Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 173

 

 

 

 

 

 

 

 

 2020        01          30                                  2020/ШЦТ/173

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Х.Алтаншагай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарангэрэл, Г.Хүрэлбаатар,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээллтэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00418 0121 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн задгайд оршин суух Ц.Отгонбаатарыг гэртээ унтаж байхад нь галдан шатааж алсан,

2. Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51в байрны жижүүрийн 0 тоотод 52 настай иргэн Б.Гэрэлтуяагийн хүзүүн тус газарт хутгалж алсан,

3. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хар хорин” худалдааны төвд иргэн Д.Оюунтүлхүүрийн цүнхнээс түрүүвч, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 381.200 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санни хотхоны 830 дугаар байрны 1 давхарт Санни төвийн 5а тоотод байрлах “Си Си Эм Жи” ХХК-ний оффисын өрөөний хаалгыг тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн Р.Алтанцэцэгийн эзэмшлийн 5.500.000 төгрөгийг хулгайлан авсан,

5. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хар хорин” худалдааны төвд байх иргэн Н.Даваадоржийн эзэмшлийн хүнсний ногооны зоорь буюу агуулахад нэвтрэн орж 22 шуудай монгол сонгино, 17 шуудай төмс, 6 шуудай байцаа, 4 шуудай хүрэн манжин, 6 хайрцаг сармис, 10 кг-тай сармис 3 ширхэгийг хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан, бусдад 1.925.500 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 08 цаг 30 минутын орчим Баянзүрх 14 дүгээр хороо, “Нарантуул” Олон Улсын Худалдааны төвийн хашаан доторх агуулахаас 1.920.000 төгрөгийн барааг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлсан,

7. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амины орон сууцны 1-13 тоот буюу орон байранд нэвтрэн орж алтан ээмэг бөгж, монетон бөгж, гинж, мөнгөн аяга, Асер маркийн зөөврийн компьютер, үүргэвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 2.518.000 төгрөгний хохирол учруулсан,

8. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Зааныхан” нэртэй дэлгүүрт иргэн Б.Инээхүүгийн эзэмшлийн Самсунг Эс-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 144.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёл Урлагийн их сургуулийн хойд талд байрлах цахилгаан дахин дамжуулах станцаас цахилгаан кабель холбож газар шорооны ажил хийж байх үедээ “захирал Мягмарцэнд цахилгаан утас авч яваарай гэсэн” гэж хэлэн бусдыг хуурч 90 метр цахилгаан утсыг авч 895.500 төгрөгийн хохирол учруулсан,

 

10. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн задгай тоотод оршин суух иргэн Ц.Отгонбаатарын гэрийг санаатайгаар шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                       /яллах дүгнэлтэд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Б.А нь онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,  

бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

1 болон 10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

Бид нар золгүй явдал болсон гэж итгэсэн байсан. Тэгж ч ойлгож буяны ажлыг гүйцэт хийсэн. Сүүлд нь цагдаагаас дуудаж ийм учиртай болохыг мэдсэн. Гэр болон доторхи эд зүйл нь манай талийгаачийн эзэмшлийн эд хөрөнгө юм. Дотор нь эд зүйл гээд байх зүйлгүй хэдэн хувцас, зуух яндан, хоолны сав, шанага, байсан. Гэрийг нь 500.000 төгрөгөөр үнэлнэ. Шалгүй дан бүрээстэй гэр байсан. Дотор нь байсан эд зүйлүүдийг үнэлэхгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 173/,

 

Гэрч Л.Лхамжавын мөрдөн байцаалтад өгсөн:

Би өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ гаралгүй гэртээ байж байсан. Тэгсэн өнөөдөр 02 цагийн орчим манай урд айлын залуу гэртэйгээ шатчихсан гэж сонсоод очиж харсан. Өөр энэ болсон зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар манай гэрийн урдхан талд байрладаг ил газар дээр 2018 оны 10 дугаар сарын үеэр ганц бие залуу гэрээ авч ирж барьсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 183-184/,

 

Гэрч Д.Амгалантөгсийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би эхнэр Мөнгөнтогосын хамт ажилчидаа хүргэж өгчихөөд харьж байтал 0119 дүгээр цэргийн ангийн задгайд гэр дүрэлзээд шатаж байхаар нь 101 рүү залгаж дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг /2-р хх-ийн 191-192/,

 

Гэрч Д.Гэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 6, 7 дугаар саруудад Хархорин худалдааны төв дээр Отгонбаатарыг өөрийн ачаа зөөгчөөр ажиллуулж байсан. Би цалин гэж бага таван ханатай монгол гэр өгсөн. Тэгтэл Отгонбаатар гэрээ аваад манайд ажиллахаа больсон гэх мэдүүлэг /2-р хх-ийн 199/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаартай:

Талийгаач Н.Отгонбаатар нь угаарын хийн цочмог хордлогын улмаас нас баржээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэнх архаг хууч өвчин  тогтоогдсонгүй. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр биеийн гадаргын түлэгдэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байна. Талийгаачийн цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /2-р хх-ийн 213-216/,

 

Гамшиг судлалын хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 9/195 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан утсанд цахилгааны богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл үүсээгүй байна. Хэрэв богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл болсон тохиолдолд дамжуулагч утсанд бөмбөлөг үүснэ гэх шижээчийн дүгнэлт /2-р хх-ийн 204/,

 

Гамшиг судлалын хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9/197 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн хөрсний дээжинд шатах тослох материал илрүүлэх шинжилгээг чанарын болон багажит анализын аргаар тодорхойлоход шатах шингэн илрээгүй болно гэх шижээчийн дүгнэлт /2-р хх-ийн 207/,

 

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 31/2620 дугаартай:

хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. Ил гал гэдэгт асаасан лаа, асаасан тамхи, асаасан шүдэнз, галын цог, ил задгай үнс нурам, болон бусад ил задгай галыг тооцно гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 210-211/,

 

-Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн НЦГ-19-108 дугаартай:

хуучин хэрэглэж байсан шалгүй дан бүрээстэй монгол гэр нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 500.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /3-р хх-ийн 102-103/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 132/,

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 133-137/,

-хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 169, 141-145/,

-цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 146/,

-эд мөрийн баримтаар тооцох тогтоол /2-р хх-ийн 164/,

-таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 165-167/, 

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 184-190/,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

Б.Гэрэлтуяа нь миний төрсөн ээж байгаа юм. Би доороо нэг дүүтэй. Миний ээж ааваас намайг бага байхад салсан. Би өөрийн дүүгийн хамт амьдарч байгаа. Миний дүү 1 дүгээр курст суралцдаг оюутан. Миний ээж Дорнод аймгаас 2018 оны 10 дугаар сард ирж ажил хийж амьдарч байсан. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр намайг дуудаж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51в байрны байдаг газарт нь очиж уулзсан. Тэр өдөр цалин нь буусан байсан юм шиг байсан. Хичээлээ сайн хийгээрэй гээд надад 40.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш уулзаагүй, он гараад нэг удаа утсаар ярьсан. Би гомдолтой байна. Миний ээжийн амь насыг хохироосон хүнд хариуцлага оногдуулна уу гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65/,

 

Гэрч Г.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд Ж.Ядамсүрэн бид хоёр оршин суугчдын хаясан плитка, индүү хоёрыг зарахаар Нарантуул зах руу очсон. Дээрх хоёр эд зүйлийг Ж.Ядамсүрэн зарах гээд хүмүүст үзүүлж байхад би хойд талд нь зогсож байсан. Гэтэл намайг нэг залуу дуудахаар нь очтол “өчигдөр архи уусан юм, ганцаараа архи уух гэсэн чинь орохгүй байна, надтай ханьтай ганц шил архи хуваагаад уугаач” гэхээр нь зөвшөөрсөн ба Нарантуул захын зүүн урд контейнерын орчимд “Нутаг” гэх нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. Тухайн хүн өөрийгөө Батжаргал гэж танилцуулж байсан. ...Батжаргал “танайд очиж ганц юм уух уу, хаана байдаг юм” гэхээр нь би зөвшөөрч хаягаа зааж өгөөд манай эхнэрүүд байгаа гэж хэлсэн. Батжаргал эмэгтэй хүмүүст хоосон яаж очих вэ, юм авах уу гээд 2 ширхэг шокопай мөн “Хандгайт” гэх нэртэй 0.75 литрийн архи авсан. Бид 13 цаг өнгөрч байхад ирсэн ба гэрт Б.Гэрэлчимэг, Б.Гэрэлтуяа нар байсан. Бид тав тухайн архийг хувааж уусан ...

... 15 цагийн орчим энгийн хувцастай цагдаа ирээд Ж.Ядамсүрэнг аваад явсан. Б.Гэрэлтуяа “одоо дарга орж ирнэ, архи уулаа, олуулаа байлаа гээд загнана” гээд уурлаж байсан ба Батжаргал бид хоёр гадагшаа гарсан. Бид хоёр гадуур явж байгаад 21 цаг өнгөрөөгөөд “Хандгайт” нэртэй 0.75 литрийн 2 шил архи авч гэрт ирсэн. Ирэхэд Б.Гэрэлтуяа, Б.Гэрэлчимэг хоёр байсан. Ж.Ядамсүрэн ирээгүй байсан. 1 шил архийг дөрвүүлээ хувааж уусан ба би 22 цаг өнгөрч байхад тасарчихсан байсан. Өглөө 8 цаг орчим сэргэсэн ба Б.Гэрэлчимэгийн хамт шатны харалдаа дор газарт унтаж байсан. Б.Гэрэлтуяа орон дээр хувцастайгаа зүүн тийшээ харсан байдалтай байхаар нь би сэрээх гээд дуудаад таттал сэрэхгүй байсан. Б.Гэрэлтуяагийн хамарнаас цус гарсан гэмээр харагдаж байсан. Гэтэл Б.Гэрэлчимэг хараад “хоолойг нь зүсээд хаячихсан байна шүү дээ” гэж хэлэхээр нь хартал Б.Гэрэлтуяагийн хоолойг хэрчсэн, амьсгалгүй байсан. Б.Гэрэлчимэг түргэн тусламж дуудсан ба түргэн ирэхгүй байсан. Мөн цагдаад дуудлага өгсөн ба цагдаа нар ирээд араас нь түргэн тусламж ирсэн. Батжаргалыг Б.Гэрэлтуяагийн амь насыг хохироосон гэж бодож байна. Сүүлд авсан хоёр шил архины нэг шил нь байхгүй байна лээ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70/,

 

Гэрч Б.Гэрэлчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн орчим миний төрсөн эгч Гэрэлтуяа, түүний нөхөр Жунаагийн Ядамсүрэн, миний нөхөр Лхагвасүрэн нар байхад Ядамсүрэн болон Лхагвсүрэн хоёр 1 ширхэг индүү, 1 ширхэг плитка Нарантуул захруу зарна гээд аваад гарсан. Урд өдөр нь бид нар 2 шил 0.75 литрийн архи 23 цаг хүртэл уусан байсан. Ядамсүрэн, Лхагвсүрэн нар өдөр нэг танихгүй залуутай цугтаа орж ирсэн. Орж ирэхдээ зах дээр тэр гурав 1 шил архи уучихсан гэж байсан. Тэр танихгүй залуу Батжаргал гэж өөрийгөө хэлсэн ба Сүхбаатар аймгийн Халзан сумынх гэж байсан. Тэд гаднаас орж ирэхдээ 1 шил 0.75 литрийн “Нутаг” гээд нэртэй архитай орж ирсэн. Архинаас бүгдээрээ ууцгаагаад 17 цаг өнгөрөөгөөд дуусгасан. Тэгсэн Батжаргал гээд тэр залуу нь нэг юм авчихаарай гээд 10.000 төгрөг, мах аваарай 10.000 төгрөг нийт 20.000 өгсөн. Тэгээд архиа ууцгаасан. Лхагваад архинаас 2 удаа татуулсан. Нөгөө залуу Лхагвааг 50.000 төгрөгний ажил хийлгэнэ гээд байсан учир архи өгөөгүй. Тэгээд би эгч нийлж байгаад цуйван хийж өгсөн. Цуйвангаа тэр хоёр идчихээд Лхагвасүрэн, Батжаргал 2 гараад явсан. Ядамсүрэн ах Гэрэлтуяа эгч бид гурав үлдсэн. Тэгээд Батжаргалыг гараад явахад нь Гэрэлтуяа эгч ардаас нь гараад 0.33 граммын архи авхуулсан. Архийг авч өгчихөөд тэр хоёр яваад өгсөн.

... Ядамааг асуухад цагдаа ирээд аваад явчихсан гэж байсан. Лхагвасүрэн, Батжаргал тэр хоёр ирэхэд нь би сэрсэн. Лхагвасүрэн нөгөө залуу хоёр гаднаас 2 шил 0.75 литрийн архи авчирсан. Архи нь “Хандгай” гээд ногоон шошготой архи авч ирсэн. Тэгээд архийг 4-үүлээ нийлээд уусан. Архийг ууж байгаад тасарсан байсан. Би 23 цагийн орчим тасарсан. Би 05 цаг өнгөрөөрөөд сэрсэн. Зогсоолоос машин гарах гээд жижүүрээ, жижүүрээ гээд байхад нь би сэрсэн. Сэрэхэд Лхагвасүрэн, талийгаач Гэрэлтуяа эгч бид гурав байсан. Өрөөний гэрэл асаалттай хаалга нээлттэй байсан. ...эгчийн хоолойноос нь цус гарчихсан байсан. Би миний эгчийг энэ хутгаар алчихсан байна шүү дээ гээд хутгыг бариад авсан. Барьж аваад энэ хутгаар миний эгчийн хоолойг зүсээд алчихсан байна шүү дээ гэсэн. Тэгсэн Лхагвасүрэн түргэн дууд гэсэн. Би түргэн өөрийнхөө утаснаас дуудсан. ...эмнэлэг цагдаа ирэхээс өмнө эгчид би хүрсэн хүзүүнд нь хүрсэн гарнаас нь барьж судасны цохилтыг нь үзсэн. Тэгэхэд судас нь цохилохгүй байсан. Эмнэлэг ирэхээс өмнө үхчихсэн гэдгийг нь мэдсэн. Эгч хоолой өвдөөд байна гээд шээсээрээ шавшаад улаан ороолтыг гадуур нь гялгар уутаар ороогоод жин тавьчихсан байсан юм. Өглөө босоход гялгар уут нь байсан эсэхийг анзаараагүй. Шөнө эгчийгээ алуулж байхад юу ч болж байгааг мэдээгүй согтуу байсан гэх мэдүүлэг /1-р хх 173-174/,

 

Гэрч Б.Хүрэлтулгын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед байрныхаа гражид орох гээд гражийн хаалга хаалттай байсан. Тэгээд жижүүрийн өрөөний хаалгыг очоод тогшиж байгаад цонхоор нь хартал дотроо гэрэлтэй байсан ба дотор нь жижүүр эгч орон дээрээ хөнжилөө толгой дээгүүрээ нөмөрсөн хөл нь ил гарсан байдалтай унтаж байсан. Харин үүдний хэсэгт үл таних эрэгтэй хүн хаалга руу нь толгойгоо харуулсан байдалтай унтаж байсан ба архи уусан шинжтэй тасраад унтсан мэт тогшиж байхад хэн ч хариу өгөөгүй. Хэдэн хүн байгаа болон хэн хэн байгааг харж чадаагүй. Намайг хаалгыг нь тогшиж байхад үүдний хаалганы урд хэвтэж байсан хүн нь хөдөлж байсан. Бусад хүмүүс нь ямар ч хөдөлгөөнгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 320 дугаартай:

Талийгаачид хүзүүний зүүн тал дахь залгиурын хана гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Энэ шарх нь 9 см-с доошгүй урттай, 5.0 см орчим өргөнтэй ир үзүүртэй зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүүний шарх нь үхэлд хүргэжээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. Цус нь 1 дүгээр бүлэг байна. Хүзүүний зүүн талын шарх нь залгиурыг гэмтээснээс амьсгалын замд цус орсноор амьсгал бүтэж нас баржээ. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /1-р хх-ийн 87-88/,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 317 дугаартай:

Б.А нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Б.А нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.А нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Б.А нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 119/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-18/,

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-21/, 

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 60/,

-3.690.340 төгрөгийн хохиролын талаарх баримтууд /2-р хх-ийн 64-70/,

 

3. Хохирогч Д.Оюунтүлхүүрийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хархорин худалдааны төв дээр өөрийн ногоо зардаг агуулах дотор найз Энхцэцэгийн хамт ногоо ялгах гээд 19 цагийн үед орсон юм. Тэгээд бид хоёр 1 шил 0.75 литрийн Соёрхол архи аваад хувааж уусан. Тэгээд согтчихсон байсан бөгөөд нэг мэдсэн чинь гэртээ ирчихсэн өглөө үүрээр сэрчихсэн байсан. Тэгээд юмаа үзэхэд түрийвч 370.000 төгрөг байхгүй байсан. Тэгэхээр нь Энхцэцэгээс асуухад таксинд суугаад мөнгө өгөх болоод цүнхээ үзтэл түрийвч чинь байхгүй байсан гэсэн. Би ногоо зардаг Даваадоржид 21 шуудай монгол сонгино, 16 шуудай төмс, 5 шуудай байцаа, 3 шуудай хүрэн манжинг өгсөн. Энэ ногоонуудын мөнгийг болон өөрийн хэтэвчний үнэ бэлэн 370.000 төгрөгөө А аас нэхэмжилж байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 74-75, 77 тал/,

 

Гэрч Д.Гэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2018 оны 01 дүгээр сарын 13-нд 7 цагийн үед Хархорин худалдааны төвийн хашаан дотор байдаг ногооны агуулахаас ирж өөрийн ногооноос авч яваад дэлгүүр цайны газраар тараасан. Намайг ирэхэд Оюунтүлхүүр, Цэцэгээ бас ачигч гэх Азаа /нэрийг нь сайн мэдэхгүй/ гэдэг нэртэй залуу гурав лууван шуудайлаад сууж байсан. Цэцэгээ, Оюунтүлхүүр хоёр согтууруулах ундаа хэрэглээд согтуу байсан. Би явахдаа хаалга үүдээ түгжээрэй гэж хэлсэн. Өөр юм яриагүй гэх мэдүүлэг /3-р хх-ийн 81-82/  

 

Гэрч Ш.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Оюунтүлхүүр бид хоёр 21 цагийн орчимд агуулахаас гараад зам хөндлөн гараад такси барьсан. Тэгэхэд таксины мөнгө өгөх гээд Оюунтүлхүүр цүнхээ ухахад түрийвч нь алга болсон байсан. Тэгээд эргээд агуулах дээр ирж хайхад олдохгүй болохоор нь бид хоёр харих гээд эргээд явсан. Тэгээд би Оюунтүлхүүрийг гэрт нь хүргэж өгчихөөд гэр рүүгээ харьсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 87 тал/,       

 

-Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НЦГ-19-106 дугаартай: 2014 онд худалдан авсан хуучин хэрэглэж байсан түрийвч, иргэний үнэмлэх зэрэг нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 29.500 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /3-р хх-ийн 102-103 тал/,

-эд зүйл баримт бичиг хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 30, 34 тал/,

 

4. Хохирогч Р.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2018 оны 3 дугаар сарын 31-ний орой өөрийн ажлын оффес болох Баянзүрх дүүргий 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санни тауны 2 давхрын 05а тоот өрөөнөөс 15 цаг 30 минутанд гарсан. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн орчим ажил дээрээ ирээд өрөөндөө орсон чинь миний өрөөний баруун хойд талд байх сейф онгорхой мөн ширээний шургуулага эвдэрсэн байдалтай байсан ба шургуулага дотор байсан 5.500.000 төгрөг байхгүй болсон байсан. Ингээд хулгай орсон талаар мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн 5.500.000 төгрөгийг татварын газарт өгөх гэж байсан мөнгө байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байсан. Тэгээд цагдаа нар ирээд камерыг шүүж байгаад манай хамгаалалтын албаны хүнийг хулгай хийж байгаа талаар хэлсэн. Тийм учраас манай хамгаалалтын албанд ажилладаг Б.А гэдэг хүн хулгайлсан болж байх шиг байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 98-99 тал/,

 

Гэрч С.Даваажавын мөрдөн байцаалтад өгсөн:

Би Санни тауны баруун талын хоосон хашааг хардаг харуул байгаа юм. 2018 4 дүгээр сарын 01-ний өдрийн үүрийн 03 цагийн үед цонхоор Санни тауны харуул А  гэдэг нэртэй залуу “би машинаа зарлаа, мөнгөтэй байна, хамтдаа хоол авч идье” гэж хэлэхээр нь би “энэ шөнө ямар гуанз байдаг юм” гэж хэлэхэд “байлгүй яахав, такси бариад 10 минутын дотор хоол авч идээд ирье” гэж хэлээд тэгээд надад “такси манай тэнд байгаа, тийшээ очье” гэж хэлэхээр нь би байраа цоожлоод араас нь очиход тэр залуугийн байдаг манаачийн пүүтэгний хажуу талаас жижиг цагаан тэрэг ухраад гарч байсан. Тэгээд тэр залуу “энэ машинаар явъя аа” гэж хэлээд би тэр машины ар талд суусан. А  жолоочийн хажуу талд суугаад жолооч нь суудал дээр сууж байна лээ. Тэгээд харанхуйд нэрийг нь мэдэхгүй гуанзанд ороод би банштай шөл идээд, жолооч тэр залуу хоёр 2 хоол авч идсэн. Тэгээд гараад буцаж явж байхад залуу утсаар ярьж байгаад хаанаас ч юм 2 эмэгтэй хүн аваад цуг машинтай явж байгаад намайг манаачийн пүүтэгний тэнд буулгаад тэгээд тэр манаачийн байр руугаа явж байсан. Тэгээд би өглөө болоод буусан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 100 тал/,

 

Гэрч С.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

Би одоо он cap өдрөө сайн санахгүй байна. 2018 оны 4 дүгээр сарын эхээр байх өөрийн эзэмшлийн 18-40 УНР улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад тээврийн товчооноос хүүхэн залуу хоёр гар өргөхөөр нь авч суулгаад Санни таун гэх Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжингаравын замын эсрэг талд байрлах байранд очиж буулгасан. Тэгээд би буулгачихаад буцаад ухраад гарах гэж байтал нэг залуу гар өргөсөн. Тэр залуу хамгаалалтын албаны хувцастай байсан. Тэгээд тэр залуу таксинд явах уу, гэхээр нь би явна гэж хэлсэн. Тэгээд би тэр залууг суулгасан чинь хажуу талынхаа байрны харуулд архи авч өгнө гээд очсон. Тэр нэг ахыг автомашиндаа суулгасан чинь нөгөө залуу нь архи зардаг дэлгүүр байна уу, гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хорооллын “Таац” гээд дэлгүүр байгаа гэж хэлэхэд за нөгөө архи зарж байгаа дэлгүүр рүү чинь явъя гэж хэлсэн. Тухайн надад тэр эхэлж суусан залуу нь км-ээ нойлилчих мөнгө төгрөгөнд санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд тэр “Таац” дэлгүүр дээр очсон чинь хаалттай архи зарахгүй байсан. Тэгэхээр нь 57 дугаар сургуулийн тэнд нэг дэлгүүр байгаа гэж хэлсэн чинь тийшээ явъя гэж хэлсэн. Тэгээд 57 дугаар сургууль дээр очсон чинь архи зарж байсан. Тэгээд тэндээс архи аваад гарах гэтэл нөгөө эхэлж суусан залуу нь хоол идье гэж хэлэхээр нь би хоол идэхгүй та хоёр ид би хүлээгээд сууж байя гэж хэлсэн чинь зүгээрээ санаа зоволтгүй цуг ороод хоол ид би мөнгө төгрөгийг нь даана гэж хэлсэн. Тэгээд хоол унд идчихээд тэндээсээ гараад нөгөө манаач гэх ахыг буцаагаад байран дээр нь буулгаад архиа уугаад унтаарай, намайг аргалаарай би ээлж солигдохоос өмнө хүрээд ирнэ гэж хэлээд надтай цуг явсан. Тэгээд намайг одоо хоёулаа цаашаа явна гэж хэлсэн. Тэгэхээр нь одоо хаашаа явах юм гэхэд зүгээр хоёулаа одоо хүүхэнд би мөнгө төгрөгийг нь даана. Би сая чамтай уулзахаасаа өмнө автомашинаа зарчихаад ирсэн. Надад мөнгө төгрөг байгаа санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гээд бид хоёр Улаанбаатар зочид буудлын урд талруу явсан чинь янхан байхгүй байсан. Тэгээд Хөдөө аж ахуй дээр очоод нэг настай хүнтэй холбогдоод 2 хүүхэн авсан. Тухайн үед цаг шөнийн 03-04 болж байсан байх. Тэгээд би автомашинтай явж байх үед тэр залуу танилцая хөгшөөн гээд надад нэрээ хэлж байсан. Тэр үед надад өөрийгөө А  гэж хэлж байсан. Тэгээд тэр А ыг нөгөө хоёр хүүхэнтэй нь цуг Хөдөө аж ахуйн тэнд нэг зочид буудалд оруулчихаад А д би нэг хүнтэй утсаар ярьж уулзчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд би офицер дээр очиж нэг эмэгтэйтэй уулзсан. Би тэр эмэгтэйг бол сайн мэдэхгүй таксинд явж байх үедээ танилцсан. Би одоо хаана юу хийдэг талаар нь бол мэдэхгүй. Би тэр эмэгтэйтэй тэгж нэг уулзсанаас хойш нэг ч удаа уулзаагүй надад одоо гар утасны дугаар нь ч байхгүй. Тэгээд би тэр эмэгтэй дээр очиж 30 минут уулзаад буцаад А  дээр ирсэн. Тэгэхэд А  нөгөө хоёр хүүхэнтэйгээ пиво уугаад сууж байсан. Тэгээд би ороод жаахан ороод юм ярьж сууж байгаад А  нэг хүүхэнтэй нь оронд ороод бэлгийн харьцаанд ороод удалгүй босч ирээд сууж юм ярьж байгаад өглөө гэгээ оронгуут нь нөгөө офицерт уулзсан охин маань надруу мессеж бичээд ирж аваад гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж авахад нөгөө охин найзтайгаа гарч ирсэн. Тэгээд би тэр хоёрыг аваад А  дээр буцаж ирээд одоо ажилдаа явах цаг чинь боллоо гээд буудлаас аваад ажлынх нь гадаа хүргэж өгөхөд шууд буугаад гүйсэн. Тэгэхээр нь би А ыг таксиныхаа мөнгийг өгөөч гэхэд хүрч ирээд авчих гэхээр нь би араас нь очиход халааснаасаа надад 100.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгэхээр нь би таксиныхаа мөнгийг аваад салаад явсан. Тэгээд би нөгөө хоёр охиныг гэрт нь буулгаж өгөхөөр сансарт очоод буулгасан. Тухайн үед тэр охин сансарын тойргын урд талын тэнд нэг байрны гадаа буусан. Тэгээд би тэндээс шууд гэр рүүгээ харихаар явсан. Тэгээд гэртээ очоод би А  руу утас руу нь залгаад гэртээ харьсан уу, гэж асуухад миний өөдөөс Хархорин зах дээр хувцас хунар аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд намайг хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж авахаар өөрийн автомашинтайгаа яваад очих үед цүнх дүүрэн хувцас авчихсан, ай фоне-6 маркийн гар утас худалдаж аваад барьчихсан байсан. Тэгээд би гэр рүүгээ харих юм уу, гэсэн чинь А  одоо хоёулаа хоол идье гээд хорооллын олон үндэстний зоогийн газар ороод хоол идээд гарсан. Тэгээд А  намайг нокиа гар утас барьчихсан явж байсан чинь би одоо чиний гар утсыг сольж өгнө гээд надад 330.000 төгрөгөөр ай фоне-6 маркийн гар утас авч өгсөн. Тэгээд А  намайг одоо хоёулаа гадуур жаахан явъя архи пиво ууя гэж хэлсэн. Тэгээд А  бид хоёр хорооллын гэмтлийн тэнд Саммит нэртэй зочид буудалд өрөө авсан. Тухайн үед А  бид хоёр буудалруу орох үедээ 3-4 ширхэг том 2.5 литрийн пиво аваад орсон. Тэгээд тэр зочид буудалд ороод А  бараг пиво уухгүй байсан. Харин би тэр пивийг нь ганцаараа шахуу уусан. Тэгээд орой 20 цагийн үед байх буудлаас гараад сансарын караокед орж 2 цаг орчим дуулаад тэндээсээ гараад хажуу талынх нь баар руу ороод 1 цаг болоод гараад тэндээсээ шууд зочид буудалдаа А  бид хоёр ирээд унтсан. Тэгээд би өглөө сэрэх үед ганцаараа байсан. Харин А  гараад явчихсан байсан. Би А ыг хэзээ гарч явсан талаар нь бол мэдээгүй. Тэгээд би тэрнээс хойш бол А тай уулзаагүй. Би өөр зүйл бол мэдэхгүй. Би тэрнээс хойш А ын гар утас руу нь ч залгаагүй гэх мэдүүлэг /4-р хх-ийн 137-138 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 02/176 дугаар:

Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4 гэсэн дугаартай 4 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 4 гэсэн дугаартай гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN000310007605 бүртгэлийн дугаартай Балдандорж овогтой А ын зүүн гарын дунд хурууны хээтэй тохирч байна. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд нь гарын хээний нэгдсэн санд байгаа гарын хээний дардсууд болон мөрүүдтэй тохирохгүй байна. Балдандорж овогтой А  нь папилон санд MN000310007605, 27177733, MN0000БГД00376, MN005210009958, MN000210026276, MN005210000984 гэсэн дугаараар 6 удаа бүртгэгдсэн байна гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 105-111 тал/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 77 тал/     

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 78-81 тал/,

-эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 90, 92-93 тал/,

 

5. Хохирогч Н.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 10 цагийн орчимд манай дүүгийн хүүхэд Лувсанцэрэн над руу залгаад ногооны агуулахын хаалга эвдсэн байна, дотроос нь ногоо алга болсон байна Чойжилсүрэн цагдаад дуудлага өгчихсөн гэж хэлсэн. Тэгэхэд би хөдөө 61-ын грамм дээр ажилтай байсан явж байсан. А  2018 оны 7 дугаар сард манай агуулахад ирч ачигч хийх болсон. Тэгээд энэ өвөл манай хүү Эрдэнэбаатарын гэрт амьдарч байсан. Би А ыг цалинжуулаад агуулахын түлхүүрийг хувилж өгсөн. Миний ногоо хадгалдаг зоорьноос 22 шуудай монгол сонгино, 17 шуудай төмс, 6 шуудай байцаа, 4 шуудай хүрэн манжин, 10 кг-тай сармис 3 ширхэг алдагдсан. Урд өдөр нь тоолоод ажлаасаа буудаг юм. Би Оюунтүлхүүрээс өөрийнхөө ногоо болох 21 шуудай монгол сонгино, 16 шуудай төмс, 5 шуудай байцаа, 3 шуудай хүрэн манжинг буцаан авсан байгаа.

Одоо А аас үлдэгдэл хүнсний ногоо болох 1 шуудай монгол сонгино, 1 шуудай төмс, 1 шуудай байцаа, 1 шуудай хүрэн манжин, 10 кгтай сармис 3 шуудайг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. Манай зоорин дотор хяналтын камер байхгүй. Харин зоорьны гадна талд байгаа боловч ногоог зоорьлуугаа зөөсөн гэх Оюунтүлхүүрийн ногооны зоорь нь яг манай зоорьтой залгаа учраас гадагшаа гарахгүйгээр зөөх учраас хяналтын камерт харагдахгүй. 1 шуудай төмсөнд 35-45 кг, 1 шуудай сонгинд 33-35 кг, 1 шуудай байцаанд 45 кг, 1 шуудай хүрэн манжинд 30-35 кг байдаг юм гэх мэдүүлэг /3-р хх-ийн 67-68, 70-71 тал/,

 

Гэрч Ж.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 9 дүгээр сард Б.А нь манайд ачаа зөөгчөөр ажилд орсон юм. Манай нөхөр Даваадорж нь дагуулж ирсэн. Манайд ногоо зөөх ажил хийгээд өдрийн цалингаа аваад өгдөг. 12 дугаар сард манай зоорьноос ногоо хулгайлж Оюунтүлхүүрт зарсан бөгөөд тэрнээс хойш ирээгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 197-198 тал/,

 

Гэрч Д.Оюунтүлхүүрийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд би Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин захын агуулахад ирэхэд Гэрэл, Чойжоо нар байсан. Тэгсэн Чойжоо манай агуулахаас ногоо агуулахаас ногоо алга болсон байна, танай ногоон дотор манай ногоо холилдсон байсан гэж хэлэхээр нь би өөрийн хураалгаатай байсан ногоогоо шалгахад миний худалдаж аваагүй ногоонууд нэмэгдсэн байсан. Би урьд өдөр нь 17 цагийн орчимд хөдөөнөөс ирсэн найз Март, хажуу лангууны охин Байгаль нартай 0.5 граммын 2 шил архи хувааж уугаад 19 цагийн орчимд лангуугаа хаагаад агуулах дээрээ ирж Энхцэцэгтэй хамт 0.75 граммын архи хувааж уугаад би тасарсан байна лээ. Гаднаас нэг хаалгаар орж дотроо тус тусдаа өрөөнд байдаг. Бид нар өөр өөрсдийн өрөөг цоожилдог юм. Ямар учраас Даваагийн ногоо манай ногоотой нийлсэнийг мэдэхгүй байна. Азаа гэх хүнийг танина. Тухайн үед манай агуулахаар орж ирсэнийг мэдээгүй. Би тасарчихсан байсан учир санахгүй байна. Энхцэцэг хэлэхдээ орж ирсэн гэж хэлж байсан. Би Даваадоржид  21 шуудай монгол сонгино, 16 шуудай төмс, 5 шуудай байцаа, 3 шуудай хүрэн манжинг буцаан өгсөн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 83 тал/,

 

Гэрч Ш.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Оюунтүлхүүр цүнхнээсээ мөнгө гаргаж өгөөд Даашкаг архинд явуулаад түүнийг нь бид хоёр хувааж уусан. Тэгж байхад улаан куртик өмссөн Азаа ганцаараа 19 цаг өнгөрч байхад орж ирсэн. Бид нарын хажуугаар ачигч нар ногоо зөөгөөд явсан байж болно. Энэ нь өдөр тутмын хэвийн үзэгдэл байдаг учир анзаараагүй. Оюунтүлхүүр нилээн согтолттой байсан. Даваадоржийн хүү Чойжоо манай ногоо танай ногоотой холилдсон байна, яахаараа холилддог юм бэ гээд Оюунтүлхүүртэй яриад байсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 87 тал/,

 

Гэрч Д.Гэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би Оюунтүлхүүртэй хамт нэг агуулахад ногоогоо хадгалдаг юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр 13-ны өдөр 21 цагийн орчимд Хархорин зах дотор байдаг ногооны агуулах руугаа ороход Оюунтүлхүүр, Цэцэгээ, А  нар согтуу сууж байсан. Би ногоогоо ачиж дуусаад гарсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 91 тал/,

 

Гэрч Г.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би А д 15-16 орчим шуудай төмс, 4-5 орчим шуудай байцаа, 3-4 орчим шуудай хүрэн манжин, 3-4 орчим шуудай манжинг өргөлцөж өгсөн санагдаж байна. Тухайн шуудайтай хүнсний ногоонуудыг хажуу талд нь байх ногооны зоорь руу зөөж байсан. Өөр газар руу зөөгөөгүй. Тухайн зөөж оруулж байсан зооринд ямар хүн байсан талаар сайн мэдэхгүй. Эмэгтэй хүн дуугараад байсан. А  нь надад би өөрөө ногооны зооринд ажилладаг гэж хэлсэн ба ногоо зөөж оруулж байсан зооринд эмэгтэй хүн дуугарч байхаар нь би хулгайн ногоо гэж бодоогүй ба А  ногоо хулгайлж байгаа талаар хэлээгүй гэх мэдүүлэг /1-р хх71-72 тал/,

 

-Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НЦГ-19-144 дугаартай: 22 шуудай монгол сонгино, 17 шуудай төмс, 6 шуудай байцаа, 4 шуудай хүрэн манжин, 3 шуудай сармис зэрэг нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.925.500 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /3-р хх-ийн 96-97 тал/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 47/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 48-52/,

-цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /3-р хх-ийн 53/,

 

6. Хохирогч Ч.Шижирбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

Би “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд лангуу ажиллуудаг ба туслах ажилчин авна гэсэн зарыг захын зарлалын самбар дээр байршуулсан байсан юм. Тэгтэл 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зарын дагуу Б.А гэх залуу ирээд өдрийн 25.000 төгрөгөөр 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан. Ажлын хөлс болох 245.000 төгрөгийг өгөөд дахин ирж ажиллах талаар асуухад ажиллана гэж хэлсэн учраас 5 хоногийн мөнгийг өгөөгүй, ирэхээр нь өгөхөөр тохиролцсон юм. Тэгтэл баярын дараа ирж ажиллаагүй, тухайн үед өгсөн дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр согтуу ирээд 5 хоногийнхоо мөнгийг авья гэхээр нь чи согтуу байна гээд 2000 төгрөг өгөөд явуулчихсан юм. Тэгээд маргааш нь ирээд 9 дүгээр сарын 9, 10, 12-ны өдрүүдэд ажиллаад 13-ны өглөө намайг ажилдаа ирэхэд манай агуулахын цоож эвдэрсэн байсан. Тэгээд би 14 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн хяналтын камерийг шүүж үзэхэд А  өглөө 08 цаг 30 минутын орчимд тэргэн дээр 2 бананы хайрцаг саатай эмжээр, 1 шуудай цацаг зэрэг нийт 3.500.000 төгрөгний бараа ачиж түрээд захаас хойш чиглээд явж байгаа дүрс бичигдсэн байсан гэх мэдүүлэг /3-хх 137-138 тал/,  

 

Гэрч Б.Отгоны мөрдөн байцаалтад өгсөн:

Би Нарантуул зах дээр хувиараа наймаа эрхэлдэг юм. Тэгээд туслах ажилтан авна гэсэн зар өгсөн байсан чинь 6 дугаар сарын дундуур манайд ажилд орохоор ирж уулзсан юм. Анх ирэхэд нь би уулзаад цалин сарын 500.000 төгрөг, өдрийн хоол унааны зардал 6000 төгрөг өгдөг юм. Цалингаа сарын 5, 20-ны өдрүүдэд авч байхаар мөн 5 хоногийн цалинг барьцаа болгож байна гэдгийг хэлж тохироод туслах ажилтнаар ажилд авсан. Үүнээс хойш 7 дугаар сарын эхэн болтол сар орчим ажиллаад ажилласан хоногийн цалингаа аваад тохиролцсоноор 5 хоногийн цалинг үлдээсэн. Тэгээд баяр наадмын өдрүүдийн олон хоногийн амралт дуусгаад ажилдаа ирээгүй байж байгаад 9 дүгээр сард халамцуу ирээд 5 хоногийн цалингаа авъя гэхээр нь согтуу байгаа юм чинь амраад маргааш ирээд мөнгөө ав, хэрэв хүсвэл ажиллаж болно гэж хэлээд явуулсан. Тэгээд 6 хоног ажиллаад 9 дүгээр сарын 13-ны өглөө ажилдаа иртэл агуулахын хаалгыг эвдэлчихсэн, ачаатай бараа нурчихсан, 2 хайрцаг тууз байхгүй байхаар нь Нарантуулын хэсгийн цагдаа дээр очоод хяналтын камер шүүж үзэхэд гар тэрэг дээр 2 хайрцаг тууз, шуудай цацаг зэргийг манай жижиг гар тэргэн дээр түрээд Нарантуул захын арын хаалгаар гараад явж байгаа дүрс бичигдсэн байсан. Тэгээд орой нь манай хүү Шижирбаатар руу мессеж бичээд муухай юм боллоо, би маргааш авсан зүйлүүдээ аваачаад өгье гэж бичсэн, мөн цалингаа аваагүй гээд мөнгө нэхэхээр нь 20.000 төгрөг явуулсан дансруу нь хийсэн байсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 146 тал/,

 

Гэрч Д.Гэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

А  нь надад нэг усны тэрэг гээд цэнхэр өнгийн хоёр дугуйтай усны тэргийг 25.000 төгрөгөөр зарж байсан. Би тэрийг нь аваад гэртээ авч очоод тавьчихсан байсан. Одоо усны тэрэг надад байгаа гэх мэдүүлэг /3-р хх-ийн 93 тал/,

 

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3-р хх-ийн 118-119 тал/,

-хэргийн газар үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /3-р хх-ийн 120-124/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ийн 63-64 тал/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 131 тал/,

-хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 126-127 тал/,

-таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р хх-ийн 133 тал/,

-Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БЗ1-19-77 дугаартай: 1.5см өргөнтэй 100 боодол тууз, 2.5см өргөнтэй 80 боодол тууз, 4см өргөнтэй 100 боодол тууз, 5см өргөнтэй 60 боодол тууз, 4.5 см өргөнтэй 100 тууз, 100 боодол цацаг нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.920.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /3-р хх-ийн 156-157 тал/,

-Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн НЦГ-19-107 дугаартай: 2017 онд худалдан авсан хуучин хэрэглэж байсан цоож нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.600 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /3-р хх-ийн 161-162 тал/,

 -Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн НЦГ-19-101 дугаартай: 2015 онд худалдан авсан хэрэглэж байсан тэрэг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 51.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /3-р хх-ийн 165-167 тал/,

 

7. Хохирогч П.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өглөөний 8 цагийн үед хүүхдийн хамт гарч яваад орой 17 цаг 30 минутанд ирэх үед эх Чанцалмаа болон охин Мандухайг сургуулиас нь авч ээжийг гэрийн гадаа ир гээд ээж гэрийн хаалга түгжээд Төмөр замд байрлах байнга бариулдаг бариач дээр очоод бариулчаад буцаад ирэхэд 20 цагийн үед цоожтой онгойлгоод ороход тухайн үед цахилгааны асуудалтай байсан болохоор өмнөх өдрөөс тог тасарчихсан байсан. Тухайн үед ирэхэд мөн адил тог тасарчихсан харанхуй гэрийн цоож зүгээр онгойлгоод ороход том өрөөний том шүүгээнүүдийг юмнууд унагаачихсан, өөрийнхөө өрөө рүү ортол мөн адил шүүгээнүүд онгорхой 2 давхар руу гартал манай дүүгийн өрөөний тагтний цонх онгорхой байхаар нь хулгайч орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45 тал/,

 

Гэрч Б.Чанцалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүүхдүүд бүгд хичээл, сургууль, ажилдаа явсан байсан ба гэртээ байж байхад охин Ганцэцэг гэрийн гадаа ирээд намайг эмчид үзүүлэхээр дагуулж гарсан юм. Тэр үед ойролцоогоор 17 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч явсан юм. Гэрээс гарахад Ганцэцэг охин хаалга үүдээ түгжиж шалгасан юм. Ингээд эмчид үзүүлээд буцаад 19 цаг 40 минутын үед гэртээ ирээд хаалга бүрэн бүтэн байсан ба дотор өрөөндөө орох үед ширээн дээр байдаг ээмэг, бөгж бусад зүйл хийдэг хайрцаг онгорхой, дотор нь байсан эд зүйлс алга болсон байсан ба Ганцэцэг нь өөр бусад өрөөгөө шалгаж үзэхэд том өрөөний шүүгээ онгорхой, мөнгөн аяганууд алга болсон, 2 давхарт байдаг бусад өрөөнүүдийг шалгахад зарим өрөөнд ороогүй байсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 46-47 тал/,

 

Гэрч Б.Батцогтын мөрдөн байцаалтад өгсөн:

Урьд шөнө би дүүгийндээ хоноод өдрийн 14 цагт ирээд тог байхгүй болохоор дүүгээсээ 220 кв-тийн мотор аваад дүү Нансалмаатай хамт явж бензин аваад асаах гэтэл 2 том хөргөгчтэй болохоор жижиг мотор дийлэхгүй байсан. Эгч хүүхдээ цэцэрлэгээс авна гээд би хийх юмгүй болохоор гэртээ харьсан. Тэгээд би эгч рүү залгаж тог ирсэн үү гэж асуутал гэрт хулгай орсон байна гэхээр нь би ирсэн гэх мэдүүлэг /4-р хх-ийн 55 тал/,

 

Гэрч П.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний төрсөн дүү Ганцэцэг 88007335 дугаараас миний 99993714 дугаарт 20 цаг 11 минутанд дуудлага ирсэн. Ярьхад гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь эхнэр, хүүхдээ аваад ирсэн. Ирээд 2 давхарт гарч амьдардаг өрөөндөө орж эд зүйлээ бүртгэхэд хүү Билгүүний ашигладаг 2012 онд Тайвань улсаас худалдан авч байсан ACER маркийн 15 инчийн дэлгэцтэй, хар өнгөтэй дотор талдаа саарал өнгөтэй, товчлуур нь хар өнгөтэй, товчлуурын баруун доор байрлах сум заасан товчлуур, зүүн доод талын ALT бичиг бүхий товчлуур нь ажилладаггүй зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 56-57 тал/

 

-гэмт хэргийн мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 29/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, 4/-р хх-ийн 30-32, 35-42/

-Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн БГ2-19-131 дугаартай: алтан ээмэг, бөгж зүүлт хослол, монетон бөгж, шар алтан ээмэг, алт, монет, цагаан алт гинж, 3-5 ширхэг монетен ээмэг бөгжнүүд, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, ACER брэндийн зөөврий компьютер, King camp брэндийн хуучин үүргэвч зэрэг нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.518.300 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /4-р хх-ийн 63-64 тал/,

 

8. Хохирогч Б.Инээхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр санагдаж байна. би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байх Зааныхан нэртэй дэлгүүртээ 23 цагийн үед ганцаараа байж байхад манай дэлгүүрээр байнга орж ирдэг ахтай цуг нэг ах орж ирээд тэр хоёр 1 шуудай мод, 1 шуудай нүүрс аваад гараад явсан. Тэгээд ойролцоогоор 30 орчим минутын дараа нөгөө байнга орж ирдэг ахтай цуг явж байсан ах орж ирээд 0.75 литрийн Хамаг монгол нэртэй архи, бидний кола ундаа, нэг ширхэг хиам аваад тооцоогоо 10.000 төгрөг хийгээд зогсож байгаад миний лангуун дээр байсан Самсунг Эс-5 маркийн гар утсыг шүүрч аваад зугтаагаад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарахад гадаа харанхуй байсан учир харагдаагүй. Тэгэхээр нь би цагдаад хэлдэг юм билүү гэж бодсоноо гардаг юм гараа биз гээд цагдаад хэлээгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 178 тал/,

 

-Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НЦГ-19-145 дугаартай: Самсунг Эс5 маркийн гар утас нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 144.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /2-р хх-ийн 230-231 тал/,

 

-таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /2-р хх-ийн 165-167 тал/,

 

9. Хохирогч Д.Мягмарцэндийн мөрдөн байцаалтад өгсөн:

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёл Урлагийн их сургуулийн хойд талд байрлах цахилгаан дахин дамжуулах станцаас нөгөө цахилгаан дахин дамжуулах станц руу цахилгаан кабель холбож газар булж байсан юм. Захиалагч байгууллага маань хурдан ажлаа дуусгахыг шаардсан юм. 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний орчим очин Азаа болон өөр нэг залууг өдрийн 30.000 төгрөгийн түрээслэн ажиллуулахаар болсон юм. 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Азаа 90 метр цахилгааны утсыг маань аваад явчихсан юм. Захиалагч байгууллага маань дахин цахилгааны утас авч өгч бид нар ажлаа дуусган ажлын хөлсөө авах гэтэл алдсан цахилгааны утасны мөнгийг нь хасч өгсөн юм. Иймд цагдаагийн байгууллагад хандаж байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 195-196 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3-р хх-ийн 183-186 тал/,

-цахилгаан дамжуулах утас худалдан авсан баримт, зарлагын падаан /3-р хх-ийн 187 тал/,

-таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /3-р хх-ийн 188-192 тал/,

-Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ны 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн СБ2-19-222 дугаартай: хөнгөн цагаан голтой 4 фазын, 70-н гэх кабелийн утас 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 895.500 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /3-р хх-ийн 204-205 тал/,

 

Шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 12 сарын 11-ний өдөр Хархорин зах дээр ногооны зоорин дээр ачигч хийж байгаад Отгонбаатартай уулзаад орой цуг явна шүү гэж хэлсэн. Тэгээд би орой 19 цаг болж тарсан. XapиH Отгонбаатар намайг зоорьны гадаа хүлээгээд байж байсан. Бид хоёр гараад Хархорин захын хойд талд нэрийг сайн мэдэхгүй нэг Пабд орсон. Тэнд нэг нэг шил пиво уугаад юм яриж сууж байгаад орой 20 цаг 30 минутын үед тэр пабаасаа гараад 32 буудал дээр очоод такси бариад Ханын материалын эцэс дээр байдаг Кароакед очсон. Тэнд 1, 1 пиво, экс нэртэй 1 шил архи авсан. Тэр архи дуусаад дахиад 0.500 граммийн экс архи авсан. Нэг нэг татаад байж байх уед Отгонбаатар шүлсээ тэр караоке дотор хаяад чанга чанга орилоод ширээ цохиод агсраад байсан. Тэр кароакены хүн нь ирээд уурлахаар нь тэр эгчид за би найзыгаа хүргэж өгчихөөд хүрээд ирье гэж хэлээд Отгонбаатарыг дагуулаад авсан зүйлнн үлдээчихээд гараад явсан. Би Отгоибаатарыг дагуулж гараад байрны харанхуйд оруулаад элэгрүү нь 2 удаа цохиод тэнд нь үлдээсэн. Тэгээд би тэнд Отгонбаатарыг үлдээхдээ түрийвч, гэрийн түлхүүр хоёрыг нь хүн авчиж магадгүй гэж бодоод аваад халаасандаа хийчихээд нөгөө караокеруугаа буцаад орсон. 30 гаран минут сууж байтал караокены эгч ирэзд нөгөө найз чинь үүдэнд ирчихсзн байна. Хөлөөд үхчихэж магадгүй гээд надруу уурлахаар нь би тооцоогоо хийгээд үлдсэн архиа аваад караокенаас нь гараад Отгонбаатар үүдэнд зогсож байхаар нь гарнаас нь сугавчлаад замын эсрэг талруу гараад нэг жижиг тэрэг байхаар нь суугаад Отгонбаатарын гэрлүү нь очсон. Би хаалгыг нь онгойлгоод явж ороод лаа байхаар нь асаагаад шилтэй архиа тавьчихаад нүүрс түлээ авья гээд гараад гудамны үзүүрт байдаг хүнсний дэлгүүрлүү явж ороод шуудай нүүрс, шуудай мод аваад гарсан.  Тухайн үед Отгонбаатарын согтолт нь арай гайгүй болчихсон байсан учир Отгонбаатар нүүрсээ бариад гэрлүүгээ явсан. Би харин араас нь шуудайтай мод бариад явсан. Тэгээд гэрт оронгуутаа үлдсэн архиа хувааж уусан. Архиа хувааж уугаад дуусаагүй байж байтал Отгонбаатар надаас хэрүүл өдөөд байсан. Тухайн үед Отгонбаатар бид хоёр жижиг маргаанаас болоод Отгонбаатарыг толгойн тус газар баруун гараараа нэг уда цохисон чинь Отгонбаатар больё гэж   хэлээд орон дээрээ хэвтсэн. Тэгээд хэвтэхээр нь дээрээс нь хөнжил хаячихаад дэлгүүр орох гээд гэрээс нь ганцаараа гараад явсан. Гарахдаа гаднаас нь цоожлоод түлхүүрийг нь халаасандаа хийгээд аваад явсан. Дэлгүүрт ороод 1 ширхэг хиам, 1 ширхэг бидний ундаа аваад тэр дэлгүүрт хиамаа идэнгээ нөгөө охинтой юм ярьж зогсож байхад лангуун дээр нь самсунг эс-5 маркийн rap утас байхаар нь худалдагч охиныг цаад лангуу дээр байгаа зүйлээ аваад өгөөч гэж хэлээд эргээд харангуут нь цэнэглэчихсэн байсан rap утсыг нь аваад гараад гүйсэн. Тэгээд би тэндэзс гараад шууд Отгонбаатарын гэрлүу нь гүйж очоод гэрийг нь онгойлгоод ороод архиа задлаад өөрөө нэг татчихаад 5 минутын дараа гэрээс гарсан. Тэгээд би гэрээс гарч 2-3 алхаад явж байгаад буцаж ороод гэрийг нь шатаачихъя гэж бодсон. Тухайн үед бол гэрийг нь шатаачихья л гэж бодогдоод байсан. Тэгээд би эхлээд баруун талын орны хэсгийн ханын хөшигнөөс нь асааж эхэлсзн. Тэгээд хөшиг муу асаад байхаар нь зүүн талынх нь хөшигнөөс нь асаачихаад гэрээс нь гараад явсан. Тэгээд би гарахдаа хаалгыг цоожлоод түлхүүрийг урд талын жижигхэн жалганд шидчихээд урд талын гудамруу гүйсэн.  Гүйж байгаад гудамны өнцөг дээр очоод rap утас авсан дэлгүүрлүүгээ нэг хараад, raл тавьсан гэрлүүгээ нэг харж байх үед гэрийн зүүн дотор талаас гал дурэлзэж эхэлсзн. Тэгээд байж байтал хүнсний дэлгүр талаас цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн автомашин яваа харагдсан. Би шууд яваад ханын материалын буудал дээрээс такси бариад шууд Орбитруу гэрлүүгээ харьсан. Маргааш өглөө 08 цагт Хархорин зax дззр ажил дээрзэ очсон. Би ажил дээрээ очсон чинь надаас Отгонбаатарын лангууны Хорлоо гэж эмэгтэй урьд шөнө Отгонбаатартай хамт явсан уу? гэж надаас асуусан. Тэгэхзэр нь би Хархорин зах дээр нэг нэг пиво уугаад салсан л гэж хэлсэн. Тэгсэн чинь надад Отгонбаатар урьд шөнө гэртэйгээ шатаад үхсзн байна. Чи мэдээгүй юу гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би мэдээгүй гэж хэлсэн. Тэгээд надад цагдаагаас ирж мэдүүлэг авч магадгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлчихээд хувцасаа солингуутаа тэр өдэр ажилаа хийгээгүй шууд явсан. Тэгээд маргааш нь ажилдаа очсон чинь чимээгүй юу ч дуулдахгүй байсан. Тэгэхээр нь би юу ч болоогүй юм  шиг чимээгүй өнгөрсөн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /4-р хх-ийн 154-159/,

2019 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 08 цаг 30 минутын орчим Нарантуул зах дээр ганцаараа очсон. Тухайн үед би нэг шил архи надтай хамт хуваагаад уучих хүн хайж очсон юм. Лхагваа гэх залуутай таарч хоёулаа ганц юм уучих уу гэхэд тэгье гээд захын өргөтгөл рүү явж хуучин хаан банктай байранд байрлах дэлгүүр орж 0,5 литрийн нутаг гэдэг нэртэй архи аваад өргөтгөп рүү явж контейнерийн ард хувааж уусан. Ингээд архинаасаа 100 грамм орчим архи үлдээгээд хоёулаа явж юм идье гэж хэлээд Лхагвааг дагуулж өргөтгөлд байрлах цайны газар руу орж хоол авч идсэн. Лхагваа бид хоёрыг хоол идээд сууж байтал гаднаас Лхагваагийн баз хүргэн Ядам гэх өвгөн орж ирэхээр нь би хуушуур авч өгсөн ба бид нар хоолоо идэж дуусчихаэд явъя гээд цайны газраас гарцгаасан. Цайны газрын хажүу талд байх контенейрийн ард очиж үлдсзн 100 грамм орчим архиа Ядам өвгөнд уулгасан. Бид 3 анх архи авсан дэлгүүр рүүгээ дахин орж 0,75 литрийн Хандгай гэдэг нэртэй архи аваад хаана уух уу гэж асуухад Лхагваа "Ядам ахын гэр лүү очиж ууя" гэж хэлэхээр нь "хэн байгаа юм бэ" гэж асуухад "манай хоёрын эхнэр байгаа өөр хүн байхгүй" гэсэн. Ингээд өргөтгөл дундуур явж машины төв зам руу орж такси бариад Жуков руу явсан. Ингээд очиход байрны шатан доор байдаг хонгилын өрөө байсан. 2 эмэгтэй хүн байсан ба нэг нь Ядам өвгөний эхнэр, нөгөө эмэгтэй нь Лхагваагийн эхнэр гэж танилцуулж байсан. Тэнд очиход цаг 13 цаг болж байсан. Тэгээд бид 5 дэлгүүрээс худалдаж авсан 0,75 литрийн Хандгай архиа хувааж ууж дуусчихаад сууж байтал гаднаас энгийн хувцастай эрэгтэй хүн орж ирээд Ядам өвгөнийг дагуулаад аваад явсан юм. Тухайн үед Ядам өвгөний эхнэр араас нь гарсан ба удалгүй буцааж ороод ирэхээр нь яасан бэ гэж асуухад цагдаа аваад явчихлаа гэж байсан. Үдээс хойш 16 цагт би Лхагваад хандан Хархорин зах дээр ногоо ачих ажил байна хоёулаа цуг яваад аччихаад ирье. Би чамд 50,000 төгрөг өгнө гэж хэлсэн чинь Лхагваа зөвшөөрч бид 2 Хархорин зах руу явсан.

Лхагваа бид 2 Хархорин зах дээр очиж миний ажиллаж байсан зоорний түлхүүр надад байсан учраас түлхүүрээр зоорийг нь онгойлгож хажуугийн зоорны Түлхүүр гэдэг эгчид Монгол сонгино 8 шуудай, байцаа 3 шуудай, төмс 3 шуудай, хятад сармис 3 хайрцаг зэргийг зарсан. Ингээд нийт зардал 210,000 төгрөг болсон ба би Түлхүүр эгчид ногоо өгөх өртэй байсан учраас мөнгийг нь хасаад 80,000 төгрөг авсан. Тухайн үед Түлхүүр эгч архи уучихсан нилээн согтуу байсан учраас зоорнийх нь дотор талын хаалгыг нь түгжиж өгчихөөд Түлхүүр эгчийг түшээд явж байхдаа цүнхнээс нь түрийвчийг нь авчихсан юм. Тэгээд зоорний гадна талд гараад хаалгыг нь хааж өгчихөөд Лхагвааг дуудаад Түлхүүр эгчийг үлдээгээд явсан.

Ингээд хэр хорин захын замын ар талд гарчихаад түрийвчийг нь онгойлгож харахад 20,000 төгрөгийн дэвсгзртүүд байхаар нь шууд Есүлэн гэдэг нэртэй кафе руу орсон. Ингээд кафе руу орж Лхагваа бид 2 хүний 1, 1 шил пиво захиалчихаад би ганцаараа нойлын өрөө рүү орж түрийвчинд байх мөнгийг үзэхэд бэлэн 200,000 төгрөг болон 1 юань, 1 ам доллар байсныг нь аваад түрийвчийг нь нойлын өрөөний хогийн саванд хаячихсан. Тэгээд буцаж гарч ирээд пивоо уучихаад гарахад гадаа харанхуй болчихсон байсан. Ингээд Лхагваа бид 2 буцаж Их засаг руу явж Лхагваагийн эхнэр болон Ядам өвгөний эхнэр дээр очиж архи ууя гэж ярилцаад такси бариад Их засаг руу явсан. Ингээд шөнө архи зардаг Их засаг их сургуулийн замын эсрэг талд буюу цэргийн музейн зүүн талд байх дэлгүүр рүү очсон боловч дэлгүүр хаалттай байсан учраас такситайгаа цайз руу явж Цайз худалдааны төвийн замын эсрэг талд зам дагуу байдаг дэлгүүр рүү очиж 2 шил 0,75 литрийн Хандгай гэдэг архи, 3 годгор хиам, 1,250 литрийн 1 ширхзг кола ундаа аваад дэлгүүрэзс гарч дахин такси бариад Их засгийн замын урд талд байх Лхагваагийн эхнэр болон Ядам өвгөний эхнэрийн амьдардаг гэрт дахин очсон. Лхагваа бид 2-ыг очиход Лхагваагийн эхнэр чи ажлын хөлсийг нь өгдөггүй юм уу гээд уурлаад байхаар нь би 35,000 төгрөг өгсөн ба Лхагваад 5,000 төгрөг өгсөн. Тэгээд бид нар 1 шил 0.75 литрийн архиа задлаад хуваагаад уугаад сууж байтал Лхагваагийн эхнэр архиндаа согтоод унтчихсан. Ингээд Ядам өвгөний эхнэр, Лхагваа бид 3 үлдэж эхний задалсан 1 шил архиа дуусгасан чинь Лхагваа архиндаа согтоод тасраад унтчихсан. Ингээд Ядам өвгөний эхнэр бид 2 үлдсэн. Тэгтэл Ядам өвгөний эхнэр намайг "чи одоо зайл" гэж хэлээд хөөгөөд байхаар нь би яах гэсэн юм бэ эгчээ та одоо унтчих гэж хэлээд гэрэл унтраагаад хажууд нь очиж суусан чинь тэр эмэгтэй миний бие pүү 2 гараараа цохиод зайл гээд хөөгөөд байхаар нь би тэр эмэгтэйг хөнжлөөр хучаад хоолойг нь 2 гараараа боосон. Тухайн үед ухаан алдуулчихая гэсэн бодолтой байсан. Ингээд хоолойг нь боож байтал нөгөө эгч миний 2 гарыг түлхээд боолтыг тавиулчихсан. Тэгсэн чинь тэр эгчийн хаанаас юм мэдэхгүй цус садраад байсан ба миний гар цус болчихсон. Тухайн үед нөгөө эгч миний урдаас орилоод байхаар нь би орны хажууд байсан аяга тавагны шүүгээнээс шар иштэй хутга аваад хүзүү рүү нь өнгөцхөн хатгах гэсэн чинь аягүй хурдан хутганы үзүүр хүзүү рүү нь пүл гээд яваад орчихсон. Тэгэхээр нь би сандарсандаа хутгаа сугалж аваад дээгүүр нь хөнжлөөр нь бүтээгээд хутганы бариулыг том эрээн өнгөтэй алчуураар арчаад Лхагваагийн хажууд хутгаа хаячихаад өөрийнхөө торонд хийчихсэн байсан хар өнгөтэй куртик болон хутганы бариул арчсан том эрээн өнгөтэй алчуур, 0,75 литрийн 1 шил архи зэрэг эд зүйлсийг аваад гэрээс нь гарч явсан. Такси бариад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талд зочид буудалд ганцаараа очиж амарсан. Уг буудалд унтаж амраад 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 08 цэг 30 минутын орчим буудлаас гарч такси бариад ботаникийн эцэс рүү явж цайны газарт орж хоол идчихээд буцаж 32-н тойрог руу явах зам руу нийлдэг туслах замын баруун талд байдаг караоке пабад орж суусан. Намайг уг караоке пабад ороход 12 цаг өнгөрч байсан. Ингээд уг пабад сууж байхад над руу Энхжин гэх хүн утсаар яриад гар утсаа явъя гэж хэлэхээр нь би Нарантуул 2 дээр ирээд ав гэж хэлсэн. Ингээд утсаар ярьсанаас хойш 1 цаг орчимын дараа миний утас руу Нарантуул 2-ын урд ирчихлээ гэж хэлэхээр нь би пабаас гараад Нарантуул 2 зах руу очоод гар утасны эзэн Энхжин гэх хүнтэй уулзах гээд зогсож байтал тал талаас хүмүүс гарч ирээд намайг барьж аваад цагдаад барьж өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-174/, 

2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн ажиллаж байсан Санни таун хотхонд хамгаалалтын албанд ажиллаж байхдаа борлуулалтын албаны өрөөнд тороосыг нь тасдаж орж сейфэнд байсан 5.500.000 төгрөгийг хулгай хийж авсан. Тухайн өдөр би ээлжинд ганцаараа гарч байсан. Тэгээд тухайн байрны ажилчид нь 17 цагийн үед тарж явсан. Би харин ганцаараа тус байранд үлдээд шөнө 01-02 цагийн үед борлуулалтын албаны хаалгыг эвдэж ороод сейфийг нь хөшиж онгойлгоод дотроос нь бэлнээр 5.500.000 төгрөгийг хулгайлаад гарсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 151/,

2018 оны 06 дугаар сард ажилд авна гэсэн зарын дагуу холбогдоод Шижирбаатартай уулзаж туслах ажилтнаар ажиллахаар болсон. Тэгээд ажиллаж байгаад баяр наадмын амралт 07 сард хэд хоног амраад ажиллахаа болихоор шийдээд 09 сард очиж аваагүй үлдсэн 5 хоногийн цалингаа авах гээд зах дээр очиж Шижирбаатарын ээж Отгон гэх хүнээс мөнгөө авья гэтэл ажил хаяж явсан учраас үлдсэн хоногийн цалинг чинь өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд цалингаа авахын тулд ажиллахаар болоод 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дахин ажиллаж эхэлсэн юм. Тэгээд 09 сарын 13-ны өглөө 07 цаг 40 минутын орчимд бараа хураадаг контанер буюу агуулахын хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод 2 ширхэг бананы хайрцаг тууз, 1 шуудай цацаг зэргийг аваад жижиг тэргэн дээр түрээд явсан. Өмнөх орой нь би бараануудаа зөөгөөд хамгийн сүүлд цоожлоод явсан ба өглөө хамгийн түрүүнд ирээд бараа буулгаж зөөх байсан учраас надад агуулахын түлхүүр байсан юм. Тухайн өдөр Шижирээ над руу холбогдоод ирж ажлаа хийгээч гэсэн. Тэгээд бараагаа авья гэхээр нь ажилласан цалин 150.000 төгрөгөө авья гэсэн чинь өгнө өгнө гэж байгаад над руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг авсан данс эзэмшигчийг танихгүй тухайн үед гадуур явж байсан танихгүй хүний дансыг ашигласан юм. Уг нь би барааг нь барьцаалж байгаад цалингаа авья гэж бодсон юм. Тэгтэл надад мөнгийг минь өгөөгүй учраас барааг нь зараад мөнгө болгосон юм. Жижиг тэрэгийг нь таньдаг хүндээ хадгалуулсан байгаа гэх мэдүүлэг /3-р хх-ийн 153-154/,

2018 оны 10 сарын 03-ны өдрөөс би 34-р байрны хойгуур дэнж дээр байдаг амин орон сууцнуудаар эзэнгүй айл хайж байсан юм. Тэгээд айл бүрийг ажиглаж байгаад 2 давхар гадна тал нь тоосгон улаан байшинг ажигласан юм. Хүнгүй юм шиг байгаад байсан. Тэгээд нилээд хэд хоног орой болгон харанхуй болохоор 2-3 цаг ажиглаж байсан. Тэгэхэд орой бүр 18.00 цагаас 20.00 цагийн хооронд хүнгүй болоод байдаг байсан. Орохоор шийдээд тэр байшингийн үүдний өргөтгөлийн хажуу хэсгээр тагт руу нь гарч вакум цонхтой байсныг мөрлөж онгойлгоод орсон. Тэгээд ороход ортой, мөн жижиг шургуулгатай ширээ байсан. Тэр ширээн дээр эмэгтэй хүний гоо сайхны хэрэглэл байсан. Шүүгээг онгойлгоход дотор дөрвөлжин жижиг хайрцагтай ээмэг бөгж байсан. Хажууд нь гялгар уут байсан тул тэр уутанд бүх ээмэг бөгжийг нь хийгээд халаасандаа хийсэн. Тэгээд дараагийн өрөөнд орсон ба тэр өрөөний үүдний зүүн талын хэсэгт зурагт байрлуулсан, баруун талд нь том шкаф байсан. Харанхуй байсан учир өнгийг нь санахгүй байна. Тэгээд тэр шкафийг онгичсон. Тэр дотроос би нэг үүргэвч байсныг аваад зурагтны тавиурны шургуулгануудыг ухахад тэр дотроос нэг нөөтбүүк гарч ирснийг үүргэвчинд хийсэн, цаад талд нь байсан шургуулганаас бас л жижиг сажиг зүйл авсан. Яг юу юу авснаа санахгүй байна. Тэр өрөөнөөс гараад доош буугаад баруун гар талын хаалга руу ороход нэг нохой байсан. Тэгэхээр нь хаалгыг нь хаагаад эсрэг талын нэг өрөөнд ороход тавиур шиг юм байсан тэр дээрээс 2-3 ширхэг мөнгөн аяга авсан дараагийн өрөөнд ороход шилэн нүүртэй бараан өнгийн шкаф шиг юм байсан. Тэр шкафны доод талын 2 тийшээ дэлгэгддэг хаалгатай шургуулганаас алт гэмээр 2 ширхэг шаргал өнгийн аяга авсан. Тэр 2 аяга бусад аяганаасаа содон тод шар байсан. Мөн буланд цаасанд боодолтой 1 боодол мөнгө байсныг авсан. Хэр хэмжээний мөнгө байсныг би мэдэхгүй. Хархорин зах дээр Оюун гэх хүнд худалдсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 61, 154-159/,

-Би Д.Мягмарцэнд гэх хүний 90 метр утсыг ажил хийж байх үедээ худал хэлж авч явсан. Сүүлийн өдөр цалин өгөөгүй болохоор аваад явсан юм гэх мэдүүлэг /3-р хх-ийн 212-213/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Б.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 213 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 216/ зэрэг хувийн байдалтай холбоотой баримтыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Б.Аын амь хохирогч Н.Отгонбаатарыг унтаж байхад нь гэрт нь гал тавьж улмаар бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулах зорилгоор гэрийг гаднаас нь цоожилж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу шатааж алсан, амь хохирогч Б.Гэрэлтуяаг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, ийнхүү өөр өөр цаг хугацаанд 2 хүнийг санаатайгаар алсан үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм. Шүүгдэгч уг үйлдэлүүдийг хийснээр хүрэх үр дүнг мэдсээр байж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хар хорин” худалдааны төвийн ногооны зоринд Д.Оюунтүлхүүрийн цүнхнээс түрүүвч, бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч хохирол учруулсан,

“Си Си Эм Жи” ХХК-ний оффисын өрөөний хаалгыг тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 5.500.000 төгрөгийг хулгайлан хохирол учруулсан,

Баянзүрх 14 дүгээр хороо, “Нарантуул” Олон Улсын Худалдааны төвийн хашаан доторх агуулахаас 1.920.000 төгрөгийн барааг хулгайлсан,

Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амины орон сууцны 1-13 тоот буюу орон байранд нэвтрэн орж алтан ээмэг бөгж, монетон бөгж, гинж, мөнгөн аяга, Асер маркийн зөөврийн компьютер, үүргэвч зэрэг эд зүйлийг хулгайлаж бусдад хохирол учруулсан,

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хар хорин” худалдааны төвд байх иргэн Н.Даваадоржийн эзэмшлийн хүнсний ногооны зоорь буюу агуулахад нэвтрэн орж 22 шуудай монгол сонгино, 17 шуудай төмс, 6 шуудай байцаа, 4 шуудай хүрэн манжин, 6 хайрцаг сармис, 10 кг-тай сармис 3 ширхэгийг хулгайлан авч хохирол учруулсан шүүгдэгч Б.Аын үйлдэлүүд нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж байгаа гэм буруутай үйлдэл болно.

Дээрх үйлдэлүүд нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж, хүндэрүүлэх шинжүүд болох хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрсэн, эд хөрөнгө хулгайлах үйлдэлийг хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалтыг эвдэхээр багаж хэрэгсэл хэрэглэсэн зэрэг шинжийг бүрэн хангасан байх бөгөөд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэйгээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.А нь хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, нууцаар, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд  халдахгүйгээр бусдад мэдэгдэлгүйгээр авч хор уршигийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Зааныхан” нэртэй дэлгүүрт иргэн Б.Инээхүүгийн эзэмшлийн Самсунг Эс-5 маркийн гар утсыг өөрт нь мэдэгдэж, биед нь халдалгүйгээр цааш холдсон үед нь тавиур дээрээс салган авч дариу зугтаан гарч яван хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн мэдэлд байгаа, эсхүл түүний хамгаалалтанд байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг ил аргаар бусад хүмүүсийн болон хохирогчийн нүдэн дээр харсаар байтал шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр авч ашиглан шамшигдуулах хэлбэрээр үйлдэл төгсдөг тул шүүгдэгч төгс гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мөн л ухамсарлаж байсан ч хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болно.

 

Шүүгдэгч Б.Аын Соёл Урлагийн их сургуулийн хойд талд байрлах цахилгаан дахин дамжуулах станцаас цахилгаан кабель холбож газар шорооны ажил хийж байх үедээ “захирал Мягмарцэнд цахилгааны утас авч яваарай гэсэн” гэж хэлэн үг, үйлдэлээрээ бусдыг төөрөгдөлд оруулан үнэмшил төрүүлж 90 метр цахилгаан утсыг авч яван 895.500 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч Д.Мягмарцэндийн өмчлөх эрхэд хохирол учруулах, эд хөрөнгийг буцааж өгөхгүй гэсэн зорилготойгоор халдсан гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан үйлдэл юм.  

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно. Бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохиролын хэмжээ шаардагдахгүй бөгөөд бусдын эд хөрөнгийг хуульд заасан аргаар өөртөө авснаар төгс үйлдэгдсэнд тооцох нь зүйтэй.

 

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлагдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн задгай тоотод оршин суух иргэн Ц.Отгонбаатарын гэрийг шүүгдэгч Б.А нь санаатайгаар шатааж, дахин зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож хохирол учруулж байгаа нь өөрийн үйлдэлийн хууль бус болохыг мэдсээр байж хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл болно. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар амь хохирогч Н.Отгонбаатарын өмчлөлийн шатсан гэр нь 500.000 төгрөгөөр үнэлэгдсэн нь уг гэмт хэргийн хохиролын хэмжээ бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 500.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээний хохирол буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний хохиролоос илүү байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2,6, 2.7 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдэлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Аыг онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг, хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, зорилго, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял шийтгэлийг оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарангэрэлийн нэхэмжилсэн оршуулгын зардал 4.050.000 төгрөгийг амь хохирогчийг оршуулахад зайлшгүй гарах зардалд тооцох нь зүйтэй юм. Шатсан гэрийг хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлсэн 500.000 төгрөгөөр үнэлэж тэрээр нийт 4.550.000 төгрөг нэхэмжилж байх нь үндэслэлтэй байна.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хүрэлбаатар нь оршуулгын зардалд нийт 3.609.340 төгрөг гарсан талаарх баримтыг гарган өгч хэрэгт хавсаргуулсан байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Мөн дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болно.

Хохирогч Д.Оюунтүлхүүр нь нийт 1.422.500 төгрөгийн ногоог хохирогч Н.Даваадоржид хүлээлгэн өгсөн байх ба үүнээс /сонгино 8 шуудай буюу 264.000 төгрөг, сармис 3 шуудай буюу 360.000 төгрөг, байцаа 4 шуудай буюу 162.000 төгрөг, төмс 5 шуудай буюу 122.500 төгрөг/ нийт 908.500 төгрөгийн ногоо нь хохирогч Н.Даваадоржийн гэх тэмдэгтэй ногоо байсан байх тул хохиролоос хасч тооцох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл дээрх ногоог биет байдлаар нь буцааж өгсөн байна. Иймд уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Оюунтүлхүүрт нийт 913.500 төгрөг /илүү өгсөн ногооны үнийн зөрүү 514.000 төгрөг, мөн түврийвчтэй алдсан эд зүйл болох 370.000 төгрөг, түрийвч болон иргэний үнэмлэхний үнэ 29.500 төгрөг/-ийг хохиролд тооцон олгох нь зүйтэй. 

хохирогч Н.Даваадорж нь Д.Оюунтүлхүүрээс хохиролд тооцон ногоо авсан байх ба монгол сонгино 1 шуудай буюу 33.000 төгрөг, төмс 1 шуудай буюу 24.500 төгрөг, байцаа 1 шуудай буюу 40.500 төгрөг, хүрэн манжин 1 шуудай буюу 45.000 төгрөг, 10 кг-тай сармис 3 шуудай буюу 360.000 төгрөг, нийт 503.000 төгрөгийн ногоо аваагүй учир үнийг нь нэхэмжилсэн байгаа нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй.

Иргэний нэхэмжлэгч Д.Гэрэл нь шүүгдэгч Б.Ааас 25.000 төгрөгөөр жижиг түрдэг тэрэг худалдаж авсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад уг жижиг түрэгийг хураан авч хохирогч Ч.Шижирбаатарт буцааж өгсөн байх тул Д.Гэрэлийн уг тэргийг худалдаж авсан мөнгийг шүүгдэгч төлөх нь зүйтэй юм.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Р.Алтанцэцэгт 5.500.000 төгрөгийн, хохирогч Ч.Шижирбаатарт 1.974.600 төгрөгийн, хохирогч П.Ганцэцэгт 2.998.300 төгрөгийн, хохирогч Б.Инээхүүд 144.000 төгрөгийн, хохирогч Д.Мягмарцэндэд 895.500 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон учир шүүгдэгчээс хохиролыг гаргуулж дээрх нэр бүхий хохирогч нарт олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.А нь хэргийн учир 379 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцогч нараас ямар нэг санал гаргаагүй тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хувцаснууд болон хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэн, бичлэг бүхий сидинүүдийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.   

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ядам овогт Балдандоржийн А ыг онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар таван жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Б.Аыг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, нийт далан тав хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон нийт гурван зуун далан ес /379/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарангэрэлд 4.550.000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хүрэлбаатарт 3.609.340 төгрөгийг, хохирогч Д.Оюунтүлхүүрт 913.500 төгрөгийг, хохирогч Р.Алтанцэцэгт 5.500.000 төгрөгийг, хохирогч Ч.Шижирбаатарт 1.974.600 төгрөгийг, хохирогч Н.Даваадоржид 503.000 төгрөгийг, хохирогч П.Ганцэцэгт 2.998.300 төгрөгийг, хохирогч Б.Инээхүүд 144.000 төгрөгийг, хохирогч Д.Мягмарцэндэд 895.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Гэрэлд 25.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ааас тус тус гаргуулж олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарангэрэл, Ч.Хүрэлбаатар нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх бусад баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  гинжний тасархай, 1 ширхэг хутга, 1 ширхэг утасны батеррэй, ванны алчуур, гялгар уутны тасархай, 8 ширхэг тамхины иш, улбар шар өнгөтэй бахь 1 ширхэг, иш нь эвдэрсэн цүүц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар,

гэмт хэргийн талаарх бичлэг бүхий сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт тус тус шилжүүлсүгэй.

 

9. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ

 

                                   ШҮҮГЧИД                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                       Т.ШИНЭБАЯР