Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 57

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

         Даргалагч,

         Ерөнхий шүүгч                 Б.Батзориг

         Шүүгчид                           Я.Туул

                                                                               Д.Буянжаргал

                        Оролцогчид:

         Прокурор                         А.Энхтуяа

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат

                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн  Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Нямдоржийн Сандагт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618020192 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

         Биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын №81 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямдоржийн Сандаг.

/РД: МИ 83042618/

 

        Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

         Яллагдагч Н.Сандаг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг Улиастайн №71 тоотод байрлах иргэн П.Цогт-Очирын гэрт хохирогч М.Отгончимэгийг өмдний тэлээгээр ороолгон хүч хэрэглэн өмд, хөхөвч зэргийг тайлж, бэлэг эрхтэн рүү нь гараа хийх, бэлэг эрхтнээ хөхүүлэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн М.Отгончимэгээр бэлэг эрхтэнээ хөхүүлж байхдаа бэлэг эрхтэн хазлаа гэх шалтгаанаар бөгсөн бие рүү нь өшиглөж зодсоноос бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Анхан шатны шүүх Н.Сандагт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 63 дугаартай шийтгэх тогтоолоор:

          -Шүүгдэгч Боржигон овогт Нямдоржийн Сандагийг бусдын хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Сандагийг 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

         -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Сандагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 05 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн  125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 06 жил 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлэхээр тооцож,  

         -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Сандагт оногдуулсан 06 жил 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

         -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Сандагийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны  өдөр хүртэл цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

          -Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Н.Сандаг нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,  

          -Хохирогч М.Отгончимэг нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

          -Шүүгдэгч Н.Сандагт өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдолдоо:

           “...Миний бие Нямдорж овогтой Сандагийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа болно. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017.05.30-ны өдрийн 63 тоот шийтгэх тогтоолоор Сандагийг бусдын хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, тус хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан 02 жилийн хорих ялаар шийтгэж ялыг хооронд нь нэмж нэгтгэн 6 жил 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр таслан шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Н.Сандаг нь мөрдөн байцаалтын шатанд ...М.Отгончимэг намайг мотоциклтойгоо гэрт хүргээд өг гэхээр нь би архи уусан байна чадахгүй гэж хэлэхэд босч ирээд орилоод намайг толгой түрүүгүй цохиод байхаар нь түүний гуя орчимд 3 удаа өшиглөсөн түүнээс биш бэлэг эрхтэн лүү нь гараа хийж, хиам чихсэн зүйл байхгүй гэж мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн. Иймээс Н.Сандагт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Н.Сандаг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ асар их гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, хохирогч М.Отгончимэг ямар нэгэн санал гомдолгүй гэдгээ бичгээр бичээд нотариатаар гэрчлүүлж шүүхэд өгсөн, хувийн талаасаа эхнэр 3 хүүхэдтэй, эхнэр хүүхдээ тэжээдэг ганц хүн нь, зан төлөвийн хувьд төлөв томоотой архи дарс уугаад агсам согтуу тавиад байдаггүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55’ хэрэглэж эдлэх ялыг нь багасгаж өгнө үү. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д зааснаар гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, Сандагийн хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

 

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтэндээ:

          Н.Сандаг нь М.Отгончимэгийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах явцдаа хохирогчийн бөгсөн биед удаа дараа өшиглөж өгзгөнд нь гэмтэл учруулж хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан нөхцөл журмын дагуу нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Хуулийн зүйлчлэл болон анхан шатны шүүхээс өгсөн ял нь тохирсон гэж үзэж байна. Хэдийгээр 2015 оны шинэ Эрүүгийн хуулиар хуулийн санкц нь доошилсон боловч тухайн үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар үйлдэлд нь түүнд өгсөн ял нь тохирсон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         ...2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 1.3-т зааснаар хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээ 2 жилээс дээш 8 жил гэж заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр багагүй ял онооно гэсэн заалт байгаа. Энэ заалтаас харахад Н.Сандагийн хувьд хохирол гэж сая гаран төгрөг төлсөн, хохирогч ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул Сандагийн хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ялын доод хэмжээг хоёрны нэгээс багагүй буюу 1 жил хорих ялаар, мөн хуулийн 12.2 зүйлийн 1-т зааснаар 06 сар хорих ял оногдуулж, энэ ялыг нэмж нэгтгэн ялыг багасгаж өгөөч гэсэн санал оруулж байна. Н.Сандаг нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд өөрийн хийсэн зүйлээ санадаггүй, мэддэггүй мэдүүлгээ өгч чаддаггүй. Харин хохирогч мэдүүлгээ янз бүрээр өгдөг. Н.Сандаг эхлээд хиам хийсэн, гараа хийсэн гэх боловч сүүлдээ миний өвчин эдгээд уурандаа тэгж хэлсэн. Би тэндээс гараад өөр хүмүүст зодуулсан гэх мэтээр янз бүрээр ярьдаг. Н.Сандагийн хувьд өөрийн үйлдлээ мэддэггүй, санадаггүй тэгсэн хэрнээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцлүүдийг хэрэглэх бүрэн боломжтой юм гэв.

 

                                                                   Тодорхойлох нь:

 

         H.Сандаг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг Улиастайн №71 тоотод байрлах иргэн П.Цогт-Очирын гэрт хохирогч М.Отгончимэгийг өмдний тэлээгээр ороолгон хүч хэрэглэн өмд, хөхөвч зэргийг тайлж, бэлэг эрхтэн рүү нь гараа хийх, бэлэг эрхтнээ хөхүүлэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн М.Отгончимэгээр бэлэг эрхтэнээ хөхүүлж байхдаа бэлэг эрхтэн хазлаа гэх шалтгаанаар бөгсөн бие рүү нь өшиглөж зодсоноос бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2002 оны/ 96 дугаар зүйлийн  96.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

          Анхан шатны шүүх Н.Сандагт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 63 дугаартай шийтгэх тогтоолоор:

          -Шүүгдэгч Боржигон овогт Нямдоржийн Сандагийг бусдын хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Сандагийг 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

         -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Сандагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 05 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн  125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 06 жил 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлэхээр тооцож, 

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Сандагт оногдуулсан 06 жил 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

         -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Сандагийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны  өдөр хүртэл цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор тус тус зааж шийдвэрлэжээ.

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.Сандагт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Н.Сандаг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын    13-ны орой Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг Улиастайн 71 тоотод байрлах иргэн П.Цогт-Очирын гэрт хохирогч М.Отгончимэгийг өмдний тэлээгээр ороолгон хүч хэрэглэн өмд, хөхөвч зэргийг тайлж, бэлэг эрхтэн рүү нь гараа хийх, бэлэг эрхтнээ хөхүүлэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн М.Отгончимэгээр бэлэг эрхтнээ хөхүүлж байхдаа бэлэг эрхтэн хазлаа гэх шалтгаанаар бөгсөн бие рүү нь өшиглөж зодсоноос бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд хохирогч М.Отгончимэг /хх-ийн 008-010-р ху/, гэрч Н.Хулан /хх-ийн 011-р ху/, П.Цогт-Очир /хх-ийн 013-р ху/, Б.Мөнхжаргал /хх-ийн 015-р ху/, П.Ганзориг /хх-ийн 059-60-р ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 017, 061-р ху/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн Шинжилгээний хэсгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 218 тоот Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /хх-ийн 019-р ху/, Яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 020-022-р ху/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 024-025-р ху/, хохирогч М.Отгончимэгийн өвчний түүхийн хуулбар /065-066-р ху/, Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар /хх-ийн 064-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

          2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

         2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёроос таван жил хорих ял шийтгэхээр тус тус заасан байна.

 

         Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүчиндэх” гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус зааж,  хорих ялын доод хэмжээг бууруулан хуульчилжээ.

 

          Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтонд гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозецийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт, төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтанд хамаарах бусад хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

          Иймд  анхан шатны шүүх  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Сандагийг 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Сандагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 05 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн  125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 06 жил 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлэхээр тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Сандагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн  12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 04 жилийн хорих ялаар тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1,2,3,4 дэх заалтуудад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

         Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлд заасан Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг нь хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах байдлаар үйлдэгдэхээр хуульчлагдсан бөгөөд Н.Сандаг нь хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх явцдаа бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байх тул Н.Сандагийн  уг үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэхийг хүссэн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ амйгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны   05 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

        1 дүгээр  заалтыг:

         Эрүүгийн хуулийн /2002 оны/ 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Нямдоржийн Сандагт Эрүүгийн хуулийн /2002 оны/ 96 дугаар зүйлийн 96.1, 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ 11.1 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Н.Сандагийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж,

        2 дугаар заалтыг:

         Н.Сандагийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж,

        3 дугаар заалтыг:

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Сандагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн  12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 04 жилийн хорих ялаар тогтоосугай гэж,

        4 дүгээр заалтыг:

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Сандагт оногдуулсан 04 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                      Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ