Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 23

 2019       12         30                                    2019/ШЦТ/23

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч П.Ганбаатар,

Хохирогч О.Зоригт, Д.Ичинхорлоо, Б.Нармөнх, Б.Ариунбилэг, Ж.Нямгэрэл,  Ж.Сансармаа,

            Шүүгдэгч Х.БС, түүний өмгөөлөгч С.Давааравдан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Хын Бд холбогдох эрүүгийн 1809027650181 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 52 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Дэлгэр Баян Од Трейвэл” ХХК-ний захирал ажилтай байсан, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 14-548 б тоотод оршин суух хаягтай, урьд 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 230 дугаартай магадлалаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, С овогт Хын Б, /регистрийн дугаар ШЖ67041204/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Х.БС нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа иргэн Ж.Энхтуяаг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4.900.000 төгрөгийг,

- 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах “Дэлгэр Баян Од Трейвэл” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Ж.Нямгэрэлийг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4.800.000 төгрөгийг,

-2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Х.Төмөртогоог Америкийн Нэгдсэн Улс руу явуулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.440.000 төгрөгийг,

-2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн О.Зоригтийг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.500.000 төгрөгийг,

-2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах “Дэлгэр Баян Од Трейвэл” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн С.Буянтыг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6.660.400 төгрөгийг,

-2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах “Дэлгэр Баян Од Трейвэл” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа иргэн Б.Гүнсэлмааг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4.800.000 төгрөгийг,

-2018 оны 04 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Ч.Галмандахыг Америкийн Нэгдсэн Улс руу явуулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5.172.800 төгрөгийг,

-2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дэлгэр Баян Од Трейвэл” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Т.Болортуяаг Сингапур улсад хөдөлмөр зуучлалаар ажиллуулна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомоп байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 4.800.000 төгрөгийг,

-2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Б.Ариунбилэгийг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөгийг,

-2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Ж.Сансармааг Арабын Нэгдсэн Эмират Улсад хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1.322.200 төгрөгийг,

-2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа иргэн Б.Нармөнхөөс онгоцны тийзийн мөнгө өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 16.782.200 төгрөгийг,

-2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Д.Ичинхорлоогийн хүүхдүүдийг Турк, Чех улс руу явуулна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 11.565.000 төгрөгийг,

-2018 оны 06 дугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" тевийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трөйвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн А.Анхбаярыг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3.600.000 төгрөг, нийт 13 удаагийн үйлдлээр 72.342.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.БС шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хохирогч нараас мөнгө авсан. Хохирогч О.Зоригтоос 2500000 төгрөг авснаас 500000 төгрөгийг буцааж өгч, одоо 2.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хохирогч Д.Ичинхорлоогоос 11565000 төгрөгийг авсан. Гэхдээ түүний 2 хүүхдийг гадаад улс руу явуулсан тул 5000000 төгрөг хасагдах ёстой. Гэрээнд Б.Ичинхорлоогийн 2 хүүхдийг гадаад улс руу явуулснаар миний хийгдэх ажил дуусгавар болох тухай заасан. Харин тэдгээр хүмүүсийг гадаад улсад тосож авах, ажилд оруулах нь хүлээн авагчийн буюу ажлын хамтрагчийн хүлээх үүрэг юм. Мөн хохирогч Ж.Сансармаагаас 550 доллар буюу 1322200 төгрөгийг визний үйлчилгээний хөлс гэж авсан. Түүнд үйлчилгээ үзүүлсэн тул төлөх төлбөргүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан визний хураамжийн баримтаар нотлогдож байгаа. Мөн Ж.Сансармааг н.Ундрал гэх хүнтэй холбож өгсөн байдаг. Хохирогч Б.Ариунбилэгээс 2.800.000 төгрөгийг авсан боловч мөрдөн байцаалтын явцад миний бие н.Атарболд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө Мөнхболд байцаагчид хохирогч Б.Ариунбилэгт өгөөрэй гээд 200.000 төгрөгийг цаасанд боогоод хүлээлгэж  өгсөн. Энэ мөнгийг өгсөн эсэхийг шалгуулах хэрэгтэй байна. Би дотооддоо ажилд зуучилж олон хүнийг хоолонд нь залгуулж байсан. Энэ талаарх хүсэлтийг хүлээж авахгүй байгаад гомдолтой байна. Энэ нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Би ажиллах явцад олон хүнийг явуулж байсан. Гэтэл 10 гаруй хүн дээр эрсдэл гарсан байдаг. Үүнийг шалгуулах гээд бизнесийн хамтрагч болох н.Ариунболдыг оролцуулах хүсэлтэй байсан боловч би ял хүндрэх бол уу, заа яах уу хүн татаж оруулж хохироогоод  яршиг гээд олон талаас нь бодсоны эцэст хохирлыг өөр дээрээ хүлээж хамтрагчаа татахыг хүсээгүй тул мөрдөн байцаалтын явцад нууж байсан. Мөн тухайн үед н.Саранчимэг өмгөөлөгч надад хангалттай хууль зүйн туслалцаа үзүүлээгүй байдаг. Хохирогч нарын хууль зүйн мэдлэг дутмаг байна. Учир нь хохирогчид надад ял нэмүүлэх гээд байгаа нь хохирол төлөгдөх хугацаа уртсаж байгаа гэдгийг ойлгохгүй байна. Би хохирогч нарын хохирлыг төлнө. Би өнөөдрийг хүртэл хэнээс ч тусламж гуйгаагүй өөрөө болгочих гээд яваад байсан нь миний алдаа байсныг ухаарсан. Иймд энэ хэргийг эхнээс нь шалгуулж гэрч н.Ариунболдыг оролцуулах нь миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломж байна гэж үзэж байна гэв.

Хохирогч Б.Ариунбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би анх 2018 онд Сингапур болон Турк улсруу ажилд зуучилна гэх сонины зарын дагуу Х.БСтэй уулзсан. Гэтэл тухайн зард ажлын гэрээгээр гадаад явуулна гэж бичсэн байсан. Х.БС нь надаас эхлээд 200.000 доллар мөн 2.500.000 төгрөг авсан байдаг. Ингээд хэзээ явах талаар асуухад Сингапурт тосож авах хүний нөхөр нь нас барсан гэж хэлсэн. Үүнээс хойш холбогдоогүй 07 дугаар сард Х.БС холбоо барихад 7 хоногийн дотор мөнгийг чинь буцааж өгье гээд миний дансыг авсан боловч дахин холбогдоогүй. Би Х.БСг эх хүн гээд итгэж байсан. Мөн надад 200.000 төгрөгийг өгөөгүй. Иймд би 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч О.Зоригт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2018 оны 01 дүгээр сард “Дэлгэр Баян Од Трейвэл” ХХК-д очиж Х.БСтэй уулзахад Сингапур улсруу найдвартай гаргаж өгнө гэж хэлээд 3 хоногийн дараа визний мөнгө шаардаж эхэлсэн. Ингээд би 2.500.000 төгрөг өгсөн. Гэтэл виз гарсан гээд хуурамч виз гаргаж өгсөн. Тэгээд чамайг тосож авах хүн нас барчихлаа гэж хэлсэн. Би тухайн үед сургуулиа төгсөөд 3 сар ажилгүй байсан учир Х.БСд өгсөн мөнгийг эгчээрээ банкны зээл авхуулж эргээд хүүтэй төлсөн байдаг. Шүүгдэгч нь хохирлыг барагдуулж өгнө гэж хэлдэг байсан ч одоогийн байдлаар хохирлыг барагдуулаагүй байна. Иймд би маш их гомдолтой байна. Хохирол болох 2.000.0000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Д.Ичинхорлоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би н.Отгоо гэх таньдаг хүнээсээ “гадаад явуулдаг хүн байна уу” гэж асуухад 7 хоногийн дараа Х.БСтэй танилцуулсан. Шүүгдэгч нь 5.000.000 төгрөгийн үйлчилгээг үзүүлсэн гэж байгаа ч ямар ч үйлчилгээ үзүүлээгүй буюу цаанаас хүн тосч авч ажилд зуучлуулаагүй. Харин виз нь гараад явсныг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ манай 2 хүүхэд ажилд зуучлуулаагүй тул буцаж Монголдоо ирэхэд замын зардал хэрэгтэй болсон. Уг зардлыг нөхөр бид 2 явуулсан. Би нэг хүүхдийнхээ хашааг 5.000.000 төгрөгөөр зарж нийтдээ 12.000.000 гаруй төгрөгийг Х.БСд өгсөн. Би маш их гомдолтой байна. Шүүгдэгчээс 11.565.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Ж.Нямгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2017 оны 10 дүгээр сард Сингапур улсруу ажилд зуучилна гэх сонины зарын дагуу Х.БСтэй уулзсан. Ингээд анх уулзаад гэрээ хийгээд 500.000 төгрөг мөн онгоцны тийзний мөнгө зэрэг нийт 4.800.000 төгрөгийг өгсөн. Тэгээд онгоцны тийзээ захиалсан байхад яагаад явахгүй байна вэ гэхэд дагуулж явдаг хүн нь бүрдээгүй гэж хэлдэг байсан. Надад 4.800.000 төгрөгийн хохирол учирсан...” гэв.

            Хохирогч Ж.Сансармаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгч Х.БС нь намайг гадаадруу явуулахдаа “чамайг нисэх дээр хүн тосож авна, буудлын захиалгыг хийсэн, эгч дүү 2 чамайг ажилд зуучилна” гэж хэлсэн. Мөн Монголоос би н.Ундрал гэх хүнтэй явсан. Гэтэл н.Ундрал нь гадаад хэлтэй гэж хэлж байсан болохоос чамайг ажилд зуучилж өгнө гэж хэлээгүй гэж хэлдэг. Гэтэл гадаад очоод н.Ундралаас “одоо яах уу гэж асуухад” би мэдэхгүй амь амиа бодсон дээр гэх зэргээр хандаж байсан. Намайг гадаадад очиход хүн тосож аваагүй учир ахаасаа мөнгө авч буудлын захиалгыг хийсэн. Ингээд тэнд таньж мэдэх хүнгүй учир буцаж Монголдоо ирсэн байдаг. Би маш их гомдолтой байна...” гэв.

            Хохирогч Б.Нармөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгч Х.БС нь манай компанитай гэрээгээр хамтарч ажиллаж байх үедээ надаас олон хүний билет авдаг байсан. Ингэхдээ Турк улсын Истанбулруу хүмүүсийг ажлаар явуулдаг гээд билет их авдаг байсан. Надад борлуулалтын лимит гэж байдаг учир Х.БС нь олон удаа билет авдаг байсан. Ингээд сүүлдээ зээлээр Ж.Сансармаа, н.Ундрал, мөн Дубайруу явах 3 хүний билетийг зээлээр борлуулах гэрээ хийж авч нийт 16000000 гаруй төгрөг болсон. Уг мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 14.782.200 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Б надаар хохирол төлөгдсөн гэсэн бичиг хийлгэж авсан...” гэв.

            Эрүүгийн 1809027650181 дугаартай хэргээс:

Т.Болортуяагийн гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 7 дугаар хуудас/,

Хохирогч Т.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би зарын сонин харж байгаад Сингапур улсад ажилд зуучилна гэсэн зарын дагуу 86960319 дугаарын утас руу холбогдож “Сэлбэ плаза”-гийн 4 дүгээр давхар 405 тоотод очиж уулзсан. Уулзахад манай компани Сингапур улсад хөдөлмөр зуучлалын газартай, эндээс чиний мэдээллийг явуулаад захиалга орж ирэхээр чамд мэдэгдээд явуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилгаа болох 2.279.500 төгрөгийг “Хаан” банкны 5076420602 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгтэл орой нь Х.БС залгаад ажлын санал ирлээ, гэрээгээ хийгээд үлдэгдэл мөнгөө шилжүүлчих гэхээр нь маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулаад үлдэгдэл мөнгө болох 2.520.600 төгрөгийг мөн дансаар шилжүүлсэн. Тэгээд өнөөдрийг болтол худлаа яриад яваад байна. Гомдолтой байна, өгсөн мөнгөө эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Хохирогч Т.Болортуяагийн 2018 оны 04 дүгээр сарын 02-04-ний өдрийн хооронд яллагдагч Х.БСгийн "Хаан" банкны 5076420602 дугаарын данс руу 4.800.500 төгрөг шилжүүлсэн баримт /1 хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Хохирогч Т.Болортуяагийн яллагдагч Х.БСтэй 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ” /1 хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.БСгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би  хүмүүсээс авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ хэрэглээд дууссан. Намайг Цагдаагийн байгууллагаас хайж дуудаж байгааг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 38 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Энхтуяагийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /2 хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сард зар үзэж байхад Турк, Сингапур явуулна гэсэн зар байхаар нь "Сэлбэ плаза" дээр очиж Х.БСтэй уулзсан. Тэгээд Сингапур улс руу явахаар болоод 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд явуулсан юм байхгүй, мөнгөө эргүүлж өгөөгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 15 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Энхтуяагийн яллагдагч Х.БСд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 2/19 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Энхтуяагийн яллагдагч Х.БСтэй 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ” /2 хх-ийн 20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.БСгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Ж.Энхтуяагаас мөнгийг нь Сингапур улс руу ажилд зуучилна, явуулж өгнө гэж авчихаад өөр өмнө нь өртэй байсан хүндээ өгчихсөн юм. Миний буруу, би 4.900.000 төгрөг авсан. Надад Сингапур улс руу ажилд зуучлах талаар гэрээ байгуулсан зүйл байхгүй, уг гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2 хх-ийн 25 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Нямгэрэлийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /1 хх-ийн 172 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Нямгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би сонин дээр байсан Сингапур улс руу явуулна гэсэн зарын дагуу “Сэлбэ плаза” төвийн 406 тоотод очиж Бтэй уулзахад Сингапур улс руу 1 жилийн хугацаатай гэрээгээр явуулна, эхлээд урьдчилгаа байрны мөнгө, тийзний мөнгө гэж өгнө шүү гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2.190.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.310.000 төгрөг нийт 4.800.000 төгрөг өгсөн боловч одоог хүртэл явуулж өгөөгүй. Цуг явах хүмүүс нь бүрдэхгүй байна гээд хүлээлгээд байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 174 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Нямгэрэлийн яллагдагч Х.БСд 4.800.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /1 хх-ийн 176 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Нямгэрэлийн яллагдагч Х.БСтэй 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4.800.000 төгрөг зээлүүлсэн зээлийн гэрээ /1 хх-ийн 177 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Нямгэрэлийн яллагдагч Х.БСтэй 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ” /1 хх-ийн 178 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.БСгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Ж.Нямгэрэлээс Сингапур улс руу ажилд зуучилна гэж 4.800.000 төгрөг авчихаад өртэй байсан хүндээ өгсөн, энэ миний буруу. Би мөнгийг нь авчихаад өөр зүйлд зарцуулчихсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 183 дугаар хуудас/,

Хохирогч Х.Төмөртогоогийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /1 хх-ийн 95 дугаар хуудас/,

Хохирогч Х.Төмөртогоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 12 дугаар сард дүү Чулуунбат нь “ахаа Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгдөг найдвартай хүн байна, та очоод уулз” гэсний дагуу "Сэлбэ" плаза төв дээр ирж Х.БСтэй уулзсан. Тэрээр манай дүү Америк нөхөртэй, тэндээ барилгын компанитай учир найдвартай виз гаргаж өгч чадна гэж хэлсэн юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2.440.000 төгрөг өгсөн. Ингээд виз гаргаж өгсөн юм байхгүй 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүрсэн, одоо утсаа ч авахаа больсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 102 дугаар хуудас/,

Хохирогч Х.Төмөртогоогийн яллагдагч Х.БСтэй 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2.240.000 төгрөг зээлүүлсэн зээлийн гэрээ /1 хх-ийн 104 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.БСгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Х.Төмөртогоогоос Америкийн Нэгдсэн Улс руу ажилд явуулж өгнө гэж мөнгийг нь аваад өөр зүйлд зарцуулчихсан юм, энэ миний буруу. Надад Америкийн Нэгдсэн Улстай хамтарч ажиллах гэрээ байхгүй...”гэх мэдүүлэг /1 хх-ийн 109 дүгээр хуудас/,

Хохирогч О.Зоригтийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /2 хх-ийн 122 дугаар хуудас/,

Хохирогч О.Зоригтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Сингапур, Турк улс руу найдвартай зуучилж өгнө гэсэн зарын дагуу Х.БСтэй холбогдож уулзсан. Тэрээр Сингапур улсад ачаа буулгадаг боомт дээр ажиллуулна, цалин өндөр, тосч авах хүн байгаа гэхээр нь явахаар зөвшөөрч 2.500.000 төгрөг өгч Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ байгуулсан боловч явуулалгүй өнөөдрийг хүрсэн. Би Х.БСгээс 500.000 төгрөг буцааж авсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 124 дүгээр хуудас/,

Хохирогч О.Зоригтийн яллагдагч Х.БСтэй 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 2.500.000 төгрөг зээлүүлсэн зээлийн гэрээ /2 хх-ийн 125 дугаар хуудас/,

Хохирогч О.Зоригтийн яллагдагч Х.БСд 2.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /2 хх-ийн 127-130 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.БСийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...О.Зоригт гэх хүн зарын дагуу Сингапур улсад ажиллая гээд хүрээд ирсэн. Тэгээд түүнийг Сингапур улсад зуучилж өгнө гэж хэлээд 2.500.000 төгрөгийг авсан. Надад манай байгууллагатай хамтарч ажилладаг гадаад улсын байгууллага байхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 130-132 дугаар хуудас/,

Хохирогч С.Буянтын Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /1 хх-ийн 190 дүгээр хуудас/,

Хохирогч С.Буянтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 07-08-ны үед зарын дагуу очиж уулзахад Сингапур руу найдвартай гаргаж зуучилна, 1 жилийн хугацаатай гаргаж өгнө гэхээр нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 488.400 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 тегрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 4.812.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 360.000 төгрөг өгсөн. Тэгээд Х.БС хэлэхдээ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэхэд явуулна гээд 2018 оны 07 дугаар cap хүртэл холбоотой байсан, тэгээд алга болсон. Х.БСтэй ажлын байранд зуучлах гэрээ байгуулж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 196 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.БСгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би С.Буянтаас 6.660.400 төгрөгийг Сингапур улс руу ажилд зуучилна гэж авчихаад өөр зүйлд зарцуулчихсан юм. Би мөнгийг нь эргүүлж өгсөн зүйл байхгүй. Надад Сингапур улсын аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг зүйл байхгүй, уг гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 199 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Гүнсэлмаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /1 хх-ийн 116 дугаар хуудас/,

Хохирогч Б.Гүнсэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Х.БСтэй Сингапур улс руу хөдөлмөр эрхлэх зорилгоор Зуучлах үйлчилгээ авах гэрээ байгуулж 4.800.000 төгрөг өгөөд явж чадаагүй. Тэгээд 1.650.000 төгрөг хөөцөлдөж байгаад авсан, одоо 3.150.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 125 дугаар хуудас/,

Хохирогч Б.Гүнсэлмаагийн яллагдагч Х.БСтэй 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ” /1 хх-ийн 126 дугаар хуудас/,

Хохирогч Б.Гүнсэлмаагаас яллагдагч Х.БСд менгө хүлээлгэн өгсөн, шилжүүлсэн баримтууд /1 хх-ийн 128-134 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.БСгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Б.Гүнсэлмаагаас ажилд зуучилж өгнө гэж хэлээд мөнгө авчихаад өөр зүйлд зарцуулчихсан юм. Би Б.Гүнсэлмаад 1.650.000 төгрөг буцааж өгсөн, үлдэгдэл мөнгийг удахгүй өгнө...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 136 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Галмандахын Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /1 хх-ийн 212 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Галмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Америкийн Нэгдсэн Улс руу ажилд зуучилна гэсэн зарын дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо "Сэлбэ плаза"-гийн 6 давхрын 605 тоот өрөөнд Х.БС гэх эмэгтэйтэй уулзахад эхлээд Сингапур руу ажилд зуучлуулахаар ярьж байгаад тэрийгээ болиод Америкийн Нэгдсэн Улс руу ажилд зуучлуулахаар болоод гэрээ байгуулан нийтдээ 4.772.800 төгрөгийг өгсөн боловч гэрээнд заасан ажлаа хөөцөлдөөгүй утсаа авахаа болиод, байрлаж байсан оффисоос нүүгээд одоо хаана байгаа нь тодорхойгүй болсон. Тарган шар авгай байсан. Анх бичиг баримт хөөцөлдөж байхдаа Сингапур руу 2 сарын хугацаанд гаргана гэж байгаад Америкийн Нэгдсэн Улс руу хөөцөлдөж байгаа гэчихээд сүүлдээ 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр визинд оруулна гэж ярьж байгаад одоо утсаа авахгүй байгаа. Би Х.БСд нийт 5.172.800 төгрөг өгсөн бөгөөд 400.000 төгрөгийг авсан учраас өмнөх мэдүүлэгтээ 4.772.000 төгрөг авах ёстой гэж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 214-216 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Галмандахын яллагдагч Х.БСтэй 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ” /1 хх-ийн 217 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Галмандахаас яллагдагч Х.БСд мөнгө хүлээлгэн өгсөн, шилжүүлсэн баримтууд /2 хх-ийн 219-221 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.БСгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Ч.Галмандахаас Сингапур улс руу ажилд зуучилна гэж мөнгө авсан ба сүүлдээ Америкийн Нэгдсэн Улс руу явуулна гээд явуулаагүй, мөнгийг нь өөр зүйлд зарцуулчихсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 223 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ариунбилэгийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /1 хх-ийн 75 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ариунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...”Сэлбэ плаза” төвийн 405 тоот өрөөнд Бтэй уулзаад Сингапур улс руу хөдөлмөр эрхлэх болоод 3.000.000 төгрөгийг Х.БСд бэлнээр хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 86 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ариунбилэгийн яллагдагч Х.БСтэй 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ” /1 хх-ийн 76-77 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ариунбилэгээс яллагдагч Х.БСд мөнгө хүлээлгэн өгсөн, шилжүүлсэн баримтууд /1 хх-ийн 78 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.БСгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Б.Ариунбилэгийг Сингапур улс руу тоглоомын үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж хэлээд 3.000.000 төгрөг авсан. Тэгээд явуулж чадаагүй, хамтарч ажилладаг хүнд мөнгө өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 89 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Сансармаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /1 хх-ийн 230-231 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Сансармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...зарын дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо "Сэлбэ плаза"-гийн 405 тоот өрөөнд Х.БСтэй уулзахад Дубай, Сингапур, Турк улсын аль нэг рүү яваад очиход хүн тосоод авна. Ажил олдохгүй гэх зовлон байхгүй, цалин эхэндээ бага, тэгээд бага багаар нэмэгддэг, зуучлалын хөлс 550 ам.доллар авна гээд Дубай явах болоод материалаа бүрдүүлж өгөөд 550 ам.доллар буюу 1.322.200 төгрөгийг манай төрсөн ах Алтангадас “Төрийн банк”-ны 104400317020 дугаарын данснаас Х.БСгийн 5076420602 тоот данс руу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Тэгээд виз гараад Дубайд очиход хүн тосож аваагүй, ажил олдоогүй. Би одоо Х.БСгээс нийт гарсан төлбөртэй нийлүүлээд 5.313.700 төгрөгийг нэхэмжилж байна. Би залилуулсандаа маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 237 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Сансармаагийн төрсөн ах Ж.Алтангадас "Төрийн банк"-ны 104400317020 дугаарын данснаас яллагдагч Х.БСгийн 5076420602 тоот данс руу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1.322.200 төгрөг шилжүүлсэн баримт /1 хх-ийн 244 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.БСгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Ж.Сансармаагаас Дубай хот руу ажилд зуучилна гэж 1.322.200 төгрөг авсан. Би мөнгийг нь өөр зүйлд зарцуулчихсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 246 дугаар хуудас/,

Хохирогч Б.Нармөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.БС нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 4.180.000 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2.290.000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5.684.200 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 4.028.000 төгрөгийн нийт 16.782.200 төгрөгийн тийзийг зээлээр бичүүлсэн боловч үүнээс 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн, одоо 14.782.200 төгрөгийг нэхэмжилж байна. Би уг мөнгийг байгууллагадаа төлчихсөн, энэ асуудлаас болж хохирсон. Х.БС нь надад худлаа ярьж намайг залилсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 150 дугаар хуудас/,

Хохирогч Б.Нармөнхийн яллагдагч Х.БСд онгоцны тийз зээлээр өгсөн баримтууд /1 хх-ийн 152-159 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.БСгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Б.Нармөнхөөс тийз зээлээр бичүүлээд мөнгийг нь өгөөгүй нь үнэн. Хүмүүсээс мөнгийг нь аваад тийзнийх нь мөнгийг Б.Нармөнхөд өгөөгүй. Өөр зүйлд зарцуулсан, энэ миний буруу, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 166 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ичинхорлоогийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /1 хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Х.БСтэй 11 дүгээр хороололд байрлах оффист нь очиж уулзсан. Гэтэл Отгоо бас дүүгээ явуулахаар болж бид хоёр хамт очсон юм. Уулзахад Х.БС нь Турк улс руу нэг хүнийг 2.800.000 төгрөгөөр гаргадаг, гэхдээ олон хүн явж байгаа юм чинь 2.500.000 төгрөгөөр гаргая гэж хэлсэн. Тэгээд өөрийн төрсөн хүү Ялалтбаатар, Мөнх-Эрдэнэ, Ганчимэг, бэр Ариунтуяа, Хосбаяр нарыг явуулъя гэж ярилцаад нэг хүний 241.000 төгрөг буюу 1.205.000 төгрөгийг Х.БСгийн данс руу шилжүүлсэн. Түүний дараа 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэг хүний 1.872.000 төгрөг буюу 9.360.000 төгрөг, үүний дараа 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэг хүний 200.000 төгрөг буюу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ бол миний мөнгө бөгөөд хүүхдүүдээ явуулах гэж Х.БСд өгсөн мөнгө юм..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 62 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ичинхорлоогийн яллагдагч Х.БСгийн "Хаан" банкны 5076420602 дугаарын данс руу 11.565.000 төгрөг шилжүүлсэн баримт /1 хх-ийн 48-50 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.БСгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Д.Ичинхорлоогийн 5 хүүхдийг Турк улс руу явуулна гээд нийт 11.565.000 төгрөгийг авсан. Би ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллагатай хамтарч ажилладаг зүйл байхгүй, энэ миний буруу...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 67 дугаар хуудас/,

Хохирогч А.Анхбаярын Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /2 хх-ийн 32 дугаар хуудас/,

Хохирогч А.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Сингапур улс руу явуулна гэсэн зарын дагуу Х.БСтэй танилцсан. Эхнэр Ундрал бид хоёр нийт 5.780.000 төгрөг өгсөн. Гэхдээ эхнэр Ундрал Дубай явсан учраас 2.180.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, өөрийнхөө өгсөн 3.600.000 төгрөгийг нэхэмжилнэ, маш их гомдолтой байна. Ундрал нь Англи хэлтэй учраас тэнд үлдсэн, одоо тэнд байгаа, хамт явсан Сансармаа гэх охин нь буцаж ирсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 41 дүгээр хуудас/,

Хохирогч А.Анхбаярын яллагдагч Х.БСгийн "Хаан" банкны 5076420602 дугаарын данс руу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 3.600.000 тегрөг шилжүүлсэн баримт /2 хх-ийн 35 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.БСгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би А.Анхбаяраас мөнгийг нь Сингапур улс руу явуулна гээд авчихсан, мөнгийг нь өөр зүйлд зарцуулчихсан, энэ миний буруу...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 45 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.БСгийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 хх-ийн 48 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /2 хх-ийн 51 дүгээр хуудас/, Нийгмийн даатгалын лавлагаа /2 хх-ийн 53 дугаар хуудас/, оршин суух газрын тодорхойлолт /2 хх-ийн 54 дүгээр хуудас/, шүүгдэгч Х.БСгийн бусдаас мөнгө шилжүүлж авахдаа ашигладаг "Хаан" банкны 5076420602 дансны лавлагаа /2 хх-ийн 58-80 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хх-ийн 89 дүгээр хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /2 хх-ийн 92 дугаар хуудас/, "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн лавлагаа /2 хх-ийн 94 дүгээр хуудас/,

Гэрч Г.Баярбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай ээж Х.БС 1967 онд Завхан аймагт төрсөн, эхээс зургуулаа. Нийслэлийн 60 дугаар сургуулийг төгссөн, мэргэжилгүй. Манай ээж 3 хүүхэдтэй. Манай ээж бид нарыг жоохон байхад барилгын чиглэлээр ажилладаг байсан. Манай ээж тайван, дөлгөөхөн, халамжтай, сайн ээж байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Б.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай ээж Завхан аймагт төрсөн. Барилгын чиглэлээр ажилладаг байсан. Манай ээж халамжтай, элдэв муу муухай зан араншин байхгүй, ээжтэй цуг амьдардаггүй болохоор уг хэргийн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч болон гэрчүүдийн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

Шүүхээс шүүгдэгч Х.БСд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.БС нь нийт 13 удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримтууд, шүүгдэгчийн мэдүүлгүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Хохирогч нар залилуулсан талаараа мэдүүлж, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдал нь хохирогч нар болон шүүгдэгчийн мэдүүлэгт тус тус тусгагдаж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч үргэлжилсэн үйлдэлээр “хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.БС өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Х.БСгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч,  их хэмжээний хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Х.БСг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс шүүгдэгч Х.БСд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.БС 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс Шүүгчийн захирамжаар 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 334 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.БС хохирогч Б.Ариунбилэгт учруулсан 3000000 төгрөгөөс 200.000 төгрөгийг төлөхөөр мөрдөгчид хүлээлгэж өгсөн гэж мэдүүлж, харин хохирогч Б.Ариунбилэг хүлээж аваагүй талаар тайлбарлан мэтгэлцэж байна. Хэргээс үзэхэд прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын тооцоог хүснэгтээр гаргасан гэж дурьдсан байх ба тус хохирлын тооцооны хүснэгтийн дэс дугаарын 3-т Б.Ариунбилэг төлөгдсөн 200000 төгрөг гэжээ. Гэвч мөрдөгчөөс хохирогч Б.Ариунбилэгт 200000 төгрөгийг хүлээлгэн өгсөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, хохирогч шүүх хуралдаанд хүлээж аваагүй талаараа мэдүүлж байх тул шүүгдэгчээс 3000000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ариунбилэгт олгох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч хохирогч Д.Ичинхорлоо болон Ж.Сансармаа нарт гэрээнд заасны дагуу зохих үйлчилгээ үзүүлсэн тул эдгээр хохирогч нарт хохирол төлбөргүй талаар мэдүүлэг өгч, харин шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Ичинхорлоо болон Ж.Сансармаа нар хүлээн зөвшөөрөхгүй, Х.БСд залилуулсан тул гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж хохирлоо төлүүлнэ гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Гүнсэлмаа хохирлын 4800000 төгрөгөө бүрэн барагдуулж авсан нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 125 дугаар хуудас/, шүүхийн шатанд гаргасан хүсэлт, хохирогч Т.Болортуяа хохирлоос 3300000 төгрөг, хохирогч О.Зоригт хохирлоос 500000 төгрөг авсан нь түүний мэдүүлэг /2 хх-ийн 124 дүгээр хуудас/, хохирогч Ч.Галмандах хохирлоос 400000 төгрөг тус тус буцаан авсан нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.БСгээс 61341800 төгрөгийг гаргуулж,  Б.Нармөнхөд 14782200 төгрөг, хохирогч Т.Болортуяад 1500000 төгрөг, хохирогч Д.Ичинхорлоод 11565000 төгрөг, хохирогч Б.Ариунбилэгт 3000000 төгрөг, хохирогч Х.Төмөртогоод 2440000 төгрөг, хохирогч Ж.Нямгэрэлд 4800000 төгрөг, хохирогч С.Буянтад 6660400 төгрөг, хохирогч Ч.Галмандахад 4772000 төгрөг, хохирогч Ж.Сансармаад 1322200 төгрөг, хохирогч Ж.Энхтуяад 4900000 төгрөг, хохирогч А.Анхбаярт 3600000 төгрөг, хохирогч О.Зоригтод 2000000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Х.БС 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, шүүгдэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 230 дугаартай магадлалаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн байна.

Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ” гэж тусгасан байх ба шүүгдэгч Х.БС 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдсэнээс бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ гэм буруутайд тооцогдож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн ба одоо дагаж мөрдөж буй хуульд “гэмт хэргийг давтан үйлдэх”  гэх гэмт хэргийн шинжийг хүндрүүлэн зүйлчлэх болон энэхүү үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй талаар тусгасан байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах  хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч С овогт Хын Бг үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.БСг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.БСд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.БСгийн цагдан хоригдсон 334 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.БСгээс 61341800 төгрөгийг гаргуулж,  Б.Нармөнхөд 14782200 төгрөг, хохирогч Т.Болортуяад 1500000 төгрөг, хохирогч Д.Ичинхорлоод 11565000 төгрөг, хохирогч Б.Ариунбилэгт 3000000 төгрөг, хохирогч Х.Төмөртогоод 2440000 төгрөг, хохирогч Ж.Нямгэрэлд 4800000 төгрөг, хохирогч С.Буянтад 6660400 төгрөг, хохирогч Ч.Галмандахад 4772000 төгрөг, хохирогч Ж.Сансармаад 1322200 төгрөг, хохирогч Ж.Энхтуяад 4900000 төгрөг, хохирогч А.Анхбаярт 3600000 төгрөг, хохирогч О.Зоригтод 2000000 төгрөг тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.БСд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.БСд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ