Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 222

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Бурхантын 1 дүгээр гудамж 6-66а тоотод оршин суух, Олхонууд овогтой Баасандоржийн Шинэбаяр /РД:УС87010337/-т холбогдох,

Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Шинэбаяр нь манай компанитай 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240.000 төгрөгний үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20.000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай сар бүр 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Б.Шинэбаяр нь одоо 140.000 төгрөгний төхөөрөмжийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд Б.Шинэбаяраас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 70.000 төгрөг, нийт 210.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Б.Шинэбаяр миний биед холбогдуулан 210.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Б.Шинэбаярт холбогдуулан 210.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Б.Шинэбаяр нь 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20.000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай сар бүр 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Б.Шинэбаяр нь одоо 140.000 төгрөгний төхөөрөмжийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд Б.Шинэбаяраас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 70.000 төгрөг, нийт 210.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь миний биед холбогдуулан 210.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Б.Шинэбаярт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 210.000 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 3.475 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 3.475 төгрөгийг хариуцагч Б.Шинэбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

           

                                               

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ