Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 277

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2016/00277

                       Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Их Эзэн Чингис  хааны нэрэмжит талбай 11, өөрийн байранд байрлах, Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй,                              Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам, Могул хотхоны 1А байр, 401 тоотод оршин суух, Түмэд овогт Бурмаагийн Болормаа /РД:ЧД66122268/,                                                                                                                    Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам, Могул хотхоны 1А байр, 401 тоотод оршин суух, Эмээлт овогт Долгорын Төмөрбаатар /РД:ХИ66040773/ нарт холбогдох                                                                                              Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 123 597 135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирал А.Энхмэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Улаанбаатар хотын банк нь зээлдэгч Б.Болормаа, Д.Төмөрбаатар нарыг Могул Скай ХХК-иас орон сууц худалдан авахад нь зориулж 2012 оны 12-р сарын 10-ны өдөр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн зээлийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар олгосон. Талууд дээрх тохиролцоог баталгаажуулж дараах гэрээнүүдийг байгуулсан. Улаанбаатар хотын банк , Захиалагч Б.Бурмаа, Гүйцэтгэгч Могул Скай ХХК нарын хооронд 2012 оны 12-р сарын 10-ны өдрийн ОССГ0001/1212Ю тоот “Орон сууцны санхүүжилтийн гэрээ “ Зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк, Зээлдэгч Б.Болормаа нарын хооронд 2012 оны 12-р сарын 10-ны өдрийн ОСЗГООО1/121210 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” Зээлдэгч Б.Болормаа, Д.Төмөрбаатар нар нь Улаанбаатар хотын банктай 2012 оны 12-р сарын 10-ны өдөр байгуулсан ОСЗГООО1/121210 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хавсралтанд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөөгүй тул Улаанбаатар хотын банк зээлийн гэрээг цуцлан шүүхэд хандсан боловч Улсын дээд шүүхийн 2015 оны 11-р сарын 26-ын өдрийн 1003 тоот тогтоолоор уг зээлийн гэрээг цуцлагдаагүй гэж шийдвэрлэсэн.

Нэгэнт Улсын Дээд Шүүхээс зээлийн гэрээг цуцлагдаагүй гэж шийдвэрлэсэн тул Улаанбаатар хотын банк нь зээлдэгч нараас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж шаардсан боловч үүргээ биелүүлэхээс татгалзсан. 2016 оны 04-р сарын 20-ны өдрийн байдлаар биелүүлээгүй үүргийн лүн нь гэрээний нийт дүнгийн 38,6 хувьд хүрсэн тул зээлийн гэрээг цуцласан.

2016 оны 04-р сарын 15-ны байдлаар Б.Болормаа, Д.Төмөрбаатар нарын зээлийн төлбөрт

Үндсэн зээл 94,697,397 төгрөг

Зээлийн хүү 28,584,038 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү 315,700 төгрөг 

Нийт 123,597,135 төгрөг төлөгдөлгүй хуримтлагдсан байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Б. Болормаа, Д. Төмөрбаатар нараас зээлийн гэрээний дагуу төлвөл зохих 123,597,135 төгрөгийг шүүхийн журмаар гаргаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улаанбаатар хотын банк нь иргэн Болормаа, Төмөрбаатар нарт орон сууц авахад нь зориулан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 100 000 000 төгрөгийг жилийн 19,2  хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээл олгосон. Зээлдэгч нар зээл ашиглах хугацаанд удаа дараа зөрчил гаргасан тул Улаанбаатар хотын банкны зүгээс 7-8 удаа мэдэгдэл шаардлагыг хүргүүлж байсан ч үр дүн гараагүй тул 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээг цуцалж шат, шатны шүүхэд хандсан.  2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Дээд Шүүхээс Улаанбаатар хотын банк гэрээний ялимгүй зөрчилд үндэслэн зээлийн гэрээг цуцалсан тул зээлийн гэрээ үргэлжилж байгаа гэсэн шийдвэрийг гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээ үргэлжилж байгаа учраас зээлийн төлбөрийг төлөөч гэсэн шаардлагыг 2 удаа бичгээр хүргүүлж, амаар удаа дараа мэдэгдсэн.

Гэтэл Төмөрбаатар, Болормаа нар зээлийн төлбөрийг төлдөггүй бөгөөд шүүхэд ханд гэсэн учир 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын банк зээлийн гэрээг цуцалсан. Энэ үед зээлийн гэрээний үүргийн зөрчил 36 хувь байсан. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 94 697 397 төгрөг, хуримтлагдсан хүү 28 584 038 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315 700 төгрөг төлөгдөөгүй, нийт 123 597 135 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй, гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалж байгаа асуудалд маргаж хариу тайлбар өгсөн байгаа. Бид гэрээнээс татгалзсан тул хариуцагчийн гэрээнээс татгалзахыг зөвшөөрөхгүй, цуцлахгүй гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Хангалттай хэмжээнд харсан, хүлээсэн боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар оролдлого хийгээгүй, учиргүй зээлээ төлөх чадваргүй хүмүүс биш, боломжтой хүмүүс байдаг юм гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Улаанбаатар хотын банк”-ны гүйцэтгэх захирал А.Энхмэндийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тус шүүхэд гаргасан Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 123,597,135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Б.Болормаа, Д.Төмөрбаатар нар нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 100.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай 19,20 хувийн хүүтэй гэрээг Улаанбаатар хотын банктай хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын банкинд 39.600.000 төгрөгийг төлсөн болно.

Улаанбаатар хотын банкны нэхэмжилж байгаа 123,597,135 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй байна. Гэрээг 120 сар буюу 10 жилээр байгуулсан бөгөөд гэрээнд заасан үүргээ хариуцагч Болормаа нь хариуцлагатайгаар биелүүлж ирсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд улс орны эдийн засгийн хямрал хариуцагчид нөлөөлж зээлийн гэрээний төлөлтөө төлж чадахгүй байдалд хүрсэн. Улаанбаатар хотын банк нь өмнө нь төлөлтөө хоцроож байгаагүй зэрэг байдлыг нь харгалзаж үзэлгүй гэрээг цуцлах санал гаргаж байгааг эс зөвшөөрч байна.

Хариуцагчийн төлбөрийн барьцаа хөрөнгө нь зах зээлийн хамгийн хямд ханшаар тооцоход 198.000.000 төгрөг болж байгаа. Бидний зүгээс Баянгол дүүргийн 20 дугаар хороонд баригдсан 2 давхар барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлвэл түрээслэхэд сард 8.000.000 төгрөг олох бүрэн боломжтой тул хариуцагчид зээл, хүүгээ төлөх тодорхой хугацаа олгож өгнө үү.

Эдийн засгийн байдал сайжирсан үеэс төлбөл зохих төлбөр болох 123,597,135 төгрөг болон зээлийн эргэн төлөлтөө цаг тухайд нь төлж байхыг үүгээр мэдэгдэж байна. 

 

Хариуцагч Болормаа, Төмөрбаатар нар 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 100 000 000 төгрөгийг 120 сар буюу 10 жилийн хугацаатай зээлж, орон сууц санхүүжүүлэх гэрээ байгуулсан. Улаанбаатар хотын банкны нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа ч гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 39 600 000 төгрөгийг хугацаанд нь төлж ирсэн. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Энэ үед Улаанбаатар хотын банк гэрээг цуцалсан бөгөөд хариуцагч нар үүнийг үл зөвшөөрөн шүүхэд хандаж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээг цуцлаагүй гэсэн шийдвэрийг Улсын Дээд Шүүх гаргасан. Зээлийн төлбөрийн 36 хувийг ялимгүй зөрчил гэж үзэж байгаа. Хэрвээ шүүх гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрвөл хариуцагчийн амьдарч байгаа орон сууцыг хурааж авах бөгөөд хариуцагч нарт маш их хэмжээний хохирол учирна. Хариуцагч нар эдийн засгийн байдал сайжирмагц зээлийг төлөөд явна. Удахгүй эдийн засгийн байдал нь сайжраад ирэхлээр зээлээ төлөөд явна гэж байхад банк зээлийн гэрээг цуцлана гэж байгааг зөвшөөрөхгүй. Өмнө нь Улсын Дээд шүүхийн тогтоол гарчихаад байхад гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлана гэж байгааг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.6-д зааснаар гэрээнээс татгалзахыг хэрэгсэхгүй болгож, гэрээг цуцлахгүй байж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк нь хариуцагч Б.Болормаа, Д.Төмөрбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 123 597 135 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, хугацаандаа төлбөрөө төлөхгүй байгаа тул зээлийн гэрээнээс татгалзаж, үндсэн зээлийн төлбөрт 94 697 397 төгрөг, хүү 28 584 038 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315 700 төгрөг, нийт 123 597 135 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үүргийг ялимгүй зөрчсөн тул гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй гэсэн Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан, эдийн засгийн байдал сайжирахаар зээлээ төлөх тул гэрээнээс татгалзсаныг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк нь хариуцагч Б.Болормаа, Д.Төмөрбаатар нартай 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №ОССГ0001/121210 тоот Орон сууцны санхүүжилтийн гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №ОСЗГ0001/121210 тоот Орон сууцны зээлийн гэрээг тус тус байгуулж, 100 000 000 төгрөгийг сарын 1,6 хувь, жилийн 19,20 хувийн хүүтэй, 120 сар буюу 10 жилийн хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших, 315 айлын орон сууцны хотхон 1А байр, 401 тоот 132,22 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон орон сууцны санхүүжилтийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 3-8-р хуудас/

Зохигч орон сууцны зээлийн болон орон сууцны санхүүжилтийн гэрээний хувьд маргаангүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул Улаанбаатар хотын банк болон Б.Болормаа, Д.Төмөрбаатар нарын хооронд хийсэн гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа нь 120 сар буюу 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээнээс татгалзаж, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээг цуцласан гэжээ.       

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр  хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.

             Талууд зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба зээлийн гэрээний 10.2.2-д “зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн бол банк өөрийн санаачлагаар гэрээг цуцлана” гэж заасан байна.

               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй, үүргийг ялимгүй зөрчсөн гэсэн Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан, эдийн засгийн байдал сайжрахаар төлнө гэж маргасан боловч 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарснаас хойш зээлийн гэрээний дагуу нэг ч төлөлт хийгээгүй, гэрээний хугацаанд төлөгдөөгүй зээл, хүү нь тогтоол гаргахад 3,68 хувь байсан бол 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 38,6 хувьд хүрсэн болох нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаар тогтоогдож байна. / хэргийн 21-22 хуудас/

               Мөн талуудын хооронд байгуулсан Орон сууцны зээлийн гэрээнд 6.2-т “зээлдэгч зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх сар бүрийн төлбөрийн хуваарийг энэхүү Гэрээний хавсралт 1-ийн дагуу Банктай тохиролцов”, 7.2.2-т “гэрээний 4.1-т заасан хугацаанд сар бүрийн төлбөрийн хуваарийн дагуу зээлийн төлбөр болон даатгалын төлбөрийг Банк дах Зээлдэгчийн зээлийн 2600074652 тоот төгрөгийн дансанд төлөх” гэж харилцан тохиролцсон байх тул хариуцагч нарын эдийн засгийн байдал сайжрахаар зээлийн төлбөрийг төлнө гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

               Иймд  хариуцагч Б.Болормаа, Д.Төмөрбаатар нар нь зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээнээс хугацаанаас нь өмнө татгалзаж, гэрээг цуцласан нь үндэслэлтэй , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.6-д зааснаар гэрээг цуцлахгүй гэсэн  тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 9-10-р хуудас/

 

             Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 100 000 000 төгрөгийг Д.Болормаа, Д.Төмөрбаатар нарт шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг 90 хоногоос дээш хугацаагаар зөрчиж байх тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, үлдэгдлээр үндсэн зээлийн үлдэгдэл 94 697 397 төгрөг, хүү 28 584 038 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315 700 төгрөг, нийт 123 597 135 төгрөг байна. /хэргийн 4-5, 21-22-р хуудас/

Хариуцагч нь зээл, зээлийн хүүгийн тооцооллын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 123 597 135 төгрөгийг хариуцагч нараас  гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв. 

Иймд  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 123 597 135 төгрөгийг хариуцагч Б.Болормаа, Д.Төмөрбаатар нараас гаргуулж, нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

               1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Болормаа, Д.Төмөрбаатар нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 123 597 135 /нэг зуун хорин гурван сая, таван зуун ерэн долоон мянга, нэг зуун гучин таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгосугай. 

 

               2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 775 936 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болормаа, Д.Төмөрбаатар нараас 775 936 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгосугай.

 

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

           

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН