Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 798

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: А.Х, Д.А

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч:Байгаль орчин,ногоон хөгжил,аялал жуулчлалын сайд /хуучнаар/

Гуравдагч этгээд: Д.Б

Гуравдагч этгээд: “Р” ХХК

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “И” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжийн Р ХХК, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн И ХХК, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Д.Б нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч талуудын эзэмшлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоох, гуравдагч этгээд И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 283 дугаар тушаалаар Д.Ат Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 5.0 га талбай бүхий газрыг олгосон 775 дугаар гэрчилгээ, иргэн А.Хнд 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөн Ташгайн ам нэртэй газар 5.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар олгосон ******* дугаар гэрчилгээний “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагатай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг, нэхэмжлэгч А.Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, нэхэмжлэгч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, гуравдагч этгээд Д.Б, гуравдагч этгээд “Р ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, гуравдагч этгээд “И” ХХК-ийн өмгөөлөгч Б.М*******, иргэдийн төлөөлөгч А.Уранчимэг нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.Х, Д.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Монгол Улсын иргэн А.Х нь 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Богдхаан уулын Дархан цаазтай газарт Ташгайн ам нэртэй газрын 5,0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 775 тоот гэрчилгээг авч 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, Монгол улсын иргэн Д.А нь 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Богдхаан уулын Дархан цаазтай газарт Ташгайн ам нэртэй газрын 5,0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар ******* тоот гэрчилгээг авч 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус сунгуулсан болно.

Нэхэмжлэгч нар тухайн газар нутагт үйл ажиллагаа эрхлэхээр 2012 онд Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраар “S*******,*******” аялал жуулчлалын хотхоны эскиз зураг төслийг батлуулж, ерөнхий төлөвлөгөөг мэдээлийн санд бүртгүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгчдийн ашиглах зөвшөөрөлтэй талбайд 2011 болон 2012 онуудад Нийслэлийн Засаг даргын 2011/292, 2011/340, 2012/А420 тоот захирамжуудаар давхардуулан газар олгосонд гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэгчдийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчсөөр байгаа болно. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б*******д хүсэлт гаргасан боловч Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн ам орчмын хилийн зурвасыг тодорхой болгосоны дагуу газрын маргааны асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно гэсэн хэзээ, хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй ойлгомжгүй хариулт өгсөнөөс хуульд заасан журмын дагуу захиргааны хэргийн шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүргэлээ.

Иймд холбогдох хуульд заасан журмын дагуу анх нэхэмжлэгчид газар олгогдсон, өнөөдрийг хүртэл өөрийн хууль ёсны эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болж эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байх тул Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 тоот захирамжийн Р******* ХХК, 2011 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 340 тоот захирамжийн И ХХК, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн иргэн Д.Б нарт холбогдох хэсгийн Нэхэмжлэгч талуудын эзэмшлийн газартай давхацсан хэсгийг хучингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага хууль зүйн үндэслэлээ: “...Иргэн А.Х, Д.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х , М.Б******* бид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан 2015.07.03-ны өдөр гаргасан өдрийн нэхэмжпэлийн шаардлагаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт заасны дагуу өөрчилж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын холбогдох зохицуулалтыг зөрчиж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2011 оны 340 тоот захирамжаар “И” ХХК-нд 20 га газар, 2012 оны А/420 тоот захирамжаар иргэн Д.Бд 5 га газар, мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2014 оны А/208 тоот захирамжаар. “Р ” ХХК-нд 5,5 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ иргэн А.Х, Д.А нарын ашиглаж буй газар дээр хэсэгчлэн давхцуулан” газар эзэмших эрхийг олгож илт хууль бус захиргааны актууд гаргасан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 2.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасныг зөрчсөн.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасны дагуу Төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд Богдхаан уулын Дархан цаазтай,газар Ташгайн аманд иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглуулах зөвшөөрлийг олгох эрхтэй байтал Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл хүсээгүй, хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй, эрх бүхий байгууллага албан тушаалтнаас шийдвэр гаргуулаагүй, чиглэлийн үйл ажиллагаа явуулаагүй нэр бүхий “И” ХХК, “Р ” ХХК, иргэн Д.Б нарт “газар ашиглах бус газар эзэмших эрх” эрх хэмжээгээ хэтрүүлэн олгосон байна.

Учир нь иргэн Д.А, А.Х нарын *******, 775 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтад заасан кадастрын солбицолын цэгүүд Монгол Улсын Их хурлын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 1995 оны 26 дугаар тогтоолоор б|талсан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа тухай хангалттай баримт бичиг хэрэгт авагдсан байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь иргэн,хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хууль, Газрын харилцаа,геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын дагуу иргэн, хуулийн этгээдийн өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх, эзэмшил ашиглалтанд олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах ажлыг хийж гүйцэтгэн газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох ёстой атал дээрх ажиллагааг хийлгүйгээр тодруулбал иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр олгож буй газрын солбицол нь бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газартай давхацсан эсэх талаарх лавлагаа болон газар дээр нь тэмдэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Улсын тусгай хамгаалалттай Дархан цаазат газрын Хязгаарлалтын бүсэд иргэн хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон нь өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 340 тоот захирамжийн нэгдүгээр заалтын хавсралт 33-т баталгаажсан И ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн нэгдүгээр заалтын 43-т баталгаажсан Д.Бд холбогдох хэсэг, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 208 тоот захирамжийн нэгдүгээр заалтын хавсралтын 6-д баталгаажсан Р******* ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

        Хариуцагч Нийслэлийн Засаг дарга  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Анх тухайн маргаан бүхий захиргааны актуудаар олгогдсон Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарга толгой, Буянт-Ухаад байршуулан 5.5 га газрыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, М ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 389 дүгээр захирамжаар орон сууцны цогцолборын зориулалтаар, мөн Засаг даргын 2008 оны 392 дугаар захирамжаар дээрх байршилд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Э ХХК-д 20 га газрыг тус тус олгосон байна.

Түүнчлэн иргэн Д.Бд Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/420 дугаар захирамжаар мөн тус байршилд 5 га газрыг эзэмшүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 340 дүгээр захирамжаар Э ХХК-ийн эзэмшлийн 20 га газрыг И ХХК-д, мөн Засаг даргын 292 дугаар захирамжаар М ХХК-ийн эзэмшлийн 5.5 га газрыг Р ХХК-д тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын кадастрын мэдээллийн сан, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны кадастрын мэдээллийн сан нь тусдаа учраас газрын давхцалыг харах боломжгүй байна.

Улсын Их Хурлын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэлчэн тогтоох тухай” 1995 оны 26 дугаар тогтоолын хавсралтаар Богд Хан-Уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон бөгөөд энэхүү тогтоолын дагуу маргаан бүхий актаар эзэмшүүлсэн газрууд нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч А.Хн, Д.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбар хууль зүйн үндэслэлээ:

“...Анх тухайн маргаан бүхий захиргааны актуудаар олгогдсон Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарга толгой, Буянт-Ухаад байршуулан 5.5 га газрыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, М ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 389 дүгээр захирамжаар орон сууцны цогцолборын зориулалтаар, мөн Засаг даргын 2008 оны 392 дугаар захирамжаар дээрх байршилд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Э 20 га газрыг тус тус олгосон байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 314 дүгээр захирамжаар “М" ХХК-д, 2012 оны А/420 дугаар захирамжаар Д.Бд шилжүүлэн эзэмшүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын 340 дүгээр захирамжаар Эл Ти Даблыр ХХК-ийн эзэмшилийн 20 га газрыг И ХХК-д, мөн Засаг даргын 292 дугаар захирамжаар М ХХК-ийн эзэмшдийн 5.5 га газрыг Роял Нью кастл ХХК-д тус шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын кадастрын мэдээллийн сан, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны кадастрын мэдээллийн сан нь тусдаа учраас газрын давхцалыг харах боломжгүй байна.

Улсын Их Хурлын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэлчэн тогтоох тухай” 1995 оны/26 дугаар топгоолын хавсралтаар Богд Хан-Уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон бөгөөд энэхүү тогтоолын дагуу маргаан бүхий актаар эзэмшүүлсэн газрууд нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч А.Х, Д.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Р” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Р ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03-р сарын 25-ны өдрийн А/208 тоот захирамжийн дагуу Хан-уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 5.5 га талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг нь аван, гэрээ байгуулан улмаар газрын төлбөр тооцоогоо цаг тухайд нь хийж үйл ажиллагаа явуулж байна.

Нэхэмжлэгч талын маргаан үүсгэсэн 2011 оны 292 тоот захирамжийн манай компанид холбогдох хэсгийг дээр дурдсан 2014 оны А/208 тоот захйрамжаар хүчингүй болгосон байгаа. Өөрөөр хэлбэл нэгэнт хүчингүйд тооцсон захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч талуудын маргаан үүсгэж буй манай компанийн эзэмшлийн Хан-уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах газар нь Улсын Их Хурлын 1995 оны 26-р тогтоолын 1-р хавсралтын 3 дахь хэсэгт заасан “Богдхаан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-т хамаарахгүй байгаа тул тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагаас хэтрүүлэн газар ашиглуулах эрхийг олгосон Байгаль орчны яамны 775, ******* тоот гэрчилгээ нь өөрөө хууль бус гэж үзэж байна.

Маргаан бүхий газар нь нийслэлийн газар нутагт хамаарч байгаа тул Улсын Их Хурлын 2013 оны 23-р тогтоолын хавсралтанд тусгагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичигт “Шинэ яармаг суурьшлын бүс”-ийн 7 дугаар хэсэг болон төлөвлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл маргаан бүхий уг газар нь Байгаль орчны яамны харъяа тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байсан бол хууль тогтоогч дээд байгууллагын тоггоолын дагуу батлагдсан Ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны бүс болгон төлөвлөх боломжгүй байсан гэдгийг дурьдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч А.Хн, Д.А нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Р” ХХк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбар хууль зүйн үндэслэлээ:

“...Нэхэмжлэгч нар Нийслэлийн Засаг даргыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам” ын холбогдох зохицуулалтыг зөрчиж, Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар эзэмших эрх олгож илт хууль бус захиргааны акт гаргасан байна гэжээ. Нэхэмжлэгч талын үндэслэл нь талуудын эзэмшилийн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа атал Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийн захирамж олгосон нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Гэтэл талуудын маргаан бүхий газар Улсын Их Хурлын 1995 оны 26-р тогтоолд тусгагдсан “Богдхаан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-т хамаарахгүй байгаа тул Нийслэлийн засаг даргаас газрын тухай хуулийн 33.1.2 заасны дагуу өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд “Р*******” ХХК-д газар эзэмших эрхийг олгосон. Мөн “Р ”ХХК Газрын тухай хуулийн 32.3, 33.1.2, 34.1 дэх заалтуудын дагуу хүсэлт гарган, дуудлага худалдааны анхны үнийг төлж, гэрээ байгуулан өнөөг хүртэл газрын төлбөрөө цаг хугацаандаа төлж, төлөвлөлтийн ажлаа хийгээд явж байна.

Тус маргаан бүхий газар нь Богд хаан уулын дархан цаазат газрын хилийн цэсэд хамаарахгүй бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26-р тогтоолд тусгагдсанаас зөрүүтэй орсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1.Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2015 оны 09-р сарын 09-ны өдөр ирүүлсэн 1/1157 тоот, 2015 оны 10-р сарын 21-ний өдөр ирүүлсэн 1/1374 тоот албан бичгүүдэд дурдсаны дагуу УИХ-ын 1995 оны 26-р тогтоолоор тогтоосон “Богдхаан уулын хилийн зааг”-ийг тодорхойлохдоо төрийн эрх бүхий байгууллагад зөрүүтэй мэдээлэлтэй байсан тул газар дээр нь хэмжилт хийж, эргэлтийн цэгүүдийг хооронд нь холбож, үнэн зөв хил заагийг тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаман дээр байгуулагдсан болох нь тодорхой харагдаж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 03-р сарын 27-ны өдрийн А-135 тоот тушаал гарган ажлын хэсэг томилсон нь Дархан цаазат газрын ашиглалт, хилийн заагтай холбоотой маргаан бүхий асуудлыг шийдвэрлэх зорилготой болох нь тушаалын агуулга, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгээр тодорхойлогдож байна.

2.Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 2015 оны 10-р сарын 02-ны өдрийн 11/5973 тоот албан бичиг, 2016 оны 1-р сарын 25-ны өдөр ирүүлсэн кадастрын зурагт тэмдэглэсэн 1624,1338 тоот цэгүүд нь УИХ-ын 1995 оны 26-р тогтоолд тусгагдсан “Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624.0. 1338.11 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхэтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, Нүхтийн засмал замыг гатлан засмал замын урд захаар Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр” гэсэнтэй таарахгүй зөрүүтэй байгаа болно. Учир нь 1624, 1338 тоотууд нь Айц уулаас хойд зүгт байрлаж байгаагаар УИХ-ын тогтоолд бичигдсан атал Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны мэдээлэлд байгаа зурагт баруун хойд зүгт тэмдэглэгдсэн байгаа нь тус яам “Богдхаан уулын хилийн зааг”-ыг хууль тогтоомж зөрчиж тодорхойлсон болох нь харагдаж байна.

Дээр дурдсанчлан маргаан бүхий газар нь Тусгай хамгаалалттай газар нутагт багтахгүй байгаа тул Нийслэлийн нутаг дэвсгэрт өөрийн эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрхийг олгосон Нийслэлийн засаг даргын захирамжийг илт хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн Нийслэлийн Засаг даргыг Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83-р тогтоолоор батлагдсан журмыг зөрчиж Иргэн хуулийн этгээдийн өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх, эзэмшил, ашиглалтанд олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх солбилцуулах ажлыг хийж гүйцэтгээгүйгээр нэр бүхий этгээдүүдэд газрын гэрчилгээг олгосон нь хууль бус гэжээ. Одоө манай компанийн эзэмшиж байгаа 5.5 га газарт 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 398 тоот Захирамжаар “М” ХХК-д анх газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байсан байна. Тус газар нь дээр дурдсанчлан тусгай хамгаалалттай газар нутагт харъяалагдахгүй тул Нийслэл хотын газрын мэдээллийн санд буюу Нийслэлийн засаг даргын захирамжаар газар эзэмшсэн өөр этгээд байхгүй байсан, мөн газар дээр нь хээрийн судалгаа хийхэд бусдын эзэмшилд ашиглалтанд гэх хашаа, байшин байгаагүй байсан байна.

Тухайн үед тус газрын эзэмщих эрхийг олж авсан “М” ХХК мэргэжлийн байгууллага, газрын даамлуудыг байлцуулах газрын солбилцлийг тэмдэгжүүлэх зураг гадас зоох зэрэг хууль, тогтоомжид заасан холбогдох ажлуудыг тухай бүр хийсэн байдаг.

Иймд Нийслэлийн засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон захирамжийн “Р*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн Нэхэмжлэгч нарын хүсэлт нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тухайн А/420 дугаар захйрамжтай 5 га газрыг 2012 онд дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлж холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хуулийн дагуу эзэмшиж байгаа бөгөөд газрын төлбөрийг тухай бур төлсөөр ирсэн.

Иймд нэхэмжлэгч А.Хн, Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Б нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбар хууль зүйн үндэслэлээ:

“...Тухайн А/420 дугаар захирамжтай 5 га газрыг 2012 онд дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлж холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хуулийн дагуу эзэмшиж байгаа бөгөөд газрын төлбөрийг тухай бүр төлсөөр ирсэн. Мөн нэхэмжлэгчийг тухайн газрыг ашиглах гэрчилгээ авахаас өмнө “М" ХХК нь 2008-оны 8 сард гэрчилгээ авсан байдаг ба улмаар 2012 онд иргэн Д.Б шилжүүлэн авсан байдаг. Тухайн газрыг шилжүүлэн авсанаас хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар олон төсөл хөтөлбөр боловсруулж хуулийн дагуу ашиглаж байгаа. Улсын их хурлын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 1995 оны 26 дугаар тогтоолын хавсралтаар Богд Хан-Уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон бөгөөд энэхүү тогтоолын дагуу маргаан бүхий актаар эзэмшүүлсэн газрууд нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах газар тул бидний зүгээс хуулийн дагуу тухайн газрыг эзэмшиж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч А.Хн, Д.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тухайн акг нь илт хүчин төгөлдөр бус акт байх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “И ХХК” шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч А.Хн, Д.А нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 тоот захирамжийн Р******* ХХК, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот захирамжийн И ХХК, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн иргэн Д.Б нарт холбогдох хэсгийн Нэхэмжлэгч хэсгийн эзэмшилийн газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгтэй танилцаад гуравдагч этгээд И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах тайлбарыг гаргаж байна.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 200.000 мкв талбай бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 392 дугаар захирамжаар “Э” ХХК-д олгосон.

Тус газрыг манай компаны зүгээс хуулийн дагуу “Э” ХХК-аас шилжүүлэн авах хүсэлт гаргасан ба хүсэлтийг Нийслэлийн Засаг даргаас хянан шийдвэрлэж 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээх захирамжаар манай компани нь тус газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхтэй болсон.

Манай компаниас хууль болоод газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд заасны дагуу цаг тухай бүрт нь газрын төлбөрийг төлж ирсэн.

Гэтэл нэхэмжлэгч нар манай компаний хуулийн дагуу эзэмшиж буй газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчиж байна.

Нэхэмжлэгч А.Хн нь Богд хан уулын Дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгай ам нэртэй газарт 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр Улсын хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээрээр Д.А нь Дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгай ам нэртэй газарт 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 775 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр тус тус ашиглах эрхтэй болсон байна. Харин “Э” ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийг авсан байдаг. Иймд нэхэмжлэгчдэд олгосон газар ашиглах эрх нь анхнаасаа хууль бус байсан байна. Өөрөөр хэлбэл манай компанийн эзэмшлийн газартай давхцуулан Байгаль орчны яамнаас нэхэмжлэгчдэд газар ашиглах эрх олгосон байна.

Түүнчлэн маргаан бүхий захирамж нь 2011 онд гарсан байх бөгөөд даруй 4 жилийн хугацаа өнгөрсөн байгаа бөгөөд нэхэмжлэгчид нь тус газрыг ашиглах эрхтэй болоод 7 жилийн хугацаа тус тус өнгөрсөн байна. Энэ хугацаанд нь газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотойгоор ямар нэгэн маргаан байгаагүй байтал одоо ийнхүү нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжпэлийн шаардлагын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “И” ХХк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбар хууль зүйн үндэслэлээ:

“...Гуравдагч этгээд болох “И” ХХК-аас өмнө гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий газар буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах газрыг “Э” ХХК нь Нийслэлийн Засаг даргын

2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 392 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Энэхүү газрыг “И” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот захирамжийн дагуу орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон.

Маргаан бүхий газар нь тухайн жилийн нийслэлийн газар зохион байгуулалтын Төлөвлөгөөнд тусгагдан олгогдсон бөгөөд энэ нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 392 дугаар захирамжаар нотлогддог. Тус захирамжид “Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд Монгол Улсын Засгийн газраас гаргасан 40000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд “Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа, Дарга толгойн орчим байршуулан Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, “Э” ХХК-нд 20,0 га газрыг орон сууцны цогцолборын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрх олгосугай” гэж заасан. Маргаан бүхий газар нь нэхэмжлэгч талуудыг газар ашиглах эрх авахаас өмнө Засгийн газрын 2005 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “40000 орон сууц” хөтөлбөрийн дагуу барилгажихаар төлөвлөгдсөн газар байсан.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-йы өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх  ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т маргаан бүхий газарт орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн.

Хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын

яамны Ой, ус, тусгай хамгаалаттай газрын кадастрын хэлтэсээс ирүүлсэн зурагт зааснаар хэд хэдэн газарт Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх олгосон

байгаа юм. Түүнчлэн маргаан бүхий газартай зэргэлдээ орших газруудад орон сууцны хороололын барилгын ажил хийгдэж байгаа бөгөөд эдгээр газрууд нь ч мөн адил Нийслэлийн Засаг даргын захирамжтай байдаг. Ийнхүү нэхэмжлэгч талуудын маргаад буй газар нь 2005 оноос орон сууцны хороолол байхаар буюу барилгажихаар төлөвлөгдсөн газар байсан болох нь тогтрогдож байна.

Ийнхүү маргаан бүхий газар нь анхнаасаа барилгажихаар төлөвлөгдсөн газар байсан тул нэхэмжлэгчдийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй буюу манай компанид олгосон газар эзэмших эрх олгосон захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Манай компанийн зүгээс маргаан бүхий газарт дуудлага худалдааны анхны

 үнэнд одоогийн байдлаар 316.800.000 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд хэрэгт авагдсаны дагуу 2015.01.06-ны өдрийн байдлаар 90.199.973 төгрөг үүнээс хойш буюу 2015 онд нийт 25 сая гаруйтөгрөг төлөөд байгаа юм. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж газрын төлбөр болон дуудлага худалдааны үнийг цаг тухай бүрт нь төлж байгаа болно. Манай компаниас эзэмшил газраа зориулалтынх нь дагуу ашиглахаар “N” дээд зэрэглэлийн цогцолбор барихаар төлөвлөж “А” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, зураг төслийг боловсруулж ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байгаа юм.

Анхнаасаа барилгажихаар төлөвлөгдсөн байсан, эзэмшигч байгууллагын

зүгээс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад буй газар эзэмших эрхэнд

халдах нь тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж, ихээхэн хэмжээний хохирол учирах юм.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй

байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “И” ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардалагадаа:

“...“И” ХХК нь маргаан бүхий буюу Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 200.000 мкв талбай бүхий газрыг “Э” ХХК-аас шилжүүлэн авах хүсэлт гаргаж, хүсэлтийг Нийслэлийн Засаг даргаас хянан шийдвэрлээд 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар тус газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар манай компани газар эзэмших эрхтэй болсон юм.

“Э” ХХК нь анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 392 дугаар захирамжаар “Монгол Улсын Засгийн газраас гаргасан 40000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд “Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа, Дарга толгойн орчим байршуулан Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, “Э” ХХК-нд 20,0  га газрыг орон сууцны цогцолборын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх” эрх олгосон.

Хэрэгт Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн хариу тайлбарт “Улсын Их Хурлын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай 1995 оны 26 дугаар тогтоолын хавсралтаар Богд Хан-Уулын дархан  цаазат газрын хилийн цэсийг тогтоосон бөгөөд энэхүү тогтоолын дагуу маргааж бүхий актаар эзэмшүүлсэн газрууд нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байна” гэжээ. Эдгээрээс үзэхэд маргаан бүхий газар нь анхнаасаа Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах газар байна.

Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас газар эзэмших эрх олгогдсон газарт Давхцуулан газар ашиглах эрх олгосон нь хууль бус бөгөөд шударгаар газар эзэмших эрхийг олж авсан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд халдсан үйл ажиллагаа болсон буюу илт хууль бус захиргааны акт гаргажээ.

Нэгэнт Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах газарт нэхэмжлэгч талуудын ашиглах эрхтэй газрын хэмжээгээр тооцвол газар олголтыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох ёстой буюу газар олголт нь зохих журмын дагуу олгогдоогүй байна. Ийнхүү шударгаар газар эзэмших эрхийг олж авсан этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжилж байгаа нь хууль бус байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдаас өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн газар ашиглах эрх олгосон нь анхнаасаа хууль бус байсан бөгөөд эрх хэмжээгээ хэтрүүлэн газар ашиглах эр олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Манай компани нь газрыг хэдийгээр шилжүүлэн авсан боловч дуудлага худалдааны анхны үнэнд одоогийн байдлаар 316.800.000 төгрөгийг төлж, газар эзэмших эрхээ шударгаар хэрэгжүүлж, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлсээр ирсэн юм.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 тоот тушаал болон тус тушаалаар Д.Ат 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 775 тоот гэрчилгээ, иргэн А.Хд 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгосон ******* тоот гэрчилгээний “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд шүүхэд ирүүлсэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбар хууль зүйн үндэслэлээ:

 “...Тусгай хамгаалалтгай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2- т заасныг үндэслэн Улсын их хурлын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 26 тоот тогтоолд: Дараах газар нутгийг дархан цаазтай газарт хамааруулж дор дурдсанаар нэрлэсүгэй....З/ Улаанбаатар хотын урд хэсэгт орших “Богдхан уулын дархан цаазат газар” гэж заасан байна. Мөн тогтоолоор уг дархан цаазат газрын хилийн заагийг тогтоож заасныг, болон Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалтын мэдээллийн санд Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн хилийн цэс дотор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар иргэн А.Хн, Д.А нарт аялал жуулчлалын зориулалтаар ашиглах 10,0 газар олгогдсон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.9, 33.1, 36.1-д заасны

 дагуу мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрө олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.4-т “ Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасны дагуу олгогдсон нь хуулийн дагуу Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөлтэй нь харагдаж байна. Тиймээс хууль ёсны газар ашиглах эрхтэй, газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд иргэн А.Хн, Д. нарт газар ашиглах зөвшөөрөл олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаал нь хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй тул “И” ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч А.Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээд нарт олгогдсон газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу 1996 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн Богдхан уулын дархан цаазат газрын сан уулын захиргаанд хамаарах газар нутаг дээр Нийслэлийн Засаг даргаас иргэн Д.Б болон “Р ” ХХК, “И” ХХК-д газар эзэмших эрхийн зөвшөөрөл олгосон. Эдгээр зөвшөөрөл нь Газрын тухай хууль, Кадастрын тухай хууль болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах журам, Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн дархан цаазат бүсийн хязгаарлалтын бүсэд хамаарах газарт олгосон байгаа нь дээрх хуулиудыг зөрчсөн гэж үзэж байна. Нийслэлийн Засаг дарга өөрт олгогдоогүй эрхээр Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах газарт иргэн болон хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгож илт хууль бус захиргааны акт гаргасан юм. Иргэн А.Хн, Д.А нар олгосон газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны аялал жуулчлалын бүсэд хамаарна гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Кадастрын ашиглалтын систем болон бусад эрх зүйн баримтаар тогтоогдож байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тусгай зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, зөвшөөрөл олгох ёстой. Ийм учраас өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч нарын газартай давхцуулж гуравдагч этгээд нарт газар олгосон байгаа нь илт хууль бус юм. 

Иргэн Д.Б, “Р ” ХХК, “И” ХХК нь 2011 он, 2012 он, 2014 онуудад дээрх газруудыг шилжүүлэн авсан. Иргэн А.Х, Д.А нар нь 2008 оноос хойш тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийн дагуу кадастрын зураг хийлгэж ашиглалтаа явуулж байсан. Гэтэл 2011 оноос хойш газар ашиглах зөвшөөрөл шилжүүлж авахдаа холбогдох байгууллагаар шинжилгээ хийлгүйгээр нэхэмжлэгч нарын газартай давхцуулж авсан. Тухайн үед газар шилжүүлж авахдаа давхцалтай байгаа эсэхийг мэдэх бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл 2010 оноос хойш тухайн газруудыг хүрээлж хашаа барьсан байсан. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тушаалаар Нийслэлийн Засаг даргаас газар олгохдоо хээрийн болон суурин судалгааг хийж олгох ёстой байсан боловч дээрх судалгаануудыг хийлгүйгээр нэхэмжлэгч нарын газартай давхцуулж газар олгосон байгаа нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж байна. Ийм учраас гуравдагч этгээд нарт олгосон захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х  шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт, нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж байгаа газар дээр хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. Түүнчлэн уг газар дээр аялал жуулчлалын цогцолбор барих талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас хүлээн зөвшөөрсөн. Нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга н.Хүрэлбаатар болон холбогдох албан тушаалтнуудын гарын үсэгтэй С //, С /S/ аялал жуулчлалын хотхоны зураг төслийг баталгаажуулсан байгаа. Энэ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уг газрыг манайд ашиглуулахыг хүлээн зөвшөөрсөн гэдгийг баталж байгаа юм.

Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай гурвалсан гэрээ байгуулсан. Уг гурвалсан гэрээгээр дээрх газрыг манайд ашиглуулахыг мөн зөвшөөрсөн.

Гуравдугаарт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл дээр мөн адил уг газрыг манайд ашиглуулахыг зөвшөөрсөн бөгөөд 8 дугаар хорооны Засаг дарга, 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга болон ашиглагч талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгт авагдсан байгаа. Түүнчлэн дээрх асуудлыг бид эхэлж мэдээд сөхсөн. зар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хашаа хатгасан байгаа талаар 2010 оноос 2012 оны зургийг хавтас хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Тухайн үед бид нартай болон уг газар дээр байсан манаач болон ажилчидтай маргаж байгаагүй юм” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 3 захирамж байгаа. Уг 3 захирамжийн холбогдогч гуравдагч этгээдээр оролцож байгаа компаниудтай холбоотой заалтуудыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай байгаа. Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хил хязгаарын бүсийн маргаан байгаа юм. Мөн Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал яригдана. Өмнө нь хэрэгт авагдсан баримт болон 2 шатны шинжээч нарын дүгнэлт, Байгаль, орчин аялал жуулчлалын яам Улсын Их Хурлаас 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын хил хязгаарын бүсчлэлийг тогтоосон. Уг тогтоолын дагуу хил хязгаарын дагуу үйл ажиллагаа явагдах ёстой. Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд олгох газар гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолыг барьж үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог. Үүн дээр өндөржилтийн цэг болон түүнээс салбарлаж холбогдох цэгүүдийг тогтоосон. Эдгээр цэг нь хэзээ ч хөдлөхгүй бөгөөд үүний дагуу зураг өгөгдсөн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд олгосон газар гэдэг нь тодорхой харагдана. Харин Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Богдхан уулын ашиглалтын захиргааны газруудын систем өөр болохоор манайд харагддаггүй. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга 2008 онд нэхэмжлэгч нарт олгосон бөгөөд гуравдагч этгээд нарт газар шилжүүлэхдээ маргаан бүхий актуудаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу зохицуулалтыг хэрэглэж, шилжүүлсэн. 

Нийслэлийн Засаг даргын дээрх 3 захирамжуудыг илт хууль бус гэдгийг тодорхойлохын тулд Агентлагийн даргын 83 тоот тушаалын дагуу хээрийн болон суурийн судалгаа хийгдээгүй гэдэг. Хээрийн болон суурин судалгааг хийх нь шинээр газар олгохтой холбоотой асуудлыг зохицуулсан журам юм. Хэрвээ иргэн, аж ахуйн нэгж хүсэлт өгсөн тохиолдолд суурин судалгаа, хээрийн судалгаа хийнэ. Эрх шилжүүлж байгаа харилцаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу хийгдэж байгаа ажиллагаа бөгөөд түүний хүрээнд Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээний дагуу олгосон. Уг маргааныг таслах ганц зүйл нь хил хязгаарын бүс, Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу хавсаргаж, үүний дагуу ажлын хэсэг болон шинжээчийг дүгнэлтийн дагуу хийгдсэн. Мөн Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу Богдхан уулын хилийн цэсийг тогтоосон бөгөөд үүнийг хэрэгт хавсаргаж өгсөн. Гэхдээ уг ажлын хэсэг шийдвэр гаргаагүй гэдэг боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яам ажлын хэсгийн гаргасан зургийг хүлээн зөвшөөрдөггүй. Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудлыг газар руу орсноор уг маргаан үүссэн. Богдхан уулын дархан цаазат газрын хил хязгаарын бүсийг 1988 оноос эхлэн Улсын Их Хурлын тогтоолоор 3 удаа шинэчилсэн бөгөөд анхны тогтоосон хэмжээгээр байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын хил хязгаарын бүс тэлж, багассан зүйл  байхгүй. Маргаан бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Иргэн А.Х, Д.А нар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжийн Р ХХК, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн И ХХК, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Д.Б нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч талуудын эзэмшлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоох, гуравдагч этгээд И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 283 дугаар тушаалаар Д.Ат Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 5.0 га талбай бүхий газрыг олгосон 775 дугаар гэрчилгээ, иргэн А.Хнд 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөн Ташгайн ам нэртэй газар 5.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар олгосон ******* дугаар гэрчилгээний “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч нарын Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож харин гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Д.Х, Д.А нарын Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжийн Р ХХК, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн И ХХК, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Д.Б нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч талуудын эзэмшлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжаар “Р” ХХК-д Хан-уул дүүргийн 8 дугаар хороонд 5500 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар “И” ХХК-д тус хороонд 20000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжаар иргэн Д.Бд тус хороонд 50000 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлэн гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эзэмшил, ашиглалтад олгогдсон газрууд нь хоорондоо давхцалтай, нэхэмжлэгч болон хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нараас маргаан бүхий газар нь Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хил заагт хамаарна гэж, харин гуравдагч этгээд болон хариуцагч Нийслэлийн Засаг дарга энэ газар нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарна гэж тус тус маргаж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “И”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлага нь газар эзэмшүүлж, ашиглуулахаар гаргасан захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага байгаа бөгөөд маргааны гол үйл баримт нь маргаан бүхий газар нийслэлийн нутаг дэвсгэр эсхүл Богдхан уулын дархан цаазат газрын алиных нь хилийн заагт хамарч байгааг тогтоолгохтой холбоотой байна.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нь Монгол Улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д “энэ хуулийн 16.1.1-16.1.4,...д заасан зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох” гэж хуульчилсны дагуу тусгай хэрэгцээний газрын хилийн заагийг тогтоох нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарахаас гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх: гэсэн бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 3 дахь хэсэгт Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Энэхүү тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн “Айц уул /1735.2/, түүнээс хойш орших 1624.0, 1338.0 тоотууд, 1338.0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхэтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон,..” гэсэн хэсэг нь маргаан бүхий газрын байршилд хамааралтай байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Кадастрын хэлтэс, Нийслэлийн газрын алба болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тодорхойлсон маргаантай өөр өөр зургийг нотлох баримтаар ирүүлж байснаас хамгийн сүүлд буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 1/1825 дугаар албан бичгээр ирүүлсэн 4 хуудас зургийг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар судлан  шийдвэрийн үндэслэл болгон дүгнэв.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсэгт заасан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тэмдэглэсэн цэгэн тэмдэгтүүдийг холбосон зургаар маргаан бүхий газар нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тодруулбал маргаан бүхий газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ашиглаж буй хилийн заагт хамаарч байгаа гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолоор баталсан хилийн зааг тодорхой байхад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам дархан цаазат газрын хилийн заагийг шинээр тогтоох, өөрчлөх эрхгүй болно.

Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 192 дугаар захирамжийг үндэслэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/179 дүгээр тушаалаар байгуулагдсан шинжээчийн 2016-а/179 дугаар дүгнэлтээр “...иргэн А.Х, Д.А нарт ашиглуулахаар олгосон газар нь нэгж талбарын 18634302522327 дугаар бүхий 50000 м.кв талбайтай Д.Бын эзэмшил газартай 19218 м.кв талбайгаар, нэгж талбарын 18634302535178 дугаар бүхий 40567 м.кв талбайтай “И” ХХК-ийн эзэмшил газартай 59803 м.кв талбайгаар, нэгж талбарын 18634302325159 дугаар бүхий 40000 м.кв талбайтай “Р” ХХК-ийн эзэмшил газартай 12722 м.кв талбайгаар, нэгж талбарын 18634301553978 дугаар бүхий 44325 м.кв талбайтай “И”ХХК-ийн эзэмшил газартай 11385 м.кв талбайгаар тус тус давхцалтай болохыг тогтоожээ.

Ийнхүү нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд эзэмшүүлж, ашиглуулсан газар нь шинжээчийн дүгнэлтээр давхцалтай болох нь тогтоогдсон, түүнчлэн тухайн газрын байршил нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байх тул “И” ХХК, “Р” ХХК , иргэн Д.Б нарт газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Учир нь Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд нэр бүхий компани, иргэний газар эзэмших хүсэлт, хуулийн шаардлагад нийцүүлэн ирүүлсэн баримтыг үндэслэн газар эзэмшүүлсэн шийдвэрүүд хууль зөрчөөгүй.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 283 дугаар тушаалаар Д.А,А.Х нарт Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон тус бүр 5.0 га талбай бүхий газрын “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагын тухайд: 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Х, Д.А нарт “Ташгайн ам” нэртэй газарт тус бүрт 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож, газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Х Байгаль орчны сайдад “....Улаанбаатар хотын ойролцоо дээд зэрэглэлийн жуулчны бааз буюу амралтын газар байгуулахад зориулж 5 га газар ашиглах зөвшөөрөл олгоно уу.” гэсэн агуулга бүхий хүсэлт (хавтаст хэрэг 2-233 дахь тал) гаргасан, нэхэмжлэгч Д.А анх газар ашиглах хүсэлт гаргаж байсан баримт ирүүлээгүй нь нэхэмжлэгч нар анх 2008 онд газар ашиглах хүсэлт гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй  байна.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн.....Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа.......дүүргийн Засаг даргад гаргана.”, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэний....хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нар анх 2008 онд хуулийн энэхүү шаардлагыг хангасан хүсэлт гаргаж байсан эсэх талаарх нотлох баримтыг шаардахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах хүсэлт гаргаж байгаагүй тухай хариу ирүүлжээ.

Тодруулбал нэхэмжлэгч Д.А анх газар ашиглах хүсэлт огт гаргаж байгаагүй, А.Х Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т дурдсан хүсэлтэд тусгах /ашиглах газрын харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар ашиглах зориулалт, хугацаа/ шаардлагыг хангаагүй хүсэлт ирүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалттай нийцээгүй бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1000 дугаар албан бичгээр дээрх хуульд нийцээгүй үйл баримт давхар нотлогдсон байна. 

Түүнчлэн маргаан бүхий газар нь Нийслэлийн газар нутагт хамаарагдаж байгаа нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагаар тодорхойлогдож байхад хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайд энэ газарт газар ашиглуулах эрх олгосон нь илт хууль бус гэх гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлага үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” (2002 оны)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана;”, 9.1.3-д “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;” гэх зохицуулалтыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Тодруулбал Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт ороогүй буюу Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглуулах шийдвэр гаргах эрхгүй байна.

Иймд маргаан бүхий газарт нэхэмжлэгч нарт аялал жуулчлалын зориулалтаар олгосон тус бүр 5.0 га талбай бүхий газрын “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлага үндэслэлтэй байх  тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын А.Х, Д.А нарт холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2,106.3.12, 106.3.14-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжийн Р ХХК, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн И ХХК, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Д.Б нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч талуудын эзэмшлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоох иргэн А.Х, Д.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйл,Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 44 дүгээр зүйлд заасныг баримтлан иргэн Д.А,А.Х нарт Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон тус бүр 5.0 га талбай бүхий газрын “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагыг хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 283 дугаар тушаалын А.Х, Д.А нарт холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан “И” ХХК-д олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээчийн зардал 641018 төгрөгийг хариуцагч  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж /Голомт банкны 1405006459 дугаар дансанд/ “Г” ХХК-д олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       А.НАСАНДЭЛГЭР

                    ШҮҮГЧ                       У.БАДАМСҮРЭН

                        ШҮҮГЧ                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ