Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 627

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, шүүгчН.Д, шүүгч О.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Н.Э

 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Хаяг:

Гуравдагч этгээд: “М.К ХХК

 

Гуравдагч этгээд:К.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: “...“Улсын бүртгэлийн Ү-2*******, Ү-2******* дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*******, 0******* дугаарт гэрчилгээтэй “М.К ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн ******* дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блью скай хотхонд байрлах 44В байрны 110, 123 тоот автомашины зогсоолуудыг Н.Э-ын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн Н.Эын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээд “М.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, иргэдийн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч н.э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “М.К ХХК-тай орон сууц байгуулах гэрээг байгуулж, 44В байрны 110, 123 тоот авто зогсоолыг тухайн өдрөө бүрэн төлж тооцоо нийлэн, өөрийн эзэмшилд ашиглахаар хүлээн авсан байдаг. “М.К ХХК-ийн зүгээс гэрчилгээ гаргаж өгөхгүй байсны улмаас дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өмчлөгчөө тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталснаарн.эыг өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамж гарсан. Үүнээс үүдэн үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэхээр ******* дүүргийн бүртгэлийн газарт 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хандахад “к.б” ХХК-ийн барьцаанд байгаа гэсэн хариу өгсөн байдаг. Уг хариуг эс зөвшөөрч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хандахад татгалзсан хариу өгсөн. 

“М.К ХХК нь зөвшөөрөлгүйгээр барьцааны гэрээ “к.б”-тай байгуулан, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлсэн байдаг.

 Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэсний дагуун.э шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэсэн заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.”гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...******* дүүргийн 11 дүгээр хороо, зайсан гудамжны 44 А, Б, В, Г байрны зоорийн давхарт байрлах 110 тоот авто зогсоолыг 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “М.К ХХК-ийн өмчлөлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон,  123 тоот автомашины зогсоолыг мөн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус компанийн өмчлөлд бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Тус автомашины зогсоолууд нь “к.б” -тай байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т/1******* тоот барьцааны гэрээ, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т/******* тоот зээлийн шинэ гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Т/******* тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээнд бүртгэлтэй байдаг. Тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албаны 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2116085 тоот, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2/1******* тоот, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3/27649 албан тоотуудаар эрхийг нь түдгэлзүүлсэн байдаг. Эдгээр нь зээл, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор эд хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн.  

Үүнтэй адил Н.Гантуяа гэх иргэн автомашины зогсоолуудыг өөрийн өмчлөлдөө бүртгүүлэхээр манай байгууллагад мөн адил мэдүүлэг гаргаж байсан боловч үүнтэй адилхан мэдүүлгийг нь мөн л энэ үндэслэлээр буцааж байсан. Маргаан бүхий 110, 123 тоот автомашины зогсоолууд нь өмнө нь “М.К ХХК-ийн өмчлөлд бүртгэгдээд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байдаг. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно” гэсний дагуу буцаасан байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-т “урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол дахин гэрчилгээ олгохыг хориглоно” гэсэн заалтыг баримталсан. Шүүхийн шийдвэрээр уг эд хөрөнгөнүүдийг битүүмжилсэн, Шийдвэр гүйцэтгэлийн албанаас эрхийг нь түдгэлзүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т зааснаар “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж зааснаар “М.К ХХК-ийн өмчлөлөөс Н.Э-ын өмчлөлд шилжүүлж өмчлөгчийг өөрчилж бүртгэх нь улсын бүртгэлд оруулж байгаа хэлбэр юм. 

Иймээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн байхад улсын бүртгэлд оруулж болохгүй гэсэн үндэслэлээр буцаасан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан тусгай тэмдэглэл гаргасан байгаа учир, 20.3  тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна, 20.5  тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж тус тус заасан. Өнөөдрийг хүртэл тус компанийн эрхээс хасаж Н.Эын нэр дээр оруулна гэсэн шийдвэр ирээгүй байна. Уг автомашины зогсоолууд нь “к.б” -ийн зээлийн гэрээний бүртгэлд байгаа учир  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг баримталсан бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 “мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлэг авахаас татгалзана”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэснийг үндэслэнн.эоос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Манай байгууллагын зүгээс буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд манай байгууллагын буруутай үйлдэл тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ. 

Гуравдагч этгээд “М.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Н.Энхболд нь 2008 онд ******* дүүргийн 11 дүгээр хорооны Блью скай хотхоны 44В байрны 110, 123 тоот автомашины зогсоолуудыг захиалан гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн байдаг. Маргаан бүхий автомашины зогсоолын хувьд 2007 онд “к.б”-тай байгуулсан гэрээ болон, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний дагуу тус зогсоолууд нь барьцаанд байгаа учир шилжүүлэх үндэслэлгүй байна. 

Учир нь Блью скай хотхоныг барихын тулд “к.б” -аас “М.К ХХК болон түүнд хамаарах 10 орчим компани нь нийтдээ 15 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Мөнн.э болон бусад иргэдээс захиалгын гэрээгээр авсан мөнгөн хөрөнгөөрөө тухайн хотхоныг барьж байгуулсан. 

2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улсын комиссоор оруулсан гэх боловч 2009 оны 12 дугаар  сард ашиглалтад орж, айлууд оруулсан. “к.б” -нд зээлээ төлж байсан боловч эдийн засгийн хямралын байдлаас болж, төлбөрийн чадваргүй болсон. Нэхэмжлэгчтэй 2010 оны 03 дугаар сард өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулна гэж гэрээ байгуулсны дараагаар “к.б”-аас 2007 онд байгуулсан зээлийн гэрээнд барьцаа болгон 205 автомашины зогсоол барьцаалан авч, зогсоол нэг бүрчлэн 2010 оны 05 дугаар сард “М.К ХХК-ийн нэр дээр гэрчилгээ гаргуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-нд барьцааны гэрээг шинэчилсэн. Манай компанийн зүгээсн.эод гэрчилгээ гаргуулах ёстой байсан боловч өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас маргаан бүхий нөхцөл байдлыг үүсгэж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Иймээс Иргэний хэргийн шүүхээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн Н.Эын шаардлагыг хангаж өгнө үү. ” гэжээ.

Гуравдагч этгээд “к.б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Нэхэмжлэгч захиалгаар бариулсан орон сууцаа 2012 оноос бодитой ашигласан юм бол шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл яагаад өмчлөх эрхээ хамгаалуулж бүртгэлийн байгууллагад хандаагүй, урьдчилсан тэмдэглэлд тэмдэглүүлээгүй. Улсын бүртгэлийн байгууллага “М.К ХХК-ийн мэдүүлгээр л бүртгэл хийсэн байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр бүртгэсэн. “к.б” ХХК нь 2010 оноос эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулаад явж байгаа. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар зөвшөөрөл аваад л явах ёстой. “к.б” ХХК нь Н.Э-ын хөрөнгийг барьцаалаагүй. “М.К ХХК-ийн хөрөнгийг л барьцаалж зээл олгосон. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан эс үйлдэхүйг заасан. Нэхэмжлэлийн шаардлагаар бол хуульд байхгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа нь буруу. 

 Нэхэмжлэгч анх 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, автомашины зогсоолын төлбөрийг төлсөн гэж хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гарын үсэггүй баримтаар тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй.  Нэхэмжлэгч 2008 оноос 2016 он хүртэл өмчлөх эрхээ баталгаажуулахаар бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаагүй. Мөнгө төлснөөр өмчлөх эрх үүсэхгүй ээ. 

“М.К ХХК өмчлөгч байгаа талаар хэн ч маргаагүй. Нэхэмжлэлийн агуулга нь “М.К ХХК нь өмчлөх эрхээ шилжүүлэхгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрчилгээг хүчингүй гэж үзэхгүй.н.э иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхтэй байх боловч бүртгэлийн байгууллагын бүртгэл хуулийн дагуу л явагдсан. Барьцааны эрх хүчинтэй байгаа. Энэ барьцааны асуудал хүчин төгөлдөр эсэхийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ. Захиргааны байгууллага мэдүүлэг болон түүнд хавсаргаж ирүүлсэн баримтуудаар үндэслэдэг.” гэжээ.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: “...Гуравдагч этгээд “М.К ХХК нь төлбөрөө барагдуулж нэхэмжлэгчийн шаардлагыг хангах арга хэмжээ авсан нь зөв гэж үзэж байна.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэнн.эоос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн Ү-2*******, Ү-2******* дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*******, 0******* дугаарт гэрчилгээтэй “М.К ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн ******* дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блью скай хотхонд байрлах 44В байрны 110, 123 тоот автомашины зогсоолуудыг Н.Эын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн Н.Эын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчн.э нь 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “М.К ХХК-тай 111 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээг” байгуулж, гэрээгээр тохиролцсон авто зогсоолын үнэ 1000 ам.долларыг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлсөн болох нь тооцоо нийлсэн акт -аар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгчн.э нь маргаан бүхий авто зогсоолуудыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандсан байх бөгөөд Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1831 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна . 

Улмаар 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг  гаргасныг улсын бүртгэлийн байгууллагаас “М.К ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, уг бүртгэлдК.Бтай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байх тулК.Бинд хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч дахин мэдүүлэг гаргах нь зүйтэй гэж хүлээн авахаас татгалзжээ.

“М.К ХХК нь 55 хувийн гүйцэтгэлтэй “Блью скай” хотхоны 44-А, Б, В, Г барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ  авснаар 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 ,  2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ТО7/252  тоот “Зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулжээ. Уг гэрээнд 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр , 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр , 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдөр  тус тус өөрчлөлт оруулж нэмэлт гэрээ байгуулсан байна.   

Мөн “М.К ХХК-аас 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрүүдэд маргаан бүхий 110, 123 тоот авто машины зогсоолын хувьд гаргасан мэдүүлэг, хүсэлтийн дагуу улсын бүртгэлийн Ү-2******* , Ү-2*******  дугаарт бүртгэгдэж 0*******, 0******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулснаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулж мөн өдөр “М.К ХХК-аас улсын бүртгэлийн байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлжээ. Гэрээний барьцааны зүйл болох 205 автомашины зогсоолд нэхэмжлэгчийн маргаж буй “Блью скай” хотхоны 44В байрны зоорийн давхарт байрлах 110, 123 тоот автомашины зогсоолууд орсон байна. 

Түүнчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 962 тоот албан бичгээр дээрхи авто зогсоолуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийн хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д ”улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуульчилсан байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол”, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх”, 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж тус тус заасан байна. 

Маргаан бүхий авто зогсоолуудыг зээлийн гэрээний барьцаанд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд холбогдох этгээдийн зөвшөөрөлгүйгээр улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглосон байна. Мөн дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг хийхдээ түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох хуулийн этгээдийн зөвшөөрлийг заавал авахаар хуульчилсан ба маргаан бүхий энэ тохиолдолдК.Бны зөвшөөрөлгүйгээр эрхийн бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй байх тул бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Харин Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж заасан байх тул нэхэмжлэгчээс нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгосон шүүхийн шийдвэрээ үндэслэн “к.б” ХХК-д хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан тохиолдолд өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх боломжтой байна . 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчн.э “Улсын бүртгэлийн Ү-2*******, Ү-2******* дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*******, 0******* дугаарт гэрчилгээтэй “М.К ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн ******* дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блью скай хотхонд байрлах 44В байрны 110, 123 тоот автомашины зогсоолуудыг Н.Эын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн Н.Эын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”  шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.Н

                          ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН

                                                             О.О