Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 684

 

М.Түмэндэмбэрэл, Ц.Оюун-Очир, Ё.Мөнх-Эрдэнэ, Э.Даажамба, Э.Ганболд, Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга, Ц.Ганболд, М.Өгөөмөр, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чимгээ,

шүүгдэгч М.Түмэндэмбэрэлийн өмгөөлөгч Н.Ганхуяг,

шүүгдэгч Ц.Оюун-Очир, Э.Даажамба,

шүүгдэгч Ц.Оюун-Очир, Э.Даажамба, Ё.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Одонтунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 885 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Э.Ундраххэрлэнгийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр М.Түмэндэмбэрэл, Ц.Оюун-Очир, Ё.Мөнх-Эрдэнэ, Э.Даажамба, Э.Ганболд, Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга, Ц.Ганболд, М.Өгөөмөр, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нарт холбогдох 2016 2501 2640 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Тайж овгийн Маанийн Түмэндэмбэрэл, 1970 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Мандах өглөө” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕЙ70081310/,

2. Боржигон овгийн Цагааны Оюун-Очир, 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн түргэн тусламжийн төвд эмч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъяанжүгийн гудамж, 31А байрны 47 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЧ90112419/,

3. Баранз овгийн Ёндонлодойгийн Мөнх-Эрдэнэ, 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Нэмэгт оргил” ХХК-д техникч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ТӨ-8 дугаар байрны 41 тоотод оршин суух, /РД:ВЮ86051676/,

4. Тариачин овгийн Энхбаярын Даажамба, 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нөхөрлөл трейвэл” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1-24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ВЮ90121118/,

5. Орги овгийн Энхээгийн Ганболд, 1979 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнтолгойн 43-150 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 617 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УГ79090938/,

6. Боржигон овгийн Гандолгорын Рэнцэнмядаг, 1981 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр байрны 38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХА81061237/,

7. Боржигон овгийн Цэвээндоржийн Гантулга, 1980 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Нисэхийн 2б дугаар байрны 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗЙ80052412/,

8. Боржигон овгийн Цэвээндоржийн Ганболд, 1974 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч  мэргэжилтэй, “Автобус 2” баазад жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны 36 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗЙ74093018/,

9. Халх овгийн Мягмаржавын Өгөөмөр, 1985 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин  мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд засварчин ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 60 дугаар гудамжны 43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ШЗ85031672/,

10. Дэд овгийн Базарсадын Даваасүрэн, 1965 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зоо инженер  мэргэжилтэй, “Огч” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЖ65051007/,

11. Буянтынхан овгийн Хараагийн Сонинцэцэг, 1966 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, уулын ашиглалтын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ФА66121104/,

12. Далай овгийн Хүрэлбаатарын Наранбаатар, 1984 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич  мэргэжилтэй, “Юпитер майнинг” ХХК-д захирал ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 5А байрны 64 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ШЖ84081076/,

13. Хөвдүүд овгийн Баярбаясгалангийн Нандин, 1988 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 18 дугаар гудамжны 406 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ШУ88072411/,

14. Харнууд овгийн Батжаргалын Бямбадорж, 1983 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр баг, Нарт гэх газар оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:НЙ83011318/,

Яллах дүгнэлтэд бичсэнээр :

1. М.Түмэндэмбэрэл нь Э.Ганболд, Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга нарын хууль бусаар зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэн авч явсан химийн хорт болон аюултай мөнгөн ус гэх бодисыг дээрэмдэн авах зорилгоор Ц.Оюун-Очир, Ё.Мөнх-Эрдэнэ, Э.Даажамба нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, 32.2 кг битүүмжилсэн савтай химийн хорт болон аюултай мөнгөн ус гэх бодисыг дээрэмдэн авч, дээрмийн гэмт хэргийг зохион байгуулсан,

2. Ц.Оюун-Очир нь М.Түмэндэмбэрэлийн өгсөн зааварчилгааны дагуу Ё.Мөнх-Эрдэнэ, Э.Даажамба нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга нарын зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэн авч явсан химийн хорт болон аюултай бодисыг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, иргэн Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга нарын 32.2 кг битүүмжилсэн савтай химийн хорт болон аюултай мөнгөн ус гэх бодисыг дээрэмдсэн, тээвэрлэсэн,

3. Ё.Мөнх-Эрдэнэ нь М.Түмэндэмбэрэлийн өгсөн зааварчилгааны дагуу Ц.Оюун-Очир, Э.Даажамба нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга нарын зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэн авч явсан химийн хорт болон аюултай бодисыг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, иргэн Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга нарын 32.2 кг битүүмжилсэн савтай химийн хорт болон аюултай мөнгөн ус гэх бодисыг дээрэмдсэн, тээвэрлэсэн, өөрийн гэртээ хууль бусаар хадгалсан,

4. Э.Даажамба нь М.Түмэндэмбэрэлийн өгсөн зааварчилгааны дагуу Ц.Оюун-Очир, Ё.Мөнх-Эрдэнэ нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга нарын зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэн авч явсан химийн хорт болон аюултай бодисыг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, иргэн Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга нарын 32.2 кг битүүмжилсэн савтай химийн хорт болон аюултай мөнгөн ус гэх бодисыг дээрэмдэж, тээвэрлэсэн,

5. Э.Ганболд нь Ц.Гантулга, Г.Рэнцэнмядаг, Э.Түвшин-Эрдэнэ, Ц.Ганболд, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, М.Өгөөмөр, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нартай бүлэглэн 32.2 кг битүүмжилсэн савтай мөн “коко кола” гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах үед бусдад зарж борлуулах гэсэн үйлдэлд хамтран оролцсон,

6. Г.Рэнцэнмядаг нь Ц.Гантулга, Э.Ганболд, М.Өгөөмөр, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, Э.Түвшин-Эрдэнэ, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нартай бүлэглэн 32.2 кг битүүмжилсэн савтай “коко кола” гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах үед бусдад зарж борлуулах гэсэн үйлдэлд хамтран оролцсон,

7. Ц.Гантулга нь Ц.Ганболд, Г.Рэнцэнмядаг, Э.Ганболд, М.Өгөөмөр, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, Э.Түвшин-Эрдэнэ, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нартай бүлэглэн 32.2 кг битүүмжилсэн савтай “коко кола” гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах үед бусдад зарж борлуулах гэсэн үйлдэлд хамтран оролцсон,

8. Ц.Ганболд нь Ц.Гантулга, Г.Рэнцэнмядаг, Э.Ганболд, М.Өгөөмөр, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, Э.Түвшин-Эрдэнэ, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нартай бүлэглэн 32.2 кг битүүмжилсэн савтай “коко кола” гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах үед бусдад зарж борлуулах гэсэн үйлдэлд хамтран оролцсон,

9. М.Өгөөмөр нь Ц.Гантулга, Г.Рэнцэнмядаг, Э.Ганболд, Ц.Ганболд, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, Э.Түвшин-Эрдэнэ, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нартай бүлэглэн 32.2 кг битүүмжилсэн савтай  “коко кола” гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах үед бусдад зарж борлуулах гэсэн үйлдэлд хамтран оролцсон,

10. Б.Даваасүрэн нь Ц.Гантулга, Г.Рэнцэнмядаг, Э.Ганболд, Ц.Ганболд, М.Өгөөмөр, Х.Сонинцэцэг, Э.Түвшин-Эрдэнэ, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нартай бүлэглэн 32.2 кг битүүмжилсэн савтай  “коко кола” гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах үед бусдад зарж борлуулах гэсэн үйлдэлд хамтран оролцсон,

11. Х.Сонинцэцэг нь Ц.Гантулга, Г.Рэнцэнмядаг, Э.Ганболд, Ц.Ганболд, Б.Даваасүрэн, М.Өгөөмөр, Э.Түвшин-Эрдэнэ, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нартай бүлэглэн 32.2 кг битүүмжилсэн савтай  “коко кола” гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах үед бусдад зарж борлуулах гэсэн үйлдэлд хамтран оролцсон,

12. Х.Наранбаатар нь Ц.Гантулга, Г.Рэнцэнмядаг, Э.Ганболд, Ц.Ганболд, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, М.Өгөөмөр, Э.Түвшин-Эрдэнэ, Б.Нандин, Б.Бямбадорж нартай бүлэглэн 32.2 кг битүүмжилсэн савтай  “коко кола” гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах үед бусдад зарж борлуулах гэсэн үйлдэлд хамтран оролцсон,

13. Б.Нандин нь Ц.Гантулга, Г.Рэнцэнмядаг, Э.Ганболд, Ц.Ганболд, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, М.Өгөөмөр, Х.Наранбаатар, Э.Түвшин-Эрдэнэ, Б.Бямбадорж нартай бүлэглэн 32.2 кг битүүмжилсэн савтай “коко кола” гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах үед бусдад зарж борлуулах гэсэн үйлдэлд хамтран оролцсон,

14. Б.Бямбадорж нь Ц.Гантулга, Г.Рэнцэнмядаг, Э.Ганболд, Ц.Ганболд, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, М.Өгөөмөр, Х.Наранбаатар, Э.Түвшин-Эрдэнэ, Б.Нандин нартай бүлэглэн 32.2 кг битүүмжилсэн савтай  “коко кола” гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах үед бусдад зарж борлуулах  үйлдэлд хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Түмэндэмбэрэлийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар, Ц.Оюун-Очир, Ё.Мөнх-Эрдэнэ, Э.Даажамба нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар, Э.Ганболд, Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга, Ц.Ганболд, М.Өгөөмөр, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх  хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Даажамба, Ё.Мөнх-Эрдэнэ, Ц.Оюун-Очир нарын өмгөөлөгч П.Батсүрэн, П.Одонтунгалаг нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг хүлээн авч, хэлэлцэн хэргийг прокурорт буцаасан байна.

Хэрэгт гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн эсэх, уг ажиллагааг хуулийн хүрээнд явуулсан эсэх, уг ажиллагаагаар ямар баримт цуглуулсан, уг баримтыг хэрхэн бэхжүүлсэн нь тодорхойгүй байна. Тухайлбал П.Сандагсүрэн, Нэргүй нарын үйлдлийг нарийвчлан шалгах, гүйцэтгэх ажиллагаа хийсэн нэрээр бусдаар гэмт хэрэг үйлдүүлсэн эсэхийг шалгах зайлшгүй шаардлагатай байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтдээ дурдсан:

1. П.Сандагсүрэн нь Цагдаагийн албан тушаалтан мөн эсэх,

2. Тухайн хэргийн явцад П.Сандагсүрэн нь албан үүргээ хэрэгжүүлж ажил үүргээ гүйцэтгэж байсан эсэх,

3. П.Сандагсүрэн нь Цагдаагийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх,

4. Хүн бүр эрхэлсэн ажил албан тушаалын байдлыг харгалзахгүйгээр хууль шүүхийн өмнө тэгш эрх эдлэхээр хуульчилсан байхад П.Сандагсүрэн нь яагаад гэрчээр худал мэдүүлэг өгсөн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тогтоож өгнө үү гэснийг мөн шалгах үндэслэлтэй байна.

Түүнчлэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах үед бусдад зарж борлуулах гэсэн үйлдэлд хамтран оролцсон гэх шүүгдэгч нарын үйлдлийг нягтлах нь зүйтэй байна.

Иймд М.Түмэндэмбэрэл, Ц.Оюун-Очир, Ё.Мөнх-Эрдэнэ, Э.Даажамба, Э.Ганболд, Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга, Ц.Ганболд, М.Өгөөмөр, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нарт холбогдох 2016 2501 2640 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.Түмэндэмбэрэл, Ц.Оюун-Очир, Ё.Мөнх-Эрдэнэ, Э.Даажамба, Э.Ганболд, Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга, Ц.Ганболд, М.Өгөөмөр, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Ундраххэрлэн бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүх хэргийг хүлээж аваад яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн тухай шүүгчийн захирамж хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Анхан шатны шүүх яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсний дараа эрүүгийн шүүх хуралдааныг хийхээр 3 удаа хуралдааны товыг зарласан боловч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байдаг.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулсан нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-д “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж гарсан тул анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар 2 дахь заалтыг зөрчсөн байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Ц.Оюун-Очир, Ё.Мөнх-Эрдэнэ, Э.Даажамба нарын өмгөөлөгчид дараах хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн хэргийг прокурорт буцаасан байна. Үүнд:

1. П.Сандагсүрэн нь Цагдаагийн албан тушаалтан мөн эсэх,

2. Тухайн хэргийг явцад П.Сандагсүрэн нь албаны үүргээ хэрэгжүүлж, ажил үүргээ гүйцэтгэж байсан эсэх,

3. П.Сандагсүрэн нь Цагдаагийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх,

4.  Хүн бүр эрхэлсэн ажил албан тушаалын байдлыг харгалзахгүйгээр хууль шүүхийн өмнө тэгш эрх эдлэхээр хуульчилсан байхад П.Сандагсүрэн нь яагаад гэрчээр худал мэдүүлэг өгсөн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тогтоож өгнө үү гэснийг шалгах үндэслэлтэй.

Мөн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах үед бусдад зарж борлуулах гэсэн үйлдэлд хамтран оролцсон гэх шүүгдэгч нарын үйлдлийг нягтлах нь зүйтэй байна гэжээ.

Шүүх хуралдааныг урьд нь 3 удаа хойшлуулах явцад шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг хангахаар удаа дараа хойшлуулж байсан ба энэ ажиллагааны явцад гүйцэтгэх ажиллагааны материалыг хэрэгт нотлох баримтаар гаргуулан авч хэрэгт хавсаргасан байгаа болно.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад дээрх үйл баримтын талаар огт яригдаагүй байдаг ба зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч нар энэ тухай ярьсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Хүсэлтэд дурдсан ажиллагааг өмгөөлөгч нар нь шүүхэд удаа дараа гаргаснаар холбогдох нотлох баримтуудтай танилцан гаргуулан авч хэрэгт хавсаргасан атлаа дээрх үндэслэлүүдээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.

 

Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлчихээд урьдчилсан хэлэлцүүлэг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх саналтай байна ...” гэв.

 

Шүүгдэгч М.Түмэндэмбэрэлийн өмгөөлөгч Н.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжийг дэмжиж байна, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Ц.Оюун-Очир, Ё.Мөнх-Эрдэнэ, Э.Даажамба нарын өмгөөлөгч Ц.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан талбайртаа: “... Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх М.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт нь  хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд М.Түмэндэмбэрэл, Ц.Оюун-Очир, Ё.Мөнх-Эрдэнэ, Э.Даажамба, Э.Ганболд, Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга, Ц.Ганболд, М.Өгөөмөр, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд заасан заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 

Иймд шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, яллагдагч нар гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 885 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.Түмэндэмбэрэл, Ц.Оюун-Очир, Ё.Мөнх-Эрдэнэ, Э.Даажамба, Э.Ганболд, Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга, Ц.Ганболд, М.Өгөөмөр, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч М.Түмэндэмбэрэл, Ц.Оюун-Очир, Ё.Мөнх-Эрдэнэ, Э.Даажамба, Э.Ганболд, Г.Рэнцэнмядаг, Ц.Гантулга, Ц.Ганболд, М.Өгөөмөр, Б.Даваасүрэн, Х.Сонинцэцэг, Х.Наранбаатар, Б.Нандин, Б.Бямбадорж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үлдээсүгэй.

         3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧИД                                          М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ