Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 24

 

П.*******ад холбогдох хэргийн талаар ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Прокурор Д. Шүүгдэгч П.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 26 тоот шийтгэх тогтооолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.*******ын өмгөөлөгч В.*******гийн давж заалдсан гомдлоор П.*******ад холбогдох 201713000027 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* сумд 1981 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ах, эгчийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ******* ******* /РД:ИЛ-*******/ Шүүгдэгч П.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ад оногдуулсан 3 жил 5 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч П.*******ад 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.******* нэхэмжлэлээс 4735680 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ын хувьд ноогдох хөрөнгөнөөс 10 тооны нас гүйцсэн эр хонийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хурган дотортой дээл, шар өнгийн бүсийг хохирогч Ц.Батмагнайд буцаан олгож, саарал өнгийн ноосон цамц, улаан өнгийн фудволка, модон иштэй, ишийг гадуур нь скочоор ороосон, ажлын хэсгийн урт нь 16 см, нийт 29 см урттай хутгыг тус тус устгаж, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт иргэний үнэмлэхний лавлагаа хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 26 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. П.*******ад холбогдуулан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч П.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Харин 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхлэх болсонтой холбогдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг төлсөн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Хохирогчид 3.0 сая төгрөгийн хохирлыг өөрийн сайн дураар бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирол төлсөн эсэхийг тогтоолгох хүсэлт гарч тухайн үед утсаар лавлаж хохирол төлөгдсөн талаар хохирогчоос асууж байсан. Мөн энэ гэмт хэрэг нь хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалж гарсан байдаг. Прокурор, шүүхийн шатанд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж зүйлчилсэн. Энэ нь одоо мөрдөгдөж байгаа шинэ Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд хамаарах боломжтой гэж үзэж байна. Иймээс ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэхдээ шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан торгох ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэж өгнө үү гэв. Прокурор Д. давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй ба харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551 заалтыг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас хөнгөрүүлж ял оногдуулсан. Иймээс анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэн зөв дүгнэлт хийж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны орой 17 цагийн үед ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “” гэх газар өвөлжиж байсан иргэн Б. гэрт иргэн хохирогч Ц.Батмагнайтай “Увс аймгийн зүүн хангай сум явахад авч явсан архинаасаа гаргаагүй, урдаас салаавч гаргаж айлын боол гэж доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргалдаж хохирогч Ц.******* зүүн мөрний дээд хэсэгт нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан нь хохирогч түүний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Т., Б., Б., У. нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2163 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар П.*******ын үйлдлийг мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 26 тоот шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй гэж нэмэлт өөрчлөлт оруулж шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэргэлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөд байдал тогтоогдсон бол энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

Ж.БАТТОГТОХ