Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 28

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би иргэн Л.С Төв аймгийн Засаг дарга, Зуунмод сумын Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга нарт холбогдуулан гаргасан “Төв аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/73 дугаар захирамжийн иргэн Б.Н холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар захирамжийн Б.Н холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б   шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б.Н  зөвшөөрөлгүй сунгаж барьсан граж нь одоохондоо орж, гарах гарцтай боловч цаашид манай орц гарцыг хаах эрсдэл байна. Захиргааны байгуулагаас хууль бусаар иргэн Б.Н  газар эзэмшүүлсэн ба уг газраа зөвшөөрөлгүй сунгаж байгаа тул шууд бус боловч бидний эрх ашгийг хөндөж байна. Иймд Төв аймгийн Зуунмод Сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/196 тоот /хууль бусаар олгосон газар эзэмшүүлсэн захирамж/ захирамжийн Б.Н  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх шийдвэрийг гаргуулах тухай албан мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлэхийг хүсч байна. Хүсэлтийг хангаж өгнө үү. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Л.С  нь Төв аймгийн Засаг дарга, Зуунмод сумын Засаг дарга нарт холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/73 тоот захирамж, Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 196 тоот захирамжийг холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б  2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Иргэн Б.Н  зөвшөөрөлгүй сунгаж барьсан граж нь одоохондоо орж, гарах гарцтай боловч цаашид манай орц гарцыг хаах эрсдэл байна. Захиргааны байгуулагаас хууль бусаар иргэн Б.Н д газар эзэмшүүлсэн ба уг газраа зөвшөөрөлгүй сунгаж байгаа тул шууд бус боловч бидний эрх ашгийг хөндөж байна. Иймд Төв Аймгийн Зуунмод Сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/196 тоот /хууль бусаар олгосон газар эзэмшүүлэх тухай/ захирамжийн Б.Н  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх шийдвэрийг гаргуулах тухай албан мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлэхийг хүсч байна. Хүсэлтийг хангаж өгнө үү. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 61.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 62.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасан байна.

Мөн нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б  олгосон 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэлд “итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаад “нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрх”-ийг олгосон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б  Төв аймгийн Засаг дарга, Зуунмод сумын Засаг дарга нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах...”, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогч нарт шүүгчийн захирамжийг үр дагаврын талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнй 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Л.С “Төв аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/73 тоот захирамжийн иргэн Б.Н холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 196 тоот захирамжийн Б.Н холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Төв аймгийн Засаг дарга, Зуунмод сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.    

           

 

ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН