Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

2020         01         21                                      2020/ШЦТ/113

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Баасанбат, Ц.Амардэлгэр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Иргэдийн төлөөлөгч Б.Сүхбаатар,

Хохирогч Л.Ариунчимэг, Ө.Цэдэн-Иш,

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг /ҮД:1554/,

Шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг /ҮД:1713/,

Шүүгдэгч Ш.Х, түүний өмгөөлөгч Ц.Мандал /ҮД:1494/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Мг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.А, Ш.Х нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706 00000 0189 дугаартай 8 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн суманд 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хадам эх, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1Б хэсгийн 196 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Гийн М /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1998 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1 дүгээр хэсгийн 1087 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Ж овогт Жгийн А /РД: /,

3. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 1998 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1Б хэсгийн 246 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт Шийн Х /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

1. Г.М нь:

1.1. Ж.А, Ш.Х, Д.Мөнхбат, Ө.Эрдэнэ-Очир нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 70-63 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гар утас, түрийвч гэх зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 10.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.2. 2013 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1555 тоотод байрлах иргэн Ж.Ганбаатарын монгол гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан авч нийт 1.249.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.3. 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн 4 дүгээр гудамжны 44-1573 тоотод оршин суух иргэн А.Жамьянгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4. 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр гудамжны 10-343 тоотод оршин суух иргэн Т.Цэрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.5. 2014 оны 07 дугаар сарын 22-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 26 дугаар гудамжны 1512 тоотод байрлах иргэн Ч.Батсайханы байшингийн вакум цонхоор нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.6. 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсгийн 1512 тоотод оршин суух иргэн С.Дулмаагийн байшингийн цонхоор нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.7. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 327 тоотод байрлах иргэн Л.Ариунчимэгийн  гэрийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.8. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сургалтын төвийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан авч иргэн Э.Бауыржанд 690.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 21.466.240 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

1.9. Ж.А, Ш.Х нартай бүлэглэж 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн гудамжны 1 дүгээр хэсэгт оршин суух иргэн Л.Төгсжаргалын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 3.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.10. Г.Батхүлэгтэй бүлэглэж 2014 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйлс хулгайлан авч иргэн Н.Батцэцэгт 307.100 төгрөгийн хохирол учруулсан,

1.11. Ж.А, Ш.Х, Д.Мөнхбат нартай бүлэглэж 2015 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 2 дугаар гудамжны 24в тоотод оршин суух иргэн Л.Билэгбаярын байшингийн цонхоор нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.12. Д.Мөнхбаттай бүлэглэж 2015 оны 03 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Төр наран” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд зүйлс хулгайлан авч иргэн Ч.Цэцэгмаад 1.618.800 төгрөгийн хохирол учруулсан,

1.13. Ж.Атай бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжны 10 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Төгс төмөр” дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлс хулгайлан авч иргэн Б.Ганчимэгт 3.121.340 төгрөгийн хохирол учруулсан,

1.14. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны 221 тоотод иргэн Ө.Цэдэн-Иштэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хутгалж, биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,

2. Ж.А нь:

2.1. Г.М, Ш.Х, Д.Мөнхбат, Ө.Эрдэнэ-Очир нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 70-63 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гар утас, түрийвч гэх зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 10.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.2. Г.М, Ш.Х нартай бүлэглэж 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн гудамжны 1 дүгээр хэсэгт оршин суух иргэн Л.Төгсжаргалын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 3.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.3. Г.М, Ш.Х, Д.Мөнхбат нартай бүлэглэж 2015 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 2 дугаар гудамжны 24в тоотод оршин суух иргэн Л.Билэгбаярын байшингийн цонхоор нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.4. Г.Мтай бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжны 10 тоотод байрлах “Төгс төмөр” дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлс хулгайлан авч хохирогч Б.Ганчимэгт 3.121.340 төгрөгийн хохирол учруулсан,

3. Ш.Х нь:

3.1. Д.Мөнхбат, Г.М, Ө.Эрдэнэ-Очир, Ж.А нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 70-63 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гар утас, түрийвч гэх зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 10.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2. Г.М, Ж.А нартай бүлэглэн 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн гудамжны 1 дүгээр хэсэгт оршин суух иргэн Л.Төгсжаргалын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 3.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.3. Г.М, Д.Мөнхбат, Ж.А нартай бүлэглэж 2015 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны 2 дугаар гудамжны 24в тоотод оршин суух иргэн Л.Билэгбаярын байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Хийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Ариунчимэгийн өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 327 тоотод байх манай үүдний амбаараас хаалгыг нь эвдэж шинэ хромон гутал 3 ширхэгийг авсан. Хромон гутал 1 ширхэгийг 400.000 төгрөгөөр үнэлсэн. Одоо хохирол 900.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Цэдэн-Ишийн өгсөн: “2016 оны 10 сард хойноос найзындаа ирсэн. Тэрнээс хойш 3 жил болж байна. Энэ хугацаанд надаас ганц ч удаа ирж уучлалт гуйгаагүй. Би эрхтэн, эдийн засгаараа хохирсон. Хэрэг прокурор луу шилжсэн гээд цагдаа дуудаагүй. Би 1 жил гаруй хугацаанд эмнэлгээр яваад уулзаж чадаагүй. Намайг М хутгалаагүй, Х хутгалсан. Одоо эмчилгээний мөнгө 3.000.000-4.000.000 гаруй төгрөг нэхэмжилж байна. Би 1 өрөөсөн бөөрөө авахуулсан” гэх мэдүүлэг,

Г.М, Ж.А, Ш.Х нар нь Д.Мөнхбат, Ө.Эрдэнэ-Очир нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 70-63 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гар утас, түрийвч гэх зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 10.330.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гантулгын өгсөн: “... 2014 оны 10 сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Цагдаагийн академийн урд талын уулзварыг өнгөрөөд нэг залуу гар өргөж байхаар нь очоод “хаашаа явах вэ гэж асуухад Ургах наран орно. Тавуулаа байна. Жаахан уусан болохоор машин зогсохгүй байна. Та явчих л даа 10.000 /арван мянган/ төгрөг өгье гэж намайг гуйгаад нэлээн шалахаар нь зөвшөөрөөд суулгасан. Эхлээд гар өргөсөн залуу урд суугаад цаана байсан дөрвөн залуу хойно суусан. Хөдлөөд “Ургах наран” орох үед ямар нэгэн асуудал үүсээгүй... шороон замаар ороод 500 метр газар өгсөөд “энүүгээр эргэ” гэж хэлээд баруун гар тийшээ дээшээ өгсөөд 500 метр явж байхад “энд түр зогсож байгаарай” гэж хэлэх үед миний хойно сууж байсан залуу миний хоолойг бооход би амь тэмцээд амьсгал авч чадахгүй ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа ухаан орох үед миний хоолойг боосон хэвээрээ арай сул боож байхад нь би сэргээд тийчлэхэд энд тэндээс элэг болон шанаан тус газар цохилт ирж байхыг мэдэрсэн. Би тэр үед “намайг битгий алаач. Надад байгаа бүх юмыг ав, миний охин төрөөд тавхан хонож байна” гэж хэлж амжсан. Тэгээд хэн нэгэн нь “багажаа онгойлго” гэж хэлээд жолоочийн хаалга онгойлгоод, нэг хүн, өмсөж явсан савхин хүрэмний захаар боогоод, гадаа байсан хүмүүс нь намайг багааж руу чихэж хийчээд байж байхад нөгөө хэдээсээ арай ахимаг насны ах хүү гэж дуудаж байсан залуу нь “наадах чинь гай болно энд нь алчихъя” гэж хэлэхэд өөр нэг залуу нь “хэрэггүй ээ түр байж бай” гээд байсан. Тэгээд намайг багаажинд хэвтэж байхад тэдгээр залуучууд ээлж ээлжээрээ хүрч ирээд элэг болон нүүр лүү өшиглөж жийгээд, гараараа цохиод байсан. Тэгж байхад хэн нэг нь хүрч ирээд “чамд их хэмжээний мөнгө байгаа юу” гэж асуугаад миний хүрэмний энгэрийн дотор зүүн халааснаас хар өнгийн хэтэвч аваад дараа нь баруун гарын ядам хуруунд байсан монетон бөгжийг аваад, зүүн гарын ядам хуруунд байсан монетон хуримын бөгжийг авах гэсэн боловч сугарахгүй байсан болохоор “наадахаа норго” гэхээр нь би шүлсээрээ норгож байгаад өөрөө тайлж өгсөн. Тэгээд надтай яриад байсан дөнгөж үсээ хусаад ургаж байгаа үстэй туранхай залуу нь “чиний машиныг чинь зарна, чи наанаа чимээ гаргахгүй яваарай” гэж хэлсэн. Тэд нар хоорондоо ярилцаад “наадахаа хүл” гээд миний багаажинд байсан цагаан уяагаар гарыг хойно хүлээд, нэг нь миний бүсийг тайлаад хөлийг хүлсэн. Тэгээд “ам руу чинь юм чихнэ” гээд хэнийх гэдгийг нь мэдэхгүй нэг бүс зуулгаад, ард уях гэж оролдоод, болиод багааж хаагаад “чи хэрвээ дуу гаргах л юм бол хоолойг чинь хэрчинэ шүү” гэж хэлээд машин хөдөлж эхэлсэн... ер нь бол биедээ агсарсан, тушаасан зүйл их сонсогдсон... тэгээд би тухайн үед гарынхаа хүлээсийг тайлах гэж оролдож байгаад тайлж, хөлийнхөө хүлээсийг тайлаад багаажийг дотор талаас нь онгойлгох боломжтой түгжээ байсныг олоод татсан чинь багааж онгойсон. Багааж онгойлгоод би гараа гаргаад хойно явж байгаа машин луу далласан чинь хойд талын машин гэрлээ анивчуулаад намайг харсан гэдгээ мэдэгдээд араас явж байсан зайгаа холдуулсан. Тэр үед машины хурд саарахыг хүлээж байгаад 70, 80 км цаг хурдтай болохыг мэдрээд хурд жаахан саарах үед багаажнаас үсэрч зам дээр унасан. Тэгээд хотоос Налайхын чиглэлд явж байсан том оврын машины урдаас гүйж очиж зогсоогоод учир байдлаа ойлгуулж хэлээд, Баянзүрхийн товчооны постонд ирж цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Наранжаргалын өгсөн: “... саарал өнгийн “Соната-6” маркийн дээрээ цэнхэр өнгийн таксины симпортой машин нэлээн хурдтай ойролцоогоор 80 км цаг хурдтай явж байхаар нь гүйцэж түрүүлээд Улиастайн уулзвар дээр зогсож байтал чигээрээ явахгүй баруун гар тийш Улиастай руу эргээд явчихсан. Тэгэхээр нь буцаж эргээд араас нь очтол “Сод Монгол” шатахуун түгээх станцын наад талд зам дээр зогсож байхад нь очтол жолооч нь миний гэрэлтдэг хантаазыг харсан юм шиг байна лээ. Намайг хараад шууд нөгөө хэддээ хэлэхэд машинд байсан залуучууд бүгд буугаад тал тал тийшээ зугатсан. Би согтуу жолооч нар айгаад зугатчихлаа гэж бодоод машиныг нь ачуулчихна даа гэж бодоод зогсож байтал “Соната-6” маркийн саарал өнгийн машинтай хоёр залуу ирээд “дуудлагын дагуу ирсэн үү” гэж асуухаар нь “юун дуудлага билээ” гэж асуухад “наад машины чинь тээшинд хүн явж байсан шүү дээ. Гараа даллаад товчооны цаана тээшнээсээ уначихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныг нь цоожлоод уг унасан гэх хүн лүү товчоо руу явсан. Товчоон дээр очиход дээрэмдүүлсэн гэх залуу хамраас нь цус гарчихсан чичирсэн байдалтай сууж байхаар нь юу болсон талаар асуугаад Гачуурт 10-т мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Тэлмэнгийн өгсөн: “... 2014 оны 10 сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн товчоон дээр үүрэг гүйцэтгэж байхад 01:00 цагийн үед 30 орчим насны дундаж өндөртэй нэг залуу хамар ам нь цус болсон, өмд нь урагдсан байдалтай орж ирээд “би таван залууд дээрэмдүүлчихлээ надад туслаач” гэж хэлсэн. Би тэр даруй Замын цагдаагийн ерөнхий жижүүрт мэдэгдэж, машины улсын дугаарыг хэлээд 103 дуудаж, “дотор чинь муухайрах, толгой эргэх юм бол яаралтай гэмтлийн эмнэлэгт очоорой” гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батмөнхийн өгсөн: “... 2014 оны 10 сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Налайх дүүргээс тус дүүргийн цагдаад ажилладаг хэв журмын байцаагч гэх хүнийг авч гэрт нь хүргэж өгөх гээд “Ургах наран” хороолол өнгөрөөд явж байтал 70-64 УНЕ улсын дугаартай, дээрээ симпортой, саарал өнгийн “Соната-6” маркийн машин замын хажуу руу орж, гараад эвгүй дараад яваад байсан. Би ард нь дагаад л явж байсан. Баянзүрх дүүргийн товчоо гараад гүүрэн дээр явж байхад өмнө явж байсан машины багааж нь онгойсноо нэг юм хөдлөөд байх шиг байсан. Жаахан дөхөөд очиход хүний гар дохиод байсан. Хажууд явсан цагдаа миний утаснаас 102 луу залгаж “согтуу жолооч машин барьж явна. Багаажинд нь хүн явж байна. Яаралтай шалгаарай” гэж дуудлага өгсөн юм. Улиастайн тойрог дөхөөд ирэх үед онгорхой байсан машины багаажнаас хүн зам дээр өнхрөөд унасан. Машинаас унасан хүн миний машины хажуу талд ирээд “туслаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь өмнөх машиныг араас нь нэхэж хөөгөөд Улиастайн гүүр өнгөрөхийн өмнө харахад өмнө машин харагдахгүй болохоор нь эргэж Улиастайн тойргоор эргээд явж байтал “Сод монгол” шатахуун түгээх станцын хажууд нөгөө машин хаалгаа онгойлгочихсон зогсож харагдсан. Би ард нь очоод зогссон. Энэ үед Гранд-2-той машин дээрх машины хажууд зогсоод дотроос нь нэг цагдаа гарч ирээд хараад байсан. Хүн багаажнаас нь унадаг машинаас 4-5 залуу бууж ирээд машинаа тойрч байснаа гудамж руу нэг нь, нөгөө хэд нь урагшаагаа зугатаасан. Машинаас бууж ирсэн залуучууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 101- 103 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2014 оны 10 дугаар сарын 23 -ны өдрийн 15452 дугаартай: “Б.Гантулгын биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хэвлийд цус хуралт, дээд уруулд шарх, хамрын нуруу, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар тал/,

Бүлэглэж бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан 12 үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Ганбаатарын өгсөн: “2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 09 цагт гэрээсээ гарч явсан. Хамгийн сүүлд гадуур ажилтай явж байгаад 19 цагийн орчимд гэртээ ирсэн чинь хаалганы цоожийг хөшөөд мулт татаад гэрт хулгайч ороод гэрийн зүүн хойд талд байсан Шарп маркийн 32 инчийн ЛСД дэлгэцтэй, өнгөрсөн жил 399.000 төгрөгөөр худалдаж авч байсан зурагт, баруун хойд талын бурханы номон доор байсан 100.000 төгрөг зэрэг зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 72 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Жамъянгийн өгсөн: “2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эхнэр болох Энхжаргалын хамт 16 цагийн орчим гэрээ цоожлоод аав ээж хоёрынхоо гэр лүү явсан. Ингээд 2014 оны 01 дүгээр сарын 31-ний орой 16 цагийн орчим гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг эвдээд хаалга онгорхой болсон байсан. Тэгэхээр нь сандараад гэртээ ортол хойморт байсан модон цоохор авдарыг онгойлгож дотор нь байсан эд зүйлийг газар тарааж тавьсан ба хувцасны шкапыг онгойлгож дотор талд нь байсан дөрвөлжин хайрцагтай бичиг баримтыг гаргаж газар тараасан байдалтай байсан. Ингээд эд зүйлээ бүртгэж үзэхэд эхнэрийн монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 1 хос, монетон гинж 1, мөнгөн гинж, бөгж, ээмэг, мөнгөн дунд гарын аяга гэх зэрэг зүйлсийг хулгайлсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 87 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Цэрэнгийн өгсөн: “2014 оны 03 дугаар сарын 03-ны өглөө манай охин Хишигсүрэн, хүргэн Мөнх-Эрдэнэ хоёр 08 цагийн үед ажилдаа явсан. Харин би гэртээ үлдсэн. Тэгээд би 11 цагийн орчим өөрийн тэтгэврийнхээ мөнгийг хөөцөлдөх гэж гадагшаа гарсан гэрээс гарахдаа гэрийнхээ үүдийг цоожлоод гарсан. Ингээд гадуур явж байтал манай охин Хишигсүрэн гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг нь хулгайч эвдэн орж хойморт байсан Тошиба маркийн 32 инчийн зурагт болон Мөнх-Эрдэний хөөрөг, Жи Мобайлын гар утас, мөнгөн ээмэг, гоёлын зүүлт гэх зэрэг зүйлийг хулгайч аваад явсан байна гэж над руу утсаар ярьсан. Ингээд би яваад очсон чинь гэрт хулгай орсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Төгсжаргалын өгсөн: “2014 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрладаг гэртээ ирэхэд гал тогооны цонх онгорхой байхаар нь гэртээ ороод үзэхэд манайд хулгай орсон байсан. Нимгэн дэлгэцтэй 48 инчийн Самсунг маркийн зурагт, Эсер маркийн нөүтбүүк, мөнгөн бүс, булган шуба, процессор зэрэг зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 134 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Батсайханы өгсөн: “2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тулгаа над руу утсаар залгаж “хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Алдагдсан эд зүйл гэвэл ЛЖ маркийн 39 инчийн хар өнгөтэй ЛСД зурагт, дунд гарын хуучны мөнгөн аяга 1 ширхэг, түүнээс арай жижиг хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, нөгөө нь жижиг гарын хундаганы хэмжээтэй хуучны мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 189-190 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Дулмаагийн өгсөн: “Би охин зээ нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4а-1512 тоотод оршин суудаг юм. 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би зээ хүүгийнхээ хамт хотод хүүгийндээ очиж 2 хоноод 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед гэртээ ирсэн юм. Бид хоёр гэрээ түгжиж орхиод 2 хоног гэртээ байгаагүй. Ингээд гэртээ ирэхэд байшингийн цонхоор хулгайч орж хойморт байдаг модон авдарны доторхи эд зүйлсийг гаргаж шалан дээр тараасан байдалтай байсан. Манай гэрээс авдар дотор байсан эд зүйлс алдагдсан байна. Эмэгтэй хүний мөнгөн бүс, хаш соруултай гаанс, миний өөрийн жижиг хөөрөг, мөнгөн аяга, охины монетон эдлэлүүд, бэлэн 10.000 төгрөг алдагдсан байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 206 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Ариунчимэгийн өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 4 цагийн үед бие засах гээд гэрээсээ гарсан чинь амбаарын хаалга онгорхой, цүүг нь цоожтой хамт мултлаад хаячихсан байхаар нь орж үзэхэд амбаарт манай нөхөр Эрдэнэчулууны хийсэн шинэ 3 ширхэг хос хром гутал алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 222 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Батцэцэгийн өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо,” Ургах наран” дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. 2015 оны 04 дүгээр сарын 04-ний орой дэлгүүрээ түгжиж яваад маргааш өглөө нь буюу 2015 оны 04 дүгээр сарын 05-ний 8 цагийн орчим дэлгүүрээ онгойлгох гэхэд үүдний вакум хаалтны доод хэсгээр цөмөрсөн байхаар нь хулгай орсон гэдгийг мэдээд дэлгүүрийн эзэд болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг хийж байхад эд зүйлээ бүртгэж үзэхэд Экс нэртэй архи 0,75 граммын 4 ширхэг, Улаанбаатар архи 0.75 граммын 3 ширхэг, цагаан вино 2 ширхэг, мах, хиам, вива архи 1 ширхэг, талх 2 ширхэг, майлд севен тамхи 15 ширхэг, кола ундаа, боорцог, сүлд тамхи зэрэг эд зүйлс алга болсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Билэгбаярын өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 2- 24в тоотод зуслангийн байшинтай, уг байшиндаа зундаа гарч өвлийн цагт хотод гэртээ ирж амьдардаг. Тэгээд уг зуслангийн байшиндаа 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр очиж байшингаа шалгаж эргэсэн, тэгэхэд манай байшин зүгээр байж байсан. Тэгээд тэрнээс хойш 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дахиад байшингаа эргэхээр 12 цагийн үед очиход манай байшингийн зүүн талын цонхны төмөр хаалтыг нь эвдлээд вакум цонхыг нь түлхээд ороод байшин дотор нэг давхарт нь байсан гагнуурын аппарат, цохилттой дрилл, резва татагч, том тасдагч, хана нүхлэгч буу, цахилгааны кабель утас 50 орчим метр, жижиг тасдагч, үнэртэй ус, хяналтын камерны дэлгэц, хяналтын камерны бичигч хард зэргийг хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд цагдаа нар ирээд хэзээ орсон нь тодорхойгүй, мөн та өөрөө орсон болохоор үзлэг хийх боломжгүй байна та өргөдлөөр цагдаагийн байгууллагад ханд гэсний дагуу өргөдлөөр хандсан...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 249 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Цэцэгмаагийн өгсөн: “2015 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 09 цаг 30 минутанд манай нөхөр Нарангэрэл над руу утсаар залгаж “худгийн цонхоор хулгай орсон байна” гэж хэлсэн, тэгээд дэлгүүр дээрээ яваад очиход цонхыг онгойлгоод дотроос нь архи ундаа зэрэг зүйлүүдийг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бауыржаны өгсөн: “Би олон улсын АЭРР байгууллагын багшаар ажилладаг бөгөөд Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах сургалтын төвийг нь хариуцан ажилладаг юм. Манай сургалтын төв нь долоо хоногийн 2.3.4 дэх өдрүүдэд ажилладаг ба 1.5 дахь өдрүүдэд ажилдаггүй юм. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бол баасан гараг байсан болохоор манай сургалтын төв нь манаачгүй тул зүгээр л цоожлоод орхичихдог юм. Тэгээд хагас сайн өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 08:00 цаг өнгөрөөгөөд сургалтын төв дээрээ ирэхэд манай сургалтын нэг давхарын цонхоор хулгайч ороод 32 инчийн Тошиба маркийн зурагт, 3 ширхэг суурин компьютер, НР маркийн принтер зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганчимэгийн өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 16-ны 19 цагийн үед нөхрийн хамт гэр лүүгээ явсан. Маргааш өглөө нь 08:00 цагийн орчим гэртээ байхад Туул над руу залгаад “дэлгүүрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд манай худалдагч Энхжаргал, Цэрэнсодном нарыг дуудаж уулзаад хэсэг хүмүүсийг сэжиглэсэн, тэр сэжигийнхээ дагуу сэжиглэж байгаа хүмүүсийн хашааных нь тэнд очиход манай дэлгүүрийн килка консерв, худалдагч Энхжаргалын үнэ тавьсан бичигтэй хамт Алтай дарс, Голд Чингис архины шилнүүдийн хамт хашаанд нь байсан, амьдардаг гэр нь цоожтой байсан. Хажуу айлын хүнээс асууж сураглахад “олуулаа нийлж байнга архидан согтуурдаг хүмүүс байдаг хашаа хөлслөн амьдарч байгаа хүмүүс” гэж хэлсэн. Эргүүлийн цагдаа Батжаргалыг дуудаж дэлгүүрээс алдагдсан эд зүйлсийг харуулж, дахин цагдаа дуудаж уг хашаанд үзлэг шалгалт хийлгэсэн. Тэгээд орой нь ирээд эд мөрийн баримтаар аваад явсан. Уг хэрэг хийсэн залуучууд өмнө нь манай дэлгүүрт орж ирээд жижиг сажиг зүйл хулгайлахыг оролдож байгаад манай худалдагч нарт баригддаг байсан учраас манай худалдагч нар эдгээр хүмүүсийг сэжиглэсэн юм... дэлгүүрт хулгай ороход дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн 3 хүнийг хараад урд нь дэлгүүрээс хулгай хийх гэж байсан залуучуудтай адил төстэй байсан учраас сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 79- 82 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 95-98 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 113-122 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл 12 дугаар хавтаст хэргийн 198-199 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 214 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 231-235 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 2-8 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 15-18 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 119-128, 129-132 дугаар тал/,

Автомашинд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 59-74 дүгээр тал/,

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар тал/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар тал/,

Хохирогч Б.Гантулгын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар тал/,

Ш.Хийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 106 дугаар тал/,

Ж.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 135 дугаар тал/,

Г.Мгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 43-48 дугаар тал/,

Ш.Х, Ж.А нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 132 дугаар тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 129-131 дүгээр тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын криминалистик шинжээчийн 5300 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын криминалистик шинжээчийн в/106 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 74 дүгээр тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын криминалистик шинжээчийн 1067 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын криминалистик шинжээчийн В/021 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 107 дугаар тал/,

Эд зүйлийн үнэлгээнүүд /1 дүгээр хавтаст хэргийн 136, 137 дугаар тал 2 дугаар хавтаст хэргийн 71, 104, 135, 190, 207, 223, 240, 250 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 12, 26 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэргийн 157-159 дүгээр тал/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл 14 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр тал/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар тал/

Хохирлын тооцоо /3 дугаар хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,

Г.М нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 1-221 тоотод иргэн Ө.Цэдэн-Иштэй маргалдах явцдаа хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Цэдэн-Ишийн өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шатарын гэрт Галаатай хамт архи ууж байсан. Тэгээд нилээн согтоод орой бүрэнхий болоход Шарка /Х/ ирчихсэн хамт архи ууж байсан. Би тэгээд яах гэж гарсанаа мэдэхгүй, байшингаас гадаа гарахад гэнэт араас цүл хийгээд явчихсан, тэгэхээр нь эргээд харсан чинь М миний хойд талд хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд би шууд хашаанаас гараад ухаан алдаад унасан байсан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Хийн гэрчээр өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр найз Шатар бид хоёр ажлаа тараад 21 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар хэсгийн 1082 тоот гэрт очиход Шатарын хашаанд байдаг сагсны шит дээр М ах, Булган, Галаа, Цэдэн-Иш нар цагаан архи хуваагаад уугаад сууж байсан. Тэгээд бөөнөөрөө Шатарын гэр лүү ороод юм яриад сууж байхад Цэдэн-Иш бид нар луу атамандаад агсараад байсан, тэгэж байгаад М ах руу бүр хэл амаар доромжлоод шоронгийн хулгайч, пизда, наахуу гэх зэргээр хэлээд М ах Цэдэн-Иш хоёр хоёулаа босчихсон үүдний амбаарт юм яриад зогсож байсан. Бид гэр дотор юм яриад сууж байхад үүдний амбаар хэсэгт тэр хоёр маргалдаад түс няс хийгээд явчихаар нь гараад хартал Цэдэн-Иш М ахыг боочихсон зогсож байхаар нь бид нар салгасан... М ах гаднаас хамраас нь цус гоожсон орж ирэхээр нь яасан юу болсон бэ гэсэн чинь цусаа арчмаар байна гээд угаалтуурын хажууд зогсож байгаад шууд гараад явсан. Би араас нь гарсан чинь харанхуй болохоор хутга нь сайн харагдаагүй, нэг харсан чинь М ахын зүүн гарт нь хутга барьчихсан зогсож байсан, тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад эргээд харсан чинь Цэдэн-Иш сөхрөөд газар унаж байсан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Булганы өгсөн: “... хашааны гадаа гараад хартал дэлгүүрийн урд талд Цэдэн-Иш газар уначихсан ёолоод хэвтэж байхаар нь гэрэл тусгаад очоод хартал цамц нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. Цагдаа нар хэн хутгалсан юм гэж асуухад Г.М хашаанаас гарч ирээд би хутгалчихсан юм гэж байсан. Би Цэдэн-Ишийг хутгалсан хутгыг харсан. Шатарын гэрт байдаг хутга байсан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13726 дугаартай: “Цэдэн-Ишийн биед цээж хэвлийн хөндийд цус хуралдалт, хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэс, хэвлийн хөндийд цус алдалт, зүүн бөөрний артер венийг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэх дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 22 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Г.М, Ж.А, Ш.Х нар нь Д.Мөнхбат, Ө.Эрдэнэ-Очир нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 70-63 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гар утас, түрийвч гэх зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 10.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гантулгын өгсөн: “... миний хойно сууж байсан залуу миний хоолойг бооход би амь тэмцээд амьсгал авч чадахгүй ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа ухаан орох үед миний хоолойг боосон хэвээрээ арай сул боож байхад нь би сэргээд тийчлэхэд энд тэндээс элэг болон шанаан тус газар цохилт ирж байхыг мэдэрсэн. Би тэр үед “намайг битгий алаач. Надад байгаа бүх юмыг ав, миний охин төрөөд тавхан хонож байна” гэж хэлж амжсан. Тэгээд хэн нэгэн нь “багаажаа онгойлго” гэж хэлээд жолоочийн хаалга онгойлгоод, нэг хүн, өмсөж явсан савхин хүрэмний захаар боогоод, гадаа байсан хүмүүс нь намайг багааж руу чихэж хийчихээд байж байхад нөгөө хэдээсээ арай ахимаг насны ах хүү гэж дуудаж байсан залуу нь “наадах чинь гай болно энд нь алчихъя” гэж хэлэхэд өөр нэг залуу нь “хэрэггүй ээ түр байж бай” гээд байсан. Тэгээд намайг багаажинд хэвтэж байхад тэдгээр залуучууд ээлж ээлжээрээ ирээд, хүрч ирээд элэг болон нүүр лүү өшиглөж жийгээд, гараараа цохиод байсан. Тэгж байхад хэн нэг нь хүрч ирээд “чамд их хэмжээний мөнгө байгаа юу” гэж асуугаад миний хүрэмний энгэрийн дотор зүүн халааснаас хар өнгийн хэтэвч аваад дараа нь баруун гарын ядам хуруунд байсан монетон бөгжийг аваад, зүүн гарын ядам хуруунд байсан монетон хуримын бөгжийг авах гэсэн боловч сугарахгүй байсан болохоор “наадахаа норго” гэхээр нь би шүлсээрээ норгож байгаад өөрөө тайлж өгсөн. Тэгээд надтай яриад байсан дөнгөж үсээ хусаад ургаж байгаа үстэй туранхай залуу нь “чиний машиныг чинь зарна, чи наанаа чимээ гаргахгүй яваарай” гэж хэлсэн. Тэд нар хоорондоо ярилцаад “наадахаа хүл” гээд миний багаажинд байсан цагаан уяагаар гарыг хойно хүлээд, нэг нь миний бүсийг тайлаад хөлийг хүлсэн. Тэгээд “ам руу чинь юм чихнэ” гээд хэнийх гэдгийг нь мэдэхгүй нэг бүс зуулгаад, ард уях гэж оролдоод, болиод багааж хаагаад “чи хэрвээ дуу гаргах л юм бол хоолойг чинь хэрчинэ шүү” гэж хэлээд машин хөдөлж эхэлсэн... ер нь бол биедээ агсарсан тушаасан зүйл их сонсогдсон... тэгээд би тухайн үед гарынхаа хүлээсийг тайлах гэж оролдож байгаад тайлаад, хөлийнхөө хүлээсийг тайлаад багаажийг дотор талаас нь онгойлгох боломжтой түгжээ байсныг олоод татсан чинь багааж онгойсон. Багааж онгойлгоод би гараа гаргаад хойно явж байгаа машин луу далласан чинь хойд талын машин гэрлээ анивчуулаад намайг харсан гэдгээ мэдэгдээд араас явж байсан зайгаа холдуулсан. Тэр үед машины хурд саарахыг хүлээж байгаад 70, 80 км цаг хурдтай болохыг мэдрээд хурд жаахан саарах үед багаажнаас үсэрч зам дээр унасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Наранжаргалын өгсөн: “... Намайг хараад шууд нөгөө хэддээ хэлэхэд машинд байсан залуучууд бүгд буугаад тал тал тийшээ зугатсан. Би согтуу “жолооч нар айгаад зугатчихлаа, машиныг нь ачуулчихна даа” гэж бодоод зогсож байтал “Соната-6” маркийн саарал өнгийн машинтай хоёр залуу ирээд “дуудлагын дагуу ирсэн үү” гэж асуухаар нь “юун дуудлага билээ” гэж асуухад “наад машины чинь тээшинд хүн явж байсан шүү дээ. Гараа даллаад товчооны цаана тээшнээсээ уначихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныг нь цоожлоод уг унасан гэх хүн лүү товчоо руу явсан. Товчоон дээр очиход дээрэмдүүлсэн гэх залуу хамраас нь цус гарчихсан, чичирсэн байдалтай сууж байхаар нь юу болсон талаар асуугаад Гачуурт 10-т мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Тэлмэнгийн өгсөн: “... 2014 оны 10 сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн товчоон дээр үүрэг гүйцэтгэж байхад 01:00 цагийн үед 30 орчим насны дундаж өндөртэй нэг залуу хамар ам нь цус болсон, өмд нь урагдсан байдалтай орж ирээд “би таван залууд дээрэмдүүлчихлээ надад туслаач” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батмөнхийн өгсөн: “... Баянзүрх дүүргийн товчоо гараад гүүрэн дээр явж байхад өмнө явж байсан машины багааж нь онгойсноо нэг юм хөдлөөд байх шиг байсан. Жаахан дөхөөд очиход хүний гар дохиод байсан. Хажууд явсан цагдаа миний утаснаас 102 луу залгаж “согтуу жолооч машин барьж явна. Багаажинд нь хүн явж байна. Яаралтай шалгаарай” гэж дуудлага өгсөн юм. Улиастайн тойрог дөхөөд ирэх үед онгорхой байсан машины багаажнаас хүн зам дээр өнхрөөд унасан. Машинаас унасан хүн миний машины хажуу талд ирээд “туслаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь өмнөх машиныг араас нь нэхэж хөөгөөд Улиастайн гүүр өнгөрөхийн өмнө харахад өмнө машин харагдахгүй болохоор нь эргэж Улиастайн тойргоор эргээд явж байтал “Сод монгол” шатахуун түгээх станцын хажууд нөгөө машин хаалгаа онгойлгочихсон зогсож харагдсан. Би ард нь очоод зогссон. Энэ үед Гранд-2-той машин дээрх машины хажууд зогсоод дотроос нь нэг цагдаа гарч ирээд хараад байсан. Хүн багаажнаас нь унадаг машинаас 4-5 залуу бууж ирээд машинаа тойрч байснаа гудамж руу нэг нь, нөгөө хэд нь урагшаагаа зугатаасан. Машинаас бууж ирсэн залуучууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 101- 103 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2014 оны 10 дугаар сарын 23 -ны өдрийн 15452 дугаартай: “Б.Гантулгын биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хэвлийд цус хуралт, дээд уруулд шарх, хамрын нуруу, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар тал/,

Г.М нь:

2013 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1555 тоотод байрлах иргэн Ж.Ганбаатарын монгол гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан авч нийт 1.249.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн 4 дүгээр гудамжны 44-1573 тоотод оршин суух иргэн А.Жамьянгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр гудамжны 10-343 тоотод оршин суух иргэн Т.Цэрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 07 дугаар сарын 22-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 26 дугаар гудамжны 1512 тоотод байрлах иргэн Ч.Батсайханы байшингийн вакум цонхоор нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсгийн 1512 тоотод оршин суух иргэн С.Дулмаагийн байшингийн цонхоор нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 327 тоотод байрлах иргэн Л.Ариунчимэгийн  гэрийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сургалтын төвийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан авч иргэн Э.Бауыржанд 690.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 21.466.240 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

Г.М, Ж.А, Ш.Х нар нь бүлэглэж 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн гудамжны 1 дүгээр хэсэгт оршин суух иргэн Л.Төгсжаргалын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 3.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.М нь Г.Батхүлэгтэй бүлэглэж 2014 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйлс хулгайлан авч иргэн Н.Батцэцэгт 307.100 төгрөгийн хохирол учруулсан,

Г.М, Ж.А, Ш.Х нар нь Д.Мөнхбаттай бүлэглэж 2015 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 2 дугаар гудамжны 24в тоотод оршин суух иргэн Л.Билэгбаярын байшингийн цонхоор нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.М нь Д.Мөнхбаттай бүлэглэж 2015 оны 03 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Төр наран” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд зүйлс хулгайлан авч иргэн Ч.Цэцэгмаад 1.618.800 төгрөгийн хохирол учруулсан,

Г.М, Ж.А нар нь бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжны 10 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Төгс төмөр” дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлс хулгайлан авч иргэн Б.Ганчимэгт 3.121.340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Ганбаатарын өгсөн: “... Хамгийн сүүлд гадуур ажилтай явж байгаад 19 цагийн орчимд гэртээ ирсэн чинь хаалганы цоожийг хөшөөд мулт татаад гэрт хулгайч ороод гэрийн зүүн хойд талд байсан Шарп маркийн 32 инчийн ЛСД дэлгэцтэй, өнгөрсөн жил 399.000 төгрөгөөр худалдаж авч байсан зурагт, баруун хойд талын бурханы номон доор байсан 100.000 төгрөг зэрэг зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 72 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Жамъянгийн өгсөн: “... 2014 оны 01 дүгээр сарын 31-ний орой 16 цагийн орчим гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг эвдээд хаалга онгорхой болсон байсан. Тэгэхээр нь сандраад гэртээ ортол хойморт байсан модон цоохор авдарыг онгойлгож дотор нь байсан эд зүйлийг газар тарааж тавьсан ба хувцасны шкапыг онгойлгож дотор талд нь байсан дөрвөлжин хайрцагтай бичиг баримтыг гаргаж газар тараасан байдалтай байсан. Ингээд эд зүйлээ бүртгэж үзэхэд эхнэрийн монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 1 хос, монетон гинж 1, мөнгөн гинж, бөгж, ээмэг, мөнгөн дунд гарын аяга гэх зэрэг зүйлсийг хулгайлсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 87 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Цэрэнгийн өгсөн: “... Тэгээд би 11 цагийн орчим өөрийн тэтгэврийнхээ мөнгийг хөөцөлдөх гэж гадагшаа гарсан гэрээс гарахдаа гэрийнхээ үүдийг цоожлоод гарсан. Ингээд гадуур явж байтал манай охин Хишигсүрэн гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг нь хулгайч эвдэн орж хойморт байсан Тошиба маркийн 32 инчийн зурагт болон Мөнх-Эрдэнийн хөөрөг, Жи Мобайлын гар утас, мөнгөн ээмэг, гоёлын зүүлт гэх зэрэг зүйлийг хулгайч аваад явсан байна гэж над руу утсаар ярьсан. Ингээд би яваад очсон чинь гэрт хулгай орсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Төгсжаргалын өгсөн: “2014 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрладаг гэртээ ирэхэд гал тогооны цонх онгорхой байхаар нь гэртээ ороод үзэхэд манайд хулгай орсон байсан. Нимгэн дэлгэцтэй 48 инчийн самсунг маркийн зурагт, Эсер маркийн нөүтбүүк, мөнгөн бүс, булган шуба, процессор зэрэг зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 134 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Батсайханы өгсөн: “2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тулгаа над руу утсаар залгаж хулгай орчихсон байна гэж хэлсэн. Алдагдсан эд зүйл гэвэл ЛЖ маркийн 39 инчийн хар өнгөтэй ЛСД зурагт, дунд гарын хуучны мөнгөн аяга 1 ширхэг, түүнээс арай жижиг хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, нөгөө нь жижиг гарын хундаганы хэмжээтэй хуучны мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 189-190 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Дулмаагийн өгсөн: “... Ингээд гэртээ ирэхэд байшингын цонхоор хулгайч орж хойморт байдаг модон авдарны доторхи эд зүйлсийг гаргаж шалан дээр тараасан байдалтай байсан. Манай гэрээс авдар дотор байсан эд зүйлс алдагдсан байна. Эмэгтэй хүний мөнгөн бүс, хаш соруултай гаанс, миний өөрийн жижиг хөөрөг, мөнгөн аяга, охины монетон эдлэлүүд, бэлэн 10.000 төгрөг алдагдсан байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 206 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Ариунчимэгийн өгсөн: “... 2014 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 4 цагийн үед бие засах гээд гэрээсээ гарсан чинь амбаарын хаалга онгорхой цүүг нь цоожтой нь мултлаад хаячихсан байхаар нь орж үзэхэд амбаарт манай нөхөр Эрдэнэчулууны хийсэн шинэ 3 ширхэг хос хром гутал алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 222 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Батцэцэгийн өгсөн: “... 2015 оны 04 дүгээр сарын 05-ний 8 цагийн орчим дэлгүүрээ онгойлгох гэхэд үүдний вакум хаалтны доод хэсгээр цөмөрсөн байхаар нь хулгай орсон гэдгийг мэдээд дэлгүүрийн эзэд болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг хийж байхад эд зүйлээ бүртгэж үзэхэд Экс нэртэй архи 0,75 граммын 4 ширхэг, Улаанбаатар архи 0,75 граммын 3 ширхэг, цагаан вино 2 ширхэг, мах, хиам, вива архи 1 ширхэг, талх 2 ширхэг, майлд севен тамхи 15 ширхэг, кола ундаа, боорцог, сүлд тамхи зэрэг эд зүйлс алга болсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Билэгбаярын өгсөн: “... 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дахиад байшингаа эргэхээр 12 цагийн үед очиход манай байшингийн зүүн талын цонхны төмөр хаалтыг нь эвдлээд вакум цонхыг нь түлхээд ороод байшин дотор нэг давхарт нь байсан гагнуурын аппарат, цохилттой дрилл, резва татагч, том тасдагч, хана нүхлэгч буу, цахилгааны кабель утас 50 орчим метр, жижиг тасдагч, үнэртэй ус, хяналтын камерны дэлгэц, хяналтын камерны бичигч хард зэргийг хулгайлаад аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 249 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Цэцэгмаагийн өгсөн: “2015 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 09 цаг 30 минутанд манай нөхөр Нарангэрэл над руу утсаар залгаж “худгийн цонхоор хулгай орсон байна” гэж хэлсэн, тэгээд дэлгүүр дээрээ яваад очиход цонхыг онгойлгоод дотроос нь архи ундаа зэрэг зүйлүүдийг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бауыржаны өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 08:00 цаг өнгөрөөгөөд сургалтын төв дээрээ ирэхэд манай сургалтын нэг давхарын цонхоор хулгайч ороод 32 инчийн Тошиба маркийн зурагт, 3 ширхэг суурин компьютер, НР маркийн принтер зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганчимэгийн өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 16-ны 19 цагийн үед нөхрийн хамт гэр лүүгээ явсан. Маргааш өглөө нь 08:00 цагийн орчим гэртээ байхад Туул над руу залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд манай худалдагч Энхжаргал, Цэрэнсодном нарыг дуудаж уулзаад хэсэг хүмүүсийг сэжиглэсэн, тэр сэжигийнхээ дагуу сэжиглэж байгаа хүмүүсийн хашааных нь тэнд очиход манай дэлгүүрийн килка консерв, худалдагч Энхжаргалын үнэ тавьсан бичигтэй хамт, Алтай дарс, Голд Чингис архины шилнүүдийн хамт хашаанд нь байсан, амьдардаг гэр нь цоожтой байсан. Хажуу айлын хүнээс асууж сураглахад “олуулаа нийлж байнга архидан согтуурдаг хүмүүс байдаг хашаа хөлслөн амьдарч байгаа хүмүүс” гэж хэлсэн... дэлгүүрт хулгай ороход дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн 3 хүнийг хараад урд нь дэлгүүрээс хулгай хийх гэж байсан залуучуудтай адил төстэй байсан учраас сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 79- 82 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 95-98 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 113-122 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл 12 дугаар хавтаст хэргийн 198-199 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 214 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 231-235 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 2-8 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 15-18 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 119-128, 129-132 дугаар тал/,

Автомашинд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 59-74 дүгээр тал/,

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар тал/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар тал/,

Хохирогч Б.Гантулгын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар тал/,

Ш.Хийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 106 дугаар тал/,

Ж.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 135 дугаар тал/,

Г.Мгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 43-48 дугаар тал/,

Ш.Х, Ж.А нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 132 дугаар тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 129-131 дүгээр тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын криминалистик шинжээчийн 5300 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын криминалистик шинжээчийн в/106 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 74 дүгээр тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын криминалистик шинжээчийн 1067 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын криминалистик шинжээчийн В/021 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 107 дугаар тал/,

Эд зүйлийн үнэлгээнүүд /1 дүгээр хавтаст хэргийн 136, 137 дугаар тал 2 дугаар хавтаст хэргийн 71, 104, 135, 190, 207, 223, 240, 250 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 12, 26 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэргийн 157-159 дүгээр тал/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл 14 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр тал/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар тал/,

Хохирлын тооцоо /3 дугаар хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,

Г.М нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны 221 тоотод иргэн Ө.Цэдэн-Иштэй маргалдах явцдаа хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Цэдэн-Ишийн өгсөн: “... байшингаас гадаа гарахад гэнэт араас цүл хийгээд явчихсан, тэгэхээр нь эргээд харсан чинь М миний хойд талд хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд би шууд хашаанаас гараад ухаан алдаад унасан байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Хийн гэрчээр өгсөн: “... М ах гаднаас хамраас нь цус гоожсон орж ирэхээр нь “яасан, юу болсон бэ” гэсэн чинь “цусаа арчмаар байна” гээд угаалтуурын хажууд зогсож байгаад шууд гарч явсан. Би араас нь гарсан чинь харанхуй болохоор хутга нь сайн харагдаагүй, нэг харсан чинь М ахын зүүн гарт нь хутга барьчихсан зогсож байсан, тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад эргээд харсан чинь Цэдэн-Иш сөхрөөд газар унаж байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Булганы өгсөн: “... хашааны гадаа гараад хартал дэлгүүрийн урд талд Цэдэн-Иш газар уначихсан ёолоод хэвтэж байхаар нь гэрэл тусгаад очоод хартал цамц нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. Цагдаа нар “хэн хутгалсан юм” гэж асуухад Г.М хашаанаас гарч ирээд “би хутгалчихсан юм” гэж байсан. Би Цэдэн-Ишийг хутгалсан хутгыг харсан. Шатарын гэрт байдаг хутга байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 16 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13726 дугаартай: “Цэдэн-Ишийн биед цээж хэвлийн хөндийд цус хуралдалт, хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэс, хэвлийн хөндийд цус алдалт, зүүн бөөрний артер венийг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэх дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 22 дугаар тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Ариунчимэгийн өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 327 тоотод байх манай үүдний амбаараас хаалгыг нь эвдэж шинэ хромон гутал 3 ширхэгийг авсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Цэдэн-Ишийн өгсөн: “2016 оны 10 сард хойноос найзындаа ирсэн. Тэрнээс хойш 3 жил болж байна. Энэ хугацаанд надаас ганц ч удаа ирж уучлалт гуйгаагүй. Би эрхтэн, эдийн засгаараа хохирсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М, Ж.А, Ш.Х нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч тус тус өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Цэдэн-Ишийн өгсөн: “... намайг М хутгалаагүй, харин Х хутгалсан...” гэх мэдүүлэг нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Цэдэн-Ишийн өгсөн: “... байшингаас гадаа гарахад гэнэт араас цүл хийгээд явчихсан, тэгэхээр нь эргээд харсан чинь М миний хойд талд хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд би шууд хашаанаас гараад ухаан алдаад унасан байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Хийн гэрчээр өгсөн: “... М ах гаднаас хамраас нь цус гоожсон орж ирэхээр нь “яасан, юу болсон бэ” гэсэн чинь “цусаа арчмаар байна” гээд угаалтуурын хажууд зогсож байгаад шууд гарч явсан. Би араас нь гарсан чинь харанхуй болохоор хутга нь сайн харагдаагүй, нэг харсан чинь М ахын зүүн гарт нь хутга барьчихсан зогсож байсан, тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад эргээд харсан чинь Цэдэн-Иш сөхрөөд газар унаж байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Булганы өгсөн: “... хашааны гадаа гараад хартал дэлгүүрийн урд талд Цэдэн-Иш газар уначихсан ёолоод хэвтэж байхаар нь гэрэл тусгаад очоод хартал цамц нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. Цагдаа нар “хэн хутгалсан юм” гэж асуухад Г.М хашаанаас гарч ирээд “би хутгалчихсан юм” гэж байсан. Би Цэдэн-Ишийг хутгалсан хутгыг харсан. Шатарын гэрт байдаг хутга байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 16 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдана.

Тэгээд ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Цэдэн-Ишийн өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Прокуророос Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Мг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.А, Ш.Х нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд тусгагдаагүй байсан тул Г.Мд холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хулгайн хэргийн дээрх зүйлчлэлийг түүнд ашигтайгаар хөнгөрүүлэн өөрчилж, хуучин Эрүүгийн хуулийг хэрэглэвэл зохино.

Г.М, Ж.А, Ш.Х нарын гэмт хэрэг үйлдэх үед даган мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болон 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болон 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь тус тус харьцангуй хүндэрсэн учир тухайн хэргүүдийн хувьд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй юм.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь хөнгөрсөн учир Г.М, Ж.А, Ш.Х нарын холбогдсон дээрмийн хэргийн хувьд шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Иймд Г.Мг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг, Г.М, Ж.А, Ш.Х нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах”, мөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Г.М, Ж.А, Ш.Х нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Гантулгын 10.330.000 төгрөгийн эд хөрөнгийг буцаан өгсөн, шүүгдэгч Г.Мгаас 307.100 төгрөгийн хагасыг буюу 153.550 төгрөг гаргуулж хохирогч Н.Батцэцэгт, 1.618.800 төгрөгийн хагасыг буюу 809.400 төгрөг гаргуулж хохирогч Ч.Цэцэгмаад, 1.249.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Ганбаатарт, 320.000 төгрөг гаргуулж хохирогч А.Жамьянд, 620.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Цэрэнд, 900.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Батсайханд, 310.000 төгрөг гаргуулж хохирогч С.Дулмаад, 900.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Ариунчимэгт, 690.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Бауыржанд, 1.372.830 төгрөг гаргуулж хохирогч Ө.Цэдэн-Ишэд, шүүгдэгч Г.М, Ж.А, Ш.Х нараас тус бүр 250.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Билэгбаярт, шүүгдэгч Г.М, Ж.А нараас 3.121.340 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Ганчимэгт, шүүгдэгч Г.М, Ж.А, Ш.Х нараас 3.330.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Л.Төгсжаргалд тус тус олгох нь зүйтэй.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Г.Мд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, Г.М, Ж.А, Ш.Х нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.М, Ж.А, Ш.Х нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

          2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Г.Мд 6 жилийн хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Мд эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял, Ж.Ат эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, Ш.Хт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Г.Мд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ж.А, Ш.Х нарт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд шүүх энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасан журмаар нэгтгэнэ” гэж заажээ.

          Мөн өршөөлийн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Мд холбогдох бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг, Ш.Хийн хулгайн гэмт хэрэг, Г.М, Ж.А, Ш.Х нарын дээрмийн гэмт хэрэгт оногдуулах ялаас тус тус өршөөн хасах үндэслэлтэй байна.

           Хэдийгээр Ж.А, Ш.Х нар урьд нь хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн байх боловч дээрх өршөөлийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6.1.4 дэх заалтад зааснаар, насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болсонд тооцно.

          Харин Г.М, Ж.А нарын үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилсэн байх тул 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт үйлчлэх уг өршөөлийн хуульд хамруулах боломжгүй юм.

          Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.М, Ж.А, Ш.Х нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялыг, хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээний дотор, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, тэдгээрийн биечлэн эдлэх ялыг тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Г.М, Ж.А, Ш.Х нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Мг эрүүгийн 2014 25000 6024 дугаартай хэрэгт 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хорьсон 109 хоног, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хорьсон 211 хоног, Эрүүгийн 2015 2503 1858 дугаартай хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хорьсон 61 хоног, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хорьсон 88 хоног, Эрүүгийн 2014 25000 6024 дугаартай хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хорьсон 182 хоног, 2014 25000 6024 дугаартай хэргээс тусгаарласан 1706 00000 0189 дугаартай хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цагдан хорьсон 194 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 12 хоног, нийт цагдан хорьсон 857 хоног,

Ж.Аыг 2014 25000 6024 дугаартай эрүүгийн хэрэгт 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сэжигтэнээр баривчилсан 72 цаг буюу 3 хоног, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хорьсон 59 хоног, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хорьсон 167 хоног, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хорьсон 168 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 12 хоног, нийт цагдан хорьсон 409 хоног,

Ш.Хийг 2014 25000 6024 дугаартай эрүүгийн хэрэгт 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сэжигтэнээр баривчилсан 72 цаг буюу 3 хоног, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хорьсон 59 хоног, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хорьсон 168 хоног, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хорьсон 168 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 12 хоног, нийт цагдан хорьсон 410 хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд нь тус тус оруулан тооцвол зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Мг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

2. Б овогт Гийн Мг “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б овогт Гийн М, Ж овогт Жгийн А, Б овогт Шийн Х нарыг “Бусдын эд хөрөнгийг урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Г.Мд 6 жилийн хугацаагаар хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Мд эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял, Ж.Ат эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, Ш.Хт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Мд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ж.А, Ш.Х нарт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан:

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ш.Хт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас, Ж.А, Ш.Х нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хассугай.

5. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан:

Г.Мд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас үлдэх 4 жилийн хугацаагаар хорих ялд, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас үлдэх 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 жилийн хугацаагаар,

Ж.Ат 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас үлдэх 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар,

Ш.Хт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас үлдэх 6 сарын хугацаагаар хорих ялыг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас үлдэх 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.Мд оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг, Ж.Ат оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, Ш.Хт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, урьд нь Г.Мг цагдан хорьсон 857 хоногийг, Ж.Аыг цагдан хорьсон 409 хоногийг, Ш.Хийг цагдан хорьсон 410 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

9. Хохирогч Б.Гантулгын 10.330.000 төгрөгийн эд хөрөнгийг буцаан өгсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Мгаас 307.100 төгрөгийн хагасыг буюу 153.550 төгрөг гаргуулж хохирогч Н.Батцэцэгт, 1.618.000 төгрөгийн хагасыг буюу 809.400 төгрөг гаргуулж хохирогч Ч.Цэцэгмаад, 1.249.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Ганбаатарт, 320.000 төгрөг гаргуулж хохирогч А.Жамьянд, 620.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Цэрэнд, 900.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Батсайханд, 310.000 төгрөг гаргуулж хохирогч С.Дулмаад, 900.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Ариунчимэгт, 690.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Бауыржанд, 1.372.830 төгрөг гаргуулж хохирогч Ө.Цэдэн-Ишэд, шүүгдэгч Г.М, Ж.А, Ш.Х нараас тус бүр 250.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Билэгбаярт, шүүгдэгч Г.М, Ж.А нараас 3.121.340 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Ганчимэгт, шүүгдэгч Г.М, Ж.А, Ш.Х нараас 3.330.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Л.Төгсжаргалд тус тус олгосугай.

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.М, Ж.А, Ш.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ,                  

           ШҮҮГЧ                             С.ӨСӨХБАЯР

 

                 ШҮҮГЧИД                             Н.БААСАНБАТ

 

                                                                    Ц.АМАРГЭРЭЛ