Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 835

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн С.О , М.Э , У.Б , У.С , “Д ”, “М” ХХК-иудын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг дарга нарт тус тус холбогдох

Гуравдагч этгээд: А, ОНӨААТҮГ

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй 0231097 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О , М.Э , У.Б , У.С  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б ,  нэхэмжлэгч “Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э , нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө , хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н , Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, гуравдагч этгээд “А ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн С.О , М.Э , У.Б , У.С  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Эрх зөрчигдөж байгаа тухайд: Монгол Улсын иргэний эрхийн дагуу хөдөлмөр эрхэлж, хуулиар хориглоогүй бизнес эрхэлж ажил амьдралаа залгуулдаг хичнээн мянган иргэдийн адил нэршиж заншсанаар Да хүрээ болон энэ хавийн захуудад авто сэлбэг худалддаг ажлын байраа өөрсдөө бий болгож, автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа эрхэлж амьдардаг. 2015 оны 2 дугаар сард “М” ХХК-ийн Д******* худалдааны төвд ажлын байр зээлээр худалдан авсан.

Гэтэл “А” байгуулах ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоолоороо “... нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн сэлбэг хэрэгсэл худалдан борлуулахыг хориглосон” хувиараа бизнес эрхлэгч бидний эрх ашгийг зөрчиж үйл ажиллагааг боогдуулж байна. Ямар хууль тогтоомжид заасныг үндэслэж хориглож байгаа нь тодорхой бус бөгөөд ямар нэгэн хууль тогтоомжид заасан үндэслэл байхгүй болно.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөхтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаанд шалгалт хийж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоолын дээрх заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, 13.2.3, 13.2.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн болохыг захын удирдлагуудаас авсан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг дарга нь энэ хууль бус тогтоолоо хэрэгжүүлэхээр Нийслэлийн харьяаны Төрийн байгууллагуудаараа хууль бус, хэрэгжих боломжгүй дарамт шахалтыг үзүүлж ирлээ. Тухайлбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн 02-01-003/617 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 02-01-001/975 тоот Улсын ахлах байцаагчийн шаардлагуудаар Да хүрээ треэйд, Мөнгөн хүлэг, М болон бусад компаниудад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа зогсоож, 22-ын товчооны дэргэдэх “Ат нүүлгэн шилжүүлэлт хийх”-ийг шаардаж байсан байна.

Мөн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 5/1082 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “М” ХХК-ийн хүчин төгөлдөр байгаа газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний зориулалтыг өөрчлөх, өөрчлөхгүй бол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна зэргээр үндэслэлгүй шаардлага тавьж байжээ. Үүнээс гадна нүүлгэн шилжүүлэх мэдэгдэл ирүүлжээ.

Хэдийгээр дээрх албан бичиг, шаардлагууд нь компаниудын нэр дээр ирдэг боловч тэдгээр компаниудын эзэмшлийн газрыг бид буюу автомашин сэлбэг хэрэгслийн худалдаа эрхэлдэг хүмүүс түрээсийн болон өмч худалдан авч гэрээний дагуу ашиглан үйл ажиллагаа явуулдаг тул бодит байдал дээр газраа түрээслүүлэгч компани болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллагуудад бидний хөрөнгийг нүүлгэн шилжүүлэлт хийх эрх байхгүй болно.

Ингэж бидэнд шахалт үзүүлж байгаа нь үнэндээ жижиг бизнес эрхлэгч биднийг цэвдэгтэй, агаарын хийн бохирдол хамгийн ихтэй хүн амьдрах аргагүй газар байгуулсан. А гэдэг газар руу албадан явуулах гэсэн шахалт дарамт болоод байна. Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоолын улмаас хамгийн ихээр хохирч, эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүд бол түрээслэгч, худалдаа эрхлэгч бид юм.

Бидний үйл ажиллагаа нь бидний одоогийн ажиллаж байгаа орчны агаарын бохирдол болон хөрсний бохирдол нөлөөлж байгаа болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй, мөн бидний үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомж, стандарт зөрчсөн болохыг тогтоогоогүй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж тодорхой заасан байдаг.

Харин биднийг нүүлгэн шилжүүлж хүчээр төвлөрүүлэх гээд байгаа А нь Улаанбаатар хот орчмын хамгийн бохирдол ихтэйн зэрэгцээ хамгийн хүйтэн цэг бөгөөд хүн ажиллахад аюултай бүс байдаг. Ийм орчинд иргэдийг нүүлгэх гэж байгаа нь бидний иргэдийн хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлүүлэх, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг маань шууд зөрчиж байна гэсэн үг.

Нөгөө талаар Нийслэлээс хотын төлөвлөлт зохион байгуулалтыг сайжруулах ажлын дор автомашины худалдааг төвлөрүүлэх нэрээр эзэмших зогсоолын төлбөрийн хэмжээг тогтоож, ийм аюултай бүсэд очиж ажилла гэж байгаа нь иргэд хувийн аж ахуй эрхлэх, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Ингэж ямар ч суурь судалгаа, тооцоолол, үндэслэл байхгүйгээр хуулиас давж гаргасан тогтоол нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байна. Мөн бидний зээлээр худалдан авсан ажлын байр үнэгүйдэж, зээлээ төлж чадахгүйд хүрч байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан; 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9-т захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэж тус тус заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр “Аыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгч С.О , М.Э , У.Б , У.С  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа:

“... Нэхэмжлэгч С.О , М.Э , У.Б , У.С  бид тус шүүхэд хандаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Аыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа доорхи байдлаар нэмэгдүүлж байна. 

Нэхэмжлэгч бид Монгол Улсын иргэний эрхийнхээ дагуу хуулиар хориглоогүй бизнес эрхэлж, ажил амьдралаа залгуулдаг бөгөөд авто сэлбэг худалдах зорилгоор 2015 оны 02 дугаар сард “М” ХХК-ийн Д******* худалдааны төвөөс ажлын байр зээлээр худалдан авч, урьдчилгаа, 40 хувийг нь бэлнээр өгч, үлдэгдэл 60 хувийг нь Ариг банктай “Бичил хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ” байгуулж, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж, сарын 33 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлж аван, төлбөрөө 100 хувь төлж барагдуулсан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Аыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоол нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор гарсан байдаг.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газар нь Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Аыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын үндэслэл болсон “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэрийдлээр 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5/6972 дугаар албан бичгээр “... Газрын эзэмшүүлэх эрхийн гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч болохыг мэдэгдье” гэсэн албан шаардлагыг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/1082 тоот албан бичгээр “... та автомашины худалдааны зориулалтаар эрхэлж буй үйл ажиллагаагаа 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зогсоож, газар эзэмших эрхийн гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаж, газар эзэмших эрхийн гэрээний үүргийг биелүүлэхийг анхааруулж, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” мэдэгдлийг тус тус “М” ХХК-д хүргүүлж, хувиараа бизнес эрхлэгч бидний өмчлөлийн эд зүйлээ зориулалтын дагуу эзэмших эрхийг зөрчсөний улмаас бид үйл ажиллагаа явуулах, орлого олох боломжгүй болсноор үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан зээлсэн зээлийн төлбөрөө ч төлөх боломжгүй байдалд хүрээд байна.

Бид хууль бус албан шаардлага, мэдэгдлийг хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад 2016 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 16/23 тоот албан бичгээр хандсан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул тус шүүхэд хандаж байгаа болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5/6972 тоот “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/1082 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг тус тус хууль зөрчсөн болохыг тогтоон, хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “Д ” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 

“...Эрх зөрчигдөж байгаа тухайд: Бидний хэсэг иргэд Монгол Улсын иргэний эрхийн дагуу хөдөлмөр эрхэлж, хуулиар хориглоогүй бизнес эрхэлж ажил амьдралаа залгуулдаг мянган иргэдийн адил нэршиж заншсанаар Да хүрээ болон энэ хавийн захуудад автомашин худалдах газраа түрээслэн ажлын байраа өөрөө өөрсдөө бий болгож, автомашин, автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа эрхэлж амьдардаг. 

Гэтэл “А” байгуулах ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоолоороо “... нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн сэлбэг хэрэгсэл худалдан борлуулахыг” хориглосноор хувиараа бизнес эрхлэгч бидний эрх ашгийг зөрчиж, үйл ажиллагааг боогдуулж байна. Ямар хууль тогтоомжид заасныг үндэслэж хориглож байгаа нь тодорхой бус бөгөөд ямар нэгэн тогтоомжид заасан үндэслэл байхгүй болно. Дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоолыг бид албан ёсоор 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гардан авснаар бидний эрх, ашгийг хөндсөн шийдвэр гарсныг мэдэж эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд хандаж байгаа болно.  

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөхтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаанд шалгалт хийж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоолын дээрх заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, 13.2.3, 13.2.7 хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн болохыг захын удирдлагуудаас авсан. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг дарга нь энэ хууль бус тогтоолоо хэрэгжүүлэхээр харьяаны Төрийн байгууллагуудаараа хууль бус, хэрэгжих боломжгүй дарамт үзүүлж ирлээ. Тухайлбал, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрьн 2014 оны 09 өдрийн 02-01-003/617 тоот, 2015 оны 09 сарьн 16-ны өдрийн 02-01-001/975 тоот байцаагчийн шаардлагуудаар Да хүрээ трейд, Мөнгөн хүлэг болон бусад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа зогсоож, 22-ын товчооны дэргэдэх “Авто худалдааны нүүлгэн шилжүүлэлт хийх”-ийг шаардаж байсан байна.

Мөн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 сарын 14-ны өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгээр Мөнгөн хүлэг зах буюу МЧГА ХХК-ийн хүчин төгөлдөр байгаа газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний зориулалтыг өөрчлөх, өөрчлөхгүй бол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” зэргээр үндэслэлгүй шаардлага тавьж байжээ.

Хэдийгээр дээрх албан бичиг, шаардлагууд нь компаниудын нэр дээр ирдэг боловч компаниудын эзэмшлийн газрыг бид буюу автомашин, сэлбэг хэрэгслийн худалдаа эрхэлдэг хүмүүс түрээсийн гэрээний дагуу ашиглан үйл ажиллагаа явуулдаг тул бодит байдал дээр газраа түрээслүүлэгч компани болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллагуудад бидний хөрөнгийг нүүлгэн шилжүүлэлт хийх эрх байхгүй болно.

Ингэж бидэнд шахалт үзүүлж байгаа нь үнэндээ жижиг бизнес эрхлэгч биднийг цэвдэгтэй, агаарын хийн бохирдол хамгийн ихтэй хүн амьдрах аргагүй газар байгуулсан Авто цогцолбор гэдэг газар руу албадан явуулах гэсэн шахалт дарамт болоод байна. 

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоолын улмаас хамгийн ихээр хохирч, эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүд бол түрээслэгч, худалдаа эрхлэгч бид юм.

Бидний үйл ажиллагаа нь бидний одоогийн ажиллаж байгаа орчны агаарын бохирдол болон хөрсний бохирдолд нөлөөлж байгаа болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй, мөн бидний үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомж, стандарт зөрчсөн болохыг тогтоогоогүй болно.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж тодорхой заасан байдаг.

Харин биднийг нүүлгэн шилжүүлж хүчээр төвлөрүүлэх гээд байгаа А нь Улаанбаатар хот орчмын хамгийн бохирдол ихтэйн зэрэгцээ хамгийн хүйтэн цэг бөгөөд хүн ажиллахад аюултай бүс байдаг. Ийм орчинд иргэдийг нүүлгэх гэж байгаа нь бидний иргэдийн хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлүүлэх, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг маань шууд зөрчиж байна гэсэн үг.

Нөгөө талаар Нийслэлээс хотын төлөвлөлт зохион байгуулалтыг сайжруулах ажлын дор автомашины худалдааг төвлөрүүлэх нэрээр эзэмших зогсоолын төлбөрийн хэмжээг тогтоож, ийм аюултай бүсэд очиж ажилла гэж байгаа нь иргэд хувийн аж ахуй эрхлэх, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Ингэж ямар ч суурь судалгаа, тооцоолол, үндэслэл байхгүйгээр хуулиас давж гаргасан тогтоол холбогдох хууль тоггоомж зөрчсөн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан”, 9.1.7-д “захиргааны акт таргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад холбогдох хууль зөрчсөн” гэж тус тус заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр “Аыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...М ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 243 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 133022/0002, 18649312611401, 18649312652439 нэгж талбарын дугаар бүхий 7800 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр болж, уг газартаа батлагдсан зураг төслийн дагуу 65А, 65Б орон сууцны барилга барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуулийн дагуу гаргуулан авч, иргэд аж ахуй нэгж байгууллагад худалдан борлуулсан. Мөн 9000 м.кв талбай бүхий 59А, 59Б дугаартай худалдаа үйлчилгээний төвийн барилгыг барьж дуусгаж байна.

Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/******* дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд арга хэмжээ авч байгаа гэсэн нэрийдлээр “М” ХХК-ийн Д******* худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох талаар удаа дараа хуулийн үндэслэлгүй албан шаардлага, мэдэгдлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирүүлсэн болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Аыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоол нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор гарсан байдаг.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Аыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын үндэслэл болсон “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэрийдлээр 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5/6972 дугаар албан бичгээр “... Газар эзэмшүүлэх эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч болохыг мэдэгдье” гэсэн албан шаардлагыг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/1082 тоот албан бичгээр “... та автомашины худалдааны зориулалтаар үйл ажиллагаагаа гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаж, газар эзэмших эрхийн гэрээний үүргийг биелүүлэхийг анхааруулж, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” мэдэгдлийг тус тус “М” ХХК-д хүргүүлж, Д******* худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоосноор бизнес эрхлэгч компанийн өмчлөлийн эд зүйлээ зориулалтын дагуу чөлөөтэй захиран боогдуулснаар үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан зээлсэн зээлийн төлбөрөө ч төлөх боломжгүй байдалд хүргээд байна.

Манай компани нь газар эзэмших эрх болон хуулийн дагуу зөвшөөрөл авсан газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгө барьж байгуулсан. Газрын тухай, Хот байгуулалтын тухай хуулиудыг зөрчиж газрыг хууль бусаар өмчилж, эзэмшсэн асуудал огт байхгүй болно.

Бид хууль бус албан шаардлага, мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16/23 тоот албан бичгээр хандсан бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас одоог хүртэл албан ёсоор хариу өгөөгүй болно.

Бидний гаргасан гомдол үндэслэлтэй эсэх талаар хариу өгөөгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй тул нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Аыг барьж байгуулах   зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглох” гэсэн хэсэг, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5/6972 дугаар албан бичиг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/1082 тоот албан бичгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

“... Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Техникийн захуудын талаар авах арга хэмжээний тухай” №А/******* дугаар захирамжийн 1 дүгээр заалт буюу “...Техникийн захуудыг 22-ын товчоонд нүүлгэх...” гэсэн нь “М”ХХК-ийн эрх ашгийг хөндөж байх тул захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн болохыг тогтоож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ:

“Нийслэлийн Засаг даргын 2000 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №270 захирамжаар “М” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Да хүрээ” захын урд талд 7800 м.кв газрыг эзэмшиж ирсэн.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №257 захирамжаар “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацагаар сунгажээ.

Энэхүү гэрчилгээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусах байсан тул “М” ХХК нь Нийслэлийн Засаг даргад гэрчилгээний хугацааг сунгаж өгөхийг хүссэн албан бичиг өгсөн. Гэвч өнөөдрийг болтол газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаагүй байна.

“М” ХХК нь 17 жил энэ газрыг эзэмшихдээ газрыг зохих ёсоор ашиглаж, газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж, Газрын тухай хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж ирсэн болно.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...С.О , М.Э , У.Б , У.С , “Д ” ХХК, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “А барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нар нь Д******* худалдааны төвийн түрээслэгч гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар нотлогдож байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “... түрээслэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн...” нь тогтоогдохгүй байна. Учир нь Санхүүгийн түрээсийн тухай хуулинд зааснаар түрээсийн гэрээ дуусгавар болсноор түрээслэгч нь тухайн ажлын байрны өмчлөгч болно.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоол нь түрээслэгч иргэдийн эрх ашгийг хөндөх эрх зүйн үр дагавар байхгүй болох нь тогтоогдож байх ба энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дах хэсэгт заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэдэгт хамаарч байх тул мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“... Иргэн С.О , М.Э , У.Б , У.С  нарын Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний 5/6972 тоот “Шаардлага хүргүүлэх тухай”, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/1082 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг тус тус хууль зөрчсөн болохыг тогтоон, хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

“М” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 243 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7800 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг баталж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэр дэх эзэмшил, ашиглалтад байгаа газрын ашиглалтын зориулалтыг ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан өөрчлөх ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газар нь зохион байгуулан хэрэгжүүлж байгаа болно.

Дээрх албан бичиг нь “М” ХХК-д холбогдож гарсан байх тул дээрх иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн асуудал биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/******* дугаар захирамж нь өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах захиргааны актыг уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т ”Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж хуульчилсан байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Техникийн захуудын талаар авах арга хэмжээний тухай” А/******* дугаар захирамж нь 5 заалттай бөгөөд нэгдүгээр заалтаар Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд автомашин, техникийн захуудыг 22-ын товчоонд байршуулах төлөвлөлт хийж танилцуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргад үүрэг болгосон захирамж юм.

Захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/******* дугаар захирамж бусад байдлаар холбогдох ямар хууль тогтоомжийг зөрчсөн талаар уг нэхэмжлэлд дурдаагүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/******* дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар уг ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон шийдвэр бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37.1 дэх хэсэгт тодорхойлсон захиргааны актын хамгийн чухал шинж болох “гадагш чиглэсэн” захирамжилсан шийдвэр үйл ажиллагаа биш тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Улсын Их Хурлаас баталсан 2013 онд Улаанбаатар хотын оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал түгжрэл, ослыг бууруулах зорилгоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоолыг батлан гаргасан.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зориулалтын талбайд автомашины болон сэлбэгийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Аыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоол батлагдсан.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Нийслэлийн удирдлага нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа аж ахуй нэгж байгууллагад хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, ажил үйлчилгээг сайжруулах талаар шаардлага тавина”, мөн хуулийн 11.4 дэх хэсэгт заасан “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрладаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагатай харилцах асуудлыг тухайн гэрээнд зааснаар буюу Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна”, Төмөр замын тээврийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтад “Төмөр замын зурвас газар, объект, өртөө, буудалд нийгмийн хэв журам сахиулах ажлыг төмөр замын байгууллагатай хамтран зохион байгуулах”, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Өөрийн эзэмшиж буй эдэлбэр газар, барилга байгууламж болон орчны гудамж, талбайг шаардлагын дагуу зүй зохистой ашиглах” гэсэн дээрх хуулиудын заалтын хүрээнд Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгээс БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрээр байгуулсан гэрээний дагуу ашиглаж байгаа төмөр замын зурвас газрыг зориулалтын дагуу ашиглахыг шаардах эрхтэй юм.

Нөгөө талаас Нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд Ариун цэврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2 дах заалтад заасан “Нутаг дэвсгэртээ ариун цэврийн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах”, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “Ариун цэврийн болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина”, мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэгт “Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх заалтад заасан “Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт, хийх шалгалтыг орон нутагтаа зохион байгуулах”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэгт заасан “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэхэд бүх шатны Засаг дарга хяналт тавина” гэсэн заалтын дагуу өөрийн эзэмшлийн газраа зориулалтын загуу ашиглаж байгаа эсэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх, хог хаягдал тээвэрлэх эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулсан эсэх, ус ашиглах дүгнэлт тоолууртай эсэх зэрэг холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ажил зохион байгуулах эрх бүхий албан тушаалтан юм.

Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, тээвэр, холбооны хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх зорилгоор нийслэлд шилжин суурьших асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийх”, 2.3 дахь хэсэгт заасан “Хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах ашиг сонирхолд нийцүүлэн... нийслэлээс нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг юм.

Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх тухайд:

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Техникийн захуудын талаар авах арга хэмжээний тухай” А/******* дугаар захирамжид 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн талаар ямар нэгэн албан ёсны дүгнэлт гаргаагүй байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоолд Улсын байцаагчийн дүгнэлт гаргасан нь тус тогтоолыг хүчингүй болгох, энэхүү тогтоолыг мөрдөж ажиллахгүй байх эрх зүйн үндэслэл болохгүй.

Учир нь: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан байдаг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоолыг хурал өөрөө болон эсвэл шүүх хүчингүй болгосон албан ёсны шийдвэр байхгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 а дахь заалтад “Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” үүргийнхээ дагуу уг ажлыг зохион байгуулж байгаа болно.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Техникийн захуудын талаар авах арга хэмжээний тухай” А/******* дугаар захирамж нь 5 заалттай бөгөөд нэгдүгээр заалтаар Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд автомашин, техникийн захуудыг 22-ын товчоонд байгуулах төлөвлөлт хийж танилцуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргад үүрэг болгосон.

Энэ Нийслэлийн Засаг дарга Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн хөгжлийн төсөл, хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, тодотгол, шинэчлэл хийх асуудлыг санаачлан зохион байгуулах”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “Тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэсэн заалтын хүрээнд хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний санал боловсруулж, танилцуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргад үүрэг болгосон.

Захирамжийн 2 дугаар заалтаар 22-ын товчоонд авто зам тавих ажлын санхүүжилтийн асуудлыг төсөвт тусган батлуулахыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчид даалгасан.

Энэхүү заалт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлйн 29.1.1-д “Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон жилийн үндсэн чиглэлийн төсөл, гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн Хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хүрээнд даалгасан заалт юм.

Захирамжийн 3, 4 дүгээр заалтаар ажил зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг баталсан.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны A/******* дугаар захирамж нь дээрх хуулиудын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, зөвхөн зохион байгуулалтын шинжтэй, албадан нүүлгэхийг тэр дундаа “Д ” ХХК-ийг албадан нүүлгэхийг захирамжилсан, үүрэг болгосон, тус компанийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндсөн хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт биш юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийг 33.1.4 дэх заалтад заасан “Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох” гэсэн заалтын хүрээнд гаргасан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 1.6.1 дэх заалтад “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэрийг” мөн журмын 4.1.4 дэх заалтад “Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичиг” гэж хуулиар тусгайлан эрх олгосон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан үйлчлэл нь гадагш чиглэсэн, байнга давтагдах шинжтэй, захиргааны хэм хэмжээ тогтоосон, улсын нэгдсэн санд бүртгэгдсэн тогтоол, захирамж, тушаал гэх мэтийг ойлгохоор заажээ.

Гэтэл Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 02-01-001/925 албан шаардлага нь “Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийг үндэслээгүй, харин өдөр тутмын зохион байгуулалтын шинжтэй, дотогш чиглэсэн, байнга давтагдахгүй, нэг удаагийн, захирамжилсан шинжтэй Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамжийг үндэслэн албан шаардлага үйлдсэн нь доорхи хуулиудыг зөрчиж байна. Үүнд:

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад заасан “Хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэснийг

2.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны “Мэргэжлийн хяналт шалгалтын шаардлага, стандарт батлах тухай” 207 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 4.1.1 дэх заалтад “Мэргэжлийн хяналт шалгалж гэж хуульд заасны дагуу эрх олгогдсон улсын байцаагч, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт стандарт норм, нормативын хэрэгжилтийг хянан шалгаж, захиргааны хяналт шалгалтыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн хяналт шалгалт” хэмээн тодорхойлсныг тус тус зөрчсөн байна.

3.Иймээс мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны “Мэргэжлийн хяналт шалгалтын шаардлага, стандарт батлах тухай” 207 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 4.1.1 дэх заалтын зөрчиж, Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамжийг үндэслэж бичсэн албан шаардлагын дагуу Нийслэлийн Засаг даргыг Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн “Д ” ХХК нь Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замтай байгуулсан “Талбай түр ашиглуулах гэрээ”-ний дагуу ашиглаж байгаа төмөр замын зурвас газрыг гэрээгээр түр ашигладаг.

Харин “Д ” ХХК нь тус төмөр замын зурвас газрыг автомашин худалдан борлуулж байгаа иргэдээс түрээсийн төлбөр авах замаар уг газрыг ашигладаг болно.

Автомашин худалдан борлуулдаг иргэн аж ахуй нэгжээс түрээсийн төлбөр авах эрх нь дуусгавар болсон “Д ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Техникийн захуудын талаар авах арга хэмжээний тухай” А/******* дугаар захирамж нь “Д ” ХХК-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, хариуцагч байгууллага биш тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “А” ОНӨААТҮГ-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

”... Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг баталсан бөгөөд уг баримт бичиг нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээн байгуулалтыг өргөн далайцтай өрнүүлэх замаар оршин суугчдын ажиллах, аж төрөх таатай нөхцөл бий болгох, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн зорилтуудыг дүүрэг, бүс, салбарын мастер төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий болон барилгажуулах төсөл, хөтөлбөрөөр дамжуулан шат шатанд нарийвчлан тодотгосон замаар хэрэгжүүлэх зорилготой билээ.

Иймээс Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын 1.2.3-т тусгагдсан “Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр, байгууллагыг хотоос гадагш нүүлгэх шат дараалсан арга хэмжээг авах” хөтөлбөрт агаар, хөрсний орчны бохирдлыг бууруулах, бохирдол үүсгэдэг байгууллагуудад, төвлөрсөн захуудыг хотоос гаргах, дэд төвүүдийг бий болгох зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 18 дугаар тогтоолоор “А” ОНӨААТҮГ-ыг байгуулсан.

Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 19 дүгээр тогтоолоор Аын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр “Аыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Аын автомашины зогсоолын төлбөрийн хэмжээг баталсан бөгөөд Улаанбаатар хотыг 2020 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулах ажлыг Нийслэлийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн болно.

Тодруулбал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоол нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй улс орны бүтээн байгуулалт, хотын хөгжил, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл шаардлагын хүрээнд хуульд заасан эрхийн дагуу гарсан бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх ашгийг зөрчөөд байгаа нь тодорхойгүй байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д “хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, барилга байгууламжийн газар олголт, техникийн нөхцлийн үндэслэл, бүрдэл, гүйцэтгэлд хяналт тавих”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 18.1.2 г/-д “тухайн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний үнэ тариф үндэслэлтэй эсэхийг хянах, журам тогтоох", 18.1.3-т орон нутгийн өмчийн талаар нийслэл, сум дүүргийн хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 18.1.3 м/-д “орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бий болгох талаар тухайн Хурлаас Засаг даргад олгох эрх хэмжээг тогтоох, хяналт тавих” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоол гаргасан.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнөөс улбаалан 2014 онд хотын хүн амын 1314,5 мянга байсан бөгөөд Үндэсний статистикийн хорооноос 2009 онд гаргасан Монгол Улсын хүн амын өсөлтийн төсөөллийн хүрээнд 2030 онд 3501,1 мянга, үүнээс 1763,0 мянга буюу 50,3 хувь нь Улаанбаатар хотод суурьшина гэж тооцож гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар 1,5 сая орчимд хүрсэн бөгөөд хот жил ирэх тусам өргөжин тэлж, энэхүү өсөлт хөгжлийг даган бий болж буй хэрэгцээ шаардлагыг хот хангаж чадахгүй болсон. Хотын дотор хөгжлийн тэнцвэртэй байдал хангагдахгүй бол иргэд хотын төв рүү бөөгнөрөн амьдрахыг илүүд үзнэ. Энэ нь аажимдаа гэр хорооллын зохицуулалтгүй тэлэлт, зүй зохисгүй газар ашиглалт, хүрээлэн буй орчны доройтол, агаар, ус, хөрсний бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл, зохисгүй төвлөрөл, орон сууцны хүрэлцээ, амьдрах орчны нөхцөл муу зэргийн гол шалтгаан болоод байгаа юм.

Иймээс дээрх нөхцөл шаардлага болоод хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын барим бичиг”-ийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоолоор хотын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн сэлбэг хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох шийдвэр гарсан нь тэднээр албадан хөдөлмөрлүүлэх утга агуулагдаагүй, нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулах ажлыг Нийслэлийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлд Аыг агаарын болон хийн бохирдол ихтэй, хүн амьдрах аргагүй газар гэж дурдсан нь ямар нэгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй бөгөөд хот төлөвлөлт, цаашилбал УИХ-аас баталсан хотын хөгжлийн бодлогыг эрс эсэргүүцэж, хотын хөгжлийг хойш татах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, бизнесийн таатай орчноор хотын төдийгүй орон нутаг, нийт иргэдэд үйлчилгээ үзүүлэх хүсэлгүй, зөвхөн өөрсдийн худалдаа эрхлэх ашиг сонирхлыг хамгаалахаар гаргасан нэхэмжлэл мэт харагдаж байна.

Цогцолбор албан ёсоор 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нээлтээ хийж, авто машины худалдаатай холбоотой төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд /Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, оношлогооны төв, Нийслэлийн татвар, даатгал, нотариат, дугаарын үйлдвэр, цайны газар, хүнсний дэлгүүр, ариун цэврийн газар/ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагаа шилжин очиж, өнөөдрийг хүртэл ажилласаар байгаа болно.

Мөн цогцолбор руу шинээр тавигдсан 1.7 км замын ажил 2015 онд дууссан, цогцолборт ямар нэгэн байдлаар хүний эрүүл мэндэд хортой бохирдолтой гэх, хүн ажиллаж, амьдрах боломжгүй гэдэг дүгнэлт гараагүй бөгөөд төсөл хэрэгжихэд Байгаль орчны үнэлгээ болон Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдсэн. 

Иймд нэхэмжлэгч нарын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулсан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болох шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч иргэн С.О , М.Э , У.Б , У.С , “Д ”, “М” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.О , М.Э , У.Б , У.С  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б  нь “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 5/6972 тоот албан бичиг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 5/1082 тоот албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагаасаа, нэхэмжлэгч “Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э  нь “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолыг тогтоолын 1, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагаасаа, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө  нь “... Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжийн 2, 4, 5 дугаар зүйлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 5/6972 тоот албан бичиг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 5/1082 тоот албан бичгүүдийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох, Эзэмшил газрын хэмжээг нарийвчлан тогтоож, захирамжид өөрчлөлт оруулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж байгаагаа шүүх хуралдааны үед илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. ”, 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч нараас шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэхэмжлэгч иргэн С.О , М.Э , У.Б , У.С  нар нь “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаа,  нэхэмжлэгч “Д ” ХХК нь “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаа, нэхэмжлэгч “М” ХХК нь “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг, Нийслэлийн  Засаг даргын А/******* дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй 0231097 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагаа тус тус дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул шүүх уг шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч иргэн С.О , М.Э , У.Б , У.С , “Д ”, “М” ХХК-аас зүгээс гаргасан “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагын хувьд:

Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/738 дугаар албан бичгээр “А”-ыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн барьж, энэхүү тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хуралдаанаараа хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

Энэхүү албан бичгийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, “Аыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолыг баталсан байх бөгөөд тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглох, зохих журмын дагуу улсын бүртгэлд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах арга хэмжээг авах” гэж заасан байх бөгөөд тогтоолын хавсралтаар “А” ОНӨААТҮГ-ын зогсоол эзэмших төлбөрийг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Аыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгээр нийтийн эзэмшлийн зам талбай, зам орчмын ил задгай зогсоол, талбай зэргээр зөвхөн гадаа талбайд худалдааны үйл ажиллагаа эрхлэгчдэд хамааралтай буюу тэдгээр иргэд, хуулийн этгээдийн автомашин, тээврийн сэлбэг, хэрэгсэл борлуулах үйл ажиллагааг хориглосон байна.

Харин нэхэмжлэгч иргэд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн газар дээр баригдсан “Д*******” худалдаа үйлчилгээний төвд 30 м.кв ажлын байр захиалан бариулах гэрээг “М” ХХК-тай тус тус байгуулсан байна. Ийнхүү нэхэмжлэгч иргэд тус ажлын байранд үйлчилгээний талбай худалдан авах зорилгоор бичил хөрөнгө оруулалтын зээл авч, “Д*******” худалдаа үйлчилгээний төвд худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, .... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэнэ” гэж заасан байх бөгөөд Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч С.О , М.Э , У.Б , У.С  нар нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн газар дээр баригдсан “Д*******” худалдаа үйлчилгээний төвд түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байх бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг нь нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Нэхэмжлэгч С.О , М.Э , У.Б , У.С  нар нь “Мануул трэйвел” ХХК-ийн “Д*******” худалдаа үйлчилгээний төвийн ажлын байрандаа автомашины сэлбэг, хэрэгслийн худалдааны үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой байна гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасны дагуу С.О , М.Э , У.Б , У.С  нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч “Д ” ХХК-ийн тухайн газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээ болон холбогдох эрх бүхий байгууллагын шийдэврээр эзэмшдэггүй бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй 2008 оноос эхлэн түрээсийн гэрээ байгуулан ашиглаж байсан байна. 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 512 тоот захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 3022/0002 дугаар бүхий 7800 м.кв талбай газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшсэн ба Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 257 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 133022/0002 дугаар бүхий 7800 м.кв талбай газрын зориулалтыг өөрчилж орон сууц, үйлчилгээний зориулалт болгосон байна. 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч “М” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 257 дугаар захирамжаар 7800 м.кв талбай газрыг эзэмших эрхтэй боловч бодит байдал дээр 10471 м.кв талбай газрыг эзэмшиж байгаа гэх зөрчилтэй болох нь хариуцагч Нийслэлийн Газрын албаны хариу тайлбараар нотлогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “....Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20 дугаар зүйлийн 20.1.2-т “...хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгах, үүнтэй холбогдох асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгуулагын удирдлагын илтгэл, саналыг хэлэлцэх” гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь харъяалах нутаг дэвсгэртээ өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан энэхүү тогтоолыг гаргасан байна. 

Энэхүү Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь “...Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглох, зохих журмын дагуу улсын бүртгэлд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах арга хэмжээг авах” хэсэг нь нэхэмжлэгч “Мануул трэйвел” ХХК, “Д ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Өөрөөр хэлбэл “Д ” ХХК нь тухайн 1000 машины автозогсоолыг Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замтай гэрээ байгуулан түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг, “Мануул трэйвел” ХХК нь ил задгай талбайд автомашин, тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулдаггүй, “Д*******” худалдаа үйлчилгээний төвийн ажлын байрандаа иргэдэд ажлын байр түрээслэн автомашины сэлбэг худалдан борлуулдаг байх бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Түүнчлэн илт хууль бус болохыг тогтоох шаардлагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 дахь хэсэгт заасан нөхцөл бий болсон байхыг шаардах бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоол нь эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны акт байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хоёр “М” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжийн 1 болон 3 дугаар заалтыг илт хууль бус болохыг тогтоох” тухай шаардлагын хувьд:

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/******* дугаар захирамжийн 1 дэх хэсэгт “Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин, техникийн захуудыг 22-ын товчоонд нүүлгэж 70 га газарт байршуулах төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд 22-ын товчоонд төлөвлөлт хийж танилцуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгах” гэж, 3 дах хэсэгт “2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 20-ны дотор зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг зогсоож, газрыг чөлөөлөх ажиллагаанд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар баталсугай” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Их хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн бүрдэл”-д газар ашиглалтын өнөөгийн байдлаас харвал хот төлөвлөлтийн асуудал зураг төслийн хэмжээнд бүрэн шийдлээ олоогүй байхад олон арван га газар хувийн өмчид шилжсэн, дэд бүтцийн дорвитой бүтээн байгуулалтгүйгээр олон арван барилга, байгууламжууд зам талбайг шахаж цаашид өргөжүүлэх боломжгүй болгосон, барилга хоорондын нормативт хэмжээ алдагдсан зэрэг нь зам шугам сүлжээний зориулалттай газрыг өргөжүүлэх, шинээр барихад хүндрэл учруулахаас гадна, иргэд байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд харшлах асуудал цөөнгүй байна”, мөн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтод” Улаанбаатар хотын дагуул хот тосгодыг түлхүү хөгжүүлж, хотын зарим үүрэг, ачаалал, хүн амын зохих хэсгийг шилжүүлэн байршуулснаар хүн амын механик өсөлтийг 30 хувиар бууруулахаар төлөвлөсөн, “Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад” Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого баримтлах шаардлагатай байна” гэжээ.

Мөн “А”-ын ерөнхий төлөвлөгөөний танилцуулгад дурдсанаар “Улаанбаатар хотод автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг ойролцоогоор 7000 гаруй аж ахуй нэгжүүд байгаа бөгөөд үүнээс гадна нийт 26 цэгт 1000 орчим суудлын автомашин, хүнд даацын 200 гаруй автомашины худалдаа эрхэлдэг газрууд байна. Үүний улмаас тухайн орчин тойрондоо болон хотын хэмжээнд хөрсний бохирдол, авто замын түгжрэл зэрэг тулгамдсан асуудлуудыг бий болгож байна. Иймд эхний ээлжинд авто машины худалдааны ил талбайг бүтээн байгуулж, ашиглалтад оруулж автомашины худалдаа эрхлэгчдэд борлуулах ажлыг зохион байгуулна” гэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 а-д  зааснаар Аймаг, нийслэлийн Засаг дарга нь “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” 30 дугаар зүйлийн 30.1.3-д зааснаар “харьяалах нутаг дэвсгэрийнхээ дэд бүтцийг хөгжүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх бодлого боловсруулж Хурлаар батлуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхтэй байна.

Иймд Нийслэлийн Засаг дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамж гаргасныг буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хэдийгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандан тус газрын улсын байцаагчийн 6/47 тоот дүгнэлтийг хүргүүлж, уг дүгнэлтээр “2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Аыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглох” гэж заасан нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, 13.2.3, 13.2.7-д заасныг тус тус зөрчсөн болохыг дурджээ.

Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Техникийн худалдаа үйлчилгээний төвийн тухай” 7/2933 тоотоор Нийслэлийн Засаг даргад хандан техникийн худалдаа үйлчилгээний төвийг баруун болон зүүн бүсэд зэрэгцүүлэн ажиллуулах, аж ахуй эрхлэгчдийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйл, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3, 13.2.7 дахь заалтын хэрэгжилтийг хангах, хууль ёсоор худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн худалдааг албадан нүүлгэхгүй байх арга хэмжээ авч ажиллана уу” гэж, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 01/644 албан тоотоор Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамж болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа авто захуудыг нүүлгэн шилжүүлэх, газар эзэмших эрхэд нь халдаж байгаа ажиллагаануудыг зогсоож энэ талаар хариу мэдэгдэхийг хүсье” гэж тус тус шаардлага хүргүүлсэн байх боловч Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан захирамж байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

“М” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй 0231097 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 257 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Мануул трэйвел” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 133022/0002 дугаар бүхий 7800 м.кв талбай газрын зориулалтыг өөрчилж орон сууц, үйлчилгээний зориулалт болгосон байна.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн эзэмшлийн газрын байршлын кадастрын зурагт тодруулснаар, нийт 7800 м.кв талбай бүхий газар нь 3150 м.кв /нэгж талбарын дугаар: 18649312652439/, 2300 м.кв /нэгж талбарын дугаар: 18649312740527/, 2350 м.кв /нэгж талбарын дугаар: 18649312621401/ талбай бүхий газруудаас тус тус бүрдэж байх бөгөөд 3750 м.кв хэсэгт орон сууц, үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/дугаар 00031541/, 750 м.кв хэсэгт үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг/дугаар 00031544/ эзэмшсэн байна. 

Байгаль орчин ногоон хөгжлийн газрын 2014 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 1/752 тоотоор “М” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутагт хэрэгжүүлэх “Авто үйлчилгээний төв”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах төслийн баримт бичигт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж, нэгдсэн дүгнэлтээр хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ.

Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газрын 2017 оны 2/630 тоотын хавсралтаар ирүүлсэн “Д*******” авто худалдаа, үйлчилгээний төвийн хүрээлэн буй орчны агаар, хөрсний чанарын дүн шинжилгээ, дүгнэлтэд “Д*******” авто худалдаа, үйлчилгээний төвийн төв орчмын бохирдуулах бодисын агууламжийн хэмжээ Монгол Улсад мөрдөгдөж буй агаарын чанарын стандарт MNS 4585:2016-д заасан хүлцэх хэмжээнээс хэтрээгүй гэсэн байна. 

Нэхэмжлэгч “Мануул трэйвел” ХХК-ийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулахаар удаа дараа хандсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоодож байх бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газраас “...Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг баталж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэр дэх эзэмшил, ашиглалтад байгаа газрын ашиглалтын зориулалтыг ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан өөрчлөх ажлыг манай алба зохион байгуулан хэрэгжүүлж байгаа болно. Иймд танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг ирүүлжээ.

Шүүх хуралдааны үед “М” ХХК нь бодит байдал дээр 10471 м.кв газрыг эзэмшиж байгаа гэх боловч одоогийн эзэмшиж буй газрын хэмжээгээр буюу 7800 м.кв-аар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн байна. 

Иймд нэхэмжлэгч “М” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй 7800 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.О , М.Э , У.Б , У.С  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б  нь “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 5/6972 тоот албан бичиг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 5/1082 тоот албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагаасаа, нэхэмжлэгч “Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э  нь “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолыг тогтоолын 1, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагаасаа, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө  нь “... Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжийн 2, 4, 5 дугаар зүйлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 5/6972 тоот албан бичиг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 5/1082 тоот албан бичгүүдийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох, Эзэмшил газрын хэмжээг нарийвчлан тогтоож, захирамжид өөрчлөлт оруулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дэх хэсгийн а, 30 дугаар зүйлийн 30.1.3-т  заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, М” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй 0231097 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, үлдэх хэсэг болох нэхэмжлэгч “М” ХХК, “Д ” ХХК-иудаас гаргасан “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.О , М.Э , У.Б , У.С  нарын “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар тогтоолын 2.3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210600 (хоёр зуун арван мянга зургаан зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 (гучин таван мянга нэг зуун) төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОДМАА