Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 6728

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2016/06728

Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * хороо * хороолол Сөүлийн гудамж * хаягт байрлах “Т” ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй

           

Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо Их монгол хороолол * байр * тоотод оршин суух З овогт Д Б /РД:*************/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,387,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийгэрэл нар оролцов. 

 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага нь иргэн Д.Бтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг сарын 5.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлэн, Д.Бгийн өмчлөлийн **** *** улсын дугаартай, 018928 арлын дугаар бүхий мөнгөлөг өнгийн Тоёото Камри маркийн автомашиныг барьцаалсан. Уг барьцааны эд хөрөнгийг зээлдэгч нь унаж явахаар тохиролцсон бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээг зээлдүүлэгчийн нэр лүү шилжүүлсэн. Гэвч зээлдэгч Д.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийг хүртэл Зээлийн гэрээг сунгасан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлнэ гэж амалсаар өдийг хүрсэн. Манай байгууллагын зүгээс түүнд итгэл хүлээлгэн, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардан, сануулж байсан ч тэрээр зээлээ төлөх талаар ямар нэгэн санал санаачлага гаргахгүйгээр үл барам утсаа авахгүй, биднээс зугатааж эхлээд байна. Мөн зээлийн гэрээнд заасанчлан үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгөөр хангуулахаар зээлдүүлэгчийн зүгээс мэдэгдэл хүргүүлэхэд Д.Б барьцааны эд хөрөнгөөр бус зээлийн хүү, алданги, үндсэн төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан боловч өнөөдрийг хүртэл бодит үр дүн гаргалгүй байсаар байна. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр олгогдсон шаардах эрхийн дагуу хариуцагч Д.Бгаас 13,387,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлаганаас 2,310,000 төгрөгнөөс татгалзаж үлдэх 11,077,500 төгрөгийг хариуцагч Д.Бгаас гаргуулж өгөхийг хүсэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                

                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь зээлийн гэрээний үүргийн төлбөрт 13,387,500 төгрөгийг хариуцагч Д.Бгаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлаганаас 2,310,000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 11,077,500 төгрөгийг хариуцагч Д.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Бд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгч, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх хугацаа тогтоосон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсвэл татгалзсан талаархи тайлбараа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч Д.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ хийгдсэн байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч Д.Б нар нь 7,000,000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 385,000 төгрөгийн хүүтэйгээр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээг бичгээр байгуулан хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан, зээл хүлээн авсан гэж бичжээ.

 

Мөн нэхэмжлэгч “Т” ХХК болон хариуцагч Д.Б нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан байна. Барьцааны гэрээнд **** *** улсын дугаартай Тоёото камри машиныг нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна.

 

Иймд хариуцагч Д.Бгаас үндсэн зээл 7,000,000 төгрөг, хүүнд 385,000 төгрөг, алданги 3,692,500 төгрөг нийт 11,077,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Д.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” хариуцагч Д.Б нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн хариуцагч Д.Б 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул  нэхэмжлэгч түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

           

                                                                                                                ТОГТООХ нь:

           

         1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Бгаас 11,077,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 225,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас 192,190 төгрөг, улсын орлогоос 32,810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

          

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

           

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ