Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 665

 

2019         08          28                                   2019/ШЦТ/665

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Н.Булганчимэг,

Шүүгдэгч: М.Ш, түүний өмгөөлөгч Т.Мөнхбадрал /ШТЭД: 0274/,

Шүүгдэгч: Т.Ө, Д.Б, Б.Ч нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал /ШТЭД: 0722/,

Хохирогч: Б.Буянжаргал, Л.Эрдэнэболд,

Гэрч: Т.Эрдэнэцогт нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт М.Ш, М овогт Б.Ч, Б овогт Т.Ө, С овогт Б.Ч нарт холбогдох эрүүгийн 1811 0272 50639 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч,  2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын  23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Эко гэр цэцэрлэгт биеийн тамирын багш ажилтай, ам бүл 6,  эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр байрны 4 тоотод түр оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт М.Ш

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 24-8 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамбадаржаагийн 34-80 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Б.Ч

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Их ноёд ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 32-2-20 тоотод оршин суудаг гэх, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т.Ө Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Пласт ХХК-д усан фааз бэлтгэгч ажилтай, ам бүл 6, эхнэр, охин, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамжны 226 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Б.Ч

 

Холбогдсон хэргийн талаар:

М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нар нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 14 дүгээр байрны гадаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчин бусдад хүч хэрэглэн хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан П.Эрдэнэболдын Самсунг Нөте-3 гар утасны дэлгэцийг гэмтээн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 9 дүгээр сарын 09-ны шөнийн 23 цагийн үед манай найзууд намайг гэрт маань хүргэж өгөөд буцаж явах гээд машиндаа сууж байсан. Би  гэртээ орох гээд эхнэрийгээ дуудчихсан гадаа хамт зогсож байсан. Манай найзуудын машины цонх нь онгорхой би дэргэд нь тамхи татчихаад гэртээ орно гээд зогсож байхад манай орцноос нэг залуу гарч ирээд чи ямар том дуутай залуу вэ гэхээр нь айн гээд эргээд харах хооронд намайг цохиод унагаасан. Тэгээд манай эхнэр намайг татаж босгоод би яаж байгаа юм бэ гэхэд дахин намайг цохисон. Тэгээд манай найзууд намайг босгоод Т.Эрдэнэцогтын машинд суулгаад цаашаа аваад явсан. Би ийм хэрэгт холбогдсондоо гайхаж байна. Би өөрөө зодуулчихаад ингээд зогсож байгаадаа гомдолтой байна” гэв.

Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 09-ны орой найзыгаа согтуу болохоор нь гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд гадаа нь эхнэр нь тосож аваад гэртээ орох гээд байж байсан. Машин дотор сууж байхад нөгөө залуутай муудалцаагүй байхад гэнэт манай найзыг цохиж байгаа харагдсан. Тэгээд машинаас буугаад найзыгаа аваад явсан. Тухайн үед М.Ш-н цамц урагдсан, гинж тасарсан байсан” гэв.

Шүүгдэгч Т.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 09-ны орой М.Ш-г гадаа нь буулгаад гэрт нь орохоос өмнө хамт тамхи татаад зогсож байхад нь нэг намхан залуу орцноос гарч ирээд М.Ш-г шууд цохиод унагаасан. Тэгээд намайг машинаас буухын завдалгүй өндөр залуу гарч ирэхээр нь би өндөр залууг нь цааш нь түлхээд Б.Ч-г аваад машинд суусан” гэв.

Шүүгдэгч Б.Ө.Б шүүхийн хэлэүцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 09-ны орой М.Ш-г гэрийнх нь гадаа буулгаад эхнэр нь гарч ирчихсэн бид нар хөдлөх гэж байсан. Тэгээд бид нар машиндаа тамхи татаж байхад М.Ш баяртай гээд салах ёс гүйцэтгэж байхад орцноос 2 залуу гарч ирээд М.Ш-г цохисон. Тэгээд би машинаас буугаад нөгөө цохисон залууг цаашаа бай гээд тэврээд хойшоо түлхсэн. Би 2 гарыг нь зөрүүлээд барьж байхад гараа сугалж аваад намайг түлхсэн. Б.Ч намайг татаж босгож ирэхэд бусад найзууд маань явчихсан байсан. Хэзээ явсныг нь анзаараагүй. Би М.Ш-н эхнэртэй хоёулаа үлдээд нөгөө хоёр залуугаас яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ гээд яриад үлдсэн” гэв.

.Хохирогч Б.Буянжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр П.Эрдэнэболд ахтай гадуур ажил хөөцөлдөж байгаад орой гэрт нь очиж хоол идэж байсан. Орой 22-23 цагийн үед би таньдаг ахыгаа дуудаад гэртээ хүргүүлэх гэж байсан. Дуудсан хүн маань гадаа ирчихсэн гэж хэлэхээр нь би гарсан. Орцноос гарах үед өөдөөс машины гэрэл гялбаж байсан. Тэгээд би машинаа андуураад цонх нь дээр нь очиход М.Ш эхнэртэйгээ маргачихсан байдалтай байж байсан. М.Ш намайг харчихаад чи яах гээд байгаа пиздаа вэ гэхээр нь чи ямар сүртэй юм бэ гэхэд намайг М.Ш шууд заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан. Би М.Шийг цохиж ч амжаагүй. Ө.Б машинаас гарч ирээд миний хоёр гарыг зөрүүлж, чагталж боосон. Бүгд миний нүүр рүү цохисон. Харанхуй байсан болохоор хэн гэдгийг нь хараагүй. Тэгээд нүдэнд оч харагдаж байгаад би ухаан алдаад уначихсан. Намайг сэрээд харахад М.Ш-н эхнэр Ө.Б-тэй хамт байж байсан. Тэгээд та  нар яагаад намайг зодож байгаа юм бэ гэхэд Ө.Б хохино, чамаас болсон гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би хамаагүй миний буруу байж болно, цагдаа дуудаад асуудлаа шийднэ гэхэд Ө.Б шууд зугтаачихсан. Тэгэхээр нь би араас нь барьж аваад цагдаа нарт наад хүн чинь хамт байсан гэхэд цагдаа нарт би энэ хүмүүстэй хамт байгаагүй би зодоон болоод байхаар нь ирж салгасан гэж хэлж байсан. Надаас болж энэ хэрэг гарсан гэж ярьж байна. Энэ хэрэг М.Ш-с болж гарсан. Бид нараас уучлалт гуйгаагүй. Наймаа хийж байгаа юм шиг хохирлын мөнгийг доош нь буулгачих гэж хэлж байсан. Би илүү мөнгө нэхээгүй, өөрт учирсан хохирлын мөнгийг л нэхэмжилж байгаа” гэв.

Хохирогч П.Эрдэнэболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Б.Буянжаргалыг гадуур ажил амжуулах гээд дуудсан. Тэгээд ажлаа хийж дуусчихаад орой болчихоор нь Б.Буянжаргалтай хамт гэртээ харьж хоол идсэн. Б.Буянжаргал орой болчихлоо гээд машинтай хүн дуудаад нөгөө хүн ирчихлээ гээд гарсан. Тэгээд би Б.Буянжаргалыг гаргаж өгөхөөр араас нь гарсан. Бид хоёр хоорондоо нэг хоёр давхарын зайтай явж байсан. Орцноос гарах үед холын гэрэл дээрээ тавьсан болов уу гэлтэй машины хурц гэрэл тусчихсан машины хажууд нэг хүнийг нийлчихсэн зодож байгаа харагдсан. Тэгэхээр нь яваад очиход Б.Буянжаргалыг унагаачихсан нэлээн олон залуучууд зодож байсан. Салгах гээд дундуур нь орох үед баруун талаас мохоо зүйлээр миний духны голд цохисон. Одоо ч сорви нь арилаагүй байгаа. Цохиулчихаад хэсэг манарчихсан байх үед бүгдээрээ намайг зодож эхэлсэн.  Энэ хэрэг хэсэгхэн хугацаанд болж өнгөрсөн. Тэгээд гэнэт бүгдээрээ зугтаагаад явчихсан. Би цагдаа дуудах гээд гар утсаа хайхад газар унаад дэлгэц нь хагарчихсан байсан. Тэгээд тэнд байсан нэг эмэгтэй цагдаа дууд гэж байсан ч зугтаагаад алга болчихсон байсан. Цагдаагийн хэлтэс дээр очих үед М.Ш, Т.Ө мөн адил очсон байсан.  Тэндээ мэдүүлэг өгсөн” гэв.

Гэрч Т.Эрдэнэцогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “М.Шийг орцных нь үүдэнд буулгаад эхнэр нь авч орох гээд зогсож байхад орцноос Б.Буянжаргал гарч ирээд чи яагаад чарлаад байгаа юм бэ гээд үгийн зөрүүгүй цохиод авсан. Тэгээд М.Ш-г цохиулсны дараа манай найзууд юу болж байна гээд буусан. М.Ш-г унах үед миний машины толийг хамаад унахаар нь би машинаа эсрэг талын байрны урд аваачаад тавьсан. Энэ үед Приүс 30 маркийн машинаас нэг залуу гарч ирээд яаж байна аа ална аа гээд гүйж байсан. Би өөр зүйл хараагүй” гэв.  

Хохирогч П.Эрдэнэболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 23 цагийн үед Буянжаргал бид хоёр манай гэрт хоол идээд Буянжаргал гэр рүүгээ явах гээд ахыгаа дуудсан. Тэгээд ах ирчихлээ гээд гэрээс түрүүлээд гарахаар нь ах нь гаргаж өгье гээд хувцасаа өмсөөд хойноос нь гартал 14 дүгээр байрны машин зогсоол дээр хэсэг залуучууд Буянжаргалыг зодож байсан. Тэгэхээр нь би больцгоо гээд очтол хажуунаас 3-4 залуу намайг цохихоор нь тонгойх үед нөгөө залуучууд зугатаагаад явсан. Нэг эмэгтэй, нэг эрэгтэй нь үлдсэн байсан. Буянжаргал тэр хоёртой уулзаж байхад нь би цагдаа дуудсан. ...Машины гэрэл туссан байсан болохоор хэн нь цохисоныг харж чадаагүй. Тал талаас миний толгой, нүүр, гар руу цохисон. Хөл рүү өшиглөсөн. ...Цохисон хүнийг харж амжаагүй. Буянжаргалыг хүмүүс зодож байхаар нь салгах гээд хүмүүсийн дундуур ортол хажуунаас нүүрэнд нэг удаа гар утас юм уу өөр хатуу зүйлээр цохисон. Дараа нь тал талаас толгой, гар, хөл рүү цохисон. ...Хоёр хөмсөгний голд язарч цус гоожсон, хамарнаас бага зэргийн цус гоожсон, баруун гарын шуу хэсгээр жаахан хөндүүртэй байсан. ...Намайг орцноос гарч ирэхэд Буянжаргалыг 5-6 залуучууд тойрсон зодож байгаа байдалтай зогсож байгаад Буянжаргалsu 5-6 залуучууд тойрсон зодож байгаа байдалтай зогсож байгаад Буянжаргал газар унасан. Тэгээд би салгах гэж очсон. Хэн нь хаашаа цохисоныг хараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас/

Хохирогч Б.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр хуурай ах Эрдэнэболдтой уулзаад гадуур хамт ажил хөөцөлдөж явж байгаад 22 цагийн үед Эрдэнэболд ахын гэрт нь очсон. Эрдэнэболд ахын гэрт нь 30 орчим минут болоод Эрхэмбаяр ахыг гэрт нь хүргээд өгөөч гэж утсаар ярьсан. 5-10 минутын дараа Эрхэмбаяр ах байрны гадаа ирчихсэн гэж утсаар нь залгахаар нь би гарсан. Орцны үүдэнд өөдөөс гэрэл нь асаалттай нэг машин зогсож байхаар нь Эрхэмбаяр ахыг байна гэж бодоод машин дээр очоод жолоочийн талын цонх руу тонгойгоод хартал Эрхэмбаяр ах биш байсан. Машины хажууд 5-6 залуучууд зогсчихсон яах гээд байгаа пизда вэ гэхээр нь би юун сүртэй юм бэ гэж хэлэхэд нэг залуу нь над руу дайраад намайг заамдаж авсан. Би зөрүүлээд тэр залууг заамдаж авахад хойноос нэг залуу гараараа миний хоолойг боосон. Тэгээд тал талаас нөгөө залуучууд цохисон. Би нэг хэсэг ухаан алдаад босоод ирэхэд машинтай залуучууд байхгүй нэг эмэгтэй, нэг эрэгтэй үлдсэн байсан. Тухайн үед Эрдэнэболд, Эрхэмбаяр ах нар хажууд ирчихсэн байсан. Би босч ирээд явган суугаад цусаа гоожуулаад  тэр залууд та нар яаж байгаа юм бэ гэхэд тэр залуу яадаг юм чиний буруу гэж хэлсэн. ...эмэгтэй нь үлдсэн. Эрхэмбаяр ах тэр залуугийн хойноос такси барьж дагаж явж байгаад тэр залуучуудыг цагдаагаар бариулж авсан. Тэр эмэгтэй би тэр хүмүүсийг танихгүй таксигаар хүргүүлсэн юм, хүн зодож байхаар нь хүн аллаа гээд болиулсан гээд явах гээд байхаар нь цагдаад болсон асуудлыг хэлчихээд яв гээд байлгаж байгаад цагдаа ирээд тэр эмэгтэйгээс биеийн байцаалтыг нь аваад явуулсан ...улаан цамцтай залуу түрүүлж ирээд заамдалцсан. Тэгээд араас намайг хүн бооход тэр залуу нүүр рүү гараараа цохисон. Өөр хэн хэн хаашаа цохисоныг сайн харж чадаагүй. ...Намайг хойшоо боолгоод унаж байхад Эрдэнэболд ах гарч ирж байсан ...би эмчилгээний зардалаа гаргуулж авна, баримтаа авчирч өгнө. Цаашид шүдэнд эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тухайн үед 10 орчим хоног ажлаа хийж чадаагүй ажлаа алдсан хоногийн мөнгийг гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42-р хуудас/

Гэрч Э.Оюунчулуун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр эхлээд гэртээ байж байтал манай нөхөр М.Ш нь хөдөө ажлаасаа буугаад ирлээ гэж орж ирж байсан тэр үед манай нөхөр Өмнөговь аймагт Гурван тэс суманд тэсэлгээчний ажил хийж байсан. ...оройн 22 цагийн үед надтай утсаар ярьж байсан тээврийн товчооны тэнд байна гэж хэлж байсан удахгүй очноо гэж байсан тэгэж байгаад шөнийн 23:00 цагийн үед гэртээ ирж байнаа гадаа ирлээ чи гараад ирээч гэхээр нь би гэрээсээ гараад ирсэн чинь манай нөхөр орцны үүдэнд нэг жижиг тэрэгний хажууд зогсон байсан. Би оръё гэсэн чинь хоёулаа тамхи татаад оръё гэхээр нь хоёулаа тамхи татаад зогсож байсан. Хажуудах машин дотор нөхрийн найзууд нь болох Эрдэнэцогт, Б, Б.Ч, Т.Ө нар байсан. Тэр үед манай нэгдүгээр орцноос нэг өндөр махлагдуу залуу гараад ирсэн. Тэр үед манай нөхөр найзуудтайгаа чанга чангаар яриад байсан. Манай нөхрийг гэртээ үлд гээд байсан.  Харин манай нөхөр тэд нартайгаа хамт явцгаана гээд байсан юм байна лээ. Тэр үед нөгөө махлаг залуу гарч ирж таараад манай нөхрийг чи ямар том дуутай залуу вэ гэж хэлээд хоёулаа эхлээд заамдалцаад авсан. Тэгэж байгаад тэр залуу манай нөхрийг цохиод унагаасан тул би очиж нөгөө залууг цааш нь түлхсэн. Тэгээд нөхрөө босгоод машин тойруулаад цаашаа яв гэж хэлсэн харин машин дотроос хамгийн түрүүнд Ө.Б бууж ирээд нөгөө манай нөхрийг цохисон залуутай барьцалдаж авсан. Тэгэж байтал манай орцноос нөгөө залуугийн араас нь өндөр ах гарч ирээд хэрүүл маргаан үүсгэж байсан тэр хоёр хүн өөрсдөө бас огтуу байж байсан. Тэгтэл машин дотроос Т.Ө, Б.Ч хоёр бууж ирээд нөгөө хоёр хүнтэй зодолдсон би наанаас нь очоод та нар больцгоо гэж хэлээд салгах гэж оролдсон. Хамгийн түрүүнд би Ө.Бтэй таарсан. Түүний хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэр үед Эрдэнэцогт машинаа унаад хойшоо явсан байсан ...нэг машинтай залуу ирж байсан тэр бас надтай нийлээд тэд нарыг салгаж байсан тэгээд ерөнхийдөө салцгаасан. Тэгэж байтал манай нөхрийн найзууд нь Т.Ө, Б.Ч, хоёр манай нөхрийг аваад Эрдэнэцогтын араас нь явсан. Харин Ө.Б надтай үлдсэн. Нөгөө хоёр согтуу залуутай үлдсэн байсан өндөр ах нь согтуурхаад агсам тавьж байсан баахан хүмүүс рүү залгаж яриад байсан. Ө.Б гүйгээд яваад өгсөн. Би гэртээ орох гэтэл нөгөө хоёр намайг оруулахгүй байсан тэгж байтал нөгөө хоёр согтуу залуу дээр ирсэн машинтай хүн Ө.Бгийн араас нь хөөгөөд яваад өгсөн ...Ямар ч байсан тэр эхэлж гарч ирсэн залуу нь манай нөхрийг цохиж унагаасан. Тэрнийг нь би сайн мэдэж байна. Бусад үед нь нөгөө хэд бүгдээрээ зууралдаад адилхан л харилцан зодолдож байсан. Тэр хооронд Эрдэнэцогт машинаа унаад хойшоо яваад өгсөн байсан оролцоогүй бусад нь бүгд оролцож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57-р хуудас/

            Гэрч Т.Эрдэнэцогтын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр би Багахангай дүүргээс хотруу орж ирж байсан тэр өдөр би аав болсон гээд хэсэг найзуудынхаа хамтаар уулзах гэж байсан тэрнийгээ хоёр гурав хоногийн өмнөөс эхэлж товлосон байсан тэгээд тэр орой манай найзууд болох Б.Ө.Б, Т.Ө, Б.Ч бид нар эхлээд хотод уулзаад М.Ш-г хүлээж байсан тэгээд нэлээн орой болсон тул түүнийг байгаа газарт нь очиж авсан чинь эр нэлээн согтуу байж байсан. Ажлын газрынхантайгаа уусан гэж байсан. Хөдөөнөөс ирлээ гэж байсан. Тэгээд М.Ш-г аваад нэг газар орж сууцгаая гэтэл М.Ш нь нэлээн согтуу байсан тул түүнийг гэрт нь хүргэж өгч байсан. Түүний гэр нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урдах гурван давхар шар байшинд байдаг тул тэр газарт нь хүргэж өгч байсан ...бүгдээрээ миний машинд сууж байсан тэгээд М.Ш орохгүй байсан тэр үед нь М.Ш-н орцноос нь хоёр эрэгтэй хүн гараад ирсэн тэгээд тэр хоёр залуу М.Ш-г чи яагаад орилоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь өөдөөс нь М.Ш нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлтэл хоёр залуугийн намхан залуу нь М.Ш-г чи яагаад орилоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь М.Ш өөдөөс нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлтэл хоёр залуугийн намхан залуу  нь М.Шийг цохиод унагаасан. Тэгтэл манай найзууд бүгдээрээ миний машинаас буугаад яаж байна гээд тэд нар бүгдээрээ хоорондоо зодолдоод эхэлсэн. Би хөөе машинаас холдоцгоо гэж хэлээд өөрийнхөө унаж явсан машинаа цааш нь холдуулсан. Ертөнцийн зүгээр хойшоо жоохон явж байгаад машинаа байрнуудын голд байрлуулж зогсоосон. Тэгээд машинаасаа буусан чинь өөдөөс М.Ш, Б.Ч хоёр ирж байсан. Яасан бэ гэж асуутал тэд нар ярилцаад үлдсэн явъя гэж хэлэхээр нь би тэр хоёрыг машиндаа суулгаад хөдөлсөн ...хоёр согтуу залуугийн намхан залуу нь эхлээд М.Ш-г цохиж унагаасан тэгтэл өндөр залуу нь бас ирээд нэгнийгээ өмөөрч зодолдож байсан. Тэгээд манай найзууд бүгдээрээ машинаас буугаад тэр хоёртой адилхан зодолдоод үлдсэн. ...сүүлд нь энд ирсэн байхад тэр хоёр ирсэн байсан өндөр залуугийн дух нь шалбарсан байсан, намхан залуу нь амнаас нь цус гарч байсан өөр бусдыг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-64-р хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11211 дугаартай дүгнэлтэнд: 1. П.Эрдэнэболдын биед хамарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 26-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11148 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Буянжаргалын  биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, үүдэн дээд баруун, зүүн нэгдүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон иртэй  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна /хавтаст хэргийн 45-р хуудас/

Яллагдагч М.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр би Өмнөговь аймагт ажиллаж байгаад Улаанбаатар хотод орж ирсэн. Уг өдөр манай ажлын залуу тушаал дэвшсэн гээд нарын гүүрний орчимд зочид буудалд орж пиво ууцгаасан. ...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 14 дүгээр байр руу манай гэр рүү явсан. 22-23 цагийн орчимд манай гэрийн гадаа ирсэн. Би эхнэртээ хандаж тамхи татчихаад оръё гэж хэлээд найзуудынхаа машины хажууд налаад зогсож байтал манай орцноос өндөр биерхүү махлаг залуу гарч ирээд надад хандаж чи ямар том дуутай пизда вэ гэж хэлээд намайг заамдсан. Тэгэхээр нь би түүнийг яаж байна аа гэтэл тэр залуу миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж унагаасан. Би газар уначихаад толгой манараад сууж байгаад бостол манай найзууд машинаас буучихсан намайг цохисон залуу болон өөр нэг залуутай хоёр хэсэг газарт бужигналдаад байсан ...манай найзууд тэд нартай бужигналдаад орилж хашгичаад зодолдоод л байсан. Би хэн нь ямар хамааралтай оролцсоныг мэдэхгүй байна. Уг маргаанд Эрдэнэцогт л оролцоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76, 77-78-р хуудас/

Яллагдагч Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тухайн үед би машины хажууд зогсож байсан. М.Ш-н талын хойд талд бол Ө.Б сууж байгаад хамгийн түрүүнд машинаас буусан. Би нөгөө талаар нь буух гэтэл хаалга нь нээгдэхгүй байхаар нь Ө.Бгийн хойноос машинаас буусан. Тэгээд намайг буугаад очиход Ө.Б, М.Ш хоёр уначихсан байхаар нь би М.Ш-г цамцнаас нь татаад холдуулж аваад Эрдэнэцогтын машины зүг рүү явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113-р хуудас/

Яллагдагч Т.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр 20 цагийн орчимд би багын найзууд болох Эрдэнэцогт, Ө.Б, Б.Ч нартай уулзсан ...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр байрны гадна машинтайгаа ирцгээгээд М.Ш-н эхнэрийг нь дуудсан. М.Шийн эхнэр гарч ирмэгц М.Ш машинаас гарч ирээд бид нартай хамт явна, гэр рүүгээ орохгүй гээд чанга чанга орилж хашгичаад ярьж байтал М.Шийн орцноос үл таних хоёр залуу гарч ирээд арай махлаг биетэй намхан нуруутай залуу нь бид нар руу зүглэж ирээд М.Шийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод унагаачихсан. Тэгэхээр нь бид нар машинаас буугаад уг залуу дээр очтол тэр залуу манай найз Б.Чийг мөн адил цохиж байсан. Тэр үед цаанаас нь дахин нэг өндөр залуу ирэхээр нь би цээж рүү нь түлхэж холдуулаад эргээд хартал Ө.Б газар уначихсан босч байсан. ...Уг хэрэг 1 минут ч хүрэхгүй хугацаанд хурдан бужигналдаад л дууссан. Мэдээж найзыгаа цохиулчихаад бид нараас тэр хоёр залууг цохих нь цохисон л байх. Гэхдээ харанхуйд бужигнаад хэн нь ямар оролцоотой байсныг хараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124-р хуудас/

Яллагдагч Б.Ө.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр манай багын найзууд уулзалдаж Эрдэнэцогтыгоо аав болсныг тэмдэглэхээр ярьж тохиролцсон. ...23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М.Шийн гэрийн гадаа ирцгээсэн. ...М.Шийн байрны орцноос үл таних хоёр том биерхүү залуу гарч ирээд нэг нь М.Ш дээр ирээд шууд нүүр рүү нь цохьчихсон. Энэ үед бид нар машин дотор сууж байсан бөгөөд машинаасаа буугаад М.Шийг цохисон залууг нь хойш нь түлхээд хоёр гарыг нь баглаад тэвэрсэн. Тэгтэл уг залуу их том биетэй байсан учир гараа амархан мултлаад миний баруун шанаа руу шанаадсан. Би энэ үед газарт унаад манарчихсан байж байгаад босч иртэл Б.Ч намайг босгосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141-142-р хуудас/

Шүүгдэгч М.Шийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 79-р хуудас/

Шүүгдэгч Б.Чийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 79-р хуудас/

            Шүүгдэгч Т.Өын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 125-р хуудас/

Шүүгдэгч Б.Ө.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 143-р хуудас/

Шүүгдэгч Б.Чийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 115-р хуудас/

Шүүгдэгч Б.Ө.Бгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 144-р хуудас/

Шүүгдэгч М.Шийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 93-р хуудас/

Шүүгдэгч Т.Өын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 130-р хуудас/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн №549 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 81-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

            Шүүгдэгч М.Ш нь Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 14 дүгээр байрны гадаа хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарыг зодож хохирогч П.Эрдэнэболдын биед хамарт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Б.Буянжаргалын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, үүдэн дээд баруун, зүүн нэгдүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болоод мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг,          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11211 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11148 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Ч нь М.Ш, Т.Ө, Б.Ө.Б нартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 14 дүгээр байрны гадаа хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарыг зодож хохирогч П.Эрдэнэболдын биед хамарт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Б.Буянжаргалын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, үүдэн дээд баруун, зүүн нэгдүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болоод мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг,  гэрч Э.Оюунчулуууны мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11211 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11148 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.Ө нь М.Ш, Б.Ч, Б.Ө.Б нартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 14 дүгээр байрны гадаа хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарыг зодож хохирогч П.Эрдэнэболдын биед хамарт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Б.Буянжаргалын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, үүдэн дээд баруун, зүүн нэгдүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болоод мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг,  гэрч Э.Оюунчулуууны мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11211 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11148 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Ө.Б нь М.Ш, Б.Ч, Т.Ө нартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 14 дүгээр байрны гадаа хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарыг зодож хохирогч П.Эрдэнэболдын биед хамарт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Б.Буянжаргалын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, үүдэн дээд баруун, зүүн нэгдүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болоод мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг,  гэрч Э.Оюунчулуууны мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11211 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11148 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэжээ. Гэмт хэрэгт хамтран оролцох нь объектив шинжийн хувьд 1) гэмт хэрэг үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд оролцсон, 2) нэгдсэн оролцоо гэсэн хоёр шинжээс бүрдэх бол субъектив шинжийн хувьд 1) санаатай оролцоо, 2) санаатай гэмт хэрэгт оролцсон гэсэн хоёр шинжээс тус тус бүрдэж байна.

Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нар өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах үйлдэлд үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн оролцсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасан байна.

            Прокуророос шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.

            Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

            Даган мөрдөгдөж буй эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” шинжтэй байна.

            Нийтийн хэв журмыг зөрчсөн буюу олон нийтийн амгалан тайван байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд бүлэглэн халдсан үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжилсэн шинжтэй буюу нийтийн хэв журмыг зөрчиж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, олон нийтийн амгалан тайван байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэхүйц нөхцөл байдлыг бүрдүүлсэн байх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь тодорхой хугацаанд үргэлжилсэн шинжтэй, цаашлаад энэхүү гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөнд халдаж хохирол учруулах, ноцтой хор уршиг бий болгоход хүргэх шинжтэй байгаа нь мөн зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээс тодорхой харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид сэдэлтийн талаар тодорхой тусгаагүй буюу заавал үл ялих зүйлээр шалтаглах, эсвэл шалтаг шалтгаангүйгээр бусдын эрүүл мэндэд бүлэглэн халдсан тохиолдол бүрийг энэ зүйлийн заалтаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.

Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нарын хувьд хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн, бүлэглэн халдаж, улмаар зодож цохисон үйлдэл нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр 1 минутаас хэтрэхгүй хугацаанд үргэлжилсэн талаар мэдүүлдэг. Дээрх хугацаанд нийтийн хэв журам хэрхэн зөрчигдсөн, эд хөрөнгө устаж гэмтсэн, шүүгдэгч нар нь өөрсдийн энэхүү нийтийн хэв журам зөрчсөн үйлдлийг цааш үргэлжлүүлсэн, эдгээр үйлдэлд бусдыг өдөөн турхирсан, татан оруулсан, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинж тогтоогдохгүй байна. Мөн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу тухайн орчны оршин суугчдаас цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасан эсхүл дээрх оршин суугчдын буюу иргэдийн амгалан тайван байдал алдагдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасан талаар баримт авагдаагүй байгаа юм.

Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нар нь бүлэглэн хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчэн хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч мөн нитийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд буюу эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан гэдэг шинжээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үйлдлийн нэг шинжээр шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Нэг гэмт хэргийн шинжийг нэг үйлдлээр хангасан байхад бүлэглэж, хүний халдашгүй байдлын эсрэг буюу эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдсан гэдэг үйлдлийн болоод гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэдэг үйлдлийн аргын шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж хуулийг төсөөтэй хэрэглэсэн, мөн нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимтай зөрчилдөж байна.

Иймд прокуророос шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Прокуророос шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинж нь мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжийг тухайн хуулийн дотор алгасуулан иш татаж хэрэглэсэн шинж байна. Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нар нь бүлэглэн, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.6, 2.11 дахь заалтанд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй байна гэж шүүх үзлээ. 

            Шүүгдэгч нар болоод тэдгээрийн өмгөөлөгч нар нь хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хор уршгийг шүүгдэгч нар учруулаагүй, энэ талаар нотлогдоогүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт маргасан байна.

            Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан болон бичгийн бусад нотлох баримтуудаар М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нар нь бүлэглэж улмаар хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11211, №11148 дугаартай дүгнэлтүүд, гэрч Э.Оюунчулууны мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааы үед М.Ш-г хохирогч Б.Буянжаргал түрүүлж цохисон талаар мэдүүлдэг боловч М.Ш-н биед гэмтэл учирсан эсэх талаар баримт авагдаагүй, шинжээчийн дүгнэлт хийгдээгүй байх тул Б.Буянжаргал нь М.Ш-г цохисон болох нь тогтоогдохгүй байна. Мөн Б.Буянжаргал нь М.Ш-г эхлэж цохиж түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан эсэх нь М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудалд нөлөөлөхгүй. М.Ш нарын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж дүгнэх боломжгүй юм.

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч П.Эрдэнэболд нь гэмт хэргийн улмаас 1.181.500 төгрөгийн, хохирогч Б.Буянжаргал нь гэмт хэргийн улмаас 949.000 төгрөгийн хохирол тус тус хүлээсэн байна. Мөн хохирогч Б.Буянжаргал нь цаашид хийлгэх эмчилгээний зардлаа Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлээ. Мөн хохирогч П.Эрдэнэболдын өвчтэй байх хугацаанд олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх, цаашид гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийн талаар дүгнэх боломжгүй байна. Хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч М.Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, мөн бүлэглэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч М.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан хэмжээний дотор шүүх оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.Ч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, мөн бүлэглэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан хэмжээний дотор шүүх оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ө нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, мөн бүлэглэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Т.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан хэмжээний дотор шүүх оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ө.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, мөн бүлэглэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Б.Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан хэмжээний дотор шүүх оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Ө.Б нарын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон