Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 77

 

 

 

 

2020      01          14                                   2020/ШЦТ/77

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Г.Энхгэрэл

улсын яллагч:  А.Сайнбаяр

 шүүгдэгчийн өмгөөлөгч : Б.Бадраа, Р.Пүрэвлхам

 хохирогч: Г.Мөнхтулга, Л.Пүрэвдулам, Н.Нарангэрэл, Э.Шаарийбуу, Ц.Энхтуяа, Д.Ангарагтуяа, У.Өнөрсайхан, Д.Доржсэвжид, Л.Пүрэвжав

шүүгдэгч: Б.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт Мянгад овогт Батбаатарын Оргилд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн     дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Мянгад овогт Батбаатарын Оргил, 1982  оны 6 дугаар  сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Эм Эс Ди ХХК-ны захирал  ажилтай, ам  бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Туулын гудамжны 70Б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ЦД86061578,

           Холбогдсон хэргийн талаар:

          Б.Оргил нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл иргэн Б.Туяаг Япон улсаас оруулж ирэх хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн ХААН банкны 5099002393, 5079031816 дугаартай дансуудаар 5 удаагийн үйлдлээр 9.510.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс шилжүүлж авсан

           2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Х.Хишигжаргалыг Японы хөрөнгө оруулалттай жилийн 7 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө гэж Вэткоин цахим валютад мөнгө байршуулж ашиг олох боломжтой,Нийслэлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан 3 ядуу өрхөд үнэгүй орон сууц олгох боломж байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 7 удаагийн үйлдлээр нийт 13.100.000 төгрөгийг, Төрийн банкны 107400075611 дугаартай дансаар 5 удаагийн үйлдлээр 18.151.134 төгрөгийг нийт 12 удаагийн үйлдлээр 31.251.134 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугцаанд иргэн Н.Нарангэрэлийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын буцалтгүй тусламж төрийн албан хаагчдад олгох байранд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зортудаар бий болгон 8 удаагийн үйлдлээр 3297.93 ам доллар буюу 8.442.408 төгрөгийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд иргэн Б.Батхүүг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 8.000.000 төгрөгийг Хан-Уул дүүрэгт болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд иргэн Д.Удвалцэцэгийг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож ХААН банкны 5099002393 дугаартай дансаар  6 удаагийн үйлдлээр нийт 12.426.600 төгрөгийг Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 9 дүгээр сарын 04-ний дөрөөс 2018 оны 11 дүгээр сарын 24-ний  өдрийн хооронд иргэн Б.Мөнхбатыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож  ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 6 удаагийн үйлдлээр нийт 8.055.000 төгрөгийг Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

 

          2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ч.Дуламсүрэнг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 1 удаагийн үйлпээр 7.054.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-н үйлчилгээний төвийн гаднаас шилжүүлэн авч залилсан

          2018 оны 11 дүгээр сарын 28-ныб өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн Ц.Гантуяаг хөнгөлөлттэй орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож өөрийн худалдаа хөгжлийн банкны 434001058 дугаарын дансаар 3 удаагийн үйлдлээр 8.720.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнгэр плаза төвийн Худалдаа хөгжлийн банкнаас , бэлнээр 320.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо  70Б  дугаар байрны гадна авч нийт 4 удаагийн үйлдлээр 9.040.000  төгрөгийг залилсан

          2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд иргэн Л.Баярцэцэгийг хөнгөлөлттэй  орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож өөрийн ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 4 удаагийн үйлдлээр 7.475.200.төгрөгийг,5041026923 дугаартай дансаар 4 удаагийн үйлдлээр 8.000.000 төгрөгийг, бэлнээр 300.000 төгрөгийг нийт 9 удаагийн үйлдлээр15.775.200 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд иргэн Г.Мөнхтулгад ломбарданд ашиглах программ суулгаж өгнө,Төрийн банкнаас зээл гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 3 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг Сүхбаатар болон Орхон аймгаас шилжүүлэн авч залилсан

          2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар  сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Э.Шаарийбууг хотын захиргаанд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгөх нэг өрөө байранд зуучилж өгнө гэж 6 удаагийн үйлдлээр 11.478.000 төгрөгийг Баянгол,Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Л.Пүрэвдуламаас лексус машин оруулж ирж зараад мөнгийг нь өгнө,Төрийн сангаас нэн ядуу иргэдэд үнэгүй өгдөг орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 25 удаагийн үйлдлээр 89.660.984 төгрөгийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөс 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд С.Отгонжаргалыг өнчин, нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2 удаагийн үйлдлээр 12.000.000 төгрөгийгСүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод бэлнээр авч залилсан

          2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т.Батгэрэлийг өнчин нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод бэлнээр авч залилсан

              2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т.Батчимэгийг өнчин нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1 удаагийн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод бэлнээр 3.955.000 төгрөг, уг байраа томруулахад  мкв-ын зөрүү шаардлагатай гэж 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 24-ний хооронд 2 удаагийн гүйлгээгээр 5.200.000 төгрөгийг  Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгээрээс  өөрийн  ХААН банкны 5099002393 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 9.156.000 төгрөгийн хохирол учруулсан

          2018 оны 3 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр  хүртэлх хугацаанд Д.Ангарагтуяад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн хажууд барилга барих газар олж өгнө,  Япон улсын хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 12 удаагийн гүйлгээгээр 21.110.000 төгрөг, ХААН банкны  5041026923 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр 3.400.000 төгрөгийг, бэлнээр 8.500.000 төгрөг нийт 33.010.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 10 дугаар  сарын 24-ний өдөр иргэн Т.Одонгуаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгогдох орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кинотеатрын баруун талд байрлах нотариатад зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан

         2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Төмөрбатыг Нийслэлээс өгдөг халамжийн орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 9.580.000 төгрөгийг ХААН банкны 5099002393 дугаартай дансаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метромолл дэлгүүрээс интэрнет банкаар шилжүүлэн авч залилсан,

          2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд иргэн Л.Пүрэвжавыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгөн, мөн өөр хэдэн байрны боломж байна гэж итгүүлэн Л.Пүрэвжаваар дамжуулан А.Жаргалсайхан, Д.Доржсэвжид, Г.Болормаа, Д.Баасандорж, Л.Бзаргүр нараас хөнгөлөлттэй орон сууцны урьдчилгаа болон бусад төлбөрт шаардлагатай гэж нийт 64.982.000 төгрөгийг Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Ц.Энхтуяаг ахмадын түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны хуучин эцэст байрлах ХААН банкны АТМ-с өөрийн 5099002393 дугаартай дансаар 3.300.000 төгрөг шилжүүлэн авч залилж нийт 354.100.726 төгрөгийн буюу  их хэмжээний хохирол учруулсан залилах  гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Б.Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 2 дугаар сард би Чойрын замын цагдаагийн газар автын постон дээр машины дугаар илрүүлэх камер тавьж 2 сарын хугацаанд хотоос ирж очин тэнд байсан. Ажил дуусахад автын постон дээрээс А.Мөнхбат гэх хүнтэй танилцаж хот руу дайгдана гэж танилцсанаар энэ ажил байр хөөцөлдөж өгнө, газар хөөцөлдөж өгнө гэсэн ажил яригдаж эхэлсэн. Хотод ирсний дараа А.Мөнхбат гэж хүнтэй 2-3 удаа уулзсан. 2018 оны 02 дугаар сараас эхлэн түрээсийн биш нэн ядуу өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй хүмүүст байр олгож байгаа. Надад тийм хүмүүс олоод өгөх юм бол би чамд шагнал болон байр өгнө гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 02 дугаар сараас эхэлж хүмүүст анх санал болгосон. Би эхнээсээ дандаа ойр дотны найз нөхөд, хамаатан садандаа хэлж эхний мөнгөнүүдийг авч эхэлж байсан. Тэрнээс хойш бараг 5-6 сарын хугацаанд авсан. Надад 2019 оны 04 дүгээр сард бүтнэ гэж хэлж байсан. Энэ хугацаанд олон хүн цуглуулаад өг гэж цуглуулсан шагналд чинь 2 ширхэг байр өгнө гэж хэлж байсан. 2019 оны 4 сард дуусахаас өмнө 2018 ондоо багтаад надад нийт 17 ширхэг байр өгнө гэж анх хөөцөлдүүлж хүмүүсээс мөнгө авахуулж байгаад 2018 оны шинэ жилээс өмнө төл хувийг нь өгөх боломжтой болж байна гэж надад хэлж байсан. Он гараад цагаан сарын өмнөхөн надад 4 сард гэдгээ хэлж байсан. Би 2019 оны 03 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн хорих байранд хоригдсоноос хойш хөөцөлдөж байсан ажил нурсан байгаа. Тэр хөнгөлөлттэй зээлийн асуудал бол 2016 онд яригдаж байгаад 2017 онп Д.Ангарагтуяа, н.Баярмаа бид 3 хамтарч ажиллаад зээл аваад юм хийе гэж ярьж байсан. 2017 оны сүүлээр энэ байрны асуудал яригдаж хамтдаа хэрэг болсон байгаа. Хүмүүсээс авсан мөнгийг А.Мөнхбатад өгдөг байсан. А.Мөнхбаттай холбоотой бүх мэдээллийг мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. Надтай анх танилцахдаа Нийслэлийн ядуурлыг бууруулах хэлтэст дэд захирал ажилтай гэж хэлж байсан. Надаас мөнгөө авахдаа дандаа бэлнээр авдаг байсан. Надтай хотын захиргаан дээр ажил дээрээ гэж 2 удаа уулзаж мөнгө авсан, 19-ийн үйлчилгээний төв дээр ихэвчлэн авдаг байсан. Би хоригдож байхдаа ажлын газрыг нь хэлж шалгуулсан боловч тийм хүн байхгүй гэж хэлсэн байсан. Би тухайн үед холбоо барьж байсан бүх зүйлүүд, бүх мэдээллийг өгсөн. Уг нь дугаараар нь хайгаад олох юм бол олдох ёстой. Би хохирогч нарт хүнээр дамжуулж хөөцөлдүүлж байгаа тэр хүн надад шагнал өгч байгаа гэдгийг үнэнгээр нь хэлдэг байсан. Би хохирлуудыг төлөөд байгаа ч гэсэн авсан мөнгүүдийн 80-90 хувийг А.Мөнхбатад өгсөн тэр А.Мөнхбатыг тогтоох юм бол хохирлоо бүрэн төлөх боломжтой. Д.Ангарагтуяагийн хэлээд байгаа тооцоо бол н.Баярмаа Д.Ангарагтуяад өгнө гэж хэлээд Д.Ангарагтуяагийн өмнөөс авсан байгаа. Би Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст байцаагдаж байхдаа н.Баярмаатай холбоотой мэдээллийг хэлж өгөхөд шалгаж өгөлгүй Баянзүрх дүүргийн хэрэгтэй нэгтгэсэн. Г.Мөнхтулга ахын хувьд програмыг суулгаж өгсөн. 50 хувийн урьдчилгаа өгөөд хэвийн явж байна гэсэн учраас би үлдэгдэл мөнгөө авсан. Г.Мөнхтулга ахыг залилсан асуудал байхгүй. Намайг залилсан гэж хэлээд байгааг ойлгохгүй байгаа. Туслахтайгаа бичсэн чатыг скрийншот хийгээд хэрэгт гаргаж өгсөн байсан. Би програмыг ажиллаж байгааг нотлох баримт бас өгчихсөн байгаа. Мөн туслах ажилтныг нь асуувал энэ асуудал үнэн зөв илэрнэ” гэв.

          Хохирогч Г.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Б.Оргилыг танихгүй. Би барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж үйлчилгээ эрхэлдэг. Тэр үйлчилгээгээ хүмүүст илүү хүртээмжтэй хялбар болгох үүднээс програм хийлгэх гэж интернетээс хайгаад олоод Б.Оргилтой холбогдсож асуухад хийж болно та манай ажил дээр хүрээд ир гэсэн. Би ажлын газар руу нь эхнэртэйгээ хамт орсон. Намайг ороход их олон жил ажилласан туршлагатай, өөрийн ажилтантай, ажлын тоног төхөөрөмжүүдтэй, мөн өмнө хийж байсасаян ажлуудаа харуулсан учраас би програм хийлгэх итгэл үнэмшлийг авсан. Тэгээд би харилцан тохиролцож 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Оргилтой гэрээ хийж урьдчилгаа 1.000.000 төгрөгийг өгсөн. Мөн би 800.000 төгрөгөөр принтер авсан тэрийг хохирлын хэмжээнд оруулаагүй байгаа. Дараа нь ажилтнаа програмын сургалтад сургасан. Тэгээд програмаа ажиллуулах болсон чинь манай ажилтан програм гацаад ерөөсөө ажиллахгүй байсан. 2018 оны 04 дүгээр сарын 25 ны өдөр Б.Оргил надад Төрийн банкид таньдаг хүн байгаа 800.000.000 сая төгрөг хүртэлх зээл гаргадаг. Хэрвээ чиний зээл бүтэх юм бол надад 8.000.000 төгрөг өгөөрэй гэж Б.Оргил надад хэлсэн. Над руу ирээд нөгөө гэрээ хийхгүй юм уу цаад хүн нь хурдан урьдчилгаагаа өгөөд хөөцөлдүүл гээд байна гэж хэлсэн. Би тэр цаана нь байгаа хүнтэй уулзаагүй. Над руу утсаар ярьсаар байгаад 2.000.000 төгрөгийг Б.Оргил өөрийнхөө “Хаан банк”-ны данс руу шилжүүлүүлсэн. Б.Оргил данс руугаа хийлгээд байгаа учраас би итгэсэн. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр програмын үлдэгдэл мөнгийг нэхсэн. Тэгэхээр нь би 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Б.Оргил нь өөрийн цэвэр шунахай сэдэлтээр намайг хохироосонд би их гомдолтой байна. Энэ програм нь ажиллахгүй байгаа. Энийг Б.Оргил өөрөө мэдэж байгаа. Би нийт 4.800.000 төгрөг өгсөн. Би нэг ч төгрөг аваагүй байгаа. Шаардлага хангаагүй програм нь ажиллахгүй би одоо өөр програм хийлгэсэн байгаа. Тэр програм огт ажиллаагүй. Б.Оргил гэрээгээр халхавчилж намайг залилсан гэж хэлсэн. Засаж өгөхгүй байж байгаад хоригдоод алга бочихсон” гэв.

          Хохирогч Ц.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би 10.000.000 төгрөгийн цалингийн зээл авчихсан байсан. Манай нөхрийн төрсөн эгчийн охин Солонго нэг орой яриад манай нэг найз програмист хийдэг гэж хэлсэн. Нийслэлд ажилладаг танилтай. Ахмадын түрээсийн орон сууцад шууд оруулах боломж гарсан. Хэдхэн хүн оруулах боломжтой. Тэтгэвэрт гарсан хүний регистрийн дугаар хэрэгтэй байна гэхээр нь би хөдөө байдаг ахынхаа регистрийг өгөөд хөдөөнөөс дуудаж ирүүлээд итгэмжлэл хийлгэсэн. Тэгээд ахынхаа бүх бичиг баримтыг Солонгод өгсөн. Би Солонгод би тэр хүнтэй уулзмаар байна гэсэн чинь тэрэнтэй уулзах шаардлагагүй болохгүй бол би өөрийнхөө биеэр төлнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд дахиад хоёр хүний боломж байна гэхээр нь би өчнөөн ах дүү нартаа хэлсэн. Харин над шиг итгэсэнгүй би ганцаараа хохирлоо. Би нийт 3.300.000 төгрөг өгсөн. Төрийн ахмадын түрээсийн орон сууцад хамруулах урьдчилгаа мөнгө гэж надад хэлээд авсан. Цагаан сараас өмнө байрандаа орно гэсэн би нотлох баримт хармаар байна гэхэд надад чатаар над руу ийм дараалал явуулсан. Би нотлох зүйл биш байна тамга, тэмдэг байхгүй байна гэж хэлсэн тэгэхэд кодоо бичээд авчих гэсэн. Тэгэхээр нь би итгэсэн. Яасан бэ гэж асуусан чинь чатаар харилцсан бүх бичлэгүүд байгаа. Тэгсэн нөгөө дүү цагаан сараар амжихгүй гээд 5 сард яг болно гэхээр нь би 5 сар хүртэл хүлээсэн. 5 дугаар сард асуусан чинь 7 сард бүтнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би сүүлдээ болъё, цаана нь байгаа хүнтэй чинь уулзъя гэхэд дүүдээ итгэхгүй байгаа юм уу манай дотны найз учраас итгэхгүй байх арга байхгүй гэж хэлсэн. Би Б.Оргилыг харж байгаагүй өмнөх шүүх хуралдаанд л харсан. Мөнгөө бол Б.Оргилын дансанд хийсэн. Б.Оргилыг хоригдож байгаад гарсан гэж сонсоод 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 200.000 төгрөг авсан. Тэгээд миний мөнгийг бага багаар өгнө гээд таг болсон. Би Солонготой харилцахгүй байгаа. Сураг сонсоход аав ээжийнхээ гэрт байгаа гэсэн. Би одоо Б.Оргилоос 3.100.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

            Хохирогч Л.Пүрэвпулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд Б.Оргил бид хоёр 10 жилийн нэг төгсөлтийн хүүхэд байсан. Манай төгсөлтийн грүпийн админ нь Б.Оргил байсан. Би 2018 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Б.Оргилтой тааралдаж харилцаатай болж эхэлсэн. Надад Б.Оргил 4 ширхэг машин Амеркийн нэгдсэн улсаас оруулж ирж Хөтөлийн цемент рүү шахах болсон одоо гааль дээр байгаа гэж бичиг үзүүлж байсан. Надад мөнгө нь дутуу байгаа гэж хэлсэн. Тэгээд надаас 14 хоногийн дараа мөнгө дээр чинь 5.000.000 төгрөг нэмж өгнө гэж хэлээд надаас 21.000.000 төгрөгийг авч байсан. Тэгээд тэрнээс хойш 7 хоногийн дараагаар надад тухайн байрны талаар ярьсан. Тэгээд ар араасаа сар сараар сунгагдаад эхэлсэн. Надад хэлэхдээ би нэн ядуу иргэдэд төрөөс нэг удаа 1 өрөө байр нь 3.500.000 төгрөг, 2 өрөө байр нь 6.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд дотор нь ажиллаж байгаа хүнд энэ мөнгийг тэр чигээр нь өгдөг Б.Оргил өөрөө 1.000.000 төгрөг авдаг гэж хэлж байсан. Би нийт 25 удаагийн шилжүүлгээр 89.600.000 төгрөгийг өгсөн байгаа. Үүний 10.000.000 төгрөг нь манай төрсөн ах Л.Бат-Итгэлийн мөнгө байсан. Энэ хоёр хоорондоо зээлийн гэрээ хийж авсан. Тэгэхээр миний авах ёстой мөнгө бол 79.600.000 төгрөгөөс надад төлөөд сүүлийн тулгалтаар надад одоо 38.000.000 төгрөг Б.Оргил өгөх ёстой байгаа” гэв.

          Хохирогч Н.Нарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд 2007 оноос Б.Оргилтой харилцаатай байж байгаад сүүлийн үед холбоогүй байсан. 2018 онд фейсбүүкээр над руу нэг удаа залгаж утасныхаа дугаарыг өгөөч юм хэлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд над руу залгаж Нийслэлийн засаг даргын тамгын газраас орон сууцыг ашиглалтад оруулахад шугам сүлжээг өгдөг болохоор тухайн барилгын 1 хувийн нь Нийслэлийн тамгын газарт өгдөг юм байна. Тэр нэг хувийг төрийн албан хаагч, нэн ядуу иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламжаар олгодог юм байна, тэртээ тэргүй угаасаа энэ байрыг дээгүүрээ хувааж иддэг юм чинь ямар ч зорилтот бүлгийн иргэдэд хүрдэггүй. Би зуучлалын ажил хийж байгаа. Нэг болон хоёр өрөө байрны сонголттой байгаа. Энэ дээр тодорхой хэмжээний дэнчин, ёндоо гэж хүнд мөнгө өгөөд байрыг авч болохоор юм байна гэхдээ тодорхой хувь нь надад ирж байгаа. Ихэнх хувь нь нөгөө хүнд очиж байгаа гэхээр нь би эхлээд ерөөсөө итгээгүй. Худлаа яриад бай гэж хэлсэн чинь тийм зүйл байхгүй. Хуучин хотын захирагч байсан С.Батболд миний хамаатан тэр хүн өөрөө гарын үсэг зурсан иргэдэд байр олгох нь найдвартай гэж хэлсэн. Би юугаар батлах юм бэ гэхэд утаснаасаа скрийншот хийж явуулахаар нь би итгэсэн. Би эхлээд байран дээр оръё гэж санал тавьсан. Манай өрөөний залуу бас оръё гээд орсон. Би 2 хүний мөнгө шилжүүлээд байсан. 8.400.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Би аль боломжтой байрыг нь авъя гэж хэлсэн. Надаас байнга тийм ч даатгал, надад 1.000.000 төгрөг өгчих, нөгөө хүнд мөнгө хэрэгтэй болчихлоо гэх мэтээр мөнгө аваад байсан. Хотын захиргаан дээр орж ирээд одоо гарын үсэг зуруулах гэж байна. Орон сууцны дээгүүр дараалалд оруулж өгнө гэж хэлсэн. Би юу болж байгаа талаар асуухад шинэ жилээр өгөх юм байна гэж хэлсэн. Шинэ жилийн үеэр тийм орон сууц олгогдлоо гэсэн мэдээлэл явж байсан тэр үед дахин асуухад цагаан сарын үеэр болно гэсэн. Тэгээд цагаан сарын үеэр асуухад болоогүй байхаар нь би цахим хаяг руу нь ороход нэг залуу мөнгөө өгөөчээ луйварчин миньгэж бичсэн байсан. Тэгээд би Б.Оргилд залилуулсан гэдгээ мэдсэн. Би нийт 8.400.000 төгрөг өгсөн, тэгээд эхнэрийн данс руу 1.000.000 төгрөг авсан байгаа. Би  гэхдээ 8.400.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Надад 1.500.000 төгрөг өгсөн байгаа” гэв.

            Хохирогч Э.Шаарийбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б.Оргилтой нэг салбарын хүмүүс 2011 оноос хойш мэддэг болсон найзууд байсан. 2018 оны 01 дүгээр сард над руу ярьсан. Би өрх толгойлсон эх гэдгийг мэддэг байсан. Байрны боломж байгаа гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжинд 4.000.000 төгрөг авна. 1.000.000 төгрөг нь өөрийнх нь ёндоо гэж хэлж байсан. Би эхлээд 3.000.000 төгрөг өгсөн. Би их нямбай хүн болохоор нөгөө хүндээ өгсөн баримт явуулаарай  гэхэд дандаа хойшлуулаад яваад байсан. Тэгээд 1.000.000 төгрөгийг надаас авсан. 2 хоногийн дараа нь амь насны даатгал хийгдэнэ гээднадаас 554.000 төгрөг надаас шилжүүлж авсан. Тэгээд юу болж байгаа талаар асуухад дахиад нэг хүн дутаад байна гэхээр нь би эгчийгээ санал болгож манай эгч бас надтай адил мөнгө өгсөн. Нийт Б.Оргилд 11.478.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед юу болж байгаа талаар асуухад цагаан сар, мартын 8, хүүхдийн баяр гээд л хойшлоод байсан. Би эхлээд 9.000.000 төгрөг өгсөн. Тэгээд надаас сүүлд нь 2.870.000 төгрөг байна уу гэж асуусан надад тийм их мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнээс зээлээд аваад өгчихсөн. Тэгээд ярих болгонд өөр өөр шалтаг гаргаад байхаар нь би сүүлдээ уулзаж уйлахад би одоо бүтээж өгнө гэж байсан боловч цагдаад баригдаад хоригдохоор нь би цагдаад өгсөн. Суллагдаж гарч ирснээс хойш би цувуулж авсаар байгаад 2.300.000 төгрөг авсан. Одоо 9.178.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

            Хохирогч Д.Ангарагтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2016 оны 1 сард эмийн санд програм суулгуулах гэж Б.Оргилтой танилцаж байсан. Манай эмийн санд их олон удаа ирээд надад газар санал болгосон. Би өөр газар гэж ойлгосон байсан. Манай эгч газрын албанд ажилладаг Дүнжингаравын зүүн талд нэг газар байна 18.000.000 төгрөг хэрэгтэй 15.000.000 төгрөгийг цааш нь өгөөд 3.000.000 төгрөгийг би өөрөө авдаг гэхээр нь би 8.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Үүнээс хойш надаас нийт 9 удаагийн гүйлгээгээр 9.100.000 төгрөг, бэлнээр 3.500.000 төгрөгийг авсан. Нийт 20.900.000 төгрөгийг газрын мөнгө гэж надаас авсан. Би сүүлдээ мөнгөө нэхсэн боловч Б.Оргил надад барьцаагүй зээл байна гэж хэлсэн. Японы хөрөнгө оруулалттай барьцаагүй зээл байна би тэрийг чамд тэрийг бүтээгээд өгье гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 12-ноос эхлээд 8 удаагийн гүйлгээгээр 17.110.000 төгрөгийг шилжүүлж авсан. Наадмаар зээл гарна гэж хэлсэн. Наадам өнгөрсөн би сүүл рүүгээ уурласан газар ч байхгүй зээл байхгүй гэж уурлахад над руу 7 удаагийн 7.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Манай ээжийн данс, дүүгийн данс руу мөнгө хийгээд нийт 12.500.000 төгрөгийг буцааж авсан. Одоо 25.510.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

            Хохирогч Д.Доржсэвжид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэртээ байхад Л.Пүрэвжав орж ирээд хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настанд хямдралтай байр олдож байна гэж хэлээд эхний удаад 8.000.000 төгрөг хэрэгтэй гэж надаас нэхээд байсан. Б.Оргилыг хүүхэд байхаас нь мэднэ. Гэхдээ би тухайн үед Б.Оргилыг гэж мэдээгүй. Би Л.Пүрэвжав 8.000.000 төгрөг өгөхөд Л.Пүрэвжав миний нүдэн дээр 8.000.0000 төгрөгийг шилжүүлсэн. Байр авахад ёндоо гэж өгч байна гэж хэлж байсан. 8.000.000 төгрөгийг аваад байр өгөөд дахин мөнгө авахгүй гэж хэлсэн. Би чи хэн рүү хийж байгаа юм бэ гэж асуухад цаана нь Нийслэлийн тамгын газар, газрын албад 2 том хүн байгаа гэж хэлж байсан. Тэгээд хэд хоногийн дараа даатгалын мөнгө гэж хэлээд 930.000 төгрөг хэрэгтэй гэж хэлж авч байсан. Хэсэг хугацааны дараа гэрчилгээний мөнгө гэж 730.000 төгрөг авсан. Тэгээд 1.640.000 төгрөгийг түлхүүрээ авсны дараа эргэн авах байдлаар авсан. Нийт 4 удаагийн үйлдлээр 11.306.000 төгрөг надаас авсан. Тэгээд надад 500.000 төгрөг өгсөн. Одоо 10.806.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

            Хохирогч Л.Пүрэвжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Б.Оргилыг төрөхөөс гарч ирэх үеэс нь мэднэ. Манай хажуу айл бид бараг гэр бүл шиг хүмүүс байсан. Багаасаа л бидний гар дээр өссөн. Б.Оргил ерөөсөө миний нүдэн дээр л өсөж байсан. Надад энд зогсож байх их эмгэнэлтэй байна. Би Б.Оргилыг бизнес хийж байна, ээжийгээ тэжээж байна гэрээ авч явж байна гэж их үнэлдэг байсан. Эхэлж надад өөрөө хэлсэн бусад хохирогч нартай адилхан зүйл хэлсэн байр авна гэхээр нь би итгэсэн. Би 6 хүний мөнгө буюу 64.000.000 төгрөгийг хамаатан саднаасаа, танилуудаасаа аваад өгчихсөн. Би А.Мөнхбат гэдэг хүнийг би их олон удаа сонсож байсан. Үнэхээр энэ хүүхдийн цаана хүн байгаа юу гэдгийг тогтоох ёстой. Б.Оргилыг хоригдож байхад ээж дээр нь орохгүй байсан удаагүй. Би нийт 64.982.000 төгрөг өгсөн. 5 хүн нь 2 өрөө байр, 1 хүн нь нэг өрөө байр гэж мөнгөө өгсөн байсан. Би өөрөө 1.500.000 төгрөг авсан. Д.Доржсэвжид 500.000 төгрөг авсан. Би мөнгөө олоод авах хүсэлтэй байна. Б.Оргил авсан мөнгөө цагдан хоригдож байгаад гарч ирээд хохирол төлнө гэж хэлсэн. Эх нь 2-3 хүн байгаа гэж надад хэлж байсан. Б.Оргил сүүлийн үед эхнэр хүүхэд аваад 3 хүүхдийн эцэг болсон би мөнгийг бэлнээр болон дансаар өгсөн” гэв.

Шүүгдэгч Б.Оргил мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Надад файлаар 200-300 гаруй төсөл байдаг ба уг төслөөс нэгийг хийж өгөхөөр ярилцаж тохиролцсон юм. Тэгээд надаар хийлгэсэн гэж мөнгө өгөөг байсан юм. Тухайн үед хугацаа удаад мөнгө төгрөг буцахаар болсон юм. Хохирол мөнгийг нь тухайн үед Сэлэнгэ аймагт хоригдохоос өмнө төлж байгаад хоригдсоны дараа бүрэн барагдуулсан. Анх уг хүнтэй ломбардны программ суулгаж өгч байхдаа танилцаж байсан ба уг хүн Оnе coin худалдаж авсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь би уг сүлжээнийх та олон улсын харилцаанд байдаг биткойн авсан дээр гэж хэлж байсан. Намайг хотод ирсний дараа биткойн худалдаж авъяа гэж хэлсэн. Тэгээд би биткойн майнинг гэж олборлолтыг худалдаж авч өгье хэмээн мөнгө авсан асуудал байгаа юм. Уг хүн дээр хөнгөлттэй зээлийн асуудал байхгүй надад материал бүрдүүлж өгсөн асуудал бол байхгүй. Би уг хүнтэй нотариатын гэрээтэй ба уг хүнээс авсан 31.251.000 төгрөгөөс нийт 2 сая төгрөгийг буцаан өгсөн үлдэгдэл 29.251.000 төгрөг буцаан өгөх ёстой байгаа юм. Уг хүнтэй японы хөрөнгө оруулалттай зээл гэж ярьж байснаас яг материалыг нь бүрдүүлж авсан асуудал бол байхгүй. Зүс таних Мөнхбат гэж хүн байранд оруулж өгнө гэж хөөцөлдөж байгаад Нарангэрэлд санал болгож мөнгө шилжүүлэн аваад тухайн үед хоригдоод хохирол мөнгө төлж барагдуулаагүй байгаа юм. Нарангэрэлээс авсан мөнгөө хувьдаа болон хөөцөлдөж байсан ажилдаа зарцуулсан. Манай байрны найзын найз нь байгаа юм. Би тухайн үед хөнгөлттэй зээлээр орон сууцтай болох талаар ярьж байсан тэгтэл Батхүү гэх хүнийг холбож өгсөн. Би Батхүүгээс нийт 8 сая төгрөг авснаас 2 сая төгрөгийг нь буцааж өгсөн одоо 6 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа юм. Удвалцэцэг нь манай 10 жилийн ангийн хүүхдийн эх нь байгаа юм. Ангийнхаа хүүхдэд ийм зүйл хөөцөлдөж байгаа гэж хэлэхэд манай ээж сонирхож байна гэж хэлж байсан юм. Би уг хүнээс авсан мөнгөнөөсөө буцааж төлсөн зүйл байхгүй. Уг хүнээс мөнгө авсан нь үнэн бүгд миний дансаар орж ирсэн тухайн үед мөн орон сууц хөөцөлдөж байгаа талаар сонсоод надтай холбогдож мөнгө өгч байсан. Би уг хүний хохирол тооцоон дээр маргаангүй төлсөн зүйл байхгүй уг хүнд 8.135.000 төгрөг төлнө. Уг хүний ахаар дамжуулж танилцаж байсан юм. Манай хамаатны эгч бөгөөд уг хүнийг хөнгөлттэй үнээр орон сууцанд оруулж өгнө гэж хэлж 7.056.000 төгрөг авсан бөгөөд уг мөнгөнөөс буцааж төлмөн зүйл байхгүй. Гантуяа нь миний таньдаг дүү байгаа юм. Амгаланд амьдардаг байхад манай урд гудамжинд амьдардаг. Багаасаа бие биенээ мэддэг тухайн үед мөн орон сууцны талаар яриад надад мөнгө шилжүүлж өгсөн одоогоор 9.040.000 төгрөгнөөс буцааж төлсөн мөнгө бол байхгүй байна. Уг хүн нь манай хамаатны дүү ба намайг ийм ажил хийж байгааг мэдээгүй байсан. Надад нийт 15.775.200 төгрөг өгснөөс буцааж төлсөн зүйл бол байхгүй. Тус хүн миний тавьсан зарын дагуу надтай холбогдож манай компаниас ломбардны программ гэрээгээр 2.800.000 программ худалдаж авч байсан. Улмаар танилцсан байх хугацаандаа өөрөө надад зээл олоод өгөөч гэж асууж надад 2 төгрөг өгсөн уг мөнгийг нь би буцааж өгөөгүй байгаа юм. 10 гаруй     жилийн өмнө танилцаж байсан найзууд байгаа юм. Хүүхэдтэйгээ хамт байдаг болохоор би өөрөө санал тавьж мөнгө авсан ба буцааж авсан мөнгө төгрөг бол байхгүй уг хүнээс нийт 11.478.000 сая төгрөг авсан байгаа юм. Уг хүнтэй 10 жилээсээ найзлаж байсан хүн байгаа юм. Уг хүнээс зээлдэг байсан ба зээлсэн мөнгөө өгөөгүй, мөн дээрээс нь хөнгөлттэй үнээр орон сууцанд хамруулна гэж мөнгө авсан уг хүнээс авсан 89.660.984 төгрөгнөөс 51.195.970 төгрөгийг буцааж төлсөн үлдэгдэл 38.465.014 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Миний 10 жилийн ангийн хүүхэд байгаа юм. Уг хүнтэй 2018 оны 5 дугаар сарын сүүлээр таараад уг орон сууцны яриа өрнөсөн ба ахыгаа оруулъя надтай ярьж тохироод надад 12.000.000 төгрөг өгсөн уг мөнгөнөөс буцааж төлсөн зүйл бол байхгүй. Батгэрэл нь Отгонжаргалын их сургуулийн ангийн хүүхэд гэж байсан Отгонжаргалаас сонсоод надтай уулзаж байсан тэгээд уг хүн надад 4.000.000 төс бэлнээр өгсөн ба уг хүний мөнгө төгрөгнөөс ямар нэгэн мөнгө буцааж өгөөгүй одоо7 төгрөг буцаан төлөхөөр байгаа юм. Батгэрэлийн эгч нь гэж надтай ирж уулзаж байсан ба Отгонжаргал, Батгэрэл нараар дамжуулж надтай уулзаж байсан ба уг хүн надад 9.155.000 төп өгсөн ба 6.900.000 төгрөгийг буцааж төлсөн одоо 2.256.000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа юм. 2016 онд манай компани зардаг байсан кассын программыг худалдаж авч байсан. Тус хүнтэй хамтарч ажил хийж байгаад больсон ба уг ажил хийж байхдаа хугацаандаа шилжүүлж байсан 30 сая төгрөгөө надаас нэхэмжлээд байгаа юм. Уг нэхэмжилсэн мөнгөнөөс нь би өөрийнх нь дансанд 8.500.000 төгрөг ээжийнх нь дансад 1500.000 орчим мянган төгрөгийг буцааж төлсөн байгаа юм. Тухайн үед хамт ажиллаж байхдаа хамтарч ажиллаж байсан Баярмаа гэх хүнд мөн мөнгө өгсөн учир Ангарагтуяад би ямар нэгэн мөнгө төгрөгний үлдэгдэлгүй. Уг хүнтэй би 2018 онд танилцсан ба манай оффис дээр ирж компьютер засуулж байсан юм. Тэрнээс хойш фэйсбүүкээр найзууд байсан ба оны сүүлээр уулзаж хийж байгаа зүйлээ хэлэхэд ахыгаа оруулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Уг хүн надад 4 сая төгрөг бэлнээр өгч нотариатаар гэрээ байгуулсан ба уг мөнгөнөөс би төлж барагдуулаагүй байгаа юм. 2018 онд танилцаж байсан ажлын хамтрагч бөгөөд Чингэлтэй дүүрэгт игах дримиум паласын 301 тоотод нэг оффист суудаг байсан юм. Миний ажпыг байсан болохоор мөн хамаатныхаа хүнийг оруулъя гээд мөнгө өгсөн байсан. Уг хүнээс 9.580.000 төгрөг авсан ба одоогоор буцааж төлсөн зүйл байхгүй. Нэг газар өссөн миний таньдаг эгч байгаа юм. Пүүжээ эгчид би хөнгөлттэй орон сууцанд оруулах боломж байна хөөцөлдөж өгье гэж хэлэхэд өөрөөсөө з мөн өөр хүмүүст байр авч өгнө гээд надад нийт 64.982.000 төгрөг өгсөн. Уг мөнгөнөөс би 1.500.000 төгрөгийг буцааж өгсөн үлдэгдэл 63.482.000 төгрөг төлөх ёстой за юм. Ер нь Мөнхбат гэж хүнд бэлнээр өгсөн тэгээд би зарим хэсгийг нь өөрөө лаад дууссан байгаа юм. Уг хүнд бэлнээр өгснөөс гадна намайг ажил дээр нь очиход Тамгын газрынхаа нэг давхарт бууж ирдэг байсан. Уг хүн зориудаар уг газар ажилдаг гэж намайг хуурч ийм байдалд хүргэсэн. Намайг Сэлэнгэд хоригдох үеэр алга болчихсон юм. Уг хүнийг хаана юу хийдэг талаар нь би сайн мэдэхгүй А.Мөнхбат гэх нэр болон Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо гэр нь байдаг гэснээс л бол мэдэхгүй. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж гэмшиж байна. Мөн хамаатан садан ойр дотны найз нөхдүүдээ хохироосондоо харамсаж байна. Хохирол мөнгийг нь бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг /1-р хх-н 43-45/  

 

 

Хохирогч Б.Туяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 7 сард Сайхан сумын нэгдүгээр багт байрлах “Цацрал” нэртэй хүнсний дэлгүүртээ дэлгүүрийн бараа бүртгэдэг программыг Б.Оргилоор тавиулсан. Б.Оргил нь программ тавьж өгөхдөө манай дэлгүүрт ажиллуулах гэж байсан шинээр 150.000 төгрөгөөр худалдаж аваад суурьлуулсан байсан 2 ширхэг камерыг танай дэлгүүрт таарахгүй камер байна өөр камераар солиод өгье гээд Улаанбаатар хот руу аваад явсан...2017 оны 3 дугаар сард Б.Оргил над руу утасдаад “би Япон улсаас бага хүүтэй зээл оруулж ирж компаниудад зээлж байгаа одоо 2-3 компани дутаад байна та нэгэнд нь орооч” гэхээр нь би зөвшөөрч тухайн зээлд хамрагдах болсон. Б.Оргил компаний бичиг баримтуудыг итэйл хаягаар явуулчих гээд би бичиг баримтуудаа явуулсан. Б.Оргил хэлэхдээ Япон улсаас оруулж ирүүлдэг бизнесийн хөнгөлттэй зээл, зээлийн эргэн төлөлт 5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, тухайн зээлээр 500.000.000 төгрөгнөөс доош зээл авч болно гэж байсан. Би тухайн зээлнээс 272.000.000 төгрөгний зээл авах хүсэлттэй байсан. 2017 оны 4 сард Б.Оргил залгаад урьдчилгаа мөнгө байршуулах хэрэгтэй юм байна. Тухайн мөнгөнүүдийг яаралтай шилжүүлэхгүй бол зээлнээс хоцорлоо гэж ярьсан. Ингээд 2017.4.27-ны өдөр 5099002393 тоот дансанд 1.930.000 төгрөг, 2017.4.29-ний өдөр 460.000 төгрөг явуулсан. Дансыг санахгүй байна, 2017.5.01-ний өдөр 5099002393 тоот дансанд 1.800.000 төгрөг, 2017.8.14-ний өдөр 50790231816 дансанд 1.880.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн шилжүүлсэн мөнгийг зээлийн урьдчилгаанд байршуулдаг мөнгө гэж хэлсэн. Би нийт 9.510.000 төгрөгийг Б.Оргил гэх хүн рүү шилжүүлсэн. Б.Оргил руу шилжүүлсэн 9.510.000 төгрөг, программ тавихдаа авч явсан 2 ширхэг камерны мөнгө 150.000 төгрөг, нийтдээ 9.660.000 төгрөг олж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 7-10/,

          Б.Туяагаас гаргаж өгсөн 5048017413 дугаартай данснаас иргэн Б.Оргилын ХААН банкны 5099002393 дугаартай данс руу шилжүүлсэн гэх ХААН банкны гүйлгээний хуулга нийт 4 хуудас баримтыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл үйлдэв гэжээ. /1-р хх-н 11-16/

          Гэрч Ц.Дэлгэрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өөрийн ээж Хишигжаргалыг Улаанбаатар хотод ирчихсэн байх үед нь уулзаад дагаж явсан. Тэр үед миний ээж Хишигжаргал Оргил гэх ахын ажлын байр руу дагуулж явсан Оргил гэх ах өөрийн ажлын байр буюу оффисоо сольсон гээд ажлынхаа талаар яриад байсан. Түүний дараа Оргил гэх ах миний гар утсан дээ 3 аппликашн татаж суулгаад энэ 3 бол беткойн буюу хувьцааг нь хянахад хэрэгтэй гэж хэлж байсан. Би тэр 3 апликейшныг одоо санахгүй байгаа ба тухайн үед зүгээр л баахан тоо гарч ирээд байсан. Яг ямар учиртай болохыг би мэдэхгүй байна...өгсөн мөнгөө буцааж авч болох уу гэсэн чинь Оргил гэдэг ах ямар ч асуудал байхгүй, олохгүй юм аа гэхэд алдагдалтай ажиллана гэж байхгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-н 74-75/

          Хохирогч Г.Хишигжаргал  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Хөтөл Эмүжин ХХК-г 2010 онд байгуулж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг 4 дүгээр байрны 2 тоотод байрлах Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ болон үсчний үйл ажиллагааг одоо хүртэл тасралтгүй явуулж байна. Би 15.000.000 төгрөгийг цахимд мөнгөнд байршуулна гэж хэлээд мөн надаас амьжиргааны түвшингээс доогуур таньдаг хүн байна уу гэж асуухаар нь байхгүй чи яах гэж байгаа юм гэсэн чинь Нийслэлээс амьжиргааны түвшин доогуур гэр орон байхгүй хүнд байр өгнө гэж байна гэхээр нь надад нэг ах байгаа гэж хэлсэн чинь тэгвэл тэр ахад чинь өгье та баримт бичгийг нь бүрдүүлээд 4.000.000 төгрөг өгчих гээд надаас авсан. 10.000.000 төгрөгийг 5 жилийн хугацаатай 7 хувийн хүүтэй Япон улсын хөрөнгө оруулалттай хөнгөлттэй зээл олгуулна гэж хэлээд намайг хуурч мэхэлж авсан...Уг зээлийг авахдаа Хөтөл зоос гээд өмнө байгуулж байсан компанийн баримт бичиг явчихсан байсан ба тухайн үед ямар ч гүйлгээ хийгдээгүй болохоор зээл олгох болов уу гэж Б.Оргилоос асуухад өө болно болно та 2.000.000 төгрөг явуулчих 2.000.000 төгрөг өгчихвөл сольж болдог юм байна гэж хэлээд авч байсан. Надаас ерөнхийдөө 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 12 удаа Б.Оргил руу мөнгө шилжүүлсэн. Би зарим явуулсан мөнгөө санахгүй байна. Надаас нийт 31.251.000 төгрөг залилж авсан...буцааж 2.000.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 76-78/

          Г.Хишигжаргалаас 2005 оны 11.15-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн толгойтой Хөтөл-Эмүүжин гэх нэршилтэй гэрчилгээний хуулбар нэг ширхэг, Санжаадорж овогтой Ганхүү гэсэн нэртэй дансны ХААН банкны 5048172785 дугаартай дансны хуулга 5 ширхэг, орлого, зарлагын баримтын хуулбар 3 ширхэг  зэрэг бичиг баримтыг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 11.45 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв гэжээ. / хх-н 79-89/

          2019.4.22-ны өдрийн Улсын ерөнхий прокурорын газрын 5/243 дугаартай прокурорын тогтоолд: Хэргийн харьяалал өөрчлөн тогтоох тухай. / 1-р хх-н 204-205/

          Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа / 1-р хх-н 212-215/

          Б.Оргилын ХААН банкны 5099002393  дугаартай  депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1-р хх-н 235-250/

          Хохирогч Н.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 сард Б.Оргил фэйсбүүкээр орж ирээд найз Нийслэлийн засаг даргын тамгын газраас хөнгөлттэй олгогддог орон сууц байдаг юм байна миний мэдэх гурван орон сууц байна тэрэн дээр төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон хүн гэж байна. Чи төрийн албан хаагч юм чинь орооч 1 өрөө 5.000.000 төгрөг, 2 өрөө 7.000.000 төгрөнгний үнэтэй байна гэсэн...маргааш нь манай хамаатны ах Батболд байгаа юм аа над руу бичсэн мессеж байгаа гээд хоорондоо бичсэн мессежээ зураг болгоод явуулсан. Тэгэхээр нь би итгээд эхний ээлжинд 1016.42 доллар шилжүүлсэн...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин мөнгө хэрэг болоод байна. ёндооны мөнгө гэхээр нь би 777 доллар шилжүүлсэн. Дараа нь найзад нь мөнгөний хэрэг байна гэхээр нь 271.63 доллар, 10 дугаар сарын 30-ны өдөр 214.68 доллар, 217.80 доллар татвар даатгал, 11 дүгээр сарын 23-ны өдөр сүүлийн мөнгө тушаал гарах нь үлдлээ гээд надаас 771.3 доллар шилжүүлж авсан ба нийт 3268.33 доллар, тус мөнгийг монгол мөнгөөр шилжүүлэхэд 8.410.316.53 төгрөг болж байгаа юм... ” гэх мэдүүлэг /1-р хх-н 216-220/,

         Хохирогч Б.Батхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын дундуур миний найз болох Бат-Амгалан Оргил гэх хүнтэй танилцсан уг хүн түрээсийн орон сууцанд оруулдаг юм байна гэж ярьж байсан. Бат-Амгалан 5 сарын эхээр яриад 1 орон сууц үлдсэн чи ээжийгээ оруулахгүй юм уу гэхэд би тэгье гээд мөнгийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүрэгт байрлах гэрийнхээ хажуугийн АТМ-ээс 7.000.000 төгрөгийг зээлэв гэсэн утгатай Оргилын данс руу шилжүүлсэн. Маргааш өдөр нь үлдэгдэл 1.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Доктор авто сүлжээ буюу ажил дээрээ байхдаа гар утаснаасаа шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш Оргил гэх залуу таг алга болсон. Тэгээд би Бат-Амгалангаар яриулахад 7, 7 хоног гэж хойшилсоор байгаад өдий хүрсэн юм. 2018 оны 12 дугаар сарын дундуур уг авсан мөнгөнөөсөө 2.000.000 төгрөг миний данс руу Оргилоос гэсэн утгатай шилжүүлсэн байсан. Тэрнээс хойш одоог хүртэл ямар нэг холбоогүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 29-31/,

          Гэрч Б.Бат-Амгалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : “...миний ээж цэцэрлэгт багш хийдэг ба Б.Оргил нь цэцэрлэгт нь явдаг хүүхдийн аав байгаа юм. Б.Оргил нь манай ээжид хямд байр захиалах боломжтой хамруулж өгнө гэсний дагуу миний утасны дугаарыг өгсөн байсан. Тухайн үед Улаанбаатар хотын нийслэлийн халамжаас нэн ядуу өрхүүдэд өгдөг орон сууцны төсөл явагддаг тэр төсөлд хамруулж өгнө гэж хэлсэн. Ямар учиртай талаар асуухад таньдаг хүн байдаг асуудалгүй авч өгнө гэж хэлсэн...Б.Батхүү Б.Оргилд 8.000.000 төгрөг өгсөн ба үүнээс 2.000.000 төгрөгийг буцааж өгсөн байсан одоо 6.000.000 төгрөг Б.Оргилоос авах дутуу...” гэх мэдүүлэг / 2-р хх-н 34-35/,

         Б.Батхүүгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2-р хх-н 40-43/

          Б.Оргилын ХААН банкны 5099002393 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга/ 2-р хх-н 47-54/

          Хохирогч Д.Удвалцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Б.Оргил гэх залуутай 2018 оны 03 дугаар сарын 06-ны орой 88113554 дугаарын утсаар ярьсан. Халамжаас хямдхан байр өгдөг юм байна манай ах халамжид ажилладаг тэр ахаар дамжуулаад таньд нэг өрөө байр авч өгч болох юм. 17:00 цагаас өмнө байранд орох хүмүүсийн нэрийг шийдэх гэж байна таны нэрийг оруулчихлаа та одоо 3.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 5099002393 дугаарын Б.Оргил гэх данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ярих болгондоо таны ажил бүтэх гэж байна гээд 5 удаагийн шилжүүлгээр нийт 12.426.000 төгрөг шилжүүлсэн. Би ямар нэг гэрээ байгуулаагүй. Үзүүлж харуулах юм байна уу гэхэд нэрс үзүүлсэн. Тэр дунд миний нэр байсан...9.986.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Итгэль хүнсний захад байхдаа шилжүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Төв шуудангийн ард байрлах АТМ-ээс шилжүүлсэн. 500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалан захын Хаан банкнаас шилжүүлсэн. Би гомдолтой байна. Би энэ мөнгийг Солонгост ажиллаж байгаа хүүхдээсээ аваад өгсөн одоо манай хүүхэд ирээд байр ч байхгүй мөнгө ч байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 107-109/,

          Хохирогч Б.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Б.Оргил гэх хүнтэй хөнгөлттэй нөхцлөөр орон сууцанд оруулж өгнө гэж анх надтай ярилцсан. Тэгсэн Б.Оргил гэх хүн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр боломжтой бол 3.000.000 төгрөг өгчих гэхээр нь надад байгаа нь энэ байна гээд 2.700.000 төгрөг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Гранд мед эмнэлгийн 1 давхрын АТМ-ээс Б.Оргилын 5099002393 дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Нисдэг машины дэргэд машинтай явж байхдаа мобайл банкаар Б.Оргилын 5099002393 дугаарын данс руу 2.010.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 2 удаа Б.Оргилын 5099002393 дугаарын данс руу АТМ-ээс 2.000.000 төгрөг орчим шилжүүлсэн. Энэ гүйлгээний баримтыг харахгүй бол санахгүй байна. Дараа нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 3 дугаар гудамжны 141 тоотод гэртээ байж байхдаа мобайл банкаар Б.Оргилын 5099002393 дугаарын данс руу 455.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 11 сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 3 дугаар гудамжны 141 тоотод гэртээ байж байхдаа мобайл банкаар Б.Оргилын 5099002393 дугаарын данс руу 600.000 төгрөг ээжийн дансаар шилжүүлсэн. Ингээд Б.Оргил гэх хүнд нийтдээ 8.000.000 төгрөгөө залилуулчихаад байгаа юм. Нэг ч төгрөгний хохирол барагдуулааагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 149-150/,

          Хохирогч Л.Баярцэнгэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 01 сард манай нөрийн үеэл ах Б.Оргил нь над руу залгаад “Нийслэлийн халамжаас ахмад настанд хөнгөлттэй нөхцлөөр орон сууцанд оруулж өгч чадна  4 байрны боломж байна ахад нь, ээж Ч.Батхишигийн нэрээр бүртгүүлж хөнгөлөлтөнд хамрагдахаар болсон. Тухайн үед нагац эгч Дуламсүрэнд энэ талаар хэлэхэд хамрагдахыг зөвшөөрсөн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн хойд талын зам дээр машинд уулзаж ярилцаад эхний ээлжинд 2.054.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байхдаа гар утсаараа Б.Оргилын Хаан банкны дансанд шилжүүлсэн. Тэгээд ярьж асуухад цагаан сарын үеэр болчих байх хүмүүст нэг өрөө байрны квот байгаа чамд 2 өрөө байр олгуулахаар болсон мкв зөүү хэрэгтэй гэхээр нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 3.000.000 төгрөгийг Согинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байх гэрээсээ шилжүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 5.421.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байдаг ажил дээрээсээ шилжүүлсэн...” гэх мэдүүлэг / 3-р хх-н 43-46/,

          Хохирогч Г.Мөнхтулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Орхон аймгийн төвд ломбард ажиллуулах гээд өөрийн гэсэн байрандаа засвар хийгээд бэлтгэл ажлаа хийсэн юм...88113554 гэсэн утасны дугаартай хүн ломбардны программ хийнэ гэсэн байхаар нь холбогдож ломбардыг бүрэн хянах программ хэрэгтэй байна гэхэд Б.Оргил гэх залуу болно асуудалгүй харин энэ мөнгөө тохиръё гэсэн. Ингээд 2.000.000 төгрөгөөр хийж өгнө принтерийн мөнгө 800.000 төгрөг гээд 2.800.000 төгрөг авсан...би Төрийн банканд таньдаг хүнтэй гэсэн. Тэгээд асуугаад өг гэсэн дараа нь яриад та 800.000.000 төгрөг хүртэл зээлийг жилийн 7 хувийн хүүтэй авч болох юм байна. Гэхдээ надад 8.000.000 төгрөг өгчих гэхээр нь би за өгье чи зээлээ бүтээчих гэхээр нь урьдчилгаа хэрэг болдог юм надад урьдчилж мөнгө өгнө шүү гэсэн тэгсэн чинь Б.Оргил хэл хоногийн дараа ажил дээр ирээд надад 5.000.000 төгрөг бэлэн өгчих зээл чинь удахгүй гарна гэсэн. Тэгэхээр нь 5.000.000 төгрөг чадахгүй гэхэд тэгвэл 500.000.000 төгрөгний зээл ав надад 2.000.000 төгрөг өгчих гэхээр нь би Б.Оргилын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэр өдөртөө намайг зээл авахад хэрэгтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний лавлагаануудыг ТҮЦ машинаас гаргуулан авсан боловч одоо  болтол банкны зээл нь ч байхгүй, программ нь ч байхгүй байна...надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Анх ярьж тохирохдоо 800.000 төгрөгний үнэ бүхий принтер өгч байсан уг мөнгийг хасна. Одоо уг хүнээс 4.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 76-83/,

          Гэрч Д.Сосорбарам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Анх Б.Оргил нь Төрийн банканд таньдаг хүн байгаа Төрийн банкнаас зээл гаргаж өгнө гэж байсан. Өөр тэндээс эндээс гэж огт юм хэлж байгаагүй...Б.Оргилын манайд хийж өгнө гэсэн программ нь шаардлага хангахгүй, яг хэлж байсан шаардлага огт хангахгүй байгаа. Иймд Б.Оргил гэх хүний бид нараас авсан мөнгийг гаргуулан өгч туслана уу...” гэх мэдүүлэг / 3-р хх-н 84/

          Г.Мөнхтулгын дансны хуулга/ 3-р хх-н 89-91/

          Хохирогч Ч.Дуламсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өөрийн зээ хүү Баярцэнгэлээр дамжуулан “ахмад настангуудад олгох хөнгөлттэй орон сууц авах хүмүүсийн нэрсийн жагсаалтанд найдьартай оруулж өгнө, таньдаг хүн байгаа” гэж хэлэхээр нь итгээд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн хойд талын зам дээр машинтай зогсож байхад нь очиж уулзаад Б.Оргилын Хаан банкны данс руу 7.054.000 төгрөг шилжүүлсэн...2018 оны 8 дугаар сард Нийслэлийн засаг даргын тогтоол гарсан гэж хуулбар явуулахаар нь харахад уг тогтоолд Нийслэлийн боловсролын газар гэсэн тамга дарагдсан байхаар нь итгэхээ больж чи худлаа яриад байна мөнгөө авъя гэж явсаар 2019 оны 01 сараас хойш залгаад утсаа авахгүй, эргээд залгая гэж мессеж ирээд байж байгаад 2019 оны 02 сарын сүүлээр уулзахад би таны мөнгийг авсан хүн болохоор өөрөө хариуцлагаа хүлээнэ асуудал өнөө маргаашгүй бүтэх гээд байхад битгий санаа зовоод бай гэж хэлж байсан боловч тэрнээс хойш утас нь холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг /3-р хх-н 129-132/,

          Хохирогч Ц.Гантуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний танил Б.Оргил нь надруу залгаад “Залуу гэр бүлд хөнгөлттэй нөхцлөөр олгох орон сууцанд хамруулж өгье” гэж хэлсэн. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас олгогддог хөнгөлттэй орон сууцанд хамруулахад барьцаа төлбөр 8.000.000 төгрөг байх ёстой өнөөдөр яаралтай байршуулах хэрэгтэй бүртгэлээс хоцрох гээд байна шүү гэж хэлэхээр нь итгээд тэр өдрөө Б.Оргилын Худалдаа хөгжлийн банкны дансанд 7.000.000 төгрөг байршуулж, маргааш нь үлдэгдэл 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд надад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт өгсний дагуу материал бүрдүүлээд 2018 оны 12 дугаар сард өгөхөд амь насны даатгал хийлгэх хэрэгтэй гээд 720.000 төгрөг дансаар шилжүүлж авсан. Дансаар шилжүүлсэн 8.720.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнгэр плазад байрлах Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сард 320.000 төгрөг бэлнээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 70б байрны гадна өгсөн. Би Б.Оргилтой багаасаа нэг гудамжинд хамт өссөн...” гэх мэдүүлэг /3-р хх-н 148-151/,

          Хохирогч Э.Шаарийбуу мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр 2011 онд фэйсбүүкээр танилцсан Б.Оргил гэх залуу миний гар утас руу залгаад мэнд мэдээд хүнтэй суусан уу энэ тэр гэж асууж байгаад “Хотын захиргаанд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд нэг өрөө байр өгдөг юм байна, чи зөвшөөрвөл үүнд чиний материалыг өгөөд чи байртай болох боломж байна шагналд нь би чамаас 1.000.000 төгрөг авна цаашаа зуучилж байгаа хүнд 3.000.000 төгрөг өгнө, тэр хүн нь бас цаашаа тараана гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн Чагнаадоржийг Хаан банк руу явуулж Б.Оргилын 50990022393 дугаарын данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 1 цаг орчмын дараа Б.Оргил над руу залгаад “амь даатгал, гэнэтийн ослын даатгал хийлгэх хэрэгтэй байна” 554.000 төгрөг дахиад шилжүүлээрэй гэж хэлэхээр нь би ээж Даваасүрэнгийн Төрийн банкны 1028003603999 дугаарын данснаас Б.Оргилын 5099002393 дугаарын данс руу 554.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.Оргил миний гар утас руу залгаад чи надад шагналд өгөх 1.000.000 төгрөгөө өгөх боломж байна уу надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би энэ өдрөө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Имарт дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талын Хаан банкнаас шилжүүлсэн. Тухайн өдрийн үдээс хойш Б.Оргил залгаад чамаас гадна дахиад нэг өрх толгойлсон эмэгтэй байвал материалыг нь бүрдүүлээд өгчихмөөр байна чамд ийм хүн байна уу” гэж асуухаар нь авга эгч Цэрэндэжидэд хэлэхэд их баярлаж хүлээж аваад хүү Нямжигдэнээр 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б.Оргилын данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь даатгалын мөнгө гэж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Оргилын данс руу 554.000 төгрөг шилжүүлсэн. Б.Оргил дахин яриад байранд ортлоо дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна гээд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 5099002393 дугаартай данс руу 2.370.000 төгрөг шилжүүлсэн. Би Б.Оргилд 11.478.000 төгрөг өгсөн. Дээрх мөнгийг нэхэмжилж байна. Дээрх мөнгө бүгд миний мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг /3-р хх-н 174-178/,

          Гэрч Ө.Нямжигдэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Э.Шаарийбуу нь манай нагац эгч байгаа юм. Тухайн үед ганц бие өрх толгойлсон хүнд хямд байр олдоно гэж байна мөнгөний хэрэг байна гэхээр нь би 4.554.000 төгрөг өгөхөөр болж Б.Оргил гэх хүний Хаан банкны 5099002393 гэсэн дансанд 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 4.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 554.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг Хүүхдийн 100-ийн төв Хаан банкнаас шилжүүлсэн. Сүүлчийн гүйлгээг хөгжим бүжгийн золлежийн ойролцоо АТМ-ээс шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /3-р хх-н 181-182/,

          Хохирогч Л.Пүрэвдулам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Б.Оргил надаас машин оруулж ирээд зараад буцааж өгөх нэрийдлээр 14 хоногийн хугацаатай 25.000.000 төгрөг зээлсэн. Мөн дараа нь Төрийн сангаас нэн ядуу иргэдэд үнэгүй өгдөг орон сууцыг авч өгнө гэж 3.500.000 төгрөгөөр нэг өрөө байрнаас 2-ыг авахаар 7.000.000 төгрөг, 6.000.000 төгрөгөөр 2 өрөө байрнаас 7-г авахаар 42.000.000 төгрөг өгсөн. Б.Оргил нь хурдан буцаагаад өгье гэж 2.800.000 төгрөг зээлж авсан. Ингээд Б.Оргил надаас нийт 75.000.000 төгрөг авсан байна. Энэ мөнгийг би Хаан банкны интернет банзаар Б.Оргилын данс ру шилжүүлсэн...Би Б.Оргилд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байрны 183 тоото гэртээ байхдаа 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 89.660.984 төгрөг өгсөн байгаа... Б.Оргил надад 51.195.970 төгрөгийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-н 209-215/,

          Гэрч Л.Бат-Итгэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би уг хүнийг танихгүй ба манай дүү болох Л.Пүрэвдулам нь уг хүн машин оруулж ирэхгэж байгаа юм боломжтой бол зээлчих гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд би дүүгийн хамт Б.Оргилтой уулзаад сансрын дээд талд байрлах нотариатаар орж гэрээ хийн Л.Пүрэвдуламын дансаар дамжуулж өгсөн юм. Надад мөнгө төгрөг буцааж өгөөгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-н 226/

          Хохирогч Л.Пүрэвдуламын депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ 3-р хх-н 234-250, 4-р хх-н 1-27/

         Хохирогч С.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын дундуур 97 дугаар сургуулийн ангийн хүүхэд болох Б.Оргил нь улсаас байр хямд өгөөд байна хямд байр авах бол хэлээрэй тэгэхдээ олон хүнд битгий задруулаарай, цөөхөн байр байгаа, өнчин болон нэн ядуу өрхүүдэд авч өгөх юм гэж байсан...би итгээд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод 6.500.00 төгрөг бэлнээр өгсөн. Бэлэн мөнгө өгч байхад Ууганбаатар бид 3 л байсан. Дараа нь мкв-ын зөрүү гараад байна 5.500.000 төгрөг нэмж өг гэх үед нь 2018 оны 8 дугаар сарын эхээр манай төрсөн ах Ууганбаатар бэлнээр өгсөн байсан. Нийт 12.000.000 төгрөг өгсөн. Ямар ч мөнгө буцааж аваагүй...” гэх мэдүүлэг /4-р хх-н 38-44/,

          Гэрч С.Ууганбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны дугаар сард миний дүү С.Отгонжаргал надад хандаж миний эмзэг давхаргын хүмүүст төрөөс байр олгож байгаа юм байна уг байранд оочиргүй, хурдан оруулж өгнө гэж манай 10 жилийн ангийн Б.Оргил ярьж байна гэсэн. 2018 оны 6 дугаар сарын сүүлээр дүү Отгонжаргал миний бие Ууганбаатар болон Б.Оргил бид гурав уулзсан. Б.Оргил байранд оруулах нөхцлийг танилцуулаад тухайн нөхцөл таалагдаж 6.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш Б.Оргил манай дүү С.Отгонжаргал руу холбогдоод байрны мкв-ын зөрүү гараад байна гэж хэлэх үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жуковын орчимд Б.Оргилд бэлнээр 5.500.000 төгрөг өгсөн. Тухайн үед Б.Оргил бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /4-р хх-н 47-48/

          Хохирогч Т.Батгэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр С.Отгонжаргал нь манай 10 жилийн найз Б.Оргил нь байр гаргаж өгдөг юм байна. Чи байр авах уу гэсэн. Б.Оргилын санал болгосон нөхцөл байдал таалагдаж 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод 4.000.00 төгрөг бэлнээр өгсөн. Бэлэн мөнгө өгч байх үед эгч Т.Батчимэг бид гурав байсан. Эгч Т.Батчимэг тухайн өдөр Б.Оргилд 4.000.000 төгрөг өгсөн. Дараа нь мкв-ын зөрүү гараад байна гэж эгч Т.Батчимэгээс 5.000.000 төгрөг авсан байсан. Нийт би 4.000.000 төгрөг өгсөн. Би уг мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаас 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан. Одоо 6.000.000 төгрөгний хохирол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг / 4-р хх-н 69-73/

          Хохирогч Т.Батчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод Б.Оргил гэх хүнтэй уулзаж 1 өрөө байранд орохоор болтол яаралтай мөнгө аваад ир гэхээр нь 3.955.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь Б.Оргил байраа томруулах уу гэж асуухаар нь тэгье гэхэд 5.200.000 төгрөг миний дансанд хий гэсний дагуу 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 4.181.000 төгрөгийг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1.020.000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 6 дугаар байрны 4 тоот байхдаа интернет банкаар шилжүүлэн 6.900.000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэгдэл 2.256.000 төгрөгөө буцаан авах дутуу байгаа...” гэх мэдүүлэг /4-р хх-н 94-97/,

          Хохирогч Д.Ангарагтуяа мөрвдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын эхээр манай эгч Нийслэлийн өмчийн харилцааны газарт ажилладаг. Хотын төвд танд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй газар авч болно шүү гэсэн. Тэгээд удалгүй Б.Оргил над руу залгаад Дүнжингаравын хажууд барилга барих газар байна эсвэл зайсанд барилга барих газар байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр Б.Оргилтой уулзаад ямар газар байна, яаж авч болох вэ гэж асуусан. Б.Оргил 12-16 давхар барилга барих зөвшөөрөлтэй 900 орчим мкв газар байна. Авсны дараа сунгаад өгөх боломжтой гэж хэлсэн. Тэгээд надад хэлэхдээ үнэ  нь 18.000.000 төгрөг болно газрын захирамж 21 хоногийн дотор гарна гэж хэлсэн. Ингээд Б.Оргил өөрийнхөө машинтай нөхөр бид 2 араас нь дагаад Дүнжингаравын зүүн талд очоод замын цаад талд байгаа газрыг зааж өгөөд энд газар өгч эхэлж байгаа энэ хажууд нь барилга бариад эхэлсэн. Олон хүн газар авах гэж байгаа тул мөнгөө яаралтай өгвөл бусад авах гээд байгаа газруудын урдуур оруулаад аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр 8.000.000 төгрөг олоод бусад мөнгийг олж өгч байтал Б.Оргил байн байн утсаар яриад 8.000.000 төгрөгөө аваад хүрээд  ир ажлаа эхлүүлж байя гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр 8.000.000 төгрөгийг бэлнээр бариад Циркийн зүүн талд Б.Оргилын машин дотор уулзаад 8.000.000 төгрөгөө бэлнээр компанийн дүрэм, гэрчилгээ, эмийн сангийн зөвшөөрөл зэргийг нөхрийн маань бичиг баримттай авсан. Тэгээд үлдсэн 10.000.000 төгрөгний 5.000.000 төгрөгийг Болормаагаас зээлж авч өгсөн. 2.000.000 төгрөгийг эмийн сангийн орлогоноос цуглуулж өгсөн. Тэрнээс хойш 21 хоног өнгөрөөд Б.Оргил ямар нэг шалтаг хэлж хойшлуулсаар 2017 он болсон. 2017 оны 6 дугаар сард гэрчилгээ гарахын хувьд найдвартай гарна тэр болтол хугацаа сунчирч магадгүй мөнгө төгрөг хэрэгтэй байгаа бол Японы хөрөнгө оруулалттай төслийн зээл байна энд ганц хүн орох боломж байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 төслийн зээл авахаар болсон. Тэгээд 478.000.000 төгрөгийн зээл авахаар болоод Б.Оргилд бичиг баримтаа өгөөд төслийг яах юм бэ гэтэл Б.Оргил мөнгөө өгчихвөл тэд нар өөрсдөө бичнэ гэж 478.000.000 төгрөгний 2 хувийг өгөх ёстой бөгөөд би яриад 1 хувийг өгөхөөр болоод 4.720.000 төгрөгийг дансаар Б.Оргилд өгсөн. Тэгээд бас төслийн хураамж гэж 1.500.000 төгрөг өгсөн. 1.000.000 төгрөгийг дансаар 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд аудитын болон татварын тайлан өндөр дүнтэй байх ёстой түүнийг засна гээд 1.930.000 төгрөг дансаар авсан. Одоо ингээд болчихсон наадмаас өмнө зээл чинь гарна гэж хэлсэн. тэгээд найз Баярмаагийн компани дээр 198.000.000 төгрөгний зээл гаргуулахаар яриад Б.Оргилд нийт 7.460.000 төгрөг дансаар өгсөн. Тэрнээс хойш Б.Оргил өнөөг хүртэл надаас зугтаагаад яваад байна. Б.Оргилд 5041026923, 5099002393 дугаарын дансаар болон бэлнээр мөнгө өгч байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 158-161/

           Д.Ангарагтуяагийн ХААН банкны 5043009280 дугаартай дансны хуулга / 4-р хх-н 162-174/

          Хохирогч Т.Одонгуа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугар сард миний фэйсбүүк чат руу Б.Оргил нь гоё боломж байна завтай үедээ холбогдоорой гэсэн. Ингээд би оройхон залгахад танай гэрийнхэн дунд группд орсон хүн байна уу хэрэв байвал улсын хөнгөлөлттэй орон сууцанд хамруулж өгнө гэж хэлсэн. Ингээд би манай ээжийн дүү Ш.Ганбат 80 хувийн группд байдаг тул Ганбаа ахад хэлье гээд баярлаад хүлээн авсан. Ингээд би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах Өргөө кино театрын ойролцоо нотариатын газар гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг бэлнээр Б.Оргилд өгсөн ба Б.Оргил нь надад хэлэхдээ надад өгсөн 4.000.000 төгрөг нэмж авна гэж хэлсэн. Ингээд сүүлдээ утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг  /4-р хх-н 205-210/

         Хохирогч Б.Төмөрбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Premium place Б.Оргил гэх залуутай хамт түрээсэлж ажил хийдэг байсан. Тэгээд байж байтал Б.Оргил нь Нийслэлээс өгдөг халамжийн байр байна манай хамаатны хүн тэнд ажилладаг танай дүү Гантуяа бол тэр болзлыг хангаж байна тиймээс та материалыг нь цуглуулаад 7.000.000 төгрөг өгчих би яриад бүтээгээд өгье гээд би зөвшөөрөөд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах метромалл банкаар 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хүлээгээд байж байтал 1 сарын дараа над руу яриад батлан даалтын санд 2.580.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гээд байсан. Тэгэхээр нь би бас интернет банкаар 5099002393 дугаарын дан руу 2.580.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд утас нь холбогдохгүй алга болсон...” гэх мэдүүлэг /4-р хх-н 238-241/

         Б.Төмөрбатын ХААН банкны 5249011162 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга / 4-р хх-н 244-245/

          Гэрч Э.Одбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед Төмөрбат даатгалын мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд намайг шилжүүлчих гэсэн. Тэгээд би тухайн өдөр уг хүний данс руу өөрийн 5037567641 дугаартай данснаас 2.580.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг / 4-р хх-н 246/  

          Б.Оргилын ХААН, Худалдаа хөгжлийн банкны, Төрийн банкуудад эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулгууд / 5-р хх-н 24-178/

          Хохирогч Л.Пүрэвжав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 11 цагийн орчим Б.Оргил 88113554 дугаарын утаснаас залгаад төрөөс 13 дугаар хороолол, офицер орчмоор хөнгөлттэй байр олгож байна 2 өрөө байрыг урьдчилгаа 8.000.000 төгрөг, 1 өрөө байрыг урьдчилгаа 5.5 сая төгрөг өгөөд захиалж болно, тийм нөхцөлтэй санал байна гэсэн. Тэр үед би Б.Оргилд надад тийм боломж бололцоо байхгүй байна одоохондоо би хамрагдахгүй гэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Оргил өөрийн биеэр ирж уулзаад байр авахад бүрдүүлэх материал, бусад бичиг баримтыг үзүүлсэн. Тэгэхээр нь итгээд найз нөхөд хамаатан садан руугаа хэлэхэд Г.Болормаа, А.Жаргалсайхан, Д.Баасандорж, Д.Доржсэвжид, Л.Базаргүр бид нар байр авахаар болсон. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд найз Г.Болормаа 2 өрөө байр авахаар урьдчилгаа 8.000.000 төгрөг, байрны даатгалын мөнгө 728.000 төгрөг, үнэлгээний 1 хувь 910.000 төгрөг, гэрчилгээний үнэ 28.000 төгрөг, Төрийн банкны дэнчингийн данс байршуулна гэж 1.640.000 төгрөг, нийт 11.306.000 төгрөг, хамаатан А.Жаргалсайхан 2 өрөө байр авахаар урьдчилгаа 8.000.000 төгрөг, байрны даатгалын мөнгө 728.000 төгрөг, үнэлгээний 1 хувь 910.000 төгрөг, гэрчилгээний үнэ 28.000 төгрөг, Төрийн банкны дэнчингийн данс байршуулна гэж 1.640.000 төгрөг, нийт 11.306.000 төгрөг, танил Д.Баасандорж 1 өрөө байр авахаар урьдчилгаа 5.500.000 төгрөг, байрны даатгалын мөнгө 654.000 төгрөг, үнэлгээний 1 хувь 630.000 төгрөг, гэрчилгээний үнэ 28.000 төгрөг, Төрийн банкны дэнчингийн данс байршуулна гэж 1.640.000 төгрөг, нийт 8.452.000 төгрөг, танил Д.Доржсэвжид 2 өрөө байр авахаар урьдчилгаа 8 сая төгрөг, байрны даатгалын мөнгө 728.000 төгрөг, үнэлгээний 1 хувь 910.000 төгрөг, гэрчилгээний үнэ 28.000 төгрөг, Төрийн банкны дэнчингийн данс байршуулна гэж 1.640.000 төгрөг, нийт 11.306.000 төгрөг, төрсөн дүү Л.Базаргүр 2 өрөө байр авахаар урьдчилгаа 8 сая төгрөг, байрны даатгалын мөнгө 728.000 төгрөг, үнэлгээний 1 хувь 910.000 төгрөг, гэрчилгээний үнэ 28.000 төгрөг, Төрийн банкны дэнчингийн данс байршуулна гэж 1.640.000 төгрөг, нийт 11.306.000          төгрөг, би өөрөө 2 өрөө байр авахаар урьдчилгаа 8 сая төгрөг, байрны даатгалын мөнгө 728.000 төгрөг, үнэлгээний 1 хувь 910.000 төгрөг, гэрчилгээний үнэ 28.000 төгрөг, Төрийн банкны дэнчингийн данс байршуулна гэж 1.640.000 төгрөг, нийт 11.306.000 төгрөг нийт 64.982.000 төгрөгийг надаар дамжуулан би танил Б.Оргилд худалдаа хөгжлийн банкны 434001058 тоот дансаар болон бэлнээр өгсөн. Уг хэрэгт нийт 6 хүнээс мөнгө авсан ба Д.Доржсэвжид хохирогчоор оролцсон байгаа ба бусад хүмүүс нь чи авснаараа өөрөө олж буцааж өг гэж хэлж цагдаагийн байгууллагад очихгүй байгаа тул үлдсэн 5 хүнээс мөнгийг нь авч өгснөөрөө би өөрөө хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцоно. Хямд үнээр орон сууцтай болох боломжтой гэж итгүүлэн нийт 64.982.000 төгрөг авсан. Би Б.Оргилд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжпийн банкны салбараас 8 удаагийн гүйлгээгээр 28.316.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг Б.Оргилд Соёлын төв өргөөний ард 2 дугаар байрны гадна 13.500.000 төгрөг, циркийн ард талд 8 сая төгрөг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн АТМ-ээс 780.000 төгрөг авч Б.Оргилд бэлнээр өгсөн. Б.Оргилын эх Дэлгэрцэцэгийн 5063247767 дугаартай данс руу 5.658.000 төгрөг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах АТМ-ээс шилжүүлсэн. Жаргалсайхан өөрийн 5009793720 дугаарын данснаас 8.728.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5-р хх-н 189-196/

         Хохирогч Д.Доржсэвжид мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна танил Л.Пүрэвжав гэрт ирээд надад Төрөөс олгож байгаа хөнгөлттэй байранд оруулж өгдөг хүн байна энэ байрнаас авах уу эхлээд 8.000.000 төгрөг хэрэгтэй юм шиг байна цаашид тодорхой хэдэн төгрөг орох байх гэсэн. Би 2 өрөө авахаар болоод урьдчилгаа 8.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнгэр плаза доторх Худалдаа хөгжлийн банкан дотор Пүрэвжавд өгсөн. Пүрэвжав миний нүдэн дээр байр бүтээж өгнө гэсэн хүний данс руу шилжүүлсэн. Дараа нь дахиад 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Пүрэвжав байрны даатгалын мөнгө 728.000 төгрөг өгсөн, гэрчилгээний үнэ 28.000 төгрөг, нийт 938.000 төгрөгийг Пүрэвжавын Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банкны Дэнчингийн дансанд түр байршуулна гэж 1.640.000 төгрөгийг бэлнээр Л.Пүрэвжавд өгсөн. Нийт 11.306.000 төгрөг өгсөн. Тэгээд хүлээж байгаад байр бүтэхгүй болохоор нь Л.Пүрэвжаваас асуухад Б.Оргил гэх хүн цагдаад шалгагдаж залилан хийдэг хүн байна гэсэн...” гэх мэдүүлэг /5-р 197-199/

         Хохирогч А.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай хамаатны эгч Л.Пүрэвжав хөнгөлттэй байр байна авах уу гэж асуухаар нь зөвшөөрсөн. Тэгээд эгчээр дамжуулж мөнгө төгрөг болон бусад бичиг баримтаа өгсөн. Б.Оргил гэх хүний данс руу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 728.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг 910.000, 28.000, 1.640.000 төгрөгийг Пүүжээ эгчид өгсөн. Хэзээ өгсөн талаар санахгүй байна. Нийт 11.306.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /5-р хх-н 202-204/

          Гэрч Ц.Дэлгэрцэцэг мөрдөн алгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хэзээ хэрхэн яаж шилжүүлсэн талаар бол мэдэхгүй саяхан мэдэж байгаа юм. Тухайн үед хүү Оргил картаа өгчих гэхээр нь өгч байсан ба миний дансны интернет банкыг ашигладаг байсан талаар нь саяхан мэдэж байгаа юм. Өнөөдөр дансны хуулгаа шалгаж үзэхэд 2019.01.30-нд 3.280.000 төгрөг, 2019.02.01-нд 2.000.000 төгрөг, 2019.02.02-нд 500.000 төгрөг тус тус шилжиж орж ирсэн байсан. Тухайн үед надаас карт авч байсан тэгээд ашиглаж байсан байх. Миний дансаар орж гарч байгаа гүйлгээний мэдээлэл надад ирдэггүй юм...” гэх мэдүүлэг /5-р хх-н 208-210/ 

          Хохирогч Ц.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхрийн төрсөн эгчийнх нь охин болох Б.Солонго над руу залгаж ах эгч хоёртоо нэг удаа тус болъё хямд үнээр ахмадын түрээсийн орон сууцанд оруулж өгөхөд тусалъя гэж хэлсэн. Тухайн түрээсийн орон сууцанд урьдчилгаа 3.300.000 төгрөг хэрэгтэй манай найз энэ ажлыг хийж байгаа гэж хэлсэн...Тэгээд маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны хуучин эцсийг Хаан банкны АТМ-ээс 3.300.000 төгрөгийг 099002393 дугаарын Б.Оргил гэх хүний данс руу шилжүүлсэн юм...2019 оны 5 дугаар сарын дундуур Б.Солонготой ярихад уучлаарай эгчээ нөгөө байр чинь бүтэхээ больчихсон нөгөө хүн чинь луйврын хэргээр баривчлагдчихсан байна. Удахгүй шоронгоос гарахаар нь уулзуулъя гэж хэлсэн. Надад Б.Оргил нь 2019 оны 08 дугаар сард 200.000 төгрөгийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /6-р хх-н 5-8/

         Гэрч Б.Солонго мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна манай найз Б.Оргил над руу залгаад түсээрийн орон сууц байна сар болгон 100.000 гаруй төгрөгийг 5 жилийн хугацаатай төлөөд өөрийн болгох боломжтой чи орох уу гэж асуусан юм. Урьдчилгаа 3.300.000 төгрөг байхад болно. Тэр мөнгөөр нь бичиг цаас хөөцөлдөнө гэж байсан. Тэр үед надад мөнгө олдоогүй болохоор би ээжийн төрсөн дүү Жаргалсайхан ахыг эхнэртэй нь хамт байранд оруулчихъя гэж бодсон юм. Би тухайн үед найздаа их итгэдэг байсан болохоор Ц.Энхтуяа эгчид та надад итгэж болно гэж хэлээд Б.Оргилын данс руу 3.300.000 төгрөгийг шилжүүлсэн юм...” /6-р хх-н 12-13/

          Б.Оргилын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 64/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хх-н 42 /,

           Б.Оргилд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын мөрдөгчийн санал / 1-р хх-н 33, 92/, прокурорын тогтоол / 1-р хх-н 34-35, 93-95, 191/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл / 1-р хх-н 37-38, 104-109,194-197, 230-232/

          2018.03.07-ны өдрийн сэжигтнийг хойшлуулалгүйгээр баривчлах тогтоол/ 1-р хх-н 91/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал, прокурорын санал,яллагдагчаар цагдан хорих тухай  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын шүүхийн шүүгчийн 2018.3.07-ны өдрийн 18 дугаартай захирамж / 1-р хх-н 110-116/ 

          Б.Оргилын хувийн байдлын талаарх баримтууд/ 1-р хх-н 117-125/

          Б.Оргилд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 1-р хх-н 39-40/ зэрэг болно.

          Б.Оргил нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл иргэн Б.Туяаг Япон улсаас оруулж ирэх хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн ХААН банкны 5099002393, 5079031816 дугаартай дансуудаар 5 удаагийн үйлдлээр 9.510.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс шилжүүлж авсан

           2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Х.Хишигжаргалыг Японы хөрөнгө оруулалттай жилийн 7 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө гэж Вэткоин цахим валютад мөнгө байршуулж ашиг олох боломжтой,Нийслэлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан 3 ядуу өрхөд үнэгүй орон сууц олгох боломж байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 7 удаагийн үйлдлээр нийт 13.100.000 төгрөгийг, Төрийн банкны 107400075611 дугаартай дансаар 5 удаагийн үйлдлээр 18.151.134 төгрөгийг нийт 12 удаагийн үйлдлээр 31.251.134 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугцаанд иргэн Н.Нарангэрэлийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын буцалтгүй тусламж төрийн албан хаагчдад олгох байранд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зортудаар бий болгон 8 удаагийн үйлдлээр 3297.93 ам доллар буюу 8.442.408 төгрөгийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд иргэн Б.Батхүүг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 8.000.000 төгрөгийг Хан-Уул дүүрэгт болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд иргэн Д.Удвалцэцэгийг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож ХААН банкны 5099002393 дугаартай дансаар  6 удаагийн үйлдлээр нийт 12.426.600 төгрөгийг Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 9 дүгээр сарын 04-ний дөрөөс 2018 оны 11 дүгээр сарын 24-ний  өдрийн хооронд иргэн Б.Мөнхбатыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож  ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 6 удаагийн үйлдлээр нийт 8.055.000 төгрөгийг Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ч.Дуламсүрэнг хөнгөлөлттэй үнээр орон сууцандхамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 1 удаагийн үйлдлээр 7.054.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-н үйлчилгээний төвийн гаднаас шилжүүлэн авч залилсан

          2018 оны 11 дүгээр сарын 28-ныб өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн Ц.Гантуяаг хөнгөлөлттэй орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож өөрийн худалдаа хөгжлийн банкны 434001058 дугаарын дансаар 3 удаагийн үйлдлээр 8.720.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнгэр плаза төвийн Худалдаа хөгжлийн банкнаас , бэлнээр 320.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо  70Б  дугаар байрны гадна авч нийт 4 удаагийн үйлдлээр 9.040.000  төгрөгийг залилсан

          2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд иргэн Л.Баярцэцэгийг хөнгөлөлттэй  орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож өөрийн ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 4 удаагийн үйлдлээр 7.475.200.төгрөгийг,5041026923 дугаартай дансаар 4 удаагийн үйлдлээр 8.000.000 төгрөгийг, бэлнээр 300.000 төгрөгийг нийт 9 удаагийн үйлдлээр15.775.200 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд иргэн Г.Мөнхтулгад ломбарданд ашиглах программ суулгаж өгнө,Төрийн банкнаас зээл гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 3 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг Сүхбаатар болон Орхон аймгаас шилжүүлэн авч залилсан

          2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар  сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Э.Шаарийбууг хотын захиргаанд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгөх нэг өрөө байранд зуучилж өгнө гэж 6 удаагийн үйлдлээр 11.478.000 төгрөгийг Баянгол,Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Л.Пүрэвдуламаас лексус машин оруулж ирж зараад мөнгийг нь өгнө,Төрийн сангаас нэн ядуу иргэдэд үнэгүй өгдөг орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 25 удаагийн үйлдлээр 89.660.984 төгрөгийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөс 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд С.Отгонжаргалыг өнчин, нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2 удаагийн үйлдлээр 12.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод бэлнээр авч залилсан

          2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т.Батгэрэлийг өнчин нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод бэлнээр авч залилсан

              2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т.Батчимэгийг өнчин нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1 удаагийн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод бэлнээр 3.955.000 төгрөг, уг байраа томруулахад  мкв-ын зөрүү шаардлагатай гэж 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 24-ний хооронд 2 удаагийн гүйлгээгээр 5.200.000 төгрөгийг  Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгээрээс  өөрийн  ХААН банкны 5099002393 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 9.156.000 төгрөгийн хохирол учруулсан

          2018 оны 3 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр  хүртэлх хугацаанд Д.Ангарагтуяад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн хажууд барилга барих газар олж өгнө,  Япон улсын хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 12 удаагийн гүйлгээгээр 21.110.000 төгрөг, ХААН банкны  5041026923 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр 3.400.000 төгрөгийг, бэлнээр 8.500.000 төгрөг нийт 33.010.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 10 дугаар  сарын 24-ний өдөр иргэн Т.Одонгуаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгогдох орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кинотеатрын баруун талд байрлах нотариатад зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан

         2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Төмөрбатыг Нийслэлээс өгдөг халамжийн орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 9.580.000 төгрөгийг ХААН банкны 5099002393 дугаартай дансаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метромолл дэлгүүрээс интэрнет банкаар шилжүүлэн авч залилсан,

          2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд иргэн Л.Пүрэвжавыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгөн, мөн өөр хэдэн байрны боломж байна гэж итгүүлэн Л.Пүрэвжаваар дамжуулан А.Жаргалсайхан, Д.Доржсэвжид, Г.Болормаа, Д.Баасандорж, Л.Базаргүр нараас хөнгөлөлттэй орон сууцны урьдчилгаа болон бусад төлбөрт шаардлагатай гэж нийт 64.982.000 төгрөгийг Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Ц.Энхтуяаг ахмадын түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны хуучин эцэст байрлах ХААН банкны АТМ-с өөрийн 5099002393 дугаартай дансаар 3.300.000 төгрөг шилжүүлэн авч залилж 19 хүнд нийт 354.100.726 төгрөгийн буюу  их хэмжээний хохирол учруулсан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлгүүд, банкны депозет дансны хуулгууд, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Б.Оргил иргэдийг  өнчин нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж, халамжийн орон сууцанд хамруулж өгнө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө, Нийслэлийн засаг даргын тамгын газрын буцалтгүй тусламж төрийн албан хаагчдад олгох байранд оруулж өгнө гэж Дүнжингарав худалдааны төвийн хажууд барилга барих газар олж өгнө, Япон улсын хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж,Төрийн банкнаас зээл авч өгнө гэж,мөн гааль дээр бэлэн ирчихсэн машин байгаа, авах газар нь бэлэн ийм машиныг гаалиас авахад мөнгө дутаад байна хэрэв мөнгө зээлвэл зээлсэн мөнгөн дээрээ 5 сая төгрөг нэмж өгнө,гэрчилгээний үнэ, даатгалын мөнгө, ахмадын түрээсийн байранд оруулж өгнө гэх мэтчилэнгээр бусдыг хуурч огт байхгүй зүйлийг байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчдийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

        Иймд  Б.Оргилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Шүүгдэгч  Б.Оргилыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн учир гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг түүнээс гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй.

         Шүүгдэгч Б.Оргил нь иргэдээс авсан мөнгийг А.Мөнхбат гэдэг хүнд өгч байсан, тэр хүн анх санал  гаргаад хүн олж өгвөл нэг сая төгрөгийг нь өгч байна гэж хэлсэнийх нь дагуу хүн олж мөнгийг аваад А.Мөнхбатад өгдөг байсан гэсэн мэдүүлэг өгч байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайлбал А.Мөнхбат гэдэг  хүнд мөнгө өгч байсан талаарх  баримт хэрэгт  байхгүй, А.Мөнхбат гэдэг хүнийг хаана амьдарч юу хийдэг талаар өөрөө огт мэдэхгүй байна. Анх Нийслэлийн засаг даргын тамгын газрын ядуурлыг бууруулах хэлтсийн дарга хийдэг гэж хэлсэн боловч үүнийх нь дагуу очиж шалгахад тийм хүн байдаггүй талаар ирүүлсэн албан бичиг хэрэгт авагдсан байна. Б.Оргил хүмүүсээс мөнгө авахдаа миний  цаана нэг хүн байгаа гэж хэлж байсан гэх боловч чухам хаана ямар ажил хийдэг хүн байгаа талаар тодорхой яриагүй байна. Б.Оргил нь мөнгийг өөрийн дансаар дамжуулан авч байсан ба хэн хэдэн төгрөг хэзээ өгөх талаар нь тоог өөрөө тогтоож иргэдээс мөнгийг хэд хувааж авч байсан байна.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохиролыг  төлсөн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг  их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар Б.О-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ын цагдан хоригдсон 120 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.О-оос  29.251.134 төгрөгийг Г.Хишигжаргалд,  6.910.316 төгрөгийг Н.Нарангэрэлд, 12.426.000 төгрөгийг Б.Батхүүд, 8.055.000 төгрөгийг Б.Мөнхбатад, 7.054.000 төгрөгийг Ч.Дуламсүрэнд, 9.040.000 төгрөгийг Ц.Гантуяад, 15.775.200 төгрөгийг Л.Баярцэнгэлд, 4.000.000 төгрөгийг Г.Мөнхтулгад, 9.178.000 төгрөгийг Э.Шаарийбууд, 38.465.140 төгрөгийг Л.Пүрэвдуламд, 12.000.000 төгрөгийг С.Отгонжаргалд, 4.000.000 төгрөгийг Т.Батгэрэлд,2.256.000 төгрөгийг Т.Батчимэгт, 25.510.000 төгрөгийг Д.Ангарагтуяад, 4.000.000 төгрөгийг Г.Одонгуад, 9.580.000 төгрөгийг Б.Төмөрбатад, 52.176.000 төгрөгийг Л.Пүрэвжавт, 3.100.000 төгрөгийг Ц.Энхтуяад, 10.806.000 төгрөгийг  Д.Доржсэвжидэд тус тус олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

         8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН