Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

2020         02         04                                   2020/ШЦТ/110       

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Хохирогч Б.Доржзодов,

Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож /ҮД:2148/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рэнцэн овогт Түмэнжаргалын Энхтайванд холбогдох эрүүгийн 190904651341 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, Уран барималч, хар төмрийн дархан мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч гэх, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 22 дугаар байр 57 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Рэнцэн овогт Т Э, /РД:ЛЮ90111275/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: / 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 1049 тоот яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 12-аас 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливууд шөнийн цэнгээний газарт “Бүжгийн талбай дээр бүжиглэж байхдаа мөрлөлөө" гэх шалтгаанаар иргэн Б.Доржзодовтой маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүнд цус хуралт, баруун дээд нэгдүгээр шүдний хугарал, зүүн дээд хоёрдугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстад цус хуралт гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 190904651341 дугаартай хэргээс дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Э нь мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 12-ны 23 цагийн үед “Холливүүд” бааранд орсон юм тэгээд бөөнөөрөө сууж байгаад нэг нэг ширхэг пиво захиалж уугаад сууж байтал нэг өндөр, цагаан майктай залуу хүмүүстэй муудалцаад яваад байсан. Тэгэхээр нь манай найз Шагай бид 2 очиж салгасан юм. Тэгтэл хамгаалагч нар ирээд нөгөө цагаан майктай залууг гадагш гаргасан. Ингээд би найзуудтайгаа бүжиглэж байтал нөгөө залуу буцаж орж ирээд бааранд дотор холхиод байсан ба хэсэг хугацааны дараа бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад би санаандгүй нөгөө залуугийн биенд нь хүрчихсэн юм. Тэгээд би уучлалт гуйгаад гар барьсан. Тэгтэл миний гарыг тавихгүй татаад алганыхаа ар хэсгээр зүүн шанаа руу маань нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах зорилгоор зөрүүлээд гараараа эрүү хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Тэгтэл хажуунаас цагаан майктай залуугийн найз бололтой залуу ирээд миний зүүн шанаа руу гараараа 2 удаа цохьсон. Яг тэр үед манай найз Билэгнүдэн намайг татаж салгасан. Тэр залуу намайг цохихоор нь би өөрийгөө хамгаалах зорилгоор цохьсон. Тухайн үед эрүү хөндүүртэй байсан. Одоо зүгээр болсон. Өөр гэмтэл учраагүй. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг бүгдийг нь би учруулсан гэдэг нь эргэлзээтэй байна. Хохирогч өөрөө надад надтай маргалдахаас өмнө болон дараа өөр хүмүүстэй маргалдаж зодолдсон гэдгээ хэлж байсан. Найзууд маань маргаан болоход хажууд байсан...гэх, Би Доржзодовын баруун эрүү шанаа хэсэг рүү нь гараараа 1 удаа цохьсон. Тухайн хэсэгт буюу баруун талын эрүү шанаа хэсэгт цохьсоны улмаас уг гэмтлүүд учирсан байж болзошгүй гэх  мэдүүлэгүүд ” /хх-ийн 27-30, 50  дугаар хуудас/

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “  2019.11.12- нд шөнийн 23:00 цагт Шагайхүү, Амартүвшин Билэгнүдэн гэх гурван найзтайгаа Холливүүд бааранд орсон. Хэдэн хүмүүс муудалцаад байхаар салгасан, бие засах өрөө рүү орж гарч ирээд Шагайхүүтэй хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад хохирогчтой шүргэлцээд эргэж хараад гар барьж, чихэнд нь ойртоод уучлаарай гээд хэлсэн чинь намайг цохьсон. Тэгэхээр нь өөрийгээ хамгаалах зорилгоор хохирогчийг нэг удаа цохьсон. Манай найзууд бид хоёрыг салгаж байхад хажуунаас өөр нэг хүн Доржзодовыг цохиж байгаа нь харагдсан. Тухайн үед би өөрийгээ буруутай гэж бодоогүй...” гэв.

Хохирогч Б.Доржзодов мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “…2019 оны 11 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливууд бааранд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг хүнтэй шүргэлцсэн юм. Тэгээд уучлалт гуйгаад гар барьсан тавихгүй байхаар нь би цээж рүү нь түлхсэн, тэгтэл миний эрүү, ам хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. ...тэгээд би араар нь тойрч гүйгээд салгах гэтэл намайг анх цохисон залуу дахиад миний эрүү рүү гараараа нэг удаа цохиход нь би газар унасан. ...миний эрүү ам хэсэгт учирсан гэмтлийг Энхтайван гэх эрэгтэй учруулсан, миний зүүн нүдний орчим үүссэн гэмтлүүд нь Энхтайванд зодуулахаас өмнө үүссэн байсан юм. ...би шүдээ янзлуулмаар байна, шүдний эмнэлэгт үзүүлээд нэхэмжпэл гаргасан түүнийг болон компьютер томографийн зургийг нэхэмжилнэ..гэх мэдүүлэг”    / хх-ийн 5 дүгээр хуудас/,

                 Гэрч Х.Шагайхүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Энхтайванд зодуулсан гэх залуу хүмүүстэй маргаан үүсгээд амгалан тайван байдал алдагдуулаад байхаар нь Энхтайван бид 2 салгаад гаргасан юм. Энхтайван бид 2 бүжгийн талбай дээр бүжиглэж байсан хүмүүс орлилдоод байхаар нь эргээд харсан үймэн болж байсан ба хамгаалагч нар салгаж байсан. ...баарны үүдэнд зогсож байтал хамгаалагч нар Энхтайваныг ганцааранг нь камерын өрөө рүү авч яваад цагдаа нар ирсэн. ...Энхтайваны хэлснээр талбай дээр шүргэлцээд гар барихад өөдөөс нь тохойгоороо цохисон тэгэхээр нь Энхтайван зөрүүлээд цохисон гэж хэлсэн. Түүнээс өөрөөр хэн, хаана, хэдэн удаа цохисныг мэдэхгүй...бид 3 салгасан болохоос маргаан зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 8 дугаар хуудас/

                 Гэрч Г. Билэгнүдэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ Би 2019 11 сарын 12- наас 13 нд шилжих шөнө найз Энхтайван, Шагайхүү, Амартүвшин нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” нэгтэй баарнд орсон бөгөөд бүжгийн талбайн хажуу талын ширээнд сууцгаагаад хэдэн пиво ууцгаасан юм. Ингээд Амартүвшин бид 2 00-ийн өрөөн хажууд байх тамхины өрөө рүү орчихоод гарч ирээд ширээн дээр суутал манай 2 бүжиглэж байсан. Төд удалгүй бүжгийн талбайд бужигналдаад байхаар нь очтол манай 2 найз хүмүүстэй барьцалдаад байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

                 Гэрч Н.Амартүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “... баарны 00-ийн өрөөнөөс гарч ирсэн бүжгийн талбай дээр зодоон болж байсан. Тэгээд би очтол Энхтайван цагаан майктай залуутай зодолдож байсан. Ингээд Энхтайваныг салгаад аваад гарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

                 Шинжээч эмч Т.Чимэд-Очирын "... эрүүнд цус хуралт, баруун дээд 1-р шүдний хугарал, зүүн дээд 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстад цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд юм...Дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

                    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн  ¹13755 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Доржзодовын биед зүүн нүдний ухархайн дээд, дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, зүүн мөрөнд цус хуралт, баруун дээд 1-р шүдний хугарал, зүүн дээд 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдагдуулна.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэжээ. /хх-ийн 12 дугаар хуудас/

                 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “... цагаан өнгийн майктай эрэгтэй үл мэдэг хөдөлгөөн хийхэд цаана нь байсан хүн түүнийг цохиж, цагаан майктай эрэгтэй арагшаа савагдаж байгаа нь харагдав. Ингээд хүмүүс бужигналдаж цагаан өнгийн майктай эрэгтэй дэлгэцний доод хэсэгт харагдах ширээний доогуур унаж, түүний дээр цайвар өнгийн юүдэнтэй цамцтай эрэгтэй суугаад толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиод хүмүүс татаж босгон холдуулж байгаа нь харагдав...” гэх /хх-ийн 20 дугаар хуудас/

                 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 33 дугаар хуудас /

                 Шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт / хх-ийн 34 дүгээр хуудас/

                 Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 35 дугаар хуудас/

                 Нэхэмжлэх /хх-ийн 39 дүгээр хуудас/

                 Гэрч Б. Сонинбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ 2019 оны 10 сарн 12-ноос 13 нд шижих шөнө өөрийн хамгаалагч хийдэг Холливууд баарнд ажлаа хийж байсан ба баарны хаах цаг болсон байсан тул гаднаас хүн оруулахгүй гээд үүдэнд байж байтал ажлын хүмүүс бүжгийн талбай дээр зодоон болж байна гэж дуудахаар нь очтол 2 өөр ширээнд сууж байсан хүмүүс хоорондоо маргалдсан байдалтай байж байсан. Ингээд тэр хүмүүсийг салгаад хартал нэг залуугийнх нь шүд нь уначихсан байсан. Хэн яаж унагаасаныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/  зэрэг баримтууд болно.

                 Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

                 Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч  Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 12-аас 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливууд шөнийн цэнгээний газарт хувийн таарамжгүй харьцаанаас болж иргэн Б.Доржзодовтой маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

             Хохирогч Б.Доржзодовын: “…2019 оны 11 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливууд бааранд ...бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг хүнтэй шүргэлцсэн юм. Тэгээд уучлалт гуйгаад гар барьсан тавихгүй байхаар нь би цээж рүү нь түлхсэн, тэгтэл миний эрүү, ам хэсэг рүү гараараа 2 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас /

                 Гэрч Н.Амартүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “... баарны 00-ийн өрөөнөөс гарч ирсэн бүжгийн талбай дээр зодоон болж байсан. Тэгээд би очтол Энхтайван цагаан майктай залуутай зодолдож байсан. Ингээд Энхтайваныг салгаад аваад гарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн  ¹13755 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Доржзодовын биед зүүн нүдний ухархайн дээд, дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, зүүн мөрөнд цус хуралт, баруун дээд 1-р шүдний хугарал, зүүн дээд 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдагдуулна.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэжээ. /хх-ийн 12 дугаар хуудас/

                 Шинжээч эмч Т.Чимэд-Очирын "... эрүүнд цус хуралт, баруун дээд 1-р шүдний хугарал, зүүн дээд 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстад цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд юм../хх-ийн 15-16 дугаар хуудас/

                 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “... цагаан өнгийн майктай эрэгтэй үл мэдэг хөдөлгөөн хийхэд цаана нь байсан хүн түүнийг цохиж, цагаан майктай эрэгтэй арагшаа савагдаж байгаа нь харагдав. Ингээд хүмүүс бужигналдаж цагаан өнгийн майктай эрэгтэй дэлгэцний доод хэсэгт харагдах ширээний доогуур унаж, түүний дээр цайвар өнгийн юүдэнтэй цамцтай эрэгтэй суугаад толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиод хүмүүс татаж босгон холдуулж байгаа нь харагдав...” гэх /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг талуудын хүсэлтээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан   нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

                 Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг цаг хугацааны хувьд хэзээ үүссэнийг тогтоогоогүй,  шүүгдэгч Т.Эы үйлдлээс болж ямар гэмтэл учирсан нь тодорхой бус, шинжээч эмчийг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан байцаалт аваагүй, гэрч нарын мэдүүлгээр хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй гэх зэрэг үндэслэлүүдээр шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар  гэмт хэргийн шинжгүй гэж үзэж  хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар, шүүгдэгч Т. Энхтайван нь “өөрийгээ хамгаалах зорилгоор хохирогчийг нэг удаа цохьсон” гэж дүгнэлт, тайлбар тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

                 Хохирогч Б. Доржзодов нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Т.Э миний эрүү ам хэсэг рүү гараараа 2 удаа цохисон, энэ гэмтлийг Энхтайван гэх эрэгтэй учруулсан. Харин нүдний орчим үүссэн гэмтлүүд нь Энхтайванд зодуулахаас өмнө үүссэн. Зүүн мөр дагз хуйханд үүссэн гэмтлийг   намайг унасан байхад цохисон залуу учруулсан” гэж өөрийн эрүүл мэндэд хохирол учруулсан этгээдийн талаар нэр заан тогтвортой мэдүүлсэн байна.

                 Дээрх  гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар, дүгнэлтэд заасан .... эрүүнд цус хуралт, баруун дээд 1-р шүдний хугарал, зүүн дээд 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстад цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж шинжээч эмч Т. Чимэдочир мэдүүлсэн /хх-ийн 16х/ байх  бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг судлахад цагаан өнгийн майктай эрэгтэйг баруун гараараа нүүрний хэсэгт цохиж байгаа бичлэг авагдсан бөгөөд энэ үйлдлээ шүүгдэгч хүлээн зөвшөөрч мэдүүлэхээс гадна өөрийгээ хамгаалахын тулд хохирогчийг цохисон гэж тайлбарлажээ.  Иймд шүүх шүүгдэгчийн санаатай үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох санал нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

                 Хохирогч Б. Доржзодов нь шүүгдэгчийг гараараа цааш түлхэж байгаа үйлдлийг  шүүгдэгч Т. Энхтайваны  эсрэг  хийсэн хууль бус халдлага гэж үзэх боломжгүй ба түлхэх  үйлдэл төгссөний дараа хийсэн хариу үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжийг хангахгүй байх тул шүүгдэгчийн “ өөрийгээ хамгаалахын тулд цохисон” гэх тайлбарыг мөн хүлээн авах боломжгүй ба харин хохирогчийн дээрх үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна гэж үзлээ.  

                 Иймд шүүгдэгч Т.Эгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хэргийг зүйлчлэл тохирсон гэж үзэж Т.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

                 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

                 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын…. эрүүл мэнд......-д  хууль бусаар санаатай буюу /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ”гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

                 Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Т.Э хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б. Доржзодов  нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлж, гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

                 Хавтаст хэрэгт хохирогчоос “Мегамед” ХХК-ны “Нэхэмжлэх“, “Эмчилгээний хэрэгцээ шаардлагын тодорхойлолт” /хх-ийн 39, 41 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байх ба дээрх баримт нь хохирогч Б.Доржзодовын баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал гэмтэлтэй холбоотой, түүнийг эмчлүүлэхэд шаардлагатай эмчилгээ болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул  зайлшүй гарах  зардлыг гэм буруутай этгээдээр урьдчилан төлүүлэх нь зүйтэй гэж үзэж  шийдвэрлэлээ.

Хоёр. Хүлээлгэх эрүүгийн хариуцлага талаар:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь   эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.  

Т.Эд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасаныг шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчоос нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 / таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Э нь чөлөөт уран бүтээлч, эрхэлсэн тодорхой ажилтай,  цалин хөлс орлоготой байх тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг  шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоов. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Си Ди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хавсарган үлдээх,  шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдав.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурсны улмаас олон нийтийн газар биеэ зөв зохистой авч яваагүй,  тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Рэнцэн овогт Түмэнжаргалын Энхтайванг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан зайлшгүй гарах зардал болох 3.455.000 /гурван сая дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч  Т.Эаас  гаргуулж хохирогч Б.Доржзодовт олгосугай.

  6 .  Шүүгдэгч Т. Энхтайван нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН