Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 547

 

 

 

 

 

 

 

2019             6              4                                           2019/ДШМ/547

                                              

                                     Б.А-, О.Ц-, Б.О-,

                                                Т.Б-, Ө.У-, Г.М- нарт

                                                       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Жаргалсайхан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1154 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэнийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.А- нарт холбогдох эрүүгийн 1706000000328 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Галзууд овгийн О.Ц-, 1999 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ............ дүүргийн ........ дүгээр хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......../;

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялаас 2 жил хасч 3 жил 5 сарын хугацаагаар эд хөрөнгө хураахгүйгээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

2. Галдан тайж овгийн Б.А, 1997 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ...... дүүргийн ................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .............../;

Баянзүрх, Сүхбаат ар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 244 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг дүйцүүлэн хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял болгож шийдвэрлэсэн.

 3. Боржигон овгийн Б.О, 1997 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ....................... өрөөнд оршин суух бүртгэлтэй, /РД: ................./;

Хэнтий аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Хэнтий аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 34 дугаартай “Ялаас дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан.

4. Цоохор овгийн Т.Б., 1997 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт....................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...................;

Дүүргийн Эрүүгийн хэрийн 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1078 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1078 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 242 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг дүйцүүлэн хасч 2 жилийн хугацаагаар хорих ял болгож шийдвэрлэсэн.

5. Боржигон Гомбо овгийн Ө.У, 1998 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эгч, 4 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн задгай гудамжны 1758/а тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УЗ98072003/;

Дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан.

  6. Ар Лигдэн овгийн Г.М, 1995 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, морин хуурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ............. дүүргийн ....... дүгээр хороо,........... дүгээр байрны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

1.  О.Ц- нь Т.Б-тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-
ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 97 дугаар сургуулийн
баруун урд хохирогч Ш.Нямдоржийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн
авч 185.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  • Б.А-тэй бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражуудын дунд хохирогч Б.Содбаярын "Самсунг" маркийн гар утас, тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртика, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэн 452.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Т.Б-тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 97 дугаар сургуулийн баруун урд хохирогч Ш. Нямдоржийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Б.А-тэй бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражуудын дунд хохиорогч Б.Содбаярын "Самсунг" маркийн гар утас, тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртика, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Б.А-, Б.О-тай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.Сагатхааны эзэмшлийн "Дүкен" нэртэй дэлгүүрээс бүргер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713.000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн үүрэн телефоны утасны нэгж, бэлэн 4000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 729.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Б.О-, Б.А- нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36 IN байрны хойд талын автобусны буудал дээр байрлаххохирогч О.Батнасангийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 төгрөг, "Сладко" шоколад 1 хайрцаг, "Фаприка" чипс 6 уут, "Альфон голуд" 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг зэргийг хулгайлан 206.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2.  Б.А- нь О.Ц-тай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны
өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах
автомашины гражуудын дунд хохирогч Б.Содбаярын "Самсунг" маркийн гар утас,
тамхинаас гаргадаг бохь, булган захтай савхин куртик, пиджак, бэлэн 40.000 төгрөг
зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэн 452.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт
хэрэгт,

   О.Ц-тай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх
дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны баруун талд байрлах автомашины
гражуудын дунд хохиорогч Б.Содбаярын "Самсунг" маркийн гар утас, тамхинаас
гаргадаг бохь, булган захтай савхин куртик, пиджак, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.О-тай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих
шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч
А.Сагатхааны эзэмшлийн "Дүкен" нэртэй дэлгүүрээс бүргер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713.000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн
үүрэн телефоны утасны нэгж, бэлэн 4000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 729.800
төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  • Б.О-тай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байрны 1 давхарт байрлах хохирогч Б.Ариунаагийн эзэмшлийн дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж биет 50.000 төгрөг, бохь 58 ширхэг, 12 ширхэг чипс, бон бон чихэр 3 хайрцаг, Кровка цайны пичень 6 ширхэг, супер контик 15 ширхэг, мөн жижиг нь 15 ширхэг, Хрустик вафель 6 ширхэг, день печень 8 ширхэг, "Хаан" чипс 12 ширхэг, принкельс чипс 3 ширхэг, ширхэг хайрцагтай чипс 3 фаприка 3, ковар чавганы компот 1 хайрцагтай шагшуурга 5, герман ууттай пичень 2 ширхэг, монфреш ундаа 2 ширхэг зэрэг 334.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Б.О-, О.Ц- нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36 /А/ байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Батнасангийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 төгрөг, "Сладко" шоколад 1 хайрцаг, "Фаприка" чипс 6 уут, "Альфон голуд" 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг зэргийг хулгайлан 206.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Ө.У-тай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай "Тариан түрүү" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 600.000 төгрөг, 2 ширхэг буюу "Нокиа" загварын гар утас, эмэгтэй хүний цуван хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Б.А- нь үргэлжилсэн үйлдлээр буюу Г.М-, Х.Алтангэрэл нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн 6 дугаар баг, Баяндаваа 4-13 тоотод оршин суух иргэн Ж.Баяржаргалын гэрт нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга бүхий төмөр сейф хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 9-10 тоотод оршин суух иргэн Л.Долгормаа, Л.Ууганбаяр нарын гэрт нэвтрэн орж Л.Долгормаагийн гэрээс 20.000 төгрөгийг, Л.Ууганбаярын гэрээс 11.000 төгрөг, алх зэргийг хулгайлж 39.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Б.О- нь Б.А-, О.Ц- нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны дэргэд байх хохирогч А.Сагатхааны эзэмшлийн "Дүкен" нэртэй дэлгүүрээс бүргер 4 ширхэг, түмний ундаа 1 ширхэг, МП тоглуулагч 1 ширхэг, 713.000 төгрөгийн скайтель, мобиком, юнителийн үүрэн телефоны утасны нэгж, бэлэн 4000 төгрөг, зэрэг эд зүйл хулгайлж 729.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

О.Ц-, Б.А- нартай бүлэглэн 2015оны 11 дүгээрсарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36 IN байрны хойд талын автобусны буудал дээр байрлах хохирогч О.Батнасангийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 800.000 төгрөг, "Сладко" шоколад 1 хайрцаг, "Фаприка" чипс 6 уут, "Альфон голуд" 20 ширхэг, хүүхдийн ноосон малгай 2 ширхэг, ноосон ороолт 1 ширхэг зэргийг хулгайлан 206.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               Б.А-тэй бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байрны 1 давхарт байрлах хохирогч Б.Ариунаагийн эзэмшлийн дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж биет 50.000 төгрөг, бохь 58 ширхэг, 12 ширхэг чипс, бон бон чихэр 3 хайрцаг, Кровка цайны пичень 6 ширхэг, супер контик 15 ширхэг, мөн жижиг нь 15 ширхэг, Хрустик вафель 6 ширхэг, день пичень 8 ширхэг, "Хаан" чипс 12 ширхэг, принкельс чипс 3 ширхэг, ширхэг хайрцагтай чипс 3 фаприка 3, ковар чавганы компот 1, хайрцагтай шагшуурга 5, герман ууттай пичень 2 ширхэг, монфреш ундаа 2 ширхэг зэрэг 334.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               Б.О- нь бусадтай бүлэглэн нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2015 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 1-6 тоотод оршин суух хохирогч Ч.Алтансүхийн гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 4 ширхэг, манан хөөрөг 1 ширхэг, булган малгай 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Өлзийтийн 4-14 тоотод оршин суух хохирогч Д.Болор-Эрдэнийн гэрт хууль бусаар нэвтрэн орж зурмал бурхан 3 ширхэг, зэс хүрд 1 ширхэгийг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмтхэрэгт,

               2015 оны 09 дүгээр сарын 16-наас 23-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Уурхайчны 11-8 тоотод оршин суух хохирогч Н.Оюунцэцэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, кулон 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэгийг тус тус хулгайлж 2.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               2015 оны 10 дугаар сарын 1-ний хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, Ногоон талбайн 4-10 тоотод оршин суух хохирогч Д.Ариунболдын гэрт хууль бусаар нэвтрэн орж бугуйн цаг 1 ширхэг, хадны улаан чулуу 600 грамм, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 534.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Уурхайчин 11-4 тоотод оршин суух хохирогч О.Цолмонгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж угаалгын машин 1  ширхэгийг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Ногоон талбайн задгайд оршин суух хохирогч О.Номингийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монетон хос ээмэг 1 ширхэг, гинжин бүс 1 ширхэгийг тус тус хулгайлж 365.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               2015 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 05-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Ногоон талбайн задгайд оршин суух хохирогч С.Балжиннямын гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан ээмэг 1 ширхэгийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. Т.Б- нь О.Ц-тай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 97 дугаар сургуулийн баруун урд хохиорогч Ш.Нямдоржийн U-6 маркийн гарутсыгхүч хэрэглэн дээрэмдэн авч 185.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  • О.Ц-тай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 97 дугаар сургуулийн баруун урд хохирогч Ш.Нямдоржийн U-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
  • Ө.У-, Б.А-тэй бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай "Тариан түрүү" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 600.000 төгрөг, 2 ширхэг буюу "Нокиа" загварын гар утас, эмэгтэй хүний цуван хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. Г.М- нь үргэлжилсэн үйлдлээр буюу Б.А-, Х.Алтангэрэл нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн 6 дугаар баг, Баяндаваа 4-13 тоотод оршин суух иргэн Ж.Баяржаргалын гэрт нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга бүхий төмөр сейф хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 9-10 тоотод оршин суух иргэн Л.Долгормаа, Л.Ууганбаяр нарын гэрт нэвтрэн орж Л.Долгормаагийн гэрээс 20.000 төгрөгийг, Л.Ууганбаярын гэрээс 11.000 төгрөг, алх зэргийг хулгайлж 39.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:

1. Яллагдагч О.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар,

2. Яллагдагч Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар,

З. Яллагдагч Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

4. Яллагдагч Т.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

5. Яллагдагч Ө.У-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

6. Яллагдагч Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.О-, О.Ц- нар нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаанд бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод Салхитын 9-170 IN тоотод оршин суух Ч.Алтанбаганын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдож, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Балжин 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлтийн №191100391 дугаартай хэрэг нээж шалгаж байгаа болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар "прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.О-, О.Ц- нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж Б.О-, О.Ц- нарт холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Б.О-, О.Ц-, Б.Алтангрэл нар нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих нь зүйтэй байна. Хэргийг прокурорт очтол О.Ц-, Б.О-, Б.А- нар цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг, Т.Б-, Г.М-, Ө.У- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн 2019/ШЗ/1154 дугаартай захирамжид:

"Б.О-, О.Ц- нар нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаанд бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод Салхитын 9-170 IN тоотод оршин суух Ч.Алтанбаганын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдож Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Балжин 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн 191100391 дугаартай хэрэг нээж шалгаж байгаа болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар "прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгттэх, тусгаарлах үндэслэл бүхий шийдвэр гаргана гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.О-, О.Ц- нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж Б.О-, О.Ц- нарт холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна" гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасныг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно" гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт "Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ" гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт "Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч яллагдагчийн холбогдсон зарим эрүүгийн хэрэг нь нотлогдоогүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан хэрэг бүртгэлтэнд буцаана" гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн. эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол тухайн нэгтгэх хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын шийдвэр гарсан тохиолдолд хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу нэгтгэх хууль зүйн үр дагавар үүсэхээр байна. Гэтэл Б.О-, О.Ц- нарыг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай ямар нэгэн баримт байхгүй байхад хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаасан нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   "Урьдчилсан   хэлэлцүүлгийн   үед   дараахь   үндэслэлээр   шүүх   өөрийн санаачлагаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ" гэж заасан байна. Гэтэл анхан шатны шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн дээрх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн атлаа прокурорт буцаасан, мөн захирамжийн үндэслэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг огт удирдлага болгож баримтлаагүй, дан ганц Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасныг баримталсан байна.   

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/1154 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. …” гэжээ.

Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...Хэргийг нэгтгэн шалгуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно" гэж заасан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа хэрэг нь хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг бөгөөд Б.О-, О.Ц- нар тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн тогтоогдоогүй учраас яллагдагчаар татах ажиллагаа өнөөдрийг хүртэл хийгдээгүй. Мөн шүүхээс урьдчилан хэлэлцүүлгийн үед буцаахаар хуулийн зохицуулалттай атал гэм буруугийн хурал буюу шүүгдэгчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийсний дараа хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Шүүгч захирамж гаргахдаа захирамжийн үндэслэх хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон баримтлаагүй, Шүүхийн тухай хуулийг удирдлага болгон хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Хавтас хэргийн материалтай танилцахад нийт 6 удаа шүүхэд шилжүүлж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үүнээс 4 удаа нь шүүгдэгч нартай холбоотой өөр бусад газарт гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр буцаасан бөгөөд тухай бүрт нь хэргийг нэгтгэн шалгаж байсан бөгөөд тухайн үйлдсэн хэргүүдэд нь яллагдагчаар татах боломжтой байсан. Энэ удаад хэргийг нэгтгэн шалгах ажиллагаа хийх гэсэн боловч хэрэг бүртгэлтийн хэрэг байсан. Г.М-аас бусад шүүгдэгч нар өмнө нь удаа дараагийн ял шийтгэлтэй байсан учир хэргийг шүүхэд шилжүүлж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Б.А- нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “шүүгдэгч Б.О-, О.Ц- нар нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хулгайн гэмт хэрэгт холбогдсоныг энэ хэрэгтээ нэгтгэн шийдвэрлүүлэх”-ээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэж заасан бөгөөд энэ хэрэгт нь тэдэнд зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэж, сүүлд холбогдож буй үйлдэлд нь хэрэв шүүхээс ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан ялыг нэгтгэхээр бол тэдний эрх зүйн байдал илт дордохоор байна.

Харин анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргахдаа Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгосон атлаа дахин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн, мөн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед шийдвэрлэх боломжгүй зарим зүйлийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр заагаагүй атлаа гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь буруу болохыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрхтэй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй.   

 Иймд хэргийг нэгтгэн шалгуулахаар буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлээс “яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийг прокурорт буцаасан нь буруу” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1154 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх” тухай прокурор Г.Эрдэнийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ