Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/52

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргалаар хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Хохирогч: Э.А

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Г.М, С.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г М,  Б овгийн С Ч нарт холбогдох 1912............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,, оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, ,, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн ,,, гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Г М /РД:/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,,оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, ,, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн ,,, гэх газар оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн С Ч /РД:/

 

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.М, С.Ч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг, Тоглохын тал гэх газраас хохирогч Э.Аын 4 тооны адууг бүлэглэн хулгайлж, 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны үед: 

 

Хохирогч Э.А мэдүүлэхдээ: ...2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 4 тооны адуугаа хулгайд алдсан....алдсан адуунуудынхаа хохирлыг гаргуулж авах хүсэлттэй байна гэжээ. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Э.Аын өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг Тоглохын тал гэх газраас өөрийн эзэмшлийн сартай хээр гүү нас гүйцсэн, хар гүү нас гүйцсэн, хээр байдас, хүрэн байдас гэх 4 тооны адуугаа бэлчээрээс нь хулгайд алдсан. Тэгээд адуугаа хайгаад явж байтал Өгийнуур сумын Э гэх айлын хаваржааны хашаанд хашсан мөр олсон. Тэгээд хашаанаас адуу хаашаа гарч явсан талаар мөр харахад хашаанаас гаргаад Тамирын голын зүгт чигээр нь туугаад явсан байсан. Би хашсан хашаанаасаа холдуулах гэж туусан юм байх гэж бодоод хэсэг мөрийг нь дагаж үзэхэд чигээр нь туугаад явсаар байсан мөр нь гарсан байсан. Би хэсэг дагаж яваад энэ эзэнгүй хашаанд хашиж хулгайлаад аваад явчихлаа гэж бодоод машины мөр хайгаад өөр тийшээ явсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед А овогтой Э гэх Батцэнгэл сумын Цац багийн иргэн над руу шөнө утсаар ярьсан. Утсаар ярихдаа “та 4 гүүгээ хулгайд алдсан юм уу гээд асуусан. Би тиймээ алдсан гэхэд утсаа тасалсан. Дараа нь дахиж над руу утсаар яриад таны алдсан адууны сургийг би оллоо, та манайд хүрээд ир гэсэн. Тэгээд би дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнбаатарынд очиход таны адууг авсан хүнийг баттай оллоо гэж хэлсэн. Хэн хулгайлсан талаар асуухад Ч, Зоригоо нар хулгайлсан байна гэж хэлсэн. Ийм учир би Цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрөө Чтай уулзаж манай адууг яаж хулгайлсан талаар асуухад үнэнээ хэлсэн. М бол хулгай хийгээгүй гэж яриад байгаа юм. Би Ч гэх хүнийг танихгүй, Зоригоо гэх хүнийг сайн танина. Бүтэн нэрийг нь М гэдэг юм. Манай нутгийнхан Зоригоо гэж дууддаг. Э гэх хүн манай адууг Зоригоо Ч нар хулгайлсан гэж Ч гэх хүн Э гэх хүнд хэлсэн гэж сонссон. Алдагдсан малынхаа хохирлыг барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/   

Хохирогч Э.Аын дахин өгсөн:..толин сартай хээр зүсмийн гүү, хээр зүсмийн гүү, ногоон буюу хар саарал зүсмийн гүү, хүрэн зүсмийн соёолон насны гүү алдсан. Эдгээр гүүнүүд бүгд ижил дөлтэй нар саран тамгатай, буруу талынхаа чихэнд ганзага имтэй, тарга хүч сайтай, сувай гүүнүүд байсан. Сартай хээр зүсмийн сувай гүү, хээр соёолон байдсан гүү хоёр нь хашаанд ордоггүй, шууд зугтаагаад дайраад гарчихдаг байсан. Нөгөө хоёр нь номхон адуу байсан. Этай уулзаад Чын ярьсан яриаг нь асуухад манай хоёр гүүг хашаанд орохгүй зугтаасан талаар ярьсан байсан. Тэгээд 2 тооны гүүг нь хашаанд орохгүй болохоор нь бор азаргатай адууг хөлөөр нь хөөж гэрийнхээ гадаа аваачаад хашсан гэдгийг хүртэл ярьсан. Би М, Ч хоёртой нүүр нүүрээ хараад манай адууг хулгайлсан бол төлчих гэж гуйсан. Тэгтэл Ч болохоор А ахын адууг хулгайлсан юм чинь үнэнээ яръя гэж Мт хэлсэн. М болохоор сонин юм бэ, Чаа чи Аын адууг хулгайлсан гээд байгаа бол өөрөө хүлээ, чи мэдэж байгаагаараа өөрөө хулгайлсан юм байгаа биз, би хулгай хийгээгүй гэж хэлсэн. М бол манайхтай саахалт нутагладаг. Уг нь манай нутгийн хүн бол биш, Тамирын голын хойно байдаг айл, 2018 оны хавар манай энд орж ирж нутаглаад буцаагүй. Хаваржихдаа Тамирын голын урд нутагладаг болохоор хулгай хийдэг гэдгийг мэддэггүй байсан. Манай адуунаас 4 тооны адуу хулгайд алдагдсаны маргааш нь бор азаргатай адуу Мийн гэрийн урдхан талд байсан. Тэгээд адуугаа авахад 4 тооны адуу хулгайд алдагдсан байсан. Толин сартай хээр зүсмийн гүү, соёолон насны хээр зүсмийн байдсан гүү хоёр бол угшилтай хурдан азарганы төл, энэ хоёр гүүний эхээс гарсан унага нь хурдан, уяагдаж байгаа. Толин сартай хээр зүсмийн гүүний дүү зээрд халзан ижил зүсмийн хоёр тооны шүдлэн, даага хоёр нь суманд айраг түрүү авсан. Хурдан удмын адуу байгаа юм. Би өөрөө аймгийн алдарт уяач цолтой. Энэ хоёр угшилтай адуугаа ижил үнээр тус бүрийг нь 2.500.000 төгрөгөөр, нөгөө хоёр гүү нь жирийн адуу гэдгээр нь ижил үнээр 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Чтай уулзаад манай адууг яаж хулгайлсан юм бэ гэж асуухад эхлээд М ах намайг хүрээд ир хашаа барья гэж утсаар дуудсан гэсэн. Тэгээд Мийн гэрт Ч очсон байсан. Ч, М хоёр малын хашаа бариад орой дууссан. Тэгтэл М Чыг манайд байж байгаараа ах нь адуугаа туугаад ирье гэж хэлээд мотоциклтой явсан байсан. Хэсэг хугацааны дараа бор азаргатай 20 гаруй тооны адуу тууж ирсэн гэсэн. Тухайн туусан адуунууд өөрийнх нь адуу биш байсан. Тэгээд М ах энэ адууг хашиж байгаад дотроос нь сартай хээр зүсмийн гүү, хээр байдсан гүү хоёрыг барьж авъя гэж хэлээд хашиж байгаад бугуйлдаж барьж авсан. Их ааштай адуу байсан бөгөөд М ах ганцаараа хашиж чадахгүй болохоор нь туугаад ирлээ, хоёр тооны гүүг урдхан талд хаваржааны эзэнгүй байран дээр уясан байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд М танай адууг туугаад явсан. Би М ахаасаа хэний адууг та туугаад ирсэн юм бэ гэж асуухад Эын бор азаргатай адуу байгаа юм гэж хэлсэн гэдгийг ярьсан. Адуу хашиж барьж авчихаад М ах намайг орж унт гэж хэлсэн болохоор би гэртээ ороод унтсан. Бор азаргатай адуунаас нийт 4 тооны адуу хулгайлсан гэдгийг Ч ярьж байгаа, хоёр тооны адууг нь Ч барьж аваагүй болохоор зүсийг нь мэдэхгүй байна гэж надад ярьсан. Энэ талаар Эт ч ярьсан байсан. Өөрийнхөө бугуйлдаж барьж авсан хоёр тооны адууныхаа зүсийг бол Эт бас хэлсэн байсан. Ч надад танай бор азаргатай адуу чинь гурван унагатай, хээр алаг зүсмийн гүүтэй, 20 гаруй тооны дандаа сувай голцуу адуу байсан гэдгийг хэлсэн. Одоо болохоор надад зодуулсан, хулгай хийгээгүй гэж нутгийн хүмүүст ярьсан байсан. Би Чыг зодоогүй, бичлэг хийгээд шууд явуулсан. Хэсгийн төлөөлөгчөөр шалгуулах гэсэн боловч ирээгүй, би өөрөө Чтай уулзаад эхэлж адуугаа асуугаагүй. Эт Ч хулгай хийсэн хэргийнхээ талаар үнэн гэж байгаад ярьсан. Мөн Эыг хамт явж хулгай хийх санал хүртэл гаргасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Хохирогч Э.Аын дахин өгсөн:.Чулуунбаатар анх Эт мал хулгайлъя гэж санал тавьсан байсан. Ч нь Эт Батцэнгэл сумын Тамирын голын урд мал хулгайлахаар угаасаа баригддаггүй юм билээ. Би М ахтай Аын 4 гүүг хулгайлсан гэж хэлсэн. Би тэгэхээр нь Эаар 2-3 удаа Ч яг манай 4 гүүг хулгайлсан нь үнэн  үү чи ойр дотно байдгаараа асуугаад өг гэж хэлээд асуулгасан юм. Ч миний 4 тооны гүүг хулгайлаагүй бол зүс им тамгыг нь мэдэхгүй байх байсан юм. Эт Ч мал хулгайлах юм бол баригдахгүй, манайхаас хулгайлсан жишээгээ ярьж байгаад мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохоо хэлээд баригдсан...шөнө 01 цаг болж байхад Ч, Этай хамт орж ирсэн. Би тухайн үед Сандагшаравын гэрт байсан. Би Чулуунбаатарын орж ирэхээр нь цагдаад мэдэгдсэн байгаа. Одоо хэсгийн төлөөлөгч Анхбаяр ирнэ гэтэл Ч Анхаа ахаа цагдаад битгий хэлээ, та М ахтай учраа ол, танай хоёр гүүг хашаан дээр барьж уясан байгаа, Танай хүрэн гүү, хээр гүү хоёрыг М ахын гадаа хашиж аваад явсан гэж надад хэлсэн. Мийн гадаа хашиж ярьж авсан гүү нь угаасаа хашаанд ордоггүй гүү байсан. Бид нар Ганданшарав ахын гэрт хэсгийн төлөөлөгчийг хүлээгээд байж байхад Ч би арай оройтчихлоо цагдаа ирэхгүй байна, хулгай хийсэн нь үнэн юм чинь та бичлэг хийчих дараа нь цагдаад хэлээрэй гэхээр нь би бичлэг хийж үлдээгээд явсан. Мийн гэр манай гэрээс 8 км зайтай, Чын гэр манайхаас 30 км зайтай байдаг. Ч, М нар тухайн хэрэг гарсан өдөр Мийн өвөлжөөг засаж байсан. М Улаанбаатар хот явахдаа Портер маркийн автомашинаараа явдаг. Манайхаас хулгай хийхийн өмнө Улаанбаатар хот яваад ирсэн. Хашаагаа янзалж байсан юм. Манай бор азаргатай адууг хэлсэн байсан. Ямар ямар гүүд байсан болохыг хэлсэн. Ч хулгайлсан 4 гүүгээ сартай хээр хар гүү, хээр хүрэн гүү байсныг хэлсэн. Хашаанд орохгүй хээр хүрэн гүү байсныг мэдэж байсан. Би гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 87-90 хуу/

 

Гэрч Т.М өгсөн...манайх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн сартай хээр гүү, хар гүү, хүрэн гүү, хээр гүү зэрэг 4 тооны адуугаа хулгайд алдсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр манай нөхөр А руу Батцэнгэл сумын Цац багийн иргэн Э утсаар залгаад та адуугаа хулгайд алдсан юм уу, би танай алдсан адууны сургийг гаргалаа, та хүрээд ир гэж ярьсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны үеэр алдсан адууныхаа сургийг гаргахаар Этай уулзахаар явсан. Этай уулзахад манай нутгийн залуу Ч гэх хүн ах Мтой хамт хулгай хийсэн гэж хэлсэн. А алдсан адууг М, Ч нар яаж хулгайлж авсан талаар Эаас асуухад М эзэнгүй хашаанд тууж ирээд барьж авсан гэж Ч хэлсэн гэж би сонссон. Би Ч гэх хүнийг танихгүй. Харин М гэх хүнийг танина. М нь манайхтай айл саахалт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуу/

 

Гэрч Ш.Ч өгсөн...манай саахалт Ууганбаяр Б нар үл таних 2 залуугийн хамт 11 цагийн үед ирсэн. Юу болсон талаар асуухад Аын адууг хулгай хийх гэж байсан хүмүүсийг бариад ирлээ гэж хэлж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/

 

Гэрч А.Эын өгсөн....2018 оны 12 дугаар сарын 20-ны үед манай гэрт Ч ганцаараа орж ирсэн. Тэр үед орой харанхуй болчихсон, малаа хотлуулсан байсан. Би Чтай хамт хуучилж байгаад малын хулгайн хэргийн талаар ярьж хулгайд алдсан адуу, малын талаар ярьсан. Энэ үед Ч өөрөө надад Тамирын голын урдаас саяхан Э гуайн бор азаргатай адуунаас том толин сартай хээр зүсмийн гүү, ногоон буюу хар саарал зүсмийн гүүг нь хулгайлсан гэж ярьсан. Мөн энэ хоёр адуутай хамт 2 тооны гүү хулгайлж авсан гэж ярьсан. Нөгөө хоёр гүүний зүс болон содон шинж тэмдгийн талаар бол яриагүй. Ингэж ярьж байгаад гэртээ харихаар явсан. Би орой болсон байхад Эыг манайхаас гарахаар нь Э гуайн банди А ахтай утсаар яриад танайх 4 тооны адуу алдсан уу гэдгийг асууж лавласан. А ах 4 тооны гүү алдсан гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь би лавлаж асууя гэж хэлсэн. Түүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чын гэрт ганцаараа очсон. Ч гэртээ эхнэрийнхээ хамт байсан. Өөр хүн байгаагүй. Чтай юм ярьж байгаад гэрээс нь гарч хуучилж суусан. Тэгээд дахин А ахын 4 тооны адууг асуусан. Би Чаас чи хулгай хийсэн юм уу, эсвэл худлаа яриад байгаа юм биш биз гэж асуусан. Ч би хулгай хийсэн бор азарга адууг голын урд эрэг доор байдаг хаваржааны эзэнгүй хашаанд хашиж 2 тооны гүү барьж авсан. Тэр үед сартай хээр зүсмийн гүү, хээр байдсан гүү хоёр нь хашаанд орохгүй зугтаагаад байхаар нь адуутай нь хамт шууд туугаад гэрийнхээ гадаа авчирч хашиж байгаад сартай хээр гүү, хээр байдсан гүү хоёрыг нь барьж авсан гэж хэлсэн. Би М ахтай хамт Э гуайн адууг хашиж 2 тооны гүүг бугуйлдаж барьж авсан. М ах 2 тооны адууг ногтолж барьж аваад намайг одоо чиний хэрэггүй, би өөрөө явлаа гээд гэртээ орж унт гэхээр нь би гэртээ орж унтсан. Би 4 тооны адууг хаашаа авч явсан талаар мэдэхгүй гэж хэлсэн. Тэгснээ өөр бас гүү, адуунаасаа тусдаа явсан 3 тооны морь байсныг тууж ирээд М ах бид хоёр нядалсан, Тамирын голын урдаас хулгай хийхэд амархан, хоёулаа хулгай хийх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би хулгай хийхгүй баригдвал хэцүү юм болно гэж Чт хэлсэн. Ч баригдахгүй, хүмүүс мэддэггүй юм байна лээ гэж хэлсэн. Би Чыг үнэн юм ярьж байна гэж бодоод гэртээ харьсан. А ахтай дахин утсаар яриад нөгөө адууны хэрэг үнэн юм байна гэж хэлсэн. А ах өөрөө ирээд Мтой уулзсан байсан. М би хулгай хийгээгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд Чыг утсаар дуудаад сумын төвд уулзсан чинь Ч А ахад хулгай хийгээгүй гэж хэлсэн байсан. Энэ талаар А ах надтай утсаар ярихдаа хэлээд намайг дуудсан. Би сумын төв орж ирээд С ахын хашаанд ирсэн. С ахын хашаанд А ах, М, Ч нар байсан. Мөн Оргилбаатар С ах, эхнэрийн хамт байсан. Тэгээд надаас А ах манай адууг хэн хулгайлсан талаар ярьдаа гэсэн. Тэгэхээр нь би Чын ярьсан хулгайн хэргийн талаар үнэнийг хэлсэн. Тэр үед М А ахын мотоциклийг унаад харьлаа гээд явчихсан байсан. Тэгтэл Ч надад үнэнээ ярина гээд хулгайлсан гэдгийг хэлсэн. Тэр шөнөө С ахын гэрт бид нар бүгдээрээ хоносон. Маргааш нь хэсгийн төлөөлөгчийг хүлээгээд ирэхгүй болохоор нь А ах хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярьж ирэхгүй гэнэ гээд өөрийнхөө гар утсан дээр бичлэг хийгээд хулгайн хэргийг нь яриулаад Чыг явуулсан. Гар утсаар бичлэг хийхэд А ах, Оргилбаатар бид нар байсан. Ч надад хэлэхдээ хөхөлтэй халтар зүсмийн морь, хөхөлтэй хүрэн буурал зүсмийн морь байсан гэж хэлсэн. Үлдсэн нэг мориных нь зүсмийг бол хэлээгүй, надад Ч гурваас нэг удаа, дөрвөөс нэг удаа явж хулгай хийсэн талаар ярьсан. Ч манай хадам ахын адуу гэдгийг мэдэхгүй болохоороо надад ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

 

Гэрч Э.С өгсөн.... 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө миний ах А өөрийн эзэмшлийн 4 тооны адуугаа бэлчээрээс нь хулгайд алдсан. Тухайн үедээ хайж байгаад орхисон. Дараа нь А өөрийн 4 тооны адууныхаа сургийг гаргасан гэж надад ярьж байсан. Цац багт оршин суудаг Э гэх хүн Аын алдсан 4 тооны адууг Ч, М нар хулгайлж авсан гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг гэртээ байж байхад А, Ч, Э 3 манайд орж ирсэн. Орж ирээд Мийг ирэхийг хүлээж нилээн удаан суусан. Мыг хүлээж сууж байгаад Ч надаас би бичлэг хийгээд үлдээгээд явж болохуу манай хүүхэд халуураад байна гэж хэлсэн. Тийм учир би өөрийн утсан дээрээ бичлэг хийж Ч өөрөө болсон үйл явдлыг надад ярьж өгсөн. Тэгээд бичлэг хийж дуусаад Ч Эаар айлд хүргүүлнэ гээд гараад явсан. Тэр хоёрыг гарч явсны дараа М ирсэн. Удаагүй байтал А, Э Ч  гурав ирсэн. Тэгээд бөөнөөрөө сууж байгаад Зоригоод “чи яагаад манай 4 адууг авсан юм бэ гэж А хэлсэн. Зоригоо нь тухайн үед юм дуугарахгүй байсан. Харин Ч нь хоёулаа А ахын сартай хээр гүү, хүрэн гүү хоёрыг барьж авсан биздээ, та үнэнээ хэлээч гэж Ч тухайн үед Мт хэлж байсан. Тэгээд удалгүй байж байгаад бид нар тарсан. Ч бичлэг дээр ярихдаа “Ч хүргэн ах Мийн гэрт очиж өдөр нь хашаа барьж байгаад, орой болоход Ч Мийн гэрт үлдээд М адуунд явлаа гээд явсан. Тэгээд шөнө М танихгүй адуу туугаад ирсэн байсан. Тэр адуунаас толин сартай хээр гүү, хүрэн гүү хоёр барьж авсан, энэ адуу хэний адуу юм бэ гэж асуухад Эрдэнбат гуайн адуу гэж хэлсэн байсан, ахаа та үнэнээ хэлээч хоёулаа авсан шүү дээ гэж бичигдсэн байсан. Яг хэзээ хэдэн цагийн үед энэ үйл явдал болсон гэдгийг бичлэг  дээр хэлээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Гэрч С.Сын өгсөн...А надад 4 тооны адуугаа хулгайд алдсан гэж хэлж байсан. Яг хэзээ гэдгийг нь би сайн санахгүй байна. Тухайн үед А алдсан 4 тооны адуугаа хайгаад олоогүй. 12 дугаар сарын 20-ны үед А над руу утсаар “та гэртээ байна уу гэж асуугаад, би гэртээ байна гэтэл” утсаа тасалсан. Утсаар яриад удаагүй байж байтал А, М нар манайд ирсэн. А надад хэлэхдээ “миний алга болсон 4 тооны адууг М авсан гэж Э надад хэлсэн гэж хэлсэн. Тэгээд дараа нь бид нар Ч, Э нарыг дуудаж ирүүлээд бүгдээрээ уулзсан. Ч ярихдаа Аын адуунаас халзан адуу хүрэн адуу манай ах М авсан гэж Ч согтуу байхдаа надад хэлсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар хэсгийн төлөөлөгчид мэдэгдэнэ гээд хэсгийн төлөөлөгч рүү утсаар ярихад хэсгийн төлөөлөгч Хоршоололд явж байна удахгүй очно гэж байсан. Бид нар хэсгийн төлөөлөгчийг хүлээгээд байж байтал хэсгийн төлөөлөгч ирэхгүй юм байна гээд М Аын мотоциклийг унаад гэр рүүгээ явсан. Мийг явсаны дараа Ч, А, Э, Оргилбаатар бид нар манай гэрт орж гал тогооны өрөөнд сууж байгаад ярилцсан. Тэгэхэд Э Чаас “Чи надад ярьсан бүхнээ одоо ярь, миний найз ямар хулгай хийсэн биш гэхэд Ч ингэж ярьсан “би М ахын тууж ирсэн адуунаас хүрэн морь, халзан морь 2 барилцсан, тууж ирсэн адуу А ахын адуу байна гэж би бодсон. Тэгээд би ахынхаа гэр рүү нь орсон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй гэж ярьсан. Тэгээд бид нар гэрээс гарч А, Э, Ч, Оргилбаатар нар манай гэрээс гарч Сосорбарамын гэр рүү очлоо гээд гарсан. Би гэртээ үлдсэн. Үүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. Аын хулгайд алдагдсан гэх 4 тооны адууны зүсийг сайн мэдэхгүй. Гэхдээ Ч нь хүрэн морь, халзан морь барилцсан гэж хэлэхийг сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

 

Гэрч Ж.М өгсөн...М нь эхнэр хүүхдийн хамт Батцэнгэл сумын Хөнөг багт амьдардаг. Хүүхэд нь одоо гурав юмуу дөрвөн настай би сайн мэдэхгүй байна. М нь ихэвчлэн хөдөө малаа маллаж байдаг. М өмнө нь ямар нэгэн хэрэг төвөгт холбогдож байгаагүй, архи дарс хааяа нэг хэрэглэдэг, зундаа морь уядаг залуу байгаа юм. Хөнөг багт Мийн аав, ээж, дүү нар нь амьдардаг. Чын талаар би сайн мэдэхгүй. Ч нь Цац багийн иргэн. М нь нийт 600 гаруй мал тоолуулсан. Адуу 30 гаруй, үхэр 20 гаруй мал тоолуулсан. М нь дан өөрийн эзэмшлийн малаа маллаж амьдардаг.  М надаас 11 дүгээр сарын 22-ны өдөр тодорхойлолт аваагүй. М 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 адуу 1 үхэр хотруу ачиж явна гээд багийн даргын тодорхойлолт авсан. Мөн дараа нь тус оны 12 дугаар сарын 03-ны өдөр адуу 1 үхэр 3 тооны мал ачиж хотруу явахаар тодорхойлолт авсан. Үүнээс хойш ахиж надаас багийн даргын тодорхойлолт аваагүй. Тухайн үед М малаа ачиж ирсэн. Би малыг нь хараагүй. Надад хэлэхдээ Хүрэн зүсмийн адуу 1, алаг адуу 1, сартай хонгор 1 тооны адуу сартай зуузай тамгатай, ягаан халзан 1 тооны үхэр нийт 4 тооны мал 2018 оны 11 дүгээр сарын 16-нд, тус оны 12 дугаар сарын 03-ны өдөр хонгор зүсмийн  тамгагүй 1 тооны адуу, улаан зүсмийн 2, улаан халзан 1 тооны зөв төлын чих хойноосоо ухам эмтэй нийт 4 тооны мал ачиж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

 

Гэрч С.Ч өгсөн....би нөхөр Мтой 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Улаанбаатар хот явсан. Манайх банкны зээлтэй байсан учраас мал гаргаад явсан. Хэсгийн төлөөлөгчөөс гарал үүслийн бичиг аваад явсан. Бид нар өөрийнхөө портер маркийн автомашинаар яваад 2018 оны 11 дүгээр сарын 20-нд гараад ирсэн. Хэдний өдөр ирсэн болохоо сайн санахгүй байна. Бид нарыг Батцэнгэл суманд ирсэний маргааш өглөө нь Э гуай Аын аав ирээд мал алдчихлаа замд явахаараа дурандаж яваарай гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сард манай нөхрийг дуудаж авч яваад хулгай хийсэн гэж хардаад байсан. Тэгээд удаагүй манай дүүг зодсон байсан. А бид нарыг хулгай хийсэн хулгайч нар гээд байсан. Ч, М нар хулгай хийгээгүй. 2018 оны 10 дугаар сард хашаагаа янзалсан байх, хэдэнд янзалсан талаараа санахгүй байна. Нэг өдрийн хугацаанд л янзалсан. Э Ат намайг адуу хулгайлсан гээд байхаар нь хулгайлаагүй гэдгээ хэлсэн гэж хэлсэн гэсэн..гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 хуу/

 

Гэрч П.Э өгсөн... Би Архангай аймгийн Батцэнгэл суманд өөрийн төрсөн хүү Атайгаа хамт өвөлжиж, хаваржиж жилийн дөрвөн улиралд хамт байдаг юм. Миний хүү өдөр бүр адуугаа хурааж бүртгээд гаргадаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  адуугаа гаргаад маргааш өдөр нь хураатал адуун дундаас нь дөрвөн тооны адуу алдагдсан байна гэсэн. Тэгэхээр нь би Хануйн голын тэнд байдаг Мийн гэрээр ортол нөхөр нь гэртээ байгаагүй эхнэр Ч нь гэртээ байсан би адуу алдсан талаараа хэлээд харж яваарай гэж нөхөртөө хэлээрэй гэж хэлэхэд надад за за тэгье бид хоёр Улаанбаатар хотоос ирээд хоёр хонож байна гэсэн билүү, 3 хонож байна гэж хэлээд үлдсэн. Намайг ороход Мийн эхнэр Чулуунцэцэг би нөхөртэйгээ хот яваад 2,3 хоногийн өмнө ирсэн гэж хэлсэн. Аын алдсан гэх дөрвөн тооны адууны содон шинж гэвэл хоёр нь нас нийлсэн гүү, хоёр нь байдсан гүү байсан. Хар зүсмийн гүү, хээр байдас хүрэн байдас, хээр гүү байсан. Энэ дөрвөн адуу хурдны удамтай. Манай хүү морь уядаг аймгийн алдарт уяач хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 хуу/

 

Г.Мийн гэрчээр өгсөн:...А намайг алдсан 4 тооны адууг хулгайлж 

авсан гэж бодож байна гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би Аын адууг аваагүй. Би өөрийн эзэмшлийн хонь 300 гаруй, ямаа 100 гаруй, үхэр 15, адуу 40 гаруй, 3 тооны тэмээ зэргийн малтай. Би 11 дүгээр сарын 17-нд өөрийн эзэмшлийн ягаан халзан шүдлэн гуна 1 ширхэг, шүдлэн хонгор үрээ 1, сартай хүрэн үрээ 1, нийт 3 тооны малыг Улаанбаатар хот руу хадам ах Ч Бонго маркийн машинаар хот руу явсан. Мөн 12 дугаар сарын 28-ны үед 1 адуу, 3 үхэр, 30 хонийг өөрийн 31-49 АРХ улсын дугаартай машинаар Улаанбаатарт хотруу явсан. 12 дугаар сарын 28-нд ачиж явсан 1 адуу, 3 үхэр, 30 хонь нь миний эзэмшлийн биш манай нутгийн Ш гэх хүн гуйж ачуулсан. Миний нэг үхэр, 5 тооны ямаа байсан. Яг нийт хэдэн мал байсныг нь би мэдэхгүй байна. Уг адуу малыг ачиж явахдаа багийн дараг Мэндбат болон цагдаад шалгуулж явсан. 11 сард ачсан 2 адуу саран дэвсгэртэй босоо зуузай тамгатай, 12 сард ачсан адуу ямар тамгатай байсныг мэдэхгүй. Тухайн үед адууны толгойг хэсгийн төлөөлөгч авч үлдсэн. Манай адуу саран босоо зуузай тамгатай..гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/

 

С.Ч гэрчээр өгсөн:..2018 оны 11 дүгээр сард М Улаанбаатар хот

руу явсан. Би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Пронтер маркийн 54-73 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэн М, дүү Чулуунцэцэг нарын хамт ах дүү нарынхаа идэш хоол зарж боруулах малын мах зэргийг ачаад 2018 оны 11 дүгээр сард явсан. Хоног өдрийн сайн санахгүй байна. Явсан болон ирсэн өдрөө санахгүй байна. Архангай аймгийн Батцэнгэл суманд машин эвдэрчихлээ гэж М яриад надтай цуг явахаар болоод явсан. М эхнэртэйгээ Батцэнгэл сумаас суугаад Улаанбаатар хот орчихоод буцаж ирээд Батцэнгэл суманд буусан...гэх мэдүүлэг /хх-ийн 132-135 хуу/

 

Г.Мийн яллагдагчаар өгсөн:..тогтоолыг уншиж танилцсан. Уг тогтоол миний 

үйлдэлтэй тохирохгүй байна. Би хулгай хийгээгүй. Хулгайн гэмт хэрэг гарах өдөр Улаанбаатар хотод байсан. Намайг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны үеэр хотод байсан хойгуур А алдсан гэсэн. Би хотоос Архангай аймагт 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ирсэн. Би хадам дүү Чыг 2018 оны 12 дугаар сард дуудаад хашаа бариулсан. Би тэр өдөр 3 үрээ нэг байдас олохгүй байсан. Тэгээд би уг адуугаа хайгаад аавындаа очтол миний машинд 2 тэмээ нэг үхэр ачаад Архангай аймагруу явахаар болсон. Тухайн өдөр 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/ 

 

С.Чын яллагдагчаар өгсөн:..тогтоолыг уншиж танилцсан. Уг тогтоол миний үйлдэлтэй тохирохгүй байна. Намайг А хулгай хийсэн гэж зодож нүдсэн. Намайг хулгай хийгээгүй байсан ч авсан гэж хэл гээд толгой тархи руу цохиж нүдсэн. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор өмгөөлөгч сонгож авна...гэх мэдүүлэг /хх-ийн 61-64 хуу/ 

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 43 хуу/

Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 

66-67 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136-137 хуу/

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 125-127 хуу, 

138-139 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, 

бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.М, С.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг, Тоглохын тал гэх газраас хохирогч Э.Аын 4 тооны адууг Г.М, С.Ч нар бүлэглэн хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Шүүгдэгч Г.М, С.Ч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Хохирогч Э.Аын өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг Тоглохын тал гэх газраас өөрийн эзэмшлийн сартай хээр гүү нас гүйцсэн, хар гүү нас гүйцсэн, хээр байдас, хүрэн байдас гэх 4 тооны адуугаа бэлчээрээс нь хулгайд алдсан…2018 оны 12 дугаар сарын 20-ны үед А овогтой Э гэх Батцэнгэл сумын Цац багийн иргэн над руу шөнө утсаар ярьсан. Утсаар ярихдаа “та 4 гүүгээ хулгайд алдсан юм уу гээд асуусан. Би тиймээ алдсан гэхэд утсаа тасалсан. Дараа нь дахиж над руу утсаар яриад таны алдсан адууны сургийг би оллоо, та манайд хүрээд ир гэсэн. Тэгээд би дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнбаатарынд очиход таны адууг авсан хүнийг баттай оллоо гэж хэлсэн. Хэн хулгайлсан талаар асуухад Ч, Зоригоо нар хулгайлсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/   

 

Гэрч Т.Мөгсөн...манайх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн сартай хээр гүү, хар гүү, хүрэн гүү, хээр гүү зэрэг 4 тооны адуугаа хулгайд алдсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр манай нөхөр А руу Батцэнгэл сумын Цац багийн иргэн Э утсаар залгаад та адуугаа хулгайд алдсан юм уу, би танай алдсан адууны сургийг гаргалаа, та хүрээд ир гэж ярьсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны үеэр алдсан адууныхаа сургийг гаргахаар Этай уулзахаар явсан. Этай уулзахад манай нутгийн залуу Ч гэх хүн ах Мтой хамт хулгай хийсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуу/

 

Гэрч Ш.Ч өгсөн...манай саахалт У Б нар үл таних 2 залуугийн хамт 11 цагийн үед ирсэн. Юу болсон талаар асуухад Аын адууг хулгай хийх гэж байсан хүмүүсийг бариад ирлээ гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/

 

Гэрч А.Эын өгсөн....2018 оны 12 дугаар сарын 20-ны үед манай гэрт Ч ганцаараа орж ирсэн. Тэр үед орой харанхуй болчихсон, малаа хотлуулсан байсан. Би Чтай хамт хуучилж байгаад малын хулгайн хэргийн талаар ярьж хулгайд алдсан адуу, малын талаар ярьсан. Энэ үед Ч өөрөө надад Тамирын голын урдаас саяхан Э гуайн бор азаргатай адуунаас том толин сартай хээр зүсмийн гүү, ногоон буюу хар саарал зүсмийн гүүг нь хулгайлсан гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

 

Гэрч Э.С өгсөн.... 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө миний ах А өөрийн эзэмшлийн 4 тооны адуугаа бэлчээрээс нь хулгайд алдсан. Тухайн үедээ хайж байгаад орхисон. Дараа нь А өөрийн 4 тооны адууныхаа сургийг гаргасан гэж надад ярьж байсан. Цац багт оршин суудаг Э гэх хүн Аын алдсан 4 тооны адууг Ч, М нар хулгайлж авсан гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг гэртээ байж байхад А, Ч, Э 3 манайд орж ирсэн. Орж ирээд Мийг ирэхийг хүлээж нилээн удаан суусан. Мийг хүлээж сууж байгаад Ч надаас би бичлэг хийгээд үлдээгээд явж болохуу манай хүүхэд халуураад байна гэж хэлсэн. Тийм учир би өөрийн утсан дээрээ бичлэг хийж Ч өөрөө болсон үйл явдлыг надад ярьж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Гэрч С.Сын өгсөн...А надад 4 тооны адуугаа хулгайд алдсан гэж хэлж байсан. Яг хэзээ гэдгийг нь би сайн санахгүй байна. Тухайн үед А алдсан 4 тооны адуугаа хайгаад олоогүй. 12 дугаар сарын 20-ны үед А над руу утсаар “та гэртээ байна уу гэж асуугаад, би гэртээ байна гэтэл” утсаа тасалсан. Утсаар яриад удаагүй байж байтал А, М нар манайд ирсэн. А надад хэлэхдээ “миний алга болсон 4 тооны адууг М авсан гэж Э надад хэлсэн гэж хэлсэн. Тэгээд дараа нь бид нар Ч, Э нарыг дуудаж ирүүлээд бүгдээрээ уулзсан. Ч ярихдаа Аын адуунаас халзан адуу хүрэн адуу манай ах М авсан гэж Ч согтуу байхдаа надад хэлсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар хэсгийн төлөөлөгчид мэдэгдэнэ гээд хэсгийн төлөөлөгч рүү утсаар ярихад хэсгийн төлөөлөгч Хоршоололд явж байна удахгүй очно гэж байсан. Бид нар хэсгийн төлөөлөгчийг хүлээгээд байж байтал хэсгийн төлөөлөгч ирэхгүй юм байна гээд М Аын мотоциклийг унаад гэр рүүгээ явсан. Мийг явсаны дараа Ч, А, Э, Оргилбаатар бид нар манай гэрт орж гал тогооны өрөөнд сууж байгаад ярилцсан. Тэгэхэд Э Чаас “Чи надад ярьсан бүхнээ одоо ярь, миний найз ямар хулгай хийсэн биш гэхэд Ч ингэж ярьсан “би М ахын тууж ирсэн адуунаас хүрэн морь, халзан морь 2 барилцсан, тууж ирсэн адуу А ахын адуу байна гэж би бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Аймгийн Прокурорын газраас Г.М, С.Ч нарын бүлэглэж, бусдын малыг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.   

 

Иймд шүүгдэгч Г.М, С.Ч нарыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг, Тоглохын тал гэх газраас хохирогч Э.Аын 4 тооны адууг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.   

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ат 4.600.000 /дөрвөн сая зургаан зуу мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.М, С.Ч нар нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хохирогч Э.А нь мэдүүлэг өгөхдөө “гомдолтой, хохирлоо гаргуулж авах хүсэлттэй талаар дурдсан, хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдолтой” гэсэн /хх-ийн 141 хуу/ байх тул шүүгдэгч нараас тус тус 2.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ат олгуулах нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч Г.М, С.Ч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.   

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,  шүүгдэгч Г.М, С.Ч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч, Г.М нарын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл ийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

                                             

                                                 ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Б овгийн Г М, Б овгийн С Ч нарыг бүлэглэж бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мийг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч С.Чыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Шүүгдэгч Г.М, С.Ч нарт  оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, С.Ч нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч, Г.М нарын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чаас 2.300.000 төгрөг, шүүгдэгч С.Моос 2.300.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг, Тоглохын тал гэх газар оршин суух Я овгийн Э А /РД:/-д олгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч, Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүэй

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,  тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай. 

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч, Г.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй. 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ОТГОНЦЭЦЭГ