Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 806

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00806

Улаанбаатар хот

 

                                    

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,      

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* дугаар хороо, өөрийн байранд байрлах “” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох,

Буцалтгүй тусламжид олгогдсон 11 111 111 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар  сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТЭҮ-0195/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

миний бие 1987 оны 11-р сарын 24-ний өдрөөс эхлэн Троллейбусны комбинатад ажиллаж эхэлсэн. Тус компанид миний бие чин үнэнчээр 28 жил үр бүтээлтэй ажилласан. Улсад нийт*******5 жил ажилласан. Миний ажлыг компаний зүгээс өндөрөөр үнэлж, 2014 оны 02-р сарын 06-ны өдрийн захирлын Б/36-1 тоот тушаалаар орон сууцны нөхцөлөө сайжруулахад зориулж 11 111 111 төгрөг /Арван нэгэн сая нэг зуун арван нэгэн мянга нэг зуун арван нэгэн төгрөг/-ийн буцалтгүй тусламжийг надад олгохоор шийдвэрлэсэн.

Гэтэл 2014 оны 10-р сард байгууллагын бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн, өөрчлөгдөж “ ОНӨААТҮГ” нэртэй болсон.

Миний бие тушаалаар олгогдох мөнгийг асуухад “Байгууллагын боломж муу байна. Боломжтой үедээ өгнө” гэж Цахилгаан тээвэр компаний тухайн үеийн удирдлагууд хэлдэг байсан. Ийнхүү миний бие өгөх байх гэж итгэж явсаар байгаад 2 жил гаран болсон. Ингээд миний бие тус мөнгөө авч чадалгүй явж байгаад 2016 оны 05-р сарын 09-ний өдөр ийн захирал Одонтунгалагтай уулзахад “Шүүхээр асуудлаа шийдүүл” гэж хэлсэн.

Миний бие шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд миний бие 2016 оны 05-р сарын*******0-ны өдөр ОНӨААТҮГ- ын захиргаанд өргөдөл гаргасан. ОНӨААТҮГ-ын захиргаанаас миний гаргасан өргөдлийн ард талд “2014 оны 10-р сарын 10-нд 2- р бааз татан буугдаж, нэгтгэл үүсэн байгуулагдахад өр, авлагын жагсаалтанд уг тушаалаар баталгаажаагүй тул өгөх боломжгүйг хүргүүлж байна” гэж бичээд, тамга дарж өгсөн.

Манай байгууллага татан буугдаагүй, зөвхөн бүтэц зохион байгуулалтын еөрчлөлт орсон. Одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Иймд тус байгуулаллагаас Б/36-1 тоот тушаалаар надад олгохоор шийдвэрлэсэн 11 111 111 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Миний бие 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Троллейбусны комбинатад 28 жил тасралтгүй ажиллаж ирсэн. Би өөрийн хичээл зүтгэлээр ажилдаа хариуцлагатай хандаж ажиллаж байсан. Тиймээс 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/36-1 тоот тушаалаар орон сууцны нөхцлөө сайжруулахад зориулж 11 111 111 төгрөгийг надад олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үед байгууллага маань санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан ба энэ тусламжийг надад олгоно гэж удирдлагуудаас хэлсэн болохоор одоог хүртэл хүлээсээр байгаа. Би одоо тэтгэвэртээ гарсан байгаа бөгөөд энэ нийтийн тээврийн ажил бол эмэгтэй хүн хийхэд маш хүнд бөгөөд үүрээр гарч үдэш хүртэл ажиллаж байсан. Тушаал гарсан боловч санхүүгийн хүндрэлтэй байгаа удахгүй өгнө гэсэн, би хүлээж байсан. Гэтэл байгууллага байхгүй болсон гэсэн, манай байгууллага дампуураагүй, бүтэц өөрчлөлтөнд л өөрчлөлт орсон байгаа юм. Би сэтгэлээсээ ажилласан. Надад олгосон шагнал, урамшууллыг би авах ёстой гэж бодож яваа, учир нь тушаал гарч тусламж олгохоор заасан, санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа, боломжтой болохоороо өгнө гэдэг байсан болохоор өгнө гэдэг нь итгэж байсан. Гэтэл******* сарын тэтгэмж өгчихөөд болсон гэж байгаад гомдож байна, надад энэ талаар хэлээгүй, 1 сарын тэтгэмж өгөх байтал******* өглөө гэж хэлээгүй, угаасаа хамтын гэрээний дагуу******* сарын тэтгэмж олгогдсон гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

нь “” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазад хэсгийн даргаар ажиллаж байгаад 2015 оны 08 дугаар сарын 24-ны 6/1152 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах шалтгаанаар ажпаас чөлөөлөгдсөн. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны 6/1600 тушаалаар******* сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох*******091860 /гурван сая ерэн нэгэн мянга найман зуун жаран/ төгрөгийг тэтгэмжийн сангаас олгосон.

Нэгдүгээрт: Нийслэлийн Засаг даргын 2014 оны а/778 тоот захирамж, НИТХ-ын тэргүүлэгчдийн 132 тоот тогтоолоор Цахилгаан тээвэр «омпани, Автобус-1, Автобус-3 ӨНҮГ-ыг татан буулгаж шинээр үүсгэн байгуулагдсан Нийслэлийн д үйл ажиллагааг нь нэгтгэсэн. Дээрхи байгууллагууд нь нэгдэх үед Цахилгган тээвэр компаниас д олгогдох тэтгэмж нь татан буулгах комиссийн хаалтын болон нээлтийн балансанд тусгагдаагүй бөгөөд өр төлбөр баталгаажиж ирээгүй.

Хоёрдугаарт: 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6/36-1 тоот орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх тушаалын үндэслэх хэсэгт Цахилгаан тээвэр компаний захиргаа, Үйлдвэрчний эвлэлээс 2012-2014 онд байгуулсан хамтын гэрээг үндэслэсэн байна. Энэ хамтын гэрээ бол 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөөд 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүчингүй болсон хамтын гэрээ юм.

Гуравдугаарт: Нийслэлийн Засаг даргын 2014 оны а/778 тоот захирамж, НИТХ- ын тэргүүлэгчдийн 132 тоот тогтоол гарч Цахилгаан тээвэр компани татан буугдсан учраас Цахилгаан тээвэр компанийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6/36-1 тоот орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх тушаал нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон.

Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

гуай “” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазад хэсгийн даргаар ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сарын 24-ний б/1152 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр өндөр настны тэтгэвэрт гарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны б/1600 тушаалаар******* сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж*******091860 төгрөгийг тэтгэмжийн сангаас олгосон. Манайхаас бол 1 сарын тэтгэмж олгодог боловч гуай нь тасралтгүй 25 жил ажилласан байсан учраас******* сараар бодож олгосон. Нийслэлийн Засаг даргын 2014 оны а/778 тоот захирамж, НИТХ-ын тэргүүлэгчдийн 132 тоот тогтоолоор “Цахилгаан тээвэр” компани, “Автобус-1”, “Автобус-3” ӨНҮГ-ыг татан буулгаж шинээр үүсгэн байгуулагдсан. Нийслэлийн зорчигч тээврийн нэгдэлд үйл ажиллагаа нь нэтгэсэн. Дээрх байгууллагууд нь нэгдэх үед “Цахилгаан тээвэр” компаниас д олгогдох тусламж нь татан буулгах комиссын хаалтын болон нээлтийн балансад тусгагдаагүй бөгөөд өр төлбөр баталгаажиж ирээгүй. Нийслэлийн Засаг даргын 2014 оны а/778 тоот захирамж, НИТХ-ын тэргүүлэгчдийн 132 тоот тогтоол гарч “Цахилгаан тээвэр” компани татан буугдсан учраас “Цахилгаан тээвэр” компанийн 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн б/36-1 тоот тушаал нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан буцалтгүй тусламжид олгогдсон 11 111 111 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь байгууллагадаа тасралтгүй үнэнчээр үр бүтээлтэй 28 жил ажилласныг үнэлж, орон сууцны нөхцлөө сайжруулахад зориулж 11 111 111 төгрөгний буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн боловч өгөхгүй эрх зөрчиж байна гэсэн.

Хариуцагч нь “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазар нь татан буугдсан учир тушаал нь хүчингүй болсон, компани  татан буугдах үед компанийн хаалтын болон нээлтийн блансад буцалтгүй тусламж тусгаагүй, мөн уг тусламж олгосон тушаалыг үндэслэсэн “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын хамтын гэрээ хүчингүй болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

“Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн №Б/36-1 тоот “Орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх тухай” захирлын тушаалаар “Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2010 оны 1/120 тоот, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2010 оны 1/172 тоот албан бичиг, компанийн захиргаа, Хамтын гэрээний 7.6 дахь заалтыг үндэслэн захирлын зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор тус байгууллагын тээвэр зохион байгуулалтыг үр дүнтэй хийж, хамт олныг манлайлан удирдаж, 26 жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж, байгаа автобусны хэсгийн дарга Жанцан овогтой д орон сууцны нөхцлөө сайжруулахад нь зориулж 11 111 111 төгрөгийн буцалтгүй тусламж олгох”-оор шийдвэрлэсэн байна. /хэргийн 7-р хуудас/

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “” ОНӨААТҮГазрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулж, “Автобус-1” ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГазар, “Цахилгаан тээвэр” НӨҮГазруудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГазарт нийлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4,*******1 дүгээр зүйлийн*******1.3 дахь заалтад нийцжээ. /хэргийн 27-28-р хуудас/

Иймд “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазрын эрх залгамжлан авсан этгээд нь Нийслэлийн “” ОНӨААТҮГазар байх тул нэхэмжлэгч “” ОНӨААТҮГ-с шаардсан нь үндэслэлтэй, “Цахилгаан тээвэр” компани татан буугдсанаар тушаал хүчингүй болсон гэж үзэх үндэслэлгүй  байна.

Хариуцагчаас “Орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх тухай” тушаалыг “Цахилгаан тээвэр” компанийн хамтын гэрээний 7.6 дахь заалтыг үндэслэн гаргасан бөгөөд татан буугдсанаар уг хамтын гэрээ нь хүчингүй болсон тул 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн №Б/36-01 тоот “Орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх тухай” тушаал нь хүчингүй болсон гэж маргасан боловч уг Хамтын гэрээ нь 2012 оны 2 дугаар сарын 15-нд байгуулагдсан, тушаал нь 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Цахилгаан тээвэр” компанийн захиргаа үйлдвэрчний эвлэлээс 2012-2014 онд байгуулсан хамтын гэрээг үндэслэсэн байх тул түүний тайлбар үндэслэлгүй юм.

Уг хамтын гэрээний 7.6-д “МУ-ын Засгийн газрын 100 000 айлын орон сууц хөтөлбөрт ажилтнуудыг хамруулж тус компанид он удаан үр бүтээлтэй ажиллаж байгаа болон тэргүүний ажилтнуудад орон сууц худалдан авахад нь 5-15 сая төгрөгийн санхүүгийн туслалцааг ажил олгогч үзүүлнэ” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид 11 111 111 төгрөгийн буцалтгүй тусламжийг хариуцагчаас урамшуулал болгож олгосон байх тул шаардах эрхтэй байна гэж үзэв.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №А/778 дугаар захирамжаар “...1.”Автобуснэг”, “Автобус3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг тус тус татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгө, өр авлагыг шинээр байгуулагдаж буй “” ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг даалгасан” байна. /хэргийн 27-р хуудас/

Хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын*******1-ний өдрийн Татан буугдсан “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын санхүүгийн тайлан дахь өглөгийг Нийслэлийн ” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн актаар нийт 4 661*******83 720,66 төгрөгний өр төлбөр шилжиж ирсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь “Цахилгаан тээвэр” компани татан буугдаж өр төлбөр нь шилжиж ирэхэд буцалтгүй тусламжийн 11 111 111 төгрөг нь тайлан блансад тусгагдаагүй байсан, нь автобусны хэсгийн дарга байсан тул өглөгийг хүлээлгэн өгсөн актын*******141-т /Захиргаа, ИТА, БТА/ тусгагдах ёстой гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өр төлбөр нь*******120 /дотоод байгууллага/,*******142 /автобусны кондуктор/,*******197 /актын өглөг/ зэрэг дансанд тусгагдсан байгаа гэж мэтгэлцсэн.

Татан буугдсан “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын санхүүгийн тайлан дахь өглөгийг Нийслэлийн ” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн актаар дансанд өр төлбөр шилжиж ирсэн болох нь нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн буцалтгүй тусламж болох 11 111 111 төгрөг нь*******141 /Захиргаа, ИТА, БТА/ тоот дансанд тусгагдах байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх тайлбараа хариуцагч нь баримтаар нотлоогүй тул түүний тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

Хариуцагчаас байгууллага санхүүгийн хүндрэлтэй байгаагаас нэхэмжлэгч ыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь 1 сарын тэтгэмж олгох ёстой байхад  буцалтгүй тусламжийг өгөөгүй тул******* сарын тэтгэмжийг олгосон, нэхэмжлэгч нь буцалтгүй тусламжийг олгуулах талаар шаардаж байгаагүй гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хамтын гэрээнд зааснаар******* сарын тэтгэмж олгогдсон нь буцалтгүй тусламжтай хамааралгүй, байгууллагаас санхүүгийн хүндрэлтэй байгаа тул боломжтой болохоороо өгнө гэж байсан гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч нь “” ОНӨААТҮГ-ын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/1152 тоот захирлын тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/1600 тоот захирлын тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул гурван сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжид******* 091 860 төгрөгийг олгожээ. /хэргийн 23-24-р хуудас/

Нэхэмжлэгчид******* сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгосон нь буцалтгүй тусламж олгогдохгүй байх үндэслэл болохгүй бөгөөд  уг тэтгэмжийг олгосноор буцалтгүй тусламжийг олгохгүй гэж харилцан тохиролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ажилтан нь хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж зааснаар хариуцагч “” ОНӨААТҮГазраас нэхэмжлэгчийн ажлын үр дүн, хүчин чармайлтыг үнэлэн ажил олгогчоос олгосон мөнгөн урамшуулал буюу буцалтгүй тусламж болох 11 111 111 төгрөгийг гаргуулж,  олгохоор шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч хариуцагч нар нь “” ОНӨААТҮГазарт маргаан таслах комисс байгуулагдаагүй байгаа талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэлгүй, хариуцагчаас хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдсан, хэвийн ажиллаж байгаа гэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагч “” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 11 111 111 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт д олгосугай.

   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 192 727 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

             

              *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ХУЛАН