Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 81

 

2020       01          23                                  2020/ШЦТ/81

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,

  шүүгдэгч Г.Э ,

  шүүгдэгч Б.С ,

  шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Г.Э , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.С  нарт холбогдох эрүүгийн 1911023911114 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овгийн Г.Э , 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 10-530 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар

Боржигон овгийн Б.С , 1984 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 9-484 тоотод оршин суух, ял шийтгэлгүй регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Э  нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Одбаярын пүүзийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Г.Одбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.С  нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Одбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан пүүзийг хүч хэрэглэн дээрэмдэж авсныг мэдсээр байж уг пүүзийг зарж олсон орлогоос Г.Э тай хамт ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Шүүгдэгч Б.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 12/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-15/,

Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 30-31/,  

            Хохирогч Г.Одбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт ах О.Эрдэнэбилэгийн гэрт очих гээд явж байгаад Чулуут нэртэй дэлгүүрийн ойролцоо үл таних 2 хүн архи уугаад сууж байснаа намайг миний өмсөж явсан пүүзийг зодож байгаад дээрэмдсэн залуу болох надад үзүүлсэн зураг дээрх Г.Э  дуудаад гундаж явна уу ахын дүү 100 гр татах уу гэхээр нь байвал тэгье л даа гэж хэлсэн чинь байж бай гэж хэлээд би худлаа гэж бодоод цаашаа чигээрээ зам дагаад явж байсан чинь нөгөө архи уугаад сууж байсан хоёр хүний нэг нь над руу чиглээд ирж байгаад намайг нэлээд зайтай явж байхад хөөе хөөе нааш ир гээд намайг гараараа далласан тэгэхэд нь цуг архи ууж байсан зураг дээрх Сайнхүү нь цаанаа сууж байсан тэгээд "Энхбаатар гэх хүн над дээр ирээд бид хоёр уулзаад хажууханд байх худаг дээр ирээд би урд өдөр нь архи уусан байсан болохоор бие өвдөөд байсан. Тэгээд доошоо суугаад бөөлжсөн чинь нөгөө ах аяга олоод ирье гэж хэлээд цаашаа яваад минут хүрэхгүй хуванцар 1 удаагийн аяга авч ирээд надад нэг жоохон архи байна ийшилж байгаад ууя гэж хэлээд цуг явсан тэгээд цуг явж байсан Сайнхүү нь цаана суугаад энэ хүнийг авч явахгүй юм уу гэж би хэлсэн чинь яах юм бэ? Жоохон архи байгаа хоёулаа хуваагаад ууя гээд бид хоёр намайг дээрэмдсэн газар болох далан давхрын хашаа болон өөр нэг төмөр цэнхэр өнгийн хашааны голд байх газарт суугаад ойр зуурын зүйл ярьж байгаад надад өөртөө байсан архинаас 20 гр орчим хийж өгөхөөр нь тэрийг нь татаад өөртөө архи хийж уугаад архи дууссан юм тэгэхэд энэ хооронд Сайнхүү анх сууж байсан газраасаа бид хоёр дээр ирээгүй юм. Тэгээд Г.Э  гэх хүн намайг ийшилье ээ би эхнэрээс нэг юмны мөнгө авах гэж байна гэж хэлээд намайг татаад цаашаа хашаа руу авч явах гээд байхаар нь дүү нь яг одоо болсон одоо ахын ажил дээр очоод сайхан хоол идлээ энэ манай ахын ажил байгаа юм гээд ахын ажлыг зааж өгсөн тэгсэн чинь Г.Э  гэх хүн чи манай гэрийг голоод байгаа юм уу пизда гээд сонин ааш зан гаргахаар нь намайг дээрэмдэх гээд байна гэж гадарлаад цаашлаад зугтаад архи ууж байсан газраасаа хэдэн алхмын цаана хашааны буланд шарилжны хажууд ирээд уруу газар байсан болохоор хөл алдаад унасан чинь Г.Э  гэх хүн миний араас ирээд дээрээс гараараа толгой болон нүүрэн тус газарт учир зүггүй цохихоор нь би ахаа боль ёо гээд зөндөө гуйсан боловч болихгүй цохиж байгаад алив наад пүүзээ тайл гээд эхлээд миний нэг талын хөлийн пүүзийг тайлж аваад нөгөө талыг нь би өөрөө тайлж өгсөн тэгээд миний пүүзийг аваад алив бос намайг дагаж яваад тавчик авбал ав гэж хэлэхээр нь үгүй үгүй гэж хэлсэн тэгээд Г.Э  нь цаашаа явахаар нь би доошоо зам дагаад алхаж явж байгаад нэг авто угаалгын газраас гутал олж өмсөөд ээжтэйгээ утсаар холбогдож байгаад ээж ирээд цагдаа дуудсан. ...Намайг Г.Э  дээрэмдэж байгааг Сайнхүү тухайн үед бол мэдээгүй хэрэг болсон газраас нэлээд зайтай доор сууж байсан. Харин сүүлд пүүз аваад явсны дараа болон тэрнээс өмнө мэдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. ...Нэхэмжлэх зүйлийн хувьд гэвэл дээрэмдүүлсэн пүүзийг буцааж цагдаа дээр байхад авсан. Харин зодуулсан асуудал эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэсэн Томографт харуулсан зардал, эм тариа зэргийг авсан, нааш цааш явсан зардал гээд нийтдээ 350.000 орчим төгрөгийг зарцуулсан түүнийгээ гаргуулаад авчихвал надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 37-39/,

Гэрч Н.Эрдэнэсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 09 сарын 11-ны өдрийн 17 цагийн орчимд Хүчит шонхор зах дээр мах үүрээд байж байтал хоёр хүн хүрч ирээд надад цагаан өнгөтэй пүүзийг 40.000 төгрөгт зарна гэхээр нь би 10.000 төгрөг бэлнээр нь өгөөд худалдаж авсан. ...Орос шиг царайтайг нь танихгүй нөгөөхийг нь Сайнаа гээд Хүчит шонхор дээр архи уудаг ах байдаг. ...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 40/,

Гэрч О.Ганчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ харих гээд хорооллын эцэст явж байхад одоо санахгүй байна үл таних дугаараас миний 88145405 дугаар руу залгаад утсаа авахад миний хүү Г.Одбаяр залгаад ээжээ би О.Эрдэнэбилэг ахын ажил руу очиж унтах гээд явж байгаад замдаа тааралдсан хүнд дээрэмдүүлсэн талаар хэлсэн юм. Тэгээд гуталгүй, зодуулчихлаа, хөл нүцгэн явж чадахгүй байна гэж хэлхээр нь би байгаа газрыг нь заалгаад яваад очиход Г.Одбаяр нь зурагтын эцсийн ойролцоо байх Сод Монгол шатахуун түгээх станцын замын эсрэг талд байж байсан тэгээд Г.Одбаяртай уулзаад юу болсон талаар асуухад өөрийн дүү Халиуны гэрээс гараад ах Эрдэнэбилэгийн ажил дээр очих гэж байгаад өглөө гараад алхаж яваад замдаа үл таних архи ууж байсан хоёр хүнтэй уулзаад нэгэнтэй нь цаана очиж архи уусан гэсэн тэгээд салаад явах гэсэн чинь нөгөө цуг архи уусан нэг залуу нь Г.Одбаярыг цуг явж архи ууя гэхээр нь үгүй ээ би явахгүй гэж хэлсэн чинь чи яах гээд байгаа юм гээд агсраад байхаар нь Г.Одбаяр явах гэсэн боловч явуулахгүй араас нь ирээд газар унагаж байгаад түүнийг зодож байгаад байгаад наад пүүзээ тайл гэж хэлсэн гэсэн тэгээд миний хүү Г.Одбаяр нь архи уусан бие нь сулраад явж байсан болохоор айгаад өөрөө нэг пүүзээ тайлаад өгсөн гэсэн тэгээд нөгөө залуу нь цуг явах уу гэхээр нь үгүй ээ үгүй гэж хэлээд зугтааж яваад ахынхаа ажил дээр очоод хүн байхгүй болохоор нь цаашаа хүний утас гуйж над руу залгаад би ирж аваад түүнийг дагуулж яваад цагдаагийн 102 дугаар руу залгаад цагдаа ирээд ойр орчимд хайсан боловч олдоогүй байгууллагын хяналтын камер шүүж үзэх гэсэн боловч болохгүй болохоор нь цагдаагийн хэлтэс рүү явж байгаад манай хүү Г.Одбаяр нь өөрийнх нь пүүзийг дээрэмдсэн залуу болон өмнө нь цуг архи уугаад зогсож байсан залуу хоёрыг Хүчит Шонхор захын үүдэнд явж байхыг хараад цагдаа руу залгаж хэлээд цагдаагийн машинтай хүмүүс ирж нөгөө хоёр залууг ирж аваад эрүүлжүүлэх саатуулах байр луу авч явсан. Тэгээд намайг очиход манай хүү Г.Одбаяр намайг харахад ил харагдах нүүрэн тус газарт нь бага зэрэг шархтай байсан тэгээд өөрийнх нь толгой өвдөөд байна гээд дуу нь цаашаа орсон байсан болохоор шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлэхэд толгой нь хавагнасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх 45-46/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №11094 дүгээр дүгнэлтэд: “...Г.Одбаяр-н биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 52/,

Дамно ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд: “...2019 оны 05 дугаар сард их дэлгүүрээс худалдаж авсан, хуучин өмсөж байсан пүүз зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 124.500 төгрөг...” гэх үнэлгээ /хх 54-55/,   

Шүүгдэгч Г.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгаас ирээд Дэнжийнд 1000-н орчимд байх зүс таних айлд орох үед тэдний гэрт Сайнхүү байж байсан. Тэгээд бид ойрд уулзаагүй гээд ганц юм хувааж уухаар болоод гарч дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай хараа нэртэй архи авч уугаад тэр өдрөө тэр айлдаа хоноод өглөө нь Сайнхүү бид хоёр гарч яваад дэлгүүрээс хамаг монгол нэртэй архийг аваад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг дугаарыг нь мэдэхгүй усны худгийн хажууд уугаад хоёулаа сууж байсан тухайн үед Сайнхүү нэлээд муудсан би ч гэсэн муудсан байсан тэгээд бид хоёрын хажуугаар гарсан нэг залуу нэлээд бие нь таруу байдалтай гарахад Сайнхүү тэр залуугийн пүүзийг гоё ориг пүүз байна гэж ярьж байсан. Тэгээд хажуугаар өнгөрсөн тэр залуу бид хоёр дээр ирээд шартаад байна ганц хийгээд өгчих гэж хэлэхээр нь эхлээд байхгүй гэж хэлсэн чинь хажууд байгааг харсан бололтой явахгүй байсан тэгээд Сайнхүү худгийн цаашаа яваад бөөлжөөд сууж байхаар нь би хохирогчийг дагуулаад цаашаа зам хөндлөн гараад хашааны буланд очиж жоохон үлдсэн архиа нэг нэг хийж уугаад нөгөө залуу сайхан болчихлоо одоо дүү нь ахынхаа гэрт очиж ганц юмны мөнгө аваад хүрээд ирье гэхээр нь яахын яахын гэж хэлсэн тэгээд тэр залуу босоод яваад өгөхөөр нь тухайн үед Б.С  уг залуугийн пүүзийг ориг пүүз байна гэж ярьж байсан болохоор архи уусан халуундаа араас нь нааш ир гээд том дуугараад гүйгээд очсон чинь нөгөө залуу газрын уруу хөл алдаад унасан юм. Тэгэхээр нь би тэр залууг пүүзээ тайл гээд хэлсэн чинь нэгийг нь өөрөө тайлаад би нэгийг нь тайлж авсан. Тэгээд хохирогчийн пүүзийг нь тайлж аваад Хүчит Шонхор захын зүгтээ явсан чинь нөгөө залуу миний зүгийн эсрэг тал руу яваад өгсөн тэгээд би цааш Хүчит Шонхор зах руу явж байгаад захын наад ойролцоо тааралдаад Сайнхүү намайг хаашаа явчив гэж хэлэхээр нь би хохирогчийн пүүзийг дээрэмдэж авсан талаараа хэлээд бид хоёр хохирогчийн пүүзийг нь Хүчит Шонхор зах дотор ороод Сайнхүүгийн танил гэх залууд 10.000 төгрөгөөр зарж борлуулаад архи авч уугаад байж байгаад Хүчит Шонхор захын үүдэнд цагдаа болон хохирогчийн залуугийн хамт явж байхад нь баригдаад эрүүлжүүлэх саатуулах байранд орсон...” гэх мэдүүлэг /хх 70-73/,

Шүүгдэгч Б.С  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Галсайхан гэх айлын гэрт байж байхад гаднаас манай найз Г.Э  нь Өмнөговь аймагт ажил хийж байгаад ирлээ гээд тэр шөнөө тэдний гэрт бид нар архи ууж хоносон юм. Тэгээд маргааш нь Г.Э  бид хоёр Галсайханы гэрээс гараад дэлгүүр ороод 1 шил архи авч уугаад дахиж нэг шил архи аваад уугаад замын хажууд байх усны худаг дээр уусан юм. Тэгээд тухайн үед бид хоёрын хажуугаар нэг үл таних залуу өнгөрч явсан. Тэгээд урд шөнө нь нэлээд архи уусан байсан өглөө нь босоод дахиад Г.Э ын хамтаар 2 шил архийг уусан байсан болохоор тэр залуу ирчхээд нэг юм яриад зогсоод байх шиг байсан тэгээд би дотор муухайраад цаашаа яваад бөөлжиж байгаад эргээд хүрээд ирсэн Г.Э  тэр залуу хоёр алга болсон байсан. Би хэсэг зуур сууж байгаад арай гайгүй болохоор нь Г.Э ыг хайгаад явж байгаад Хүчит Шонхор захын булан дээр уулзсан юм тэгэхдээ цагаан өнгийн хохирогчийн пүүзийг өмсөж байсан пүүзийг аваад явж байсан тэгээд би юу болсон талаар асуухад нөгөө залуутай цуг архи ууж байгаад пүүзийг нь аваад ирлээ гэж хэлхээр нь хохирогчийг асуухад яваад өгсөн гэж хэлсэн тэгээд би хохирогчийн пүүзийг дээрэмдэж авч гэж ойлгосон. Тэгээд тэр үед архи уусан байсан болохоор энийг зарж нэг юм авч ууя гэхээр нь Хүчит Шонхор зах руу ороод мах үүрдэг ажил хийдэг зүс таних залууд 10.000 төгрөгөөр зараад архи авч ууж байгаад удалгүй цагдаад захын үүдэнд баригдсан...” гэх мэдүүлэг /хх 74-77/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 91, 92/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 66, 69/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 88/, шүүгдэгч Г.Э т холбогдох шийтгэх  тогтоолын хуулбар /хх 94-97/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3/27946, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/2041 дугаар албан бичгүүд /хх 120-121/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Э  нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Одбаярын пүүзийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Г.Одбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.С  нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Одбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан пүүзийг хүч хэрэглэн дээрэмдэж авсныг мэдсээр байж уг пүүзийг зарж олсон орлогоос Г.Э тай хамт ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-15/, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 30-31/, хохирогч Г.Одбаярын “...Г.Э  гэх хүн миний араас ирээд дээрээс гараараа толгой болон нүүрэн тус газарт учир зүггүй цохихоор нь би ахаа боль ёо гээд зөндөө гуйсан боловч болихгүй цохиж байгаад алив наад пүүзээ тайл гээд эхлээд миний нэг талын хөлийн пүүзийг тайлж аваад нөгөө талыг нь би өөрөө тайлж өгсөн тэгээд миний пүүзийг аваад алив бос намайг дагаж яваад тавчик авбал ав...” гэх мэдүүлэг /хх 37-39/, гэрч Н.Эрдэнэсүрэнгийн “...2019 оны 09 сарын 11-ны өдрийн 17 цагийн орчимд Хүчит шонхор зах дээр мах үүрээд байж байтал хоёр хүн хүрч ирээд надад цагаан өнгөтэй пүүзийг 40.000 төгрөгт зарна гэхээр нь би 10.000 төгрөг бэлнээр нь өгөөд худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх 40/, гэрч О.Ганчимэгийн “...Г.Одбаяр явах гэсэн боловч явуулахгүй араас нь ирээд газар унагаж байгаад түүнийг зодож байгаад байгаад наад пүүзээ тайл гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх 45-46/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №11094 дүгээр дүгнэлт /хх 52/, дамно ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээ /хх 54-55/, шүүгдэгч Г.Э ын “...Тэгээд хохирогчийн пүүзийг нь тайлж аваад Хүчит Шонхор захын зүгтээ явсан чинь нөгөө залуу миний зүгийн эсрэг тал руу яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 70-73/, шүүгдэгч Б.С гийн “...Би хэсэг зуур сууж байгаад арай гайгүй болохоор нь Г.Э ыг хайгаад явж байгаад Хүчит Шонхор захын булан дээр уулзсан юм тэгэхдээ цагаан өнгийн хохирогчийн пүүзийг өмсөж байсан пүүзийг аваад явж байсан тэгээд би юу болсон талаар асуухад нөгөө залуутай цуг архи ууж байгаад пүүзийг нь аваад ирлээ гэж хэлхээр нь хохирогчийг асуухад яваад өгсөн гэж хэлсэн тэгээд би хохирогчийн пүүзийг дээрэмдэж авч гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх 74-77/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/2041 тоот албан бичигт “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э  /НЮ83122373/-г 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгэжээ. ...Ялтан Г.Э  нь өнөөдрийн байдлаар торгох ялыг биелүүлээгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хэрэгт торгох ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэнэ үү...” гэснийг үндэслэн шүүгдэгч Г.Э т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 800.000 төгрөгийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нийт биечлэн эдлэх ялыг тогтоов.  

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогч Г.Одбаяр нь “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Э  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.С гийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 21 хоногийг эдлэх ялаас хасаж тооцож, шүүгдэгч Г.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Г.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Боржигон овгийн Б.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлого гэдгийг нь мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм тус  тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон шүүгдэгч Г.Э т оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 30 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 30 хоногийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 800.000 төгрөг буюу 800 нэгжээр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 24 хоногоор тогтоосугай.  

5. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С гийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 21 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Э  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай. 

7. Шүүгдэгч Б.С , Г.Э  нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг талууд эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН