Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0055

 

 

 

 

 

 

 

    2020           01            15                                           55

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Ш.Алтангадас,

хохирогч М.А-а, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

шинжээч Ж.Бадамсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Л.Нт холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 5 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Л.Н.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н нь 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрээгээр халхавч хийн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үйлдвэрчиний эвлэлийн соёлын ордон дотор М.А-ын “Э” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт байрлах 011928А, 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг 1.200.000.000 төгрөгөөр буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах ёстой байсан боловч төлөлгүй эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад 1.200.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол урчуулан залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н мэдүүлэхдээ:

“...2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Э ХХК-г Г ХХК-ийн дүрмийн сан буюу 10 сая төгрөгийн үнэлгээгээр худалдаж авсан. Г ХХК-г төлөөлж Л.Н миний бие болон Б.М нар байсан. Э ХХК-ийн эзэмшилд хоёр тусгай зөвшөөрөл байсан. Нэг нь Хэнтий аймгийн Ц суманд орших Модот нэртэй тусгай зөвшөөрөл, нэг нь нөөцгүй талбай буюу Хэнтий аймгийн Ц суманд орших Гуч хааны хутагт гэх нэртэй хоёр зэргэлдээ лиценз байгаа. Гол нөөц нь Модот нэртэй талбай дээр байсан. Энэ лицензийн текникийн үндсийг Г ХХК хийсэн. Г ХХК-ийг Л.Н, Б.М хоёрын 50%, 50% эзэмшдэг компани 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулаад гол үйл ажиллагаа бол уул уурхайн зураг төсөл, текник эдийн засгийн үндэс боловсруулах энэ чиглэлийн компани байсан. Тухайн үед энэ лицензийг худалдаж авч байхад бид нар үндэсний 120 гаруй инженерүүдтэй байсан. Бид нар 200 хүнийг ажлын байртай болгох 4.5 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийх зэрэг хүсэл мөрөөдөл буцалж байсан. Тэд аудит болоод эдийн засгийн шинжээч Бадамсүрэн шинжээчийн дүгнэж байгаагаар бид нар 4 орчим тэрбум төгрөгийг гаргасан. Нэг сая долларын зээлийг бол огт хөрөнгө оруулалт хийгээгүй төсөлд бол банк мөнгө олгохгүй. Бид нар төслийг хэрэгжүүлэхдээ Э ХХК-ийн толгой компани болох Г ХХК дээр нэг сая долларын зээл аваад зээл авахаасаа өмнө Э ХХК-аас Г ХХК-руу зөвлөх үйл ажиллаагааны мөнгөнөөс тэрбум гаруй төгрөгийг оруулаад ингээд зээл авч үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэтэл бүх банкнууд зээл олгохоос татгалзсан. Татгалзсан гол шалтгаан нь гэхээр анх 2012 оны 6 дугаар сарын 04-ний огноотой байгуулсан тэр гэрээн дээр 1.2 тэрбум төгрөгийн үнэ тохирч хийсэн энэ лицензийн худалдан авалтын төлбөр гэж 300 сая төгрөгийн үнэтэй байсан хоёр шинэ Тоёото Ланд криузер машинаар төлөлт хийгээд үлдсэн 1 тэрбум төгрөгийг танайх банкнаас зээл авахын бол энэ лиценз худалдаж авах төлбөртөө төлөөд төслийн үйл ажиллагаа явуулах хүмүүсээ цалинжуулах тог цахилгаанаа төлөх мөнгөгүй болчих учраас эрсдэлтэй байна гэдэг дүгнэлтүүдийг тухайн үед Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк, Хас банкнууд бүгд гаргасан. Нэгдүгээрт 1 сая долларын зээлийг олгоход А-а баталгаа гаргаж өгөх хэрэгтэй банкны зээлээ дарж дуустал нэгч төгрөг авахгүй гэдэг өөрөөр хэлбэл банк төсөл санхүүжүүлээд эхний ээлжинд бид олгосон зээлээ авна шүү гэдэг ийм нөхцлийг тавьсан. А-а баталгаа гаргаж өгсөн. Баталгаа гаргаж өгсөн гэрээ нь хавтаст хэрэгт байгаа. Хавтаст хэрэгт таван хүний гарын үсэгтэй банкны баталгаа байгаа. Энэ төсөлд А-а хэдий баталгаа гаргасан ч төслийн үр ашигтай уялдаатайгаар лицензийн худалдан авалтын төлбөрөө төлөх нөхцлийг бас нэмж тохирох хэрэгтэй гэсэн. А-а энэ гэрээг зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Гэхдээ анх байгуулсан 2012 оны 6 дугаар сард яг байгаагаар нь бичээд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ гэж хийсэн. Тэгээд А-атай гэрээ хийгээд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ гэж зээлээр хийгээд үүндээ 200 сая төгрөгийг урьдчилаад өгсөн. Үлдэгдэл мөнгийг хэрвээ төсөл эдийн засгийн урагштай ажиллахын бол тэндээсээ хөрөнгө оруулалтаа нөхөн төлсний дараа 365 хоногт гэх нөхцлөөр тохироод ингээд банканд А-а, М, Батбэрэк, Н миний бие бид нар гэрээн дээр гарын үсэг зураад өгсөн. Тэгээд банк 1 сая долларын зээл олгосон. Энэ гэрээг хэрэгжүүлэхийн тулд банкны тавьсан шаардлагаар тухайн үед шаардах бичгүүдээ өгөөд тоног төхөөрөмж авахад 690 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөн бусад төлбөрүүд гарсан. Энэ төсөлд би шууд оролцож байгаагүй. Энэ төслийг шууд ахлан гүйцэтгэгч нь Б.М байсан. Тухайн үед Г ХХК-ийн ерөнхий захирал гэх хүн байгаа. Г ХХК-ийн ерөнхий захирлын доор албан бичиг дээр бүртгэлтэй гүйцэтгэх захирал Г.Б гэж байгаа. Мөн С нар гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ Б, С, М нар мөнгө захиран зарцуулах, төслийг хэрэгжүүлэх, төслийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтнууд байгаа. Миний хувьд Г Холденгийн 50%-ийн хувьцаа эзэмшигч байгаа. Г Холденг нь М болон Нын гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэй. Үүнээс 100%-ийн охин компани нь Г ХХК. Г ХХК-ийн 100%-ийн охин компани нь Э ХХК байгаа. Тэгэхээр хоёр аж ахуй нэгжийн харилцаа явж байсан. Бид урьдчилгаа төлбөр төлөөд явж байсан. Гэтэл 2012 оны 11 дүгээр сард маш харамсалтай мэдээллийг олж авсан. Байгаль орчны яамнаас хийсэн лавлагаа байсан. Төслийг хэрэгжүүлэх явцад гүйцэтгэх захирал С, М нар надад хувьцаа эзэмшигчийн хувьд мэдээлэл өгөхдөө энэ Ц суманд байгаа Модотын болон Гуч хааны ордуудыг ашиглуулахгүй гээд байна орон нутаг нь эсэргүүцэж байна. Яагаад гэвэл урт нэртэй хуулийн өөрчлөлт орсон байна гэж хэлсэн. А-ын энэ төлбөрийг төлөх гээд Г ХХК нилээн хичээж явж байсан. Харамсалтай нь Г ХХК-ийн хөрөнгөөр барагдуулах саналыг А-а хүлээж авдаггүй байсан...зуслангийн газар зэргийг өгөх гэсэн боловч аваагүй. Гол нь надаас юм авна гэж хэлдэг. Ингээд явсан Г ХХК үе шаттай төлбөрөө хийж явж байхад А-а иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Иргэний шүүхэд өгөхдөө 1.2 тэрбум төгрөгөөс 415 сая төгрөгийг төлөөд явж байхад 780 сая төгрөгийн үлдэгдэл байсан. Харин надаас миний байр, орон сууц Г ХХК-ийн хөдөлдөг, хөдөлдөггүй хөрөнгүүд болон миний найз А-гийн аав, ээжийнх нь байр, орон сууцыг авсан...М нэг ч төгрөгийн барьцаа тавиагүй. Гэхдээ М төслийн 4 тэрбум төгрөгийг С, Б нарын хамт бол зарцуулсан. Нэг өдөр М, С нар над дээр нэг өдөр орж ирээд нэгэнт урт хуулийн өөрчлөлт орсон юм чинь үүнийг заръя гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний зүгээс Ат өгсөн урьдчилгаа мөнгөө авах байр суурьтай байна гэж хэлсэн. Эй Эйч Жи Металлс груп ХХК-ийн лицензийг М, С нар зарчихсан. Надад болохоор лицензийг 100 сая төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Бусад мөнгө бол урт нэртэй хуулийн өөрчлөлт орсон учраас лицензийн үнэнд орохгүй, харин урт нэртэй хуулийн өөрчлөлтөөс гаргах Г ХХК-ийн хөгжилтэй холбоотойгоор бусад хийсэн хөрөнгө оруулалт, судалгаа, цахилгаан дэд бүтэц зэрэг зардлуудаа шингээгээд Г ХХК зөвлөх үйлчилгээгээр ажил үйлчилгээ үзүүлсэн орлогоо авсан. Г ХХК-аас ажил үйлчилгээ авсан гээд байгаа 1.2 сая доллар чинь яг санхүүгийн бүртгэлээр лиценз худалдаж авсан үнэ бол Эй Эйч Жи Металлс груп ХХК-ийн биет бус хөрөнгөд суух ёстой. Эй Эйч Жи Металлс групп ХХК дээр 100 сая төгрөгөөр худалдаж авсан гэх ийм мэдээлэл байгаа. Манай гүйцэтгэх захирал Б хүртэл би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Гэтэл үнэндээ энэ төсөлтэй холбоотой 780 сая төгрөгийн гүйлгээ 690 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах гүйлгээнд Б гарын үсэг зурсан талаарх санхүүгийн баримт хавтаст хэрэгт байгаа....” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.А-а мэдүүлэхдээ:

“...Эй Эйч Жи Металлс груп ХХК энэ тусгай зөвшөөрлийг худалдаж авснаас хойш 6 сарын дараа 2016 оны 3 дугаар сарын 25-нд тусгай зөвшөөрлийн талбайг өөрсдийн хүссэнээр буцаасан байдаг. Тусгай зөвшөөрлийн талбайг багассан ч гэсэн тэр овоолсон шороонд хамааралгүй. 2010 онд би гадаадаас ирээд Нтай танилцаад сайхан найзууд болсон. Энэ тусгай зөвшөөрлийг Н хийж тусгай зөвшөөрөл хайгуулаасаа ашиглалтынх болж байгаа. Н тооцож үзээд ийм ашигтай хэдэн сая долларын ашиг гарахын байна үүнийг ашиглахын бол эдийн засгийн үр өгөөж нь ийм байна гэж тооцоод ашиглалтын тусгай зөвшөөрөл болж гарч ирсэн. Би ингээд найз гэж бодож байсан хүнээр хийлгэсэн. Тэгээд 2012 онд түүхий эдийн үнэ сайн байсан. Тэр үед Н тусгай зөвшөөрлийг би аваад зараад өгье үүнээс надад нилээн юм унана гэж хэлсэн. Ингээд би 2012 оны 5 дугаар сарын 02-нд 4 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд байгаа. Би иргэн Нт тухайн үед үйлдвэрчний эвлэлийн хоёр давхрын бүтэн блок буюу том компани байсан Г ХХК-ийн ерөнхийлөгч гэж байсан энэ найздаа би компанийн хувьцааг 100% шилжүүлж өгье гээд 5 дугаар сарын 20-нд би хувьцаа эзэмшигчийг иргэн Нт олгосон. 5 дугаар сарын 30-нд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Арвис группын ерөнхийлөгч гэдэг албан тушаалтайгаар Н ганцаараа гарын үсэг зурсан байдаг. Энэ асуудал дээр М хамааралгүй. Харин ашигласан гэх асуудал бол компанийн дотоод асуудал байгаа. 6 дугаар сарын 04-нд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүний огноог зөрүүтэй зүйл яриад байгаа. Уг нь бол 2012 оны 6 дугаар сарын 04-нд авчихаад 6 дугаар сарын 11-нд Соёл-Эрдэнийг захирлаар томилсон тушаалынхан хуулбар байдаг. Дараа нь 9 дүгээр сарын 05-нд нэмэлт гэрээг хийсэн. Энэ хэлэлцээрээр бол ингээд юм аа зарж дуустал төлбөрийн тухай ярихаа болъё зараад дуусгаад чи би ашгаа аваад тэгээд би тэндээс чиний юмыг өгнө гэж хэлээд явсан. Би Нт итгээд хүлээж байгаад 2015 оны намраас хойш Н гар утсаа авахаа больсон. 2015 оны 8 дугаар сарын 31-нд 349,500 ам доллар аваад сая таван зуун тавин зургаан мянган долларынхаа төлбөрийн сүүлчийн хэсгийг М дансны гэрээгээр аваад дууссан байсан юм байна лээ. 2016 оны хавар...уулзахад мөнгөө авч дуусаагүй ээ зээлээ төлж чадахгүй байна гэж хэлсэн. Яагаад надад ингэж хэлснийг мэдэхгүй 10 сарын өмнө мөнгө аваад чиний зээл дууссан талаар баримт банкнаас ирсэн...тухайн үед надад өгчих л байсан зардлаа өгөөд ашигаа аваад тэгээд мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгэхэд надад худал ярьсан. Сүүлчийн тусгай зөвшөөрлийг 10 сарын дараа зарсан нь ил болоод энэн дээр дахиад Н ерөнхий захирлын хувиар гарын үсэг зурсан. М нь гүйцэтгэх захирлын хувиар гарын үсэг зурсан. М дансыг худалдан авахад ашигладаг юм байна. Үйлчилгээний гэрээнд ашигладаггүй юм байна. 2016 онд би 10 сарын дараа гуравдагч этгээдэд шилжсэн гэдгийг мэдээд чи яагаад одоог хүртэл миний мөнгийг өгөхгүй байгаа юм бэ гэж хэлэхэд Н өгөхгүй гэж хэлсэн учраас би хууль хяналтын байгууллагад хандсан. Хэрэг бүртгэлийн хэрэг нээхэд Н сайн дураараа гаргаж өгсөн хоёрхон нотлох баримт байдаг. 100 саяар 10 саяар зарсан хоёрхон нотлох баримт байдаг. 100 сая, 10 саяар зарсан хоёрхон гэрээ байдаг. 10 саяар зараад зээлээ хаасан буюу 350 мянган доллароор зарсан талаар харагдаж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар хуудсанд байгаа 10 сая төгрөгөөр зарсан гэрээ байна. Энэ бол М дансаар 350 мянган доллароор зарсан буюу тусгай зөвшөөрлийг 10 саяар зарсан гэж бичсэн тусгай зөвшөөрлүүдийн огноотой яг ижил байгаа. Нын зүгээс цагдаад гаргаж өгсөн хоёрхон нотлох баримтыг нэг нь 10 саяар зарсан гэрээнүүд одоо Мын дансаар 350 мянган доллароор зарсан талаар ил болж байна. 10 саяын гэрээнд Н өөрөө гарын үсэг зурсан. М сая таван зуун тавин зургаан доллароор худаг, гэр худалдаж авснаа хэлсэн. М данс нээхтэй холбоотойгоор гэрээн дээр байгаа мөнгөн дүн нь гурван зуун дөчин есөн мянга есөн зуун тавин дөрвөн доллар хорин гурван цент гэж байгаа. Эй Эйч Жи Металлс груп ХХК-аас гаргаж өгсөн сая таван зуун тавин зургаан мянга долоон зуун жаран нэгэн доллар хорин гурван цент гээд тохирч байгаа. Шүүгдэгч Н нь хоёр тусгай зөвшөөрлийг 1.5 сая доллароор зарж багагүй хэмжээний ашиг олсон. Чи миний итгэл дээр мөнгө аваад алга болсон. Н хувьдаа 9 компани эзэмшдэг. 5 тэрбумын татвар төлсөн 150 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг компаний захирал болжээ чи. Ийм л учраас би найзын хувьд итгээд итгэлээ алдсаны хувьд маш их гомдолтой байна. Надаас авсан мөнгөө өгчихсөн байсан бол би тэр мөнгийг банканд хадгалуулсан байсан бол хүү гээд нилээн төгрөг болох байсан. Битүүмжлэгдсэн автомашиныг оролцуулаад 884 сая 482 мянган төгрөгийн хохирлыг шүүгдэгч Наас нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ж.Бадамсүрэн мэдүүлэхдээ:

“...Хас банкны зээлийн дансыг үзээд 1 сая долларыг 5 удаа тасалж аваад компаниудад өгсөн зардал байсан. Х ХХК-руу мөнгө шилжүүлэхдээ утга дээр нь зуслангийн газарт гээд шилжүүлсэн байсан. Эй Эйч Металл ХХК нь Худалдаа хөгжлийн банк руу, Хас банк руу шилжүүлсэн. Тэгэхээр Хас банканд 2013 оны 12 дугаар сарын 30-наас 2014 оны 12 дугаар сарын 17-ныг хүртэл зээл дарсан. 200 мянган доллар нь Худалдаа хөгжлийн банк руу орсон. Бусад нь Хас банк руу орсон. Г ХХК 591 мянга 574.6 долларыг бэлнээр авсан. Бэлнээр авсан доллароос буцааж компанид орсон орлогын талаар хавсралт 3 дээр бичсэн. 2012 оны баримт өгсөн. Үүнийг цахим тайлангаас авсан бөгөөд тэр дээр нь удирдлагын зардал, бусад зардал гээд 73.250.000 төгрөгийг зарцуулсан. 2012 оны 2 дугаар улирлын тайлангаар Г ХХК 1.2 тэрбум төгрөгөөр лиценз худалдаж авах санхүүгийн боломжгүй. Зөвлөх үйлчилгээний 1,182,000 доллар Г ХХК-ийн зардлаас гараад яг зардал талаасаа тайланд тусгагдаад санхүүгийн анхан шатны баримт байхгүй. Урьд шинжээчийн өгсөн баримтанд үндэслээд тэрний дагуу дүгнэлт гаргасан. Г ХХК-аас баримт ирээгүй. Цахимаар тайланг харсан.

Сүүлийн хавсралтад байгаа. Санхүүгийн тайлангаар хохирлын тооцоо гарахгүй. Тухайн үед тайланд ашиг, алданги гарахыг тооцно. Г ХХК-аас дандаа алдалтай тайлан гарсан. Тэр алдагдлыг энэ юуг худалдаж авснаар тооцоо гаргахгүй. Бизнесийн ашиг, алданги энэ хүнийг учруулсан гэж дүгнэх боломжгүй. Санхүүгийн тайланд орлого, алданги гэх зүйл гарч ирж байна. Ер нь А-ад тухайн үед авагдсан баримтанд үндэслээд 784,482,000 төгрөг төлөх ёстой байна гэж үзсэн. Г ХХК 2012 оны 2 дугаар улирлын тайлангийн хөрөнгийн дүнгээр үлдэх хөрөнгөөр 1 тэрбум гаруй гэж гарсан.

Дүгнэлтийн 2 дугаар хариултанд 2012 оны санхүүгийн байдлаар гээд авлага, өглөгтэй гээд үлдэгдэл гээд бичсэн байна. Энэ нь бэлэн мөнгөний үлдэгдэл. Харин 1 тэрбум гаруй хөрөнгө үл хөдлөх, хөдлөх хөрөнгө буюу нийт бүртгэгдсэн хөрөнгийн дүн юм. Бэлэн мөнгө бол 141 сая байсан гэж ойлгож болно. Би эдийн засгийн шинжээчийн дүгнэлт хийхдээ 2012 оны баримтуудад тулгуурласан байна. Эдийн засгийн шинжээчийн мэргэжлийн байгууллагын актыг үндэслэдэг учраас Тэд-Аудит байгаа. Бэлнээр Г ХХК-ны авсан зээлээс бэлнээр авсан 591 мянга 574 доллар үүнийг бүгдийн ашигласан зардлыг дүгнэлтэд авагдсан баримтыг журналаас хараад хийсэн байна лээ. Тэрнээс биш үндсэндээ Хас банкнаас мөнгө авч зарцуулахад анхан шатны баримт Г ХХК-аас ирээгүй, Г ХХК аваад өөртөө бүртгэсэн баримт юм. Хас банкнаас авсан 1 сая ам долларын зарцуулалт хэрхэн явагдсан талаар хэрэг дотор байгаа. Хүснэгт 1 дээр байгаа. Мөнгөө 5 хувааж аваад компаниудад шилжүүлсэн байсан. Зээл авахаас өмнө толгой компаниас охин компани руу хөрөнгө шилжүүлсэн зүйл байгаа.

Зөвшөөрлийг үзсэн баримтын хүрээнд 100 сая гээд татвараа төлж байгаа. Тэрнээс биш 100 сая төгрөгөөр зарсан талаарх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоох байх. 784,482,000 төгрөг гэж 6 дугаар сарын 04-ний зээлээр худалдах, худалдан авах гэрээг үндэслээд ийм дүнг гаргасан. Өөр баримтыг үндэслээд үлдэгдлийг гаргасан зүйл байхгүй. 17 дугаар хариултанд байгаа Г ХХК бэлэн мөнгөөр уурхайг худалдан авах боломжгүй. Автомашин төлбөр тооцооны хэрэгсэл биш.

Гэрээн дээр М, Н гэж бичсэн байгаа. Эдгээр хүмүүс юу ярьсныг мэдэхгүй. Санхүүгийн хувьд хохирол гэсэн ойлголт яригдахгүй юм....” гэв

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Нын өгсөн:

“...2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Э ХХК-ны хувьцаа эзэмшигч М.А-атай Гложеккс ХХК-г төлөөлж компаний эрх шилжүүлэх гэрээг 10,000,000 төгрөгөөр байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа тухайн үеийн Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч байсан М.А буюу А-ын ах нь энэ компанийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихаа ахынх нь юм байгаа юм гэж байсан. Тэгээд дүү М.А-аа манай ажил руу явуулж би дүүтэй нь танилцаж байсан. 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 194 тоот хилийн заагийг тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарсан байдаг ба энэ тогтоолоор М\/-011928, М\/-017430 дугаартай надад зарсан гэх лицензүүд хүчингүй болсон байсан. Энэ талаар мэдэлгүй Хас банкнаас 1 сая долларын зээл авсан. Энэ хоёр лицензийг ашиглаж баяжуулах үйлдвэр байгуулах зорилгоор зээл хөөцөлдсөн. Хас банкнаас 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулж зээлээ авсан байгаа. Хас банкнаас өмнө Хаан, Худалдаа хөгжил, Голомт банкинд зээл хүссэн боловч танайх лицензээ их өндөр үнэтэй худалдаж авсан байна банкны өгсөн мөнгийг лицензийнхээ төлбөрт төлөөд үйл ажиллагаа явуулах мөнгөгүй болох эрсдэлтэй байна гэж татгалзсан. Хас банк манайд нөхцөл тулгасан ба нөхцөл нь Э ХХК-ний захирал А-атай ирээдүйд олох ашгаасаа лицензийнхээ төлбөрийг төлж чаднаа гэж гэрээ байгуулж чадах юм бол зээл өгч болно гэсэн. Мөн банк та нарт мөнгө өгөхгүй банк шаардлагатай зүйлд чинь мөнгийг нийлүүлэгч талд гаргаж өгч байна гэж нөхцөл тавьсан. Энэ талаараа А-ад банкнаас тавьсан нөхцлийг танилцуулж өмнөх гэрээгээ хүчингүй болгоод дахин гэрээ байгуулах боломжтой юу гэхэд А-а ах Ааасаа асууж байгаад шийд хэлье гэсэн. Ингээд 3-уулаа сууж байгаад гэрээ 2012 оны 6 дугаар сарын 04-нд хийсэн гэрээгээ хүчингүй болгоод шинээр гэрээ хийхээр тохирсон. Ингээд өмнө хийсэн огноогоороо дахин гэрээний төлбөрийн нөхцлийг өөрчилж гэрээг А-а, Б.М бид гурав Г ХХК төлөөлж хийсэн энэ гэрээг Хас банкин дээр хийсэн. Ингээд зээл авах эрх нээгдэж зээл авсан юм.

Банкнаас зээл авхаасаа өмнө манай Г ХХК нь банкны зээлийн шаардлагыг хангахын тулд баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн урьдчилгаа болох 949,826 юанийг Хятад улсын Erlian Hot Mining Wei economic and trade компанид шилжүүлсэн.

Банкинд өгсөн төлөвлөгөөний дагуу Хятад улсын Erlian Hot Mining Wei economic and trade нэртэй компанид Хас банкнаас, 2012 оны 9 дүгээр сарын 13-нд баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл гэж 2,211,594 юанийг банкнаас хийснээр баяжуулах үйлдвэрийн тоног төхөрөмжийн төлбөр бүрэн төлөгдсөн. Ямар ч байсан Хас банк манай зээлсэн 1 сая долларыг манай гаргасан баримтанд тулгуурлаж тоног төхөөрөмж, уурхайн кемп цахилгаан шугам татах, усны өрөмдлөгө хийх гэх мэт ажилд зарцуулагдаад дууссан ба энэ ажиллуулах төсөлд нийт 2,253,303,578,44 төгрөгийг зарцуулсан. Ингээд 2012 онд ашиглах гээд байгаа М\/-016913 тоот лицензийн талбай нь ашиглах боломжгүй урт нэртэй хуулийн ЗГ-194 тоот тогтоолд хамрагдаад ашиглах боломжгүй болсон байсан ба энэ нь Цагаан тугалганы нөөцийн 95 хувийг агуулж байсан юм. Харин М\/-11928 тоот лицензийн талбай нь энэ хуулинд хамрагдаагүй ч гэсэн нөөцөөрөө маш бага 5 хувь орчим байсан. Энэ нь нөөцийн тайлангаараа батлагдана. Ингээд манай компани алдагдалд орж эхэлсэн. Хамгийн гол нь энэ лицензийн талбай урт нэртэй хуулийн үйлчлэх хүрээнд орсон байсныг А болон А-а нар мэдсээр байж надад хэлэлгүй зээл авхуулж надад маш их эрсдэл үүсгэсэн. Мэдсээр байж гэдэг нь ашигт малтмалын газар нь 2010 оноос эхэлж урт нэртэй хуульд хамрагдах газар нутгаа төлөвлөж байсан ба энэ төлөвлөгөөг А нь тухайн үед өөрөө гаргаж байсан.

Хас банкнаас 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулж зээлээ авсан байгаа Хас банкнаас өмнө Хаан, Худалдаа хөгжил, Голомт банкинд зээл хүссэн боловч танайх лицензээ их өндөр үнэтэй худалдаж авсан байна банкны өгсөн мөнгийг лицензийнхээ төлбөрт төлөөд үйл ажиллагаа явуулах мөнгөгүй болох эрсдэлтэй байна гэж татгалзсан...Энэ талаараа А-ад банкнаас тавьсан нөхцлийг танилцуулж өмнөх гэрээгээ хүчингүй болгоод дахин гэрээ байгуулах боломжтой юу гэхэд А-а ах Ааасаа асууж байгаад шийд хэлье гэсэн. Ингээд 3-уулаа сууж байгаад гэрээ 2012 оны 6 дугаар сарын 04-нд хийсэн гэрээгээ хүчингүй болгоод шинээр өмнө хийсэн огноогоороо дахин гэрээний төлбөрийн нөхцлийг өөрчилж гэрээг А-а, Б.М бид гурав хийсэн энэ Г ХХК нь уул уурхайн зөвлөх үйлчилгээ болон хаягдлын далангийн барилга байгууламжийн ажлын хөлсөөр зээлээ төлж байсан. Гэхдээ манай зээлийн төлөлт 2014 оны 12 дугаар сарын 17 болтол зээлээ төлж яваад 2015 оны 6 дугаар сарын 30 хүртэл 7 сар зээлээ төлж чадаагүй Монгол банкны муу зээлдэгчийн ангилалд орсон. Энэ зээлийн төлөлтөө төлөхийн тулд би бүхий л боломжоо ашигласан. Ах дуү нарын байр орон сууц болон компаний барьцаанд тавьж болох бүхнийг барьцаанд тавьж байсан. Мөн Хера Экьюпмент ХХК-наас барагцаагаар 380,000 доллараар лизингээр авсан экскаваторын төлбөрийг төлж чадалгүй иргэний шүүхэд ялагдаж төлбөр төлж байсан. Одоо 100 сая төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа.

Хятад улсын Erlian Hot Mining Wei economic and trade нэртэй компанид Хас Банкнаас, 2012 оны 9 дүгээр сарын 13-нд баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл гэж 2,211,594 юанийг банкнаас хийснээр баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж бол Хятад улсад ачигдахад бэлэн байгаа гэхдээ наашаа оруулж ирэх шаардлагагүй байгаа. Тээвэр болон НӨАТ, гаалийн татвар төлөх чадваргүй. Дээрхи асуудал үүсч байхад А, А-а хоёр хоёулаа байнга дарамталж үлдэгдэл мөнгөө өг гэдэг байсан. Тухайн үед би А ахтай уулзаад би энэ лицензийн талбай чинь эрх зүйн чадамжгүй болсон байна. Энд хамаг мөнгөө зарцуулсан энэ лицензээ буцаая гэж хэлсэн. Манайх банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байсан учраас Х... дугаартай модот гэх газрын лицензээ 100,000,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед АНG группийн удирдлага уг лицензийг эрх зүйн чадамжгүй урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон гэдгийг мэдэж авсан. Гэрээндээ ч энэ тухай тодорхой зааж оруулсан бөгөөд энэ хуулийн заалтаас үүсэх эрсдлийг АНG metals групп үүрнэ гэж авсан. Дараагаар 2015 оны 6 дугаар сарын 18-нд MV-011928 А дугаартай жижиг лицензээ уг компанид 10 сая төгрөгөөр зарсан. 110 сая төгрөгийг дансаар болон бэлнээр авсан эсэхээ сайн санахгүй байна нягтлангаасаа асууж мэдээд хэлье. 100 сая төгрөг бол зээлээ хаахад зарцуулагдсан. 10 сая төгрөг нь компаний үйл ажиллагаанд зарцуулагдсан. А-ад 2 ширхэг ланд 200 маркийн авто машин 200,000,000 сая төгрөгөнд тооцож өгсөн, бэлэн мөнгөөр 216,518,000 төгрөг нийт 415,518,000 төгрөг өгсөн байгаа. Гэтэл А-а нь Г ХХК-наас 300,000,000 төгрөг иргэний шүүхээр нэхэмжилж явж байгаад иргэний хэргээ одоогоор түдгэлзүүлсэн байгаа. Хуурамчаар 650,000 ам долларын авлагатай гэрээ хийсэн мэтээр гэрээ хийсэн байсан. Энэ хэргийн улмаас Г ХХК нь 2,263,303,578 төгрөгийн бодит хохирол учирчихаад байгаа учраас манай компаниас мөнгө өгөхгүйгээр харин эсрэгээрээ хохирлоо нэхэмжилнэ. Би энэ 2.253,303,578 төгрөгийг нотлох баримтаар гаргаж ирж чадна. Г ХХК нь Э ХХК-г 100 хувь худалдаж авсан компани. Г холдинг нь Г ХХК-н толгой компани юм. Г холдингийн 50 хувийг Л.Н миний бие, үлдсэн 50 хувийг Б.М эзэмшдэг. Тухайн үед Э ХХК-г худалдаж авах гэрээнд Г холдингийн хувьцаа эзэмшигч Л.Н, Б.М нар оролцож гэрээ хийсэн.

Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд А-а нь намайг дарамталдаг, доромжилсон, тэр битгий хэл хэвлэлээр гүтгэсэн, 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө А-а над дээр ирэхэд нь би тэр үед Алтай хотхонд найз Гансүхийнд байж байхад гадаа дуудаад Алтай хотхоны нэг цайны газар ороод Их Хурлын сонгууль болох гэж байна, чи нэр дэвших гэж байгаа юм байна өр ширтэй хүнийг Их Хурлын Сонгуульд нэр дэвшүүлдэггүйг мэдэж байгаа биз дээ тэгэхээр чи лицензний үлдэгдэл төлбөртөө Ривер Гарденд байдаг байраа өг, эсхүл бэлэн мөнгө өг гэж тулгасан, би тэр үед өөрт нь Хас банкнаас авсан 1 сая долларын зээлээ төлж чадахгүй өрөнд орсон байна, надад ямар ч бэлэн мөнгө байхгүйг мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн чинь тэрний оронд “Г” ХХК-ны өмчлөлд байгаа 700 сая төгрөгийн өртөг бүхий Зүүн Салааны Нумтын ам нэртэй газарт байдаг зуслангийн газар болон хотхоныг, дэд бүтцийн хамт авчих гэхэд ... Ривер Гардены байрыг чинь авна гээд заналхийлээд хэл амаар доромжилоод гарсан. Тэгээд гарангуутаа миний гар утас руу мессеж явуулаад луйварчин минь удахгүй чи шоронд сууна, мэдээллийн сайт сайн харж байгаарай гээд мессеж бичсэн. Удалгүй сошел мэдээллийн саятаар Н залилан хийжээ гээд бичигдээд эхэлсэн. Ингэж намайг дарамталж, доромжилж, гүтгэдэг байсан. Түүнээс хойш Сонгуулийн өмнөх нь Эрүүгийн цагдаагийн газар дээр намайг залилан хийсэн гээд Эрүүгийн хэрэг үүсгүүлсэн тэр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээс өмнө өөрийн унаж байсан 570 маркийн машинаа зараад бэлэн мөнгө болгож өгч байсан.

Би гэрээний үүргийн дагуу ямар нэгэн залилах мэхлэх сэдэл байгаагүй, гэрээний үүргээ биелүүлээд явж байсан, хэдийгээр бид нар Хас банкнаас 1 сая долларын зээл аваад компани дампуурсан, өр ширтэй байсан ч гэсэн гэрээний үүргээ биелүүлэхийг хичээж миний бие өөрийн унаж байсан, компаний өмчлөлд байсан 79-19 улсын дугаартай 570 маркийн  машинаа бэлэн мөнгө байхгүйн учир авчих гэсэн чинь машин авахгүй заавал мөнгө авна гэж хэлэхээр нь арга буюу 200 сая төгрөгийн машинаа 100 сая төгрөгөөр зараад мөнгийг нь өгч байсан. “Г” ХХК-ийг төлөөлж Л.Н, Б.М “Э” ХХК-ны хооронд хийсэн хоёр аж ахуй нэгжийн хооронд хийсэн өглөг авлагын асуудал байгаа юм... А-а нь Иргэний шүүхэд Г ХХК-ийг өгөөд, ингэхдээ А-а нь Шүүхийг хууран мэхлэж, хуурамч гэрээ үйлдсэн байдаг тэр гэрээн дээрээ Г ХХК-с 610 мянган доллар буюу 1.3 тэрбум төгрөгийн авлагтай гэсэн байдлаар шүүхэд хуурамч нэхэмжпэл үүсгэсэн байдаг. Хас банкнаас авсан зээлийг төслийг ашиглахтай холбоотой уурхайн тоног төхөөрөмж лизингээр худалдан авах, мөн БНХАУ-с цагаан тугалга баяжуулах цогц үйлдвэрийг худалдан авах, уурхайн усан хангамж болон цахилгаан хангамж дэд бүтэцийг байгуулах, уурхайн хотхон барих болон төслийн ажилчдын цалин нийгмийн даатгалын шимтгэл хангамжинд зарцуулсан, тухайн үеийн Хас банкнаас авсан зээлийг манай компани захиран зарцуулах эрхгүй байсан, бэлтгэн нийлүүлэгчдээс ирсэн нэхэмжлэлийн дагуу Хасбанк мэдэж гүйлгээ хийдэг байсан учраас 1 сая ам.долларын зээл бол цэвэр төслийг ашиглахтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулагдсан. Зээлийг Г ХХК-ний үндсэн үйл ажиллагааны орлогоос төлж барагдуулсан, томоохон их үүсвэр гэвэл Арива Монгол ХХК-наас орж ирсэн 1,1 сая ам.долларын зөвлөх үйлчилгээний гэрээ, мөн “Эй Эйч Жи Металс” групп ХХК-д үзүүлсэн 1 сая 182 мянга 800 ам.доллорын гэрээ болон бусад компаниудад үзүүлсэн зөвлөх үйлчилгээний гэрээнээс нөхөн төлсөн.

Г ХХК-ний эзэмшилд байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Эй Эйч Жи Металс” Группд 100 сая төгрөгөөр зарж борлуулсан яагаад 100 сая төгрөгөөр зарсан гэхээр урт нэртэй хуулийн үйлчлэлд ашигт малтмалын нөөцтэй хэсэг нь орчихсон байсан болохоор тухайн үед тийм ханшаар зарж борлуулсан. “Эй Эйч Жи Металс” Групп ашиглалтын тусгай зөвшөөрлийг 100 сая төгрөгөөр зараад, тухайн компанитай цааш нь ордыг ашиглахтай холбогдуулан зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Тэр гэрээг нь 1,182,800 ам.доллараар байгуулж байсан. Тухайн үед татвараа төлөөд, санхүүгийн тайлан блансаа гаргаж өгч байсан. Ривер гардены байрыг лицензийг худалдаж авахаас өмнө Г ХХК болон Номин Констракшн ХХК-ны хооронд байгуулсан гэрээгээр худалдаж авч байсан тухайн үед урьдчилгааг нь Г ХХК-ний орлогоор төлөөд үлдэгдлийг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс авах авлагандаа арматур аваад Номин Констракшинд төлснөөр төлбөр тооцоо дуусч байсан.

Би А-ыг залилан мэхэлсэн зүйл байхгүй энэ асуудал хоёр компаний хоорондын аж ахуй нэгжүүдийг өглөг, авлагыг асуудал гэж ойлгож байна, Иргэний шүүхээр шийдвэрлэгдэх асуудал гэж үзэж байна. Г ХХК-ны хувьд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, татварын байгууллага болон бэлтгэн нийлүүлэгч нарт өртэй, энэ лицензийг ашиглахтай холбоотойгоор төсөлд зарцуулах тоног төхөөрөмжийн өр төлбөр одоо ч хүртэл байна. Шүүхээс хэд хэдэн удаа Г ХХК-ны хөрөнгүүдийг битүүмжилж байсан...А-а гэдэг хүн нь Г ХХК-ыг хууран мэхлэж залилах замаар урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон MV-016913, 11928А лицензүүдийг 1.2 тэрбум төгрөгөөр бодож худалдсан. Г ХХК-аас тухайн хоёр лицензийн төлбөрөөс 415 сая 800 мянган төгрөгийг төлсөн. Гэтэл MV-016913, 11928А лицензүүдийн талбайн нөөц нь урт нэртэй хуулийн үйлчлэлд хамрагдсан байсан учраас олборлолт явуулж чадаагүй боловч олборлолт явуулахаар 3 тэрбум 229 сая 190 мянга 858 төгрөгийн зардал гаргаж хохирсон байдаг...Үүнд Г ХХК-аас дээрхи хоёр лицензийн талбайд үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүулэхтэй холбоотой 2 тэрбум 948 сая 700 мянга 362 төгрөгийн мөнгөн зардал гаргаж бодитоор 127 сая 392 мянга 051 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлтийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Ж.Бадамсүрэн нь Г ХХК-иар гарсан бодит зардлын дүнг 3 тэрбум 229 сая 190 төгрөг байхаар тооцоолж гарган бодит мөнгөн хохирлыг 407 сая 882 мянга 547 төгрөг байх тooцoor гаргасан байдаг. Г ХХК-н нягтлан бодогч О.Д-ын тооцоолсноор төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 3 тэрбум 229 сая 190 мямга 858 төгрөгийн зардал гаргаж 3 тэрбум 129 сая 190 мянга 858 төгрөгийг бодит мөнгөн хохирол учирсан гэж 2019 оны 014 дүгээр сарын 03-ны өдөр тооцоолсон байдаг. Энэ бүх шинжээчдийн дүгнэлт нь Г ХХК нь төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бодитоор асар их хэмжээний мөнгөн хохирол хүлээснийг нотлож байгаа юм. Энэ талаар надад гаргасан тооцоо бүхий баримт байгаа. Тэгэхээр Г ХХК хохирсон учраас А-а гэдэг хүнээс манай компаний хохирлыг барагдуулах талаар хуулийн дагуу хариуцлага тооцуулж өгөх хүсэлт гаргаж байна. Ер нь энэ хэрэг хоёр аж ахуй нэгжийн өглөг авлагын маргааны асуудал учраас эрүүгийн журмаар энэ хэргийг шийдвэрлэх үндэслэл байхгүй гэж үзэж байгаа.

Г ХХК-нд 3 тэрбум 129 сая 19С мянга 858 төгрөгийн хохирол эцсийн байдлаар бодит мөнгөн хохирол учирсан байна. Энэ үйлдлийн улмаас А-а гэдэг хүн ямар нэгэн хариуцлага хүлээлгүй харин ч Г ХХК-аас 415 сая 800 мянган төгрөгийн ашиг авсан. Г ХХК анх байгуулагдсан цагаасаа хойш Батхүүгийн М бид хоёр 50, 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан одоо ч хүртэл энэ хэвээрээ байгаа. М.А-аас дээрх хоёр лицензийг компаний хамт худалдаж авах гэрээ байгуулснаас хойш миний бие Г ХХК-ны үйл ажиллагаанд огт оролцоогүй Б.М удирдан явуулж байсан. Би өөрөө улс төрийн ажилтай байсан учраас Б.Мт Г ХХК-ны санхүү болон бусад бүх эрх мэдлийг шилжүүлж өгөөд явсан. Улмаар би 2016 оны улсын их хурлын сонгуульд нэр дэвшсэн бөгөөд энэ үед би Г ХХК-аас түр хугацаанд гарсан байдаг. Ингээд сонгуулийн ажил дууссаны дараа Г ХХК дээр ирээд албан ёсоор Г ХХК-ны үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Г ХХК-н ерөнхий захирал Б.М түүний доод талын албан тушаалд гүйцэтгэх захирал Г.Б, Г ХХК-ны охин компани болох Э ХХК-ны гүйцэтгэх захирал У.С нар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 29-35, 3-р хх-н 94-95, 175-176, 5-р хх-н 82-83/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.А-ын өгсөн:

“...Би анх 2009 оны намар байх манай талийгаач ах Аын хуурай дүү гээд явдаг байсан Л овогтой Н гэдэг хүнтэй танилцаж байсан. Тэгээд 2011 онд байх Нын Г ХХК-р өөрийн эзэмшлийн Э ХХК-ний эзэмшлийн Хэнтий аймаг Ц сумын нутаг дэвсгэрт байрлах ашиглалтай тусгай зөвшөөрөлтэй ордын техник эдийн засгийн үндэслэл нөөцийн тайлан гэх мэт ажлуудыг хийлгэж байсан юм. 2012 оны хавар Л.Н нь “би танай ордыг зарж борлуулж гадаад дотоод худалдан авагчийг олж өгье” гэхээр нь өөрийн компаниа Нтай 1.200.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн. Тухайн үед ярихдаа 2012 онд багтаан мөнгийг чинь цувуулж өгөөд дуусна гэсэн. Тэгээд Н надад 200.000.000 төгрөг, Тоёота Ланд 200 маркийн хар өнгийн автомашин 60.000 долларт бодож өгсөн. Надад өөр мөнгө төгрөг өгөөгүй өдий хүрсэн. Тэгээд удаагүй Наас мөнгөө нэхсэн чинь надад одоо мөнгө алга нөгөө Тусгай зөвшөөрлөө Хас банкинд нэг сая доллараар зээлийн барьцаанд тавихаар болчихлоо тэгээд чиний мөнгийг өгье гээд нэг гэрээн дээр гарын үсэг зуруулна гэж байснаа сүүлдээ хэрэггүй болчихсон гэж байсан. Тэгээд Наас мөнгө төгрөгөө нэхэж явсаар хамгийн сүүлд 2016 оны 4 дүгээр сард уулзахад “Чиний мөнгийг өгч чадахгүй байна авгай салаад хамаг юм аваад явчихсан” гэж хэлээд түүнээс хойш уулзаагүй байна. 2012 онд бас Тоёота Ланд 200 маркийн 83-99 УНӨ улсын дугаартай автомашиныг 70.000 доллараар бодож өгч байсан тэр автомашины гэрчилгээг шилжүүлээгүй байж байгаад 2015 онд 9 дүгээр сарын 30-ны өдөр надад өгсөн Г ХХК-н 1509/24-5 дугаартай Автотээврийн үндэсний төвд өгсөн бичгийг аваад очиход уг тээврийн хэрэгсэл нь Шүүхийн шийдвэрийн барьцаанд байгаа шилжүүлэх боломжгүй гэсэн. Тэгсэн чинь манай төрсөн дүү АриунБын эхнэр Наранчимэгийг унаад явж байхад 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр үл таних 2 залуу ирээд автомашинаа авъя Н явууллаа гээд булааж авахыг завдсан уг хэргийг ХУД Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа.

Н бид хоёр уг Э ХХК-г шилжүүлэхэд шаардлагатай гэрээнүүдийг хийсэн одоо санахгүй байна. Н нь Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв дотор 2 давхарт түүний өрөө нь байдаг байсан тэнд яриа гэрээгээ хийсэн юм. Хас банкинаас авсан зээлээ төлсөн гэсэн. Тэгээд Эй Эйч Жи Металлс групп гэдэг гадаад компанид 2015 оны 8 дугаар сард зарсан гэсэн. Түүнээс хойш БГД-н прокурор дээр өөрийн материалтай танилцахад уг компанид 100.000.000 төгрөгөөр зарсан гээд байгаа юм.

Би анх 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Нын ажлын байран дээр ашигт малтмалын 2 зөвшөөрөлтэй /011928А лиценз, 011730A лиценз/ өөрийн эзэмшлийн Э ХХК зараад өгье гэхээр нь өөрийн эзэмшлээс Нын эзэмшил рүү нэрийг нь шилжүүлж өгсөн. Н өөрөө энэ хоёр ашиглалтын лицензийн техник эдийн засгийн үндэслэл нөөцийн тайланг өөрийн эзэмшлийн Г компаниар хийлгэсэн. 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Н өөрийн Г холдинг гэсэн компани байгуулаад миний эзэмшиж байсан Эрдэнэ Линк ХХК-r уг хоёр компанийхаа хоёулангийнх нь охин компани болгосон байсан. Ингээд Н миний компанийг заралгүйгээр 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хас банкинд 011928A лицензийг 1 сая долларын барьцаанд тавьсан...Тухайн үед бол Н гарын үсэг зураад өгөөч гэж байсан. Ингээд явж байгаад 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хас банкнаас Ашигт малтмалын газар гэрээний нөхцөл хангагдсан гэж 011928 А тусгай зөвшөөрлийг барьцаалбараас чөлөөлснийг бүртгэж өгнө үү гэж албан бичиг явуулсан байсан. Ашигт малтмалын газраас Хас банкинд хариу ирээгүй байхад буюу 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай Эй Эйч Жи Металс групп ХХК-д чөлөөлөгдөх ёстой байсан 011928 А лицензийг 10,000,000 төгрөгөөр зарсан байсан. Энэ зарсан асуудлыг нь би 2018 онд л мэдсэн ба одоо уг лицензийг Хятадын хөрөнгө оруулалттай Зэт Кей Экспресс нэртэй компани 140,000,000 төгрөгөөр Эй Эйч Жи Металс групп ХХК-иас худалдаж авсан байна. Нөгөө лиценз болох 011730A дугаартай лицензийг Г ХХК нь Эй Эйч Жи Металс групп ХХК-д 2013 онд 100,000,000 төгрөгөөр зарсан байдаг. Одоогоор энэ лиценз Эй Эйч Жи Металс групп ХХК-ийн нэр дээр эзэмшилд нь байгаа. Энэ лицензийг зарахын өмнө уурхайн талбай дээр үйлдвэрийн барилга барьчихаад зарсан байсан.

Хас банкнаас зээлж авсан 1 сая долларын зээлийн хүрээнд санхүүжүүлсэн 702 сая 500 мянган төгрөгийн үнэтэй баяжуулах үйлдвэр яасан нь мэдэгдэхгүй байгаа. Уг баяжуулах үйлдвэрийн санхүүжилтийг Хас банк шууд худалдагч компани руу шилжүүлэх ёстой байсан ба энэ яасан нь мэдэгдэхгүй байгаа Г ХХК нь давхар даатгалтай байх ёстой байсан байна лээ. Энэ мөнгө 702,500,000 төгрөг нь хаачсан нь мэдэгдэхгүй байгаа. Ингээд базаж үзэхэд Н нь надад өгөх ёстой 1 тэрбум 300 сая төгрөг өгөх ёстой мөртлөө надад мөнгө өгөхгүй байгаа мөртлөө Энканто 2 хотхонд үнэтэй байр худалдаж авсан, Ривер гарден цогцолбор хотхоны 307-52 тоотод 241 метр КВ -т 622 сая 215 мянган төгрөгийн үнэлгээтэй байруудыг худалдаж авсан байгаа. Мөн Хас банкнаас 1 сая долларын зээлээ хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан байгаа. Ийм учраас Н нь намайг анхнаасаа залилж хохироосон гэж бодож байна. Н нь одоогийн байдлаар надад хоёр Ланд круйзер 200 маркийн авто машин өгсөн гэхдээ нэг машин нь барьцаанд байсан учраас тухайн үед нэр нь миний нэр рүү шилжүүлээгүй ба 2018 оны эхээр хоёр үл таних нөхөр манай дүүгийн эхнэр Наранчимэгийг барьж явах үед Н машин аваад ир гэсэн гээд машиныг нь булаахыг завдсан. Мөн бэлэн мөнгөөр увуулж цувуулж байгаад 215.800.000 төгрөг өгсөн. Энэ бүх юмыг 2012-2016 оны хооронд өгсөн.

Н нь гэрээ байгуулж миний компанийг цааш нь худалдаж өгнө гэж хэлээд урьдчилгаанд нь Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашинаас 2 ширхэг, мөн багахан хэмжээний мөнгө өгсөн. Л.Нын 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2016 оны 6 дугаар сар хүртэлх 4 жилийн хугацаанд эдгээр автомашиныг болон мөнгийг цувуулж өгсөн байдаг. Тухайн үед Н надад өгсөн 83-99 УНӨ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг өөрийнхөө компанийн албан бичгээр “Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст” хандаж манай төрсөн дүүгийн эхнэр Туул овогтой Наранчимэгт шилжүүлж өгнө үү гэж хүсэлт гаргасан нь баримттай байдаг. Ийм учиртайг Н өөрөө мэдсээр байж үл таних хоёр залууг хөлслүүлж явуулан, уг автомашиныг дүү Т.Н-ийг айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдсан байна. Миний зүгээс Н нь уг хоёр залууг ямар шалтгааны улмаас хөлсөлж 83-99 УНӨ улсын дугаартай автомашиныг дээрэмдэж авахыг завдсан...Нын энэ үйлдлээс харахад бүр эхнээсээ намайг залилан мэхлэх санаа бодолтой байсныг нь ойлгож байна. Уг асуудалтай холбоотой дараагийн шинээр илэрсэн нөхцөл байдал нь “Эй Эйч Жи металс групп”-т миний “Э” ХХК-ний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг маш хямдхан буюу 100.000.000 төгрөгөөр зарсан байдаг. Н нь надад 10 дахин их мөнгөний өртэй байж банкны хүүнд уг тусгай зөвшөөрлийг 10 дахин бага мөнгөөр худалдсан гэж тайлбарладаг юм. Тухайн үед тэр группт 100.000.000 төгрөгөөр худалдах байсан бол тусгай зөвшөөрлийг маань буцаагаад надад өгчихөж болох байсан. Уг тусгай зөвшөөрлийг 100.000.000 төгрөгөөр төгрөгөөр зарсан гэх гэрээ нь хуулийн заалтын дагуу харьяалсан төрийн байгууллага болох ашигт малтмал газрын тосны газарт хувь нь хадгалагдах ёстой байдаг бөгөөд тэр шилжүүлсэн гэх гэрээ нь байхгүй байна...Н нь тусгай зөвшөөрлийг хоёр хуваасан байдаг юм. Нэг бичгийн газрыг хоёр хуваасан байгаа нь хуульд нийцсэн эсэх, техник эдийн засгийн үндэслэл дахин хийсэн эсэх, нөөцөд бүртгүүлсэн эсэх, хэрэв ийм ажлуудыг хийсэн бол хуульд нийцэж байгааг нь шалгуулмаар байна.

Уг тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэх баримт нь одоо байх газар нь Татварын Ерөнхий газарт байж магадгүй юм. Хэрэв 100,000,000 төгрөгийн гэрээ нь байгаа бол би Ныг татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл гэх үзэж байна. Учир нь гэвэл “Эй ЭЙЧ ЖИ” металс групп нь Хятад улсын хөрөнгө оруулалттай бөгөөд Наас худалдаж авсан хоёр хуваагдсан тусгай зөвшөөрлийн нэг ашиглалтын тусгай зөвшөөрлийг Хятадын хөрөнгө оруулалттай компанид 140,000,000 төгрөгөөр шилжүүлж дууссан байна. Ийм илэрхий бага үнээр шилжүүлсэн нь Н улсад төлөх 30 хувийн татвар төлөхөөс зайлсхийж "ЭЙ ЭЙЧ ЖИ” металс групп-г хууль бус үйлдэлдээ ашиглаж мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэж байна. Мөн Н нь уг “Эрдэнэ Линк” ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2012 оны 9 дүгээр сард Хас банканд 1,000,000 долларын барьцаанд тавьсан байдаг юм. Н ашиглалтын тусгай зөвшөөрлийг Хас банканд 1,000,000 доллараар тавьсан ба уг зээлийи эргэн төлөлт яаж хийгдсэн байна, мөн надад Н тухайн үед хэлэхдээ би ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг 1,500,000 доллараар зарсан, ашигтай зарсан учраас би чиний өрийг нэн даруй барагдуулна гэж хэлээд алга болсон юм. Эндээс харахад Н Хас банканд тавьсан ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Эй Эйч Жи металс группт шилжүүлэн өгсөн мөн яаж гэрээ контрактын үндсэн дээр ямар ажил хийгээд, ямар орлогоор, ямар данснаас банкны хүүгийн хамт өрөө яаж барагдуулсан талаар нарийн шалгуулмаар байна. Дараагийн шинээр илэрсэн нөхцөл байдал нь 1,000,000 долларын зээлээсээ 690,000,000 төгрөгөөр Хятадаас баяжуулах үйлдвэр авсан гээд 4 жилийн хугацаа өнгөрч байна, Н надад хэлэхдээ баяжуулах үйлдвэрийг авахаар мөнгийг шилжүүлсэн Эрээн хотод байгаад байна гэж 1 жил хагасын өмнө яриад явж байсан, одоо болтол уг баяжуулалтын үйлдвэр орж ирсэн эсэхийг би мэдээгүй байна, мөн авсан эсэх, тийм үйлдвэр байгаа эсэхийг мэдэхгүй байна.

Би 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Н гэх хүнтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй хэрвээ гэрээ байх юм бол тэр гэрээ нь хуурамчаар миний гарын үсгийг скайнардаж хийсэн гэрээ байж таарна. Яагаад гэхээр 8 дугаар сарын сүүлээр миний гар утас руу залгаад Ханс банкнаас зээл авахын тулд чиний гарын үсэг хэрэгтэй байна Хас банкин дээр бид нар цаг товлочих юм бол чи хүрээд ирээч зээл бүтэх юм бол чиний мөнгийг өгнө гэж хэлэхээр нь би ямар гэрээ, юун дээр гарын үсэг зурах ёстойгоо мэдэхгүй Н ямар гэрээн дээр гарын үсэг зуруулахаар дуудаж байгааг хэлээгүй тул би Хас банкин дээр нь очоогүй. Түүний дараа Н зээлээ авсны дараа би болгосон шүү гэж хэлэхээр нь чи тэгээд миний мөнгийг өгөхгүй юм уу гэж асуухад өгнөө өгнө гэж хэлдэг байсан. Нын хувийн нотариатч гээд Х.Ц гэх эмэгтэйг ажлын байран дээр нь дуудахаар хүрч ирээд гэрээг баталгаажуулдаг байсан тухайн нотариатчийг Баянгол дүүргийн нотариатч юм байна гэж би боддог байсан...Би М, Н нартай 2012 онд байгуулсан Зээлээр худалдаж, худалдан авах гэрээ байгуулж байхад тухайн үед доллар 1.240.000 төгрөгтэй тэнцэж байсан. Тэгээд он дуусахад 6 сар дутуу үлдсэн учир 1 сая доллароор гэж гэрээгээ ярьж байгаад, он дуусахаас өмнө бүх зээлээ 2012 ондоо төлчихнө гэсэн учир төгрөгөөр хийхээр гэрээгээ байгуулсан. Тэгсэн чинь 2015 он гарахад доллар 1,760 төгрөг болохоор нь Н, М хоёрыг уулзая гээд дуудсан чинь М ирээд Н ирж уулзаагүй. Тэгээд Мтай уулзаад бид нарын гэрээ байгуулснаас хойш доллар өсөөд 560 сая төгрөг алдагдалд би орчихлоо, эрсдлээ би өөрөөрөө хариуцая та нар надад өгөх ёстой 1 тэрбум 200 мянган төгрөгөөс өгсөн мөнгөө хасаад яг өнөөдрийн Монгол банкны долларын ханшинд хуваагаад төлбөрийн үлдэгдлийг доллараар хийчих гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд Мтай ЧД-ийн дүүргийн 5-р хорооны 4 дүгээр байрны 1 тоотын оффист Нэмэлт гэрээний эх хувийг бэлдээд өөрийн гарын үсгээ зураад Наар гарын үсгийг нь зуруулчихаад надад хэлчихээрэй гээд Мт Нэмэлт гэрээгээ өгөөд явуулсан. Түүнээс хойш сураггүй байж байгаад 14 хоногийн дараа нөгөө гэрээ чинь юу болсон бэ бэлэн болсон бол би очиж авъя гээд Мтай утсаар яриад Монголын үйлдвэрчний Соёлын төв ордны 2 давхарт байрлах Г ХХК-н захирлын өрөөнд орсон чинь нэг нарийн бичиг гээд эмэгтэй болон М нар байхаар нь Нэмэлт гэрээний эх хувийг Маас авахад Н гэрээн дээр сая гарын үсэг зураад гараад явсан гээд өөрийнхөө гарын үсгийг зураад гэрээг надад өгөхөөр нь ширээн дээр нь байсан Г ХХК-ны тамгыг гэрээн дээр нь дарж баталгаажуулж авсан. Маас надад Нэмэлт гэрээг өгөхөд тамга дарагдаагүй байсан. Тэгээд би ширээн дээр нь байсан тамгыг аваад юмыг яаж мэдэх вэ баталгаажуулъя гээд би өөрөө Нэмэлт гэрээн дээр тамга дарсан.

2016 оны 4 дүгээр сард миний бие Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Л.Нт холбогдуулж гомдол гаргасан. Тэгсэн тэр гомдлыг хэрэгсэхгүй болгоод хаачихаар нь би шат шатны прокурор болон Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын хэлтэст гомдол гаргаад явж байхдаа аргаа ядаад Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлийн дагуу гомдол гаргасан. Тэгтэл Л.Н би хариуцагч нь Хан-Уул дүүрэгт түр оршин сууж байгаа юм гээд өөрийнхөө хариуцагчийн хаягаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд харъяаллаар шилжээд тэнд ойролцоогоор 1 орчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Тэр үед Л.Н өмгөөлөгч М-гаар 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр миний шүүхэд нотлох баримтаар өгсөн Нэмэлт гэрээний эх хувийг хууль бусаар олж аваад Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст Хэрэг бүртгэлийн хэрэг нээлгэсэн. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 29-ний Хан-Уул дүүргийн прокурорын тогтоолоор шүүхээс нотлох баримтыг хууль бусаар авсан байгаа тул энэ нэмэлт гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ үйлдэлд нь хуульчдын холбооны шинжээч нь өмгөөлөгч М-г холбогдох хуулийн 2 заалт, Дүрмийн 1 заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна гэж Хуульчдын холбооноос надад дүгнэлт ирсэн.

Одоо надад 884,482,000 төгрөгийн хохирол учраад байгаа. Надад Н Ланд-200 маркийн автомашиныг өгсөн гэх боловч одоо болтол миний нэр дээр шилжээгүй байгаа юм. Энэ Ланд-200 маркийн автомашиныг 100,000,000 төгрөгөнд тооцож өгсөн боловч гэрчилгээ нь миний нэр дээр шилжээгүй байгаа, харин Ланд-200 маркийн автомашины гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих юм бол 100,000,000 төгрөгөнд бодож хохиролдоо авахад татгалзах зүйл байхгүй. Хэрэв машинаа надад өгөх юм бол хохирол 784,482,000 төгрөгийн хохирол үлдээд байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 124-125, 160-163, 177-179, 2-р хх-н 7-8, 3-р хх-н 144-145, 5-р хх-н 192/,

 

Мөрдөн байцаалтад гэрч В.Мын өгсөн:

“...2012 онд Эй Эйч Жи Металс групп ХХК, Г ХХК, Гложикс ХХК-наас Хэнтий аймгийн ц сумын төвөөс 800 метр зайтай газарт байрлах 2 лицензийн талбайг нийт 1,500,000 доллараар бодож авсан. Энэ 1,500,000 долларт хайгуул, судалгаа, хууль ёсны болгох, зөвлөх үйлчилгээ, техник эдийн засгийн тооцоо гаргах зардал зэргийг шингээсэн. Дээрхи ажиллагаа Г ХХК нь гүйцэтгэх үүрэг хариуцлагыг өөртөө авсан. Гээс авсан 2 лицензийн талбайн нэг нь буюу том талбай нь урт нэртэй хуулийн үйлчлэлд хамрагдсан байсан ба дээрхи хүндрэлүүдийг Г ХХК нь зохицуулах ёстой байсан. Уг газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан ба Байгаль орчны яам, Ашигт малтмалын газраас маш их хүн олон дахин уг газарт нь очиж хяналт шалгалт хийж байгаад 2014 онд одоо үйл ажиллагаа явуулж болно гэж мэдэгдсэн. Үүний дагуу манайх уг том талбай бүхий хэсгийн урт нэртэй хуульд хамрагдах хэсгийн улсад буцаан өгч хуулийн хамралд хамаарахгүй хэсэгт нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүний үндсэн дээр улсад 2014 оноос лицензийн төлбөрөө төлөөд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2014 онд баяжуулах үйлдвэрээ байгуулж эхэлсэн боловч олборлох үйл ажиллагаа эхлээгүй. Орон нутгийн иргэдийн зүгээс ус ашиглуулахыг татгалзаж эсэргүүцэж эхэлсэн. Ингээд манай зүгээс тес туршилтын үйл ажиллагаа хийж байгаад 2016 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоо манайх дахин ус ашигладаггүй шинэ технологи нэвтрүүлж байгаа. Жижиг талбай бүхий лицензийн талбайг Зет Ке гэдэг нэртэй Монгол компанид зарсан.

Манай компаний хөрөнгө оруулагч нар болон Г ХХК-тай энэ лицензийн талбайг худалдан авах ажиллагааг хийсэн. Худалдаж авсны дараагаар би судалж байгаад урт нэртэй хууль байдаг гэдгийг мэдэж худалдаж авсан лицензийн талбай маань урт нэртэй хуулийн хамрах хүрээнд хамрагдсан байсныг мэдэж асуудал болгосон. Ингээд Г болон Америкууддаа хэлсэн. Г ХХК-наас М гэх хүн ирээд 1,500,000 доллартаа бүх асуудлыг шийдэж өгнө тайван байж бай гэж байсан. Тухайн үед Г ХХК нь маш нэр хүндтэй 90 орчим ажилтантай уул уурхайн цогц үйлчилгээ хийдэг компани байсан учраас бид итгэж байсан. Манай компани энэ зурган дээрх усан сангийн хамгаалалтын хэсэгт хамрагдсан талбайг улсад эргүүлэн өгсөн. Г ХХК-д 1,500,000 долларыг бөөнөөр нь өгөөгүй. Сар сард нь графикаар Хас банкинд 52,000 орчим долларыг төлж байсан.

Манай компани 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э ХХК-ны төлөөлж ТУЗ-ын гишүүн Ерөнхий захирал Б.М, манай компанийг төлөөлж миний бие оролцон Хэнтий аймгийн Ц сумын “Модот” гэдэг газар орших нийт 1369.22 га талбай бүхий Уурхайн талбайд ашигт малтмал ашиглах эрхийн МУ-016913 тоот тусгай зөвшөөрөл Уурхай худалдах худалдан авах, Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ байгуулан хоёр тал харилцан тохиролцож Худалдан авагч нь Уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт худалдан авсны төлөө Худалдагчид 1.400.000 ам.долларын үнэ төлөхөөр тохиролцсон. Шилжүүлэгч нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгмөгц шилжүүлэн авагч тал нь талуудын тохиролцсон шилжүүлэн авагчийн банкинд 200.000 ам.доллар шилжүүлнэ. Худалдан авагч нь шилжүүлэгчийн Хас банктай байгуулсан 1.000.000 ам.долларын гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр үүрэг хүлээхээр тохиролцсоны дагуу Хас банкны Уул уурхайн банкнаас гаргах төлбөрийн хуваарийг хүлээн зөвшөөрч, хүүний хамт төлнө. Худалдан авагч нь төлбөрийн үлдэгдэл болох 200,000 ам.долларыг эхний төлбөр шилжснээс 60 хоногийн дараа шилжүүлэгчийн дансанд шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Түүний дагуу гэрээний үүргийн биелэлтээ хангаж графикийн дагуу төлбөрийг 2013 оны 9 дүгээр сарын 17-ноос 2015 оны 8 дугаар сарын 17-ны хооронд хүүгийн хамт нийт 1.154.531.37 ам.доллар Хас банк Уул уурхайн банкинд болон Худалдаа Хөгжлийн банкны Эскроу дансаар Г ХХК-нд 349.994.23 ам долларыг төлж дуусгасан. Эхлээд 2 ширхэг лиценз худалдан авсан ба урт нэртэй хуулийн үйлчлэлд 1 лиценз нь хамрагдсан учраас түүнийг 5 жил ашиглах боломжгүй болсон учир Г ХХК хуулийн үйлчлэлд хамаарсан уурхайн талбайг хасуулж 2 лиценз болгож өгсөн. Тэгээд бид 1 лицензэд хамаарах талбай нь ашиглахад хол, хүндрэлтэй байсан тул улсад буцааж өгсөн Уурхай худалдах худалдан авах, Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ байгуулсан ба 500 мянга орчим ам,долларыг гэрээний дагуу төлсөн. Гэвч урт нэртэй хуулийн үйлчлэлээс хамааран Уурхайг манай компани ашиглах боломжгүй болсон тул Г ХХК-д хандаж “та нар бидэнд хууль бус лиценз” зарсан байна та нарыг хуулийн байгууллагад өгнө гэж хэлсний дагуу Г ХХК-ны захирал Б.М “бид асуудлыг шийдвэрлэж өгнө гагцхүү зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах” шаардлагатай гэсэн санал тавьсныг бид хүлээн зөвшөөрч түүнийг байгуулсан. Компаний ил тод байдлын тайланд сар улирлаар нь тусгаж тайланг мэдүүлж байсан. Одоо танай компани Г ХХК-тай ямар нэгэн мөнгө төгрөгийн өглөг авлагын асуудал байхгүй. Манай компани Г ХХК-наас худалдан авсан Ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2 жилийн өмнө ”3эт Кэй Эй Экспресс” ХХК-д 140.000 орчим сая төгрөгөөр зарж борлуулсан. 2 ширхэг лицензийн талбай нь ашиглалтанд байгаа үйл ажиллагаа явуулж байгаа, тодорхой хэмжээний ашиг олсон...” гэх мэдүүлэг /2-р хх-н 13-14, 3-р хх-н 126-127/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Э-гийн өгсөн:

“...2012 онд нэг удаа Баруун дөрвөн замын хажуу талын Үйлдвэрчний Соёлын төвийн ордны 3 давхарт А- гэх миний танил залуу намайг дуудаад манай компани дээр хүрээд ирээч гэрээ байгуулж баталгаажуулах гэсэн юм боломж байна уу гэж асуухаар нь тухайн өдөр миний ажил тарж байсан болохоор зөвшөөрөөд уг газарт нь очиход гэрээ байгуулна гэсэн 3-4 хүн байсан. Тухайн үед Компаний эрх шилжүүлэх гэрээ, компаний хувьцаа худалдах гэрээ зэргийг баталсан. “Эийн” захирал А-а нь 10,000,000 төгрөгийн хувьцаа худалдах гэрээ хийх гээд байхаар нь та нарын яриад байгаа хэлцэл чинь өөр хэлцэл байна, дүр үзүүлсэн хэлцэл болчих гээд байна би батлахгүй гэж хэлсэн чинь А-а тэгвэл би өөр нотариатч авчираад батлуулна гэж хэлэхээр нь тэгвэл тэг гэж хэлээд гараад явах гэсэн чинь миний араас Н, А- хоёр гарч ирээд анх байгуулсан дүрмийн сангийнхаа хэмжээгээр эхний ээлжинд эрх шилжүүлэх гэрээгээ улсын бүртгэлт бүртгүүлэх хэрэгтэй байгаа юм, энэ гэрээг нь та батлаад өгөөч гэж гуйхаар нь би гэрээг нь баталж өгөөд эцсийн дүндээ Улсын бүртгэлд бүртгэсэн гэрээ чинь хүчинтэй байдаг юм шүү гэдгийг хэлээд баталж өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 19-20/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Э-ын өгсөн:

“...Би Ц сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагч хийдэг. Би 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс өдий хүртэл тасралтгүй ажиллаж байна. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа хийхээр тусгай зөвшөөрөл олгогдсон нийт 38 тусгай зөвшөөрөл байдаг. Аж ахуйн нэгж байгууллага надад хамаагүй байдаг. Надад тусгай зөвшөөрөл олгогдсон тоо нь чухал. 2012 онд улсын байцаагчаар П овогтой Б гэдэг хүн ажиллаж байсан. Судалгаанаас харахад Ц сумын “Модот” гэх газарт байрлах Цагаан тугалганы технологийн орд”–ын эзэмшигч нь Ц  сумын төвд байрлах “АНG” металс групп ХХК юм байна. Энэ нэрээрээ 2012 онд байсан Цагаан тугалганы технологийн орд гэдэг нь ордны нэг төрөл. Энэ орд хүний үйл ажиллагаанаас үүссэн технологийн хог хаягдлаас ахиж боловсруулалт хийдэг. 2012 онд үйл ажиллагаа явуулж байгаагүй байх. Архивын ажиллагаанаас асууж үзвэл болох байх. Би “Э” ХХК болон “Г” ХХК-ний захирал болон уг компанийг би мэдэхгүй. Цагаан тугалганы технологи ордны уурхайн Э ХХК захирал болон Г ХХК-ний захирал нар нь эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /5-р хх-н 41-42/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Зын өгсөн:

“...Би 2016 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Ц сумын Засаг даргаар ажиллаж байна. Миний өмнө Л овогтой Б гэх хүн 2012 оноос 2016 он хүртэл хийж байсан. Э болон Г ХХК-ниудыг аль алийг нь мэдэхгүй. Энэ хоёр компани Ц суманд үйл ажиллагаа явуулж байсан талаар мэдэхгүй байна. 011730А гэсэн зөвшөөрөл одоогоор надад байдаг бүртгэлд байхгүй байна. 011928А гэсэн зөвшөөрөл нь одоогийн “ЗКА” зет кей компани тусгай зөвшөөрөл юм байна. Урьд өмнө нь Засаг дарга нарын байх үеийн асуудал болохоор би сайн мэдэхгүй байна. Ямар нэгэн бичиг баримт явуулсан архивт үлдсэн байх ёстой...” гэх мэдүүлэг /5-р хх-н 43-44/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Бы өгсөн:

“...Би 1997 оноос 2015 он хүртэл Байгаль орчины байцаагчаар ажиллаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд Э ХХК гэж байсан. Гэхдээ 2 тусгай зөвшөөрөлтэй байсан. Ер нь намайг ажиллаж байх хугацаанд Э ХХК нь ашиглалт болон хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй. Харин тус компани тусгай зөвшөөрөлтэй АНG металс компани нь нэг жил үйл ажиллагаа явуулж /хайгуулын/ байсан. Э ХХК-ний захирал А-а гэх хүн одоогийн АНG компанид зарсан. Э ХХК-ний зөвшөөрлийг AHG компани худалдаж авсан. Уг талбай 1949-1950 оны үед Орос иргэд ашиглаж байсан хаягдлын шороо юм. Уг хаягдал шороог ахин ашиглах зориулалттай эзэмшдэг байсан. Бидний оролцоогүйгээр зөвшөөрлөө зардаг болохоор АНG компани авсан байх...” гэх  мэдүүлэг /5-р хх-н 45/,

 

 Мөрдөн байцаалтад гэрч Б.Мын өгсөн:

“...2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн. Энэ анхнаасаа “Э” ХХК-нийг авахыг хүсээгүй, “Э” ХХК-ний нэр дээр байсан уул уурхайн лиценз дээр байгаа газар дээр техник эдийн засгийн үндэслэлийг нь хийж байсан гэж сонссон юм. Би тухайн үед “Г” ХХК-ний захирал байгаагүй, хувьцаа эзэмшигч байсан болохоор “Г” ХХК-ний дотоод үйл ажиллагаанд тэр болгон оролцдоггүй байсан. Миний санаж байгаагаар Н нь “Э” ХХК-нийг худалдаж авахдаа 10.000.000 төгрөгөөр худалдаж аваад компаний эрхийг нь Н өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан байсан.

Гэвч “Э” ХХК-ний нэр дээр байсан компаний эд хөрөнгийг бүхэлд нь худалдаж авахад 400.000.000 төгрөг хангалттай гэж би үзэж байсан. Тэгсэн тухайн үед Н нь надад хэлэхдээ А ахаас хурдан шилжүүлж авах хэрэгтэй байна гэж ярьж байсан. Тэгээд намайг /хаана дуудаж гэрээ хийснийг санахгүй байна/ Н дуудаад гарын үсэг зурчих гэхээр нь зурчихсан юм. Тэгсэн сүүлд нь энэ нь “Э” ХХК-ийг зээлээр худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зуруулсан байсан.

Миний хувьд “Э” ХХК-н нэр дээр байсан Хэнтий аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт байдаг цагаан тугалгын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлийг бусдад зарж борлуулж өөртөө ямар нэгэн байдлаар ашиг хонжоо олсон зүйл байхгүй, мөн энэхүү “Э” ХХК-ний нэр дээр цагаан тугалгын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй лиценз байсныг мэдээгүй байсан юм.

Н надад хэлэхдээ энэ “Э" ХХК-ийг 10.000.000 төгрөгөөр худалдаж авч байгаа гэж тайлбарлаж хэлж байсан, тэгэхээр нь би тухайн үед гэрээн дээр гарын үсэг зурах үедээ уншиж танилцахад “компаний хувьцааг зээлээр худалдах, худалдан авах” гэсэн утга бүхий гэрээн дээр гарын үсэг зурсан юм. Түүнээс биш уг “Э” ХХК-н дээр Хэнтий аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт байсан цагаан тугалгын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газар огт мэдээгүй юм. Сүүлд нь хохирогч нь гэх А-а гэх хүн маргаан үүсгэх үед нь мэдсэн. Би хохирогч А-ад нэг ч мөнгө бэлнээр болон дансаар өгч байгаагүй.

”Г” ХХК-ний хувьцаа эзэмшигч нь Э ХХК юм. “Э” ХХК нь Г” ХХК-ний охин компани байгаа юм. Би “Эй Эйч Жи” ХХК-тай байгуулсан Уурхай, худалдах худалдан авах, Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг хийгээгүй. Гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би “Эй Эйч Жи” ХХК-тай гэрээ хийгээгүй учраас би мэдэхгүй байна, мөнгө төгрөгийг нь аваагүй. Хас банкнаас “Г" ХХК-нь бизнесийн 1.000.000 ам долларын зээл авсан. Н өөрийн үл хөдлөх хөрөнгүүд болон манай Н бид хоёрын найз нөхдийн байр, автомашин, Г” ХХК-ний хөрөнгө болох автомашинууд зарим хүмүүсийн газар зэргийг барьцаанд тавьж зээл авсан юм. Энэ зээлэнд “Э” ХХК-ний эд хөрөнгө болох хувьцаа болон лицензийг барьцаанд тавиагүй, харин Хас банк урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон лицензийг биет эх хувиар нь авчирч өгч Хас банкны сейфинд цоожлуулж хадгалуул гэж хэлснийг ойлгоогүй юм. Энэ бизнесийн 1.000.000 ам долларын зээлийг “Г” ХХК-ний үйл ажиллагаанд зарцуулсан санагдаж байна өөр юунд зарцуулсныг санахгүй байна. Л.Нын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ “Хас банкнаас авсан 1.000.000 ам долларыг Хэнтий аймгийн Ц суманд байрлах орд газрыг ашиглах төсөлд хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан гэж” мэдүүлсэн талаар мэдэхгүй байна, яагаад гэхээр хувьцаа эзэмшигч байснаас биш эд хөрөнгийг захиран зарцуулах, мөнгө төгрөгийг шилжүүлэх, захиран зарцуулах эрх байгаагүй. Ганцхан үүнийг зөвхөн Н л бүх санхүү тооцоог хийж мөнгө төгрөгийг шилжүүлэх захиран зарцуулах эрх эдэлж байсан. 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу хийгдэх төлбөрийг А-а нэхэж байгаагүй...” гэх мэдүүлэг /5-р хх-н 195-196/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн ... тоот:

                 1. Шинжилгээнд ирүүлсэн “2012 оны 6 сарын 04 өдөр” гэсэн огноотой Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, “2015 оны 01 сарын 25-ны өдөр” гэсэн огноотой Нэмэлт гэрээ нь шинжилгээнд тэнцэнэ.

                 2. Шинжилгээнд ирүүлсэн дээрх гэрээнүүд дэх шинжилж буй гарын үсэг, тэмдэгний дардсууд нь жинхэнэ буюу бичигч хэрэгслээр зурсан гарын үсгүүд, бараар дарагдсан дардсууд байна.

                 3.Зээлээр худалдах, худалдан авах гэрээн дэх тэмдэгний дардас нь шинжилж буй гарын үсгүүд зурагдсаны дараа дарагдсан байна.

                 Харин Нэмэлт гэрээн дэх тэмдэгний дардас нь шинжилж буй гарын үсгүүд зурагдсаны дараа, эсвэл өмнө дарагдсан эсэхийг криминалистикийн шинжилгээгээр тогтоох боломжгүй.

                 4. Шинжилгээнд ирүүлсэн дээрх гэрээнүүд дэх шинжилж буй тэмдэгний дардсууд нь хоорондоо тохирч байна.

                 5. Шинжилгээнд ирүүлсэн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон Нэмэлт гэрээний “/М.А-а/” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн М.А-ын гэх гарын үсгийн туршилтын загваруудтай гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

                 Шинжилгээнд ирүүлсэн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний “/Л.Н/” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Л.Нын гэх гарын үсгийн туршилтын загваруудтай гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

                  Харин шинжилгээнд ирүүлсэн Нэмэлт гэрээний “/Л.Н/” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Л.Нын гэх гарын үсгийн туршилтын загваруудтай гарын үсгийн ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна гэх дүгнэлт /3-р хх-н 154-156/,

 

          “Тэд-Аудит” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/18/18 тоот дүгнэлт /4-р хх-н 49-60/,

              

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 66 тоот дүгнэлт /4-р хх-н 20-22/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Эдийн засгийн шинжээчийн 011 тоот: М.А-ад...тооцооллын хүрээнд 784,482,000.00 төгрөгийг өгөөгүй байна. Энэ нь А-ын хувьд хохирол болж байна гэх дүгнэлт /4-р хх-н 134-160/,

 

            - Барьцаат зээлийн гэрээ /1-р хх-н 25-33/,

            - Э ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-н 1-р хх-н 43/,   

            - Э Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /1-р хх-н 44-45/,

            - Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-н 46-47/,

            - Зээлээр худалдах, худалдан авах гэрээний нэмэлт хэлцэл /1-р хх-н 50/,

            -Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу М.А-ад лицензийн төлбөрт бэлэн болон эд хөрөнгөөр төлсөн дүн /1-р хх-н 54/,

            - Ашигт малтмалын кадастрын тойм зураг /1-р хх-н 55-56/,

            - Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал /1-р хх-н 92/,

            - Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4641 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол /1-р хх-н 94-95/,

            - Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 121 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол /1-р хх-н 108/,

            - Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 5/157 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтол /1-р хх-н 111-112/,

            - 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээ /4-р хх-н 34-35/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /5-р хх-н 77/   зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Н нь 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг өөрийн эзэмшилд авах зорилгоор хуулийн этгээд хоорондын гэрээгээр халхавч хийн, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордон дотор М.А-ын “Э” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт байрлах 011928А, 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг 1.200.000.000 төгрөгөөр буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах ёстой байсан боловч төлөлгүй эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад 1.200.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.А-ын “...2012 оны хавар Л.Н нь “би танай ордыг зарж борлуулж гадаад дотоод худалдан авагчийг олж өгье” гэхээр нь өөрийн компаниа Нтай 1.200.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн. Тухайн үед ярихдаа 2012 онд багтаан мөнгийг чинь цувуулж өгөөд дуусна гэсэн. Тэгээд Н надад 200.000.000 төгрөг, Тоёота Ланд 200 маркийн хар өнгийн автомашин 60.000 долларт бодож өгсөн. Надад өөр мөнгө төгрөг өгөөгүй.

...Би анх 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Нын ажлын байран дээр ашигт малтмалын 2 зөвшөөрөлтэй /011928А лиценз, 011730A лиценз/ өөрийн эзэмшлийн Э ХХК зараад өгье гэхээр нь өөрийн эзэмшлээс Нын эзэмшил рүү нэрийг нь шилжүүлж өгсөн. ...2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Н өөрийн Г холдинг гэсэн компани байгуулаад миний эзэмшиж байсан Эрдэнэ Линк ХХК-r уг хоёр компанийхаа хоёулангийнх нь охин компани болгосон байсан. Ингээд Н миний компанийг заралгүйгээр 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хас банкинд 011928A лицензийг 1 сая долларын барьцаанд тавьсан. Ашигт малтмалын газраас Хас банкинд хариу ирээгүй байхад буюу 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай Эй Эйч Жи Металс групп ХХК-д чөлөөлөгдөх ёстой байсан 011928 А лицензийг 10,000,000 төгрөгөөр зарсан байсан. Энэ зарсан асуудлыг нь би 2018 онд л мэдсэн ба одоо уг лицензийг Хятадын хөрөнгө оруулалттай Зэт Кей Экспресс нэртэй компани 140,000,000 төгрөгөөр Эй Эйч Жи Металс групп ХХК-иас худалдаж авсан байна. Нөгөө лиценз болох 011730A дугаартай лицензийг Г ХХК нь Эй Эйч Жи Металс групп ХХК-д 2013 онд 100,000,000 төгрөгөөр зарсан байдаг. Одоогоор энэ лиценз Эй Эйч Жи Металс групп ХХК-ийн нэр дээр эзэмшилд нь байгаа. Энэ лицензийг зарахын өмнө уурхайн талбай дээр үйлдвэрийн барилга барьчихаад зарсан байсан.

Н нь одоогийн байдлаар надад хоё ланд круйзер 200 маркийн авто машин өгсөн бэлэн мөнгөөр увуулж цувуулж байгаад 215.800.000 төгрөг өгсөн. Энэ бүх юмыг 2012-2016 оны хооронд өгсөн.

...Одоо надад 884,482,000 төгрөгийн хохирол учраад байгаа. Надад Н Ланд-200 маркийн автомашиныг өгсөн гэх боловч одоо болтол миний нэр дээр шилжээгүй байгаа юм. 884,482,000 төгрөгийн хохирол үлдээд байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч В.Мын “...2012 онд Эй Эйч Жи Металс групп ХХК, Г ХХК, Гложикс ХХК-наас Хэнтий аймгийн ц сумын төвөөс 800 метр зайтай газарт байрлах 2 лицензийн талбайг нийт 1,500,000 ам доллароор бодож авсан. ...Манай компани Г ХХК-наас худалдан авсан Ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2 жилийн өмнө ”3эт Кэй Эй Экспресс” ХХК-д 140.000 орчим сая төгрөгөөр зарж борлуулсан. 2 ширхэг лицензийн талбай нь ашиглалтанд байгаа үйл ажиллагаа явуулж байгаа, тодорхой хэмжээний ашиг олсон...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Б.Мын “...2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн. Энэ анхнаасаа “Э” ХХК-нийг авахыг хүсээгүй, “Э” ХХК-ний нэр дээр байсан уул уурхайн лиценз дээр байгаа газар дээр техник эдийн засгийн үндэслэлийг нь хийж байсан гэж сонссон юм. Би тухайн үед “Г” ХХК-ний захирал байгаагүй, хувьцаа эзэмшигч байсан болохоор “Г” ХХК-ний дотоод үйл ажиллагаанд тэр болгон оролцдоггүй байсан. Миний санаж байгаагаар Н нь “Э” ХХК-ийг худалдаж авахдаа 10.000.000 төгрөгөөр худалдаж аваад компаний эрхийг нь Н өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан байсан.

Гэвч “Э” ХХК-ний нэр дээр байсан компаний эд хөрөнгийг бүхэлд нь худалдаж авахад 400.000.000 төгрөг хангалттай гэж би үзэж байсан. Тэгсэн тухайн үед Н нь надад хэлэхдээ А ахаас хурдан шилжүүлж авах хэрэгтэй байна гэж ярьж байсан. Тэгээд намайг /хаана дуудаж гэрээ хийснийг санахгүй байна/ Н дуудаад гарын үсэг зурчих гэхээр нь зурчихсан юм. Тэгсэн сүүлд нь энэ нь “Э” ХХК-ийг зээлээр худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зуруулсан байсан.

Н надад хэлэхдээ энэ “Э" ХХК-нийг 10.000.000 төгрөгөөр худалдаж авч байгаа гэж тайлбарлаж хэлж байсан, тэгэхээр нь би тухайн үед гэрээн дээр гарын үсэг зурах үедээ уншиж танилцахад “компаний хувьцааг зээлээр худалдах, худалдан авах” гэсэн утга бүхий гэрээн дээр гарын үсэг зурсан юм. Түүнээс биш уг “Э” ХХК-н дээр Хэнтий аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт байсан цагаан тугалгын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газар гэж огт мэдээгүй юм. Сүүлд нь хохирогч нь гэх А-а гэх хүн маргаан үүсгэх үед нь мэдсэн.

“Г” ХХК-ний хувьцаа эзэмшигч нь Э ХХК юм. “Э” ХХК нь Г” ХХК-ний охин компани байгаа юм. Би “Эй Эйч Жи” ХХК-тай байгуулсан Уурхай, худалдах худалдан авах, Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг хийгээгүй. Гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би “Эй Эйч Жи” ХХК-тай гэрээ хийгээгүй учраас би мэдэхгүй байна, мөнгө төгрөгийг нь аваагүй. Хас банкнаас “Г" ХХК-нь бизнесийн 1.000.000 ам долларын зээл авсан. Н өөрийн үл хөдлөх хөрөнгүүд болон манай Н бид хоёрын найз нөхдийн байр, автомашин, Г” ХХК-ний хөрөнгө болох автомашинууд зарим хүмүүсийн газар зэргийг барьцаанд тавьж зээл авсан юм. Энэ зээлэнд “Э” ХХК-ний эд хөрөнгө болох хувьцаа болон лицензийг барьцаанд тавиагүй, харин Хас банк урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон лицензийг биет эх хувиар нь авчирч өгч Хас банкны сейфинд цоожлуулж хадгалуул гэж хэлснийг ойлгоогүй юм. ...Л.Нын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ “Хас банкнаас авсан 1.000.000 ам долларыг Хэнтий аймгийн Ц суманд байрлах орд газрыг ашиглах төсөлд хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан гэж” мэдүүлсэн талаар мэдэхгүй байна, яагаад гэхээр хувьцаа эзэмшигч байснаас биш эд хөрөнгийг захиран зарцуулах, мөнгө төгрөгийг шилжүүлэх, захиран зарцуулах эрх байгаагүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн ... тоот дүгнэлт, “Тэд-Аудит” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/18/18 тоот дүгнэлт Үүнд

“Г” ХХК-нь 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хас банктай 3 жилийн гэрээ байгуулан 1,000,000 =00 / 1сая ам дол-ын/ долларын зээлийг өөрийн компанийн нэр дээрх Хас банкны ... тоот долларын зээлийн дансаар дамжуулан “Г”ХХК-ийн Хас банкны ... тоот харилцах дансанд 2012.09.10-наас 2012.10.23-ны хооронд 5 удаагийн шилжүүлгээр зээлийг таталт хийж авсан байна.

3. Г ХХК нь Хас банкны зээлийн ... тоот дансандаа 1,000,000=00 долларын зээл авсан ба үүнийгээ өөрийн Хас банкны ... тоот дансандаа 2012 оны 09-р сарын 10-наас 2012 оны 10-р сарын 23-ны өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр орлогодож авсан байна.           

5. “Э” ХХК нь ашигт малтмалын 2ш тусгай зөвшөөрлийг “Эй Эйч Жи Металс групп” ХХК-д худалдахдаа 2013 оны 11 сарын 01-ний өдрийн 05/13 тоот уурхай худалдах, худалдан авах , Ашигт малтмалын ашиглалтын 01691ЗА тусгай зөвшөөрлийг шилжүүлэх 1.400,000 ам.дол-ын гэрээ, 2013 оны 12-р сарын 10-ны өдрийн 05/13 тоот Хэнтий аймаг Ц сум, ... тоот тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах 100,000,000 төгрөгийн гэрээ, 2013 оны 12-р сарын 25-ны өдрийн “Г” ХХК болон “Эй Эйч Жи Металс групп” ХХК-ийн хооронд хийсэн Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ №... тоот 1,182,800 ам.дол-ын гэрээг тус тус хийсэн байна.

Төлбөр барагдуулалтын тооцоог харахад “Эй Эйч Жи Металс групп” ХХК-аас 2013.11.01-нд Г ХХК-ийн Төрийн банкны 343100098507 тоот дансанд 200,000 ам.дол, 2013.12.30-2014.12.17-ны хооронд “Г” ХХК-ийн Хас банкны ... тоот дансанд 806,767 ам.дол, 2014 оны 02.21-нд Г ХХК-ийн ХХБ-ны 460003006 тоот дансанд 200,000 ам.дол, 2015.06.12-нд Г ХХК-ийн Хас банкны ... тоот дансанд 349,994.23 ам.дол-ыг тус тус хийж нийт 1,556,761.23 ам.дол-ын төлбөрийг барагдуулсан харагдаж байна.

 

7. “Э” ХХК-ийн захирал М.А-атай 2012 оны 06-р сарын 04-ний өдөр “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Н болон Б.М нар нь харилцан тохиролцон хувьцааг 1,200,000,000=00 төгрөгийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Гэрээний төлбөр барагдуулсан байдлыг шалгахад 2012 оны 07 сарын 04-ний өдөр Тоёота Ланд-200 маркийн 2ш автомашиныг 200,000,000 төгрөгөөр тооцож хөрөнгөөр, 2014 оны 05-р сарын 19-нөөс 2016 оны 03-р сарын 07-ны хооронд 4 удаагийн бүгд 215,518,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлбөрийг хийж нийт 415,518.000=00 төгрөгийг төлж барагдуулан. М.А-ад үлдэгдэл 784,482,000 төгрөгийн өглөгтэй харагдаж байна.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 66 тоот дүгнэлт, Барьцаат зээлийн гэрээ, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний нэмэлт хэлцэл, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээ зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “Энэхүү асуудал нь иргэд хоорондын гэрээний маргаан учир...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүгдэгч Л.Ныг цагаатгаж өгнө үү...” гэх саналыг гаргасан боловч шүүхээс дараах дүгнэлтийг хийсэн болно.

Шүүгдэгч нь 011928А, 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийн эрхийг өөрт шилжүүлэн авахын тулд Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж /4.1.21-р зүйл/ хохирогчтой хуулийн этгээд хооронд гэрээ байгуулж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан нь гэрээгээр халхавч хийн хохирогчийг төөрөгдөлд оруулж гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл юм. Улмаар шүүгдэгч нь гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ дээрх 011928А, 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг худалдан авахтай холбоотойгоор зээлээр худалдах худалдан авах гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэрэг гэрээнүүдийг 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр буюу нэг огноотойгоор төлбөрийн нөхцлүүдийг өөрчилж гэрээг байгуулж аль нэг гэрээгээ дүгнэж дуусгалгүйгээр нэмэлт гэрээнүүдийг байгуулжээ. Энэ тохиолдолд хохирогч, болон шүүгдэгч нар нь өөрт ашигтай байдал олж авахын тулд аль нэг гэрээг нь үндэслэл болгон тайлбарлаж байгаагаас үзэхэд дээрх гэрээнүүдийн эрх, үүргийг харилцан тооцож дүгнэж иргэд хоорондын гэрээний маргаан гэж үзэх боломжгүй. Түүнчлэн хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан гэрээнүүд нь анхнаасаа биелэгдэх боломжгүй буюу шүүгдэгч нь 011928А, 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг худалдан авах санхүүгийн боломжгүй байсан талаарх шинжээч Ж.Бадамсүрэнгийн мэдүүлэг “...17 дугаар хариултанд байгаа Г ХХК бэлэн мөнгөөр уурхайг худалдан авах боломжгүй. Автомашин төлбөр тооцооны хэрэгсэл биш....” зэргээс үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Л.Н нь хохирогч М.А-ад Тоёота Ланд-200 маркийн 1ш автомашиныг 100,000,000 төгрөгөөр тооцож хөрөнгөөр, 2014 оны 05-р сарын 19-нөөс 2016 оны 03-р сарын 07-ны хооронд 4 удаагийн бүгд 215,518,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлбөрийг хийж нийт 315,518,000 төгрөгийг төлж барагдуулсан. Тоёота Ланд-200 маркийн 83-99 УНӨ улсын дугаартай автомашин нь Г ХХК-н нэр дээр бүртгэлтэй байх тул  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч Г ХХК-д буцаан олгох нь зүйтэй.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсоноор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Наас 884.482.000 төгрөг гаргуулж хохирогч М.Алтантулгад олгож шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Н нь 2016 оны 03-р сарын 07-нд хамгийн сүүлд төлбөр төлснөөр гэмт хэрэг төгссөн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Нт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,  шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба дээрх саналууд болон хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хамгийн сүүлд 2016 оны 03-р сарын 07-нд сүүлийн төлбөрийг төлж нийт 215,518,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлснөөс хойш дахиж төлбөр төлөлгүй бусдын эд хөрөнгийн эрхийг буцаан шилжүүлэхгүй байх гэмт санаагаа бүрэн хэрэгжүүлснээр гэмт хэрэг төгссөн гэж үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 нь торгууль болон хорих ялын санкцтай бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шинж, нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч Л.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн 83-99 УНӨ улсын дугаартай Тоёота Ланд-200 маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч Г ХХК-д буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар шүүгдэгч Л.Ныг 20.000 /хорин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ныг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Наас 884.482.000 төгрөг гаргуулж хохирогч М.А-ад олгосугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн 83-99 УНӨ улсын дугаартай Тоёота Ланд-200 маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч Г ХХК-д буцаан олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ