Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 73

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Насанд хүрээгүй хохирогч О.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Г.О,

Шүүгдэгч Б.Т, Д.Э, тэдний өмгөөлөгч Л.Цуурай (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар-494) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б овогт Б-н Т,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Д-ийн Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818008230063 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Б овогт Б-н Т /РД: ТЗ....../, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар баг .....................................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Монгол улсын иргэн, Х овогт Д-ийн Э /РД:ТК...../, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ус хангалтын сапёрчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид жолооч, сапёрчин ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар баг ....  дугаар хороолол, ............................. тоотод оршин суух хаягтай, 2017 онд Эх орны төлөө-III хүндэт тэмдэг, 2017 онд Афганистанд энхийн төлөө хүндэт тэмдэг, 2015 онд Африкт энхийн төлөө хүндэт тэмдгүүдээр тус тус шагнагдсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Хүслийн хотхоны 4 дүгээр байрны 38 тоот гэртээ О.Н-г арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон,

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Атарын 6 дугаар гудамжны 54 тоотод О.Н-г арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч О.Н мэдүүлэхдээ “...Би Хонгор сумаас Дарханд ирж сүмд явдаг байсан. Тухайн үед Т над руу facebook-ээр хүрээд ир гэж чат бичсэн болохоор гэрт нь очсон. Тэр өдөр бэлгийн харилцаанд орсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ттэй хоёр удаа бэлгийн харилцаанд орсон.

Шүүгдэгч Д.Эы хувьд ээжийн ахынх нь хүүхэд. 2018 оны 9 дүгээр сард хичээлээ тарчхаад гэртээ ирсэн. Тухайн үед Д.Э ах орж ирээд надтай бэлгийн харилцаанд орсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө зөвшөөрөөд бэлгийн харилцаанд орсон. Эмч нарын үзлэгээр ороход жирэмсэн 6-7 сартай байна гэж хэлсэн.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О мэдүүлэхдээ “...Эмнэлгээс дуудаад танай хүүхэд жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Хувийн эмнэлэгт үзүүлэхэд 6 сартай болсон байсан. Эмнэлэгт хүүхдийг авахуулснаас хойш 7 хоног хэвтүүлсэн. Шүүгдэгч Д.Э хохиролд нийт 7.000.000 төгрөг, Б.Т 500.000 төгрөг тус тус төлсөн. Д.Эаас нэхэмжлэх зүйлгүй, Б.Тээс 4.500.000 төгрөг нэхэмжилж байна. Одоо надад гаргаж өгөх хохирлын талаарх баримт байхгүй. Шүүгдэгч нарт гомдолгүй.” гэв.

 

Эрүүгийн 1818008230063 дугаартай хэргээс:

 

Хохирогч О.Н-ий мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...би 2018 оны 3 дугаар сарын орчим фейсбүүкээр Т гэж залуутай танилцсан. Бид 2 хоорондоо чат бичдэг болсон. Би Хонгор сумаас Дархан суманд 2018 оны 5 дугаар сард 2 удаа орж ирээд Тийн гэрт очиж юм ярьж байсан. Т гэртээ ганцаараа байдаг байсан. Би Тийн гэрт 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр очоод Ттэй анх бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш холбоогүй байж байгаад 2018 оны 7 дугаар сард Ттэй гэрийнх нь орцонд уулзаад сүмийнхээ хүмүүстэй хөдөө явах гэж байна гээд 20000 төгрөг авсан. Тэгээд уулзаагүй байж байгаад 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр уулзаад Тийн гэрт нь 2 дахь удаагаа бэлгийн харьцаанд орсон.

...Би Тд анх бэлгийн харьцаанд орохоос өмнө Хонгор сумын 14 дүгээр сургуульд сурдаг байсан. Манай хичээл 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр амарсан гэж хэлж байсан. Би Тээс чи надаас нэлээд хөгшин байхаа гэхэд би 20 гарсан гэж хэлсэн. Харин би Тд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 9 дүгээр ангид орно гэж хэлж байсан. ...Намайг Т ерөөсөө зодож цохисон зүйл байхгүй. Би өөрөө гэрт нь очоод бэлгийн харьцаанд орсон. Би 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ээж ...ажилд орсон. Харин аав Баярмагнай хадланд гарсан байсан. Би 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ хичээлээсээ ирээд ганцаараа хувцсаа солиод байж байхад Э ах гаднаас ганцаараа хаалга татаад ороод ирсэн. Тэгээд Э ахтай бэлгийн харьцаанд орсон. Манай Хонгор сумын14 дүгээр сургууль дээр эмч нар ирээд 8 дугаар ангиас дээш ангийн охидуудыг эмчийн үзлэгт хамруулсан. Тэгэхэд намайг эмч Энхцэцэг бие давхар хүүхэдтэй болсныг ээжид хэлсэн байсан. Тэгэхэд аав Баярмагнай хүүхэдтэй болсон талаар мэдээд уурлаад асуухаар нь айсандаа Э ах намайг хүчиндсэн гээд хэлсэн. Би аавд тухайн үедээ Т, Бямбацэрэн нартай бэлгийн харьцаанд орсон талаараа ерөөсөө хэлээгүй юм. Би аавд ганцхан Э ахыг хэлчхэд болчих байх гэж бодсон. ...би Э ахын төрсөн дүү Энхжингээс нэгээр эгч болохоор намайг 14 настай гэдгийг мэдэж байсан. Намайг Э зодож, цохиж хүчээр бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[1],

 

Насанд хүрээгүй хохирогч О.Н-ий төрсний гэрчилгээний хуулбар[2]

 

Иргэний нэхэмжлэгч Г.О-ий мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...миний 14 настай охин Н нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдээ авахуулсан. Миний охин Н хэнээс хүүхэдтэй болсноо мэдэхгүй байгаа юм. Би охиныхоо биеийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Х.Б-н мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 19, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрүүдэд мэдүүлсэн: “...тэгтэл сая манай охины сургууль дээр эмчийн үзлэг хийгдээд манай охин жирэмсэн гэж гарчээ, яагаад тэгж гарав гэж бодоод хүүхэд хамгаалах төвийн мэргэжилтэнтэй уулзуулахад манай охин жирэмсэн болсон шалтгаан нь манай хамаатны хүн хүчиндсэн гэж байна. Тэгэхээр нь би сайн лавлаад асуусан чинь манай эхнэр Г.О гэх хүний ахын хүүхэд Э машин дотроо авч яваад Дарханы цаана гаргаад хүчиндсэн, машин дотроо хүчиндсэн. Тэгээд ээж, аав, өөр хүнд хэлэх юм бол чамайг ална шүү гэж хэлж айлгасан байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...миний охин Н 2018 оны 6 дугаар сараас эхлээд 9 дүгээр сар хүртэл эрэгтэй хүүхэдтэй фэйсбүүкээр танилцаж, үерхэж байгаад бэлгийн харьцаанд орж хүүхэдтэй болсон байна. Би энэ явдлын талаар сүүлд охиноосоо олж мэдлээ. Надад анх Н Э ах намайг хүчиндэж хүүхэдтэй болсон талаар хэлж байсан. Харин охиныг минь эмнэлгийн аргаар зулбуулсан ураг нь өөр үерхэж байсан залуугийн хүүхэд нь болж таарсан. Би Эыг охиныг минь хүчиндсэн гэж буруу ойлгож явсан байна.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...манай Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч Энхцэцэг нь Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч Энхцэцэг нь Хонгор сумаас 17, 18 насны охид их төрж байна. Залуу охид төрөхдөө хүндрэлтэй төрөх магадлал өндөр гээд 14 дүгээр сургуулийн 8 дугаар ангиас дээш охидыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамруулахад 9а ангийн сурагч 14 настай Н нь бие давхар байна гэж эмч нар хэлсэн. ...Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар сурагчдыг ирж үзсэн тэмдэглэл байгаа. Түүнээс надад хүүхдүүдийг үзсэн бүртгэл, дэвтэр гэж байхгүй. Би Нтэй үзлэгт орсноос хойш ерөөсөө уулзаагүй. Сургуулийн нийгмийн ажилтан Хонгорзул Н дээр хамтарсан багаар ажиллаад байсан болохоор ерөөсөө уулзаагүй.” гэх мэдүүлэг[5],

 

О.Н-ий нас тоолсон тухай “...О.Н нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 14 нас 13 хоногтой байхдаа Б.Ттэй анх удаа бэлгийн харьцаанд орсон байна.” гэх тэмдэглэл[6],

 

О.Н-ий нас тоолсон тухай “...О.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 14 нас 3 сар 5 хоногтой байхдаа Д.Этай анх удаа бэлгийн харьцаанд орсон байна.” гэх тэмдэглэл[7],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...ургийн биологийн эх нь О.Н байх боломжтой байна. О.Н-ий ургийн биологийн эцэг нь Б.Т байх боломжтой байна.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 583 дугаартай дүгнэлт[8],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...О.Н-ийн ургийн биологийн эх нь О.Н байх боломжтой байна. О.Н-ийн ургийн биологийн эцэг нь Д.Э байх боломжгүй байна.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 11433 дугаартай дүгнэлт[9]

 

О.Н-ийн өвчний түүх[10],

 

Б.Тийн мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...би 2018 оны 3 дугаар сард гэртээ гар утсаараа фейсбүүкт орж байгаад Н рүү найзын хүсэлт явуулсан. Тэгж байгаад 3-4 хоногийн дараа найзын хүсэлтийг хүлээн авсан. Түүнээс хойш найзууд болсон. Манай гэрт О.Н 2018 оны 5 дугаар сард 2 удаа ирсэн. О.Н надтай хамт манай гэрт жоохон юм ярьж байгаад явдаг байсан. Би 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байхад О.Н би “Хонгороос Дархан орж байна хаана байгаа юм бэ” гэж чат бичсэн. Би “гэртээ байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт ирээд юм яриад сууж байхад Н миний өвөр дээр ирээд суусан. Би О.Н-г уруул дээр нь үнэсэхэд миний өөдөөс үнэсэлдээд том өрөөний орон дээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би бэлгэвчгүй бэлгийн харьцаанд анх удаагаа орсон. Мөн 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр О.Н манай гэрт ирээд дахин бэлгийн харьцаанд орсон.

...би 16 насанд хүрээгүй О.Н-г мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, жирэмсэн хүүхэдтэй болгосон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[11]

 

Д.Эы мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...би Дархан-Уул аймгийн Хонгор суманд амьдардаг Баярмагнай ахын гэрт 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 13 цагийн орчим ганцаараа яваад очсон. Тэгэхэд О эгчийн бага охин Н хичээлээсээ ирээд ганцаараа хувцсаа солиод орон дээрээ сууж байсан. Би Нтэй ойр зуурын юм ярьж орон дээр зэрэгцээд суусан. Тэгж байгаад Нандин-Эрдэнийг тэврээд орон дээр хэвтсэн. Тэгээд Нэс чи бэлгийн харьцаанд орохыг хүсэж байна уу гэж асуусан. Тэгэхэд Н зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед Н шоотой богино өвдөгнөөс дээш банзал өмссөн байсан. Би өөрөө банзлыг нь тайлаад бэлгийн харьцаанд орсон. ...би 16 насанд хүрээгүй Нандин-Эрдэнийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[12],

 

Б.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13],

 

Д.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Б.Т, Д.Э нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

                                                                                                                                                                       

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул  аймгийн Дархан сумын 12 дугаар баг Хүслийн хотхоны 4 дүгээр байрны 38 тоот гэртээ О.Н-г арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон,

шүүгдэгч Д.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Атарын 6 дугаар гудамжны 54 тоотод О.Н-г арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Т нь хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон,

шүүгдэгч Д.Э нь хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь гэрч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, нас тоолсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т, Д.Э болон тэдний өмгөөлөгч Л.Цуурай нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Прокуророос шүүгдэгч Д.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Б.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгчдийн зүгээс насанд хүрээгүй хохирогчид элдэв заналхийлэл хүчирхийлэл, тулгалт, дарамт шахалт үзүүлээгүй, түүний зөвшөөрсний үндсэн дээр бэлгийн харьцаанд оржээ.

Шүүгдэгч Б.Тийн хувьд насанд хүрээгүй хохирогч О.Нтэй бэлгийн харьцаанд орж түүнийг жирэмсэн болгосны улмаас ургийг зулбуулсан болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...ургийн биологийн эх нь О.Н байх боломжтой байна. О.Н-ий ургийн биологийн эцэг нь Б.Т байх боломжтой байна.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 583 дугаартай дүгнэлт[15] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Э, насанд хүрээгүй хохирогч О.Н нар нь төрсөн ах дүүсийн хүүхдүүд болох нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Д.Э, Б.Т нарын гэр бүлийн харилцаан дахь ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээ, уламжлалыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,

шүүгдэгч Д.Эы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Тийг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон,

шүүгдэгч Д.Эыг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой 3 хуудас баримт[16] гаргаж өгсөн ба “Энхийн тун” эмийн сангаас эм авсан 10.500 төгрөг[17]-ийн баримтаас бусад нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгч Г.О “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгч Д.Э 7.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Т 500.000 төгрөг тус тус төлсөн. Иймд Д.Эаас нэхэмжлэх зүйлгүй ба шүүгдэгч Б.Тээс 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэн боловч хохирол, хор уршигтай холбоотой ямар нэг баримт гаргаж өгөөгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нараас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял,

шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурайгаас “...шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, маш их гэмшиж байгаа, хохирлыг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэж хэлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулж тэнсэж өгнө үү.

Шүүгдэгч Эы хувьд хамаатан садангаасаа уучлалт гуйсан. Эх орондоо гавьяа байгуулсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж торгож ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Т, Д.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Т, Д.Э нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т, Д.Э нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Т, Д.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тд нэг жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд 8 сарын хорих ял тус тус шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Т, Д.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Тийг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,

Шүүгдэгч Х овогт Д-н Э-г хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тд 1 жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд 8 сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т, Д.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 26 тал

[2] Хавтаст хэргийн 27 тал

[3] Хавтаст хэргийн 29 тал

[4] Хавтаст хэргийн 32-33 тал

[5]Хавтаст хэргийн 34 тал

[6] Хавтаст хэргийн 41 тал

[7] Хатаст хэргийн 47 тал

[8] Хавтаст хэргийн 50 тал

[9] Хавтаст хэргийн 57 тал

[10] Хавтась хэргийн 69-77 тал

[11] Хавтаст хэргийн 82-83 тал

[12] Хавтаст хэргийн 84-85 тал

[13] Хавтаст хэргийн 87 тал

[14] Хавтаст хэргийн 94 тал

[15] Хавтаст хэргийн 50 тал

[16] Хавтаст хэргийн 174-176 тал

[17] Хавтаст хэргийн 175 тал