Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 1789

 

 

 

 

 

 

 

2019         11         25        2019/ШЦТ/1789

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, иргэдийн төлөөлөгч Ц.Сайнбилэг,

улсын яллагч Д.Ариунжаргал,

 

шүүгдэгч Д.Б., түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О. овогт Д.гийн Б.т холбогдох эрүүгийн 1906 01584 0970 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өрийн 393 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, О. овогт Д.гийн Б.,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Д.Б. нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь Эхийн хуучин эцэст хамтран амьдрагч Ж.О.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүдэн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

, :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Ж.О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамтран амьдрагч Д.Б.тай хамт 2019 оны 02 дугаар сарын 05-наас 08-ныг хүртлэх хугацаанд амьдарч байсан юм. Энэ хугацаанд Б. бид 2 төрсөн дүү Д.Эрдэнэбаярынд нь Б.ын аавынх нь төрсөн дүү Батбаатартай хамт очсон. Тэднийхээс буцаж ирээд зочид буудалдаа Батбаатар, Б. бид гурав Хараа нэртэй архи хувааж уусан. Маргааш нь мөн бид гурав үргэлжлүүлэн уусан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 8-нд шилжих шөнө миний хамтран амьдрагч Б. миний дух болон нүд рүү архины шилээр цохиж, миний нүдний зовхи, духыг хагалсан. Тэгээд намайг хувцасаа тайлаад унт гэж хэлээд ор луу түлхсэн. Би орон дээр хэвтэж байгаад Б.ыг тайвширсан хойно нь бие засаад ирье гэж хэлээд өрөөнөөс гараад ресепшин дээр очиж Эрдэнэбаярыг дууд гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Эрдэнэбаяр ирсэн бөгөөд “эмнэлэг явж оёул пизда минь” гэж хэлээд 7000 төгрөг миний өөдөөс шидсэн. Тэгээд маргааш нь бид 2 Монелд Б.ын хуурай дүү Мөнх-Очир гэх залуугийн гэрт очсон бөгөөд тэднийд архи уугаад мөн намайг зодсон. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.ын дүү Ууганбаатар над руу залгаад Баагий ах байна уу, би машинаа авах гэсэн юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б. руу залгаад Ууганбаатар машинаа авая гээд байна гэж хэлэхэд Б. намайг гараад ир гэж дуудсан. Тэгээд би гэрийнхээ гадаа гартал Б. 4-5 хүнтэй хамт зогсож байсан. Тэд нар нэг шил Хараа нэртэй архи авчирсан байхаар нь би тэд нартай хамт архийг нь хувааж уусан. Архийг нь хувааж уусны дараа намайг ээжийн дүүгийн нөхөр Бат-Эрдэнэтэй хардаж зодсон. Бид хоёр 2006 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдарч эхэлснээс хойш намайг зоддог байсан. Миний эрүүг 2017 оны 12 сард хугалж 8 сарын хорих ял авч байсан. Мөн миний нүдрүү архины шилээр цохиж хараагүй болгосон. Ер нь бол эрүүлжүүлэхэд орох болгондоо намайг гомдолгүй гээд хэлчих гэж хэлээд цагдаагийн байгууллагаар шалгуулдаггүй байсан. 2019 оны 02 дугаар сарын 07-ны орой 19-20 цагийн үед би ангийнхаа хүүхэдтэй утсаар ярьж байтал Б. гэнэт архины шил барьж аваад миний толгой руу цохисон. Архины шилээрээ нэлээн хэдэн удаа миний толгой руу цохисон. Тэр үед Батбаатар нь салгах гээд ирсэн боловч Б. нь цаашаа бай гээд холдуулсан мөн Жавзаа хараад зогсож байсан. Тэгээд миний нүүр, ам, тархи толгой нэл цус болчихсон. Тэгээд Б. намайг зодохоо больчихсон. Тэр үед дух, зүүн нүдний зовхи ярагдсан, шалбарсан, цус гарч байсан. 2019 оны 02 дугаар сарын 09-ны өглөө Монелд айлд ирээд тэр айлын авгай нөхөр хоёртой хамт Б. бид 4 Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цайзын тэнд манай гэрт ирээд архи ууцгаасан. Архи ууж байхад Б. гэнэт намайг зодох гээд дайраад байсан. Тэгээд би гараад хажуу айлийн хүний утаснаас цагдаа дуудсан. Цагдаа ирээд Б.ыг эрүүлжүүлэх рүү, тэр 2 хүнийг гэр лүү нь явуулсан. 2019 оны 02 дугаар сарын 10- ны орой архи ууж байгаад Б. дахиад намайг зодсон. Харин Батбаатар, Жавзаа нар салгаж чадахгүй хараад зогсож байсан. Тухайн үед

Батбаатар намайг орны модоор бие рүү энд тэндгүй цохиж зодсон. Мөн хутга барьж, биен дээр жоохон, жоохон хатгаад байсан. Хутганы үзүүрээр миний 2 гуян дээр бага зэрэг зүсэгдсэн байсан. 2019 оны 02 дyraap сарын 24-ны өдөр эгч Даш-Оюуны гэрт ирж хоносон. 2019 оны 02 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед Б. над руу залгаад гараад ир гэсэн. Тэгээд би эгчийн гэрээс, гадна гартал Б. нь ганцаараа байсан ба чи намайг цагдаад барьж өгчихөөд

 

наашаа Бат-Эрдэнэ рүү гүйж ирээд байна гээд хардсан. Тэгээд намайг үсдэж хашаа мөргүүлж доош нь унагаагаад газар чирсэн. Тэрнээс болж миний нүүр халцарсан. Тэгээд Б. намайг орхиод яваад өгсөн. Тэгээд би маргааш өглөө нь Дарь-Эхийн хорооны цагдаа руу очоод Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү ирсэн юм. Тэндээс миний өргөдлийг хүлээн авч намайг түр хамгаалах байр руу хүргэсэн. Миний зүүн нүдэнд учирсан гэмтлийг Б. нь 2017 оны 12 дугаар сард түүнд зодуулж эрүүгээ хугалуулахдаа авсан гэмтэл. Тухайн үед Б. нь миний нүүр рүү банзаар цохиж зүүн нүдийг гэмтээсэн ба түүнээс хойш миний хараа муудаж эхэлсэн. Тухайн үед би эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Түүнээс хойш буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу Энхболдын замаар өгсөхөд байдаг зочид буудалд хамт архи ууж байгаад миний нүүр рүү архины шилээр цохисон. Түүнээс болоод миний зүүн нүдний хараа муудсан. Одоо огт юм харахгүй байгаа. Миний нүдний болор нь цайгаад одоо ойрын юм ч харахгүй байгаа. Б. миний нүүр лүү архины шилээр цохиход би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр л нүдээ 2 удаа Улсын Нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Өөр эмнэлгээр явж үзүүлээгүй. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг манай хамтран амьдрагч Б. нь надад учруулсан. 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Энхболдын замаар өгсөөд байдаг зочид буудалд архины шилээр цохиод дух зүсэгдсэн мөн зүүн доод зовхи орчим зүсэгдэж гэмтсэн. Нэгдүгээр эмнэлэгийн нүдний эмч үзээд нүдний торлог нь ховхорсон байна, болорыг давхараар нь солино. Хагалгаанд орох орохгүйгээ өөрөө мэд. Дараа нь нүд чинь цайраад нөгөө нүдэндээ нөлөөлж магадгүй гэж хэлсэн. Хагалгаа хийсний дараа хараа орохгүй нь мэдэгдэхгүй хэрэв орохгүй бол судсыг нь таслана, тэгэхгүй бол нөгөө нүдэндээ нөлөөлнө. Иймд шинжээч эмч дүгнэлтэндээ миний нүдний гэмтлийг үзсэн боловч тусгаагүй байгаа болохоор дахин шинжээч томилох хүсэлтэй байна. Би томографийн зураг 150.000 төгрөгөөр авахуулсан, Нэгдүгээр эмнэлэгт нүдээ 20.000 төгрөгөөр үзүүлсэн, эм тариа 100.000 төгрөгөөр авсан. Баянзүрх дүүргийн эмнэлэгт 2019 оны 03 дугаар сард Түр хамгаалах байрнаас гараад 7 хоног хэвтсэн. Хэдэн төгрөгөөр хэвтсэнээ мэдэхгүй байна. Миний найз мэдэж байгаа байх. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүний үйлдэл нь удаа дараа болж байгаа хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 5а-276 тоотоос хоёр удаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хажуу айлын хүний гар утсаар нь дуудлага өгч байсан. Намайг зодож байхдаа гэрээс гаргадаггүй байсан. Би Б.т зодуулаад хамаатны эгч Даш-Оюун эгчид хэлж байсан. Тэр хүнд зодуулсаны дараа яаж бэртэж гэмтэж байсныг мэднэ. Д.Б. нь 2017 оны 12 дугаар сард архидан согтуурсан байхдаа миний нүүр рүү модон сандалны тавцангаар цохиж гэмтэл учруулж байсан. Би тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд миний эрүү хугарч, зүүн нүдний ухархай гэмтсэн байна гэж хэлж байсныг би тухайн үед шүүх эмнэлгийн эмчид хэлээгүй зөвхөн эрүү хугарсан гэж хэлж байсан. Тухайн үед нөхөр Б. миний эрүүг хугалсан үйлдэлдээ хуулийн дагуу хариуцлага хүлээсэн. Тэр явдлаас хойш миний зүүн нүдний хараа муудсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О. бид хоёр архи ууж байхдаа саяхан өнгөрсөн талийгаач хүүхдийнхээ талаар ярихаар нь түүнээс болоод

 

бид хоёр маргалдаад чи намайг хоригдож байхад надад дуулгаж болох байсан шдээ, яагаад хэлээгүй юм бэ гэхэд би өөрөө төрүүлж өгсөн болохоор нь ална уу байна уу чамд хамаагүй гэхээр нь чи тэгвэл өөрөө алсан байна шдээ гээд хэрэлдээд байж байхад О.гийн гар утас нь дуугарсан. О. утсаар ярьж байгаад хоёулаа ирэх 7 хоногт уулзая хайраа гээд гар утсаа салгасан. Тэгэхээр нь би “намайг доромжилж ханаагүй байна уу” гээд бид хоёр дахиад хэрэлдсэн. Миний өөдөөс орилж хашгираад янз янзаар

хэлээд доромжлоод хашгираад байхаар нь тэвчихээ байгаад ширээн дээр байсан архины шил аваад О. руу шидэхэд түүний духан дээр оносон ба О.гийн духны голоос цус гарсан. О.г дагуулаад гэмтэл дээр очоод оёдол тавиул гэхэд О. өөрөө яваагүй.  ”

гэх мэдүүлэг. /хэргийн 151-154 дүгээр хуудас/,

Гэрч Д.Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “. Би 2018 оны 11 дүгээр

сард Шүүхийн шийдвэрийн 415 ангиас гарч ирээд хамтран амьдрагч Ж.О.той хамт амьдарч байгаад 2019 оны 02 дугаар сарын яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй байсан ба намайг хорих ангиас ирэхээс өмнө миний бага хүүхэд нас барсан байсан ба энэ үйл явдлыг хамтрах амьдрагч надад хэлээгүй. Намайг гарч ирсэний дараа нас барсан

гэдгийг нь хэлсэн ба сарын дараа надад хэлсэн. Тухайн өдөр Ж.О. бид 2 хамт архи ууж түүнээс болоод бид 2 маргалдаад би түүнийг яаж цохисноо сайн санахгүй байна, тухайн үед согтуу байсан. Би маргааш нь цагдаа дээр өөрөө ирээд гомдол байхгүй гээд намайг гаргаж авсан. Уг өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн хуучин эцэст автобусны буудал дээр эгчийнхээ ТҮЦ-нд байхаар нь гэртээ харъя гээд 1-2 удаа алгадаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз захад гэртээ очоод дахиж хэрэлдээд дахиад зодоон болсон. Би түүнийг яаж зодсоноо мэдэхгүй байна. Намайг өглөө босоод ирэхэд нүд нь хавдаад хацар нь шалбарсан байсан ” гэх мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Л.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б. хэвтэж байснаа орны урд талд байсан 0.75 л Хараа архины шилээр О.гийн толгойруу буюу дух орчимд нэг удаа цохисон. Тэгтэл О.гийн духны орчмоос цус гараад байсан ба О. толгойгоо бариад дуугүй хэвтэж байсан. Би ч удалгүй гэр лүүгээ явмаар санагдаад гараад явсан. Б. О.гийн дух руу цохих үед Жавзаа нойлын өрөөрүү нүүр гараа угаахаар явсан байсан ба уг үйл явдлыг хараагүй, удалгүй нойлын өрөөнөөс гарч ирээд буудлаас түрүүлээд гараад явсан. Уг зочид буудалд бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Тухайн үед О.гийн дух зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 31-34 дүгээр хуудас/,

Гэрч Д.Даш-Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.О. бол миний төрсөн эгч Дашмаагийн бага охин нь, би тэдний нагац эгч нь байгаа юм. Тэр хоёр миний хажууд маргалдаж хэрэлдэж байгаагүй. Хэрэлдэж, маргалдаж зодуулсан талаар дараа нь сонсож зодуулсан байхыг нь ч харж байсан. Би О.г зодуулсан байхыг нь зөндөө харж байсан. Гэхдээ миний хажууд нөхөр нь зодож байхыг нь харж байгаагүй. Д.Б. нь эхнэр Ж.О.г бараг суусан цaraac хойш зодсон. Өмнө нь зодуулсан гээд нүд, нүүр нь хөхөрсөн байдаг. 2018 оны 11 дүгээр сард билүү 12 сард шоронгоос гарч ирээд удаагүй байхдаа Цайз 16-д байр хөлсөлж байхдаа зодоод нүд нүүр нь хөхөрсөн, Ж.О. босож чадахгүй болтлоо зодуулсан байхаар нь цонхыг нь хагалаад гэрээс нь авч явсан. Түүнээс хойш би гэртээ байлгадаг байсан. Тухайн үед дух руугаа цохиулсан гээд аль нүдийг нь санахгүй байна. Хүүхэн хараа нь цайрсан, нүднийнх нь дээд тал нь язарсан, толгойгоо

 

боосон байдалтай сайсан. Түүний дараа Ж.О. манайд гэртээ ганцаараа байхад нь гэрээс дуудаж гаргаж ирээд зодоод нүүр нь хавдсан, зулгарсан юм шиг олон шархтай байсан ба Ж.О.гоос юу болсон талаар асуухад нөхөр Д.Б. нь согтуу ирээд зодоод нүүрээр нь хашаа мөргүүлж зодсон гэж хэлсэн. Д.Б. нь ер нь харгис, дээрэнгүй, онгироо зантай хүн шиг харагддаг. Зан аашыг нь сайн мэдэхгүй. О.г юунаас болж удаа дараа зодож байгааг мэдэхгүй. О. энэ талаараа хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 166-169 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹2828 дүгнэлтэд “Ж.О.гийн биед дух, баруун, зүүн хацар, хамрын нуруунд шинэ зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний зовхи, зүүн мөрний хэсэгт зулгаралт, цээж, баруун, зүүн хөхний хэсэг, баруун тохойд хуучин цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх Ж.О.гийн биед учирсан шинэ болон хуучин гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.гэжээ /хэргийн 37 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹672 дүгнэлтэд “Ж.О.гийн биед зүүн нүдний битүү гэмтэл, зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний болорын цайлт, торлогийн бүрэн ховхрол бүхий гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн цэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 37 дугаар хуудас/,

Өрхийн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

 

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн комьютерт томографийн дүгнэлт

/хэргийн 42 дугаар хуудас/,

 

Хосбилгүүн нүдний эмнэлгийн үзлэгийн хуудас /хэргийн 43 дугаар хуудас/,

 

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 49 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

,           , ,        .

Д.Б. нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь Эхийн хуучин эцэст хамтран амьдрагч Ж.О.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүдэн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь .

Үүнд: Хохирогч Ж.О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргааш нь мөн бид гурав үргэлжлүүлэн уусан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 8-нд шилжих шөнө миний хамтран амьдрагч Б. миний дух болон нүд рүү архины шилээр цохиж, миний нүдний зовхи, духыг хагалсан. Тэгээд намайг хувцасаа тайлаад унт гэж хэлээд ор луу түлхсэн. ...Бид хоёр 2006 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдарч эхэлснээс хойш намайг зоддог байсан. Миний эрүүг 2017 оны 12 сард хугалж 8 сарын хорих ял авч байсан. Мөн

 

миний нүдрүү архины шилээр цохиж хараагүй болгосон. Ер нь бол эрүүлжүүлэхэд орох болгондоо намайг гомдолгүй гээд хэлчих гэж хэлээд цагдаагийн байгууллагаар шалгуулдаггүй байсан. 2019 оны 02 дугаар сарын 07-ны орой 19-20 цагийн үед би ангийнхаа хүүхэдтэй утсаар ярьж байтал Б. гэнэт архины шил барьж аваад миний толгой руу цохисон. Архины шилээрээ нэлээн хэдэн удаан миний толгой руу цохисон. Тэр үед Батбаатар нь салгах гээд ирсэн боловч Б. нь цаашаа бай гээд холдуулсан мөн Жавзаа хараад зогсож байсан. Тэгээд миний нүүр, ам, тархи толгой нэл цус болчихсон. Тэгээд Б. намайг зодхоо больчихсон. Тэр үед дух, зүүн нүдний зовхи ярагдсан, шалбарсан, цус гарч байсан. 2019 оны 02 дугаар сарын 09-ны өглөө Монелд айлд ирээд тэр айлын авгай нөхөр хоёртой хамт Б. бид 4 Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цайзын тэнд манай гэрт ирээд архи ууцгаасан. Архи ууж байхад Б. гэнэт намайг зодох гээд дайраад байсан. Тэгээд би гараад хажуу айлийн хүний утаснаас цагдаа дуудсан. Цагдаа ирээд Б.ыг эрүүлжүүлэх рүү тэр 2 хүнийг гэр лүү нь явуулсан. 2019 оны 02 дугаар сарын 10-ны орой архи ууж байгаад Б. дахиад намайг зодсон. 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу Энхболдын замаар өгсөхөд байдаг зочид буудалд хамт архи ууж байгаад миний нүүр рүү архины шилээр цохисон. Түүнээс болоод миний зүүн нүдний хараа муудсан. Одоо огт юм харахгүй байгаа. Миний нүдний болор нь цайгаад одоо ойрын юм ч харахгүй байгаа. Б. миний нүүр лүү архины шилээр цохиход би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр л нүдээ 2 удаа Улсын Нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Өөр эмнэлгээр явж үзүүлээгүй. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг манай хамтран амьдрагч Б. нь надад учруулсан. 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Энхболдын замаар өгсөөд байдаг зочид буудалд архины шилээр цохиод дух зүсэгдсэн мөн зүүн доод зовхи орчим зүсэгдэж гэмтсэн. Нэгдүгээр эмнэлэгийн нүдний эмч үзээд нүдний торлог нь ховхорсон байна болорыг давхараар нь солино. Хагалгаанд орох орохгүйгээ өөрөө мэд. Дараа нь нүд чинь цайраад нөгөө нүдэндээ нөлөөлж магадгүй гэж хэлсэн. Хагалгаа хийсний дараа хараа орохгүй нь мэдэгдэхгүй хэрэв орохгүй бол судсыг нь таслана тэгэхгүй бол нөгөө нүдэндээ нөлөөлнө. Иймд шинжээч эмч дүгнэлтэндээ миний нүдний гэмтлийг үзсэн боловч тусгаагүй байгаа болохоор дахин шинжээч томилох хүсэлтэй байна. Би томографийн зураг 150.000 төгрөгөөр авахуулсан, Нэгдүгээр эмнэлэгт нүдээ

  1. төгрөгөөр үзүүлсэн., эм тариа 100.000 төгрөгөөр авсан. Баянзүрх дүүргийн эмнэлэгт 2019 оны 03 дугаар сард Түр хамгаалах байрнаас гараад 7 хоног хэвтсэн. Хэдэн төгрөгөөр хэвтсэнээ мэдэхгүй байна. Миний найз мэдэж байгаа байх. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүний үйлдэл нь удаа дараа болж байгаа хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 5а-276 тоотоос хоёр удаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хажуу айлын хүний гар утсаар нь дуудлага өгч байсан. Намайг зодож байхдаа гэрээс гаргадаггүй байсан. Би Б.т зодуулаад хамаатны эгч Даш-Оюун эгчид хэлж байсан. Тэр хүнд зодуулсаны дараа яаж бэртэж гэмтэж байсныг мэднэ. Д.Б. нь 2017 оны 12 дугаар сард архидан согтуурсан байхдаа миний нүүр рүү модон сандалны тавцангаар цохиж гэмтэл учруулж байсан. Би тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд миний эрүү хугарч, зүүн нүдний ухархай гэмтсэн байна гэж хэлж байсныг би тухайн үед шүүх эмнэлгийн эмчид хэлээгүй

 

зөвхөн эрүү хугарсан гэж хэлж байсан. Тухайн үед нөхөр Б. миний эрүүг хугалсан үйлдэлдээ хуулийн дагуу хариуцлага хүлээсэн. Тэр явдлаас хойш миний зүүн нүдний хараа муудсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О. бид хоёр архи ууж байхдаа саяхан өнгөрсөн талийгаач хүүхдийнхээ талаар ярихаар нь түүнээс болоод бид хоёр маргалдаад чи намайг хоригдож байхад надад дуулгаж болох байсан шдээ яагаад хэлээгүй юм бэ гэхэд би өөрөө төрүүлж өгсөн болохоор нь ална уу байна уу чамд хамаагүй гэхээр нь чи тэгвэл өөрөө алсан байна шдээ гээд хэрэлдээд байж байхад О.гийн гар утас нь дугарсан. О. утсаар ярьж байгаад хоёулаа ирэх 7 хоногт уулзая хайраа гээд гар утсаа салгасан. Тэгэхээр нь би намайг доромжилж ханаагүй байна уу гээд бид хоёр дахиад хэрэлдсэн.    Миний өөдөөс орилж хашгираад янз янзаар

хэлээд доромжлоод хашгираад байхаар нь тэвчихээ байгаад ширээн дээр байсан архины шил аваад О. руу шидэхэд түүний духан дээр оносон ба О.гийн духны голоос цус гарсан. О.г дагуулаад гэмтэл дээр очоод оёдол тавиул гэхэд О. өөрөө яваагүй.  ”

гэх мэдүүлэг. /хэргийн 151-154 дүгээр хуудас/,

Гэрч Д.Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “. Би 2018 оны 11 дүгээр

сард Шүүхийн шийдвэрийн 415 ангиас гарч ирээд хамтран амьдрагч Ж.О.той хамт амьдарч байгаад 2019 оны 02 дугаар сарын яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй байсан ба намайг хорих ангиас ирэхээс өмнө миний бага хүүхэд нас барсан байсан ба энэ үйл явдлыг хамтрах амьдрагч надад хэлээгүй. Намайг гарч ирсэний дараа нас барсан

гэдгийг нь хэлсэн ба сарын дараа надад хэлсэн. Тухайн өдөр Ж.О. бид 2 хамт архи ууж түүнээс болоод бид 2 маргалдаад би түүнийг яаж цохисноо сайн санахгүй байна, тухайн үед согтуу байсан. Би маргааш нь цагдаа дээр өөрөө ирээд гомдол байхгүй гээд намайг гаргаж авсан. Уг өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн хуучин эцэст автобусны буудал дээр эгчийнхээ ТҮЦ-нд байхаар нь гэртээ харъя гээд 1-2 удаа алгадаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз захад гэртээ очоод дахиж хэрэлдээд дахиад зодоон болсон. Би түүнийг яаж зодсоноо мэдэхгүй байна. Намайг өглөө босоод ирэхэд нүд нь хавдаад хацар нь шалбарсан байсан ” гэх мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Л.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б. хэвтэж байснаа орны урд талд байсан 0.75 л Хараа архины шилээр О.гийн толгойруу буюу дух орчимд нэг удаа цохисон. Тэгтэл О.гийн духны орчмоос цус гараад байсан ба О. толгойгоо бариад дуугүй хэвтэж байсан. Би ч удалгүй гэр лүүгээ явмаар санагдаад гараад явсан. Б. О.гийн дух руу цохих үед Жавзаа нойлын өрөөрүү нүүр гараа угаахаар явсан байсан ба уг үйл явдлыг хараагүй, удалгүй нойлын өрөөнөөс гарч ирээд буудлаас түрүүлээд гараад явсан. Уг зочид буудалд бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Тухайн үед О.гийн дух зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 31-34 дүгээр хуудас/,

Гэрч Д.Даш-Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.О. бол миний төрсөн эгч Дашмаагийн бага охин нь, би тэдний нагац эгч нь байгаа юм. Тэр хоёр миний хажууд маргалдаж хэрэлдэж байгаагүй. Хэрэлдэж, маргалдаж зодуулсан талаар дараа нь сонсож зодуулсан байхыг нь ч харж байсан. Би О.г зодуулсан байхыг нь зөндөө харж байсан. Гэхдээ миний хажууд нөхөр нь зодож байхыг нь харж байгаагүй. Д.Б. нь эхнэр Ж.О.г бараг суусан цaraac хойш зодсон. Өмнө нь зодуулсан гээд нүд, нүүр нь хөхөрсөн байдаг. 2018 оны 11 дүгээр сард

 

билүү 12 сард шоронгоос гарч ирээд удаагүй байхдаа Цайз 16-д байр хөлсөлж байхдаа зодоод нүд нүүр нь хөхөрсөн, Ж.О. босож чадахгүй болтлоо зодуулсан байхаар нь цонхыг нь хагалаад гэрээс нь авч явсан. Түүнээс хойш би гэртээ байлгадаг байсан. Тухайн үед дух руугаа цохиулсан гээд аль нүдийг нь санахгүй байна. Хүүхэн хараа нь цайрсан, нүднийнх нь дээд тал нь язарсан, толгойгоо боосон байдалтай сайсан. Түүний дараа Ж.О. манайд гэртээ ганцаараа байхад нь гэрээс дуудаж гаргаж ирээд зодоод нүүр нь хавдсан, зулгарсан юм шиг олон шархтай байсан ба Ж.О.гоос юу болсон талаар асуухад нөхөр Д.Б. нь согтуу ирээд зодоод нүүрээр нь хашаа мөргүүлж зодсон гэж хэлсэн. Д.Б. нь ер нь харгис, дээрэнгүй, онгироо зантай хүн шиг харагддаг. Зан аашыг нь сайн мэдэхгүй. О.г юунаас болж удаа дараа зодож байгааг мэдэхгүй. О. энэ талаараа хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 166-169 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹2828 дүгнэлт “Ж.О.гийн биед дух, баруун, зүүн хацар, хамрын нуруунд шинэ зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний зовхи, зүүн мөрний хэсэгт зулгаралт, цээж, баруун, зүүн хөхний хэсэг, баруун тохойд хуучин цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх Ж.О.гийн биед учирсан шинэ болон хуучин гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” /хэргийн 37 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹672 дүгнэлт “Ж.О.гийн биед зүүн нүдний битүү гэмтэл, зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний болорын цайлт, торлогийн бүрэн ховхрол бүхий учирчээ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн цэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хэргийн 37 дугаар хуудас/,

Өрхийн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

 

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн комьютерт томографийн дүгнэлт

/хэргийн 42 дугаар хуудас/,

 

Хосбилгүүн нүдний эмнэлгийн үзлэгийн хуудас /хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг

болно.

Д.Б.т                  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д            , .

Шүүх шүүгдэгч Д.Б.т                         .

,      ,             ,        .  .  2017  12   13-   .               2018  05   28-  393     8          .

Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй бөгөөд түүний цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар                 нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

шүүгдэгч Д.Б.ын цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй

 

болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. О. овогт Д.гийн Б.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Б.ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Б.т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Ж.О. нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б.ын цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
  7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль

ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Д.МӨНХТУЯА