Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 146

 

 2020       02          17                                   2020/ШЦТ/146

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Н.Уранбайгаль,

Хохирогч: Г.Энхгэрэл,

Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х овогт Б.Э-д  холбогдох эрүүгийн 1911 0299 40004 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ДХИС-ийн Эрх зүй-Нийгмийн ухааны ангийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байр, 31 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт Б.Э

Холбогдсон хэргийн талаар:

Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 52 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Цэцэг төвийн урд замд, “Гуртын тавилан” ЗГБХН-ийн өмчлөлийн Тоёота королла спасио /Toyota Corolla Spacio/ 21-04 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмцээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота приус-30 /Toyota prius-30/ маркын 57-62 УАЕ улсын дугаартай,  Тоёота марк-2 /Toyota mark-2/ 51-15 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, жолооч 35 настай эмэгтэй Г.Энхгэрэлийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Тоёота приус-30 /Toyota prius-30/ маркын 57-62 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Энхгэрэлд нийт 2.120.000 төгрөгийн хохирол, Тоёота марк-2 /Toyota mark-2/ 51-15 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч А.Нэргүйд нийт 119.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,

Хохирогч Г.Энхгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд гэрлэн дохио нь дээр зогсож байхад араас машин мөргөсөн. Тухайн үед дотор муухайраад байхаар нь эмнэлэгт үзүүлж зураг авахуулсан. Би машинаараа хүүхдээ зөөдөг учраас нөхрөө хөдөөнөөс дуудаад үнэлгээ хийлгэхэд 2.000.000 төгрөг гарсан. Гэтэл эцэг, эх нь ирээд үнэлгээг зөвшөөрөхгүй байна гээд өөрсдөө засварын газарт миний машиныг янзлуулж өгсөн. Би хүзүүний эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн дараах нотлох баримтуудаас хохирогч Г.Энхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Н.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/, Гэрч Л.Зоригоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/ Хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн №13727 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-37-р хуудас/, 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №12 дугаар мөрдөгчийн магадлагаа  /хавтаст хэргийн 82-р хуудас/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв /хавтаст хэргийн 47-52-р хуудас/ Вендо ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №15550143 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан  /хавтаст хэргийнг 56-57-р хуудас/, Ухаа шүрт консалтингийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №15549100 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 67-68-р хуудас/, Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78-р хуудас/, Б.Эын жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 85-р хуудас/, Б.Эын оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 86-р хуудас/, Б.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 71-р хуудас/, Б.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 91-р хуудас/ зэрийг шинжлэн судлав.

Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 52 минутын үед Чингэлтэй дүүргийн  1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Цэцэг төвийн урд замд, “Гуртын тавилан” ЗГБХН-ийн өмчлөлийн, Т.Дэлгэрийн эзэмшлийн Тоёота королла Спасио /Toyota Corolla Spacio/ 21-04 УБД улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмцээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота приус-30 /Toyota prius-30/ маркын 57-62 УАЕ улсын дугаартай,  Тоёота марк-2 /Toyota mark-2/ 51-15 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, жолооч 35 настай эмэгтэй Г.Энхгэрэлийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Тоёота приус-30 /Toyota prius-30/ маркын 57-62 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Энхгэрэлд нийт 2.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Г.Энхгэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 12 цаг 50 минутын орчим нөхөр Н.Мөнхбатын нэр дээр “Очир Ундраа” ХХК-тай лизингийн гэрээтэй Т.Приус-30 маркын 57-62 УАЕ улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа ганцаараа Чингэлтэй дүүргинй 1 дүгээр хороо, Цэцэг төвийн урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд ногоон гэрэл дохио асахыг хүлээгээд зогсож байтал араас маш хүчтэй машин мөргөсөн. Тэгээд би автомашинаас бууж араас мөргөсөн жолоочтой уулзсан. Тэр үед уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч ирсэн. Тэгээд хэргийн газарт үзлэг хэмжилт хийсэн. ...Эмнэлэгт үзүүлэх үед эмч хүзүүний үе гэмтсэн байж магадгүй зураг авахуул гэж хэлсэн. Тэгээд би хүзүүний зураг авахуулсан. Эмч авахуулсан зургыг уншиж үзчихээд 4-г үе цүлхийж гарсан, мэдрэл дарагдсан, хүзүүний 2 үений мөгөөрс урагдсан гэж хэлсэн. ...гэмтлийн хүндэвтэр зэргийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...би эмчилгээндээ өөрөөсөө мөнгө төгрөг зарцуулаагүй. Жолоч шинжилгээний төлбөр болох 290.000 төгрөгийг төлсөн. ...ослын улмаас миний жолоодон явсан автомашины хойд буфер хагарсан, хойд багаж чихэгдэж, багажны хаалга эвдэрсэн, хойд хоёр их гэрэл хагарсан, урд буфер бага зэрэг будаг нь халцарсан байна. ...миний зүгээс цаашид эмчийн зөвлөгөөний дагуу өвчин намдаах халуун физик эмчилгээ болон дараа нь мэдрэлийн гаралтай эмчилгээг хийлгэж өгөх юм бол буруутай жолоочид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Н.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 50 минутын орчим аав Нэргүйн эзэмшлийн Т.Марк-2 маркын 51-15 УБС улсын дугаартай автомашиныг жолоодон, ганцаараа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Цэцэг төвийн уулзварын зүүн талын замд гэрэл дохион дээр зорчих эгнээний 3 дугаар эгнээнд гэрэл хүлээгээд зогсож байтал ард аймаар чимээ гарсан би араас мөргөх вий гэж бодтол араас Т.Приус маркын 57-62 УАЕ улсын дугаартай автомашин мөргөсөн. Ослын дараа харахад Т.Приус маркын автомашиныг Т.Королла маркын 21-04 УБД улсын дугаартай автомашин мөргөж мөргөлтийн улмаас миний жолоодон явсан автомашины араас мөргөсөн байсан. ...ослын улмаас миний нуруу өвдөж байна ...би шүүх эмнэлэгт үзүүлсэн ...119.000 төгрөгийн хохирол учирсан ...байгалийн гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар таатай байсан ...автомашинд учирсан 119.000 төгрөгийн хохирлоо барагдуулан авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/

Гэрч Л.Зоригоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн орчим Бямбадоогийн охин Б.Этай хамт өөрийн эзэмшлийн гэхдээ унаж явдаг зээлийн барьцаанд байдаг Тоёота королла спасио маркын 21-04 УБД улсын дугаартай автомашинаа жолоодуулан хажууд нь сууж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Цэцэг төвийн урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байтал гэрлэн дохион дээр автомашинууд зогсож байсан. Тэр үед жолооч Б.Э зогсох гэж тормоз гишгэх үедээ андуурч хаазан дээрээ гишгэж урдаа зогсож байсан Тоёота Приус-30 маркын 57-62 УАЕ улсын дугаартай автомашиныг мөргөсөн. Тоёота приус 30 маркын автомашин нь урдаа зогсож байсан Т.Марк 2 маркын 51-15 УБС улсын дугаартай автомашины араас нь мөргөсөн. Би автомашинаас бууж ирж урд талын хоёр машины жолоочтой уулзаж биеийн байдлыг асуух үед Т.Приус-30 маркын автомашины жолооч эмэгтэй  гар болон толгой өвдөж байна гэж хэлж байсан. ...Би өөрийн автомашин болох Тоёота королла спасио маркын 21-04 УБД улсын дугаартай автомашиныг жолооч Б.Э-д унаж явах зөвшөөрөл өгч өөрөө хажууд нь суугаад явж байсан. ...Надад өөрийн машин болох Тоёота Королла Спасио маркын 21-04 УБД улсын дугаартай автомашины эвдрэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Миний автомашины жолоодож явсан Б.Э засварын газраар янзлуулаад өгчихсөн байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/

Хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн №13727 дугаартай дүгнэлтэд “ 1. Г.Энхгэрэлийн биед хүзүүний 6, 7-р нугалмын жийргэвч мөгөөрсний урагдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37-р хуудас/,

2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №12 дугаар мөрдөгчийн магадлагаа “1.  Тоёота королла спасио маркын 21-04 УБД улсын дугаартай автомашины жолооч Бямбадоржийн Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Тоёота приус-30 маркын 57-62 УАЕ улсын дугаартай автомашины жолооч Галсангийн Энхгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Тоёота марк-2 маркын 51-15 УБС улсын дугаартай автомашины жолооч Нэргүйгийн Нямсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 4. Зам тээврийн осол нь замын эвдрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Зам тээврийн осол  гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 5. Зам тээврийн осол гарахад Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянгол техникийн оношилгооны үзлэгийн төвийн №402 дугаартай нэр бүхий шинжээч нарын 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр гаргасан дүгнэлтээр илэрсэн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, бүрэн бус байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. ” /хавтаст хэргийн 82-р хуудас/,

Вендо ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №15550143 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан “Toyota Prius-30, 57-62 УАЕ улсын дугаартай, Нийт шууд зардлын дүн: 1.845.000, Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 2.120.400” /хавтаст хэргийнг 56-57-р хуудас/

Ухаа шүрт консалтингийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №15549100 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан: “Toyota Mark II, 51-15 УБС улсын дугаартай, Нийт шууд зардлын дүн: 20.000, Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 199.600” /хавтаст хэргийн 67-68-р хуудас/

Шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг: “...Би хохирогчийн шинжилгээнд томографийн зураг авахуулахад 280.000 төгрөг, эмнэлэгт үзүүлэх үед 25.000 төгрөг төлж өгсөн. Нийт 305.000 төгрөг зарцуулсан. ...Би  тухайн үед 57-62 УАЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркын автомашиныг засварын газарт засварт оруулж автомашиныг янзалж өгсөн. Тухайн үед засварын хөлс 1.900.000 төгрөг болсон байсныг төлж хэрэгт 4 ширхэг баримт өгсөн байгаа. ...Би 51-15 УБС улсын дугаартай Тоёота Марк-2 маркын автомашины үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 119.000 төгрөгийг бэлнээр барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78-р хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтанд “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэжээ. Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 52 минутын үед Чингэлтэй дүүргийн  1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Цэцэг төвийн урд замд,  “Гуртын тавилан” ЗГБХН-ийн өмчлөлийн Тоёота королла спасио /Toyota Corolla Spacio/ 21-04 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь  заалтыг зөрчсөний улмаас Тоёота приус-30 /Toyota prius-30/ маркын 57-62 УАЕ улсын дугаартай,  Тоёота марк-2 /Toyota mark-2/ 51-15 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Тоёота приус-30 /Toyota prius-30/ маркын 57-62 УАЕ улсын дугаартай автомашины жолооч 35 настай эмэгтэй Г.Энхгэрэлийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Тоёота приус-30 /Toyota prius-30/ маркын 57-62 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Энхгэрэлд нийт 2.120.000 төгрөгийн хохирол, Тоёота марк-2 /Toyota mark-2/ 51-15 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч А.Нэргүйд нийт 119.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн авто тээврийн хэрэгслийн “жолооч” байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэн эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй  байна.

Шүүгдэгч Б.Э нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ болон тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнийг эхлүүлэх, дуусгах үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг даган мөрдөж, биелүүлэх үүрэг хүлээнэ. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 52 минутын үед Чингэлтэй дүүргийн  1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Цэцэг төвийн урд замд,  Тоёота королла спасио /Toyota Corolla Spacio/ 21-04 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмцээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. дахь заалтыг зөрчсөний улмаас тухайн үед Тоёота приус-30 /Toyota prius-30/ маркын 57-62 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж тухайн тээврийн хэрэгсэлд 2.120.000 төгрөг, жолооч Г.Энхгэрэлийн биед хүзүүний 6, 7-р нугалмын жийргэвч мөгөөрсний урагдал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн Тоёота марк-2 /Toyota mark-2/ 51-15 УБС улсын дугаартай Н.Нямсүрэнгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж 119.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг хэлбэрэлтгүй биелүүлэх үүрэгтэй болохоо буюу биелээгүй, анхаарал, сэрэмжгүй үйлдэл нь хохирол, хор уршиг учруулах боломжтойг мэдэх ёстой атлаа, эсхүл урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан үйлдэл хийсэн байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч Б.Э нь B ангиллын буюу тухайн жолоодож явсан тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох эрхийн үнэмлэхтэй, жолоодох эрх олгох сургалтанд хамрагдсан боловч тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодох, хөдөлгөөнд оролцох талаар бүрэн дадал олоогүй үедээ, автотээврийн хэрэгсэл жолооодох дадал олох зорилгоор “Гуртын тавилан” ЗГБХН-ийн өмчлөлийн Тоёота королла спасио /Toyota Corolla Spacio/ 21-04 УБД тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөний эрчим ихтэй, хөдөлгөөний ачаалал үүссэн цаг мөчид замын хөдөлгөөнд жолоодох дадалаа сайжруулах зорилгоор замын хөдөлгөөнд оролцож байх үедээ тээврийн хэрэгслийн хааз болон тормозны гишгүүрийг андуурч гишгэсний улмаас зам тээврийн осол гаргасан нь шүүгдэгч Б.Эын болгоомжгүй үйлдэл байсан гэж дүгнэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Б.Э-н үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болох нь хохирогч Г.Энхгэрэлийн мэдүүлэг, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Иргэний нэхэмжлэгч Н.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, Гэрч Л.Зоригоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №12 дугаар мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Г.Энхгэрэл болон иргэний нэхэмжлэгч Н.Нямсүрэн нарын тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болоод хохирол үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Энхгэрэлийн мэдүүлэг Иргэний нэхэмжлэгч Н.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, Хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн №13727 дугаартай дүгнэлт, Вендо ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №15550143 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан , Ухаа шүрт консалтингийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №15549100 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан, Хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №14433 дугаартай дүгнэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Энхгэрэлийн Тоёота приус-30 /Toyota prius-30/ маркын 57-62 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.450.000 төгрөгийн засвар үйлчилгээг хийж тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг засварлуулсан, иргэний нэхэмжлэгч  Н.Нямсүрэнгийн жолоодож хөдөлгөөнд оролцож байсан Тоёота марк-2 /Toyota mark-2/ 51-15 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 119.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

Хохирогч Г.Энхгэрэл нь цаашид хийлгэх эмчилгээний зардалыг нэхэмжилсэн боловч шүүхэд иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна.

Тоёота королла спасио /Toyota Corolla Spacio/ 21-04 УБД тээврийн хэрэгсэл нь “Гуртын тавилан” ЗГБХН-ийн өмчлөлийнх боловч иргэний хариуцагч Т.Дэлгэрийн эзэмшилд байдаг тээврийн хэрэгсэл байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Т.Дэлгэр нь Тоёота королла спасио /Toyota Corolla Spacio/ 21-04 УБД тээврийн хэрэгслийг өөрийн бодит эзэмшилд байлгаж байсан, эзэмшигч байх бөгөөд шүүгдэгч Б.Эад тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, ашиглах, жолоодох боломж олгосон байх тул тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Б.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна. Гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлсөн боловч хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар баримт авагдаагүй, хохирогч Г.Энхгэрэл нь цаашид гарах эмчилгээний зардалыг нэхэмжилнэ гэсэн байх тул гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгөнд учирсан хохиролд 1.569.000  төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, иргэний хариуцагч Т.Дэлгэр нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохироыг хариуцах үүрэг хүлээнэ. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон