Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1960

 

"**” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунаглаг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05064 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.**,

Хариуцагч “**” ХХК-д холбогдох,

 

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах, өмчлөх эрх сэргээлгэх, 7 ширхэг миксер автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, ** автомашин, хохирол буюу олох ёстой ашигт 91 399 753 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 19 656 400 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.**,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.**,

Хариуцагч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.**, И.**,

Хариуцагчийн “**” ХХК-ийн өмгөөлөгч: Н.**,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “**” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр анх 11 гишүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд хувь нийлүүлэгчдийн хурлаар хувьцаа эзэмшигч Б.**ыг гүйцэтгэх захирлаар томилж 01 тоот тогтоол гаргасан. Тухайн үед “**” ХХК нь “**” ХХК-ийн үйлдвэрийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан.

Тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Д.**ийн санаачилгаар компани БНСУ-ын иргэн **ээс 7 ширхэг миксер автомашиныг нэг бүрийг нь 30 сая төгрөгөөр, нийт 210 сая төгрөгөөр худалдан авахаар болсон. Б.** 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хувьцаа эзэмшигч М.**д итгэмжлэл олгож, М.** нь итгэмжлэлийн үндсэн дээр компанийг төлөөлөн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн **тэй  **, **, **, **, **, **, ** улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээг нотариатчаар гэрчлүүлж, бүртгэлийн хуульд заасны дагуу Авто тээврийн газарт эзэмшигчийн нэрийг шилжүүлэн бүртгүүлснээр “**” ХХК дээрх машинуудын хууль ёсны өмчлөгч болсон.

“**” ХХК нь 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа тусган баталгаажуулж, нийт үндсэн хөрөнгийн хэмжээ нь нэмэгдэн 221 121 209 төгрөг болсныг татварт тайлагнасан байсан.

Гэтэл Б.** нь бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дангаар шийдвэр гарган, 12/24 тоот албан бичгийг Авто тээврийн газарт явуулж, “**” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан 7 ширхэг миксер автомашинуудын өмчлөх эрхийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд түүний уг үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Иймд Б.**ын 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг хэлцлийн үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “**” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн автомашинуудын бүртгэлийг хүчингүй болгож, “**” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг Б.**т холбогдуулж гаргаж байна.

“**” ХХК-ийг Д.** 100 хувь эзэмшдэг бөгөөд 7 автомашины үнэ болох 210 000 000 төгрөгийг төлсөн. Үүнд:

1. “**” ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “**” ХХК-иас зуурмагийн төлбөрт авсан 61 215 750 төгрөгийн үнэтэй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоот 2 өрөө орон сууцыг **ий нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд уг үнийн дүнг **ийн машины үнэд шилжүүлэн тооцохоор тохирсон. Гэтэл уг байрыг цааш өгөлгүй өөртөө үлдээсэн байсан ба ** болон ** нарын хоорондын өглөг, авлагадаа уг байрыг тооцсон байсан учраас ** нь 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “**” ХХК-тай байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулахад төлбөр тооцоо дууссаныг гол үндэслэлээ болгон өмчлөх эрхийг саадгүй шилжүүлэн өгсөн.

2. “**” ХХК нь 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “**” ХХК-иас төлбөрт авсан 62 628 470 төгрөгийн үнэтэй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, 5 дугаар хороонд байрлах ** тоот 2 өрөө орон сууцыг,

3. 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр **ийн “Хувьсах зам” ХХК-д           30 000 000 төгрөг,

4. 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “**” ХХК нь **ийн “**” ХХК-д 26 сая төгрөг, 14 сая төгрөг, нийт 40 сая төгрөгийг машины үнэд тус тус төлсөн.

5. 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “**” ХХК нь Баянгол дүүргийн татварт **ээс худалдан авсан машины төлбөрийн хүн амын орлогын албан татварт 14 сая төгрөгийг тушаасан ба энэ нь машины төлбөрт орж тооцогдсон. Дээрх мөнгөний нийт дүн 207 844 220 төгрөг болсон.

“**” ХХК нь 7 миксер автомашины үнэд урьдчилан төлсөн төлбөрийнхөө дүнгээр “**” ХХК-иас авлага үүсгэн тайлагнасан ба нэхэмжлэгч нь энэ дүнгээр тус компанид өртэй хэмээн тайлагнасан байдаг.

**, **, **, **, **, **, ** улсын дугаар бүхий 7 ширхэг миксер машинуудыг “**” ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр БНСУлсын иргэн **тэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан, нотариатаар батлуулж, төлбөр тооцоог бүрэн төлж дууссаны үндсэн дээр худалдан авсан тул маргаан бүхий автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр “**” ХХК-ийг тогтоож өгнө үү.

“**” ХХК-ийн захирал ** нь “**” ХХК-тай 2010 оноос 2015 он хүртэл хугацаанд байгуулсан түрээсийн гэрээгээ 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэнэт цуцалж, “**” ХХК болон “**” ХХК-ийг байрнаас гаргасны улмаас компанийнхаа санхүүгийн бичиг баримт болон эд хөрөнгүүдээ авч чадаагүй. Үүний дотор “**” ХХК-ийн 7 ширхэг миксер автомашинууд болон агуулахад байсан сэлбэг хэрэгслүүд бүгд “**” ХХК-ийн эзэмшилд үлдсэн. Түүнчлэн нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.** нь “**” ХХК-ийн захирал **тэй хамтран ажиллахаар болж үлдсэн.

Үүний маргааш нь буюу 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “**” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.** нь компанийн удирдлагын эрх, тамгыг ашиглан компанийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг бусад хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр Авто тээврийн газарт эзэмшигчийг солих тухай 12/24 тоот албан бичиг үйлдэн хувьдаа шилжүүлэн авсан байсан.

Уг асуудлыг эрүүгийн журмаар шалгуулсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад шинжээчийн 2013 оны 145 дугаар дүгнэлтээр дээрх автомашинууд “**” ХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоож, 2013 оны 05 дугаар сарын 21-ний “**” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд байсан **, **, **, **,  **, **, ** улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашинуудын 6 ширхэгийг нь В.**, Г.**, Э.**, М.**, М.**, П.** нарт хүлээлгэн өгсөн. Э.**, М.** нар “**” ХХК-д Б.**ын хамт ажиллахаар үлдсэн байсан ба энэ өдөр бусад 4 хувьцаа эзэмшигч болох В.**, Г.**, М.**, П.** нар тус үйлдвэрийн хашаанаас өөрийн зээлээр худалдан авсан **, **, **, ** дугаарын машинуудаа авч явсан. **, **, ** машинууд нь хариуцагч компанийн хашаанд үлдсэн. Үүнээс ** дугаарын автомашин нь ашиглах боломжгүй болж эвдэрсэн байсан бөгөөд энэ машиныг “**” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид авах гэсэн боловч “**” ХХК өгч явуулаагүй.

Иймээс маргаан бүхий 7 ширхэг миксер автомашины 3 ширхэг буюу **, **, ** машинууд нь өнөөдрийг хүртэл “**” ХХК-ийн хууль бус эзэмшилд үлдсэнээс ** автомашин нь ашиглах боломжгүй эвдэрсэн байсан тул энэ машины үнэ 30 сая төгрөгийг хариуцагч ** ХХК-иас гаргуулж, үлдэж буй **, ** улсын дугаар бүхий автомашинуудыг тус компанийн хууль бус эзэмшлээс гаргуулан “**” ХХК-д олгож өгнө үү.

2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “**” ХХК-ийн ** захирал нь манай компанийг өөрийн байрнаас хөөж гарган компанийн өмчлөлийн машиныг өөрийн эзэмшилд хууль бусаар авч үлдсэний улмаас “**” ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, олох байсан орлогоо алдан хохирсон. 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаагч 7 миксер автомашиныг хувьцаа эзэмшигчдэд хүлээлгэн өгч акт үйлдсэн. Ийнхүү хариуцагч компани нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 8 сарын хугацаанд манай компанийн өмчлөлийн машинуудыг хүлээлгэн өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан учраас энэ хугацаанд 91 399 753 төгрөгийн олох ёстой ашгаар хохирсон тул хариуцагч компаниас гаргуулж өгнө үү.

Хохирлын тооцооллыг гаргахдаа борлуулалтын орлогыг жишиг болгон харьцуулсан. Бетон зуурмагийн үйлдвэрлэл нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дулаан цагт бид ийм хэмжээний орлого олох байсан гэдгийг өмнө олж байсан ашиг дээрээ тулгуурлан тооцоог хийсэн. Тодруулбал, 5 сарын хугацаанд нийт 130 хоног ажиллаад   226 879 000 төгрөгийн борлуулалтыг хийсэн байсан. Нэг өдөр нэг машин 213 509 төгрөгийн орлоготой байна. 2012 оны 09 дүгээр сарын 10-наас 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Б.** нь манай компанийн машинуудыг хууль бус эзэмшилдээ байлгасан ба ажиллах боломжит сар болох 2012 оны 09 дүгээр сарын 10-наас 2012 оны 11 дүгээр сарын 10 хүртэл 60 хоног, 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 81 хоног, нийт 141 хоног ажиллах боломжийг хаагдуулсан гэж үзэж байгаа.

2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн актад дээрх машинуудыг хүлээн авахад дутсан эд ангийг нэг бүрчлэн бичиж хүлээлгэн өгсөн бөгөөд “**” ХХК-ийн хууль бус эзэмшилд байх хугацаанд тоногдож бүрэн бүтэн байдал нь алдагдсан байснаас сэргээн засварласны зардалд 7 065 000 төгрөгийг манай компаниас төлж хохирсон тул хариуцагч компаниас гаргуулж өгнө үү. 

Хариуцагч компанийн хууль бус эзэмшилд үлдсэн “**” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох чингэлэг, сэлбэг, компьютер болон бусад эд зүйлсийн нийт үнэ 19 656 400 төгрөгийг “**” ХХК-иас гаргуулж өгнө үү.

2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай компани нь “**” ХХК-ийн үйлдвэрийн байрнаас “**” ХХК-ийн хамт хөөгдөж гарах үед “**” ХХК-ийн хөрөнгөөр худалдан авсан эд хөрөнгүүдийг хариуцагч компани нь өөрийн эзэмшилд авч үлдсэн. Эдгээр хөрөнгүүдэд 3 140 000 төгрөгийн үнэ бүхий чингэлэг 1 ширхэг, 4 773 400 төгрөгийн үнэ бүхий 28 нэр төрлийн машины сэлбэг, багаж төхөөрөмжүүд, 799 000 төгрөгийн үнэ бүхий компьютер, 4 200 000 төгрөгийн үнэ бүхий Жи Пи Эс төхөөрөмж, үйлчилгээний төлбөрт төлсөн 2 184 000 төгрөгийн эд хөрөнгүүд багтаж байгаа гэжээ.

 

Хариуцагч Б.** шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд “**” ХХК-ийг анх ** захирал 100 хувийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулж, 2008 онд “**” ХХК-ийн 50 хувийн эзэмшигч Д.**ийг компанийнхаа ерөнхий менежерээр авч ажиллуулж байсан. Энэ хоёр нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаанд хамтарч ажилласан. “**” ХХХ-ийн захирал ** нь Монгол компани байгуулах нь компанийн үйл ажиллагаа явуулахад хялбар болгож, санхүүгээ нэмэгдүүлэх зорилгоор “**” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Улмаар өөрийнхөө зүгээс **ээс 9 ширхэг автомашиныг 330 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Уг 9 машинаас Д.**ийн зуучилж өгсөн 2 хүнд худалдсан боловч **д бэлэн орлого орж ирээгүй. 7 ширхэг автомашиныг “**” ХХК-ийн захирал ** нь өөрийн хөрөнгө оруулалт дээр тулгуурлаад “**” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь Б.**ыг томилсон.

Б.** нь 7 ширхэг машиныг “**” ХХК-иас “**”  ХХК-д худалдаж авах үйл явцыг удирдан явуулсан бөгөөд энэ худалдах үйл ажиллагаа нь хэлбэрийн төдий байсан. Шалтгаан нь хариуцагч “**” ХХК нь “**” ХХК руу бодитой төлбөр өгөөгүй, нэхэмжлэгч компани нь жилийн эцсээр тооцоо хийхдээ худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 2012 оны 09 дүгээр сарын 10-наас хоёр компани тусдаа үйл ажиллагаа явуулах болсны улмаас уг 7 машины маргаан гарч ирсэн. Нэгэнт машиныг худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр хийгдээгүй учир Б.** нь цаашид гуравдагч этгээд рүү шилжихээс хамгаалж өөрийнхөө нэр дээр авсан бөгөөд өөрөө өөртэйгээ ямар нэгэн байдлаар хэлцэл хийгээгүй, хууль бусаар өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн хэрэг биш гэжээ.

 

Хариуцагч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, И.** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” ХХК-ийн ерөнхий захирал ** нь 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр гадаадын хөрөнгө оруулалтай компанийг үүсгэн байгуулж, гадаад худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Д.**ийг компанийн ерөнхий менежерийн ажилд авч хамтран ажиллаж эхэлсэн. Улмаар Д.**ийг 2008 оны 001/009 дүгээр тушаалаар тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгүүлж байсан.

Тус компани нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай учраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй хяналт шалгалт их, дотоодын компани бол ийм зүйл байхгүй гэж ятган 100 хувийн хөрөнгө оруулалттай Монгол компани буюу “**” ХХК-ийг байгуулж, энэ компанийн дүрмийн сангийн хөрөнгө болох 1 сая төгрөгийг “**” ХХК-ийн кассаас гаргасан болно. Ингээд “**” ХХК нь “**” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулж байсан тул хариуцагч компанийн бүхий л орлого бусдаас авах өр төлбөр зэргийг “**” ХХК-ийн данс, кассаар хүлээн авч байсан.

“**” ХХК нь манай компанийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг түрээслэн ажиллуулах, ийнхүү ажиллуулснаас олсон борлуулалтын орлогын 20 хувийг манай компанид шилжүүлж байхаар харилцан тохиролцон. 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 009/001 дугаар Хамтран ажиллах гэрээ байгуулан үйлдвэрийг түрээслэн ажиллаж эхэлсэн. Гэтэл 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Д.**тэй ажил төрлөөс болж маргалдан, “**” ХХК-д холбогдох санхүүгийн тайлан, баримт, тамга тэмдэг зэргийг авч салж явсан. Мөн дээрх хамтран ажиллах гэрээний хугацаанд “**” ХХК-ийн захирал ** нь БНСУлсын иргэн **тэй 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан 9 ширхэг миксер автомашиныг худалдан авсан.

“**” ХХК нь дээрх 9 ширхэг автомашинаас 2 ширхэгийг хариуцагч Д.**ийн дүү гэх Б.**д худалдсан бөгөөд Б.** нь миксер автомашины төлбөрийг Д.**т бүрэн өгсөн гэдэг боловч Д.** энэхүү мөнгийг манай компанид өгөлгүй хувьдаа завшсан. Харин үлдэх 7 миксер автомашиныг “**” ХХК-д худалдахаар тохиролцсоны дагуу **ий хүсэлтээр ** нь миксер машинуудын өмчлөх эрхийн бүртгэлийг тус компанийн нэр лүү шилжүүлэн өгсөн.

“**” ХХК нь дээрх автомашиныг цааш худалдан борлуулах зорилготой байсан тул өөрийн компанийн нэр дээр шилжүүлэлгүй, **ийн нэрээс худалдан авч буй этгээдүүдийн нэр рүү шууд шилжүүлэн өгсөн үйл баримтыг нэхэмжлэгч ашиглан **тэй дүр үзүүлэн хийсэн хэлцлийг бодитоор автомашин худалдан авсан гэрээ мэтээр тайлбарлан автомашины төлбөрийг **д огт төлөөгүй, олон жил миксер машинуудыг ашиглан орлого олж байгаа юм. Манай компани дээр дурдсан 9 машиныг **ээс худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан хууль ёсны өмчлөгч тул шүүхэд Д.**ээс **, ** улсын дугаартай 2 миксер автомашины үнэд     70 000 000 төгрөг, хариуцагч Б.**, Г.**, П.**, В.** нараас **, **, **,** улсын дугаартай 4 миксер машиныг гаргуулах нэхэмжлэл тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба уг хэрэгт гэрч **ийн өгсөн “машинуудыг би зөвхөн **д худалдсан, би түүний хүсэлтээр машинуудыг “**” ХХК, Б.** нарт шилжүүлсэн” гэх мэдүүлэг өгсөн нь талуудын хооронд болсон явдлыг худалдагч тал өөрөө нотолсон чухал баримт болсон. Мөн энэ мэдүүлгээ эрүүгийн хэрэгт өгсөн, түүнчлэн эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч компанийг төлөөлөн гэрээ байгуулсан М.**, захирлаар ажиллаж байсан Б.** нар гэрчийн мэдүүлэг өгсөн.

Гэвч “**” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар шүүхэд 7 миксер машиныг өөрсдөө **ээс худалдаж авсан гэх тайлбар гаргасан тул Б.** машинуудыг эзэмшиж байгаа этгээдүүд “**” ХХК-иас худалдан авсан төлбөрийг төлөхгүй, төлөх хүсэл зориг байхгүй хэрнээ өөрсдийнхөө машин гэж үзэж байгаа нь тодорхой болсны улмаас маргааны зүйл болох автомашинуудыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай компанид өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлэн өгсөн юм. Уг өмчлөх эрхийг шилжүүлэх үед машинууд Б.**ын өмчлөлд байсан.

Хэдийгээр дээрх 7 машины өмчлөх эрхийн бүртгэл манай компанийн нэр дээр байгаа боловч бодит байдалд нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчид өөрсдөө эзэмшиж, ашиглаж байгаа.

Нэхэмжлэгчийн дурдаж байгаа шинжээчийн дүгнэлтэд маргааны зүйл болох 7 ширхэг миксер автомашинуудыг “**” ХХК-ийн өмч болохыг тогтоогоогүй, харин талуудын хооронд үүссэн өглөг авлагын харилцааг тогтоох зорилгоор “Голден пейж аудит” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дугаартай тайлан, дүгнэлтийн 4-т нэхэмжлэгчийг 7 ширхэг автомашины эх үүсвэр хаанаас гарсныг нотлох баримт байхгүй байна гэжээ. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 427 дугаар тогтоол, мөн тус газрын 5 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор уг машинуудыг яллагдагч ** болон хохирогч нарын хэн алиных нь хөрөнгө биш, “**” ХХК-ийг үүсгэн байгуулагчид болох нэр бүхий хүмүүсийн тус бүр 7 сая төгрөг гаргаж авсан гэх хөрөнгө байх тул битүүмжлэлийг чөлөөлөх үндэслэлтэй байна гэсэн байна.

Талуудын хооронд үүссэн маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэх явцад 7 ширхэг миксер автомашиныг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор битүүмжилсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор дээрх тогтоолыг хүчингүй болгож, машинуудыг битүүмжлэлээс чөлөөлсөн. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан 2012 оны 09 дүгээр сарын 10-наас 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйл байхгүй бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдүүд болох мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрээр битүүмжлэгдсэн байх хугацааны олох байсан орлогыг манай компани төлөх үндэслэлгүй юм. Түүнчлэн битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгахыг “**” ХХК-ийн захирал Д.**т хариуцуулсан байдаг.

Дээрх автомашинуудын өмчлөлийн асуудлаар маргаан үүсгэх эрх бүхий этгээд нь “**” ХХК биш бөгөөд 1 миксер автомашиныг 30 сая төгрөгөөр өөрсдөө үнэлэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг миксер автомашиныг тоногдож, ашиглагдах боломжгүй болсон талаарх нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд ямар үндэслэлээр машины үнийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Дээрх автомашинуудыг битүүмжлэлээс чөлөөлж “**” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд хүлээлгэн өгсөн байна. Машин хүлээн авсан тэмдэглэлд тоногдсон талаар дурдагдаагүй байдаг бөгөөд зохих журмын дагуу одоо эзэмшиж байгаа этгээдүүд нь хүлээж авсан. Мөн манай компани машинуудыг хүлээлгэн өгсөн зүйл байхгүй учраас дээрх автомашинууд битүүмжлэгдсэн байх хугацаанд тоногдсон байгаад нэхэмжлэгч тал зассан гэж үзвэл хохирлоо Д.**ээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Манай компани “**” ХХК-ийн ямар нэгэн эд хөрөнгийг хүлээн авч үлдсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтаар агуулахад байгаа сэлбэг, бусад хөрөнгө гэх жагсаалтаар манайд хүлээлгэж өгсөн баримт байхгүй байна. Мөн талуудын хооронд үүссэн асуудлын талаар эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх явцад холбогдох бүхий л санхүүгийн баримтууд, бусад эд хөрөнгүүдийг битүүмжилсэн бөгөөд хэргийг шалгаж дууссаны дараа ** ХХК-д хүлээлгэж өгсөн. Үүнээс гадна талуудын хооронд үүссэн өглөг, авлагын асуудлыг 4 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд уг дүгнэлтүүдэд “**” ХХК-иас нэхэмжлэгч компанид өгөх ямар нэгэн өглөг тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 100 дугаар зүйлийн 100.1, 497 дугаар зүйлийн 497.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан “**” ХХК-ийн, **, **, **, **, **, **, ** улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашиныг өмчлөх эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр “**” ХХК-ийн нэр дээр хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг, мөн хариуцагч “**” ХХК-д холбогдох 7 ширхэг миксер автомашины өмчлөгчөөр тогтоолгож, ** дугаартай автомашины үнэд 30 000 000 төгрөг, компанийн хууль бус эзэмшлээс **, ** улсын дугаартай миксер автомашинуудыг гаргуулан, 7 ширхэг миксер автомашинуудыг хууль бус эзэмшилдээ байлгасны улмаас олох ёстой байсан ашиг 91 399 753 төгрөг, хууль бус эзэмшилд үлдсэн эд хөрөнгийн үнэд 19 656 400 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 109 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.**аас 70 200 төгрөг гаргуулан “**” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

1. 7 ширхэг автомашин нь нэхэмжлэгчийн өмч биш юм. БНСУ-ын иргэн *нь 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “**” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Мөн “**” ХХК-ийг байгуулахдаа 100 хувийн хөрөнгө оруулалттай монгол компаниар бүртгүүлж, Д.**ийг гүйцэтгэх захирлаар томилсон. “**” ХХК нь “**” ХХК-ийн зуурмагийн үйлдвэрийг түрээслэн ажиллуулахаар 2 удаа “Хамтран ажиллах гэрээ байгуулж” ажиллаж байгаад ажил төрлийн маргаанаас Д.** нь “**” ХХК-ийн санхүүгийн баримт, тамга, тэмдэгийг авч явсан.

“**” ХХК-ийн захирал ** нь БНСУ-ын иргэн Пэг Вон Дилтэй 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 9 ширхэг миксер автомашиныг худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан. Энэ 9 автомашины 2-ыг Д.**ийн дүү Б.**д худалдсан боловч мөнгийг өгөөгүй. Үлдэх 7 автомашиныг “**” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт шилжүүлэхээр тохиролцож, **ы хүсэлтээр ** нь автомашины өмчлөх эрхийн бүртгэлийг тус компанийн нэр рүү шилжүүлэн өгсөн.

“**” ХХК нь 9 автомашины өмчлөгч тул Д.**ээс 2 автомашины үнэд 70.0 сая төгрөг, М.**, Г.**, П.**, В.** нараас 4 автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж байгаа.

**ийг гэрчээр асуухад тэрээр уг автомашиныг **д худалдсан, автомашиныг “**” ХХК болон Б.**д шилжүүлсэн гэж мэдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 7 автомашины өмчлөгөөр “**” ХХК нь бүртгэлтэй хэвээр байгаа.

2. БНСУ-ын иргэн **ээс “**” ХХК нь худалдан авсан гэх 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах” гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус, дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Б.**аас олгосон итгэмжлэлийн дагуу М.** нь 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дээрх гэрээг байгуулахад Компанийн тухай хуулийн 88.1 дэх хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн хурлаас их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэр гараагүй.

Гэтэл шүүх Б.**ын 7 ширхэг автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлснийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэн хүчингүй болгосон атлаа 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр мэтээр дүгнэж, “**” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэгч нь 207 844 220 төлж өмчлөгч болсон гэх тайлбар үндэслэлгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 145 дугаар шинээчийн дүгнэлтээр дээрхи автомашинуудыг “**” ХХК-ийн өмч болохыг тогтоогоогүй. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 427 дугаар тогтоолоор автомашины битүүмжлэлийг чөлөөлөхдөө **, “**” ХХК, “**” ХХК-ийн хэн алиных нь хөрөнгө биш гэсэн байгаа.

Нэхэмжлэгчээс төлсөн гэх санхүүгийн баримтууд зөрүүтэй байгаагаас гадна автомашинуудын анхны өмчлөгч ** нь “**” ХХК-иас автомашины үнэд ямар нэгэн төлбөр аваагүй гэсэн гэрийн мэдүүлгийг өгсөн.

4. Анхан шатны шүүх маргааны зүйл болох 7 ширхэг автомашинууд “**”ХХК-ийн өмчлөлд бүртгэл хүчин төгөлдөр байхад “**” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. “**” ХХК нь маргааны зүйл болох автомашинуудыг Т.**аас шилжүүлэн авснаар Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар шударга өмчлөгч юм. Иймд шүүх дээрхи автомашинууд дээр хоёр өмчлөгч тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “**” ХХК-ийн **, **, **, **, **, **, ** улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашинуудын өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “**” ХХК нь хариуцагч Б.**т холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр буст тооцуулах, хөдлөх эд хөрөнгийг хариуцагч компанийн нэр дээр шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, өмчлөх эрхээ сэргээлгэх, хариуцагч “**” ХХК-д холбогдуулан 7 ширхэг миксер автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, ** автомашины үнэд 30 000 000 төгрөг гаргуулах, “**” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 2 ширхэг автомашин гаргуулах, хохирол буюу олох ёстой ашигт 91 399 753 төгрөг, эд хөрөнгийг хууль бус эзэмшилдээ авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 19 656 400 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

“**” ХХК нь 2012 онд 11 гишүүнтэйгээр байгуулагдан, хариуцагч Б.**ыг гүйцэтгэх захирлаар томилсон ба М.** нь 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр БНСУ-ын иргэн **тэй 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, **, **, **, **, **, 2**, **, ** улсын дугаартай 7 ширхэг миксер автомашиныг болон холбогдох баримт бичгийг “**” ХХК-ийн нэр дээр шилжүүлснээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 111 дугаар зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар  өмчлөх эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

Хариуцагч Б.** нь нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа тус компанийн өмчлөлийн 7 миксер автомашиныг өөртөө шилжүүлэн авах хэлцэл хийж 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр баримт бичгийг шилжүүлж авсан байх тул Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт зааснаар сонирхлын зөрчилтэй уг хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.

 

Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр автомашинуудын өмчлөх эрхийг олж авсан Б.**ын хариуцагч “**” ХХК-тай хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “**” ХХК-д шилжүүлсэн 7 миксер автомашиныг өмчлөх нэхэмжлэгч “**” ХХК-ийн эрхийг сэргээн, өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь нэхэмжлэгчийн хариуцагч Б.Машбатад холбогдуулан гаргасан өмчлөх эрхээ сэргээлгэх болон хариуцагч “**” ХХК-д холбогдуулан гаргасан өмчлөгчөөр тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд нь агуулга, үр дагаврын хувьд адил байна.

 

Нэхэмжлэгчийн ** улсын дугаартай автомашины үнэд 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Өөрөөр хэлбэл, уг автомашиныг хариуцагч “**” ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас ашиглах боломжгүй болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул автомашины үнэ 30 000 000 төгрөгийг шаардах эрх буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулснаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрх үүсээгүй байна.

 

Түүнчлэн “**” ХХК нэхэмжлэгч “**” ХХК-ийн өмчлөлийн **, ** улсын дугаартай миксер автомашинуудыг хууль бусаа эзэмшиж байгаа гэх нөхцөл байда, олох ёстой байсан ашиг, хууль бус эзэмшилд үлдсэн эд хөрөнгийн үнэ болон эд хөрөнгийг гэмтээсний нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэл тогтоогдоогүй тул хангах боломжгүй, шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлдээ дурдсан боловч үүнийг нэхэмжлэлийн шаардлага бус, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тайлбар гэж үзэв.  

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05064 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар “**” ХХК-ийг **, **, **, **, **, 2**, **, ** улсын дугаартай 7 ширхэг миксер автомашины өмчлөгчөөр тогтоож, мөн хуулийн 492.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн ** улсын дугаартай автомашины үнэд 30 000 000 төгрөг, компанийн хууль бус эзэмшлээс **, ** улсын дугаартай миксер автомашинуудыг гаргуулах, олох ёстой байсан ашиг 91 399 753 төгрөг, хууль бус эзэмшилд үлдсэн эд хөрөнгийн үнэд 19 656 400 төгрөгийг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “**” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА