелүүлэх үүрэггүй бөгөөд Зөн билгийн академи төрийн бус байгууллагын нэр болон нэвтрүүлгийн нэрийг огт ашиглаагүй тул бусдын нэр барьж олсон ашгийн нөхөн төлбөр гэж 10000000 /арван сая/ төгрөгийг төлөх үндэсгүй гэж гэж үзэж байна.

Харин Зөн билгийн академийн тэргүүн Л.Өнөрбаяр нь иргэн намайг Тайлагдашгүй нууц сэтгүүлээр, Өвөрхангайн Арвайхээр телевизээр олон нийтэд худлаа гүтгэсэн мэдээ, мэдээлэл зар тараасан тул нэр төрийг гутаан доромжилсон болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Мөнхбаярын Мягмаржав миний бие 2009 онд Монголын зөн билгийн академиас зохион байгуулсан Зөн билгийн тулаан-2 нэвтрүүлэгт оролцож, шилдэг 4-т үлдэж Батламж гардан авч байсан билээ. Гэтэл Зөн билгийн академи' төрийн бус байгууллагын тэргүүн Л.Өнөрбаяр нь иргэн М.Мягмаржав миний нэр төрд хууль бусаар бүдүүлэгээр халдаж нэр төр алдар хүндийг минь олон нийтийн өмнө олон нийтийн хэвлэл мздээллийн хэрэгслэлээр тухайлбал Өвөрхангай аймгийн Арвайхээр Телевизээр болон Тайлагдашгүй нууц нэртэй сэтгүүлийн №-003 \21\ дугаарын өнгөт сэтгүүлийн арын хавтасны дотор талд миний лам хувцастай зургийг минь тавьж луйварчин мэхлэгч мэтээр олон нийтийн өмнө гүтгэн доромжилсон юм. Энэ байдлаас болж миний таних мэдэх, хамаатан садан зэрэг хүмүүс надад таны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг хууран мэхлэгч гэсэн мэдээлэл гаргаад байна. Та энэ талаар мэдсэн үү их эвгүй мэдээллэл цацагдаж байна гэж хүртэл хэлж байсан. Үүнээс болж бусдын өмнө хууран мэхлэгч, луйварчин мэтээр зарлагдан тараагдсандаа сэтгэл санаа минь маш их зовж шаналсан. Ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэр төрөө гүтгүүлж сэтгэл санааны хүнд байдалд орсоноос болж сэтгэл санааны хувьд евчин эмгэгтэйгээ тэмцэхэд минь хүртэл нөлөөлж байна. Миний бие хүнд өвчний улмаас 2015 оны турш гэмтэл болон 1 дүгээр эмнэлэг, эмчилдэг сувилдаг гэх улсын болон хувийн эмнэлэг, эмч домчоор явж байгаа боловч өвчин минь эдгэрэхгүй өнөөдрийг хүртэл өвчиндөө шанлахын зэрэгцээ сэтгэл санаа маань давхар шаналж, амьдрах чадвар доройтон эмчилгээ сувилгааны мөнгөө төлж чадахгүй, хамаатан садны халамжинд ороод ч эрүүл мэнд минь дээрдэхгүй хүнд байдалд орж, ажил хөдөлмөр эрхлэх чадвар, боломжгүй болоод байна.

Зөн билгийн академи (тэргүүн Л.Өнөрбаяр), Өвөрхангай аймгийн Арвайхээр чөлөөт суваг телевиз болон Тайлагдашгүй нууц" нэртэй сэтгүүлийн редакци хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 13-д "... Иргэн...Халдашгүй, чөлөөтөй байх эрхтэй... нэр төрийг доромжилж болохгүй...' Иргэний хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Зар сурталчипгааны тухай хуулийн холбогдох заалтыг зориуд санаатайгаар зөрчиж иргэн миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдахдаа лам хувцастай зургийг минь тавьж олон нийтийн өмнө гутаан доромжилсон байдаг.

Зөн билгийн академи төрийн бус байгууллагын тэргүүн Л.Өнөрбаяр нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Өвөрхангай аймгийн Арвайхээр чөлөөт суваг телевиз, Тайлагдашгүй нууц сэтгүүлтэй хамтран зураг хөргийг минь гүтгэсэн агуулгатай Сэрэмжлүүлэг нэрээр хууль бус зар сурталчилгааг олон нийтэд тараан мэдээлж нэр төр алдар хүндийг минь гутаан доромжлоод зогсохгүй надад сэтгэл санааны маш их хохирол учруулсан тул Мөнхбаяр овогтой Мягмаржавын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр /хэвлэл мэдээллийн дээрх байгууллагуудаар/ няцаалт хийлгэн сэргээлгэж, сэтгэл санааны хохиролоо мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэн доромжилж сэтгэл санааны маш их хохирол учруулсан тул Иргэний хүулийн 21-р зүйлийн 21.1, 21.2, 21,3-р зүйл, 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1, 511 -р зүйлийн 511.1, 511.2- д зааснаар Зөн билгийн академиас сэтгэл санааны хохиролд 30.000.000 /гучин сая/ төгрөг, үндэслэлгүй төлсөн 3.500.000 (гурван сая таван зуун мянган) төгрөгийн хамт нийт 33 500.000 (гучин гурван сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зөн билгийн академи ТББ-н нэхэмжлэлтэй М.Мягмаржавд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах болон нэр төр сэргээлгэх тухай хоёр шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Манай байгууллагаас 2009 онд Зөн билгийн тулаан 2 нэвтрүүлгийг зохион байгуулсан бөгөөд хаалтын үйл ажиллагаа Үндэсний циркд зохион байгуулж, зөвхөн эхний 3 байранд шалгарсан шилдэг оролцогчдод өргөмжлөл, цом гардуулсан болно. Харин М.Мягмаржав лам нь 6 оролцогчоос 4-р байранд орж цом аваагүй зөвхөн нэвтрүүлэгт оролцсоны баталгаа болж батламж олгосон болно. Өөрөөр хэлбэл М.Мягмаржав лам нь Монголын зөн билэгтэн гэж үнэлэгдэх, шаардлага хангахгүй гэж үзсэн болно. Мөн уг тэмцээний үеэр шалгарсан зөн билэгтэнг АНУ-д зохиогдох зөн билгийн тулаанд оролцуулна гэсэн ямар нэгэн зар тавиагүй бөгөөд оролцогчдод ямар нэгэн амлалт өгсөн зүйл огт байхгүй болно. Үүний баталгаа болгож уг тэмцээний бүртгэлийн шторк мөн хаалтын үйл ажиллагааны рекламыг СД-нд буулгаж хавсаргав. Уг тэмцээний ялагч нь 10000000 /арван сая/ төгрөгийн шагнал авах эрхтэй байсан бөгөөд түүнийг Зөн билгийн академи ялагчид нь гардуулсан болно. Өөрөөр хэлбэл шагнал нь зөвхөн 1-р байранд орсон хүнд хамаарах тул хэрвээ АНУ-руу явуулахаар байсан бол 4-р байранд орсон М.Мягмаржав ламд ямар ч хамааралгүй болно. 2010 онд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын зөн билгийн тулаан нэвтрүүлгээс Монголоос оролцогч оролцуулах саналыг ирүүлсэний дагуу Зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцож байсан оролцогчдоос дахин шалгаруулалт явуулж ялсан оролцогчийг ОХУ явуулахаар болсон бөгөөд энэхүү тэмцээнд Удган н.Түдэв түрүүлж явах болзлыг хангаж, нэвтрүүлгийн багийн зардлыг дааж ОХУ-д тусгай нэвтрүүлэг бэлтгэн ирсэн болно. Харин уг тэмцээнд М.Мягмаржав лам нь сүүлийн байруудад орсон болно. 2013 оны 6 сарын эхээр Укрн улсын зөн билгийн тулаан нэвтрүүлгээс Зөн билгийн академи-йн тэргүүн Л.Өнөрбаярын хувийн майл хаяг руу захиа явуулж нэвтрүүлэгтээ Монголоос зөн билэгтэн оролцуулахад тусалцаа хүссэн. Энэхүү захиаг шүүхийн материалд хавсаргасан байгаа. Энэ дагуу нэвтрүүлэгт амжилттай оролцож байсан оролцогчдоо нэвтрүүлэгт оролцох саналыг хүргүүлсэн. М.Мягмаржав лам нь манай академи дээр үзлэг хийдэг байсан тул Украйн явуулах асуудлыг мэдээд намайг Украйн явуулж өгөөч энэ бол миний мөрөөдөл явуулж өгвөл ачийг тань хэзээ ч мартахгүй, бурхны өмнө зургийг тань тавиад өдөр болгон залбирч байгаа гэж удаа дараалан гуйсан. Энэ хүсэлтийг нь хүлээн авч Украйн улс руу явахад 10000000 /арван сая/ төгрөгийн төлбөр төлвөл явж болно гэдгийг хэлсэн. М.Мягмаржав лам мөнгө байхгүй надад албан бичиг бичээд өгөөч би таньдаг байгууллагуудаасаа Зөн билгийн академи-ийн нэрийг бариад мөнгө гуйя гээд албан бичиг авсан болно. Албан бичигт М.Мягмаржав ламд мөнгөн тусалцаа үзүүлнэ үү оронд нь манай байгууллага танай байгууллагын реклам сурталчилгаа явуулж өгье гэсэн утгатай байсан. Өөрөөр хэлбэл манай байгууллага М.Мягмаржав ламыг бүхий л хэлбэрээр дэмжиж байсан. Гэвч М.Мягмаржав ламд ямар ч байгууллага итгээгүй, мөнгө олгоогүй. Ингээд мөнгө олдохгүй байсан тул М.Мягмаржав лам нь кадемийн байранд үзлэг хийдэг байсан цалингаасаа суутгуулж тодорхой хувий өгөхөөр болж Зөн билгийн академи зар сурталчилгаа явуулсаны үндсэн дээр Зөн билгийн мөрдлөгө нэвтрүүлгий байгууллагын зардлаар зохион байгуулсан. М.Мягмаржав ламд харилцагч олж өгч түүнээсээ сая төгрөг суутгаж авсан. Үлдсэн мөнгөө өгч чадахгүй ирснийхээ дараа баталгаатай өгнө гэж хэлээд гэрээ байгуулаад Украйн улс руу явсан болно. Гэрээнд заасан үүргийн дагуу М.Мягмаржав ламыг олон түмэнд сурталчлах үүргийг Зөн билгийн академи хүлээж байсан тул 3 хүний бүрэлдэхүүнтэй баг М.Мягмаржав ламыг дагаж Украйн улсад нэвтрүүлэг бэлтгэхээр явсан. Энэ дагуу 4 цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн болно. Мөн М.Мягмаржав лам Украйн улсаас ирсний дараа сурталчилгаа явуулж рекламыг /СД-гээр хавсаргасан/ Эрдэнэт, Дархан хотуудад арга хэмжээ зохион байгуулж М.Мягмаржав ламд цалин болгож бэлнээр 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг олгосон. Зөн билгийн академи үүргээ биелүүлж М.Мягмаржав ламыг Украйн улс руу явуулан, энэ талаарх сурталчилгааг явуулж, олон түмэнд таниулж, цалинжуулж байсан. Харин М.Мягмаржав лам нь гэрээнд заасан үүргээсээ зайлсхийж өвчтэй байна гэх мэтээр залилж гэрээ зөрчиж өгөх ёстой төлбөрөө төлөхгүй манай байгууллагыг хохироосон болно. М.Мягмаржав ламын хувьд манай байгууллагад бэлнээр мөнгө төлсөн асуудал байхгүй харин ч манай байгууллагаас тогтмол бэлнээр мөнгө авч байсан тул түүнд хохирсон гэх асуудал байхгүй болно. Тийм ч учраас 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг бид төлөх ямар ч үндэслэл байхгүй юм. Украйн улсаас М.Мягмаржав лам нь утсаар холбогдож байхдаа зуучлалын төлбөрийн талаар ямар нэгэн үл ойлголцол бид 2-н дунд хэзээ ч гарч байгаагүй. Төлбөрийг нэвтрүүлэг бэлтгэхэд зарцуулна гэдгийг М.Мягмаржав лам мэдэж байсан тийм ч учраас нэмэлт гэрээг хийж гарын үсэг зурсан болно.

2. Нэр төрд халдсан тухайд М.Мягмаржав лам нь гэрээ зөрчиж, эмнэлэгт хэвтэж байна гэж яриад Дорнод аймагт үзлэг хийж явахдаа иргэн О.Сугар гэдэг хүнээс алдсан малы олж өгнө гэж хэлээд 200000 /хоёр зуун мянга/ төгрөг авч залилсан тухай гомдол манай байгууллагад бичгээр ирсэн болно. Мөн иргэн П.Чанцалдулам, Т.Оюунтуяа, Б.Дахинбаяр гэсэн иргэдийг засал хийж өгнө гэж мөнгө авч залилсан тул гомдолтой байна гэсэн өргөдөлүүд бичгээр ирсэн. Мөн утсаар олон тооны хүн Дорнод аймгаас М.Мягмаржав ламд мөнгөө залилуулсан гэж гомдол гаргаж утасдсан болно. Энэ дагуу М.Мягмаржав ламтай холбогдож шаардлага тавихад чиний ясыг цайруулна хэмээн заналхийлж байсан. Тун удалгүй Өвөрхангай аймгаас танай нэвтрүүлэгт оролцож байсан М.Мягмаржав лам Дэлхийн болон Монголын зөн билэгтэн хэмээн үзлэг хийх суртачилгаа явуулж байна гэж иргэдээс мэдээлэл ирсэн. Иймд дараах 4 нөхцлийг үндэслэн сэрэмжлүүлэг гаргасан. Үүнд:

1.Мягмаржав лам нь Украйн улсад зохион байгуулсан зөн билгийн тулаан тэмцээнд оролцоод 5-р байранд ороод хасагдаад ирсэн нь түүнийг чадвартай гэж үзээгүй болно. М.Мягмаржав нь ямар нэгэн байр эзлээгүй, Дэлхийн зөн билэгтэн хэмээх цол, батламж аваагүй, мөн Монголын Зөн билгийн тулааны 4 байранд орж байсан /Монголын зөн билэгтэн гэсэн цом, өргөмжлөл аваагүй бөгөөд зөвхөн түрүүлсэн, цом авсан ялагчийг Монголын зөн билэгтэн гэдэг болно/. Гэтэл хөдөө орон нутгийн иргэдийг мэдээлэлгүйг нь далимдуулж хууран мэхэлсэн зар сурталчилгааны мэдээллийг удаа дараалан цацсан.

2.М.Мягмаржав ламд залилуулсан гэж олон тооны иргэдээс бичгээр болон утсаар мэдээлэл ирсэн.

3.Зөн билгийн академи-ийн дүрэмд заасан чадвартай чадваргүйг нь олон түмэнд таниулах үүрэгтэй үүргийн дагуу иргэдийг дахин залилуулахаас сэргийлэх зорилгоор.

4.Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан ахмад н.Лхагвасүрэнгээс энэ тухай асуухад иргэдээс ирсэн мэдээллийг баримтжуулж авсаны үндсэн дээр хуулийн байгуулагад өгч шалгуулах хэрэгтэй гэж өгсөн мэдээллийн дагуу сэрэмжлүүлгийг гаргасан. Түүнээс бус М.Мягмаржав ламыг худлаа гүтгэсэн, хийгээгүй зүйлд нь буруутгасан, нэр хүндэд нь санаатайгаар халдах гэсэн мэдээлэл цацаагүй болно. Тухайн үед хөдөө орон нутгаар гэрээ зөрчиж явах үеэр нь иргэдийн гомдол маш ихээр дараалан бидэнд утсаар ирж байсан учраас манай кадемийн зүгээс энэхүү сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээс өөр аргагүй байсан. Сэрэмжлүүлэг тараасны дагуу М.Мягмаржав ламд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж гомдлын дагуу Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын байцаагч н.Өнөболд академийн тэргүүнтэй холбогдож Л.Өнөрбаяраас мэдүүлэг авч байцаасан болно. Ингээд цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагууд энэхүү асуудлыг шалгаж үзээд Л.Өнөрбаяр нь гэм буруугүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тараасан мэдээлэл нь иргэдийг залилуулахаас сэргийлсэн үйлдэл болохыг баталсан болно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, х авагдсан

:

 

Нэхэмжлэгч Ǻ Т хариуцагч . , , хохирол 17.500.000 / / үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч . иргэний эр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаа , мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаа Ǻ Т , эдийн бус гэм хорын хохиролд 30.000.000 /гучин сая/ төгрөг, 3.500.000 / / нийт 33.500.000 /гучин гурван сая таван зуун мянга/ төгрөгийг Ǻ Т тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Зөн билгийн академи Төрийн бус байгууллага хариуцагч М.Мягмаржав нар 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, Зөн билгийн академи Төрийн бус байгууллага нь М.Мягмаржавыг олон түмэнд таниулах, түүний нэр хүндийг өргөх, үйлчлүүлэгчдээр хангах, менежментийг зохион байгуулах, хэвлэл мэдээллээр цацагдах бүх төрлийн мэдээллийг хариуцан ажиллах, ... гадаад оронд сурталчлах ажлыг хариуцах, олон улсын тэмцээнд холбож зуучлах үүргийг, М.Мягмаржав нь холбож өгсөн үйлчлүүлэгчдээс авсан төлбөрийн 50 хувийг тооцож авах, зөвшөөрөлгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага мэдээлэл өгөхгүй, ямар нэг тусгай дугаарт утсаа байршуулахгүй, ... үйлчлүүлэхээр хүн цаг авсан тохиолдолд академитай цаг тохиролцон академи дээр үзлэг засалыг хийж байхаар харилцан тохиролцжээ.

Талууд 2013 9 21- өдөр Хамтран ажиллах /продюсерын/ гэрээний нэмэлт заалтуудыг харилцан тохиролцон байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, гэрээний нэмэлт заалтууд Хавсралт 1 зэрэг баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 9-10 дугаар тал/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулга, зорилго зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан Зуучлалын гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Хамтран ажиллах гэрээ-нд нэмэлт заалтууд Хавсралт 1-ийн 5.3-д академийн гишүүн Украйны олон улсын тэмцээнд явахад зуучлалын хөлс болох тийзний зардлаас гадна 8.000.000 төгрөгийг тэмцээний үеэр болон тэмцээний дараа академи дээр үзлэг засал хийж төлж барагдуулах үүрэгтэй гэж зааснаар Украйн улсад зохиогдох олон улсын тэмцээнд оролцоход зуучлах зуучлалын хөлс 10.000.000 төгрөгийн үлдэгдэл 6.500.000 төгрөг, тус гэрээний 6.1-д энэхүү гэрээний заалтуудыг зөрчсөн тохиолдолд Монголын зөн билгийн академид учирсан хохирлыг 50.000 ам доллараар төлж барагдуулна гэж зааснаар хохирлыг 10.000.000 төгрөгөөр тооцон нэхэмжлэх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Талуудын хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 06, 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Укриан улсад зохиогдох олон улсын тэмцээнд оролцоход зуучлах зуучлалын хөлсийг 10.000.000 төгрөг байхаар талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсноор нэхэмжлэгч Зөн билгийн академи Төрийн бус байгууллагад 10.000.000 төгрөгийн хэмжээгээр үнэлэх бодитой ямар хохирол учирсан нь тодорхойгүй, нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч М.Мягмаржав нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул учирсан хохирол буюу хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 1.000.000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Зөн билгийн академи Төрийн бус байгууллагын хариуцагч М.Мягмаржаваас 17.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

. иргэний эр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаа , мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаа Ǻ Т , эдийн бус гэм хорын хохиролд 30.000.000 /гучин сая/ төгрөг, 3.500.000 / / нийт 33.500.000 /гучин гурван сая таван зуун мянга/ төгрөгийг Ǻ Т тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлох үйл баримтыг Зөн билгийн академи Төрийн бус байгууллага нь Тайлагдашгүй нууц сэтгүүлд нийтэлсэн М.Мягмаржавын лам хувцастай зурагтай Сэрэмжлүүлэг гэх гарчиг бүхий нийтлэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр чөлөөт суваг телевизээр зарлуулсан Сэрэмжлүүлэг гэх гарчиг бүхий мэдээлэл нийтэлсэн, түүнчлэн эд хөрөнгийн болон эдийн бус гэм хор учирсан үр дагаврыг өөрийн үзлэг засал хийдэг үйл ажиллагаатай холбогдуулан гаргаж байгаа тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг иргэн М.Мягмаржавын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбогдуулан гаргасан ба Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалуулах эрх зүйн зохицуулалт нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдахаар байна.

Иргэний эрх зүйн хамгаалалтын тодорхой ямар аргаар хангуулахыг хүсэж байгааг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ба түүний үндэслэлээс үзэхэд мэдээ тараасан аргаар няцаалт хийлгэх-ийг хариуцагчид даалгах болон эдийн бус гэм хорыг 30.000.000 төгрөгийн хэмжээнд хангуулах гэж тодорхойлж болохоор байна.

Зөн билгийн академи Төрийн бус байгууллага нь Тайлагдашгүй нууц сэтгүүлийн N003/21/ дугаар болон Өвөрхангай аймгийн Арвайхээр чөлөөт суваг телевизээр 2013 оны 3 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд Сэрэмжлүүлэг гарчигтай Зөн билгийн тулаан 2 нэвтрүүлгийн 4 байранд орж байсан Мягмаржав лам нь өөрийгөө Дэлхийн зөн билэгтэн гэж хөдөө орон нутгийн иргэдийг хууран их хэмжээний мөнгөөр хохироосон гомдол ирж байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна. Мөн Мягмаржав ламд хохирсон иргэд байвал Зөн билгийн академи-д хандаж хохирлоо барагдуулна уу гэсэн нийтлэлийг, М.Мягмаржавын лам хувцастай гэрэл зургийн хамт нийтэлсэн болох нь зохигчдын тайлбар, Тайлагдашгүй нууц сэтгүүл-ийн 2014 оны №003/21/ дугаар /эх хувиараа хэрэгт авагдсан/, Арвайхээр чөлөөт суваг телевизийн тодорхойлолт, гэрч Д.Аззаяа, Б.Туяацэцэг нарын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно. /1 дүгээр хх-ийн 147-166, 215 дугаар тал, 2 дугаар хх-ийн 214-217 дугаар тал, 3 дугаар хх-ийн 39-40 дүгээр тал/

Зөн билгийн академи Төрийн бус байгууллага нь уг нийтлэлийг М.Мягмаржав ламд залилуулсан гэж иргэдээс мэдээлэл ирсэн, тэрээр Монголын зөн билэгтэй гэсэн цом өргөмжлөл аваагүй, байгууллагын дүрэмд зааснаар чавдартай, чадваргүй зөн билэгтэнийг олон түмэнд таниулах үүргийнхээ дагуу иргэдийг дахин залилуулахаас сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг мэдээ тараасан гэж татгалзалын үндэслэлээ тайлбарласан.

Иргэний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бөгөөд алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж, харин ажил хэргийн нэр хүнд гэдэг нь тухайн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас шалтгаалан нийгмийн зүгээс өгч байгаа үнэлэмж юм.

Зөн билгийн академи Төрийн бус байгууллага нь Монголын зөн билгийн чадвартай хүмүүсийг нээн илрүүлж, олон түмэнд таниулах, тэдгээрийн чадварыг хөгжүүлэх зорилготой байх бөгөөд М.Мягмаржав нь Зөн билгийн академи-аас 2009 онд зохион байгуулсан Зөн билгийн тулаан 2 нэвтрүүлэгт оролцож шилдэг 4-т шалгарч байсан үйл баримтаас үзэхэд түүний зөн билгийн чадварын талаар нийгэмд тодорхой эерэг үнэлэмж бий болсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл энэхүү үнэлэмж нь түүний нэр, нэр төр, алдар хүнд гэсэн ойлголтод хамааралтай, харин ажил хэргийн нэр хүнд гэсэн ойлголтод хамаарахгүй юм. /1 дүгээр хх-ийн 11-13 дугаар тал/

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл, Арвандолдугаар зүйлд зааснаар хүн амьд явах, нэр, нэр төр нь халдашгүй байх эрхтэйн зэрэгцээ хэн боловч хүний нэр төрийг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ.

Нийтлэлд ...хөдөө орон нутгийн иргэдийг хууран их хэмжээний мөнгөөр хохироосон гомдол ирж байгаа тул... хохирсон иргэд байвал Зөн билгийн академи-д хандаж хохирлоо барагдуулна уу гэж дурдсан нь уг нийтлэлээр М.Мягмаржав нь иргэдийг хууран мэхэлсэн гэх утгыг шууд илэрхийлсэн байх ба гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн хуулийн агуулгаар үл зөвшөөрөгдөх үйлдэл тул нэр төрийг гутаасан гэж үзэхээр байна.

Зөн билгийн академи Төрийн бус байгууллага нь лам М.Мягмаржав иргэдийг хохироосон болохыг нотолж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, шүүхэд нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй гэж тодорхойлсон ба маргаан бүхий нийтлэлд М.Мягмаржавын гэрэл зургийг нийтлэхдээ түүний зөвшөөрлийг аваагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх ... нэр төр ...хууль бусаар ... болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйгээр/ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болохыг тодорхойлжээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ... гэж заасан хэдий ч нийтлэлийг Зөн билгийн академи Төрийн бус байгууллагаас нийтлүүлэхээр өгсөн үйлдэл нь мэдээлэл тарна гэдгийг мэдсэн болон мэдэх боломжтой байсан идэвхитэй үйлдэл байх учир түүнийг нийтлэлийг захиалан өгөх хэлбэрээр мэдээ тараасан, харин Тайлагдашгүй нууц сэтгүүл, Өвөрхангай аймгийн Арвайхээр чөлөөт суваг телевиз уг нийтлэлийг хэвлэн нийтлэх хэлбэрээр мэдээг бусдад тараасан этгээд байна гэж үзэв.

Тодруулбал, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т, ...мэдээ тараасан этгээд нь түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол... хариуцлага хүлээхээр зохицуулсан ба мэдээ тараасан этгээд бүр хариуцлага хүлээх бус тухайн мэдээнийхээ үнэн зөв гэдгийг нотолж чадахуйц, нотлох боломжтой этгээд хуульд зааснаар няцаалт хийх үүрэг хүлээхээр байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2, 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар бусдын нэр төрийг гутаасан мэдээ тараасан, эдийн бус гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах түүнчлэн мэдээ тараасан хэлбэр хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгсэлээр няцаалт хийх үүрэгтэй.

М.Мягмаржав нь өөрт учирсан эдийн бус гэм хорыг 30.000.000 төгрөгөөр тооцон арилгуулахаар шаардсан бөгөөд маргаан бүхий нийтлэл гарсан сэтгүүлийн дугаар 1000 ширхэгээр хэвлэгдсэн талаарх Тайлагдашгүй нууц сэтгүүл-ийн 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 15/01 дугаар тодорхойлолт, мөн сэтгүүлийн тэргүүн нүүрэн хэсэгт нэг ширхэгийн үнэ 3.900 төгрөг гэжээ.

Иймд Сэрэмжлүүлэг гэсэн гарчиг бүхий мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэлээр няцаалт хийж, эдийн бус гэм хорын хохиролд Тайлагдашгүй нууц сэтгүүл-ийн 2014 оны №003 /21/ дугаарын хэвлэгдсэн тоо ширхэгийн үнээр /1000х3900/=3.900.000 төгрөгийг Зөн билгийн академи Төрийн бус байгууллагаас гаргуулж М.Мягмаржавт олгох үндэслэлтэй гэж үзэв.

Үндэслэлгүйгээр төлсөн 3.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд М.Мягмаржав нь 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Украйн улсын СТБ телевизээс зохион байгуулсан Олон улсын зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцож өөрийн ар гэрийн шалтгааны улмаас буцаж ирсэн болох нь нэхэмжлэгчийн болон түүний тайлбараар тогтоогдож байх бөгөөд Украйн улсын СТБ телевизээс тэмцээнд оролцох бүх зардлыг хариуцсан тул үндэслэлгүй төлсөн гэж тайлбарлаж байгаагаа нотлох баримтаар нотлоогүй, нөгөө талаар энэхүү нэвтрүүлэгт оролцох нь гагцхүү Зөн билгийн академи Төрийн бус байгууллагын эрх ашгийн үүднээс бус өөрийн эрх ашгийн үүднээс оролцсон тул түүнийг үндэслэлгүй төлсөн гэж үзээгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр М.Мягмаржавын нэр, нэр төр, алдар хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр хэрэгсэлээр няцаалт хийхийг Зөн билгийн академи Төрийн бус байгууллагад даалгаж, эдийн бус гэм хорын хохиролд 3.900.000 төгрөг гаргуулж М.Мягмаржавт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажил хэргийн нэр хүндийг сэргээх, эдийн бус гэм хорын хохиролоос үлдэх 26.100.000 төгрөг болон үндэслэлгүй төлсөн 3.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч М.Мягмаржавын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн бөгөөд шүүх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Чулуунбаатарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан давхцсан гэсэн хүсэлтийг ирүүлсэн боловч тус шүүхийн шүүх хуралдааны зарын хуулбар хувийг хүсэлтдээ хавсаргасан уг баримтад хүсэлтэд дурдсан шүүх хуралдааны талаарх мэдээлэл авагдаагүй, хариуцагчийн өмгөөлөгч нь Зөн билгийн академи Төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй М.Мягмаржавт холбогдох шүүх хуралдаанд оролцох үндэслэлээр Ц.Хүрэлтогоогийн нэхэмжлэлтэй С.Өөдлөхөд холбогдох шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн, өөрөөр хэлбэл тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах тухай бус оролцох хүсэлтээ илэрхийлж, өөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

115 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118

:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 227 227.1-т заасныг баримтлан хариуцагч . 17.500.000 / / гаргуулах тухай нэхэмжлэгч Ǻ ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 21 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ǻ Т ас 3.900.000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж М.Мягмаржавт олгож, нэр төрийг , мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаа ийг Ǻ д ж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажил хэргийн нэр хүнд сэргээх, 29.600.000 /хорин есөн сая зургаан зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг тус тус .

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, 56 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Зөн билгийн академи Төрийн бус байгууллагаас улсын 268.950 ийн 245.450 төгрөгийг, хариуцагч М.Мягмаржаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.150 төгрөгийг тус тус улсын орлогод , Зөн билгийн академи Төрийн бус байгууллагаас 147.550 төгрөгийг гаргуулж үүнээс 70.200 төгрөгийг М.Мягмаржавт, 77.350 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж, Зөн билгийн академи Төрийн бус байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 23.500 төгрөгийг буцаан .

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

د Л.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД З.БАЯРМАА

 

 

Б.МАНДАЛБАЯР