Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00440

 

“Х-Ю”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 154/ШШ2017/00061 дүгээр шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр магадлалтай,

“Х-Ю”ХХК-ний нэхэмжлэлтэй

Ховд аймгийн ШШГА-нд холбогдох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргий

Нэхэмжлэгч “Х-Ю”ХХК-ний төлөөлөгч Д.Ш, түүний өмгөөлөгч Ц.Даваасүрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Ц.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156, 157 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу ХАдахь Шүүхийн шийдвэр албанд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 100/52 дугаар тогтоолоор үүсч, 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 41 дүгээр тогтоол дуусгавар болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахыг хүсэж гомдол гаргалаа. Энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус гүйцэтгэх баримт бичгийн үндсэн дээр явагдсан байдаг. Хууль бус гэхийн учир нь Ховд аймгийн давж заалдах шатны шүүхээс хууль бусаар гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж олгосонд оршино. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1-167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно. Уг хэрэг Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 501 дүгээр тогтоолоор ХАдахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар шийдвэр, Ховд аймгийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Гэтэл Ховд аймгийн шүүхийн шүүгч Б.Батзориг нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн нэрийдлээр Ховд аймгийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаар захирамжийг хууль бусаар гаргажээ. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т заасантай нийцэхгүй байна. Албадан гүйцэтгүүлэх тухай захирамжид ХАдахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Батзориг би гэж дурджээ. Гэтэл тухайн үед шүүгч Б.Батзориг нь ХАдахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч бус Ховд аймгийн шүүхийн шүүгч байсан. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг ХАдахь ШШГА-ныахлах шийдвэр гүйцэтгэгч С.Алтан-Од 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн өдрөө 100/52 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэгч Э.Болор-Эрдэнэд хуваарилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тодорхойлсон үндэслэл, журамд нийцээгүй байдаг. Энэ тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг баримтлан гүйцэтгэгч тогтоол гарган гүйцэтгэх баримт бичгийг ирүүлсэн шүүхэд буцаах байжээ гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХАдахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Дима даргалж хийсэн шүүх хуралдаанаас гаргасан 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн “Х-Ю”ХХК-д холбогдох тоосгоны үнэ, алданги, хохиролд 33516312 төгрөг гаргуулах тухай хэргийн материалыг Ховд аймгийн шүүх 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцээд 25108950 төгрөг болгож өөрчлөн 84707362 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон гүйцэтгэх хуудас манай албанд 2006 оны 06 дугаар сарын 07-гы өдөр ирснийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолыг 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ахлах гүйцэтгэгч, тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Э.Болор-Эрдэнэд олгосон байна. Шүүхийн гүйцэтгэх хуудас албадан гүйцэтгэх захирамж нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг зөрчөөгүй байсан. Шийдвэр гүйцэтгэгч Э.Болор-Эрдэнэ нь гүйцэтгэх хуудас материалыг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулинд заасан үндэслэл, журмын дагуу явуулах явцад “Х-Ю”ХХК-ны захирал Н.Г 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 24 дугаартай албан тоот, тамга тэмдэг, гарын үсэгтэй баримт үйлдэж, Ховд аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга, н.Дашцэрэнд өөрийн барьж байсан барилгын 24 айлын орон сууцнаас 17, 22, 24 тоот байрыг 25108950 төгрөгийн төлбөрт тооцон өгөхийг зөвшөөрсөн байдаг. Төлбөр авагч байгууллага “ХО”ХХК нь 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай албан бичгээр 25200000 төгрөгийн өр төлбөрт шинэ 24 айлын орон сууцны 17, 24 тоот байруудыг тооцон авахыг зөвшөөрсөн. Хоёр байгууллага харилцан тохирч эвлэрсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч Э.Болор-Эрдэнэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үйлдэж, материал хаасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, журам зөрчөөгүй байна. Энэ үндэслэлээр материал хаасан бол гомдол гаргах эрхгүй гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 154/ШШ2017/00061 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасныг баримтлан 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах шинэ 24 айлын орон сууцны 17, 24 тоот байруудыг төлбөрт тооцон бусдын өмчлөлд шилжүүлсэн Ховд аймгийн ШШГА-нышийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр магадлалаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 154/ШШ2017/00061 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х-Ю”ХХК-ний захирал Д.Шийн хариуцагч Ховд аймгийн ШШГА-нд холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явагдсан болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн аваагүй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х-Ю”ХХК-ний захирал Д.Шийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн данснаас /Голомт банкны 5605100585 тоот/ гаргуулж Д.Шт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ховд аймгийн ШШГАнь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ш, түүний өмгөөлөгч Ц.Даваасүрэн нарын хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлуудыг гаргаж байна. 1. Шүүхийн шийдвэр давж заалдах шатны шүүхийн магадлал нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтад нийцээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.3-д Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн Ховд аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзоригийн шүүхийн хүчин төгөлдөр болоогүй магадлалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичиж, ШШГА-нд явуулж, ХАдахь ШШГА2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 100/52 тоот тогтоол гаргаж мөн өдөртөө шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг яаравчлан явуулж дуусгасан. Шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг тус бүрдээ хууль бусаар явуулж иргэн Д.Шийн хувийн өмчийн “Х-Ю” ХХК-ний хөрөнгөөр баригдсан 24 айлын орон сууцны 17, 24 тоот байруудыг битүүмжилж улмаар хураан авч иргэн З.Лувсан, Л.Батсайхан нарын өмчлөлд шилжүүлж миний өмчлөх эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж миний өмчийг хууль бусаар бусдад шилжүүлсэн юм. Булган сум дахь сум дундын шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримт шүүхээр гаргуулах, шүүх хуралдаанд гэрч оролцуулах, шинжээч томилж дүгнэлт гаргуулах болон шүүх хуралдааныг Ховд аймгийн төв Жаргалант сумын нутаг дэвсгэрт хийлгэх тухай хүсэлт гаргахад нэхэмжлэгчийн “шүүх хуралдааны шүүгч Б.Батзоригийг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэсэн байдаг төдийгүй захирамжид зохигчид гомдол гаргах эрхгүй болгож үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчснийг мөн сум дахь Сум дундын шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тоот шүүгчийн захирамжид онцгойлон дурьдсан байдаг. Албадан гүйцэтгүүлэх тухай захирамжид ХАдахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Батзориг би гэж дурджээ. Гэтэл тухайн үед шүүгч Б.Батзориг нь ХАдахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч бус Ховд аймгийн шүүхийн шүүгч байсан. Ингэж хуулийг илэрхий ноцтой зөрчсөн нь зүйд огтхон ч нийцэхгүй байна. ИХШХШ тухай хууль шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар зохицуулсан журмыг зөрчиж анхан шатны шүүхийн шүүгчийн хийх ёстой шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамжийг гаргаж ШШГА-нд хүргүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгүүлсэн нь авилга албан тушаалын гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдэл хийж ШШГА-нд хүргүүлсэн. Үүнийг Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаас гаргасан “Х-Ю” ХХК-ий нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 322 тоот тогтоолын хянавал гэсэн хэсэгт тодорхойлохдоо: “Хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдаж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан шаардлагыг зөрчжээ” гэж улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар тогтоосон байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Шүүгчийн захирамж гүйцэтгэх хуудсыг ХАдахь ШШГА-ныахлах шийдвэр гүйцэтгэгч С.Алтан-Од 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч мөн өдөртөө 100/52 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж ажиллагаа явуулсан байдаг. Энэхүү тогтоол нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тодорхойлсон үндэслэл журамд нийцээгүй байдаг. ИХШХШ тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-т гүйцэтгэх хуудсанд заавал тусгагдсан байх зүйлсийн жагсаалтыг нэг бүрчлэн тусгах учиртай. Гэтэл шүүхийн дээрх гүйцэтгэх хуудсанд гүйцэтгэх хуудас олгосон шүүхийн нэр, төлбөр төлөгч, төлбөр авагч нарын нэр, хаяг, улсын бүртгэл, регистрийн дугаар зэрэг мэдээлэл бичигдээгүй байгаа нь уг гүйцэтгэх хуудсыг хуулийн шаардлагад нийцээгүй болохын гол нотолгоо юм. Ховд аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзоригийн 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаар шүүхийн шийдвэр магадлалыг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн гүйцэтгэх хуудас зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан шаардлагыг хангаагүй байжээ. Тухайлбал: ШШГ тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т тухайн гүйцэтгэх баримт бичгийг олгосон үндэслэл 11.1.6-т шүүх бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хүчин төгөлдөр болсон хугацаа зэрэг шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг хангаагүй хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэх хугацаанд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хянагдаж байгаа хүчин төгөлдөр болоогүй шүүхийн магадлалыг биелүүлэх агуулгатай байдаг. Энэ тохиолдолд Ховд аймгийн ШШГА-ныахлах шийдвэр гүйцэтгэгч С.Алтан-Од шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг баримтлан гүйцэтгэх тогтоол гаргаж гүйцэтгэх баримт бичгийг ирүүлсэн шүүхэд нь буцаах үүргээ огт хэрэгжүүлээгүй хуулийн дээрх заалтыг зөрчсөн байв. Гэтэл тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Алтан-Од нь хуулийн шаардлагыг үл хангах гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэд хуваарилсан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй юм. Ингэж шийдвэр гүйцэтгэгч Болор-Эрдэнийн шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр явуулсан тодорхой ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тодорхойлсон үндэслэл журам зөрчсөн болох нь тогтоогддог. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигт авагдсан материалд үндэслэн тайлбарлая. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Болор-Эрдэнэ нь 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл гаргасан атлаа түүнийгээ төлбөр төлөгч “Ховд - Юхо” ХХК-д гардуулаагүй, мэдэгдээгүй. Уг мэдэгдлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 7 хоногийн ажлын сүүлчийн өдөр буюу 5 дахь өдөр гаргасан байдаг бөгөөд 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөрт багтаан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаарджээ. Тухайн үед шүүхийн шийдвэр магадлалд хэргийн оролцогч гомдол гаргаж иргэний хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байсан бөгөөд манай компанийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн тухай мэдээ ч үгүй байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч н.Болор-Эрдэнэ, Жаргалбаяр нар мөн оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэнэтийн байдлаар өөрийн хүч хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан өөрийн өмч болох 24 айлын орон сууцны 17, 24 тоот байруудыг битүүмжилсэн. Ингэж битүүмжлэхдээ шийдвэр гүйцэтгэгч н.Болор-Эрдэнэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тодорхойлогдсон төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн байдаг. 44 тоот магадлалаар, битүүмжлэгдсэн 24 айлын орон сууцны 17, 24 тоот байрыг төлбөр төлөгчөөс төлбөр авагч “Ховд-ОДЦЭ” ХХК-д 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн байна гэж дурджээ. Энэ нь шийдвэр гүйцэтгэх байгууллага, гүйцэтгэх үйл ажиллагаа явуулахдаа “Ховд-ОДЦЭ” ХХК-д төлөх 25108950 төгрөгөндөө шинэ 24 айлын 17, 24 тоот байруудыг тооцон өгөхийг зөвшөөрч байна гэсэн агуулгатай “Х-Ю” ХХК-ий 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 24 тоот албан бичгийг хуурамчаар үйлдэж гүйцэтгэх захирал Н.Гийн гарын үсгийг дууриалган зурж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны дарга Х.Дашцэрэнд хүргүүлсэн байдаг. “Х-Ю”ХХК -ий 24 тоот гэх хуурамч бичгийг Монгол улсын шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2010 оны 01 дүгээр сарын 18-ны 184/185 тоот шинжээчийн дүгнэлтээр “Х-Ю”ХХК-ий дугуй хэлбэрийн тэмдэгний дардсыг ердийн өнгөт хэвлэл /принтер/ төхөөрөмж ашиглан үйлдсэн дээрх 24 тоот албан бичиг дээрх гарын үсэг нь үндэсний татварын газарт “Х-Ю”ХХК 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн тайлангийн 2-р хуудасны зүүн дунд хэсэгт бичигдсэн гарын үсэг болох, 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр захирал Н.Гоос харьцуулах загварт авсан гарын үсгүүдтэй тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан юм. /Шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт байгаа. /”Х-Ю”ХХК-ний 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 24 тоот албан бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан болох нь 21018066 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Ховд аймгийн прокурорын газраас яллагдагч Ц.Цэцэгмаад холбогдох хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан эрүүгийн хэргийг удтал дарж байгаад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Байдал ийм байхад Ховд аймгийн Эрүү, иргэний хяналтын давж заалдах шатны шүүх харгалзаж үзээгүй. Давж заалдах шатны шүүх 2002 оны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаатай холбогдуулан гомдлоо гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна гэсэн энэ нь дээр дурьдсан хуурамч албан тоотыг, хууль зөрчсөн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн мөн өдөртөө явагдсан гүйцэтгэх ажиллагааг манай компани огт мэдээгүй, мэдэгдэл өгөөгүй нь хавтаст хэргийн материалд

нотлогдсон. Харин уг ажиллагааг хэзээ хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь заалтыг ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Алтан-Од өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны 501 дүгээр тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг ХАдахь сум дундын 1-р шүүхийн шүүгч Т.Цэцэгмаа хүлээн авч 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан зохигчийн нэхэмжлэгчийн шүүхийн шүүгчийн захирамж, тогтоол, гомдол гаргах хянуулах эрхийг Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан хүний эрхийг шүүгч Түвшинжаргал үндсэн хуулийг зөрчиж хүний эрхийг хаасныг зөвтгөх аргагүй. Нэхэмжлэгч би шүүхэд хүсэлтээ хэдэн ч удаа гаргаж болох дээрх хуулийн заалтыг зөрчиж захирамж гаргасан үндсэн хуульд заасан шүүхээр нотлох баримтаа шалгуулахыг хаасан үндэслэл болсныг дурдах нь зүйд нийцнэ гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч “Х-Ю”ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан журмын дагуу зөрчигдсөн эрхээ сэргэлгэхээр дээрх гомдлын шаардлагуудыг гаргалаа. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х-Ю”ХХК-нь хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч ХАдахь ШШГА-нд холбогдуулан гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар эрх зүйн дүгнэлт нэмж хийх шаардлагатай гэж үзэв. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

1.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн нь тогтоогдсон байна.

Хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрт гүйцэтгэх хуудас бичсэн, шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан шүүгчийн алдаатай ажиллагаанаас улбаалж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хуульд нийцээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн гаргасан гэх албан бичигт “Х-Ю”ХХК-ний тамганы дардсыг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдсэн, гарын үсэг эрх бүхий этгээдийнх биш гэж тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд “Х-Ю”ХХКомпаниас төлбөр гаргуулсан шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагаа бүхэлдээ хууль зөрчжээ. Тухайлбал:

ХАдахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр “Х-Ю”ХХК-иас 32 560 411 төгрөгийг гаргуулан “ХО”ХХК-д олгохоор шийдвэрлэснийг Ховд аймгийн давж заалдах шатны шүүх 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалаар ...25 108 950 төгрөгийг гаргуулахаар  шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Үүний дараа 2006 оны 6 дугаар сарын 08-ны өдөр давж заалдах шатны шүүхийн шүүгч дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичиж, шийдвэрийг албадан биелүүлэх захирамж гаргасан, Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба материалыг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн, 2006 оны 06 дугаар сарын 12-нд “Х-Ю”ХХК-ний эд хөрөнгийг битүүмжилсэн, төлбөр төлөгч “Х-Ю”ХХК-ийн захирал Н.Г тус компанийн 24 айлын орон сууцны 17,24 тоот байрыг төлбөртөө өгөхийг санал болгосон 2006 оны 6 дугаар сарын 14-ний 24 тоот албан бичиг хэрэгт авагдсан, төлбөр авагч “ХО”ХХКомпани дээрх эд хөрөнгийг хүлээн авч, талууд эвлэрсэн гэх үндэслэлээр 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байна./хх- 88, 89/

Гэтэл дээрх шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2006 оны 9 дүгээр сарын 14-ний 501 дүгээр тогтоолоор шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ./хх-ийн 21,22 дугаар тал/

Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан, мөн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамжийг давж заалдах шатны шүүхийн шүүгч бичиж олгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-дэх заалтыг ноцтой зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй” гэж заасан. Хуулийн эдгээр зохицуулалтыг зөрчсөн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны болж чадаагүй байна.

2. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон боловч  хүчингүй болгох үндэслэлгүй байна. Тодруулбал:

а. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн дээрх үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагааг хэзээ хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж зохицуулжээ. Төлбөр төлөгч нь дээрх хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаатай холбогдуулан гомдлоо гаргаагүй, шүүхэд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

“Х-Ю”ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг ХАдахь сум дундын нэгдүгээр шүүхэд гаргасан, ХАдахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 680 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Ховд аймгийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр магадлалаар “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож” шийдвэрт өөрчлөлт оруулсан, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 322 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Анхан шатны шүүх 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 194 дүгээр шүүхийн тогтоолоор “...Гадаадын хөрөнгө оруулалтын газраас “Х-Ю”ХХКомпанийн гэрчилгээг хүчингүй болгосон, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч тогтоогдоогүй...” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүнээс хойш “Х-Ю”ХХК нь шүүхэд хандаагүй, 4 жил 3 сарын дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас үзэхэд хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн баримтаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай “Х-Ю”ХХКомпанийн гишүүн Д.Ш, Жао Шин Гуо, Н.Г нар байсан, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А-3840 дугаар тушаалаар компанийн гэрчилгээг хүчингүй болгосон, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын иргэн Жао Шин Гуо “...эдийн засгийн хямралын улмаас цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон, ...нилээд олон жил хэрэглэсэн 80-аад сая төгрөгний үнэ бүхий 7 төрлийн техник тоног төхөөрөмжийг ...хамтрагч талдаа бэлэглэсэн талаар баримт үйлдсэн, “Х-Ю”ХХКомпанийг Д.Ш, Ц.Отгонбаяр, Н.Г нар 2015 оны 01 сарын 28-ны өдөр үүсгэн байгуулж бүртгүүлсэн баримт хэрэгт авагджээ.

Н.Г нь гадаадын хөрөнгө оруулалттай “Х-Ю”ХХК-ийн, үүнээс хойш 2015 оны 01 сарын 28-ны өдөр байгуулагдсан “Х-Ю”ХХК-ийн үүсгэн байгуулагч байгаа баримт хэрэгт байна.

Анхан шатны шүүхийн  2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 194 дүгээр шүүхийн тогтоолоос үзвэл гуравдагч этгээд С.Хишигзул “...анх Н.Г гуай өөрөө утасдаад уг байрыг 30 хувиар хямдрууллаа гэхээр нь бид хоёр хуулийн дагуу гэрээ хийгээд үл хөдлөх дээр бүртгүүлж хууль ёсны дагуу байраа авсан, ...хууль бус юм бол энэ олон жил яагаад чимээгүй байсан юм бэ, ...намайг Шинэ-24 айлын орон сууцны 17 тоот байрны шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү..., Гуравдагч этгээд Л.Батсайхан “...энэ байрны лавлагааг авахад ямар ч асуудалгүй байсан учир орон сууцны зээлээр уг байрыг хууль ёсны дагуу авсан, ...иймд уг байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү, хэрвээ маргаантай байсан бол авахгүй байсан...”, гэрч З.Лувсан “...Н.Г гуай өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба байр зарж байна авах уу гэхээр нь шийдвэр гүйцэтгэлийнх зарж байгаа юм чинь найдвартай гэж итгээд авсан, ...гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан, ...энэ байр эхнэр Хишигзулын нэр дээр байдаг...”, гэсэн тайлбар , мэдүүлэг тус тус гаргажээ. Тус компанийн үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн Жао Шин Гуо ...2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эд хөрөнгөө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ ...бидний хооронд мөнгөний тооцоогүй гэж уг баримтад тусгасан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой, маргаан байгаа эсэх талаар дурьдаагүй байна.

Үүнээс үзвэл тухайн үед “Х-Ю”ХХК-ний захирал Н.Г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон, худалдан авагч нартай уулзаж байсан, орон сууцыг төлбөрт тооцох талаар мэдэж байсан нөхцөл байдал байгааг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 12 сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА