Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 09

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Хохирогч Д.М,

Шүүгдэгч С.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Сэнгээгийн Ган-Одод холбогдох 1928002910178 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч С.Г нь 2019 оны 02 дугаар сард, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 4а-6 тоот болон Баруунсайханы 16-44 тоотод эхнэр Д.М байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2019 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 11 дүгээр сарын 12-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 16-44 тоотод аав, ээжийн гэрт байхад С.Г 23 цагийн үед ирээд агсан тавиад намайг зодох гээд дайраад байсан. Манай хүү   надтай хамт байсан юм. Урьд өдөр нь намайг зодсон байсан болохоор С.Гараас бариад аваад унагаасан. С.Гбосч ирээд Эийг мөргөсөн, Тэр 2 зууралдаж байхад би цагдаа дуудсан. ...2019 оны 11 дүгээр сарын 10- ны шөнө 03 цагийн үед ажил дээр согтуу ирээд намайг гэрт хүргэж өг гэсэн. Би гэрт хүргэж өгчихөөд ажилдаа явах гэхэд намайг явуулахгүй сандалаар толгой руу цохих гээд байхаар нь гараараа хаасан чинь миний гар руу цохьсон. Утасны цэнэглэгч болон аяга авч шидээд хөл рүү өшиглөсөн. Би зугтаад ажил руугаа явсан. ...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би ажлаас буугаад аав ээжийн гэрт очоод ганцаараа унтаж байхад С.Г12 цагийн үед ирээд чи энэ ажлаасаа гар гээд үснээс зулгаагаад, толгой руу хэд хэдэн удаа цохиж зодож байгаад гараад явсан. ...Тухайн үед миний үс болон баруун гар хөхөрсөн байсан. 2019 оны 11 сарын 10-нд миний зүүн гар руу сандлаар цохиод гар хавдаж, хөндүүр болсон. 2019 оны 11 сарын 11-нд зодоход баруун гарын арын хэсэгт хөндүүр байсан. ...2019 оны 11 дүгээр сарын 10-нд их согтуу байсан, 11-нд бол гайгүй байсан. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бол их согтуу гэрт орж ирсэн. ...Намайг ажилд орлоо, намайг харж хандахгүй байна гээд байдаг юм... Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: "...Ган-Одтой 2010 онд гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулаагүй. Би 1 дагавар хүүхэдтэй суусан Дундаас 2 хүүхэд гарсан, 9, 7 настай хүүхдүүдтэй...С.Г над руу сандал шидээд эвдэрсэн. Маргааш нь С.Ггагщ хийгээд шатаасан. ...намайг найз нартайгаа уулзах гэхээр уурлаад байдаг. Ажил хийхээр намайг асарч хандсангүй гээд уурлаад хэрүүл болдог. ...С.Г гэр бүлийн маргаанаас болж уурлахаараа гэрийн эд зүйл эвдээд байдаг. ...Миний цалин мөнгийг хэд орсон, юунд зарцуулсан талаар хянаад байдаг. ...С.Г архи уусан үедээ гарт таарсан зүйлээ авч шидээд байдаг. ...Намайг гэрээс гарахаар хардаад байдаг...2019 оны 02 дугаар сард цагаан сарын дараа жижиг маргаанаас болоод хүүхдээ хичээлд нь хүргэж өгөх гээд гэрээс гарахдаа над руу чихрийн таваг шидээд миний баруун талын хөл оноод хөхрүүлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Гэрч Д.Э ийн “...Би эмээ өвөөгийн гэр болох Баруунсайханы 16-44 тоотод амьдардаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 03 цагийн үед ээж ирээд аав чинь намайг зодоод ажил хийлгэхгүй байна гээд намайг ирж авсан. Дундсайханы 4а-6 тоотод/эрт очиход аав С.Г гэртээ хэвтэж байсан. Ээж хэрүүл хийгээд хувцсаа аваад манай гэрт ирсэн. Тэгээд ээж ээлжийн ажилтай яваад өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирэхэд ээж ирсэн байсан. Ээж С.Г намайг зодсон, дэр авч шидсэн, тортой хувцсаар цохьсон гэж ярьж байсан. Тухайн үед ээжийн зүүн талын бугуйны хэсгээр хавдартай харагдаж байсан. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ээж манайд унтах гээд орондоо орсон байхад 22 цагийн үед аав С.Г гаднаас согтуу орж ирээд ээжгэй юм яриад хамт гэр рүүгээ явъя гээд байсан. Би босч ирээд аавыг гэртээ оч гээд хэлсэн чинь чи намайг гэрээсээ хөөлөө гээд агсараад байсан. Би барьж аваад гаргах гэсэн үүдэнд байсан хувинтай нүүрс тээглээд аав унасан. Ээж цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 676 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Д.М ын биед дагзны баруун дээд хэсгийн үс байхгүй болсон, зүүн гарын бугалга, шууны зөөлөн эдэд няцралт үүссэн гэмтэл учирсан байна. Д.Мын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Д.Мын биед учирсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Д.Мын биед учирсан гэмтэл нь цаашдаа хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Д.Мын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэжээ. /хх-25/

Аюулын зэргийн үнэлгээ /эрсдлийн түвшин өндөр/ гэх /хх-37-38/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-46/,

Эрүүжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-47/,

Булган сумын Булган багийн засаг даргын тодорхойлолт /хх-51/,

Гэрлэлтгүй тухай лавлагаа /хх-52/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/,

Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх-56/,

Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-57/,

Даланзадгад сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-60/,

Г.М, Г.М нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-61/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-62/,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Гын үйлдлийг Эрүүгий хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11:7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон...” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судлаад шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Гын “...2019 оны 11 дүгээр сарын 10-нд би архи уусан байсан эхнэр гэрт ирээд хэрүүл хийгээд байхаар нь би гараад явсан. Тэр тэр үед эхнэрийг зодоогүй. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өгөлөө 09-10 цагийн үед эхнэр хэрүүл ам хийгээд байхаар нь 2 удаа алгадаж аваад нэг удаа хөл рүү  нь өшиглөсөн. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Эрдэнэс Оюу нэртэй дэлгүүрээс 200 грамм архи аваад гэртээ уучихаад хадам аавынд очсон. Би тэнд юу болсныг мэдэхгүй нэг сэрэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-35-36/, хохирогч Д.Мын “...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бол намайг зодоогүй...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний зүүн гар руу сандлаар цохиод гар хавдаж хөндүүр байсан. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр С.Г үснээс зулгаагаад, толгой руу хэд хэдэн удаа цохисон...миний бие одоо эрүүл байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг  /хх-11-12/, гэрч Д.Э ийн “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 03 цагийн үед ээж ирээд аав чинь намайг зодоод ажил хийлгэхгүй байна гээд намайг ирж авсан...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирэхэд ээж ирсэн байсан. Ээж С.Гнамайг зодсон, дэр авч шидсэн, тортой хувцсаар цохьсон гэж ярьж байсан. Тухайн үед ээжийн зүүн талын бугуйны хэсгээр хавдартай харагдаж байсан. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ээж манайд унтах гээд орондоо орсон байхад 22 цагийн үед аав С.Г гаднаас согтуу орж ирээд ээжтэй юм яриад хамт гэр рүүгээ явъя гээд байсан. Би босч ирээд аавыг гэртээ оч гээд хэлсэн чинь чи намайг гэрээсээ хөөлөө гээд агсараад байсан. Би барьж аваад гаргах гэсэн үүдэнд байсан хувинтай нүүрс тээглээд аав унасан. Ээж цагдаа дуудсан” гэсэн мэдүүлгүүдээр /хх-ийн 22-23-р хуудас/ шүүгдэгч С.Г нь хохирогч Д.Мын эрүүл мэндэд  2019 оны 11 дүгээр сарын 10, 11-ны өдрүүдэд 2 удаа халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн “...эхнэрээ зодсон нь миний буруу гэмшиж байгаа...” гэх шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Гыг эхнэр Д.Мыг 2019 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зодож биед нь халдсан нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэв.

Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголтыг хуульчилсан ба ...сэтэглэ санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан ба гэр бүлийн хүчирхийлэлийн дээрх бие махбодид халдсан  шүүгдэгч Д.С.Гүйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхээр байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Г үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон...гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч С.Гыг хохирогч Д.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэж гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь  2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 676 дугаартай шинжээчийн “...Д.Мын биед дагзны баруун дээд хэсгийн үс байхгүй болсон, зүүн гарын бугалга, шууны зөөлөн эдэд няцралт үүссэн гэмтэл учирсан байна. Д.Мын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Д.Мын биед учирсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Д.Мын биед учирсан гэмтэл нь цаашдаа хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Д.Мын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэсэн дүгнэлтээр /хх-25/ тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн. Харин шүүдэгч С.Гын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилснийг зөрчсөн гэж үзэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Шүүгдэгч С.Г, хохирогч Д.М нар гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-52/-аар тогтоогдож байгаа хэдий ч 2010 оноос хамтран амьдарч дундаас 2 хүүхэд болсон болох нь Г.М, Г.М нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-61/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүл гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч С.Г нь 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар 50 хувийн алдалттай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг Дундсайханы 4а-6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй зэрэг болох нь Булган сумын Булган багийн засаг даргын тодорхойлолт /хх-51/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/, Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх-56/, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-57/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: С.Г хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувьтай, ходоодны шархтай, хоолны дэглэм байнга барьдаг  зэрэг эрүүл мэндийн байдал болон би энэ хүнтэй цаашид хамтран амьдарна,  надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй  тул хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн санал, хүсэлт гаргасан.

Улсын яллагч шүүгдэгч С.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулах 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч С.Гын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүл мэндийн болоод ар гэрийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан заавал хорих ял оногдуулах шаардлаггүй гэж үзэж байна. Иймд хорих ялыг бичлэн эдлүүлэхээс татгалзаж, хорих ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авах буюу зан үйлээ засах, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан.   

Шүүх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, хохирогчийн санал, хүсэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан шүүгдэгч С.Г -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Г нь оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М нь шүүгдэгч С.Г-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг, жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.” байхаар заасан.

Шүүгдэгч С.Г нь хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан нь дээрх үндэслэл болохгүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч С.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржгон овогт  С.Г үйлдэлд Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүгдэгч Боржигон овогт С.Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй

4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М шүүгдэгч С.Г-с хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч С.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ