Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энх овогт Цоггэрэлийн Бд холбогдох 1929002710143 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, “Цагаан хад” гэх газарт “Ар чавчир” ХХК-ийн эзэмшлийн 08-63 ӨМЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 13 ширхэг дугуй, хөгжмийг хулгайлж бусдад 7,380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 11-19-р хуудаст/,

Хохирогч Б.Банзрагчийн: “...Манай компанийн эзэмшлийн 08-63 ӨМЭ улсын дугаартай нүүрс тээврийн Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 13 ширхэг дугуй, болон хөгжим, гэр интернет алга байна гэх мэдээллийг аваад цагдаагийн байгууллагад мэдэгд гэж хэлсэн. тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн дараа нь алдагдсан эд зүйлээс гэр интернет нь машин дотроос гараад ирсэн бусад эд зүйл олдоогүй.” гэх мэдүүлэг /хх-н 35-37-р хуудаст/,

Гэрч Ц.Даваанямын: “...Тэгээд би Бтэй утсаар холбогдоод ярихад машинаа хараад байж байна гэж ярьдаг байсан. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед манайхтай гэрээтэй цайны газрын эгч залгаад Б согтуу машинаа унаж явна гээд чирэгч машинаа унаад явчихлаа гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх-н 39-р хуудаст/,

Гэрч С.Чимэд-Очирын: “...Тэрнээс хойш 1 сар орчмын дараа 08-63- ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очоод өөрийн эд зүйлээ авах гэхэд хаалга нь онгорхой, Б байхаар машинруу ороход хөгжим нь алга байсан тэгэхээр нь гараад харахад дугуй нь солигдсон юм шиг байхаар нь тухайн машины эзэн болох Давааням гэх хүнд мэдэгдэж тухайн хүн ирж цагдаад хандсан өөр зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 42-р хуудаст/,

“Хөрөнгө-Эстимэйнт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 200/01 дугаартай дүгнэлт /хх-н 47-р хуудаст/,

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 27, 53-61, 87-89-р хуудаст/,

Тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар, техникийн тодорхойлолт /хх-н 24-25, 32-р хуудаст/,

Ц.Бат-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 62-р  хуудаст/,

Э.Адъяадоржийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 65-85-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, “Цагаан хад” гэх газарт “Ар чавчир” ХХК-ийн эзэмшлийн 08-63 ӨМЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 13 ширхэг дугуй, хөгжмийг хулгайлж бусдад 7,380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Банзрагчид 7,380,000 /долоон сая гурван зуун наян мянга/-н төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлбөрийг Ц.Б нь  бүрэн төлж барагдуулаагүй болох нь /хх-н 35-р хуудас/ хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр  шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Ц.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Иймд шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хөнгөрүүлж, шүүгдэгч Ц.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Бат-Эрдэнийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Энх овогт Цоггэрэлийн Бат-Эрдэнийг бусдын эд зүйлийг хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар  Ц.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч Ц.Бэс 7,230,000 /долоон сая хоёр зуун гучин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Б.Банзрагчид олгуулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тус хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 лэх хэсгийн 1.5-д зааснаар Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Бат-Эрдэнийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА