Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 59

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.МИдэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын орлогч прокурор У.Дэндэвдорж, хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч П.Б, түүний өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Ё.Эрдэнэбулган нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Бавуу овогт Намхайнямбуугийн Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000640541 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Б овогт Н-ийн М /регистрийн дугаар: ФА....../, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ... настай, эрэгтэй дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,  Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар баг .......................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Н.М нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Хувь хүний нууцийн тухай хуулийн 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 2 дахь хэсгийн 2, 5 дугаар зүйлийн 4, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-д мэдээлэл лавлагаа олгох” журмын 4.2 дугаар зүйл, 4.8 дугаар зүйлийн 4.8.10-д заасныг тус тус зөрчин ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн иргэн П.Бгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцад хамаарах эрүүл мэндийн талаарх мэдээлэл, лавлагааг 2018 оны 05 дугаар сарын 18, 2018 оны 06 дугаар сарын 18, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд иргэн П.Бгийн зөвшөөрөлгүйгээр бусдад гарган өгч задруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “...Би 2000 оноос хойш 20 гаруй жил төрийн байгууллагад ажиллаж байна. Энэ хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргалгүй хуулийн дагуу төрийн албан хаагчийн үүргээ биелүүлэн ажиллаж ирсэН.М Энэ хэргийн тухайд 2018 оны 05 дугаар сард П.Бгийн ажил олгогч “Монголын цахилгаан холбоо” ХК-иас 3 удаагийн албан бичиг манай байгууллагад ирүүлсэН.М Би төрийн албан хаагчийн ажил үүргийн дагуу албан бичгүүдэд тухай бүр нь гарын үсэг зурж хариуг явуулсаН.М Би төрийн албан хаагчийн ажил үүргийн дагуу ажлаа хийсэн гэж яагаад мэдүүлж байна вэ гэхээр, нэгдүгээрт П.Б нь 2015 онд Дархан-Уул аймгийн Цахилгаан Холбооны газар ажилд орохдоо хөдөлмөрийн чадвар алдагдалтай гэдгээ мэдэгдэх үүрэгтэй байсан ч мэдэгдээгүй. Тухайн хүнийг хөгжлийн бэрхшээлтэйг нотолсон ганц бичиг баримт нь Дээд Шүүхийн 33 дугаар тогтоолд зааснаар Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт юм. Акт нь үнэт цаасан дээр ганц хувь хэвлэгдээд манай байгууллагын архивд хадгалагдаж байдаг албан бичиг байгаа юм. Гэвч П.Б актыг бөглөөд хуулбар үнэн гэсэн бичгийг гаргуулж тухайн ажил олгогчдоо өгөх ёстой байсаН.М П.Б нь хувийн байдлаа нуун дарагдуулж эрүүл мэндийн байдлаа ажил олгогчдоо мэдэгдээгүй үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Татварын тухай хууль зөрчсөн гэж би үзэж байна. Би харин төрийн албан хаагчийн эрх, үүргийнхээ дагуу П.Бгийн ажил олгогчид нуун дарагдуулсан мэдээллийг нь гаргаж өгснөөр буруутан болоод зогсож байгаадаа гомдолтой байна. Би П.Бтай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил, харилцаа холбоо байхгүй. Би өөрийн үүргийг гүйцэтгэсэН.М “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн дарга, мөн хүний нөөцийн удирдлагаас нь нийт 3 удаагийн албан бичиг ирсний дагуу мэдээлэл хүргүүлсэН.М Манай байгууллагын мэдээлэл өгөх журмыг тухайн үед би мэдээгүй байсаН.М Сүүлд мэдсэН.М Манай өмгөөлөгч энэ журмыг хүчин төгөлдөр мөн эсэх талаар Хууль зүйн яамнаас лавлагаа авсаН.М Энэ журам нь нийгмийн даатгалын сангаас нийгмийн даатгалтай холбоотой мэдээлэл олгох журам гэж харагдаж байгаа болохоос Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хүний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг олгох заавар журам бичигдээгүй. П.Бгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тодорхойлох ганц баримт нь Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт. Энэ актад П.Бгийн өвчний онош дэлгэрэнгүй мэдээлэл бичигдсэн байдаг. Энэ актыг ажил олгогч мэдэх эрхтэй бөгөөд мэдэгдсэнээр хувь хүний нууцыг задруулсан буруутай үйлдэл гэж үзэх нь буруу юм. Хэргийн материалтай танилцахад 2015 онд П.Б нь Дархан-Уул аймгийн Цахилгаан холбооны газрын даргаар томилогдоход тухайн байгууллагын ажилчид 2-3 удаа П.Б нь хөдөлмөрийн чадвар алдалттай, тэнсэн харгалзах ялтай тул удирдах албан тушаалд тохирохгүй гэсэн өргөдлийг өгсөн байдаг. Нууц мөн гэхээсээ өмнө тухайн ажил олгогч байгууллага ажилтныхаа эрүүл мэндийн мэдээллийг мэдэх эрхтэй юу гэдгийг тодруулах хэрэгтэй. П.Б нь ажил олгогчдоо Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын актаа өгөх ёстой ч өгөөгүй. Би акт дээр бичигдсэн мэдээллийг л ажил олгогчид нь өгсөН.М Манай байгууллагад 2018 онд ирсэн бичиг 1067, өргөдөл бас тэр хавьцаа байдаг. Ирсэн албан бичгийг миний бие уншиж судлаад холбогдох албан тушаалтанд цохолт хийдэг. П.Бгийн асуудлын тухайд цохолт хийгээд магадлагч эмчийн ирүүлсэн албан бичигт би гарын үсэг зурсаН.М Би “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийг бусад гэдэгт орохгүй ажил олгогч байгууллага гэж ойлгож байгаа. Ажил олгогчид мэдээлэл олгосон албан бичиг гэж ойлгож байгаа. “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-д мэдээлэл лавлагаа олгох” журам нь хүчин төгөлдөр эсэх талаар манай өмгөөлөгч Хууль зүйн яамнаас лавлагаа авахад захиргааны хэм хэмжээг зөрчсөн хүчингүй журам байна гэж хэлсэН.М Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь зөвхөн нийгмийн даатгалтай холбоотой үүрэг хүлээхээс гадна Дархан-Уул аймгийн хэмжээнд эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дарга гэсэн ажлыг давхар хийдэг. Энэ журам нь зөвхөн нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг зохицуулсан гэж ойлгож байна, эмнэлэг, хөдөлмөрийн магадлахтай холбоотой мэдээ, мэдээлэл өгөх талаар учир дутагдалтай. Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын ихэнх хувь чихрийн шижин өвчтэй. Энэ өвчнийг эмч, сувилагч, нийгмийн даатгалын байцаагч нь тухайн өвчтөний талаар мэдэж байгаа учраас нууц гэж үзэхэд учир дутагдалтай. Би хууль сайн мэдэхгүй, манай байгууллагын мэргэжлийн хүмүүс хууль, дүрэмд нь нийцсэн ажил хийсэн гэдэг үүднээс би гарын үсэг зурсаН.М Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсэгт өргөдөл гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариу өгөх ёстой гэсэн хуулийн дагуу албан бичгийн хариуг өгсөН.М Би төрийн байгууллагын хооронд мэдээлэл солилцох ажлын хүрээнд явагдсан гэж үзсэн болохоос биш мэдээллийг ажил олгогч нь ашиглаад П.Бгийн эрх зүйн байдалд халдаж, ажил хөдөлмөрөөс нь халах юм байна гэсэн ойлголт тухайн үед байгаагүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Б мэдүүлэхдээ: “...Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хэн нэгэн ажилд орохдоо өөрийн өвчний талаараа ажил олгогчид мэдээлэх үүрэг байхгүй. 2016 оны сонгуулийн дараа хоморголон халах ажиллагаа явагдсаН.М Өнөөдөр жаран тэрбумын сүлжээ улсын хэмжээнд хэрэгжиж эхэлсний нэг золиос нь би. “Монголын Цахилгаан Холбоо” ХК-иас аймгийн холбооны дарга болон, компанийн газар хэлтсийн 20 гаруй хүнийг ажлаас нь халж эхэлсэН.М Яг 2016 оны сонгууль дуусаад 2017 оны 2 дугаар сард надад таны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байна гэсэн мэдэгдэх хуудас ирсэН.М Тэгээд би дээрх асуудлаар хүний нөөцийн даргадаа бүх тайлбарыг нь бичээд хөдөлмөрийн хуулиар бол хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байх ёстой та нарын хийсэн үйлдэл хууль зөрчсөн байна гэж хэлсэН.М Надад хариу ирүүлээгүй ба 2 дугаар сарын 20-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөН.М Тэгээд би Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өргөдөл гаргасаН.М Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүх 5 дугаар сарын 29-ний өдөр хуралдаад П.Бг хууль бусаар ажлаас халсан байна, ажилд нь буцааж оруул, ажилгүй байсан үеийн 2.900.000 төгрөгийг буцааж олго, нийгмийн даатгал, эрүүл мэндийг даатгалыг нөхөн бичилт хий гэсэн шийдвэр гарсаН.М Яг тэр хурал дээр “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Азбаяр шүүхэд миний 2016-2018 оны өвчний актыг хуулбарыг (Б.М бичиг бичихээс жилийн өмнө) гаргаж ирж П.Б эрүүл мэндээ нуун дарагдуулсан тиймээс эрүүл мэндийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэсэн хүсэлт гаргасаН.М Тэгээд манай өмгөөлөгч хувь хүний нууцад хамаарах хуулийг уншиж өгөөд шүүх хурал завсарлагаа аваад шүүгч орж ирээд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хүсэлтийг хүлээн авахгүй гэж шийдвэрлээд шүүх хурал үргэлжилсэН.М 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр 2 шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гаргасаН.М 2018 оны 1 дүгээр сард Алтан-Очир даргатай уулзаж ажилдаа оръё гэсэн боловч намайг 2 дугаар сарын 2-нд ажилдаа ир гэж дуудсаН.М Намайг очиход 2016-2018 оны миний өвчний картыг ширээн дээрээ хуулбарлаад тавьчихсан, надад үзүүлсэН.М Тэгэхээр нь би та хувь хүний нууцыг зөрчиж байна, та энэ мэдээллийг хаанаас авсан бэ, та ийм үндэслэлээр намайг ажилд авахгүй байх ямар ч үндэслэл байхгүй гэж мэтгэлцээд би гэртээ ирээд 2 дугаар сарын 12-нд өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж байгаад “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн хуулийн зөвлөх Азбаярт гэсэн өргөдөл бичсэН.М Хавтаст хэрэгт авагдсан байгаа. Өргөдөлд 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр миний нууцыг задалсан, 2 дугаар сарын 2-нд уулзахдаа та миний нууцыг ширээн дээрээ хуулбарлан тавьсан нийт 2 удаагийн үйлдлээр та хувь хүний нууцын тухай хууль зөрчсөн байна. Иймээс та наад асуудлаа зогсоо, таныг хуулийн дагуу шалгуулна гэсэн өргөдөл өгсөН.М Өргөдлийн хариу надад өгөөгүй, ажил хүлээлцэхгүй удаад байхаар нь би Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өргөдөл өгөөд албадан шийдвэр гүйцэтгэх шүүхийн захирамж гараад 6 дугаар сарын 22-нд намайг ажил хүлээлцэхээр дуудсаН.М Би өрөөнд нь ороход Дарханы Холбооны газрын арваад хүний дунд шийдвэр гүйцэтгэлийн тогтоол уншаад надад шууд мэдэгдэл өгсөН.М Мэдэгдэл дээрээ миний өвчний бүх нууцыг бичээд таныг ажлаас чөлөөлж байна гэсэн мэдэгдэх хуудас өгсөН.М Ажил хүлээлцэх гээд ирэхээр нь би сандал ширээгээ хүлээлцэж байна гээд гарын үсгээ зураад ажил хүлээлцэх акт өгсөН.М Тэгээд би тамгаа аваад ширээн дээрээ суугаад нэг өдөр ажлаа хийгээд маргааш нь ажлаа хүлээлцэнэ гэж бодсоН.М Тэгсэн шууд надад мэдэгдэл өгөөд миний хажууд сууж байсан холбооны ахлах инженерийг үүрэг гүйцэтгэгчээр томилоод тэгээд хурал тарсаН.М Тэгтэл “Монголын Цахилгаан холбоо” ХК хуурамч акт гаргаж өгөөд Нийслэлд аваачаад миний шийдвэр гүйцэтгэлийг хэргийг хаасаН.М Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, улсын ерөнхий гүйцэтгэгч Амгаланбаяр гэдэг хүнд өргөдөл бичсэН.М Ажлын хэсэг томилж шалгаад өмнөх шийдвэр гүйцэтгэлийг хүчингүй болгоод дахиад шийдвэр гүйцэтгэл явуул гээд Монгол Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 18 дугаар тогтоол гараад одоо болтол шүүхээр явж байгаа. Би энэ бүх хэргийг цаанаасаа зорилготой гэж бодож байна. Яагаад гэвэл 2017 оны 5 дугаар сарын 29-ний хурал дээр хөдөлмөрийн чадвар алдалтын актыг хуулбарласан байсаН.М Тэр хувь бол зөвхөн миний өвчний актад наасан нэг хувь байгаа, би мэдээж өөрөө задруулаагүй, нөгөө нь Нийгмийн даатгалын тэтгэврийн байцаагчийн хувийн хэрэг дотор байдаг. Би өөрөө нийгмийн даатгалын хэлтсийн даргыг 8 жил хийсэн хүН.М Жил болгон ажил томилогдоод очиход нууцын гэрээ, үр дүнгийн гэрээн дээр гарын үсэг зурдаг. Гэтэл мэдэн будлиад өнөөдөр ийм зүйл ярьж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй, ийм хүн төрийн алба хашиж, ийм байдлаар иргэдийг хохироож байгаа учраас би өнөөдөр яваад байгаа юм. 2018 оны 7 дугаар сард Дархан-Уул аймагт Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг ирсэН.М Би бүх баримтаа аваад Цэцэцдэлгэр гэдэг албаны даргатай очиж уулзсаН.М Цэцэгдэлгэр дарга миний мэдээгүй зүйлийг хэлж өгсөН.М Н.М албан бичиг бичиж мэргэжлийн хяналтын газарт өгөөд, Мэргэжлийн хяналтын дарга Бат-Эрдэнэ мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр П.Б ажилд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан байсаН.М Цэцэгдэлгэр дарга тэрийг нь уншаад Авлигатай тэмцэх газарт өргөдөл гарга гээд миний өргөдлийг дахин надаар бичүүлж аваад явсаН.М Тэгээд 2 сарын дараа Авлигатай тэмцэх газраас Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт миний өргөдлийг шилжүүлсэн байсаН.М Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Цагаанхүү гэдэг хүн байцаагч Бат-Эрдэнийн дүгнэлтийг Төрийн албаны хуулийн дагуу албаны эрх мэдлээсээ харьяалалгүй асуудлыг шийдсэн байна гэж үзэн хүчингүй болгоод арга хэмжээ авсаН.М Би өөрөө энэ хамт олны дунд 8 жил ажилласаН.М Бүгдийг нь мэднэ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.ӨнөрБс хувь хүний нууцын тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй асуудлыг холбогдох байгууллагад нь шилжүүлсэн талаар бичиг ирсэН.М Би тэрийг нь хавсаргаад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Зоригтод өргөдөл гаргасаН.М Н.МЗоригт дарга миний өргөдлийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын ёс зүйн хороонд цохолт хийгээд, ёс зүйн хороо хуралдаад “Хувь хүний нууцын тухай” хуулийг зөрчсөн байж болзошгүй эсэх маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй  гэсэН.М Үүний дагуу 1 дүгээр сарын 3-нд надад хариу бичиг ирснийг хавсаргаад 1 дүгээр сарын 5-нд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гомдлоо гаргасаН.М Бүтэн жил шалгагдаад прокурор 4 удаагийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд энэ гэмт хэрэг мөн байна гээд хэрэг нээгдсэН.М Прокурор дээр хэрэг нэлээн удсаН.М Би Ерөнхий прокурорын газарт өргөдөл хүртэл бичсэН.М Тэгээд прокурор өнөөдөр шүүх хуралдаанд оролцоод байж байна. Би дахиад хэлье, энэ бол урьдаас урьдчилсан төлөвлөсөн зүйл. Яагаад гэвэл та хууль зөрчихгүй шүү гээд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хуулийн зөвлөх Азбаяр гэдэг хүнд хэлэхэд хүлээж аваагүй. Дахиад Алтан-Очир даргын өрөөнд та хууль бус зүйлээ хаанаас авсан бэ гэж мэтгэлцэж маргалдаад, энэ хууль бус ажиллагаагаа зогсоо гээд гарсаН.М Үүний дараа 2 дугаар сарын 10-нд өргөдлөө бичиг хэлбэрээр “Монголын цахилгаан холбоо” ХК-д гаргасаН.М Энэ өргөдөл “Монголын цахилгаан холбоо” ХК-д болон хавтаст хэрэгт ч байгаа. Би хувь хүний нууц задруулсан асуудлаар Алтан-Очирт холбогдуулан гомдол гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар одоо шалгаад явж байгаа. М бид хоёрын хооронд ямар нэг зүйл байхгүй. Н.М нь золиос. Ардын намын миний оронд томилогдсон Уранчимэг гэдэг хүнийг ажилтай байлгахын тулд Н.Мыг хэрэгтэн болгоод, Бат-Эрдэнэд арга хэмжээ авахуулж хүнд байдалд оруулсаН.М Энэ бол жаран тэрбумын сүлжээний нэг хэсэг. Энэ хүн бол золиос. Энэ бол урьдчилан зохион байгуулсан, үгсэн тохирсон, мэдсээр байж хийсэн үйлдэл. Шүүгдэгч Н.Маас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв. 

 

Эрүүгийн 1918000640541 дугаартай хэргээс:

 

Дархан-уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 770 дугаартай албан бичиг[1],

 

Хохирогч П.Бгийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 7, 8 дугаар сарын 13, 10 дугаар сарын 10-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргаар 2015 оны 1 дүгээр сараас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөН.М Ингээд намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуулийн хугацаанд гомдол гаргаж 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хурлаар миний нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргасны улмаас цааш 3 шатны шүүхээр орж хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэН.М Хамгийн анх болсон 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хурал дээр “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуулийн зөвлөх Азбаяр нь миний эрүүл мэндийн талаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хадгалагдаж байх ёстой хөдөлмөр чадвар алдалтын өвчний актыг танилцуулж, миний эрүүл мэндийн талаар дүгнэлт гаргуулах хүсэлт шүүхэд гаргасаН.М Энэ үеэр манай өмгөөлөгч Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа тул хүсэлтийг нь хангахгүй байх тухай хүсэлт гаргаад шүүх бүрэлдэхүүн манай өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзээд Азбаярын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсаН.М Дараа нь 2018 оны 1 дүгээр сараас хойш “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захиралтай уулзах хүсэлт олон удаа тавьсны эцэст 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр албан өрөөнд нь очиж биечлэн уулзсаН.М Энэ уулзалтын үеэр Алтан-Очир нь миний өвчний актыг ширээн дээр хувилж тавьчхаад та бол эрүүл мэндийн талаар ажил гүйцэтгэх чадваргүй хүн байна, таны эрүүл мэнд удахгүй эрсдэлд орох учраас таны эрүүл мэндийн төлөө ажиллахаас татгалзаж байна. Тэгэхээр тодорхой хэмжээний тэтгэмж аваад ажлаас халагдвал яасан юм бэ гэсэн хүсэлт тавьсаН.М Миний хувьд ямар ч ажил хийх боломжтой. Мөн өнөөдөр хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн тухай хуупь тогтоомжид хориглосон заалт байхгүй. Миний хөдөлмөр алдалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарагдах тул хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харин ажил олгох тухай дэмжсэн заалтууд байгаа, мөн миний өвчний акт таны ширээн дээр байх ёсгүй цааш нь задруулахгүй байх тухай хэлж хүсэлт тавьсаН.М 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр би бичгээр “Монголын цахилгааны холбоо” ХК-ийн хуулийн зөвлөх Азбаярт миний хувь хүний нууцтай холбоотой асуудлыг хууль бусаар олж авч бусдад 2 удаа задруулсан учир энэ асуудлаа зогсоохгүй бол хуулийн байгууллагад хандана гэдгээ хэлсэн боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар “Монголын цахилгаан холбоо” ХК намайг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ажилд авсан тушаал гарган хөдөлмөрийн гэрээ хийгээд 1 сар болоод ажил хүлээлцэх гээд 2018 оны 6 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын өрөөнд очиход Улаанбаатар хотоос хуулийн зөвлөх Азбаяр гээд 10 орчим хүн байхад эд хогшил хүлээлгэх акт дээр гарын үсэг зуруулсаН.М Тэгээд та эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил эрхлэх боломжгүй учраас даргын зөвлөх гэсэн орон тоо гаргаж өгч цалинжуулна гэхээр нь би зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэН.М Тэгсэн чинь хуулийн зөвлөх Азбаяр нь ажлаас халах мэдэгдэл тэр хүмүүсийн дунд уншиж танилцуулсаН.М Тэр мэдэгдэл дээрээ мөн л миний эрүүл мэндийн талаарх мэдээллийг уншиж задруулсаН.М Тэр мэдэгдэл дээр миний бие гарын үсэг зураагүй. Үүнээс хойш нийт “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нийт 5 удаа иргэний хэргийн шүүх хурал дээр нотлох баримт болгож танилцуулж задруулсаН.М 2018 оны 6 дугаар сард намайг эрүүл мэндээр тэнцэхгүй гэж ажлаас халахын тулд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст албан тоот явуулж миний эрүүл мэндийн акт, эрүүл мэндийн тодорхойлолтыг албан бичгээр авсаН.М Уг албан бичгийг Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж хууль бус дүгнэлт гаргуулсан, уг дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн тогтоолоор хүчингүй болгосоН.М Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М нь миний өвчний актыг хүргүүлэх тухай албан тоотыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөр хэлэлцээд Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул хуулийн байгууллагаар шалгуулах тогтоол гаргаж надад ирүүлсэН.М Үүний дагуу зөвхөн Мын асуудлаар миний гаргасан хүсэлтийг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Би 60 тэрбумын хохирогч, би холбооны инженер мэргэжилтэй хүН.М Намайг мэргэжлээрээ ажиллаж байхад Ардчилсан намын гишүүн гэдэг тодотголоор хууль бусаар ажлаас халж, 60 тэрбумын сүлжээгээр Болдын Жавхлангийн ангийн охин гэгдэх уул уурхайн инженер Уранчимэгийг Дархан-Уул аймгийн холбооны газрын даргаар томилсоН.М Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр гараад бүтэн 2 жил болж байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй Уранчимэгийг ажилд нь хэвээр ажиллуулахын тулд миний эрүүл мэндийн хувийн нууцыг задруулах замаар хугацаа хожин намайг ажилд томилохгүй байна. М нь энэ хууль тогтоомжийг мэдсээр байж төрийн албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа миний хувийн нууцыг задруулсан тул Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийн хариуцлага яаралтай хүлээлгэж өгөхийг хүсч байна. Миний бие “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Алтан-Очиртой холбоотой асуудлыг шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Миний эрүүл мэндийн нууцыг барагцаалбал 100 орчим хүн мэдсэн байна. Цаашид миний эрүүл мэндийн нууцыг мэдсэнээр эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй. Би 6 удаагийн шүүх хурлаар “удахгүй, эрүүл мэндийн эрсдэлтэй” гэж хэлүүлсэн учраас надад сэтгэл санааны хохирол учирсаН.М Гомдолтой байна.

2015 оны ажилчдаас “Монголын цахилгаан холбоо” ХХК-ийн захиралд гаргасан өргөдөл гэгч нь ажлаас хууль бусаар халагдсан үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байсан Энхтөрийн зохион байгуулсан хуурамч баримт бичиг гэж үзэж байгаа. Тухайн үед Энхтөрийн эхнэр Сэлэнгэ Нийгмийн даатгалын хэлтсийн тасгийн дарга ажилтай байсан учраас эхнэрээрээ дамжуулж миний эрүүл мэндийн актыг авч хувилж хавсаргасан байсаН.М Тухайн үеийн захирал Батмагнай хүний нөөцийн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг томилоод шалгаад дүгнэлт бичээд гүйцэтгэх захирлын хурлаар оруулаад хууль зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй тул надад ямар нэгэн арга хэмжээ авсан шийдвэр гаргаагүй. 2015 онд нийгэм хамгааллын сайд эрүүл мэндийн хамтарсан тушаалаар батлагдсан хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох тухай журамд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацаанаас хамаарахгүйгээр ажил эрхэлж болно гэж заасан байдаг тул миний хөдөлмөрийн чадвар алдалт 75 хувь байсан ч ажил эрхлэж болно гэсэн зохицуулалттай байсан учраас тухайн удирдлага энэ журмыг мөрдөж ажиллаж байсаН.М 2015 оны ажилчдаас компанид гаргасан өргөдөл бол хуурамч үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байсан Энхтөр албан тушаалаа ашиглаж ажилчдын гарын үсгийг хуурамчаар зуруулсан, мөн эхнэр Сэлэнгээрээ дамжуулж миний актыг хууль бусаар авсаН.М

...2018 оны 05 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Алган-Очирт холбогдуулж гомдол гаргаж шалгуулсаН.М Би өөрөө хангалттай нотлох баримт гаргуулж өгөөгүй учраас гомдлыг хаасаН.М Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн хавтаст хэргээс “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Маас өгсөн албан бичгийг хуулбарлаж аваад Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн гаргасан дүгнэлт хууль зөрчсөн гэж Авилгатай тэмцэх газар өргөдөл гаргаж шалгуулаад Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулсаН.М Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын өрөөнд ажил хүлээлцэхээр ирсэн Болдбаатар, хуулийн зөвлөх Азбаяр миний актыг уншиж танилцуулсаН.М Уранчимэг, ахлах нягтлан бодогч Эрхзаяа, ахлах инженер Мөнхдэмбэрэл, маркетингийн мэргэжилтэн Энхтайван нар байсаН.М Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг нийгмийн даатгалын тайланд тусгасан талаар би мэдэхгүй. Нягтлан бодогч л мэдэх байх. Тухайн үед нягтлан бодогчоор Эрхзаяа гэж хүн байсаН.М М нь албан тоотоор задруулсныг л шалгуулж шийдвэрлүүлэх гэж байгаа юм. Энэ үед М албан бичгээр татгалзсан хариу өгөх ёстой байсаН.М М өөрөө Монгол улсын ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үеэл дүү учраас Улсын их хурлын гишүүд, аймгийн удирдлага, прокурорт нөлөөлж энэ хэргийг шийдвэрлүүлэхгүй удаашруулж байна. М бусдад "Халзан” Бг групптэй гэдгийг Дархан даяар мэднэ, би үнэнийг нь бичиж өгсөн удахгүй прокурор дээр хэрэг хаагдана. Бгийн аман дээр цаас наана” гэж ярьсан байсаН.М  Би хэн хэлснийг эх сурвалжаа нууна. Үүний дараа прокурор дээр хэрэг хаах тухай тогтоол гаргасаН.М Прокурор гаргасан шийдвэрээ 22 хоногийн дараа танилцуулсаН.М Үүнд М нөлөөлөөд байгаа юм.

...Миний одоо гаргаад байгаа гомдол нь “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Алтан-Очир нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст албан тоот хүргүүлж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр албан тоотдоо миний дахин хугацаа сунгуулсан хөдөлмөр чадвар алдалтын актыг “Монголын Цахилгаан холбоо” ХК-д хүргүүлсэн байдаг юм. Ингэснээр 2018 оны 5 дугаар сарын 25-ны үед хуралдсан Нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг хөдөлмөр, магадлалын комиссын актыг “Монголын Цахилгаан холбоо” ХК-д хүргүүлснээр миний эрүүл  мэндийн хувийн нууц задарсан гэж үздэг юм. Энэ асуудлыг тодруулах гэж 10 сар болж байна. М нь төрийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа албан тоотоор миний хувийн нууцыг задруулсан учраас Цагдаагийн байгууллагаас 2 удаа Дархан-Уул аймгийн Прокурорын газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татах санал хүргүүлсэн боловч Аймгийн Прокурорын хяналтын прокурор Яндаг нь 170 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосныг миний гомдлоор аймгийн ерөнхий прокурор Ёндонсамбуу нь хяналтын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад шилжүүлж хэргийг шалгаж байна. Иймд урьд өмнө Цагдаагийн байгууллагад 2 удаа яллагдагчаар татах санал хүргүүлсэн санал хууль зүйн үндэслэлтэй байсан учраас энэ хэвээр шалгаж шуурхай шалгаж өгнө үү гэж хүсэж байна.” гэх  мэдүүлэг[2],

 

Гэрч Д.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 2 дугаар сарын 27, 5 дугаар сарын 28-ны өдөр тус тус мэдүүлсэн “...М, Б нарыг танина. П.Б нь өмнө нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга байсан, Н.М нь одоо манай байгууллагын дарга. Өөр төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. Би яг нягтлан бодогч мэргэжлээр 32 жил ажилласаН.М Нийгмийн даатгалын байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байна. Одоо нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалтын байцаагч хийхээс гадна, байгууллагын нууцын ажилтны үүрэг гүйцэтгэдэг. Албан бичиг хэрэг хөтлөлтийнхөө дагуу байгууллагынхаа албан бичиг бланк дээр өргөдөл гомдол хүсэлтийг шийдвэрлэх хуулийнхаа хугацаанд хариуг нь гаргаж өгдөг. Иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирсэн албан бичиг хүсэлтэд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Манай Нийгмийн даатгалын байгууллага бусад бүх байгууллагуудтай хамтарч ажиллах, харилцан тодруулах зүйлүүд их гардаг учраас бусад иргэн аж ахуй нэгж байгууллагуудтай албан бичгээр харьцдаг. Энэ талаар яг зохицуулсан журам, дүрэм бол байхгүй. Бусад иргэн аж ахуй нэгж байгууллагаас ирсэн албан бичигт манай байгууллагад байгаа мэдээллээ албан бичгээр хариу мэдэгддэг. Үүнийхээ дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК-иас ирсэн албан бичигт хариу өгсөН.М Иргэд манай байгууллагад хадгалагдаж байгаа мэдээллээс яг өөрийнхөө мэдээллийг авахыг хүссэн үед манайх өөртэй нь холбоотой мэдээллийг өөрт нь өгдөг. Дархан-Уул аймгийн Цахилгаан холбоо ТӨХК нь сар бүр манайд Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гаргаж өгдөг. Манайд гарган өгч байсан тайландаа тухайн үед даргаар ажиллаж байсан П.Бгийн мэдээллийг группд орж тэтгэвэр авдгийг мэдэхгүй. 01 код буюу үндсэн ажилтан гэдгээр тайлангаа өгдөг байсаН.М Хэрвээ Дархан-Уул аймгийн Цахилгаан холбоо ТӨХК нь П.Бг Нийгмийн даатгалаас тэтгэвэр авдаг гэдгийг мэдсэн бол 22 код буюу ажиллаж байгаа тэтгэвэр авагч /Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.6-д зааснаар/ гэдгээр нийгмийн даатгалын тайлангаа өгөх ёстой байсаН.М Нийгмийн даатгалын тайланг аж ахуй нэгж байгууллага үнэн зөв гаргаж өгөхийн тулд бусад аж ахуй нэгж байгууллагууд манай байгууллагаас ажилчид. алба хаагч нарынхаа мэдээллийг авахыг хүсч албан бичиг, хүсэлт ирүүлдэг. Үүний дагуу манай байгууллагад хадгалагдаж байгаа мэдээллийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй. Нийгмийн даатгалын тайлан зөрвөл байгууллага , иргэн хоёрын хооронд ямар нэгэн маргаан үүсэх нийгмийн сан хохирох эрсдэлтэй учраас нийгмийн даатгалын тайланд төрөл кодыг ерөөсөө зөрүүлэх ёсгүй. Манай мэдээлэл байгууллага уг мэдээллээ цааш нь юунд ашиглах гэж байгааг мэдэхгүй учраас мэдээллийг гаргаж өгөхгүй нууж дарагдуулж болохгүй. Тахир дутуугийн тэтгэвэр авагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоогоод ирсэн актыг нь үндэслээд Нийгмийн даатгалын байгууллага тухайн иргэнд тэтгэврийг нь тогтооно. Тэтгэвэр тогтоосны дараа хяналт шалгалтын байцаагч, санхүү тасгийн дарга, хэлтсийн дарга хянаад тухайн иргэний тэтгэвэр олгогдож эхэлнэ. Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцдаа төрийн байгууллага болон хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх гэж заасан байдаг. Нэг үгээр хэлбэл байцаагч нар гадагш нь ярих, олон нийтэд задруулах ёсгүй. П.Бгийн хувьд “Монголын цахилгаан холбоо” ТӨХК нь манай байгууллагаас мэдээлэл авахаар албан бичгээр хандсан учир манай байгууллагад хадгалагдаж байгаа мэдээллээ өгсөн” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Ж.А-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 4 дүгээр сарын 16, 8 дугаар сарын 28-ны өдөр тус тус мэдүүлсэн “...2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс Дархан-Уул аймгийн холбооны газрын ажилчдаас хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан групптэй, мөн тэнсэн харгалзах ялтай П.Б нь холбооны газрын дарга хийх боломжгүй тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн нэр бүхий 16 хүний нэрстэй өргөдөл ирсэн боловч тухайн үед ажиллаж байсан дарга уг өргөдөлтэй холбогдуулж албан ёсны хариу тайлбар өгөөгүй. Үүнээс хойш 2017 оны 2 дугаар сард П.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Алтан-Очир ажлаас чөлөөлсөН.М Үүний дараа П.Б нь намайг ажлаас үндэслэлгүй халсан гэсэн шалтгаанаар иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж иргэний хэрэг үүсгэж Чингэлтэй дүүргийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн томилсоН.М Уг иргэний шүүх хурлын явцад би цахилгаан холбоо компанийг төлөөлж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсаН.М Ингэж ажиллаж байх үедээ би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлд заасны дагуу хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас шүүхийн журмаар П.Бгийн эрүүл мэндийн хөдөлмөрийн чадвар алдалтын холбогдох баримтыг төрийн байгууллагаас гаргуулах хүсэлтийг гаргахад шүүх тухайн үед хэрэгт ач холбогдолгүй гэж хүсэлтийг хангаагүй. Яагаад гэвэл бид нарын маргааны асуудал хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэл байгаа учраас хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн юм. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс гарсан шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр баталсаН.М 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр П.Бг холбооны газрын даргаар эргүүлэн ажилд нь томилсоН.М Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж П.Б нь нийгмийн даатгалын сангаас олгогддог, тэтгэвэр болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмжийг хэдэн оноос, хэдэн хувиар тогтоогдсон зэрэг тэтгэмжийн аль төрөлд хамрагддаг тухай лавлагааг авахуулахаар Монголын цахилгаан холбооны Хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.4, 3.4.5 дахь заалтыг үндэслэж 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3а/339 дугаартай албан бичгээр хандаж хариуг авахад Дархан-Уул нийгмийн даатгалын хэлтсээс П.Бг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0091480 дугаар актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 75 хувиар тогтоолгосон гэж эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн актын хамтаар ирүүлсэн байсаН.М Уг актад П.Бгийн үндсэн өвчин нь Е10 инсулинээс хамаарах чихрийн шижин харин хавсарсан өвчинд Сахар өвчтэй гээд хөдөлмөрийн чадвар алдалтыг 75 хувиар тогтоож 24 сараар сунгаж шийдвэрлэсэн байсаН.М Ингээд Монголын цахилгаан холбоо компаний Удирдлага хүний нөөцийн газрын дарга Д.Болдбаатараас 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3а/353 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссод хандаж П.Б нь аймгийн холбооны газрын даргын ажил албан тушаалд эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэх албан ёсны дүгнэлт шийдвэрийг гарган өгч туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг хүргүүлсний дагуу Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Маас П.Бгийн эрүүл мэндийн магадлал, хөдөлмөр чадвар алдалтыг тогтоосон акт хүчин төгөлдөр байгаа тул тус хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг дахин гаргах шаардлагагүй гэсэн хариу ирэхээр нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн дэд захирал Г.Чинзоригоос Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0091480 дугаартай акт нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны хүртэл хүчинтэй байна. Иймд дээрх актын хүчинтэй хугацаа дууссанаар П.Бгийн хөдөлмөрийн чадвар сэргэсэн эсэх, дээрх акт нь хүчинтэй эсэх, Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүрмийн 1.5.1 дүгээрт заасан ангиллаар хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан ангилалд хамаарах эсэхэд албан ёсны тайлбар өгч тусална уу гэсэн албан бичгийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэН.М Уг бичгийн хариуд 757 дугаартай албан бичгээр П.Б нь чихрийн шижин өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж тус хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэврийг 2012 оноос тогтоолгон авч байгаа бөгөөд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 161021 тоот актаар 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай нь үнэн болно гэж П.Бгийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын актыг хамт ирүүлсэН.М Актын хүчинтэй хугацаа нь 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дуусах байсаН.М Ийм учраас “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэж 1 дүгээр ажлаас чөлөөлсөн, 2 дугаарт төрийн байгууллагаас хуулийн дагуу авсан П.Бгийн эрүүл мэндийн талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөН.М Үүнд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Учир нь Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Тийм учраас манай байгууллага П.Бг ажилдаа тэнцэх эсэхийг тогтоохын тулд холбогдох хууль, дүрэм, журмын дагуу хүний нууцтай холбоотой материалыг авч шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн юм. П.Бгийн эрүүл мэндийн шалтгаантай холбоотой материалыг холбогдох байгууллагаас хууль дүрэм журамд заасны дагуу авч шүүхэд баримтаар өгсөн өөрөөр ямар нэгэн байгууллагад хувь хүний нууц мэдээ, мэдээлэл задруулсан асуудал байхгүй.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Д.Б-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн: “Дархан-Уул аймгийн Холбооны газрын ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн ямар байдлаар ямар кодоор явуулдгийг би мэдэхгүй. Дархан-Уул аймгийн Холбооны газар нь өөрөө нягтлан бодогчтой, тэр нягтлан бодогч ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг явуулдаг. Манай компанид хамааралгүй. П.Б нь 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс тус компанийн Дархан-Уул аймгийн холбооны газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн /Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж. цаашид сунгагдахгүй болсон/ ажлаас чөлөөлсөн болно. П.Б нь 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргаар томилогдсоноос хойш тухайн салбарын ажилчдыг байнгын сэтгэл санааны дарамтад оруулж, хөдөлмөрлөх эрхийг зөрчдөг, түүний хууль бус үйлдлийн талаарх гомдлыг Дархан-Уул аймгийн Холбооны газрын ажилчид 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн удирдлагууд, тухайн үеийн Төрийн өмчийн хороо. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт удаа дараа гаргаж байсан бөгөөд өргөдөлд П.Бг Хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан талаар бичсэн байдаг. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар П.Бг ажилд нь эгүүлэн тогтоосон 01223 дугаар шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэН.М Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 4/7681 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан мэдэгдлийг хариуцагч” Монголын цахилгаан холбоо” ХК нь заасан хугацаанд биелүүлж төлбөр авагч П.Бг тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Х/81 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажилд томилж, шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.946.231 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 тоот тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосоН.М Дархан-Уул аймгийн холбооны газрын ажилчдын 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гаргасан гомдолд иргэн П.Бг хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан талаар дурдсан байсантай холбогдуулан ”Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийн 3.4.4. 3.4 5-д заасны дагуу ажил олгогч нь ажилтныг түхайн ажил албан тушаалдаа эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тодорхойлуулах эрх, үүрэгтэй тул П.Бгийн эрүүл мэндийн байдлаар ажилд тэнцэх эсэх талаар мэдээлэл авахаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газарт зохих журмын дагуу 3а/339 дугаартай албан бичгээр хандаж, хариуг албан бичгээр хүлээн авсаН.М Иймд ажил олгогчийн зүгээс П.Бтай байгуулсан 2018/26 тоот хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан “ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгуй болсон нь тогтоогдсон" үндэслэлээр 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон цуцалсаН.М Ийнхүү тодорхойлолт авсан нь ямар нэг хууль зөрчөөгүй иргэн П.Бгийн эрүүл мэндийн нууцыг иргэн Д.Болдбаатар хууль бусаар олж аваад нийтэд мэдээлсэн асуудал огт биш бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ажилтан П.Бгийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх мэдээллийг ажил олгогч ”Монголын цахилгаан холбоо” ХК нь хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас албан бичгээр авсаН.М Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу ажилтныг тухайн ажил албан тушаалд эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэх, түүнчлэн эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлийг хариуцан ажилладгийн хувьд ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын талаар эрх бүхий байгууллагаас тодорхойлолт авах эрхтэйг баталгаажуулсан зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй талаар хуульчилсаН.М Ийнхүү эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болохыг хэрхэн тогтоох вэ гэхээр Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасан учир эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс болох Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэст албан бичгээр хандсаН.М П.Бгийн эрүүл мэндийн асуудлыг олон нийтэд задруулаагүй, тийм үйлдэл огт хийгээгүй, тийм үйлдэл хийх шаардлага байгаагүй, шүүх хуралд баримт болгож эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг шүүхэд өгч, хуулийн зөвлөх зөвхөн шүүх хурал дээр мэтгэлцэж байгаа зүйл л юм.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч В.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “Би Дархан-Уул аймгийн Холбооны газарт 2007 оны 7 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл ахлах нягтлан бодогчоор ажилласаН.М Одоо Мал эмнэлгийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байна. Би Дархан-Уул аймгийн Холбооны газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан учраас ажилчдын бүх нийгмийн даатгалын тайланг гаргаж Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт өгдөг байсаН.М Тухайн үед төв компаниас П.Бг томилсон тушаал дээр хэзээнээс эхэлж хэдэн төгрөгөөр цалинжуулахыг заагаад надад даалгасаН.М Мөн П.Бг хөдөлмөрийн чадвар алдалттай тухай уг тушаалд дурдаагүй бөгөөд П.Бг хөдөлмөрийн чадвар алдалттай гэдгийг гэрчлэх ямар нэгэн баримт бичиг байгаагүй тул байгууллагын нийгмийн даатгалын тайланд үндсэн ажилтны код болох 01 кодоор даатгуулж, тайланг Нийгмийн даатгалын газарт хүргүүлдэг байсаН.М Анх би өөрөө ч П.Бг хөдөлмөрийн чадвар алдалттай гэдгийг мэдээгүй. Ажлаас чөлөөлөгдсөний дараа нь мэдсэН.М П.Б өөрөө болон төв компаниас П.Бг хөдөлмөрийн чадвар алдалттай гэдгийг нь хэлээгүй учраас бид нар мэдэхгүй байсаН.М Хэрэв П.Бг хөдөлмөр чадвар алдалттайг тухайн үед мэдсэн бол байгууллагын нийгмийн даатгалын тайланд ажиллаж байгаа тэтгэвэр авагч буюу 22 кодоор тусгах ёстой байсаН.М Ингэснээр П.Бгийн нийгмийн даатгалд төлөх хувь хэмжээ өөрчлөгдөх юм. П.Бг Холбооны газрын даргаар ажиллаж эхэлснээс чөлөөлөгдөх хүртэлх нийгмийн даатгалын тайланд 01 кодоор тусгагдсаН.М 2015-2017 оны нийгмийн даатгалын тайлан одоо Холбооны газрын нягтлан Мөнхнаранд байгаа. Би одоо он, сар, өдрийг нь санахгүй байна. Тухайн үед төв компаниас Болдбаатар, Азбаяр нар ирээд П.Бг ажилд буцааж томилсон тушаалыг уншаад ажил хүлээлцсэний дараа дахиад П.Бг ажлаас чөлөөлсөн тухай тушаал уншсаН.М Харин ажлаас чөлөөлсөн тухай төв компанийн тушаал дээр П.Бг хөдөлмөрийн чадвар алдалттай гэж дурдсан байсаН.М П.Бгийн ямар өвчтэй болохыг уншиж танилцуулаагүй ажлаас чөлөөлөх тушаал дээр л хөдөлмөрийн чадвар алдалттай гэснийг дурдсан байсаН.М” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч Ц.Г-ийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын ёс зүйн хорооны хурал 10 цагт эхэлсэН.М Хуралд дарга, гишүүд бүгд оролцсоН.М Энэ хурлаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 багийн 18а-18 тоотод оршин суугч П.Бгаас ирүүлсэн гомдлыг шалгах ажлын хэсгийг байгуулах томилох тухай асуудлыг ёс зүйн хорооны дарга Т.Батмөнх танилцуулсаН.М Уг асуудлыг ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга Э.Өсөхжаргал дэлгэрэнгүй танилцуулсаН.М Гомдлын агуулгын хувьд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М нь Б миний хөдөлмөрийн чадвар алдалтын акт, өвчний байдлын тодорхойлолтыг хууль зөрчин гаргуулж “Хувь хүний нууц”-ын тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн тул хуулийн дагуу ёс зүйн хороогоор хэлэлцүүлж хариуцлага тооцож хариу хэлнэ үү гэсэн гомдол байсаН.М Үүний дагуу 3 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулъя гэсний дагуу хүний хөдөлмөрийн чадвартай холбоотой асуудал тул Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комиссын нарийн бичгийн дарга Т.Лхагвадоржийг ажлын хэсэгт оруулж, ахлагчаар нь тамгын газрын дарга Н.МЭрдэнэжавыг томилох нь зөв гэсэн санал гарсаН.М Дээрээс нь хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөнхуягийг оруулаад 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар шийдвэрлэсэН.М Дээрх ажлын хэсэгт холбогдох үүргийг дараагийн хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргах үүрэг өгсөН.М Мөн энэ хурлаар хорооны дарга ээлжийн амралтаа авч байгаа учраас ёс зүйн хорооны дүрэмд зааснаар даргын эзгүйд хамгийн ахмад хүн түр орлох журамтай тул надад шилжүүлсэН.М Ажлын хэсэг холбогдох шалгалтын ажиллагааг хийж дуусгая гэж мэдэгдсэний дагуу ёс зүйн хороо 2019 оны 1 дүгээр 4-ний өдөр хуралдаж хэлэлцсэН.М Ажлын хэсгийн гишүүн, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг дүгнэлтийг танилцуулсаН.М Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тухайн асуудалтай холбоотой албан бичиг авсаН.М Уг албан бичигт П.Бгийн хөдөлмөрийн чадвар алдалтын талаар болон бусад бусад мэдээллийг нийтэд мэдээлээгүй гэсэн байсаН.М Ажлын хэсгээс төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан хуулийг ямагт дээдлэн сахих, төрийн албан хаагчтай холбоотой мэдлэг ур чадвараа дээшлүүлж байх, албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байж, албан үргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд , эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэдэг байх ёстой гэснийг тайлбарлаж хэлсэН.М Мөн Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тухайн хүний эрүүл мэндийн эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог халдварт өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг хамруулна, мөн хуулийн 5 дугаар зүйлд хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглохоор тус тус заасаН.М Хуулийн энэхүү заалтаас үзэхэд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үйлдэл нь Хувь хүний нууцын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж иргэн П.Бгийн хууль ёсны нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулсан байж болзошгүй байна. Гэхдээ энэ хуулийн 7 дугаар зүйлд өөрийнх нь нууцыг бусдад задруулсан гэж үзвэл хувь хүн энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрхтэй гэж хуульчилсан байна. Иймээс хуулийн дагуу шүүхээс эцэслэн шийдэх тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын ёс зүйн хорооны дүгнэлт гарах боломжгүй байна гэж ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсаН.М Дээрх дүгнэлтийг ёс зүйн хорооны гишүүд хэлэлцсэН.М Тухайлбал Ц.Алтангэрэл “энэ үйл явц нь төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох чиг үүргийн хүрээнд албан бичиг явуулсан байна. Нэгэнт хуулийн дагуу маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан, нөгөө талаас иргэн П.Бг шүүх хуулийн байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байгаа учраас ажлын хэсгийн дүгнэлтийг дэмжиж байна.” гэсэН.М Миний бие энэ саналыг дэмжиж байгаагаа хурал дээр хэлсэН.М Би хурал ахалж байгаагийн хувьд хуулийн холбогдох заалтуудыг тодруулж асууж ярилцсаН.М Ажлын хэсгийн хувьд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М хууль зөрчсөн байж болзошгүй эсэх маргааныг мөн хуулийн 7 дугаар зүйлд зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж үзлээ гэснээр гишүүд санал хураалт явуулахад 100 хувийн саналаар ажлын хэсгийн дүгнэлтийг дэмжиж шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж үзсэн болно. Эрх бүхий албан тушаалтан  гэдэгт ямар байгууллага, албан тушаалтныг ойлгох талаар ажлын хэсгийн ахлагч Эрдэнэжаваас асууж тодруулах нь зөв гэж үзэж байна. Манай байгууллагад Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуульд заасны дагуу гадагшаа мэдээлэл өгөхдөө Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан мэдээлэл хүргэх, дамжуулахад баримтлах журмыг мөрддөг. Ийм учраас хувь хүний  асуудлаар хандаж байгаа байгууллагын албан бичгийн хариуг мөн дээрх журмын дагуу өгөх ёстой.” гэх мэдүүлэг[7],

 

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлсэн “...хүний нэр хүндэд нөлөөлөх, сөрөг үр дагавар авчрах өвчнийг хүний эрүүл мэндийн нууц гэж үзнэ. Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан эрүүл мэнд, өвчний нууцад хамаарах өвчний нэршил гэж гараагүй байдаг. Нэр хүндэд нь нөлөөлөхгүй аливаа өвчнийг гэр бүл, төрөл саданд нь мэдээллээр хангах үүрэгтэй. Эрүүл мэндийн нууцыг хүн бүр хангаж байх үүрэгтэй. Хувь хүний өвчнийг олон нийтэд нэр зааж задалж болохгүй. Энэ утгаараа эрүүл мэндийн нууцад хамаарна.” гэх мэдүүлэг[8]

 

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3а/339 дугаартай, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 614 дугаартай албан бичгүүд, даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт[9],

 

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3а/353 дугаартай, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 674 дугаартай албан бичгүүд[10],

 

           “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3а/391 дугаартай, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 757 дугаартай албан бичгүүд[11],

 

           Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1/2857 дугаартай албан бичиг[12],

 

“Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Х/146 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал[13],

 

2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн хорооны дүгнэлт[14],

 

           Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-д мэдээлэл лавлагаа олгох” журам[15],

 

      Шүүгдэгч  Н.Мын хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16],

 

      Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн яамны лавлагааны хуудас[17] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Н.Мын холбогдсон гэмт хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”

      Прокуророос шүүгдэгч Н.Мыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн иргэн П.Бгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцад хамаарах эрүүл мэндийн талаарх мэдээлэл, лавлагааг 2018 оны 5 дугаар сарын 18, 2018 оны 6 дугаар сарын 18, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд түүний зөвшөөрөлгүйгээр бусдад гарган өгч задруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлджээ.

     Шүүгдэгч Н.М нь ажил олгогч “Монголын цахилгаан холбоо” ХК-иас Дархан-Уул аймаг дахь салбарын ажилтан П.Бгийн хөдөлмөрийн чадвар алдалт, нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэртэй холбоотой мэдээлэл гаргуулахаар ирүүлсэн албан бичгүүдийн дагуу тухай бүр нь хариу хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

     Хувь хүний нууцыг задруулах гэдэг нь хүний хувийн нууцыг агуулсан мэдээ сэлт, бичиг баримт, зураг бичлэг, бусад биет зүйлийг хөндлөнгийн хүмүүст санаатай тараасан байхыг ойлгоно.

     Эрүүгийн эрх зүйн онолоор гэмт хэргийн дөрвөн шинж байх ёстой бөгөөд үүний нэг шинж нь л үгүйсгэгдвэл уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм. Хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Н.Мын үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна. Учир нь болгоомжгүй гэм буруугаар үйлдэгдэх тодорхой төрлийн цөөн тооны үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

     Хувь хүний нууцыг задруулах нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт үндэслэн гэм бурууг тодорхойлох нь зөвхөн материаллаг гэмт хэрэгт боломжтой байдаг бол хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт субъектийн хүсэл зоригийг зөвхөн үйлдлээр нь тогтоох шаардлагатай болдог. Иймд санаатай гэм бурууг хэлбэрийн бүрэлдхүүнтэй гэмт хэрэгт тогтоохдоо субъект өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарласан байдал болон түүнийг хүсэж үйлдсэн байдлыг шалгуур болгодог. Мөн субъект нь санаатай гэмт хэрэг үйлдэхдээ тодорхой зорилгод тэмүүлж байдгийг анхаарах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Мын хувьд дээрх хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, зориуд хүсч үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан хохирогч П.Бгийн мэдүүлэг[18], гэрч Д.Эрдэнийн мэдүүлэг[19], гэрч Ж.Азбаярын мэдүүлэг[20], гэрч Д.Болдбаатарын мэдүүлэг[21], гэрч В.Эрхзаяагийн мэдүүлэг[22], гэрч Ц.Ганцэцэгийн мэдүүлэг[23], “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3а/339 дугаартай, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 614 дугаартай албан бичгүүд, даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт[24], “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3а/353 дугаартай, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 674 дугаартай албан бичгүүд[25], “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3а/391 дугаартай, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 757 дугаартай албан бичгүүд[26] зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байхад түүнийг хувь хүний нууцыг задруулсан гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй юм.

Иймд шүүхээс прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан дээрх нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчийг яллах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”

2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.”

2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”

 Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд "Хувь хүний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.”

4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хувь хүний нууц нь захидал харилцааны, эрүүл мэндийн, хөрөнгийн, гэр бүлийн, хуулиар тогтоосон бусад нууц гэсэн төрөлтэй байна.”

2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад хувь хүний эрүүл мэндийн нууцад бүх төрлийн өвчин хамаарахгүй, задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг эрүүл мэндийн нууцад хамааруулахаар хуульчилжээ.

Хохирогч П.Бгийн Е10 инсулинээс хамаарах чихрийн шижин өвчин нь ердийн өвчинд тооцогдох бөгөөд ажил олгогчийн хүсэлтийн дагуу салбарын ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх эрүүл мэндийн мэдээллийг албан бичгээр хүргүүлсэн шүүгдэгчийн үйлдлийг хохирогчийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасаН.М

Хувь хүний нууцын талаарх харилцан хамаарлыг тодорхойлохдоо өөр салбар эрх зүйн хэм хэмжээг иш татаж тайлбарлах нь зөв боловч гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Хувь хүний нууцын тухай хууль, Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл лавлагаа олгох журамд заасан хэм хэмжээг гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр дүгнэж, ажил олгогчийн хүсэлтийн дагуу салбарын ажилтных нь эрүүл мэндийн талаарх мэдээллийг албан бичгээр хүргүүлсэн шүүгдэгчийн үйлдлийг заавал хувь хүний нууц задруулахад хамааруулан зүйлчлэх ёстой гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг тайлбарлах нь буруу.

Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчмаар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлдог. Иймд “хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох бөгөөд уг гэмт хэргийн субъектив талын шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.”, “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулгын мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг[27]-ийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ. Учир нь дээрх гэрч нь “Хувь хүний нууцын тухай хууль”-ийг тайлбарлах эрхгүй субъект бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн биш, мэдүүлгийг аливаа баримтат мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд прокуророос Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000640541 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Мыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

      Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, цагаатгагдсан этгээд нь хуулийн байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас хохирол хүлээсэн, эрх нь зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                        ТОГТООХ нь:

 

     1. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Н-н Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000640541 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Мыг цагаатгасугай.

 

     2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон бусад эрхээ сэргээлгэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

     4. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.МИДЭР

 


[1] 1 дэх хавтас хэргийн 7 тал

[2] 1 дэх хавтас хэргийн 42-43, 44-45, 46-47 тал

[3] 1 дэх хавтас хэргийн 54-55, 56 тал

[4] 1 дэх хавтас хэргийн 58-60, 61-62 тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 65-67,

[6] 1 дэх хавтаст хэргийн 68 тал,

[7]  1 дэх хавтас хэргийн 71-72 тал

[8]  1 дэх хавтас хэргийн 77 тал

[9] 1 дэх хавтас хэргийн 87-89 тал

[10] 1 дэх хавтас хэргийн 90-91 тал

[11] 1 дэх хавтас хэргийн 92-93 тал

[12] 2 дахь хавтас хэргийн 24 тал

[13] 2 дахь хавтас хэргийн 76 тал

[14] 2 дахь хавтас хэргийн 80-81 тал

[15] 2 дахь хавтас хэргийн 136-142 тал

[16] 2 дахь хавтаст хэргийн 93-100, 103-110  тал

[17] 2 дахь хавтаст хэргийн 218  тал

 

[18] 1 дэх хавтаст хэргийн 42-43, 44-45, 46-47 тал

[19] 1 дэх хавтас хэргийн 54-55, 56 тал

[20] 1 дэх хавтас хэргийн 58-60, 61-62 тал

[21] 1 дэх хавтаст хэргийн 65-67,

[22] 1 дэх хавтаст хэргийн 68 тал,

[23]  1 дэх хавтас хэргийн 71-72 тал

[24] 1 дэх хавтас хэргийн 87-89 тал

[25] 1 дэх хавтас хэргийн 90-91 тал

[26] 1 дэх хавтас хэргийн 92-93 тал

[27]  1 дэх хавтас хэргийн 77 тал