Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 6712

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн ргэний хэргийн анхан шатны Л. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

: Монгол улсын хуулийн этгээд 2029332 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ЭТӨЧ 15 дугаар хороолол 76 тоотод оршин байх Ерөө импекс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

ч: Монгол улсын иргэн УК60042801 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, эмнэлэгийн 13-240 тоотод оршин суух Бат овогт Даваагийн Наранцэцэгт холбогдох,

11.000.000 /арван нэг сая/ төгрөг гаргуулах .

ؿ : Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хуягбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шү Ч.Номин-Эрдэнэ нар .

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2014 оны 2 дугаар сарын 14-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Нисэх салбараас 200.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай авч байх явцад зээлийн мөнгөнөөс иргэн Д.Наранцэцэг нь манай компаний менежер ажилтай Л.Бибишид Худалдаа хөгжлийн банкны Нисэх салбарын зээлийн эдийн засагч Ганхуяг миний дүү байгаа юм түүнд 11.000.000 төгрөг авна гэж авсан. Тухайн үед эдийн засагч Ганхуяг эмнэлэгт хэвтсэн гэхээр нь 11.000.000 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтан дээр гарын үсэг зуруулан өгч явуулсан. Хэсэг хугацааны дараа Худалдаа хөгжлийн банкны Нисэх салбарын зээлийн эдийн засагч Ганхуягтай ажлын талаар холбогдож 11.000.000 төгрөгийг эгч Наранцэцэгээр өгч явуулсан гэхэд би тийм хүн танихгүй, тийм эгч байхгүй би танайхаас юу гэж мөнгө төгрөг авах юм бэ гэхээр нь бид Наранцэцэгийн эрэлд гарч 3-4 сар гаруй хайсан боловч уулзалдаж чадахгүй байсаар 2015 оны 4 дүгээр сарын 20-нд олж уулзаж цагдаагийн байгууллагад хандах гэсэн боловч би авсан нь үнэн цагдаад хэлээд хэрэггүй төлье хугацаа өгөөч гэж хэлсэн болохоор 14 хоногийн хугацаа өгч тодорхойлолт баримт гарын үсгийг нь зуруулж авсан боловч одоо дахин зугтаагаад олдохгүй байна. Иймд Наранцэцэгээс 11.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Наранцэцэг би Ерөө импекс ХХК-ийн захирал Ч.Хуягбаатартай 2014 онд Лхагва-Очир Мөнхтуяа хоёроор дамжуулан анх танилцсан. Энэ компанийг зээл авах гэсэн чинь чадахгүй байна танидаг хүн байвал хөөцөлдөөд өгөөч гэж Лхагва-Очир Мөнхтуяа хоёр утсаар яриад уулзсан. Зээл бүтээж өгвөл тохироод урамшуулал өгнө гэж тус компанид ажилладаг Мөнхтуяа хэлсэн. Мөнхтуяаг Лхагва-Очироор дамжуулж танилцсан. Би танил хүнээр энэ зээлийг бүтээгээд өгөөч зайлшгүй тус болох хүн юм гээд ярьж байгаад тус компанид Худалдаа хөгжлийн банкны Нисэх дэх салбараас 200 сая төгрөгийн зээлийг зохих журмын дагуу зээл өгүүлэх асуудлыг дэмжүүлсэн. Тус компани зээл нь 2014 оны 2 дугаар сарын 14-нд Худалдаа хөгжлийн банкны Нисэхийн салбараас 200 сая төгрөгийн зээл нь зөвшөөрөгдсөн гээд зээлийн гэрээг яаралтай гаргаад өгөөч гээд Мөнхтуяа ярьж Хуягбаатар гэрээгээ авч өгөөд явсан. Зээлийн гэрээг нь аваад утсаар ярьсан чинь бид ажлаар урагшаа явж байна ирээд авья гэхэд нь долоо найман хоног хүлээгээд урдаас ирээд Мөнхтуяа ярьж гэрээгээ авсан. Ингээд нэг өдөр Мөнхтуяа утсаар ярьж зээлээ авсан та ирээд урамшуулалын мөнгөө ав гэсэн. Намайг очиход Мөнхтуяа байхгүй Хуягбаатар нь захирал нь өрөөндөө байсан. Бидний ажилд тусалсанд баярлалаа гээд надад 11 сая төгрөгийг тоолж хүлээлгэн өгсөн. Одоо болохоор надаас 11 сая төгрөгийг төлүүлэхээр шүүхэд хандсаныг гайхаж байна. Миний хувьд энэ хүмүүст маш их гомдолтой байна өөрийн хэрэг бүтсэн бол болоо гэсэн шиг болохгүй байсан зээлийг хэлж яриад бүтээж өгсөн байхад эцэст нь ийм асуудал гаргаж байгаад гайхаж байна. 11 сая төгрөгийг энэ хүмүүсийн ажил төрлийг бүтээж өгснийхөө төлөө авсан урамшуулал тул төлөх учиргүй харин ажил төрлөө бүтсэний дараа надаас нэхэмжилж байгаад нь гомдолтой дэндүү хүнлэг бус асуудал байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ерөө импекс ХХК нь хариуцагч Д.Наранцэцэгт холбогдуулан 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Ерөө импекс ХХК-ийн кассаас 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн кассын зарлагын баримтаар хариуцагч Д.Наранцэцэг нь 11.000.000 төгрөгийг хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 10 дугаар тал/

Мөн хэрэгт 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11 сая төгрөг 2014.2.15-нд авсан үнэн 14 хоногийн хугацаатай төлж барагдуулна. 7 хоногт 5.5 сая төгрөгийг төлж үлдсэнийг 5.5 саяыг дараа 7 хоногт нь төлж барагдуулна гэсэн хариуцагчийн гараар бичсэн баримт авагдсан байх бөгөөд хариуцагч уг баримтыг бичсэн эсэхэд маргаагүй болно. /хх-ийн 11 дүгээр тал/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Наранцэцэг нь Ерөө импекс ХХК-иас хүлээн авсан мөнгийг үүрэг гүйцэтгэгч хэн нэгэн этгээдэд шилжүүлэн өгсөн, тэдгээрийн хооронд үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байх бөгөөд Д.Наранцэцэгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.Наранцэцэг нь нэхэмжлэгч Ерөө импекс ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкнаас авах зээлийг хөөцөлдөн бүтээж өгсний зуучлалын хөлс, урамшуулалд 11.000.000 төгрөгийг авсан гэж татгалзалын үндэслэлээ тодорхойлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар зохигчдын хооронд Иргэний хуульд заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч татгалзалаа нотлоогүй болно.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим...бүх зүйл хамаарна гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч Д.Наранцэцэгээс 11.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ерөө импекс ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Наранцэцэгээс 11.000.000 төгрөгийг, гаргуулж нэхэмжлэгч Ерөө импекс ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ерөө импекс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранцэцэгээс 190.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ерөө импекс ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ