Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч О.Ц, Б.О , тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг ҮД:17-11,

шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч У.Сайнбилэг ҮД:15-54,

шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Г.Нарантуяа ҮД:15-91,

шүүгдэгч Ө.У , түүний өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46,

шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан г овогт О.Ц-т, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Г овогт Б.А-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.О-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц овогт Т.Б-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Ө.У-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан А овогт Г.М-д нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 00000 0328 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, О.Ц

2. Монгол улсын иргэн, Б.А

3. Монгол улсын иргэн, Б.О

4. Монгол улсын иргэн, Т.Б

5. Монгол улсын иргэн, Ө.У

6. Монгол улсын иргэн, Г.М

Холбогдсон хэргийн талаар:

1. О.Ц нь үргэлжилсэн үйлдлээр Т.Б тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хороо 97-р сургуулийн баруун урд хохирогч Ш.Нямдоржийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн эд хөрөнгөнд нь 185.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт,

- Т.Б тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хороо 97-р сургуулийн баруун урд хохирогч Ш.Нямдоржийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Б.А тэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражуудийн дунд хохирогч Б.Содбаярын “Самсунг” маркийн гар утас, тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртик, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэн эд хөрөнгөнд нь 452.000 төгрөгийн, бусдад нийт 637.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Б.А тэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражуудийн дунд хохирогч Б.Содбаярын “Самсунг” маркийн гар утас, тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртик, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

- мөн үргэлжилсэн үйлдээр Б.А , Б.О, Б.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.Сагатханы эзэмшлийн “Дүкен” нэртэй дэлгүүрээс бүрегэр 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713,000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн  үүрэн холбооны утасны нэгж, бэлэн 4.000 төгрөг, ундаа, бургер, мп тоглуулагч зэрэг эд зүйлсийг хулгайлж 729.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Б.О, Б.А  нартай бүлэглэн 2015  оны 11 сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 36/А/ байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Батнасангийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 орчим төгрөг, Сладко шоколад 1 хайрцаг, Фаприка чипс 6 уут, альпин голд 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг...зэрэг 206.000 төгрөгийн эд зүйлс хулгайлж, 1.006.000 төгрөгний хохирол тус тус учруулан бусдад нийт 1.735.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Б.Отай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 9-170 /а/ тоот хашаанд оршин суух иргэн Ч.Алтанбаганы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бугуйн цагнууд, ээмэг, гоёлын зүүлт шилтэй архи зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.654.925 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Б.А  нь О.Ц тай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражуудын дунд хохирогч Б.Содбаярын “Самсунг” маркийн гар утас, тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртик, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэн 452.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- О.Ц тай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражуудын дунд хохирогч Б.Содбаярын “Самсунг” маркийн гар утас, тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртик, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

- мөн үргэлжилсэн үйлдлээр буюу О.Ц, Б.О , Б.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.Сагатханы эзэмшлийн “Дүкен” нэртэй дэлгүүрээс бүргер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713.000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн үүрэн телефоны утасны нэгж, бэлэн 4000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 729.800 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт,

- Б.Отай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байрны 1 давхарт байрлах хохирогч Б.Ариунаагийн эзэмшлийн дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж биет 50.000 төгрөг,  бохь 58 ширхэг, 12 ширхэг чипс, бон бон чихэр 3 хайрцаг, Кровка цайны пичень 6 ширхэг, супер контик 15 ширхэг, мөн жижиг нь 18 ширхэг, Хрустик вапель 6 ширхэг, день пичень 8 ширхэг, “Хаан” чипс 12 ширхэг, принкельс чипс 3 ширхэг, жижиг хайрцагтай чипс 3, фаприка 3, ковар чавганы компот 1, хайрцагтай шагшуурга 5, герман ууттай пичень 2 ширхэг, монфреш ундаа 2 ширхэг зэрэг 334.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- О.Ц, Б.О  нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36/А/ байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Батнасангийн эзэмшлийн  түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 төгрөг, “Сладко” шоколад 1 хайрцаг, “Фаприка” чипс 6 уут, “Альфон голуд” 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг зэргийг хулгайлан 206.000 төгрөгийн эд зүйлс хулгайлж, 1.006.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Ө.У тай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Тариан түрүү” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 600.000 төгрөг, 2 ширхэг  буюу “Нокиа” 3310 загварын болон Нокиа загварын гар утас, эмэгтэй хүний цуван хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Г.М , Х.Алтангэрэл нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн 6 дугаар баг, Баяндаваа 4-13 тоотод оршин суух Ж.Баяржаргалын гэрт нэвтрэн орж, 4 ширхэг мөнгөн аяга бүхий төмөр сэйф хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Г.М , Х.Алтангэрэл нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 9-10 тоотод оршин суух Л.Долгормаа, Л.Ууганбаяр нарын гэрт нэвтрэн орж, Л.Долгормаагийн гэрээс 20.000 төгрөгийг, Л.Ууганбаярын гэрээс 11.000 төгрөг, алх зэрэг эд зүйлс хулгайлж 39.000 төгрөгний, бусдад нийт 3.354.450 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Б.О нь Б.А , О.Ц , Б.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.Сагатханы эзэмшлийн “Дүкен” нэртэй дэлгүүрээс бүргер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713.000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн үүрэн телефоны утасны нэгж, бэлэн 4000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 29.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- О.Ц , Б.А  нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36-А байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Батнасангийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 төгрөг, “Сладко” шоколад 1 хайрцаг, “Фаприка” чипс 6 уут, “Альфон голуд” 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг зэрэг 206.000 төгрөгийн эд зүйлс хулгайлж 1.006.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Б.А тэй бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байрны 1 давхарт байрлах хохирогч Б.Ариунаагийн эзэмшлийн дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж биет 50.000 төгрөг, бохь 58 ширхэг, 12 ширхэг чипс, бон бон чихэр 3 хайрцаг, Кровка цайны пичень 6 ширхэг, супер контик 15 ширхэг, мөн жижиг нь 18 ширхэг, Хрустик вапель 6 ширхэг, день пичень 8 ширхэг, “Хаан” чипс 12 ширхэг, принкельс чипс 3 ширхэг, жижиг хайрцагтай чипс 3, фаприка 3, ковар чавганы компот 1, хайрцагтай шагшуурга 5, герман ууттай пичень 2 ширхэг, монфреш ундаа 2 ширхэг зэрэг 334.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- О.Ц тай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод Салхитын 9-170 /А/ тоотод хашаанд оршин суух, иргэн Ч.Алтанбаганы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бугуйн цагнууд, ээмэг, гоёлын зүүлт шилтэй архи зэрэг эд зүйлийг хулгайлж 1.654.925 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- А.Төрбаяр, Б.Тэмүүжин бүлэглэн нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр  2015 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 1-6 тоотод оршин суух хохирогч Ч.Алтансүхийн гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 4 ширхэг, манан хөөрөг 1 ширхэг, булган малгай 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Өлзийтийн 4-14 тоотод оршин суух хохирогч Д.Болор-Эрдэнийн гэрт хууль бусаар нэвтрэн орж зурмал бурхан 3 ширхэг, зэс хүрд 1 ширхэгийг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- 2015 оны 09 дүгээр сарын 16-наас 23-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Уурхайчны 11-8 тоотод оршин суух хохирогч Н.Оюунцэцэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, кулон 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэгийг тус тус хулгайлж 2.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- 2015 оны 10 дугаар сарын 1-ний хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, Ногоон талбайн 4-10 тоотод оршин суух хохирогч Д.Ариунболдын гэрт хууль бусаар нэвтрэн орж бугуйн цаг 1 ширхэг, хадны улаан чулуу 600 грамм, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 534.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Уурхайчин 11-4 тоотод оршин суух хохирогч О.Цолмонгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж угаалгын машин 1 ширхэгийг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Ногоон талбайн задгайд оршин суух хохирогч О.Номингийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монетон хос ээмэг 1 ширхэг, гинжин бүс 1 ширхэгийг тус тус  хулгайлж 365.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- 2015 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 05-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Ногоон талбайн задгайд оршин суух хохирогч С.Балжиннямын гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан бөгж 1 ширхэгийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. Т.Б  нь О.Ц тай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 97 дугаар сургуулийн баруун урд хохиорогч Ш.Нямдоржийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 185.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- мөн О.Ц тай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд  шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 97 дугаар сургуулийн баруун урд хохирогч Ш.Нямдоржийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. Ө.У  нь Б.А тэй бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Тариан түрүү” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 600.000 төгрөг, 2 ширхэг буюу “Нокиа” загварын гар утас, эмэгтэй хүний цуван хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.600 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт,

6. Г.М  нь үргэлжилсэн үйлдлээр Б.А , Х.Алтангэрэл нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн 6 дугаар баг, Баяндаваа 4-13 тоотод оршин суух Ж.Баяржаргалын гэрт нэвтрэн орж, 4 ширхэг мөнгөн аяга бүхий төмөр сэйф хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 9-10 тоотод оршин суух Л.Долгормаа, Л.Ууганбаяр нарын гэрт нэвтрэн орж, Л.Долгормаагийн гэрээс 20.000 төгрөгийг, Л.Ууганбаярын гэрээс 11.000 төгрөг, алх зэрэг эд зүйлс хулгайлж 39.000 төгрөгний, бусдад нийт 619.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А  мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б  мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.У  мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М  мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Нямдоржийн: ...2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28 нд шилжих шөнө 02 цагийн орчим гэртээ харих замдаа Баянзүрх дүүргийн 7-р хороо, 97-р сургуулийн баруун урд талд үл таних 3 залууд гар утсаа дээрэмдүүлсэн...төмөр хашааг дагаад явж байтал яг араас хэсэг хүмүүс гүйж ирээд дагз руу нэг хүн цохисон тэгээд намайг урагшаагаа унахад миний гарнаас нэг хүн утсыг маань булаагаад авсан, тэгэхээр нь дээшээ харах гэхэд эрүү рүү нэг хүн хөлөөрөө өшиглөсөн...гар утсаа 360,000 төгрөгөөр 2015 оны 9-р сарын сүүлээр Жи-мобайпын төвөөс худалдан авч байсан. Гар утсаа олж авах эсвэл дүйцэх мөнгөн дүнг нь олж авах л хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 8-р тал/,

- Хохирогч Ш.Нямдоржийн гар утсыг 185.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 20-р тал/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрэлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 448 тоот шинжээчийн:

1. Ш.Нямдоржийн биед эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1-р хх-ийн 26-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Амарбаатарын: ...шорлог идчихээд буцаж орж унтъя гэж ярьж байсан. Тухайн үед тэр хоёрт мөнгө байгаагүй...ямар ч байсан намайг явах үед Б, Ц нар хамтдаа үлдсэн...гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 166-167-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Содбаярын: ...би өөрөө яриа өдөөд сайн байцгаана уу ахын дүү нар гэсэн.... эхлээд 2 нь түрүүлээд алхаад явсан, нэг  залуу нь арай хойно ар талд явж байсан. Би ар талд явж байсан залууг нь “хөөе гэж дуудаж араас нь очтол нөгөө залуу намайг шууд цохиод унагаасан...тэгээд би ухаан алдчихсан байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод ухаан орсон. Тэгээд миний өмсөж явсан булган захтай хар хүрэн өнгийн савхин куртик, хар судалтай костьюм пиджак, “Самсунг” маркийн дээш гүйдэг замтай хар өнгийн гар утас, 40 гаран мянган төгрөг бэлнээр байсан. Эхлээд намайг цохисон гэх банди нь улаан юүдэнтэй цамцтай 175 см өндөртэй хар юмуу хар ногоон өнгийн куртиктэй, бор шардуу царайтай залуу байсан. Энэ залууг харвал танина...2 залуугийн өөдөөс би харж ярьж байсан учраас сайн зүслэж хэлж байгаа юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 68-71-р тал/,

- Хохирогч Б.Содбаярт учирсан хохирлыг 412.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 89-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1206 тоот шинжээчийн:

1. Б.Содбаярын биед цээжний баруун 1 дүгээр хавирга, зүүн 1 дүгээр хавирганы далд хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, уруулд шарх, дээд баруун 2,3 дугаар шүдний булгарал, хамрын нуруу, баруун сарвуу, баруун шилбэнд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1-р хх-ийн 101-р тал/,

- Хохирлын баримт /1-р хх-н 117-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Сагатханы: ...дэлгүүрээ онгойлгохоор ирэхэд дэлгүүрийн цонхны төмөр нь доод хэсгээрээ салсан, цонхны салхивч онгорхой байсан. 1 ширхэг усан үзмийн түмний ундаа байхгүй, 2 ширхэг бүргэр, 713,000 төгрөгийн нэгж дутсан. Бүргэрийг нэгийг нь 1500 төгрөгөөр аваад 1800 төгрөгөөр зардаг, ундаа 2300 төгрөгийн үнэтэй, МР 10000 төгрөгөөр авсан, мөн цонхоо 15000 төгрөгөөр янзлуулсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 129-130-р тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 104-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Батнасангийн: ...2015 оны 11 сарын 01-02-нд шилжих шөнө хулгай орсныг 11 дүгээр сарын 02-ны өглөө ээж Оюунцэцэг ТҮЦ онгойлгох гэж ирээд мэдээд 102-т дуудлага өгсөн. Биет 800.000 орчим төгрөг, Сладко шоколад 1 хайрцаг, Фаприка чипс 6 уут, альпин голд 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг, 50 орчим хайрцаг тамхи алдагдсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 213-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 204-209-р тал/,

- Хохирогчийн алдагдсан эд зүйлийг 206.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 214-р тал/,

-  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/1068 дугаартай шинжээчийн ...тэнцэж байгаа хэргийн газраас бэхжүүлсэн №1 дугаартай гарын мөр нь Батсүх овогтой Отгонбатын баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 216-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ариунаагийн: ...манай дэлгүүрийн вакуум цонх онгойсон байсан, дэлгүүрийн бараа эмх замбараагүй байж байсан...12 ширхэг Чипс, Бон Бон чихэр 3 хайрцаг, Бохь 58 ширхэг, Кровко цайны печень 6, супер контик 15 ширхэг, мөн жижиг нь 18 ширхэг, Хрустик папель 6 ширхэг, Ден печень 8 ширхэг, Хаан чипс 12 ширхэг, принкельс чипс 3, жижиг хайрцагтай чипс 3, Фаприка 3, ковар чавагны компот 1, хайрцагтай шагшуурга 5, герман ууттай печень 2, монфреш ундаа 2, том аягатай гоймон 12, Витсамо 3, Панч, Пусте, Панта 8, түмний кола 1, чупа чупс резен чихэр 5 уут, бохь 5 ширхэг...мөн бэлэн мөнгө 50 мянган төгрөг тус тус алдагдсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /2-р хх-н 15-19-р тал/,

- Хохирогч Б.Ариунаагийн алдагдсан эд зүйлийг 334.050 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 25-26-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Алтансүхийн:...манайх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг, геологийн 1-6 тоотод амьдардаг юм...дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг архи хундагаладаг мөнгө аяга, дунд гарын алтан нуухтай шүрэн толгойтой манан хөөрөг, эрэгтэй булган малгай алдагдсан буруутай хүнээс учирсан хохирлоо нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 8-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /3-р хх-ийн 249-250-р тал/,

- Хохирогч Ч.Алтансүхийн алдагдсан эд зүйлийг 5.000.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 4-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Болор-Эрдэнийн: ...2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ байж байхад дүү маань над руу залгаад манай гэрт хулгай орсон жаазтай зурмал бурхан, зэс хүрд хулгайд алдагдсан байна гэхээр нь ажлаасаа очсон чинь тавиур дотор байдаг мөнгөн жаазтай 3 зурмал бурхан, зэс хүрднүүд хулгайд алдагдсан. Би нэг ширхэг бурхнаа 3 сая төгрөгөөр үнэлнэ зэс хүрдээ 50.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 15-р тал/,

- Хохирогч Д.Болор-Эрдэнийн алдагдсан эд зүйлийг 1.100.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 20-22-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Оюунцэцэгийн: ...2015 оны 09 сарын 27-ны өдөр Бор-Өндөр сумын 4-р баг, Уурхайчны 11-8 тоот гэртээ ирсэн чинь цонхны түгжээг нь мулт түлхээд хулгай орсон байсан. Эд зүйлээ бүртгэж үзсэн чинь алтан бөгж, мөнгө ээмэг, мөнгөлсөн чулуун клон, хэт хутганы мөнгөний гинж, бэлэн 60,000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 30-р тал/,

- Хохирогч Н.Оюунцэцэгийн алдагдсан эд зүйлийг 2.210.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 31-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ариунболдын: ...2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэртээ ирсэн чинь арын цонх онгорхой байхаар нь хулгайч орсон байна гэж ойлгоод эд зүйлээ бүртгэж үзсэн чинь бугуйн цаг, саарал цүнхэнд байсан бэлэн 500.000 төгрөг, 2 уут чулуу зэрэг алдагдсан...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 41-р тал/

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /4-р хх-ийн 36-38-р тал/,

- Хохирогч Д.Ариунболдын алдагдсан эд зүйлийг 34.200 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 45-47-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Цолмонгийн: ...2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ очиж үзсэн чинь цоожийг эвдээд угаалгын машиныг аваад явсан байсан. Би 360.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 52-р тал/,

- Хохирогч О.Цолмонгийн алдагдсан эд зүйлийг 360.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 53-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Номингийн: ...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ирсэн чинь цонхыг түлхэж ороод ягаан шигтгээтэй монетон хос ээмэг, энгийн эмэгтэй хүний шаргал өнгийн гинжин бүс алдагдсан...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 56-р тал/,

- Хохирогч Ч.Номингийн алдагдсан эд зүйлийг 365.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 57-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Балжиннямын: ...2015 оны 09 дүгээр сард эмнэлэгт 10 хоног хэвтээд гэртээ ирсэн чинь алтан бөгж хайрцагтайгаа алга болчихсон байсан юм. Жижиг цонхоо цаасан кордоноор дарчихсан байсан юм. Тэр цонхоор хулгай орсон байна лээ. Алтан бөгж 400.000 төгрөгийн үнэтэй гэх...мэдүүлэг /4-р хх-ийн 60-р тал/,

- Хохирогч С.Балжиннямын алдагдсан эд зүйлийг 400.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 61-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7-р хх-н 91-94-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Нурмаагийн: ...2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 57 дугаар сургуулийн ар талд байрлах “Тариан түрүү” 6 нэрийн хүнсний дэлгүүр 2 сарын хугацаатай түрээсэлж ажлуулж байсан...маргааш өглөө нь 08:00 цагийн үед дэлгүүрээ ажиллуулахаар ирэхэд цонхны сараалжин даруулга төмрийг авч хаяад вакум цонхыг нь түлхээд хулгай орж бараа авах гээд бэлтгээд цаасан хайрцганд хийсэн байсан бэлэн 600.000 төгрөг, мобиком, юнителийн нэгж зардаг гар утаснууд, сандал дээр байсан эмэгтэй куртка зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгч үзлэг шалгалт хийлгэсэн юм...гэх мэдүүлэг /7-р хх-ийн 109-110-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Алтанцэцэгийн “...Би 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ээждээ бараа татах мөнгө 500.000 төгрөгийг өгсөн юм. Түүнийг ээж маань дэлгүүрт үлдээсэн гэж өөрөө хэлсэн, мөн орлогын 100.000 төгрөг байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /8-р хх-ийн 20-21-р тал/,

- Хохирогч Ц.Нурмаагийн алдагдсан эд зүйлийг 192.920 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н тайлан /8-р хх-ийн 14-15-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0/424 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Гарын мөрний харьцуулах шинжилгээ хийсэн шинжээчийн 06/424 дугаартай дүгнэлт “..шинжилгээнд ирүүлсэн 1, 2 дугаартай 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр нь санд MN0000СХД01315 дугаартай сэжигтэн Өлзийбаяр овогтой Ундрахын зүүн гарын алганы дардастай тохирч байна... Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүжинлхам гэх дүгнэлт /7-р хх-ийн 140-141-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Баяржаргалын:... 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед гэртээ ирж хонох гээд эхнэр хүүхдийн хамт ирээд эхнэр түрүүлээд хашааны хаалгыг онгойлгоод “Хулгайч” гээд хашгирсан. Тэгэхээр нь би гүйгээд хашааныхаа урд хэсгээр хашаан дээгүүр харсан чинь 2 залуу манай хашааг даваад зугатааж байхаар нь би араас нь хөөгөөд гүйсэн...сэйфийг манай гэрээс гаргаад авч явах гэж байхад нь бид нар хашаа руугаа орж ирж таараад эхнэр хашгирсан чинь нөгөө 2 залуу хашаа даваад зугтаасан. Манай сейфийг манай хадам аав 1 жилийн өмнө урдаас Монгол мөнгөөр 100.000 төгрөгөөр худалдаж авсанаа манайд өгсөн байсан. Дотор нь дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга байсан. Аяга тус бүр нь 120.000 төгрөгийн үнэтэй. Өөр зүйл байгаагүй...Манай гэрээс алдагдсан зүйл байхгүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 19-20-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /8-р хх-ийн 239-247-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мэргэнбаатарын: ...надад зам заагаад гэр хороололд орж ирээд тойрч яваад л байсан. Тэгээд нэг гудманд ирээд “За за, чи машинтайгаа доор очоод суугаад байж бай” гэж хэлээд 2 Алтангэрэл, Мягмаржав гурав буугаад “Жаахан алхаадахаъя” гэж хэлээд буугаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ирээд “За за, хөдөлье” гэсэн...Би ямар зорилгоор буусныг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 33-35-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бадрахын “...Дархан тойроод явж байгаад машин дотор унтчихсан байсан. Нэг мэдсэн чинь төмөр сэйф яриад хүнд хөөгдөөд хот руу буцъя гэж ярьж байхад нь би сэргэсэн. Дарханы хаана очоод яах гэж машинаас буусныг мэдэхгүй. Нэг мэдсэн чинь Х.Алтангэрэл, Б.А , Г.М  гурвыг машинд орж ирэхэд нь би сэрсэн чинь сэйфтэй айл руу ороод хүнд хөөгдөөд гэж ярьж байсныг бол мэдсэн. Хулгай хийсэн талаар өмнө нь мэдээгүй, машин орж ирээд тийм зүйл ярихад нь айл руу орж хулгай хийх гэж байсан байна гэж мэдсэн...гэх мэдүүлэг /9-р хх-ийн 142-р тал/,

- Хохирогч Х.Баяржаргалын гэрээс алдагдсан гэх эд зүйлийг 580.000 төгрөгөөр үнэлсэн “Капитал зууч” ХХК-н Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 54-55-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Долгормаагийн: ...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 22 цагийн үед гэртээ ирээд хашаа руу орох гэтэл хашааны том хаалгыг төмөр утсаар уясан байсан, тэр нь байхгүй онгорхой байсан. Тэгээд дотогшоо ороход манай гэрийн хойд талд манай ах Ууганбаярын модон байшингийн зүүн талын цонхны гадна талынх нь гялгар уутыг ураад модон цонхны жижиг салхивчийг хагалсан байсан...Манай гэрт хүүхдийн ёолкон дээр байсан 20.000 төгрөгийн дэвсгэрт алга болсон байсан...гэх мэдүүлэг /9-р хх-ийн 135-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Ууганбаярын: ...манай байшингийн урд талын 2 цонхны зүүн талын цонхны гадна талын дулаалга маягаар хадсан байсан гялгар уутыг нь ураад жижиг салхивчний шилийг нь хагалаад цоожийг онгойлгоод дотор талын давхар цонхыг нь түлхээд онгойлгосон онгорхой байсан...Манай гэрт хүүхдийн ёолкон дээр байсан 5.000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг нийт 11.000 төгрөг, шар өнгийн төмөр хуучин алх алдагдсан өөр зүйл алдагдаагүй...гэх мэдүүлэг /9-р хх-ийн 137-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /9-р хх-ийн 123-129-р тал/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Шинжээчийн мөр судлалын адилтгалын шинжилгээ хийсэн 06 дугаартай шинжээчийн Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар масштабын шугамтай авч бэхжүүлж авсан 4 ширхэг гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ...Тэнцэж буй гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн...Х.Алтангэрэл, Б.А , Г.М  нарын гутлын улмаар үүсгэгдсэн байж болно гэх дүгнэлт өгөх үндэслэл болж байна...Криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Баттүвшин гэх дүгнэлт /9-р хх-ийн 160-165-р тал/,

- Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 148-149-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Алтанбаганы: ...тэгээд 19 цаг 40 минутын үед манай бэр залгаад хурдан ирээрэй гэрт хулгай орсон байна, нэг хүнийг нь барьчихсан, нөгөө хүн зугтаачихсан, цагдаа дуудчихлаа гэсэн, тэгээд ээж бид хоёр гэрт яваад очтол цагдаа ирчихсэн манай гэр цоожтой байсан, би өөрөө гэрийнхээ хаалгыг нээгээд дотогшоо ортол гэрийн эд зүйлсийг эмх цэгцгүй болгосон, хамаг эд зүйлсийг ухаж төнхсөн байдалтай байсан, байшингийн хоёр давхрын цонх онгорхой байсан, тэгээд гэрт байсан эд зүйлсээ бүртгэж үзтэл “Rolex” брэндийн эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, “seiko” брэндийн эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, “Gucci “брэндийн эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг, “fendi” брэндийн эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг, нэрийг нь сайн мэдэхгүй байна, цагаан оосортой, цагний хүрээ нь шар, дотор талд нь алтан шаргал зүрхэн хэлбэртэй дүрснүүдтэй эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг, гоёлын чулуун зүүлт /шар бол өнгө өнгийн бие биендээ ууссан/ 1 ширхэг, цагаан чулуун зүүлт/ шар өнгийн төмөр дээр шигтгэсэн жижиг, жижиг цагаан өнгийн чулуунуудтай/ 1 ширхэг, сувдан зүүлт /2 давхарласан загвартай, гадна талынх нь сувд том, дотор талын сувд жижиг/ 1 ширхэг, Мөнгөн ээмэг /навчны хэлбэртэй, дээр нь сувдан шигтгээтэй/ 1 хос, монетан ээмэг /цагаан алтан түрхэцтэй, Англи түгжээтэй, жижигхэн загвартай/ 1 хос, “k-swiss” брэндийн эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, 4 ширхэг шагай /шаргал өнгөтэй бүрмэл/, “jelzin" нэртэй архи, “Royal” нэртэй виски зэрэг эд зүйлс алдагдсан байна...гэх мэдүүлэг /10-р хх-ийн 95-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /10-р хх-ийн 90-93-р тал/,

- Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /10-р хх-ийн 174-175-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

1. Шүүгдэгч О.Ц нь үргэлжилсэн үйлдлээр Т.Б тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хороо 97-р сургуулийн баруун урд хохирогч Ш.Нямдоржийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн эд хөрөнгөнд нь 185.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Т.Б тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хороо 97-р сургуулийн баруун урд хохирогч Ш.Нямдоржийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 19-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 8-р тал/,

- Хохирогч Ш.Нямдоржийн гар утсыг 185.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 20-р тал/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 14-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрэлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 448 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 26-р тал/, гэрч Амарбаатар нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хохирогч Ш.Нямдоржид учирсан хохирол болох 185.000 төгрөгийн хохирлыг О.Ц , Т.Б  нарт хуваахад нэг хүнд 92.500 төгрөгийн төлбөр төлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Ц нь хохирогч Ш.Нямдоржийн хохирлын өөрт ноогдсон 92.500 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. /12-р хх-н 65-р тал/,

Мөн Б.А тэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражуудийн дунд хохирогч Б.Содбаярын “Самсунг” маркийн гар утас, тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртик, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэн эд хөрөнгөнд нь 452.000 төгрөгийн, бусдад нийт 637.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

Б.А тэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражуудийн дунд хохирогч Б.Содбаярын “Самсунг” маркийн гар утас, тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртик, пиджак, бэлэн 40.000 төгрөг  зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь ...хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 87-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 68-71-р тал/,

- Хохирогч Б.Содбаярт учирсан хохирлыг 412.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 89-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1206 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 101-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

- Хохирогч Б.Содбаатарын эд хөрөнгөнд 412.000 төгрөгийн, эрүүл мэндэд 333.314 төгрөг нийт 745.314 төгрөгийн хохирлыг О.Ц , Б.А  нар хувааж төлөх үндэслэлтэй байх ба нэг хүнд 372.657 төгрөгийн төлбөр ноогдож байна.

Шүүгдэгч О.Ц нь хохирогч Б.Содбаатарт учирсан болох өөрт ноогдсон 372.657 төгрөгийн хохирлыг төлсөн байна. /12-р хх-н 65-р тал/,

Мөн О.Ц нь үргэлжилсэн үйлдээр Б.А , Б.О, Б.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.Сагатханы эзэмшлийн “Дүкен” нэртэй дэлгүүрээс бүргер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713,000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн үүрэн холбооны утасны нэгж, бэлэн 4.000 төгрөг, ундаа, бургер, мп тоглуулагч зэрэг эд зүйлсийг хулгайлж 729.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч О.Сагатханы мэдүүлэг /1-р хх-ийн 139-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 129-130-р тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 104-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогч А.Сагатханд учирсан 729.800 төгрөгийн хохирлыг О.Ц , Б.А , Б.О, Б.Баттулга нарт хуваахад 1 хүнд 182.450 төгрөг ногдож байна.

Шүүгдэгч О.Ц нь хохирогч А.Сагатханд учирсан хохирлоос өөрт ногдсон 182.450 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. /12-р хх-н 65-р тал/,

О.Ц, Б.О , Б.А  нар бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36-А байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Батнасангийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 төгрөг, “Сладко” шоколад 1 хайрцаг, “Фаприка” чипс 6 уут, “Альфон голуд” 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг зэрэг 206.000 төгрөгийн эд зүйлс хулгайлж 1.006.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 213-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 204-209-р тал/,

- Хохирогчийн алдагдсан эд зүйлийг 206.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 214-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/1068 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. /1-р хх-ийн 216-р тал/

Хохирогч О.Батнасанд учирсан 1.006.000 төгрөгийн хохирлыг О.Ц, Б.О , Б.А  нарт хуваахад 1.006.000:3=нэг хүнд 335.334 төгрөгийн төлбөр ногдож байна.

Б.Отай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 9-170 /а/ тоот хашаанд оршин суух иргэн Ч.Алтанбаганы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бугуйн цагнууд, ээмэг, гоёлын зүүлт шилтэй архи зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.654.925 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /10-р хх-ийн 95-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /10-р хх-ийн 90-93-р тал/,

- Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /10-р хх-ийн 174-175-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

Хохирогч Ч.Алтанбаганад учирсан хохирол болох 1.654.925:2=827.463 төгрөгийг О.Ц, Б.О  нар төлөхөөр байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

О.Ц нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч 3 жил 5 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, шийдвэрлэж байсан. /2-р хх-н 170-206-р тал, 7-р хх-н 230-250-р тал/,

О.Ц нь Т.Б тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хороо 97-р сургуулийн баруун урд хохирогч Ш.Нямдоржийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт: дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч О.Ц , Т.Б  нарын хохирогч Ш.Нямдоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д: энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр хуульчилсан байна.

Шүүгдэгч О.Ц , Т.Б  нар нь 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хороо 97-р сургуулийн баруун урд хохирогч Ш.Нямдоржийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх ба түүнээс хойш 3-н жил өнгөрсөн байх тул О.Ц , Т.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болсон байна.

Шүүгдэгч Б.А , О.Ц , Т.Б  нар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн тогтоолоор цагдан хоригдож байсан ба О.Ц ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрчилсөн байна. /5-р хх-ийн 183-198-р тал, 6-р хх-н 02-03-р тал/

О.Ц 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нийт 59 хоног цагдан хоригдсон байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1154 шүүгчийн захирамжаар Б.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, О.Ц, Б.О  нарыг цагдан хорьж, хэргийг прокурорт буцаасан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болох нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 547 дугаартай шүүхийн магадлалаар тогтоогдож байна. /10-р хх-н 37-46, 70-82-р тал/

Шүүгдэгч О.Ц т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 287 хоног цагдан хоригдсон нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 285-1, 68-6 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /10-р хх-н 228-231-р тал, 11-р хх-н 32-35, 92-95, 205-208-р тал/

Шүүгдэгч О.Ц ийн цагдан хоригдсон 287+59=нийт 346 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Б.А  нь О.Ц тай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражуудын дунд хохиорогч Б.Содбаярын “Самсунг” маркийн гар утас, тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртик, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэн 452.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

- О.Ц тай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражуудын дунд хохирогч Б.Содбаярын “Самсунг” маркийн гар утас, тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртик, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 87-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 68-71-р тал/,

- Хохирогч Б.Содбаярт учирсан хохирлыг 412.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 89-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1206 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 101-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

- Хохирогч Б.Содбаатарын эд хөрөнгөнд 412.000 төгрөгийн, эрүүл мэндэд 333.314 төгрөг нийт 745.314 төгрөгийн хохирлыг О.Ц , Б.А  нар хувааж төлөх үндэслэлтэй байх ба нэг хүнд 372.657 төгрөгийн төлбөр ноогдож байна.

Мөн Б.А  нь үргэлжилсэн үйлдээр О.Ц, Б.О , Б.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.Сагатханы эзэмшлийн “Дүкен” нэртэй дэлгүүрээс бүргер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713,000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн үүрэн холбооны утасны нэгж, бэлэн 4.000 төгрөг, ундаа, бургер, мп тоглуулагч зэрэг эд зүйлсийг хулгайлж 729.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч О.Сагатханы мэдүүлэг /1-р хх-ийн 139-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 129-130-р тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 104-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогч О.Сагатханд учирсан 729.800 төгрөгийн хохирлыг О.Ц , Б.А , Б.О, Б.Баттулга нарт хуваахад 1 хүнд 182.450 төгрөг ногдож байна.

Б.А , Б.О нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байрны 1 давхарт байрлах хохирогч Б.Ариунаагийн эзэмшлийн дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж биет 50.000 төгрөг, бохь 58 ширхэг, 12 ширхэг чипс, бон бон чихэр 3 хайрцаг, Кровка цайны пичень 6 ширхэг, супер контик 15 ширхэг, мөн жижиг нь 18 ширхэг, Хрустик вапель 6 ширхэг, день пичень 8 ширхэг, “Хаан” чипс 12 ширхэг, принкельс чипс 3 ширхэг, жижиг хайрцагтай чипс 3, фаприка 3, ковар чавганы компот 1, хайрцагтай шагшуурга 5, герман ууттай пичень 2 ширхэг, монфреш ундаа 2 ширхэг зэрэг 334.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 213-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 204-209-р тал/,

- Хохирогчийн алдагдсан эд зүйлийг 206.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 214-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/1068 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 216-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хохирогч Б.Ариунаад учирсан 334.050 төгрөгийн хохирлыг Б.А , Б.О нарт хуваахад 334.050:2 = 167.025 төгрөгийн төлбөр ногдож байна.

Б.А , О.Ц, Б.О  нар бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36-А байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Батнасангийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 төгрөг, “Сладко” шоколад 1 хайрцаг, “Фаприка” чипс 6 уут, “Альфон голуд” 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг зэрэг 206.000 төгрөгийн эд зүйлс хулгайлж 1.006.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 213-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 204-209-р тал/,

- Хохирогчийн алдагдсан эд зүйлийг 206.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 214-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/1068 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. /1-р хх-ийн 216-р тал/, хохирогч О.Батнасанд учирсан 1.006.000:3=335.334 төгрөгийг Б.А , О.Ц, Б.О  нараас гаргуулах,

Б.А  нь үргэлжилсэн үйлдлээр буюу Г.М , Х.Алтангэрэл нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн 6 дугаар баг, Баяндаваа 4-13 тоотод оршин суух Ж.Баяржаргалын гэрт нэвтрэн орж, 4 ширхэг мөнгөн аяга бүхий төмөр сэйф хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /9-р хх-ийн 19-20-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /8-р хх-ийн 239-247-р тал/,

- Гэрч Э.Мэргэнбаатарын мэдүүлэг /9-р хх-ийн 33-35-р тал/,

- Гэрч Б.Бадрахын мэдүүлэг /9-р хх-ийн 142-р тал/,

- Хохирогч Х.Баяржаргалын гэрээс алдагдсан гэх эд зүйлийг 580.000 төгрөгөөр үнэлсэн “Капитал зууч” ХХК-н Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 54-55-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

- Хохирогч Х.Баяржаргалд төлөх төлбөргүй байна.

Мөн Х.Алтангэрэл, Г.М  нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 9-10 тоотод оршин суух Л.Долгормаа, Л.Ууганбаяр нарын гэрт нэвтрэн орж, Л.Долгормаагийн гэрээс 20.000 төгрөгийг, Л.Ууганбаярын гэрээс 11.000 төгрөг, алх зэрэг эд зүйлс хулгайлж 39.000 төгрөгийн, бусдад нийт 619.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч нарын мэдүүлэг /9-р хх-ийн 135, 137-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /9-р хх-ийн 123-129-р тал/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Шинжээчийн мөр судлалын адилтгалын шинжилгээ хийсэн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 160-165-р тал/,

- Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 148-149-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Хохирогч Л.Долгормаа, Л.Ууганбаяр нарт учирсан 50.000:3=17.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

Б.А , Ө.У  нар бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Тариан түрүү” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 600.000 төгрөг, 2 ширхэг буюу “Нокиа” 3310 загварын болон Нокиа загварын гар утас, эмэгтэй хүний цуван хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /7-р хх-ийн 109-110-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Алтанцэцэгийн мэдүүлэг /8-р хх-ийн 20-21-р тал/,

- Хохирогч Ц.Нурмаагийн алдагдсан эд зүйлийг 192.920 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н тайлан /8-р хх-ийн 14-15-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0/424 дугаартай шинжээчийн дүгнэлт /7-р хх-ийн 140-141-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

Хохирогч Ц.Нурмаад учирсан 665.600:2=332.800 төгрөгийг Б.А , Ө.У  нар төлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Батбаатарын Алтангэрэл нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан байна. /2-р хх-н 170-206-р тал, 7-р хх-н 230-250-р тал/

Шүүгдэгч Б.А  нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс яллагдагчаар 2 сарын хугацаатай, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /2-р хх-н 216-217-р тал, 3-р хх-н 152-154, 170-171, 203-204-р тал, 4-р хх-н 202-206-р тал, 5-р хх-н 138-139, 151-152-р тал/

Шүүгдэгч Б.А ийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 244 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг дүйцүүлэн хасч 2 жилийн хорих ял болгосон байна. /10-р хх-н 27-28-р тал/

Шүүгдэгч Б.А , О.Ц , Т.Б  нар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн тогтоолоор цагдан хоригдож байсан байна. /5-р хх-н 183-198-р тал/

Б.А ийн 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. /6-р хх-н 06-07-р тал/,

Б.А ийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр ялын тооцоог хийхэд эдлээгүй үлдсэн ял нь 01 сар 15 хоног байна. /6-р хх-н 38-р тал/

Б.А ийг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллах дүгнэлт үйлдэж 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.А , Т.Б  нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй шүүхэд шилжүүлсэн байна. /6-р хх-н 87-88, 6-р хх-н 112-126-р тал/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 604 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж, Б.А , Т.Б  нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн байна. /6-р хх-н 184-192-р тал/

Т.Б , Б.А  нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүчингүй болгосон байна. /6-р хх-н 216-220-р тал/

Б.А д 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж нийт 122 хоног хоригдсон байх ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын тооцоог 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр хийхэд эдлээгүй үлдсэн ял нь 01 сар 15 хоногийн ялыг хасч тооцоход 122-45 = 77 хоног болж байна.

Шүүгдэгч Б.А  нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон болох нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ЦХШЗ/02 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгаж шилжүүлэн хорьж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Б.А д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 875 дугаартай шүүгчийн захирамж гарсан байна. /9-р хх-н 66-67, 68-69, 199-200-р тал, 10-р хх-н 08-09-р тал/

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1154 шүүгчийн захирамжаар Б.А д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, О.Ц, Б.О  нарыг цагдан хорьж, хэргийг прокурорт буцаасан ба Б.А , О.Ц, Б.О  нар 2019 оны 04 дүгээр сарын 12-ноос 2019 оны 08 дугаар сарын 02-ныг хүртэл цагдан хоригдсон болох нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 547 дугаартай шүүхийн магадлалаар тогтоогдож байна. /10-р хх-н 37-46, 70-82-р тал/

Шүүгдэгч Б.А ийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 285 болон 68/6 дугаартай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /10-р хх-н 237-241-р тал, 11-р хх-н 41-45, 87-91, 209-213-р тал/

Шүүгдэгч Б.А ийн цагдан хоригдсон 388+77+23 = нийт 488 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

3. Шүүгдэгч Б.О нь О.Ц , Б.А , Б.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.Сагатханы эзэмшлийн “Дүкен” нэртэй дэлгүүрээс бүргер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713.000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн  үүрэн холбооны утасны нэгж, бэлэн 4.000 төгрөг, ундаа, бургер, мп тоглуулагч зэрэг эд зүйлсийг хулгайлж 729.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч А.Сагатханы мэдүүлэг /1-р хх-ийн 139-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 129-130-р тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 104-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогч А.Сагатханд учирсан 729.800:4=төгрөгийн хохирлыг О.Ц , Б.А , Б.О, Б.Баттулга нарт хуваахад 1 хүнд 182.450 төгрөг ногдож байна.

Б.А , О.Ц, Б.О  нар бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36-А байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Батнасангийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 төгрөг, “Сладко” шоколад 1 хайрцаг, “Фаприка” чипс 6 уут, “Альфон голуд” 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг зэрэг 206.000 төгрөгийн эд зүйлс хулгайлж 1.006.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 213-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 204-209-р тал/,

- Хохирогчийн алдагдсан эд зүйлийг 206.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 214-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/1068 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. /1-р хх-ийн 216-р тал/, хохирогч О.Батнасанд учирсан 1.006.000:3=335.334 төгрөгийг Б.А , О.Ц, Б.О  нараас гаргуулах,

Б.А , Б.О нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байрны 1 давхарт байрлах хохирогч Б.Ариунаагийн эзэмшлийн дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж биет 50.000 төгрөг, бохь 58 ширхэг, 12 ширхэг чипс, бон бон чихэр 3 хайрцаг, Кровка цайны пичень 6 ширхэг, супер контик 15 ширхэг, мөн жижиг нь 18 ширхэг, Хрустик вапель 6 ширхэг, день пичень 8 ширхэг, “Хаан” чипс 12 ширхэг, принкельс чипс 3 ширхэг, жижиг хайрцагтай чипс 3, фаприка 3, ковар чавганы компот 1, хайрцагтай шагшуурга 5, герман ууттай пичень 2 ширхэг, монфреш ундаа 2 ширхэг зэрэг 334.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 213-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 204-209-р тал/,

- Хохирогчийн алдагдсан эд зүйлийг 206.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 214-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/1068 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 216-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хохирогч Б.Ариунаад учирсан 334.050 төгрөгийн хохирлыг Б.А , Б.О нарт хуваахад 334.050:2=167.025 төгрөгийн төлбөр оногдож байна.

О.Ц, Б.О  нар бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 9-170 /а/ тоот хашаанд оршин суух иргэн Ч.Алтанбаганы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бугуйн цагнууд, ээмэг, гоёлын зүүлт шилтэй архи зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.654.925 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /10-р хх-ийн 95-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /10-р хх-ийн 90-93-р тал/,

- Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /10-р хх-ийн 174-175-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

Хохирогч Ч.Алтанбаганад учирсан 1.654.925:2=827.463 төгрөгийг О.Ц, Б.О  нар төлөхөөр байна.

А.Төрбаяр, Б.Тэмүүжин нартай бүлэглэн нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2015 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 1-6 тоотод оршин суух хохирогч Ч.Алтансүхийн гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 4 ширхэг, манан хөөрөг 1 ширхэг, булган малгай 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /4-р хх-ийн 8-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /3-р хх-ийн 249-250-р тал/,

- Хохирогч Ч.Алтансүхийн алдагдсан эд зүйлийг 5.000.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 4-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

Ч.Алтансүхэд учирсан 5.100.000:3=1.700.000 төгрөгийн төлбөр ногдож байна.

2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Өлзийтийн 4-14 тоотод оршин суух хохирогч Д.Болор-Эрдэнийн гэрт хууль бусаар нэвтрэн орж зурмал бурхан 3 ширхэг, зэс хүрд 1 ширхэгийг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /4-р хх-ийн 15-р тал/,

- Хохирогч Д.Болор-Эрдэнийн алдагдсан эд зүйлийг 1.100.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 20-22-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

Д.Болор-Эрдэнэд учирсан 1.100.000:3=366.666 төгрөгийн төлбөр ногдож байна.

2015 оны 09 дүгээр сарын 16-наас 23-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Уурхайчны 11-8 тоотод оршин суух хохирогч Н.Оюунцэцэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, кулон 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэгийг тус тус хулгайлж 2.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /4-р хх-ийн 30-р тал/,

- Хохирогч Н.Оюунцэцэгийн алдагдсан эд зүйлийг 2.210.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 31-р тал/ зэргээр тогтоогдсон байна.  

Н.Оюунцэцэгт учирсан 2.210.000:3=736.666 төгрөгийн төлбөр ногдож байна.

2015 оны 10 дугаар сарын 01-ний хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, Ногоон талбайн 4-10 тоотод оршин суух хохирогч Д.Ариунболдын гэрт хууль бусаар нэвтрэн орж бугуйн цаг 1 ширхэг, хадны улаан чулуу 600 грамм, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 534.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /4-р хх-ийн 41-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /4-р хх-ийн 36-38-р тал/,

- Хохирогч Д.Ариунболдын алдагдсан эд зүйлийг 34.200 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 45-47-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

Д.Ариунболдод учирсан 534.200:2=267.100 төгрөгийн төлбөр ногдож байна.

2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Уурхайчин 11-4 тоотод оршин суух хохирогч О.Цолмонгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж угаалгын машин 1 ширхэгийг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /4-р хх-ийн 52-р тал/,

- Хохирогч О.Цолмонгийн алдагдсан эд зүйлийг 360.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 53-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

О.Цолмонд учирсан 360.000:3=120.000 төгрөгийн төлбөр ногдож байна.

2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Ногоон талбайн задгайд оршин суух хохирогч Ч.Номингийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монетон хос ээмэг 1 ширхэг, гинжин бүс 1 ширхэгийг тус тус хулгайлж 365.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /4-р хх-ийн 57-р тал/,

- Хохирогч Ч.Номингийн алдагдсан эд зүйлийг 365.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 57-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

Ч.Номинд учирсан 365.000:3=121.700 төгрөгийн төлбөр ногдож байна.

2015 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 05-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Ногоон талбайн задгайд оршин суух хохирогч С.Балжиннямын гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан бөгж 1 ширхэгийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /4-р хх-ийн 60-р тал/,

- Хохирогч С.Балжиннямын алдагдсан эд зүйлийг 400.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 61-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7-р хх-ийн 91-94-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

С.Балжиннямд учирсан 400.000:3=134.000 төгрөгийн төлбөр ногдож байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.О нь Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 06 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 61.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан. /4-р хх-н 133-138-р тал/,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Эрүүгийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 61.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан /4-р хх-н 139-146-р тал/,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Очирын Цэрэнпунцаг, Батбаатарын Алтангэрэл, Батсүхийн Отгонбат, Туяагийн Бат-Эрдэнэ нарт Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Ц , Б.А , Б.О, Т.БатЭрдэнэ нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Очирын Цэрэнпунцаг,  Батбаатарын Алтангэрэл,  Батсүхийн Отгонбат, Туяагийн Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан ялаас тус бүр 2 жилийг хасч биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 05 сарын хугацаагаар тогтоож байсан байна. /8-р хх-н 183-206-р тал, 10-р хх-н 131-148-р тал/,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар Батсүхийн Отгонбатын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5  жил 05 сарын хорих ял шийтгэснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2-т зааснаар дүйцүүлэн хасч 05 сар 28 хоногийн хорих ял болгон хөнгөрүүлсэн байна. /8-р хх-н 206-207-р тал, 10-р хх-н 148-149-р тал/

Шүүгдэгч Б.О нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс яллагдагчаар 2 сарын хугацаатай цагдан хоригдсон, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай захирамж /2-р хх-н 220-221-р тал, 3-р хх-н 149-151-р тал/

Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамж /3-р хх-н 177-178, 181-182-р тал/

Шүүгдэгч Б.А , Б.О, Т.Б  нар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 105 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдож байсан байна. /4-р хх-н 237-241-р тал/

Б.О нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан болох нь Хорих 427 дугаар ангийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /8-р хх-н 208-209-р тал, 10-р хх-н 150-р тал/

Баянзүрх дүүрийн Эрүүийн хэргийн шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1154 шүүгчийн захирамжаар Б.А д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, О.Ц, Б.О  нарыг цагдан хорьж хэргийг прокурорт буцаасан байна. /10-р хх-н 37-46-р тал/

Шүүгдэгч Б.А , О.Ц, Б.О  нар 2019 оны 04 дүгээр сарын 12-ноос 2019 оны 08 дугаар сарын 02-ныг хүртэл цагдан хоригдсон болох нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 547 дугаартай шүүхийн магадлалаар тогтоогдож байна. /10-р хх-н 70-82-р тал/

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 287 хоног цагдан хоригдсон болох нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 285 дугаартай шүүгчийн захирамж, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 284-2, 284-3 дугаартай шүүгчийн захирамж /10-р хх-н 232-236-р тал, 11-р хх-н 36-40, 82-86-р тал/

Шүүгдэгч Б.Оын цагдан хоригдсон нийт 287 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Оад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас нэмж эдлүүлэх ялгүй болно.

4. Шүүгдэгч Т.Бат- Эрдэнэ нь О.Ц тай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хороо 97-р сургуулийн баруун урд хохирогч Ш.Нямдоржийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн эд хөрөнгөнд нь 185.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэргийг,

мөн бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хороо 97-р сургуулийн баруун урд хохирогч Ш.Нямдоржийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 19-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 8-р тал/,

- Хохирогч Ш.Нямдоржийн гар утсыг 185.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 20-р тал/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл. /1-р хх-н 14-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрэлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 448 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 26-р тал/, гэрч Амарбаатар нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хохирогч Ш.Нямдоржид учирсан хохирол болох 185.000 төгрөгийн хохирлыг О.Ц , Т.Б  нар хувааж төлөх үндэслэлтэй байна.

Т.Б  нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолоор Боржигон овогт Цагаанхүүгийн Бат-Эрдэнэ нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62.1, 62.2-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан. /2-р хх-н 145-148-р тал/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1078 дугаартай шийтгэх тогтоолоор Боржигон овогт Цагаанхүүгийн Бат-Эрдэнэ нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62.1, 62.2-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан. /2-р хх-н 143-144, 155-168-р тал/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор О.Ц , Б.А , Батсүхийн Отгонбат, Туяагийн Бат-Эрдэнэ нарт  Анхны Ардчилсан Сонгууль болж  байнгын ажиллагаатай парламент  байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7.1 дэх хэсэгт заасныг баримтлан  О. Цэрэнпунцаг,  Б. Алтангэрэл,  Б. Отгонбат,  Т. БатЭрдэнэ нарт  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 таван жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж, Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Очирын Цэрэнпунцаг,  Батбаатарын Алтангэрэл, Батсүхийн Отгонбат, Туяагийн Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан ялаас тус бүр 2 жилийг хасч биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 05 сарын  хугацаагаар тогтоож, Т.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  2  дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1078 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 1 нэг сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 06 сарын хугацаагаар тогтоож байсан /2-р хх-н 170-206-р тал, 7-рхх-н 230-250-р тал/

Шүүгдэгч Т.Б  нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс яллагдагчаар 2 сарын хугацаатай цагдан хоригдсон, Б.О, Т.Б , Б.А  нар нь 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хүртэл цагдан хоригдсон нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 120 дугаартай шүүхийн тогтоол, шүүгдэгч Т.Б  нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай захирамж, шүүгдэгч Б.А , Б.О, Т.Б  нар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 105 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдож байсан, шүүгдэгч Б.А , О.Ц , Т.Б  нар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн тогтоолоор цагдан хоригдож байсан байна. /2-р хх-н 212-213-р тал, 3-р хх-н 140-143, 3-р хх-н 147-148, 174-175, 200-201-р тал, 4-р хх-н 200-201, 208-209, 4-р хх-н 237-241-р тал, 5-р хх-н 136-137, 183-198-р тал/

Т.Бат-Эрдэнийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. /6-р хх-н 04-05-р тал/,

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 242 дугаартай шүүгчийн захирамжаар  хорих ялыг дүйцүүлэн хасч 2 жилийн хорих ял болгосон байна.

Т.Бат-Эрдэнийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр ялын тооцоог хийхэд эдлээгүй үлдсэн ял нь 16 хоног байна. /6-р хх-н 41-р тал/

Т.Б д 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, яллах дүгнэлт үйлдэж 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.А , Т.Б  нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй шүүхэд шилжүүлсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 604 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж, Б.А , Т.Б  нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн байна. /6-р хх-н 57-61, 85-86, 112-126, 6-р хх-н 184-192-р тал/

Т.Б , Б.А  нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүчингүй болгосон байна. /6-р хх-н 216-220-р тал/

Т.Б  2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 151-16=135 хоног,

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 30 хоног цагдан хоригдсон нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /12-р хх-н 33-39-р тал/

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 135+30 = нийт 165 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Т.Б д Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял байхгүй байна.

5. Шүүгдэгч Ө.У , Б.А  нар бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Тариан түрүү” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 600.000 төгрөг, 2 ширхэг буюу “Нокиа” 3310 загварын болон Нокиа загварын гар утас, эмэгтэй хүний цуван хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /7-р хх-ийн 109-110-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Алтанцэцэгийн мэдүүлэг /8-р хх-ийн 20-21-р тал/,

- Хохирогч Ц.Нурмаагийн алдагдсан эд зүйлийг 192.920 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н тайлан /8-р хх-ийн 14-15-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0/424 дугаартай шинжээчийн дүгнэлт /7-р хх-ийн 140-141-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

Хохирогч Ц.Нурмаад учирсан 665.600:2=332.800 төгрөгийг Б.А , Ө.Ундарх нар төлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.У  нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64.1.2, 69.1.1, 69.1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар засарч хүмүүжлүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна. /7-р хх-н 179-184-р тал/

Шүүгдэгч Ө.У  нь өөрт ногдох төлбөр болох 332.300 төгрөгийг төлсөн байна. /8-р хх-н 125-р тал/

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэглэж эхэлсэн болно.

Шүүгдэгч Ө.У , Б.А  нар бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Тариан түрүү” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 600.000 төгрөг, 2 ширхэг буюу “Нокиа” 3310 загварын болон Нокиа загварын гар утас, эмэгтэй хүний цуван хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Ө.У ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдал дээрдэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Шүүгдэгч Г.М  нь Б.Алтанэрэл, Х.Алтангэрэл нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн 6 дугаар баг, Баяндаваа 4-13 тоотод оршин суух Ж.Баяржаргалын гэрт нэвтрэн орж, 4 ширхэг мөнгөн аяга бүхий төмөр сэйф хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /9-р хх-ийн 19-20-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /8-р хх-ийн 239-247-р тал/,

- Гэрч Э.Мэргэнбаатарын мэдүүлэг /9-р хх-ийн 33-35-р тал/,

- Гэрч Б.Бадрахын мэдүүлэг /9-р хх-ийн 142-р тал/,

- Хохирогч Ж.Баяржаргалын гэрээс алдагдсан гэх эд зүйлийг 580.000 төгрөгөөр үнэлсэн “Капитал зууч” ХХК-н Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 54-55-р тал/ зэргээр тогтоогдсон байна.

- Хохирогч Ж.Баяржаргалд төлөх төлбөргүй байна.

Мөн Х.Алтангэрэл, Г.М  нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 9-10 тоотод оршин суух Л.Долгормаа, Л.Ууганбаяр нарын гэрт нэвтрэн орж, Л.Долгормаагийн гэрээс 20.000 төгрөгийг, Л.Ууганбаярын гэрээс 11.000 төгрөг, алх зэрэг эд зүйлс хулгайлж 39.000 төгрөгний, бусдад нийт 619.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч нарын мэдүүлэг /9-р хх-ийн 135, 137-р тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /9-р хх-ийн 123-129-р тал/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Шинжээчийн мөр судлалын адилтгалын шинжилгээ хийсэн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 160-165-р тал/,

- Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 148-149-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.М тай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн Х.Алтангэрэлийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1906 00000 0447 дугаартай тогтоолоор тусгаарласан байна. /9-р хх-н 185-186-р тал/

Шүүгдэгч Г.М  нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 30 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. /12-р хх-н 33-39-р тал/ 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлийг устгах нь зүйтэй.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. О.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусадтай бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдыг дээрэмдэх гэмт хэргийг,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусадтай бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Б.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Ө.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Г.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.У-н гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн  1.1-д тус тус зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр О.Ц, Т.Б нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, уг гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. О.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Ө.У-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Г.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ц т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 /зургаан/ жилийн хугацаагаар,

Б.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаан/ жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Ц т 6 /зургаан/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, Б.А д 6 /зургаан/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, Б.Оад 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, Т.Б , Ө.У , Г.М  нарт тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ө.У ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ө.У  нь цагдан  хоригдсон хоноггүй ба О.Ц ийн цагдан хоригдсон 346 хоногийг, Б.А ийн цагдан хоригдсон 488 хоногийг, Б.Оын цагдан хоригдсон 287 хоногийг, Т.Б-н цагдан хоригдсон 165 хоногийг, Г.М ын цагдан хоригдсон 30 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гар утас, 1 ширхэг шар өнгийн иштэй алх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгуулахаар  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

10. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ө.У , Г.М , Т.Б  нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  О.Ц /РД:ЖЛ99030410/-аас 335.334 /гурван зуун гучин таван мянга гурван зуун гучин дөрвөн/ төгрөгийг Оюунцэцэгийн Батнасанд /РД:ВЮ88042016/, 827.463 /найман зуун хорин долоон мянга дөрвөн зуун жаран гурван/ төгрөгийг Чинбатын Алтанабагана /РД:ИЦ77050361/ нарт,

Б.А /РД:НЭ97020838/-ээс 372.657 /гурван зуун далан хоёр мянга зургаан зуун тавин долоон/ төгрөгийг Батсүхийн Содбаярт /РД:ОЮ81061379/, 182.450 /нэг зуун наян хоёр мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг Аханайн Сагатханд /РД:ЧЙ56030204/, 167.025 /нэг зуун жаран долоон мянга хорин таван/ төгрөгийг Бармидын Ариунаад /РД:ЧБ74032768/, 335.334 /гурван зуун гучин таван мянга гурван зуун гучин дөрвөн/ төгрөгийг Оюунцэцэгийн Батнасанд /РД:ВЮ88042016/, 332.800 /гурван зуун гучин хоёр мянга найман зуун/ төгрөгийг Цэдэнгийн Нурмаад /РД:НВ45022308/ буюу Рэнцэнгийн Алтанцэцэгт /РД:НВ68020307/, 17.000 /арван долоон мянган/ төгрөгийг Лхагважавын Долгормаа /РД:ТИ85062500/, Лхагважавын Ууганбаяр /РД:ТИ80031811/ нарт,

Б.О /РД:СК97122398/-аас 182.450 /нэг зуун наян хоёр мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг Аханайн Сагатханд /РД:ЧЙ56030204/, 335.334 /гурван зуун гучин таван мянга гурван зуун гучин дөрвөн/ төгрөгийг Оюунцэцэгийн Батнасанд /РД:ВЮ88042016/, 167.025 /нэг зуун жаран долоон мянга хорин таван/ төгрөгийг Бармидын Ариунаад /РД:ЧБ74032768/, 827.463 /найман зуун хорин долоон мянга дөрвөн зуун жаран гурван/ төгрөгийг Чинбатын Алтанабаганад /РД:ИЦ77050361/, 1.700.000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийг Чимэдцэенгийн Алтансүхэд /РД:ЕГ75011610/, 366.666 /гурван зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг Дэрийлаагийн Болор-Эрдэнэд /РД:СЮ78021670/, 736.666 /долоон зуун гучин зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг Намжимийн Оюунцэцэгт /РД:ЕС82031023/, 267.100 /хоёр зуун жаран долоон мянга нэг зуун/ төгрөгийг Дашнямын Ариунболдод /РД:СУ85102494/, 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг Овоохойтын Цолмонд /РД:СИ76062402/, 121.700 /нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун/ төгрөгийг Чулуунбаатарын Номинд /РД:ЕА89060901/, 134.000  /нэг зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг Самбуугийн Балжиннямд /РД:СЩ50071102/ тус тус олгосугай.

12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Ц , Б.А , Б.О, Т.Б , Г.М  нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг, Ө.У ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ