Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 377

 

                                                           Г.М, Ж.А, Ш.Х нарт

                                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                               

            прокурор А.Сайнбаяр,

            шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Баасанбат, Ц.Амардэлгэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М-н гаргасан давж заалдах гомдлоор Г.М, Ж.А, Ш.Х нарт холбогдох 1706 00000 0189 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Г-н М, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ............. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хадам эх, эхнэрийн хамт ................................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ............../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

2. Ж овгийн Ж-н А, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр ........... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, эгч, дүү нарын хамт ............ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ............./,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

3. Б овгийн Ш-н Х, 19... оны .. дугаар сарын ...-ний өдөр .......аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ........../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

Г.М нь Ж.А, Ш.Х, Д.М, Ө.Э нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, 70-63 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гар утас, түрийвч гэх зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 10.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2013 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө .... дүүргийн 23 дугаар хороо, ...... тоотод байрлах иргэн Ж.Г-н Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, нийт 1.249.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ...... дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр .......... дүгээр гудамжны 44-1573 тоотод оршин суух иргэн А.Ж-н Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ........ дүүргийн 28 дугаар хороо, ......... дүгээр гудамжны 10-343 тоотод оршин суух иргэн Т.Ц-н Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ........ дүүргийн 23 дугаар хороо, ........... дугаар гудамжны 1512 тоотод байрлах иргэн Ч.Б-ны байшингийн вакум цонхоор нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсгийн 1512 тоотод оршин суух иргэн С.Д-н байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ............ тоотод байрлах иргэн Л.А-н гэрийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сургалтын төвийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан авч иргэн Э.Б-д 690.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 21.466.240 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

Ж.А, Ш.Х нартай бүлэглэж 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ........... хэсэгт оршин суух иргэн Л.Т-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, 3.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Б-тэй бүлэглэж 2014 оны 4 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө ...........дүгээр хороо, “У н” хүнсний дэлгүүрт нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, иргэн Н.Б-т 307.100 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.А, Ш.Х, Д.М нартай бүлэглэж 2015 оны 3 дугаар сарын 11-нээс 3 дугаар сарын 26-ны өдрийн хооронд ............ тоотод оршин суух иргэн Л.Б-н байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.М-тай бүлэглэж 2015 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Т н” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, иргэн Ч.Ц-д 1.618.800 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.А-тай бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ......... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т т” дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, иргэн Б.Г-т 3.121.340 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ........ тоотод иргэн Ө.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хутгалж, биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Ж.А нь Г.М, Ш.Х, Д.М, Ө.Э нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө иргэн Б.Г-н эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, 70-63 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гар утас, түрийвч гэх зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 10.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.М, Ш.Х нартай бүлэглэж 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ...........дүгээр хэсэгт оршин суух иргэн Л.Т-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, 3.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.М, Ш.Х, Д.М нартай бүлэглэж 2015 оны 3 дугаар сарын 11-нээс 3 дугаар сарын 26-ны өдрийн хооронд ............ тоотод оршин суух иргэн Л.Б-н байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.М-тай бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ...............тоотод байрлах “Т т” дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, хохирогч Б.Г-т 3.121.340 төгрөгийн хохирол учруулсан,

Ш.Х нь Д.М, Г.М, Ө.Э, Ж.А нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө иргэн Б.Г-н эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, 70-63 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 10.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.М, Ж.А нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ........... хэсэгт оршин суух иргэн Л.Тн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлан авч, 3.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.М, Д.М, Ж.А нартай бүлэглэж 2015 оны 3 дугаар сарын 11-нээс 3 дугаар сарын 26-ны өдрийн хооронд ........... дугаар гудамжны 24в тоотод оршин суух иргэн Л.Б-н байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлан авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.М-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар,

Ж.А-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

Ш.Х-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилж, Г.М-г “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.М, Ж.А, Ш.Х нарыг “Бусдын эд хөрөнгийг урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Г.М-д 6 жилийн хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.М-д эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял, Ж.А-т эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, Ш.Х-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.М-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ж.А, Ш.Х нарт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Г.М-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ш.Х-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.М-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас, Ж.А, Ш.Х нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасаж, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Г.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас үлдэх 4 жилийн хугацаагаар хорих ялд, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас үлдэх 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 жилийн хугацаагаар,

Ж.А-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас үлдэх 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар,

Ш.Х-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас үлдэх 6 сарын хугацаагаар хорих ялыг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас үлдэх 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.М-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг, Ж.А-т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, Ш.Х-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьд Г.М-н цагдан хоригдсон 857 хоногийг, Ж.А-н цагдан хоригдсон 409 хоногийг, Ш.Х-н цагдан хоригдсон 410 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж,

Хохирогч Б.Г-н 10.330.000 төгрөгийн эд хөрөнгийг буцаан өгсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.М-с 307.100 төгрөгийн хагасыг буюу 153.550 төгрөг гаргуулж хохирогч Н.Б-т, 1.618.000 төгрөгийн хагасыг буюу 809.400 төгрөг гаргуулж хохирогч Ч.Ц-д, 1.249.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Г-т, 320.000 төгрөг гаргуулж хохирогч А.Ж-д, 620.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Ц-д, 900.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Б-д, 310.000 төгрөг гаргуулж хохирогч С.Д-д, 900.000 төгрөг гаргуулж хохирогч Л.А-т, 690.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Б-д, 1.372.830 төгрөг гаргуулж хохирогч Ө.Ц-д, шүүгдэгч Г.М, Ж.А, Ш.Х нараас тус бүр 250.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Б-т, шүүгдэгч Г.М, Ж.А нараас 3.121.340 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Г-т, шүүгдэгч Г.М, Ж.А, Ш.Х нараас 3.330.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Л.Т-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2017 оны 4 дүгээр сарын дундуур Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж 7 жилийн хорих ял эдлэх болсон. Ингээд ял шийтгэлээ эдэлж байхад Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга гарч 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхээс надад оногдуулсан 7 жилийн ялаас 3 жилийг хасаж, 4 жилийн ял болгосон. Тухайн үед хорих ангид хоригдож байхдаа байрны цэвэрлэгч хийж 10 хоногоор шагнагдсан. Энэ арван хоног яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд ороогүй байна. Мөн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч Баяр-Эрдэнэ хэрэг чинь задарсан гээд 0425 дугаар ангиас 461 дүгээр ангид 2017 оны 7 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон. Энэ 30 хоног яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд ороогүй байна. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн мөрдөнд цагдан хоригдсон 1 хоног мөн адил ороогүй байна. Ингээд нийт цагдан хоригдсон 41 хоногийг оруулж тооцоогүйд гомдолтой байна.

Миний бие 2014 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө дээрмийн хэрэгт анх холбогдохдоо эрүүгийн төлөөлөгч Чинзоригтой утсаар яриад Ж.А, Ш.Х бид гурав өөрсдийн биеэр явж очиж байсан. Мөн 2016 оны 10 дугаар сарын 1-ний шөнө хохирогч Ц-д анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлж, дуудлага өгч, өөрийн үйлдсэн хэргээ хүлээж байсан. Энэхүү үйлдлийн минь гэрч Булган, Ш.Х, Шатар, Галаа нар хэлэх болно. Иймд хэргээ үнэн зөвөөр хүлээж, гэм буруугаа ойлгосныг минь харгалзан үзнэ үү.

2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор 10 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн өдрийг хүртэл хугацаанд ямар шалтгааны улмаас хэрэг задарсныг шүүх, цагдаагийн ажилтан тайлбарлаж өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Эрх зүйн байдлыг минь илт дордуулан, нэг өгсөн ял шийтгэлээрээ дахин давтан яллаж байгаад маш их гомдолтой байна.

Ар гэрийн байдал нэн ядуу, эмзэг бүлэгт хамаарагддаг. Ар гэрийн байдал болон хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрснийг харгалзан, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Мөн шийтгэх тогтоолд ороогүй хоногуудыг оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Г.М-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гомдолд дурдсанаар цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсон гэж үзэх үндэслэлтэй. 2018 оны шийтгэх тогтоол дээр 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хорьсон 182 хоног байдаг. Иймд цагдан хоригдсон хугацааг нь зөв тооцож, мөн анхан шатны шүүхээс Г.М-д оногдуулсан хорих ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.  

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.М нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж цагдан хоригдсон хоногийг үндэслэлтэй тооцсон байсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.М, Ш.Х, Ж.А нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Г.М нь бусадтай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Б.Г-г дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

ганцаараа болон бусадтай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 11 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Ш.Х, Ж.А нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдөр иргэн Л.Т-н гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

мөн ганцаараа 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Ө.Ц-г хутгалж, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар,  

Ж.А нь 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Б.Гантулгыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн бусадтай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

Ш.Х нь 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Б.Г-г дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн бусадтай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх Г.М, Ж.А, Ш.Х нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг бүхэлд нь буруу хэрэглэжээ.

Тухайлбал, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж хуулийн үйлчлэх цаг хугацааг нарийвчлан тогтоосон байна.  

Г.М нь ганцаараа 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Ө.Ц-г хутгалж, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон байхад анхан шатны шүүх түүний уг үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийг хасаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлээс хойш гэмт хэрэг үйлдэгдсэн байхад шүүх уг хугацааг харгалзан үзэлгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн анхан шатны шүүх уг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.М-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас, мөн Ж.А, Ш.Х нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хасаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь, дээрх бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр буюу өмнөх 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд үйлдэгдсэн ба уг гэмт хэргийг прокуророос Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байхад анхан шатны шүүх 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялыг хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ.” гэж заасан байхад анхан шатны шүүх дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг “... Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг/... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэсэн заалтыг баримтлан Ш.Х-т холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассан нь буруу болжээ.

Дээрх байдлуудыг дүгнэж анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хууль болон Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн аль хуулийн зүйл, заалтаар зүйлчилбэл эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байгаад, 2002 оны Эрүүгийн хууль зааснаар зүйлчилж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах эсхүл 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэхийн аль нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр, өөрөөр хэлбэл хууль буцаан хэрэглэхтэй холбоотой асуудалд оновчтой хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Үүнээс гадна, Г.М нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан талаар ял шалгах хуудас /4 хх 49/ хэрэгт авагдсан байна.

Гэтэл Г.М-г 2013 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд оршин суух, хохирогч Ж.Ганбаатарын гэрт нэвтэрч, эд зүйл хулгайлсан гэж прокурор яллах дүгнэлт үйлджээ.

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Г.М-д Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялын хугацаа хэзээ дуусч суллагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүйн улмаас Г.М нь хохирогч Ж.Г-н эд зүйлийг хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.М, Ж.А, Ш.Х нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.М-н гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.