Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 93

 

2020       01          27                                   2020/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

улсын яллагч Б.Энхбат,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

шүүгдэгч У.Э , түүний өмгөөлөгч Б.Баттулга,

хохирогч Э.Мягмаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн У.Э д холбогдох эрүүгийн 1908009340687 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн У.Э , 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Өлзийт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 52 дугаар гудамжны 02 тоотод оршин суух хаягтай,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийг хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн прокурорын 688 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч У.Э  нь:

1. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-906Б тоот хашаанд байсан иргэн О.Ундрахбаярын эзэмшлийн агуулахын зорилгоор ашиглаж байсан 60 тонны чингэлгийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, монгол гэр, дөл зуух зэрэг эд зүйлсийг, чингэлгийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 4.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглан, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

2. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 41 дүгээр байрны тоглоомын талбайд насанд хүрээгүй буюу 9 настай А.Гарьдын эзэмшлийн унадаг дугуйг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 201.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 03 дугаар 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Лхагвадашийн эзэмшлийн 17-06 УБЗ улсын дугаартай Тоёота Ист маркийн автомашиныг “засаад өгье” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, түүний автомашиныг унаж яваад буцааж авчирч өгөхгүй хуурч, мэхлэн залилж, бусдад 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 03 дугаар 30-ны өдөр 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Начин Заан” ломбардын гадна иргэн Д.Энхцэцэгийн “Самсунг Эс-7” загварын гар утсыг “утсаар нь яриад өгье” гэж хэлнэ хууран авч, залилж, бусдад 175.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Жамбалдоржоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Гар утсаа өгч байгаач дансны дугаар тэмдэглээд өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Самсунг Эс-6 эджи загварын гар утсыг залилан авч иргэн О.Жамбалдоржид 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Ред рок” баарны гадаа иргэн Г.Банзрагчийг “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, Самсунг жи7 загварын гар утсыг нь залилан авч, 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Баатарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 39-14А тоот хашааны гадна байрлуулсан байсан иргэн Ч.Эрдэнэдалайн эзэмшлийн 95-21 УБД улсын дугаартай хар өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан нэвтэрч тээврийн хэрэгслийн их гэрэл 2 ширхэг, гупер, ком багаж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 798.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 07 дугаар 29-ний өдөр 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 13-10 тоот хашааны гадна байрлуулсан иргэн Д.Ганболдын эзэмшлийн 13-43 УНВ улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн хаалга нь онгорхой байхад нь нэвтэрч, Самсунг Эс 3ж загварын гар утас, цүнх, дайлантай хөөрөг, түрүүвч, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 759.800 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Хишиг-өндөр сумын төв 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Лхам-Отгоны эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэсэн “Эко Даюун” загварын мотоциклийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн иргэн У.Цэндсүрэнгийн эзэмшлийн “Хонда Кросс РХ” загварын мотоциклийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн Д.Баяндалайн хар өнгийн мотоциклийг залилан мэхэлж, бусдад 1.439.200 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Нисдэг машин” ХХК-ийн дэлгүүрийн орчимд урдын танил Э.Мягмаржаргалыг “гар утсаа түр өгч бай” гэж хуурч, “хүний данснаас мөнгө авах ёстой юмаа” гэж зохиомол байдлыг бий болгож Хуавей П20 лайте гар утсыг залилан авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирол төлбөр төлөх боломжгүй...” гэв. 

Хохирогч Э.Мягмаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...У.Э  манай ажил дээр ирээд гар утсаа өгчих, эгчтэй яриад чиний данс руу мөнгө шилжүүлэх гэсэн юм гээд миний гар утсыг авсан. Тэгээд намайг юм хийж байх хооронд хажуугаар гар утсаар яриад гар утсыг маань өгөөд, хэд хэд дахин буцааж авсан. Тэгээд 4 дэх удаагаа авахдаа намайг ажил хийж байхад миний гар утсыг аваад гарсан байсан. Араас нь залгахад машин байрлуулаад орно гэж хэлсэн ч орж ирээгүй. Удахгүй гар утас маань холбогдохоо больсон байсан. Гар утасны үнэлгээ болох 450.000 төгрөгөө нэхэмжилж байгаа...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 16, 164, 215, 2-р хх 16, 62, 145, 180, 231, 3-р хх 56, 107, 190/,

Хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 17-18, 2-р хх 183-186/,

Шүүгдэгч У.Э ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 118-121/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх 43-44, 2-р хх 83-84, 157-162, 3-р хх 83-84/,

Гэрч Б.Алтангадас нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын сүүл юм уу 11 дүгээр сарын эхний үеэр санагдаж байна. Манай урд хашаанд байсан улаан хүрэн өнгийн чингэлгийг цагаан өнгийн комби дөрвөлжин загварын суудлын автомашинтай хэдэн эрэгтэй хүмүүс ирээд доторх юмыг нь гаргаад араас нь том ачааны машин ирээд чингэлгийг дэргэд нь зогсож байсан. Тухайн үед өдөр 13-аас 14 цаг болж байсан санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг бол санахгүй байна. Би тухайн үед хүмүүс нь өөрийнхөө юмыг авч явах гэж байна гэж бодоод тоогоогүй юм. Тэгсэн өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд чингэлгээ алдсан байна гэж асуугаад явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 19-20/,

Гэрч Д.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын тойрог дээр өөрийн эзэмшлийн 65-61 УНУ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинаар ачаа ачиж, тээвэрлэдэг ажил хийдэг ба 2018 оны 10 дугаар сарын сүүлээр над дээр нэг залуу ирээд Тахилтаас монгол гэр ачих хэрэгтэй байна гээд бид хоёр үнэ тохироод түүний монгол гэр байгаа гэх газар луу хамт явсан юм. Тахилтад очиход 60 тонны улаан өнгийн чингэлгээс уг залуу хураалттай монгол гэрийг гаргаж ирээд миний машинд ачсан ба тэр гэрийг гаргаж ирсэн чингэлгийг тэр залуу бас өөр хүнд зарах гэж байгаа харагдсан. Тэгээд би монгол гэрийг ачаад буцаад Орбитын тойрог дээр ирэхэд нөгөө надаар гэр ачуулсан залуу одоо их орой болчихлоо маргааш өглөө эрт гэрээ авъя гээд надаа 100.000 төгрөг өгсөн юм. Тэгэхээр нь би түүний монгол гэрийг машиныхаа ачаанаас буулгалгүй хашаандаа хонуулсан юм. Маргааш нь нөгөө залуу чинь над дээр ирээд бид хоёр нөгөө монгол гэрийг нэгдүгээр хорооллын арын дэнжид байрлах нэг газар очиж буулгасан...Тэр чингэлгийг худалдаж авах гэж байсан хүн нь 40-45 насны 170-175 см өндөртэй, эрэгтэй хүн байсан ба царай зүсийг бол сайн хараагүй, ямар ч байсан надаар монгол гэр ачуулсан залуу тэр залууд чингэлийг зарах гэж байсан...Тэр залуу нь 160-1654 см өндөртэй, туранхай шар залуу байсан ба би харвал тэр залууг танина...”, “...Тэгсэн эхнэрийнхээ дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авсан. Намайг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын тойрог дээрээс зогсоол дээр ачаа зөөх хүн хүлээгээд зогсож байхад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэг туранхай шар залуу ирээд “Монгол гэр ачаад Тахилтын эцсийн буудлаас 1 дүгээр хороолол хүртэл хэдээр явах вэ” гэж асуухаар нь 50.000 төгрөгөөр явна гээд үнэ тохиролцоод явсан юм. Тэгээд бид хоёр цуг Тахилтын эцэс рүү цуг очоод улаан контейнероос хураалттай монгол гэрийг гаргаж ирэн миний машинд ачсан, тэгээд тэр шар залуу намайг Орбитын тойрог дээр очоод байж бай гэж хэлэхээр нь би Орбитын тойрог дээр очоод тэр хүлээгээд байж байтал ирээгүй, бүүр орой тэр залуу ирээд “заза ах оройтчихлоо, маргааш болъё та энэ монгол гэрийг машиндаа хонуулчих өглөө авъя, танд нэмээд 50.000 төгрөг өгье” гэж хэлэхээр за гээд тохирсон юм. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Орбитын тойрог дээр тэр туранхай шар залуутай уулзаад бид хоёр 1 дүгээр хороололд очсон. Тэгээд тэнд монгол гэр худалдаж авсан залуугаас унааны хөлс гэж 100.000 төгрөгийг эхнэр Б.Энхжаргалын 5025476496 дугаартай “Хаан” банкны дансаар шилжүүлэн авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 31-32, 33-34/,

Б.Энхжаргалын эзэмшлийн “Хаан” банкны 5025476496 дугаарын дансны депозит дэлгэрэнгүй хуулга /1-р хх 36/,

Гэрч М.Гантогтохоор 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 43-44/,

Гэрч М.Гантогтох нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол гэрийн наймаа эрхэлдэг ба 2018 оны 10 дугаар сарын сүүлээр над дээр 160-165 см орчим өндөртэй туранхай шар залуу ирж, ямар ч байсан монгол гэр зарсан юм. Уг монгол гэр нь одоо яг ямар гэр байсныг би сайн санахгүй байна. Надад монгол гэр зарсан залууг би харвал шууд танина. Мөн тэр залуу над дээр ирэхдээ цагаан өнгийн Бонго Жи-3 загварын автомашинтай нэг тарган ахтай хамт ирсэн ба би тэр гэрийг тэр залуугаас 400.000 төгрөгөөр худалдан авч 100.000 төгрөгийг Бонго Жи-3 загварын автомашины жолоочийн данс руу шилжүүлээд үлдсэн 300.000 төгрөгийг тэр залуугийн данс руу шилжүүлсэн юм. 20-25 насны шар царайтай 160-165 см өндөртэй туранхай хар бараан хувцас өмссөн залуу байсан, би тэр залууг харвал шууд танина...”, “...тухайн үед монгол гэр худалдаж авсан огноог санахгүй, буруу хэлсэн байна. Би өөрийн эзэмшлийн 5024723506 дугаартай “Хаан” банкны эзэмшлийн картын дэлгэрэнгүй хуулгыг хараад саналаа. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 14 цаг 40 минутад тухайн монгол гэрийг ачиж ирсэн Бонго Жи-3 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жолоочийн өгсөн 5025476496 дансны дугаартай Б.Энхжаргал гэсэн хүний данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн, харин тэр монгол гэр зарсан шар залууд 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Би яагаад сайн санаж гэвэл би гүйлгээний утга дээрээ “унаа” гэж тэмдэглэсэн байна...” гэх мэдүүлэг /1-р хх 41-42, 45-46/,

Гэрч М.Гантогтохын эзэмшлийн 5024723506 дугаарын “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /Уг дансны хуулгаар 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цаг 40 минутад Б.Энхжаргал гэх хүний 5025476496 гэсэн данс руу “Унаа” гэсэн утгатай 100.000 төгрөг шилжүүлсэн байна/ /1-р хх 64/,

Хулгайд алдагдсан гэх 60 тонны улаан өнгийн чингэлэг, монгол гэр, дөл зуух зэрэг эд зүйлсийг 4.780.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны 2019-03-11-ний өдрийн 164 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, /1-р хх 75-77/,

Хохирогч О.Ундрахбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2016 онд 60 тонн улаан өнгийн чингэлийг 3.800.000 төгрөгөөр худалдаж авсан, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-906Б тоот хашаанд дотор байрлуулсан юм. Хамгийн сүүлд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Тахилтын хашаандаа очиж үзэхэд уг чингэлэг байсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Тахилтын хашаандаа очиж үзэхэд уг чингэлэг хулгайд алдсан байсан. Тэр чингэлэг дотор хураалттай таван ханатай монгол гэр болон дөл зуух ойр зуурын жижиг зүйлүүд байсан. Миний хулгайд алдсан чингэлэг 60 тонны улаан хүрэн өнгийн чингэлэг байсан ба би тэр чингэлгийг 2016 онд 3.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан, тэр үнээр үнэлнэ. Харин чингэлэг дотор байсан хураалттай монгол гэр нь таван ханатай эсгий туургатай, хоёр давхар бүрээстэй гэр байсан ба би тэр гэрийг 800.000 төгрөгөөр үнэлж байна. Харин Дөл зуухыг бол үнэлж мэдэхгүй байна... ...Жижиг индукцэн плитк, жижиг шарх шүүгээг алдаагүй, тиймээс нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 83-84, 87/,

Гэрч Л.Алтанхуяг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай бага хүү 9 настай Гарьд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 41 дүгээр байрны тоглоомын талбай дээр унадаг дугуйтайгаа тоглож байхад 16 цагийн үед үл таних хүүхэд очоод манай хүүг цохиод унадаг дугуйг нь аваад тоглоомын талбай дээр тойрч байснаа яваад өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 166-167/,

Алдагдсан гэх унадаг дугуйны гэрэл зураг /1-р хх 169/,

Алдагдсан дугуйг 201.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны СХ3-19-138 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 172-173/,

Насанд хүрээгүй хохирогч А.Гарьд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 41 дүгээр байрны тоглоомын талбай дээр унадаг дугуйтайгаа гарч тоглосон. Би найзуудтайгаа тоглож байсан чинь нэг ах хүрч ирээд унадаг дугуйгаа унуулаач гэхээр за, за гэж хэлээд өгсөн. Тэгсэн миний дугуйгаар тоглоомын талбайг 10 гаран тойроод унаж байгаад надад хандан чи ундаа ууж, чипс идэх үү гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд 41 дүгээр байрны голд байх “Өлзий” нэртэй дэлгүүрээс надад ундаа чипс авч өгсөн. Би тэрийг нь идэж уусан. Тэр үед нөгөө ах “манай нэг дүү байгаа, би чиний дугуйгаар уралдчихаад ирье” гэсэн. Тэгэхээр нь би тэг гэж хэлсэн. Тэгээд миний дугуйг унаад хөл бөмбөгийн талбайн зүгт явсан. Би араас нь гүйгээд явтал тэр чигээрээ унаад алга болчихсон юм. Тэр ахыг өмнө нь харж байсан. Манай байрны тэрүүгээр байнга явж байгаа харагддаг байсан. Одоо тэр ахыг хараад шууд танина. Тухайн үед тэр ах саравчтай малгайтай, хойш нь харуулаад өмсчихсөн, баруун хөл нь шилбэ хэсгээрээ хөлөө бинтээр боосон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 182-183/,

Хохирогч Л.Лхагвадаш нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 14-ний орой ач, зээ нараа цэцэрлэгээс авчхаад гэрийнхээ ойролцоо байдаг таксины зогсоол дээр зогсож байтал нэг залуу ирээд “нэгдүгээр хороолол оръё” гээд суусан, тэгээд миний машинд суугаад явж байхдаа “та надтай адилхан машинтай юм байна, би Булган аймгийн Сайхан сумынх хотод орж ирээд гурав хонож байна, энд ирээд машин эвдрээд байрнуудын дунд оруулаад орчихсон байгаа, тэгээд таны машин хэд идэж байна” гэхээр нь би “өвөл, зунгүй 9 литр иддэг” гэтэл “минийх 1.500 мотортой фүллтаймтай миний 7 иддэг, та порсункийг шахуулчихгүй юу би шахаад өгсөн ч яах вэ амархан нэг цаг л болно” гэж хэлсэн, тэгээд нэгдүгээр хороололд тэр залуугийн машин гэх нэг машин дээр очсон, тэгтэл тэр залуу “энэ миний машин байгаа юм аа би одоо шинэ мотор тавих гэж байгаа гээд түлхүүрээ нь онгойлгоод та хамрыг нь сөхөөд хардаа” гэхэд нь ах нь ч сайн мэдэхгүй дээ гээд харахад их тос болчихсон байсан, тэгэхээр нь би “сальник нь сэтэрчихсэн байж магадгүй ах нь гэхдээ машин сайн мэдэхгүй” гэсэн, тэгтэл “та миний машиныг чирээд өгөөч гэж хэлсэн, тэгэхээр нь би ахынх нь машин эвдэрчихнэ ах нь одоо хүн авах ажилтай” гэж хэлээд явах гэтэл нөгөө залуу миний машинд орж ирээд суучихсан, “чи чинь нөгөө машин чирнэ” гэсэн яасан бэ гэхэд “ахад илүү түлхүүр байгаа ирээд чирээд аваад явчих байх, та хаашаа явах юм” гэхэд “Толгойт орно” гэхэд “би дөхөөд буучихъя” гээд миний машинд суугаад явсан, явж байхдаа “ах машинаа янзлуулах бол хэлээрэй шөнө ч байсан хамаагүй удахгүй шүү энэ миний утас” гээд нэг дугаар бичсэн цаас өгсөн, тэгээд 21-ийн шөнийн дэлгүүрийн ойролцоо буугаад үлдсэн. Би маргааш нь нөгөө дугаар луу залгахад эмэгтэй хүн авахаар нь “танай дүү юу хүүхэд үү нэг залуу машин янзалж өгнө гэсэн юм” гэж хэлэхэд “аан тэр хүний утас нь унтарчихсан байгаа” гээд салгасан, тэгээд би за дараа больё гэж бодоод өнгөрсөн, маргааш нь Ханын материалын эцэст байдаг таксины зогсоол дээр байж байтал нэг цагаан өнгийн приус-30 маркийн машин замын эсрэг талд зогсоод тэр машинаас нэг залуу буугаад миний машиныг чиглээд хүрээд ирсэн хараад байсан нөгөө миний машиныг янзалж өгнө гээд байсан залуу байсан тэгээд ирээд “та машинаа янзлуулах юм уу?” гэж асуухаар нь би зүгээр зогсож байхаар янзлуулъя гэж бодоод “тэгье” гэхэд “та энэ машиныг дагаад явчих” гэж хэлсэн тэгээд тэр машиныг дагаад яваад байтал Баянхошууны Жанцангийн гэрлэн дохио өнгөрөөд зүүн эргээд нэг дугуй засвар, авто угаалга руу ороод зогсохоор нь би араас нь дагаад орсон “за копудаа сөхчих” гэхээр нь копудаа сөхтөл урд нь юм янзлаад ард нь очиж янданг нь чагнаж үзээд байсан тэгснээ “за та одоо нэг сонсоод үз дээ” гээд чагнатал нормал нь багасаад дуу нь их намссан байсан. “Дуу нь их багасжээ” гэхэд “арай болоогүй байна ахиад жоохон оролдоод үзье” гээд ахиад янзалсан арав орчим минутын дараа “за одоо сонс доо” гэхэд нь сонсоход “асаж байгаа үгүй нь мэдэгдэхгүй их гоё болжээ” гэж хэлтэл “за би шалгаад үзье” гээд тэр хашаанаас нь гараад алга болчихсон, 10 орчим минут өнгөрөхөөр нь би нөгөө сууж ирсэн Приус-30 тай залуугаас очоод найз чинь яасан бэ гэхэд уюу танай хүү биш юм уу гар өргөхөөр нь би аваад явсан чинь Баянхошуунд очоод аавынхаа машиныг янзлаадахъя энэ хүн манай аав байгаа юм” гээд таныг заагаад яриад байсан шүү дээ гэж хэлэхээр нь за нэг биш боллоо гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн залууг би хүүтэйгээ утасны дугаараар нь хөөж явсаар байгаад мэдэж авсан гэр нь манай гэрийн ойролцоо нийтийн байранд байдаг юм байна лээ. У.Э  гэдэг залуу байгаа холбоо барих утас байхгүй Булган аймгийн гаралтай юм байна лээ.....Миний машин 2002 онд үйлдвэрлэгдсэн шаргал өнгийн Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм, би машинаа 2016 онд 5.500.000 төгрөгөөр худалдан авч байсан машин байгаа, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн цагдаагийн газраас залгаад “17-06 УБЗ улсын дугаартай машин таны машин мөн үү” гэж асуусан, тэгэхээр нь мөн гэхэд “таны машиныг өчигдөр хэн унаж явсан бэ Орхон аймгийн нутаг дэвсгэрт хоёр машин мөргөөд машиныг хаяад явчихсан байна” гэж хэлсэн, тэгэхээр нь би болсон явдлыг хэлээд 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр очиж машинаа авсан, миний машины урд болон хойд гүпер, их гэрэл хойд гэрэл багаж цөмөрсөн, керлан зэрэг эд ангиуд эвдэлсэн байна лээ, би машиныхаа үнэлгээг гаргуулсан байгаа би үнэлгээгээр гаргуулсан мөнгө болон үнэлгээ хийлгэсэн 72.000 төгрөг, бензин хийсэн 50.000 төгрөг, вагоны тасалбарын 16.200 төгрөг, машинд бэлэн байсан 20.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 244-247/,

Алдагдсан тээврийн хэрэгслийг “Шууд хохирол 5.500.000 төгрөг, шууд бус хохирол 6.140.000 төгрөг” гэж үнэлсэн “Мастер Үнэлгээ” ХХК-ны 19/059 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1-р хх 236-237/,

Хохирогч Л.Лхагвадашийн эзэмшлийн 17-06 УБЗ улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх 238/,

Гэрч Д.Оюунгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Энхцэцэг бол манай найз байгаа юм. Бид хоёр найзууд болоод 10 гаран жил болж байгаа юм. Эрдэнэсайхан гэдэг хүнийг сайн танихгүй, манай найз Энхцэцэгийн гар утсыг аваад явсан гэсэн. 2019 оны 03 дугаар сарын сүүлээр Энхцэцэгийн пабад танилцсан бөгөөд тухайн өөрийгөө Эрдэнэсан гэж танилцуулж байсан.....” гэх мэдүүлэг /2-р хх 29/,

Алдагдсан гар утсыг 175.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны СХД3-19-549 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 32-33/,

Хохирогч Д.Энхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шивнэ” гэх нэртэй буудалд миний танил Оюунгэрэл гэх эмэгтэй “Эрдэнэсайхан гэх залуутай хамт байна, хэдэн шил пиво оруулаад ирээч” гэж хэлсэн, тэгээд би тэр буудал руу 10 шил пиво оруулж өгсөн. Тэгээд тэр залуу тооцоогоо хийх үедээ надад одоо мөнгө алга, “Хархорин” захын тэнд байдаг “Начин Заан” ломбардыг манай ах ажиллуулдаг юм, би ахаасаа мөнгө аваад өгнө, манай машинтай найз ирж байгаа гэж хэлсэн, тэгээд Приус-11 маркийн машинтай эрэгтэй хүн ирээд бид гурав хамт тэр машинтай Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Начин Заан” ломбард дээр ирсэн. Тэгээд Эрдэнэсайхан гэх залуу утсаар чинь ярьчхаад өгье гэж хэлээд машины жолоочтой хамт миний утсыг аваад буусан, тэгээд 30-40 минутын дараа тухай нь машины жолооч залуу ганцаараа ирээд саяны хүн чинь намайг хүлээж байгаараа гэж хэлээд “КФС” рүү ороод алга болчихлоо гэж хэлэхээр нь би тэр жолоочид “чи чинь найз нь биш юм уу, чи хамт буусан биз дээ” гэж асуухад тэр хүн “манай найз биш, би таксины жолооч байна, би өчигдрөөс хойш хамт явж байгаа юм, “намайг дуудахаар хүрч ирээд авчхаж байгаач” гэж хэлсэн юм. Тэгээд би тэр жолоочид хоёулаа яахын бэ? гэхэд цагдаад өгөх үү гэж хэлэхэд тэр залуу надад өчигдөр миний үнэмлэхээр нэг гар утас ломбардад тавьсан, тэр утсыг авах юм уу гэж хэлсэн. Тэгээд утасгүй болсон болохоор тэр хүний үнэмлэхээр ломбардад тавьсан байсан гар утсыг авсан...Тэр “Начин Заан” ломбардаас асуухад манайхтай ямар ч хамаагүй наад хүнийг чинь танихгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 40-42/,

Хохирогч О.Жамбалдорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн үед би өөрийн 52-26 УБИ улсын дугаартай тоёота приус-20 маркийн машинтай таксны үйлчилгээнд явж байхад Цамбагаравын автобусны буудал дээрээс нэг залуу ганцаараа гараа өргөөд зогсож байхаар нь авахад Ханын материалын давхар дэлгүүр явъя гээд уг газар нь ирэхэд гэрийн түлхүүр байхгүй байна ээжээс түлхүүр авъя бас мөнгө авна гээд буцаад ханын эцэс дээр нэг нийтийн байр луу ороод ээжээсээ 6.000 төгрөг гэрийн түлхүүрийн хамт аваад уг авсан мөнгө надад өгсөн. Тэгээд эргээд бид хоёр гэр лүү нь очоод уг залуу гэр лүүгээ ороод хувцсаа солиод та ороод ир гэхээр нь би араас нь ороход 5 ханатай Монгол гэр байсан тэгээд эргээд бид хоёр Саппоро ороод “Хонгконг” зочид буудлын урд буусан. Буухдаа өмнө өгсөн таксины мөнгөө гуйгаад 5000 төгрөг авсан. Тэгээд бид хоёр утасныхаа дугаарыг солилцоод өнгөрсөн юм. Түүнээс хойш 3-4 хоногийн дараа өдөр 15 цагийн үед над руу яриад та ханын материалын эцэс дээр хүрээд ир гэхээр нь би ханын материалын эцсийн буудлын гадаа очиход над руу нэг хүн одоо мөнгө хийнэ тэгээд таны таксины 20.000 төгрөгийг өгнө та түр хүлээж бай гэж байснаа миний утсыг гуйж авч нэг хүн рүү та ирж байна уу гэж яриад миний утсыг өгсөн. Төд удалгүй ээжийнхээ гэр лүү ороод гараад ирэхдээ ах та надад гар утсаа өгч байгаач би дансны дугаар тэмдэглээд өгье гэж хэлээд нэг хашаа руу ороод алга болсон. Тэр залуу надад өөрийгөө анх Энхбат гэж танилцуулсан, намхан 22-25 орчим насны шардуу царайтай залуу байсан би харвал танина. Би Самсунг Эс-6 edge маркийн гар утсаа алдсан. Уг утсаа би 2019 оны 01 дүгээр сард хувь хүнээс 240.000 төгрөгөөр авсан одоо уг үнээрээ үнэлж байна...” гэх мэдүүлэг /2-р хх 81-82 /,

Алдагдсан гэх Самсунг Эс-6 edge загварын гар утсыг 240.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны 978 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 89-91/,

Гэрч З.Дэлгэрцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Банзрагчийн найз охин нь байгаа юм. Банзрагч бид хоёр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Орчлон” хорооллоос хүнээс юм авах гээд “Орчлон” хорооллын голд явж байсан чинь Банзрагчийн цэргийн он жав найз нь гэх бор царайтай намхан залуу бид хоёртой таарсан. Банзрагч тэр найзтайгаа ярьж хэсэг зогсож байгаад тэгээд салсан. Банзрагч бид хоёр 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот руу цуг орж ирсэн бөгөөд Банзрагч 06 дугаар сарын 11-ний өдөр “Орчлон” хороололд таарсан цэргийн он жавтайгаа уулзана гэж байсан. Гэтэл тэр орой 22 цаг өнгөрч байхад манайд орж ирээд “Эртээд таарсан Эрдэнэсайхан гээд он жав миний гар утсыг Хархорины ард талд байдаг “Ред рок” баарны гадаа утсаар яриадахье, чи баар луу ороод юм хараадхаач гэж хэлээд худлаа хэлээд аваад явчихлаа” гээд орж ирсэн. Эрдэнэсайхан бид хоёр хагас, бүтэн сайн өдөр утсыг нь аваад ирэх болов уу гэж харсан боловч огт холбогдоогүй. Тэгээд өнөөдөр Банзрагч өргөдөл гарган ирж байна. Манай найз залуугийн гар утас нь Самсунг Жи-6 маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 106/,

Алдагдсан гэх Самсунг Жи-6 загварын гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны №СХД3-19-511 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 116-117/, 

Хохирогч Г.Банзрагч нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бид хоёр саппоро дээр 2 цаг гаран юм ярьж байгаад 21 цагийн үед Хархорин захын ард байдаг “Ред Рок” нэртэй бааранд орох гээд үүдэнд нь зогсож байсан чинь Эрдэнэсайхан чи дотогшоо ороод хир их хүнтэй байна хараадхаач гэсэн, тэгэхээр нь би тэр баар луу орох гэхэд хөгшиндөө гар утсаа өгөөч, миний гар утасны цэнэг дуусаад унтарчихлаа гэхээр нь би өөрийнхөө  Самсунг ЖИ-6 маркийн утсаа Эрдэнэсайханд өгөөд дотогшоо баар луу орж харчхаад буцаад гараад ирэхэд Эрдэнэсайхан байхгүй байсан. Тухайн үед би Эрдэнэсайханыг ойрхон юманд явчихсан юм болов уу гээд уг баарны гадаа нэг цаг гаран хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд би тэндээс шууд найз охин болох Дэлгэрцэцэгийн гэрт очоод өөрийнхөө 88626055 дугаарын утас руугаа залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгээд маргааш нөгөөдөр нь холбогдоод миний утсыг авчирчих болов уу гээд харсан боловч холбогдоогүй таг чиг алга болсон. Тэгээд би цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг /2-р хх 122-123/,

Гэрч О.Уранбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би ажлаа хийгээд байж байсан чинь 12 цагийн орчим миний 94937242 дугаар луу 99001133 гэсэн дугаараас дуудлага ирэхээр нь утсаа аваад ярьсан чинь миний том хүү Эрдэнэсайхан байхаар нь чи хаана явж байгаа юм бэ гэж асуусан чинь манай найз эмээлтээс хонь авах гэж байна би хамт явж байна одоо ингэс гээд харина гэж хэлж байсан өөр надтай ямар нэгэн зүйл яриагүй. Миний санаж байгаагаар над руу хоёр удаа залгасан байхаар би буцаагаад дохисон...” гэх мэдүүлэг /2-р хх 151/,

Хохирогч Д.Баатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хувиараа такси хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2-58 дугаар байрны зогсоол дээр байж байсан чинь 25 орчим насны намхан шар залуу ирээд нисэх яваад хоёр ширхэг дугуй авч ирмээр байна 20.000 төгрөгөөр тохироод явах уу гэхээр нь тохиролцож нисэхийн эцсийн буудал дээр очоод утсаар ярьж байгаад замын эсрэг талд байсан цэнхэр өнгийн приус маркийн авто машины хажууд байсан хоёр залуутай уулзаж байгаад буцаж ирээд манай найзууд өөрсдөө хүргээд өгье гэнээ надаас приусны гупер авах гэж байгаа нь гэсэн тэр залуу утсаар худлаа ярьж байгаа дүр эсгэж байгаад танихгүй хүмүүстэй уулзчихаад хүрээд ирсэн юм шиг байна лээ. Тэгээд манай ээж цайны газар ажиллуулдаг юмаа эмээлтээс хонь аваад ир гэж байна эмээлтэд байдаг таньдаг ченжтэйгээ ярьсан, эмээлт яваад ирэхэд ээж таксины мөнгө гэж 40.000 төгрөг өгнө гэж хэлж байна гэхээр нь тэгэхээр болоод эмээлтэд очоод мөн ээжийн ярьсан ченжтэй ярьж байна гээд утсаар яриад байсан, тэгж байгаад шар микроны хажууд намайг зогсоогоод өөрөө хойд талын ченжүүд дээр очиж байж гурван ширхэг хонь миний машины ард хийгээд мөнгө өгнө гээд АТМ дээр очоод нөгөө ченжтэйгээ АТМ руу орж байж байгаад буцаж гарч ирээд мөнгө дутаад байна танд байвал 190.000 төгрөг өгөөч би очиж байгаад өгнө гэж хэлэхээр нь би 190.000 төгрөг өгсөн, тэгээд буцаад хонь зардаг газартаа очоод дахин нэг хонь авна гээд ченж нарт нэг хонь бэлдээд байж бай гээд шуудай авч ирээд таны машины доор дэвсэхгүй бол машин чинь заваарна гурван ширхэг шуудай аваад ирье гээд явсан, тэр хооронд ченж нар нь дахин нэг хонь авч ирээд хүлээсэн боловч уг залуу буцаж ирэхгүй байхаар нь миний дугаараас 3 удаа залгаж, хонь авах гэж байна ээжээ гээд яриад байсан 94937242 гэсэн дугаар луу залгаад сая хонь авна гэж ярьсан хүүхдийн утас хэд вэ гэж асуухад 99201477 гэсэн дугаар өгөхөөр нь уг дугаар луу залгаж үзэхэд утас нь холбогдох боломжгүй байхаар буцаагаад 94937242 дугаар луу залгахад утас нь мөн холбогдохгүй байсан ийм асуудал болсон...Надаас бэлнээр 190.000 төгрөг авсан мөн 70 км таксигаар явсан гээд нийт 250.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /2-р хх 155-156/,

Гэрч Г.Уранчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ч.Эрдэнэдалай бол манай хүү байгаа юм, би түүний төрсөн ээж нь юм. 95-21 УНД улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл бол миний нэр дээр байдаг боловч манай хүү Ч.Эрдэнэдалайн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм, тиймээс энэ хэрэгт хохирогчоор орсон байгаа...” гэсэн мэдүүлэг /2 дугаар ХХ-ийн 192 дугаар хуудас/,

Хулгайд алдагдсан Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн гурвалжин шил 45.000 төгрөг, их гэрэл хоёр ширхэг 360.000 төгрөг, улсын дугаар 10.000 төгрөг, урд талын гупер 350.000 төгрөг, бүх түлхүүр байдаг хоёр хайрцаг ком багаж 78.000 төгрөг, багажны салон 60.000 төгрөг нийт 903.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны СХД3-19-618 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 201-202/,

Хохирогч Ч.Эрдэнэдалай нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн 95-21 УНД улсын дугаартай авто машинаар гэрийнхэнтэйгээ гадуур хүнсний зүйлс цуглуулаад орой гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 39-14А тоот хашааны гадна талдаа 22 цагийн үед байрлуулаад гэртээ ороод амарсан, тэгээд маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед гэрээс гараад машин дээр ирэхэд, машины урд гупер, хоёр ширхэг гэрэл алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...Машины гурвалжин шилийг хагалсан 60.000 төгрөгөөр үнэлж байна, Приус-20 маркийн машины урд талын хоёр ширхэг их гэрэл нийтэд нь 385.000 төгрөгөөр худалдан авсан 385.000 төгрөгөөр үнэлж байна, улсын дугаар нь 45.000 төгрөгөөр авсан, урд талын приус-20 гупер 400.000 төгрөгөөр болсон, хоёр ширхэг тогтоогчтой хамт ком багаж хоёр хайрцагтай, бүх түлхүүрүүд байдаг 125.000 төгрөгөөр үнэлж байна, ард талын багажийн салон хуга татаад эвдсэн 120.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /2-р хх 211/,

Хулгайд алдагдсан гэх Самсунг Эс 3ж загварын гар утас 54.000 төгрөг, цүнх 39.000 төгрөг, торгон даалин 30.000 төгрөг, хөөрөг 600.000 төгрөг, түрүүвч 16.800 төгрөг зэрэг эд зүйлсийг 739.800 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны СХД3-19-680 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 240-241/,

Хохирогч Д.Ганболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 13-10А тоотод байрлах эгчийнхээ гэрт өөрийн 13-43 УНВ улсын дугаартай саарал өнгийн Приус-30 машинаа хашаанынхаа гадаа байрлуулаад гэрт нь орсон. Миний машин Смарт түлхүүртэй гэр дотор нь 3 настай хүүхэд миний түлхүүрээр тоглож байгаад товчлуур дээр нь дарсан байсан, тэгээд 23 цагийн үед хашааны гадаа гараад ирэхэд машины маань хаалга онгорхой эд зүйлс алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Миний машинаас хар өнгийн цүнх, ягаан өнгийн дайлантай хөөрөг, түрүүвч болон дотор нь 20.000 төгрөг, иргэний үнэмлэх, гадаад улсын мөнгөн тэмдэгтүүд, гар утас зэрэг эд зүйлс алга болсон. Ааваас үе дамжиж ирсэн хөөрөг нэрийг нь мэдэхгүй байна мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. хар цүнх 120.000 төгрөгөөр үнэлж байна, гар утсаа 60.000 төгрөгөөр, түрүүвч 60.000 төгрөгөөр үнэлж байна. Иргэний үнэмлэхийг үнэлж мэдэхгүй байна, миний нурууны суултанд уудаг байсан эмнүүд 110.000 төгрөгөөр үнэлж байна, би нэрийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх 250/,

Хохирогч П.Лхам-Отгон нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 онд 04 дүгээр сарын 21-ний өглөө Соёлын төвийн гаднаас нэг үл таних залуу “ойрхон хүргээд өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь мотоцикл дээрээ тэр үл таних залууг суулгаад хамт нэг айл руу очсон. Тэндээс нөгөө үл таних залуу хөх өнгийн дээл өмсөөд гараад ирсэн. Тэгээд бид хоёр Бадрал ахынд очсон. Тэнд очоод намайг тэр үл таних залуу “морь эмээллээд өгөөч” гэж гуйсан. Тэгсэн нөгөө үл таних залуу “мотоциклтой чинь яваад гэрийн түлхүүр аваад ирье” гэж хэлсэн. Нөгөө үл таних залуу намайг дуу гарч амжаагүй байхад миний мотоциклыг унаад явсан. Тэгэхээр нь би тэр үл таних залууг буцаад ирэх болов уу гэж бодоод зөндөө хүлээсэн боловч ирээгүй. Ирэхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Би өөрийн эзэмшлийн хөх өнгөтэй, банкин дээрээ Эко гэсэн бичигтэй хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклоо алдсан...” гэх мэдүүлэг /3-р хх 81/,

Гэрч Т.Пүрэвдулам нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “.....Манайх 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Пүрэвмаагийн дэлгүүрээс хувь лизингээр хөх өнгөтэй эко даюун гэх нэртэй мотоциклыг хүү Лхам-Отгонд авч өгсөн. Тэгээд манай хүү 04 дүгээр сарын 21-ний өглөө цэргийн комиссоор орох гээд мотоциклтойгоо соёлын төвийн гадаа ирсэн байсан чинь манай хүүг нэг танихгүй хүн ахыгаа хойд хороонд мотоцикл хүргээд өгөөч гэхээр нь суулгаад хамт явсан чинь Бөө Зулаа гэдэг айлын гадаа очиход тэр айл нь эзэнгүй цоожтой байхаар нь манай хүү ахаа энэ айл энэ айл чинь цоожтой байна гэхэд байгаа байгаа түлхүүр байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд гэрийнх нь үүдэнд үүдэн дээр очоод нэг юм татах болсон чинь цоожийг нь цүүгээр нь суга татсан тэгэхэд даруулга төмөр газар унаж харагдсан. Тэгээд гэрт нь ороод бараан өнгийн дээл өмсөөд гарч ирээд өө энд миний мотоцикл байхгүйн байна Бадралын хашаанд байгаа юм байна гээд очсон чинь Бадралын гэр цоожтой байсан гэсэн. Тэгэхэд манай хүүд тэр хүн гэрийн ард эмээл байгаа энэ морьдоос алийг нь ч хамаагүй эмээлчхээрэй манай ээж колонк дээр гарч байгаа энэ гэрийн түлхүүр аваад ирье гээд явсан байгаа юм. Тэр үед колонк дээр Магнай эгч гарч байхад тэр залуу ирээд 5000-д бензин хийчих гээд хийлгээд хамаг хувцсаа дарж үзэж байснаа би түрийвчтэй мөнгөө үлдээсэн байна би Бадрал ахынд байгаа одоо очоод аваад ирье гээд колонк дээрээс зүүн тийшээ хөдлөөд явсан байсан. Тэгээд хаашаа явсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх 57/,

Гэрч Ц.Баярмагнай нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө ажил дээрээ гарч байхад мотоциклтой залуу ирээд бензин дуусчхаад байнаа эгчээ 5000 төгрөгт бензин өгөөч гэхээр чи хаанаас олж ирэх гээд байгаа юм гэхэд морины жүчээтэй Бадрах ахынхаас аваад ирье гэсэн эхлээд мөнгөтэй юм шиг бензин хийчих гэхээр нь хийсэн хойно нь мөнгөө өгөөч гэхээр гэхэд тэгж хэлж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх 58/,

Гэрч Т.Пүрэвмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Пүрэвдулам хөх өнгөтэй Эко Даюун маркийн шинэ мотоциклийг бэлэн 1.980.000 төгрөгөөр хүү Лхам-Отгондоо худалдан авч өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх 60/,

Гэрч Д.Чулуунцоож нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө Хишиг-Өндөр сумын Соёлын төвд цэрэг татлага болж байсан. Урьд шөнө Эрдэнэсайхан гэгчийг хулгайн хэрэг дээр мэдүүлэг авах гэж авчрахад согтуу байсан учир харж хоноод өглөө нь би цэрэг татлага руу дагуулж очоод байсан. Тэгээд би Соёлын төв рүү ороод гараад ирэхэд нь Эрдэнэсайхан байхгүй байсан. Тэгээд би гадаа хүмүүсээс асуухад нэг мотоциклийн ард суугаад хойшоо явсан гэхээр нь ирэх юм байх гээд хүлээсэн ирээгүй. Тэгж байтал П.Лхам-Отгон мотоциклийг маань хүн худлаа хэлээд унаад явчихлаа гэхээр нь ямар нь хүн байна гэхэд жижигхэн шар залуу байсан гэрт хүргээд өгөөч гэхээр нь хүргэж өгсөн чинь гэрийнхээ түлхүүрийг ээжээс аваад ирье гэж унаад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 61/,

Алдагдсан гэх “Эко Даюун” загварын мотоциклийг 1.980.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ны 1288 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3-р хх 66-68/,

Гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 72-75/,

Хохирогч У.Цэндсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Сайхан сумын 6 дугаар баг, Бунхан гэх газар хөдөө гэртээ байхад өглөө үүрээр 06-07 цагийн хооронд манай багийн Жанчив гэх залуу зүс таних Эрдэнэсайхан гэх залуутай хамт манайд мотоциклтой сундалдаад ирсэн. Тэгээд манай туслах малчин босоод хониндоо тэр хоёртой хамт явсан. Би унтаад үлдсэн. Тэгээд би араас нь нээх удалгүй босоод адуундаа явах гээд хүлээгээд байсан Сэр-Од ирдэггүй. Тэгснээ хүрээд ирсэн мотоциклоо алдчихлаа гэж ярьсаар ирсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 125/,

Гэрч Б.Сэр-Од нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Сайхан сумын 6 дугаар баг “Гэгзгийн дөрөлжийн ар” гэх газар байх гэртээ Цэндсүрэнгийн хамт байж байгаад өглөө үүрээр нь 7 цаг орчимд манай багийн Жанчив, Эрдэнэсайхан гэх залуутай мотоцикл дээр сундалдаад манай гадаа ирээд гэрт орж ирсэн хоёулаа. Би тэгээд босоод мотоциклоо тугалын хашааны хажууд үлдээгээд тугалтай үнээгээ эргүүлэх гээд жалга руу алхаж явах зуур Эрдэнэсайхан мотоцикл унаж зугтаагаад хойшоогоо “Хагийн Дөрөлж” даваад явсан. Би Жанчивтай араас нь давхиад гүйцээгүй алдсан. Тэгээд буцаж ирээд Цэндсүрэнд хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 109/,

Гэрч Б.Жанчивдорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өглөө үүрээр 6 цагт би Сайхан сумын Уурхайд байх гэртээ унтаж байхад зүс таних залуу ганцаараа гаднаас орж ирсэн. Эхнэр, хадам ээж хоёр хойно Ундрахболд гэх айлд ирсэн байна хоёулаа очиж аваад ирье чи ирэхдээ мотоцикл бариад ир гэж хэлсэн. Тэгэхдээ манай дүү урд Могодод байдаг энэ мотоциклийг дүүгээсээ гурван хоногийн чөлөөтэй гуйж аваад ирлээ гээд цоо шинэ ногоон өнгийн Даюун мотоциклтой ирээд гуйгаад тэгээд би хамт гарсан. Тэгээд би сундалдаад хамт явсан. Тэгээд явж байсан аа Цэндсүрэн Сэр-Од хоёр унтаж байсан. Сэр-Одыг орноос нь босгосон. Сэр-Од босож ирээд хониндоо явъя гээд бид гурав хамтдаа хонинд явсан. Тэгээд хонийг нь эргүүлчээд тугалыг нь үнээнд тавьж өгье гээд тугалын хашаа руу очсон. Тугалыг эхэд нь тавьж өгсөн. Тэгээд Сэр-Од намайг гэрээс дуран аваад ир гэж хэлэхээр нь би гэр лүү алхсан эргээд харсан Сэр-Од доошоогоо үнээгээ эргүүлэх гэж яваа харагдсан. Тэр хооронд Эрдэнэсайхан гээд байгаа залуу тугалын хашааны тэнд ганцаараа үлдээд хажууд нь байсан Цэндсүрэнгийн мотоциклийг унаад хойшоогоо зугтаасан. Бид хоёр араас нь сундалдаад шинэ ногоон мотоциклтой нь хөөгөөд гүйцээгүй. Тэр хавиар баахан хайгаад ирээд Цэндсүрэнд хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 110/,

Гэрч Ө.Ойдов нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...У.Э ыг би танина. Намайг 2003 онд 2 дугаар ангийн хүүхэд байхад Сайхан сум 6 дугаар баг “Бөөр” гэх газар хамаатны ах Ундрахболд гэх залуутай хамт манай хүргэн ах Сандагмөнхийн хажууд байдаг байсан юм. Нэг мэдэхэд хот руу нүүсэн гэж байсан. Таараагүй зөндөө удаж байгаад сая 2019 оны 05 дугаар сарын 28-нд таарсан. Сайхан уулын овооны тахилгат ирсэн гээж байсан. Манай гэрт 2019 оны 05 дугаар сарын 29-30-нд хоносон. Дээгүүрээ улаан өнгийн хээ угалзтай, шар эмжээртэй хүрэмтэй доогуураа хар өмд хар пүүзтэй байсан. Хүрмээ халуун байна гээд тайлж тавьчхаад байсан. Сүүлд нь Сайхан сумын 6 дугаар баг Уурхайд байх Жанчив гэж найзаасаа Цэндсүрэнгийн мотоциклийг хулгайлаад аваад зугтаасан гэж сонссон...” гэх мэдүүлэг /3-р хх 111/,

Алдагдсан гэх “Хонда кросс РХ150” загварын мотоциклийг 3.200.000 төгрөгөөр үнэлсэн “Ашидбилгүүн” ХХК-ны ТХҮ-519/063 дугаартай үнэлгээний дүгнэлт /3-р хх 114-117/,

Хохирогч Д.Баяндалай нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны намар манай эхнэр том хүү Дашчийрэв нар “Төлүүгийн даваан” дээр зогсож айргаа зарж байсан юм. Эрдэнэсайхан сууж байснаа Энхболд ахынх өвс зарна гэсэн гээд надтай тийшээ явъя гээд улаан мотоцикл дээр Эрдэнэсайхан бид хоёр сундалдаад араас Насаа дагаад явсан. Энхболдын тэнд очоод бид нар тэдний гэрт орсон. Насаа харин гадаа үлдсэн байх гэж бодож байна. Энхболдынх надад айраг хийж өгөөд тэгээд би юм яриад суугаад үлдсэн. Тэр хооронд Эрдэнэсайханыг би гарч явсныг анзаараагүй байхад гараад явсан юм байна лээ. Тэндээ хүлээгээд бараг ирдэггүй. Тэгээд гэртээ ирсэн чинь эхнэр Эрдэнэсайхан худал хэлж Насааг дагуулж яваад машиныг нь шаварт суулгаад тэгээд буцаж ирэхдээ чиний нэрийг бариад худал хэлээд аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би Насаа руу залгаад Эрдэнэсайхан хаана байна мотоцикл унаад алга болчихлоо гээд эхнэрт нь энэ тухай хэлсэн. Буцаагаад залгаад Насаа надад өөрт нь тохиолдсон юмаа яриад тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. ”  гэх мэдүүлэг /3-р хх 143-144/,

Хохирогч Б.Баяндалай нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эрдэнэсайханы ээж Урнаа руу залгаж байсан. Урнаагийн дугаарыг мартсан байна. Мотоциклоо алдсаны дараахан ээж рүү залгаж ярьж байсан 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр л байх...” гэх мэдүүлэг /3-р хх 162-163/,

Гэрч Б.Дашчийрэв нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны сүүлээр У.Э  гэх залуутай тааралдсан юм. Надтай таарахад Эрдэнэсайхан нь хотоос ирээд хоёр хонож байсан юм байна лээ. Би Заамар луу ажилдаа дөрөв хоноод явахад Эрдэнэсайхан манайд ээж, аавтай хамт үлдсэн. Тэрний дараахан 2017 оны 07 сард Эрдэнэтэд байдаг ахаасаа 1.650.000 төгрөгөөр худалдаж авсан “Вондерэр” загварын хар өнгөтэй шинэ мотоциклийг Эрдэнэсайхан худлаа хэлээд аваад сураггүй алга болчихлоо гэж ээж аав утсаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх 147/,

Гэрч Г.Должинсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай хүү Заамар луу алтны компанид ажилд явах гэж байсан. Тэрийгээ хэлсэн юм шиг байна лээ, тэгсэн тэр залуу би танай хүүг иртэл би та хоёрт туслаад хадлан тэжээл өвсийг чинь таталцаад малд чинь яваад байж байя гэсэн. Их л яриа хөөрөө сайтай сэргэлэн тусархуу залуу байсан. Эрдэнэсайхан ирсний дараа манай хүү нээх удалгүй хэд хоноод Заамар луу алтны уурхай руу ажилдаа явсан. Тэгээд Эрдэнэсайхан бид нар үлдээд мал хунарт яваад ойр зуур ажилд унадаг байсан. Тухайн үед манайх Эрдэнэтэд байдаг Энхжаргал гэх ахаасаа Вондерар загварын хар өнгөтэй мотоциклийг 2017 онд 1.650.000 төгрөгөөр худалдаж авсан байсан юм. Тэр үед тэр шинэ хар мотоциклийн нэг жоохон юм нь эвдрээд хөдлөхгүй байсан юм. Тэгсэн тэрийг ахаа эгчээ асааж уная гээд байсан. 2018 оны 09 сарын эхээр байх нэг өдөр машин дээр шинэ хар мотоциклийг ачаад Сайхан сумын төв рүү орсон юм. Орой нь янзалчихсан орж ирсэн. Тэгээд байж байтал 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө байх Сайхан сумын төд байдаг дугуй засвар ажиллуулдаг Насаа гэх өвс авна танайх өвс зарна гэсэн үү гээд ачааны машинтай ирсэн. Нөхөр бид хоёр гайхаад үгүй ээ манайх өвс зардаггүй гэхэд Насаа Дэлгэрсайхан гэж энэ залуу өвс зарна гэж дуудсан штээ гээд Эрдэнэсайхан луу заагаад хэлсэн Тэгэхэд Эрдэнэсайхан Энхболд ахынх өвс зарна гээд тэр айл руу Насаа болон манай нөхөр эд нарыг дагуулаад явсан. Тэгээд Энхболдынд очиход тэднийх өвс зарахгүй гээд хэлсэн. Тэр үед манай нөхөр Баяндалай, Энхболдын гэрт айраг уугаад үлдсэн юм байна лээ. Тэндээс Эрдэнэсайханд манай нөхрийг тэнд үлдээгээд Насаатай хамт өвс байгаа гэсэн газар луу явж байгаад Насаагийн машиныг шаварт суулгаад орхисон. Над дээр ирэхдээ айлын хонины хүүхдийн мотоцикл дээр сундлан надад хандан эгчээ Баяндалай ах бид хоёр хуучин улаан мотоциклтой явж байгаад Дондогийн булангийн наад талд мотоциклынхоо дугуйг аягийн чинээ том хагалаад хаячлаа цавуу насос хаана байна гэж хэлсэн. Би тэр үед хонины гэдэс арилгаад ямар ч завгүй байсан учраас чи өөрөө жижиг гэрт ороод авчих гэж хэлсэн. Эрдэнэсайхан жижиг гэрт ороод юм онгичоод байсан тэр үедээ насос хайгаагүй өөрийнхөө хувцсыг бэлдээд байсан юм байна лээ, тэгээд хувцсаа цүнхэнд хийгээд тэр айлын хүүхдэд бариулахдаа миний дүү урдаа бариад гараарай шороо болчихно ах нь хүнд өгөх хувцас шүү гэж хэлсэн. Тэгээд тэр үедээ манай Бадамаа гэх охиныг аав чинь чамайг хониндоо яв айлын хоньтой нийллээ гээд бараг хөөгөөд явуулсан гэж байгаан. Манай охин их гярхай болохоор сэжиг авч магад гэж бодсон юм шиг байгаан. Тэгээд манай хар шинэ мотоциклийг худлаа хэлж унаад яваад сураггүй алга болсондоо ...” гэх мэдүүлэг /3-р хх 149-150/,

Гэрч Б.Бадамгарав нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 08 дугаар сарын 17-нд Сайхан сумын 4 дүгээр багт оршин суух аав ээжийнхээ гэрээс нөхөртэйгөө дүүтэйгээ хамт Булган аймаг орж ирсэн. Тэгээд Сайханд аав дээрээ ирэхэд манай ах Дашчийрэвтэй цэрэгт хамт байсан гэд Эрдэнэсайхан гэдэг залуу манай гэрт ирчихсэн аав ээж хоёрт туслаад байж байсан тэгээд манай аавтай хамт өвсөнд бол 3-4 удаа хамт явж өгсөн байх. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө байх манай гэрт Сайхан сумын төвд дугуйн засвар ажиллуулдаг Насаа гээд ах өвс зарах уу гэж ирсэн. Тэгэхэд Эрдэнэсайхан өвс зарах айл би мэднэ би машинд чинь суугаад явъя гэхэд нь манай аав хоёулаа мотоциклтой сундалдаад явъя тэр айлыг нь зааж өгөөд цаашаагаа өвсөн дөө явъя гээд аав Эрдэнэсайхан хоёр улаан мотоциклтой сундалдаад Насаа ах машинтайгаа явцгаасан. Өдөр 13 цаг 15 минут болж байсан юм би яг цаг харсан. Хониндоо явах гээд байж байсан чинь Эрдэнэсайхан нь хүүхдийн мотоциклийн ард сундалчихсан ирсэн. Тэгснээ Эрдэнэсайхан Баяндалай ах бид хоёр мотоциклтой явж байгаад Дондогийн булгийн тэнд мотоциклынхоо дугуйн хагалаад хаялаа намайг шинэ мотоциклоо унаад бензин хийгээд хүрээд ир гэж байна харин чамайг машинтайгаа хонио харж байгаараа гэж надад хэлсэн. Тэгээд намайг хониндоо хурдан яв гээд байсан. Би тэгээд хониндоо явсан. Тэгээд худлаа хэлээд манай шинэ хар мотоциклийг аваад сураггүй алаг болсон. Манай аавыг Энхболд ахынд үлдээгээд Насаа ахыг өвс рүү дагуулж яваад машиныг нь шаварт суулгаад буцаж манайд ирээд худлаа яриад аваад явсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /3-р хх 145-146/,

Гэрч Р.Насан-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 16 цаг орчимд байх намайг Сайхан сумын төвд ажил дээрээ байж байхад Баяндалай гээд Сайхан сумын 4 дүгээр багийн малчны хуучин улаан өнгийн мотоциклийг унасан 160-165 см орчим нуруутай, шардуу царайтай, ногоовтор нүдтэй, бөөрөнхий дультраа хэлтэй, туранхайвтар өөрийгөө Дэлгэрсайхан гэж танилцуулсан залуу над дээр ирсэн. Тэр залуу Өрмийн нууранд манайх байдаг 150 000 төгрөгөөр хоёр портер өвс зарчмаар байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь ах нь авъя гэсэн. хоёр хоногийн дараа би Баяндалайгийнд байж баяа та яваад очоорой тэнд манай мал хунар байдаг гэж хэлсэн. Би хоёр хоногийн дараа 63-76 УБЛ дугаартай пронтер машинаа унаад очсон. Тэгэхэд тэр залуу Баяндалайгийн гэрт сууж байсан. Тэгээд Баяндалайтай цуг мотоциклтой сундалдаад намайг араас дагаад явчих гээд хөдөлсөн. Араас нь явахад Баяндалай тэр хоёр “Түлүүгийн даваа” орсон тэнд нэг айлд очоод тэнд Баяндалайг орхичхоод эргээд буцаад анх өвс байгаа гэж байсан “Хавиргын бэл” гэх газар Дэлгэрсайхан гэх тэр залуутай хамт бид хоёр очих гэж яваад машинаа шаварт суулгасан Дэлгэрсайхан тэр үед энэ дээр манай нэг ахынх байгаа би яваад хөрөө, пад трактор аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд ерөөсөө ирээгүй. Би орой болтол хүлээж байгаад сүүлдээ өөрөө аргалаад машинаа шавраас арай хийж гаргаад шууд гэртээ харьсан. Тэгээд гэртээ ирсэн чинь манайх руу Баяндалай залгаад чамтай хамт явсан залуу хаана байна манай шинэ мотоциклийг аваад алга болчихлоо гэж хэлсэн байсан. Би тэгэхээр буцаагаад Баяндалай руу залгаад учрыг нь ойлгож мэдсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 152/,

Гэрч Ч.Энхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Сайхан сумын 4 дүгээр багийн малчин Д.Баяндалай гэх хүнийг танина. 2014 оноос хойш танина. Манай эхнэрийн төрсөн дүүтэй айл саахалт байдаг байсан хөдөө мал дээр тэгээд дүүгийндээ очихдоо танилцсан. Хамаарал гэвэл ийм л хамааралтай. 2017 оны хавар би Вондерар гэх хар өнгийн мотоциклийг 1.900.000 төгрөгөөр авсан. Тэгээд би 2017 оны 07 дугаар сард Баяндалайд 1.650.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /3-р хх 151/,

Алдагдсан гэх “Вондерер СК125-20” загварын мотоциклийг 1.439.200 төгрөгөөр үнэлсэн “Ашидбилгүүн” ХХК-ны ТХҮ-519/064 дугаартай үнэлгээний дүгнэлт /3-р хх 154-157/,

Хохирогч Э.Мягмаржаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Намайг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ажил болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Нисдэг машин” ХХК-нд байх үед машиндаа суудлын бүрээс авах гэсэн юмаа ахтайгаа цуг байна гээд манай Булган аймгийн Сайхан суманд байсан таньдаг залуу У.Э  ирсэн. У.Э тай Улаанбаатар хотод ирснээс хойш огт дайралдаагүй байж байгаад бараг 10 жилийн дараа Улаанбаатар хотын 3 дугаар сургуулийн хажууд энэ хэрэг болохоос өмнө 3-4 хоногийн өмнө буюу 2019 оны 08 дугаар сарын 03-наас 04-ний өдрүүдэд дайралдаж, хоорондоо гар утасны дугаараа солилцсон. Тухайн үед буюу 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр У.Э  суудлын бүрээсээ сонгоод өөрийнхөө Приус 20 маркийн машинд хийнэ гэж хэлж байсан. Тэр үед У.Э  надад миний машин өнөөдөр дугаар явдаггүй өдөр гэж хэлээд чи утсаа өгч бай, би ах луугаа яриад банкны дансаа явуулах гэсэн юм гэж хэлээд миний утаснаас нэг дугаар луу мессеж бичээд миний утсыг буцаагаад өгсөн. Хэсэг хугацааны дараа намайг гадаа машинд хөгжим тавьж байхад мөнгө орсон уу, утсаа өгч байгаач гэж хэлээд миний утсыг У.Э  авсан. Тэгээд гэнэт хартал У.Э  миний утсыг аваад зугтсан байсан, ингээд миний гар утсыг аваад явсныг мэдээд тэр даруйдаа гар утасныхаа 88616009 дугаар луугаа залгатал У.Э  найз нь одоо орлоо, ахын машиныг холдуулж байна гэж хэлсэн ба дахиад утас руугаа залгахад миний утас холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /3-р хх 199-200/,

“Нисдэг машин” ХХК-ны дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 195/,

Алдагдсан гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны ЧД1-19-33 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3-р хх 209-210/,

Шүүгдэгч У.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сард гэж санаж байна, би өдрийг нь мартсан байна. Тэр үед зурагтаар контейнер авна гэсэн зар явахаар нь дугаарыг аваад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтад байдаг манай ээжийн төрсөн дүү Ундрахбаярын хашаанд байсан 60 тонн багтаамжтай улаан өнгийн төмөр контейнерыг очиж үзүүлээд 3.500.000 төгрөгөөр худалдсан. Контейнер худалдаж авсан хүнийг би танихгүй анх удаа уулзсан бөгөөд утасны дугаарыг нь одоо мартсан байна. Тэгээд контейнер дотор байсан 5 ханатай монгол гэрийг машин хөлсөлж аваад гэр авдаг хүнд 400.000 төгрөгөөр зарсан. Контейнер дотор байсан зуухыг танихгүй хүнд өгсөн...Би контейнер зарсан хүнийг танихгүй. Намхан нуруутай, туранхай, нүдний шилтэй ах байсан. 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан. Гэр зарсан мөнгөнөөс 300.000 төгрөгийг бэлнээр авч, гэр ачсан ахын дансаар 100.000 төгрөг авсан. ...Би 2018 оны 06 дугаар сард хамаатны эгч дээр очих гээд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны ойролцоо явж байсан чинь 12-13 орчим насны хүүхэд унадаг дугуй унаад явж байсан тэр үед нь би тэр хүүхдэд 3.000 төгрөг өгөөд ундаа, зайрмаг авчих гэж хэлээд ах нь дугуйг чинь унаад байж байя гэж хэлсэн чинь тэр хүүхэд зөвшөөрч, дэлгүүр лүү зайрмаг, ундаа авах гээд ороход нь би дугуйг нь унаад шууд 32 дугаар байрны хажуугаар гараад 5 шар луу явсан ба цаашаа Хан-Уулын нисэх орж найз дээрээ очиж уулзаад буцаад наашаа гэр лүүгээ явах гээд 5 шар дээр явж байсан чинь унадаг дугуй авна гэсэн хэдэн хүүхдүүдтэй танилцаад дугуйгаа 80.000 төгрөгөөр тэр хүүхдүүдэд зарсан. Тэгээд би тэр 80.000 төгрөгөөр архи ууж, идээд дууссан. ...Би тухайн гар утсыг зарж борлуулсан. Би Хархорин захын хойно байдаг гар утасны явуулын ченжид 390.000 төгрөгөөр зарж борлуулсан. ...Би тус хэргийг хийсэн нь үнэн, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би тухайн үед согтуу байсан болохоор үйлдчихсэн байсан. Би тухайн авсан эд зүйлсээ хаана, ямар хүнд зарж борлуулсан тухайгаа санахгүй байна. Гэхдээ нийт 560.000 төгрөгөөр зарж борлуулсан. ...2017 оны 05 дугаар сарын эхээр гэж санаж байна Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Соёлын төвийн гадаа хөх өнгийн хятад мотоцикл байхаар нь эзнээс нь хойшоо шатахуун түгээх станц орчоод ирье гэж гуйгаад мотоциклийг нь унаад шууд Улаанбаатар хотод ирээд тэр мотоциклийг нь 400.000 төгрөгөөр Шар хаданд танихгүй ченжид зарсан. Мөнгийг нь хэрэглээд дуусгасан. Би тэр мотоциклийн эзнийг танихгүй бөгөөд миний үеийн залуу байсан. ...Би 2019 оны 05 дугаар сард Булган аймгийн Сайхан суманд ганцаараа очоод Жанчивын гэрт байж байгаад Жанчиваар хүргүүлж Бунхан гэдэг айлд очоод байж байгаад мал малладаг залуугийн унаж явсан Хонда Кросс маркийн улаан алаг өнгөтэй улсын дугааргүй мотоциклийг Сэр-Од унахаар хамт сундлаад бэлчээрт очоод Сэр-Од явган хонио хариулж байхад нь тавьчихсан мотоциклийг нь унаад зугтаасан. Тэгээд Улаанбаатар хотод ирж Нарантуул зах дээр очоод танихгүй хүнд 500.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь идэж, уугаад хэрэглээд дуусгасан. ...Э.Мягмаржаргал дэлгүүрийн гадаа өөр хүний машины дэлгэц засаж байхад би Мягмаржаргалын хар өнгийн хоёр камертай, хар хүрэн өнгийн кейстэй гар утсыг нь “хүнтэй найз нь утсаар ярих гэсэн юмаа, над руу мөнгө хийх юмаа” гэж хэлж аваад тэр чигээрээ 13 дугаар хороолол руу өөрийн машинаар явсан. Тэгээд тэр чигээрээ Төв аймгийн Батсүмбэр сум руу яваад хоёр хоногийн дараа ирээд Хархорин захын дэргэд нэг танихгүй хүнд 290.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1-р хх 114, 192, 2-р хх 50-51, 215-216, 3-р хх 92, 133, 126-127/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх 247-249, 4-р хх 49/, оршин суугаа газрын тодорхойлолт /4-р хх 19/, төрсний бүргэлийн лавлагаа /4-р хх 22/, шүүгдэгч У.Э ы хувийн байдлыг тодорхойлох баримууд /3-р хх 230-246, 4-р хх 1-99/, шүүгдэгч У.Э д холбогдох шийтгэх тогтоол /4-р хх 1-8/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.

Ингэхдээ шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчиллөө.

Шүүгдэгч У.Э ыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-906Б тоот хашаанд байсан иргэн О.Ундрахбаярын эзэмшлийн агуулахын зорилгоор ашиглаж байсан 60 тонны чингэлэгийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, монгол гэр, дөл зуух зэрэг эд зүйлсийг, чингэлэгийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 4.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар,

2019 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 39-14А тоот хашааны гадна байрлуулсан байсан иргэн Ч.Эрдэнэдалайн эзэмшлийн 95-21 УБД улсын дугаартай хар өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан нэвтэрч тээврийн хэрэгслийн их гэрэл 2 ширхэг, гупер, ком багаж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 798.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

2019 оны 07 дугаар 29-ний өдөр 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 13-10 тоот хашааны гадна байрлуулсан иргэн Д.Ганболдын эзэмшлийн 13-43 УНВ улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн хаалга нь онгорхой байхад нь нэвтэрч, Самсунг Эс 3ж загварын гар утас, цүнх, дайлантай хөөрөг, түрүүвч, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдад 759.800 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ял сонсгож ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болгон зүйлчлэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт үйлдсэнд тооцно” гэснийг баримтлан шүүгдэгч У.Э ыг үргэлжилсэн буюу 4 удаагийн давтан үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн хэрэг тус бүр ял сонсгосныг нэг зүйл хэсгээр зүйлчлэх нь  шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй  гэж үзэв. 

Шүүгдэгч У.Э  нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-906Б тоот хашаанд байсан иргэн О.Ундрахбаярын эзэмшлийн агуулахын зорилгоор ашиглаж байсан 60 тонны чингэлгийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, монгол гэр, дөл зуух зэрэг эд зүйлсийг, чингэлгийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 4.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглан, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 41 дүгээр байрны тоглоомын талбайд насанд хүрээгүй буюу 9 настай А.Гарьдын эзэмшлийн унадаг дугуйг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 201.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 03 дугаар 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Лхагвадашийн эзэмшлийн 17-06 УБЗ улсын дугаартай Тоёота Ист маркийн автомашиныг “засаад өгье” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, түүний автомашиныг унаж яваад буцааж авчирч өгөхгүй хуурч, мэхлэн залилж, бусдад 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан,  2019 оны 03 дугаар 30-ны өдөр 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Начин Заан” ломбардын гадна иргэн Д.Энхцэцэгийн “Самсунг Эс-7” загварын гар утсыг “утсаар нь яриад өгье” гэж хэлнэ хууран авч, залилж, бусдад 175.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Жамбалдоржоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Гар утсаа өгч байгаач дансны дугаар тэмдэглээд өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Самсунг Эс-6 эджи загварын гар утсыг залилан авч иргэн О.Жамбалдоржид 240.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Ред рок” баарны гадаа иргэн Г.Банзрагчийг “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, Самсунг жи7 загварын гар утсыг нь залилан авч, 455.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Баатарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 39-14А тоот хашааны гадна байрлуулсан байсан иргэн Ч.Эрдэнэдалайн эзэмшлийн 95-21 УБД улсын дугаартай хар өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан нэвтэрч тээврийн хэрэгслийн их гэрэл 2 ширхэг, гупер, ком багаж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 798.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 дугаар 29-ний өдөр 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 13-10 тоот хашааны гадна байрлуулсан иргэн Д.Ганболдын эзэмшлийн 13-43 УНВ улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн хаалга нь онгорхой байхад нь нэвтэрч, Самсунг Эс 3ж загварын гар утас, цүнх, дайлантай хөөрөг, түрүүвч, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 759.800 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Хишиг-өндөр сумын төв 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Лхам-Отгоны эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэсэн “Эко Даюун” загварын мотоциклийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн иргэн У.Цэндсүрэнгийн эзэмшлийн “Хонда Кросс РХ” загварын мотоциклийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн Д.Баяндалайн хар өнгийн мотоциклийг залилан мэхэлж, бусдад 1.439.200 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Нисдэг машин” ХХК-ийн дэлгүүрийн орчимд урдын танил Э.Мягмаржаргалыг “гар утсаа түр өгч бай” гэж хуурч, “хүний данснаас мөнгө авах ёстой юмаа” гэж зохиомол байдлыг бий болгож Хуавей П20 лайте гар утсыг залилан авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 16, 164, 215, 2-р хх 16, 62, 145, 180, 231, 3-р хх 56, 107, 190/, хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 17-18, 2-р хх 183-186/, шүүгдэгч У.Э ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 118-121/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх 43-44, 2-р хх 83-84, 157-162, 3-р хх 83-84/, гэрч Б.Алтангадасын “...2018 оны 10 дугаар сарын сүүл юм уу 11 дүгээр сарын эхний үеэр санагдаж байна. Манай урд хашаанд байсан улаан хүрэн өнгийн чингэлгийг цагаан өнгийн комби дөрвөлжин загварын суудлын автомашинтай хэдэн эрэгтэй хүмүүс ирээд доторх юмыг нь гаргаад араас нь том ачааны машин ирээд чингэлгийг дэргэд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 19-20/, гэрч Д.Отгонбаатарын “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр над дээр нэг залуу ирээд Тахилтаас монгол гэр ачих хэрэгтэй байна гээд бид хоёр үнэ тохироод түүний монгол гэр байгаа гэх газар луу хамт явсан юм. Тахилтад очиход 60 тонны улаан өнгийн чингэлгээс уг залуу хураалттай монгол гэрийг гаргаж ирээд миний машинд ачсан ба тэр гэрийг гаргаж ирсэн чингэлгийг тэр залуу бас өөр хүнд зарах гэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх 31-32, 33-34/, Б.Энхжаргалын эзэмшлийн “Хаан” банкны 5025476496 дугаарын дансны депозит дэлгэрэнгүй хуулга /1-р хх 36/, гэрч М.Гантогтохоор 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 43-44/, гэрч М.Гантогтохын “...Би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол гэрийн наймаа эрхэлдэг ба 2018 оны 10 дугаар сарын сүүлээр над дээр 160-165 см орчим өндөртэй туранхай шар залуу ирж, ямар ч байсан монгол гэр зарсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх 41-42, 45-46/, гэрч М.Гантогтохын эзэмшлийн 5024723506 дугаарын “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /Уг дансны хуулгаар 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цаг 40 минутад Б.Энхжаргал гэх хүний 5025476496 гэсэн данс руу “Унаа” гэсэн утгатай 100.000 төгрөг шилжүүлсэн байна/ /1-р хх 64/, Хулгайд алдагдсан гэх 60 тонны улаан өнгийн чингэлэг, монгол гэр, дөл зуух зэрэг эд зүйлсийг 4.780.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны 2019-03-11-ний өдрийн 164 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, /1-р хх 75-77/, Хохирогч О.Ундрахбаярын “...Тэр чингэлэг дотор хураалттай таван ханатай монгол гэр болон дөл зуух ойр зуурын жижиг зүйлүүд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 83-84, 87/, гэрч Л.Алтанхуягийн “...манай хүүг цохиод унадаг дугуйг нь аваад тоглоомын талбай дээр тойрч байснаа яваад өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 166-167/, Алдагдсан гэх унадаг дугуйны гэрэл зураг /1-р хх 169/, Алдагдсан дугуйг 201.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны СХ3-19-138 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 172-173/, насанд хүрээгүй хохирогч А.Гарьдын “...Тухайн үед тэр ах саравчтай малгайтай, хойш нь харуулаад өмсчихсөн, баруун хөл нь шилбэ хэсгээрээ хөлөө бинтээр боосон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 182-183/, хохирогч Л.Лхагвадашийн “...би машиныхаа үнэлгээг гаргуулсан байгаа би үнэлгээгээр гаргуулсан мөнгө болон үнэлгээ хийлгэсэн 72.000 төгрөг, бензин хийсэн 50.000 төгрөг, вагоны тасалбарын 16.200 төгрөг, машинд бэлэн байсан 20.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 244-247/, алдагдсан тээврийн хэрэгслийг “Шууд хохирол 5.500.000 төгрөг, шууд бус хохирол 6.140.000 төгрөг” гэж үнэлсэн “Мастер Үнэлгээ” ХХК-ны 19/059 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1-р хх 236-237/, хохирогч Л.Лхагвадашийн эзэмшлийн 17-06 УБЗ улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх 238/, гэрч Д.Оюунгэрэлийн “...2019 оны 03 дугаар сарын сүүлээр Энхцэцэгийн пабад танилцсан бөгөөд тухайн өөрийгөө Эрдэнэсан гэж танилцуулж байсан.....” гэх мэдүүлэг /2-р хх 29/, алдагдсан гар утсыг 175.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны СХД3-19-549 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 32-33/, хохирогч Д.Энхцэцэгийн “...Тэгээд утасгүй болсон болохоор тэр хүний үнэмлэхээр ломбарданд тавьсан байсан гар утсыг авсан...Тэр “Начин Заан” ломбардаас асуухад манайхтай ямар ч хамаагүй наад хүнийг чинь танихгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 40-42/, хохирогч О.Жамбалдоржийн “...Би Самсунг Эс-6 edge маркийн гар утсаа алдсан. Уг утсаа би 2019 оны 01 дүгээр сард хувь хүнээс 240.000 төгрөгөөр авсан одоо уг үнээрээ үнэлж байна...” гэх мэдүүлэг /2-р хх 81-82 /, алдагдсан гэх Самсунг Эс-6 edge загварын гар утсыг 240.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны 978 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 89-91/, гэрч З.Дэлгэрцэцэгийн “...Манай найз залуугийн гар утас нь Самсунг Жи-6 маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 106/, алдагдсан гэх Самсунг Жи-6 загварын гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны №СХД3-19-511 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 116-117/, хохирогч Г.Банзрагчийн “...өөрийнхөө Самсунг ЖИ-6 маркийн утсаа Эрдэнэсайханд өгөөд дотогшоо баар луу орж харчхаад буцаад гараад ирэхэд Эрдэнэсайхан байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 122-123/, гэрч О.Уранбилэгийн “...утсаа аваад ярьсан чинь миний том хүү Эрдэнэсайхан байхаар нь чи хаана явж байгаа юм бэ гэж асуусан чинь манай найз эмээлтээс хонь авах гэж байна би хамт явж байна одоо ингэсгээд харина гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 151/, хохирогч Д.Баатарын “...Надаас бэлнээр 190.000 төгрөг авсан мөн 70 км таксигаар явсан гээд нийт 250.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /2-р хх 155-156/, гэрч Г.Уранчимэгийн “...Ч.Эрдэнэдалай бол манай хүү байгаа юм, би түүний төрсөн ээж нь юм. 95-21 УНД улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл бол миний нэр дээр байдаг боловч манай хүү Ч.Эрдэнэдалайн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм, тиймээс энэ хэрэгт хохирогчоор орсон байгаа...” гэсэн мэдүүлэг /2 дугаар ХХ-ийн 192 дугаар хуудас/, хулгайд алдагдсан Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн гурвалжин шил 45.000 төгрөг, их гэрэл хоёр ширхэг 360.000 төгрөг, улсын дугаар 10.000 төгрөг, урд талын гупер 350.000 төгрөг, бүх түлхүүр байдаг хоёр хайрцаг ком багаж 78.000 төгрөг, багажийн салон 60.000 төгрөг нийт 903.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны СХД3-19-618 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 201-202/, хохирогч Ч.Эрдэнэдалайн “...Машины гурвалжин шилийг хагалсан 60.000 төгрөгөөр үнэлж байна, Приус-20 маркийн машины урд талын хоёр ширхэг их гэрэл нийтэд нь 385.000 төгрөгөөр худалдан авсан 385.000 төгрөгөөр үнэлж байна, улсын дугаар нь 45.000 төгрөгөөр авсан, урд талын приус-20 гупер 400.000 төгрөгөөр болсон, хоёр ширхэг тогтоогчтой хамт ком багаж хоёр хайрцагтай, бүх түлхүүрүүд байдаг 125.000 төгрөгөөр үнэлж байна, ард талын багажийн салон хуга татаад эвдсэн 120.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /2-р хх 211/, хулгайд алдагдсан гэх Самсунг Эс 3ж загварын гар утас 54.000 төгрөг, цүнх 39.000 төгрөг, торгон даалин 30.000 төгрөг, хөөрөг 600.000 төгрөг, түрүүвч 16.800 төгрөг зэрэг эд зүйлсийг 739.800 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны СХД3-19-680 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 240-241/, хохирогч Д.Ганболдын “...Ааваас үе дамжиж ирсэн хөөрөг нэрийг нь мэдэхгүй байна мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. хар цүнх 120.000 төгрөгөөр үнэлж байна, гар утсаа 60.000 төгрөгөөр, түрүүвч 60.000 төгрөгөөр үнэлж байна. Иргэний үнэмлэхийг үнэлж мэдэхгүй байна, миний нурууны суултанд уудаг байсан эмнүүд 110.000 төгрөгөөр үнэлж байна, би нэрийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх 250/, хохирогч П.Лхам-Отгоны “...Тэгсэн нөгөө үл таних залуу “мотоциклтой чинь яваад гэрийн түлхүүр аваад ирье” гэж хэлсэн. Нөгөө үл таних залуу намайг дуу гарч амжаагүй байхад миний мотоциклыг унаад явсан...” гэх мэдүүлэг /3-р хх 81/, гэрч Т.Пүрэвдуламын “...Тэр үед колонк дээр Магнай эгч гарч байхад тэр залуу ирээд 5000-д бензин хийчих гээд хийлгээд хамаг хувцсаа дарж үзэж байснаа би түрийвчтэй мөнгөө үлдээсэн байна би Бадрал ахынд байгаа одоо очоод аваад ирье гээд колонк дээрээс зүүн тийшээ хөдлөөд явсан байсан...” гэх мэдүүлэг /3-р хх 57/, гэрч Ц.Баярмагнайн “...Бадрах ахынхаас аваад ирье гэсэн эхлээд мөнгөтэй юм шиг бензин хийчих гэхээр нь хийсэн хойно нь мөнгөө өгөөч гэхээр гэхэд тэгж хэлж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх 58/, гэрч Т.Пүрэвмаагийн “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Пүрэвдулам хөх өнгөтэй Эко Даюун маркийн шинэ мотоциклийг бэлэн 1.980.000 төгрөгөөр хүү Лхам-Отгондоо худалдан авч өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх 60/, гэрч Д.Чулуунцоожийн “...Тэгээд би гадаа хүмүүсээс асуухад нэг мотоциклийн ард суугаад хойшоо явсан гэхээр нь ирэх юм байх гээд хүлээсэн ирээгүй...” гэх мэдүүлэг /3-р хх 61/, алдагдсан гэх “Эко Даюун” загварын мотоциклийг 1.980.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ны 1288 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3-р хх 66-68/, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 72-75/, хохирогч У.Цэндсүрэнгийн “...Би унтаад үлдсэн. Тэгээд би араас нь нээх удалгүй босоод адуундаа явах гээд хүлээгээд байсан Сэр-Од ирдэггүй. Тэгснээ хүрээд ирсэн мотоциклоо алдчихлаа гэж ярьсаар ирсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 125/, гэрч Б.Сэр-Одын “...Би тэгээд босоод мотоциклоо тугалын хашааны хажууд үлдээгээд тугалтай үнээгээ эргүүлэх гээд жалга руу алхаж явах зуур Эрдэнэсайхан мотоцикл унаж зугтаагаад хойшоогоо “Хагийн Дөрөлж” даваад явсан. Би Жанчивтай араас нь давхиад гүйцээгүй алдсан. Тэгээд буцаж ирээд Цэндсүрэнд хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 109/, гэрч Б.Жанчивдоржийн “...Тэр хооронд Эрдэнэсайхан гээд байгаа залуу тугалын хашааны тэнд ганцаараа үлдээд хажууд нь байсан Цэндсүрэнгийн мотоциклийг унаад хойшоогоо зугтаасан...” гэх мэдүүлэг /3-р хх 110/, гэрч Ө.Ойдовын “...Сүүлд нь Сайхан сумын 6 дугаар баг Уурхайд байх Жанчив гэж найзаасаа Цэндсүрэнгийн мотоциклийг хулгайлаад аваад зугтаасан гэж сонссон...” гэх мэдүүлэг /3-р хх 111/, алдагдсан гэх “Хонда кросс РХ150” загварын мотоциклийг 3.200.000 төгрөгөөр үнэлсэн “Ашидбилгүүн” ХХК-ны ТХҮ-519/063 дугаартай үнэлгээний дүгнэлт /3-р хх 114-117/, хохирогч Д.Баяндалайн   “...Насаа руу залгаад Эрдэнэсайхан хаана байна мотоцикл унаад алга болчихлоо гээд эхнэрт нь энэ тухай хэлсэн. Буцаагаад залгаад Насаа надад өөрт нь тохиолдсон юмаа яриад тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. ”  гэх мэдүүлэг /3-р хх 143-144/, хохирогч Б.Баяндалайн “...Эрдэнэсайханы ээж Урнаа руу залгаж байсан. Урнаагийн дугаарыг мартсан байна. Мотоциклоо алдсаны дараахан ээж рүү залгаж ярьж байсан 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр л байх...” гэх мэдүүлэг /3-р хх 162-163/, гэрч Б.Дашчийрэвийн “...Тэрний дараахан 2017 оны 07 сард Эрдэнэтэд байдаг ахаасаа 1.650.000 төгрөгөөр худалдаж авсан “Вондерэр” загварын хар өнгөтэй шинэ мотоциклийг Эрдэнэсайхан худлаа хэлээд аваад сураггүй алга болчихлоо гэж ээж аав утсаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх 147/, гэрч Г.Должинсүрэнгийн “...Манай охин их гярхай болохоор сэжиг авч магад гэж бодсон юм шиг байгаан. Тэгээд манай хар шинэ мотоциклийг худлаа хэлж унаад яваад сураггүй алга болсондоо...” гэх мэдүүлэг /3-р хх 149-150/, гэрч Б.Бадамгаравын “...Тэгээд худлаа хэлээд манай шинэ хар мотоциклийг аваад сураггүй алаг болсон. Манай аавыг Энхболд ахынд үлдээгээд Насаа ахыг өвс рүү дагуулж яваад машиныг нь шаварт суулгаад буцаж манайд ирээд худлаа яриад аваад явсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /3-р хх 145-146/, гэрч Р.Насан-Очирын  “...Баяндалай залгаад чамтай хамт явсан залуу хаана байна манай шинэ мотоциклийг аваад алга болчихлоо гэж хэлсэн байсан. Би тэгэхээр буцаагаад Баяндалай руу залгаад учрыг нь ойлгож мэдсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 152/, гэрч Ч.Энхжаргалын “...Хамаарал гэвэл ийм л хамааралтай. 2017 оны хавар би Вондерар гэх хар өнгийн мотоциклийг 1.900.000 төгрөгөөр авсан. Тэгээд би 2017 оны 07 дугаар сард Баяндалайд 1.650.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /3-р хх 151/, алдагдсан гэх “Вондерер СК125-20” загварын мотоциклийг 1.439.200 төгрөгөөр үнэлсэн “Ашидбилгүүн” ХХК-ны ТХҮ-519/064 дугаартай үнэлгээний дүгнэлт /3-р хх 154-157/, хохирогч Э.Мягмаржаргалын “...Тэгээд гэнэт хартал У.Э  миний утсыг аваад зугтсан байсан, ингээд миний гар утсыг аваад явсныг мэдээд тэр даруйдаа гар утасныхаа 88616009 дугаар луугаа залгатал У.Э  найз нь одоо орлоо, ахын машиныг холдуулж байна гэж хэлсэн ба дахиад утас руугаа залгахад миний утас холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /3-р хх 199-200/, “Нисдэг машин” ХХК-ны дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 195/, алдагдсан гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны ЧД1-19-33 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3-р хх 209-210/, шүүгдэгч У.Э ы гэх мэдүүлэг /1-р хх 114, 192, 2-р хх 50-51, 215-216, 3-р хх 92, 133, 126-127/ болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч У.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч У.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар тогтоов. 

Шүүгдэгч У.Э  нь урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, У.Э д мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй байх тул дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Э д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийг улмаас учирсан хохирол болох нийт 15.551.200 төгрөгийг шүүгдэгч У.Э аас гаргуулан хохирогч О.Ундрахбаярт 4.780.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Гарьдад 201.000 төгрөг, Л.Лхагвадашид 778.200 төгрөг, хохирогч Д.Энхцэцэгт 175.000 төгрөг, хохирогч О.Жамбалдоржид 240.000 төгрөг, хохирогч Г.Банзрагчид 455.000 төгрөг, хохирогч Д.Баатарт 190.000 төгрөг, хохирогч Ч.Эрдэнэдалайд 903.000 төгрөг, хохирогч Д.Ганболдод 759.800 төгрөг, хохирогч П.Лхам-Отгонд 1.980.000 төгрөг, хохирогч У.Цэндсүрэнд 3.200.000 төгрөг, хохирогч Д.Баяндалайд 1.439.200, хохирогч Э.Мягмаржаргалд 450.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Шүүгдэгч У.Э ы 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 165 хоног, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолтой, Эрүүгийн 18100 1529 0817 дугаар эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон 85 хоног, нийт 250 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг дурдав.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч У.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овгийн У.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч У.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч У.Э д гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу шүүгдэгч У.Э д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Э д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Э д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх биечлэн эдлэх ялын 13 /арван гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Э ы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 165 хоног, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолтой Эрүүгийн 18100 1529 0817 дугаар эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон 85 хоног, нийт 250 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Э аас нийт 15.551.200 /арван таван сая таван зуун тавин нэг мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч О.Ундрахбаяр /рд: ГЗ75111510/-т 4.780.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Гарьд /рд: УО09310511/-д 201.000 төгрөг, Л.Лхагвадаш /рд: ЧВ58121070/-д 778.200 төгрөг, хохирогч Д.Энхцэцэг /рд:НФ77032308/-т 175.000 төгрөг, хохирогч О.Жамбалдорж /рд: ЧГ84111215/-д 240.000 төгрөг, хохирогч Г.Банзрагч /рд: НЛ96112418/-д 455.000 төгрөг, хохирогч Д.Баатар /рд: ЧИ51122510/-т 190.000 төгрөг, хохирогч Ч.Эрдэнэдалай /рд: ЗП91100711/-д 903.000 төгрөг, хохирогч Д.Ганболд /рд: ЙБ92021613/-д 759.800 төгрөг, хохирогч П.Лхам-Отгон /рд: ЙП98092612/-д 1.980.000 төгрөг, хохирогч У.Цэндсүрэн /рд: ГЗ95011114/-д 3.200.000 төгрөг, хохирогч Д.Баяндалай /рд: РП71112736/-д 1.439.200, хохирогч Э.Мягмаржаргал /рд: ГН93112310/-д 450.000 төгрөгийг тус тус олгосугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН