Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/40

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаагаар хөтлүүлж

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч: Б.А

Шүүгдэгч: Ж.Б, Ц.Бнарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Ж-гийн Б, Өөлд овгийн Ц-н Б нарт холбогдох ---дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,, оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, ,,, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, Архангай аймгийн Хайрхан сумын ,,,гэх газарт оршин суух, урьд .......... аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, М овгийн Ж Б /РД:/ 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,, оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн ,,, суманд төрсөн, ,,,, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, ................ аймгийн ,,,, гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ө овгийн Ц Б /РД:/ 

 

                       Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр .......... аймгийн ........... сум ............. баг, ............. нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 5.4088 метр куб хэмжээтэй, 55 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 210.943 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ..............аймгийн  ..........сум ........ баг, ................нэртэй газраас тус аймгийн ............. сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 5.4088 метр куб хэмжээтэй 55 ширхэг, хуурай шинэс модыг өөрийн Пронтер маркийн 17-89 АРА улсын дугаартай авто машинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эийн өгсөн:...хууль бус мод бэлтгэсэн байна гэж албаны хүмүүсээс мэдсэн, өөр тодорхой юм мэдэхгүй байна. Хууль бусаар бэлтгэсэн модийг экологи эдийн засгийн үнэлгээгээр үнэлэгдэх байх. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  39-40 хуу/

 

Гэрч Д.Э  өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед сумын цагдаа Этой Далт гэх газраар явж байтал 17-89 АРХ улсын дугаартай Пронтер маркийн машин мод ачсан явж байсан. Зогсоогоод шалгахад Архангай аймгийн Өлзийт сумын иргэн Б гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиггүй, мод тээвэрлэн явж байсан. Тэгээд сумын цагдаа бид хоёр машинтайн сумын төвд ирж саатуулсан. Би өөрөө Архангай аймгийн Хайрхан суманд байгаль хамгаалагч хийдэг. Хайрхан сумын Жарантай багийн Улаан хус, Хар эрэг гэх хоёр газарт л талбайн тусгаарлалт хийсэн газар байдаг. Урд элстийн гурван цохиот гэх газар мод бэлтгэлийн зөвшөөрөл олгогдсон газар биш. Б надаас мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн юм гээд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ярьж байсан. Би Бд мод бэлтгэх эрхийн бичиг дууссан байгаа, нэг дэх өдрөөс ирнэ ирэхээр нь аваарай модоо хийгээд авчих, эрхийн бичиг ирэхээр нь хийгээд өгье Улаан хус гэх газраас модоо авна шүү гэж хэлсэн. Мод бэлтгэх эрхийн бичгийг Архангай аймгийн ойн ангиас аваад би болон манай нөгөө байгаль хамгаалагч Жавзмаа бид хоёр бичилт хийж өгдөг. Эрхийн бичиг дууссан тохиолдолд мод бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй. Тухайн үед Б гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг авахаар ирсэн. Тэр үед нь мод бэлтгэх эрхийн бичиг дууссан байсан. Би холоос ирсэн болохоор явдал чирэгдэл болоод яахав гээд модоо хийчих дараа нь би эрхийн бичиг ирэхээр нь хийгээд өгчихье гээд мөнгийн төлүүлээд Улаан ус, Хар эрэг гэх газрын аль нэгээс нь аваарай гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн  42-43 хуу/

 

Гэрч Л.Ж өгсөн: ...тухайн өдөр би хониндоо явж байхад Урд элст гэх газар байдаг

Б гэх айлд Өлзийт сумаас ирсэн Б гэдэг залуу 17-89 АРА улсын дугаартай Пронтер маркийн машинтай ирсэн. Тэгээд цагаан шувуут гэх газраас мод ачаад явсан. Тухайн үед машинд хэн хэн сууж явсаныг би хараагүй. Тухайн автомашин хол байсан. Цагаан шувуут гэх газар мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон газар мөн эсэхийг мэдэхгүй байна. Манай багийн галын түлээний модыг Жарантай багийн Улаан хус гэх газраас бэлтгэх ёстой гэж сонсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  44-45 хуу/

 

Гэрч С.Эийн өгсөн: ....Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэр Урд 

Элстэй гэх газар нь мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлтэй газар биш, талбайн тусгаарлалт хийгдээгүй газар. Манай Хайрхан сум хоёр байгаль хамгаалагчтай мод бэлтгэх эрхийн бичиг хоёулаа олгодог. Хоёр байгаль хамгаалагч 4 багаа хоёр хоёроор нь хариуцаж ажилдаг, Жарантай багийг байгаль хамгаалагч Жавзмаа хариуцдаг. Баг хариуцсан байгаль хамгаалагч байхгүй тохиолдолд нөгөө багийн хариуцсан байгаль хамгаалагч явж хяналт шалгалт хийж мод бэлтгэх эрхийн бичиг олгодог. Мод бэлтгэх эрхийн бичиг дууссан тохиолдолд өөрөөр мод бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй. Манайх мод бэлтгэх эрхийн бичгээ Архангай аймгийн ойн ангиас аваад манай байгаль хамгаалагч нар бичилт хийж иргэдэд олгодог...гэх мэдүүлэг /хх-ийн  51-53 хуу/ 

 

Гэрч Д.М өгсөн: ...Урд элстэй нь гурван цохио гэдэг газар нь мод бэлтгэх 

зөвшөөрөлтэй газар биш. Жарантай багийн мод бэлтгэх талбай тусгаарласан газар нь Улаан хус, Хар эрэг гэх газрууд ордог...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

 

А.Бын гэрчээр өгсөн: ....би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай 

аймгийн Өлзийт сумаас Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багт байдаг баз Бгийнд эхнэр хүүхдийн хамт айлчилж очсон. Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сум руугаа явах гээд Бд би отор нүүдэлд явах гэсэн юм. Түлээ модгүй болчихоод байна гэсэн чинь Б надаас түлшний мод аваад яв гэхээр нь би өөрийн Пронтер маркийн 17-89 АРА улсын дугаартай машиндаа Бгийн бэлтгэсэн байсан модноос ачаад авч явсан. Б надад хэлэхдээ би мод бэлтгэх зөвшөөрөл авсан гэж хэлсэн. Би Бг мод бэлтгэх эрхийн бичиг авсан үгүйг нь мэдэхгүй байна. Би Өлзийт сумаас л мод бэлтгэх эрхийн бичиг авч явсан. Хайрхан сумаас мод тээвэрлэх эрхийн бичиг аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн   49-50 хуу/ 

Ж.Бгийн гэрчээр өгсөн: ...Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хайрхан сумын байгаль хамгаалагч Энэбишээс утсаар залгаад өвлийн түлээний мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг авах гэсэн юм гэж асуухад Жарантай багийн Улаан хус гэх газраас модоо бэлдэж бай манай зөвшөөрлийн бичиг дууссан зөвшөөрлийн бичиг ирэхээр нь нөхөөд өгч болно гэсэн юм. Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Жарантай багийн Урд элстийн Гурван цохиот гэх газраас түлшний мод бэлтгэсэн байсан. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баз Б эхнэр хүүхдийн хамт айлчилж ирээд хоноод 10 дугаар сарын 31-ний өдөр буцаад явсан юм буцахдаа Б нь надад хандаж Булган аймгийн суманд отороор явах гэж байгаа мод түлээ байхгүй хэцүү байна өөрийнхөө бэлдсэн модоо надад өгөөч гээд гуйгаад байсан юм. Тэгэхээр нь би өөрийн бэлдсэн модоо Бын Пронтер маркийн 17-89 АРА улсын дугаартай машинд нь ачиж өгсөн. Улаан хус гэх газраас мод бэлтгэхэд хэцүү шавар намаг ихтэй , уул даваагаар явдаг зам хэцүү болохоор нь гэрийнхээ ойролцоо Урд элстийн гурван цохиот гэх газраас мод бэлтгэсэн юм. Урд элстийн Гурван цохиот гэх газар нь мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон газар зөвшөөрөл олгогдсон газар биш. Мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй газраас мод бэлтгэж болохгүй талаар би мэднэ. Б Өлзийт сумаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Хайрхан сумаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/

 

Ц.Бын яллагдагчаар өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс Хайрхан суманд байдаг баз Бгийнд очсон. Тэгээд тэндээ хоночихоод маргааш өдөр нь буюу 10 дугаар сарын 31-ний өдөр Бгийн бэлдэж тавьсан модноос өөрийн унаж явсан Киа Пронтер маркийн автомашин дээр ачсан юм. Тэгээд би Өлзийт сумын төв рүү явж байх замд Хайрхан сумын цагдаа болон ойн байцаагч нар ирсэн. Тэгээд намайг Хайрхан сумын төв рүү авч явсан. Б надад хэлэхдээ мод бэлтгэх эрхийн бичигтэй мод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би түлээний модгүй болчихоод өөрийн эзэмшлийн автомашин дээрээ ачаад явж байгаад цагдаа нарт баригдсан. Б мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж хэлсэн, түүнээс надад бол өгөөгүй. Тухайн автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Би 2018 онд Улаанбаатар хотоос 23.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Киа Пронтер маркийн автомашинаа би авсан үнээрээ үнэлүүлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 хуу/

 

Ж.Бгийн  яллагдагчаар өгсөн:...би өвлийн модоо бэлтгэх гээд мөн цас хүйтрэнэ гэхээр нь модоо бэлтгэсэн байсан. Тэр бэлтгэсэн модоо Бд өгч явуулсан. Түүнээс ямар нэгэн санаа зорилго байгаагүй. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сум орж мод бэлтгэх эрхийн бичгээ авах гээд ортол мод бэлтгэх эрхийн бичиг дууссан байсан. Тэгсэн байгаль хамгаалагч Энэбиш нэгдэх өдөр мод бэлтгэх эрхийн бичиг ирнэ, тэрнээс өмнө модоо бэлтгээд байж бай гэхээр нь модоо бэлтгэсэн байсан. Мод бэлтгэхэд би ганцаараа явсан, надтай хамт хүн яваагүй. Би ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй, миний мод бэлтгэсэн газар манай гэрээс ойрхон болохоор явган алхаж очоод модоо бэлтгэсэн. Харин мод бэлтгэсэний дараа Бын пронтер маркийн 17-89 АРА улсын дугаартай автомашинаар ачсан. Би цахилгаан хөрөөтэй явсан, өөр ямар нэгэн зүйл авч яваагүй. Б манайд ирээд отор хийж явна, түлээгүй болчихоод байна, түлээний мод өгөөч гэж надаас гуйсан юм. Тэгээд би өөрийн бэлтгэсэн модоо өгч явуулсан. Модоо бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болохоор шууд өгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/ 

 

Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтэнд: Иргэн Ч.Бын бэлтгэж тээвэрлэсэн мод нь /хуурай шинэс/ нийт тоо  ширхэг 55 ширхэг, нийт шоометр 5.4088 м3  шоометр модыг бэлтгэжээ. 5.4088 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалыг үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн 2-р муж шинэс /хуурай мод/ 39.000 төгрөг мод модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 210.943 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 60-61 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-05 хуу, 11-12 хуу, 29-31 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10 хуу, 28 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 94-97 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-104 хуу/

Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 111-113 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Б, Ц.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр .......... аймгийн ....... сум ............ баг, ........... нэртэй газраас шүүгдэгч Ж.Б нь зөвшөөрөлгүйгээр 5.4088 метр куб хэмжээтэй, 55 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 210.943 төгрөгийн хохирол учруулсан, 

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ............ аймгийн  .......... сум ........ баг, ...................нэртэй газраас тус аймгийн Өлзийт сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 5.4088 метр куб хэмжээтэй 55 ширхэг, хуурай шинэс модыг шүүгдэгч Ц.Б нь өөрийн Пронтер маркийн 17-89 АРА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б, Ц.Б нар үйлдсэн болох нь 

Гэрч Д.Энэбишийн  өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед сумын цагдаа Этой Далт гэх газраар явж байтал 17-89 АРХ улсын дугаартай Пронтер маркийн машин мод ачсан явж байсан. Зогсоогоод шалгахад Архангай аймгийн Өлзийт сумын иргэн Б гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиггүй, мод тээвэрлэн явж байсан. Тэгээд сумын цагдаа бид хоёр машинтайн сумын төвд ирж саатуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн  42-43 хуу/

 

Гэрч Л.Жагарын  өгсөн: ...тухайн өдөр би хониндоо явж байхад Урд элст гэх газар байдаг

Б гэх айлд Өлзийт сумаас ирсэн Б гэдэг залуу 17-89 АРА улсын дугаартай Пронтер маркийн машинтай ирсэн. Тэгээд цагаан шувуут гэх газраас мод ачаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн  44-45 хуу/ 

Гэрч Д.М  өгсөн: ...Урд элстэй нь гурван цохио гэдэг газар нь мод бэлтгэх 

зөвшөөрөлтэй газар биш. Жарантай багийн мод бэлтгэх талбай тусгаарласан газар нь Улаан хус, Хар эрэг гэх газрууд ордог...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/ 

 

Ц.Бын яллагдагчаар өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс Хайрхан суманд байдаг баз Бгийнд очсон. Тэгээд тэндээ хоночихоод маргааш өдөр нь буюу 10 дугаар сарын 31-ний өдөр Бгийн бэлдэж тавьсан модноос өөрийн унаж явсан Киа Пронтер маркийн автомашин дээр ачсан юм. Тэгээд би Өлзийт сумын төв рүү явж байх замд Хайрхан сумын цагдаа болон ойн байцаагч нар ирсэн. Тэгээд намайг Хайрхан сумын төв рүү авч явсан. Б надад хэлэхдээ мод бэлтгэх эрхийн бичигтэй мод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би түлээний модгүй болчихоод өөрийн эзэмшлийн автомашин дээрээ ачаад явж байгаад цагдаа нарт баригдсан. Б мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж хэлсэн, түүнээс надад бол өгөөгүй. Тухайн автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Би 2018 онд Улаанбаатар хотоос 23.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Киа Пронтер маркийн автомашинаа би авсан үнээрээ үнэлүүлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 хуу, 

 

Ж.Бгийн  яллагдагчаар өгсөн:...би өвлийн модоо бэлтгэх гээд мөн цас хүйтрэнэ гэхээр нь модоо бэлтгэсэн байсан. Тэр бэлтгэсэн модоо Бд өгч явуулсан. Түүнээс ямар нэгэн санаа зорилго байгаагүй. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сум орж мод бэлтгэх эрхийн бичгээ авах гээд ортол мод бэлтгэх эрхийн бичиг дууссан байсан. Тэгсэн байгаль хамгаалагч Энэбиш нэгдэх өдөр мод бэлтгэх эрхийн бичиг ирнэ, тэрнээс өмнө модоо бэлтгээд байж бай гэхээр нь модоо бэлтгэсэн байсан. Мод бэлтгэхэд би ганцаараа явсан, надтай хамт хүн яваагүй. Би ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй, миний мод бэлтгэсэн газар манай гэрээс ойрхон болохоор явган алхаж очоод модоо бэлтгэсэн. Харин мод бэлтгэсэний дараа Бын пронтер маркийн 17-89 АРА улсын дугаартай автомашинаар ачсан. Би цахилгаан хөрөөтэй явсан, өөр ямар нэгэн зүйл авч яваагүй. Б манайд ирээд отор хийж явна, түлээгүй болчихоод байна, түлээний мод өгөөч гэж надаас гуйсан юм. Тэгээд би өөрийн бэлтгэсэн модоо өгч явуулсан. Модоо бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болохоор шууд өгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 60-61 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б, Ц.Б нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд Ж.Б яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгтээ... 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сум орж мод бэлтгэх эрхийн бичгээ авах гээд ортол мод бэлтгэх эрхийн бичиг дууссан байсан. Тэгсэн байгаль хамгаалагч Энэбиш нэгдэх өдөр мод бэлтгэх эрхийн бичиг ирнэ, тэрнээс өмнө модоо бэлтгээд байж бай гэхээр нь модоо бэлтгэсэн байсан. Мод бэлтгэхэд би ганцаараа явсан, надтай хамт хүн яваагүй...гэх мэдүүлэг, Ц.Б яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгтээ... 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс Хайрхан суманд байдаг баз Бгийнд очсон. Тэгээд тэндээ хоночихоод маргааш өдөр нь буюу 10 дугаар сарын 31-ний өдөр Бгийн бэлдэж тавьсан модноос өөрийн унаж явсан Киа пронтер маркийн автомашин дээр ачсан юм. Тэгээд би Өлзийт сумын төв рүү явж байх замд Хайрхан сумын цагдаа болон ойн байцаагч нар ирсэн. Тэгээд намайг Хайрхан сумын төв рүү ачсан. Б надад хэлэхдээ мод бэлтгэх эрхийн бичигтэй мод байгаа юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Ж.Б, Ц.Бнарын үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэсэн тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. 

 

Иймд шүүгдэгч Ж.Б, Ц.Бнарыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Ж.Бгийн үйлдлийн улмаас 210.943 /хоёр зуун арван мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.  

 

Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /210.943х3= 632.829 төгрөг /зургаан зуун гучин хоёр мянга найман зуун хорин ёс/ төгрөг гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 632.829 төгрөгийг шүүгдэгч Ж.Бгээс гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Ж.Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

 

Шүүгдэгч Ж.Б, Ц.Бнарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл түүний үнийг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.  

 

Иймд шүүгдэгч Ж.Бгийн гэмт хэрэг үйлдэж олсон 370.860 төгрөгийн үэнлгээ бүхий 50488 м3 шинэс модыг хэргийн хохиролд нөхөн төлөхөд зарцуулж шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт нэг хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Баас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.500.000 төгрөгийг гаргуулан авч улсын төсөвт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн 17-89 АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг шүүгдэгч Ц.Бд буцаан олгож, шүүгдэгч Ж.Бгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 370.860. төгрөгийн үнэлгээ бүхий 54088  м3  модыг Байгаль орчин уур амьсгалын санд төлөх, 632.829 төгрөгийг хохиролд тооцож, үлдэгдэл 261.969 төгрөгийг шүүгдэгч Ж.Бгээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч М овгийн Ж Бг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө овгийн Ц Быг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Ц.Бнар нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүний торгох ялаас 15 /арван тав/ нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг хасч тооцсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Ц.Бнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бгээс 632.829 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.  

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Баас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.500.000 төгрөгийг гаргуулан авч улсын төсөвт, шүүгдэгч Ж.Бгийн гэмт хэрэг үйлдэж олсон 50488 м3 модны үнэ 370.860 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлөх, 632.829 төгрөгнөөс  хасч хохиролд тооцож, Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 17-89 АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг шүүгдэгч Ц.Бд буцаан олгосугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт нэг хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ж.Бгээс хохирлын үлдэгдэл 261.939 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

12. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ОТГОНЦЭЦЭГ