Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 848

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “ Ү”  ХХК  

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч М. А , Ш.Э 

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2******* тоот актаар “Ү” ХХК-ийн 359.664.680.00 төгрөгийн зөрчилд ногдох 35.966.468.0 төгрөгийн нөхөн татвар, 10.789.940.4 төгрөгийн торгууль, 17.770.359.5 төгрөгийн алданги нийт 64.526.767.89 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б , Ц.Ц , хариуцагч Ш.Э , хариуцагч Ш.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А , Л.М , нарийн бичгийн даргаар М.Чингис  нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б  2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч М.А , Ш.Э  нар нь “Ү” ХХК-д шалгалт хийж, нийт 773,124,353 төгрөгийн зөрчилд 77,752,938.00 төгрөгийн татварын өр алданги, торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс 11,449,319.20 төгрөгийн татварыг хүлээн зөвшөөрч, мөн үнийн дүнгээс маргаан таслах зөвлөл 1,776,852.00 төгрөгийг хасч, үлдэгдэл 64 сая төгрөг ногдуулсан 11 төрлийн гүйлгээг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч байгаа.  

Учир нь татварын улсын байцаагч нь маргаан бүхий актад “М******* ******* ******* *******” ТББ, “М******* д******* *******” ТББ-уудтай байгуулсан манай компанийн гэрээг халхавчилсан гэрээ учраас хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Татварын улсын байцаагч нь талуудын хооронд байгуулсан гэрээг халхавчилсан, хүчин төгөлдөр бус гэж дүгнэх эрх бүхий этгээд биш. 

Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүсэл зорилгоо *******эй илэрхийлж, байгуулсан хүчин төгөлдөр гэрээ. Мөн татварын улсын байцаагч нар нь тухайн гэрээг хийхдээ санхүүгийн анхан шатны баримт гэж дүгнэсэн. Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд анхан шатны баримтын талаар тайлбарласан байдаг бөгөөд манайхтай гэрээ байгуулсан “М******* ******* ******* *******” ТББ, “М******* д******* *******” ТББ-уудтай байгуулсан гэрээнд анхан шатны баримт болох төлбөр шилжүүлсэн баримт байгаа юм.    

“Ү” ХХК-ийг нэр бүхий компаниудыг ивээн тэтгэсэн гэж үздэг. Мөн хуулийн 19 дүгээр зүйлд ивээн тэтгэгчийн талаар тодорхой заасан байдаг. Хандив өргөх, ивээн тэтгэх асуудал нь хуульд зааснаар зар сурталчилгаанд тооцогддог. Энэ утгаараа бид нэр бүхий компаниудад өөрийн компанийн баннерыг байрлуулж, өөрийн банкаа сурталчилсан. Манай компанийг хандив өргөсөн гэж үзсэн ч гэсэн энэ нь өөрөө зар сурталчилгааны төлбөрт тооцогддог талаар хуульд заасан байдаг. 

Монгол Улсын Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.15-д заасны дагуу татвар ногдох орлогоос хасагдах, зар сурталчилгааны зардалд багтах үндэслэлгүй тул акт тавих үндэслэлгүй. Гэтэл хариуцагч болох татварын улсын байцаагч нар өөрсдийн ойлгосноор өндөр дүнтэй акт тавьж байгаа нь хууль бус гэж үзэж байна. 

Хэрэглэгч нарт өгсөн мэндчилгээ, дугтуйны үнэ нь Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор өмнө нь өгсөн бэлэг дурсгалын зүйл, мэндчилгээ зэрэг нь бэлэг дурсгалын зүйлд хамрагдаж, банкаа сурталчилж байгаа нэг хэлбэр гэж дүгнэсэн. Холбооны үзүүрт тавьсан торгуультай холбогдуулж ярихад нэг утаснаас дахин 10 утас салаалдаг бөгөөд үүнээс манайх 4 ширхэгийг  нь ажиллуулдаг.

Татварын ерөнхий хуулиар татвартай *******той бүх зүйлийг зохицуулна гэж ярьж байна. Гэтэл хоёр хууль хоорондоо зөрчилдвөл Иргэний хуулийн 3 дугаар зүйлд зааснаар түүнийг илүү нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэхээр зохицуулалт байдаг. 

Бид хандив гэдэг үгэн дээр маргаантай байгаа бөгөөд Татварын ерөнхий хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг баримталсан. 

Манай талаас арга хэмжээний ард талын хананд өөрийн компанийн логог байрлуулсан тухай баримтыг Татварын маргаан таслах зөвлөлд гаргаж өгсөн. Хариуцагч тал банкны бүтээгдэхүүний сурталчилгааг хольж яриад байгаа байна. “Ү” ХХК нь өөрийн компанийг сурталчилж байгаа болохоос компаниас гаргаж байгаа бүтээгдэхүүнийг сурталчилж байгаа зүйл биш юм. 

Мөн аялал жуулчлалаа дагаж бизнес хөгждөг учир ******* хотод болсон үзэсгэлэнд өөрийн компанийн логог байрлуулж, сурталчилсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт мөн гэдгийг шүүх анхаараасай гэж хүсч байна. 

Талууд гэрээ байгуулахдаа Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 198 дугаар зүйлийг баримтлан байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв. 

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц  2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүснэгтийн 4 дүгээрт байрлах Уолл Стрит хөрөнгийн операторт байсан Жордан Белфортд сурталчилгааны төлбөрийн хувьд Монгол Улсаас олон компани сурталчилгаа хэлбэрээр орсон байдаг. Банк сурталчилгаа хийдэг нэг арга нь өөрийн банкны логог тухайн арга хэмжээний ард байрлуулж хийдэг бөгөөд үүнийхээ төлбөрийг шилжүүлсэн. 

Хүснэгтийн 10 дугаарт байгаа “А******* ******* ******* 2015 он” үзэсгэлэнд оролцох сурталчилгааны зардалд татвар ногдуулж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь үзэсгэлэнгийн ард манай банкны лого  байрлуулсан нь сурталчилгааны нэг хэсэг гэж үзсэн.

Хариуцагч талаас нэхэмжлэгч компанийг яаж сурталчилсан нь тодорхойгүй гэж ярьж байна. Гэтэл “М******* ******* ******* *******” ТББ-ын ажил гүйцэтгэсэн гэрээнд “Банкийг дэлхий дахин болон улс, орон нутагт таниулж, нэр хүндийг өсгөх зорилгоор үйл ажиллагааг сурталчлах, лого, уриа үг, нэрийн рекламыг таах гэх зэргээр сурталчилгааны ажлыг гүйцэтгэх *******той үүргүүдийг хүлээсэн байдаг. Тэгэхээр тэмцээний үеэр ивээн тэтгэгчээр манай банкийг зарлаж байгаа нь “Ү” ХХК-ийг сурталчилж байгаа хэлбэр юм.

“М******* д******* *******” ТББ-ын ажил гүйцэтгэсэн актыг бид анх материал шаардахад татварын улсын байцаагч нарт гаргаж өгсөн ба зохион байгуулсан шоу, наадмуудын нэрсийг бичсэн байгаа.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн “М******* д******* *******” ТББ-тай хийсэн 146 сая төгрөгийн сурталчилгааны зардлыг зах зээлийн үнээс хэт дээгүүр үнэлсэн гэж ярьж байна. Гэхдээ энэ нь бүтэн жилийн сурталчилгааны зардал юм. М******* телевизүүдийн нэг секундын сурталчилгааны зардал 5000-20000 төгрөгийн үнэтэй байдаг. Нэг секундыг 20000 төгрөг гэж үзвэл манайхаас “М******* д******* *******” ТББ-д өгсөн сурталчилгааны төлбөрийг харьцуулж үзвэл хэт өндөр зардал гэж үзэхгүй байна” гэв. 

 Гурав. Хариуцагч Ш.Э  2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хяналт шалгалтын явцад М******* ******* ******* *******” ТББ болон “М******* д******* *******” ТББ-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, маркетингийн ажил дүгнэсэн акт, тухайн банкны харилцах дансыг үзэж тулгасан. Бид тус гэрээг халхалсан гэрээ гэж дүгнэлт хийгээгүй. Энэ нь хуулийн дагуу татвар ногдох орлогоос хасагдах зардал биш гэж үзэж акт тавьсан.     

Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актыг татварын ерөнхий байцаагчийн эрхийн хүрээнд зөвшөөрсөн маягтын дагуу гаргадаг. Ерөнхий зарчим нь он, оноор, зөрчил тус бүрээр тавьсан бөгөөд миний тавьсан акт тухайн шаардлагыг хангасан юм” гэв.

 Дөрөв. Хариуцагч Ш.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А  2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хасагдахгүй зардлыг Татварын тухай хуулиар бууруулсанд зөрчил тавигдсан. Үүнд хандив болон харилцагчдад өгсөн бэлэг дурсгалын зүйлийг Татварын тухай хуулиар хасна гэж үзээд байгаа нь үндэслэлгүй юм. Хандив нь аж ахуйн нэгжийн хасагдах зардалд байдаггүй.

Нэхэмжлэгчийн “М******* ******* ******* *******” ТББ болон “М******* д******* *******” ТББ-уудтай байгуулсан гэрээнээс зардлын тайланг харахад зөвхөн зохион байгуулалттай *******той зардлууд байдаг. 

Нэхэмжлэгч талаас өгч, хэрэгт авахуулсан баримтуудаас харахад яригдсан арга хэмжээнд “Ү” ХХК-ийн логог байрлуулсан зүйл харагддаггүй. Анх татварын улсын байцаагч хянан шалгалт хийх явцад  нэхэмжлэгч тал баримтуудыг гаргаж өгөөгүй, сүүлд нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Зар сурталчилгааны тухай хуулийн 17 дугаар зүйл 17.1-д “Банкны үйл ажиллагааны зар сурталчилгаа нь тухайн банкны төлбөрийн чадварын болон банкны хуулиар заагдсан бусад үзүүлэлтүүдэд үндэслэсэн, үнэн зөв байна. Банкны үйл ажиллагааны зар сурталчилгаанд мөнгөн хадгаламжийн гэрээний гол нөхцөлүүдийн талаар заавал мэдээлнэ” гэсэн зохицуулалт байдаг. 

Гэтэл нэхэмжлэгч тал тухайн байгууллагуудтай гэрээ хийхдээ энэ талаар мэдээлсэн зүйл байдаггүй. Мөн тухайн гэрээний 3.1.1-д “Маркетингийн ажлын тайлангаа тухай бүрд нь бичгээр үнэн зөв бүрэн хэмжээгээр холбогдох санхүүгийн баримт бичигт хавсаргаж өгөх үүрэгтэй ба уг тайланд мөнгө хөрөнгө зарцуулсан зориулалт, огноо, зарцуулалтын дүн, зарцуулалтын зардал, хийгдсэн ажлуудыг тодорхой тусгасан байна” гэж тусгасан байтал нэхэмжлэгч компанийн тайлангаас харахад тухайн хоёр төрийн бус байгууллагын үйл ажиллагааны зардлууд харагддаг бөгөөд ямар нэг зар сурталчилгаа хийсэн нь баримтаар нотлогдохгүй байна. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1, 16.1.2 дах заалтыг үндэслэж баримтаар нотлогдоогүй зардал нь хасагдах зардалд орохгүй, тухайн байгууллагуудыг ивээн тэтгэсэн байна гэж үзсэн. 

Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг тайлбарлаж байна. Анхан шатны баримт гэдэг нь зөвхөн гэрээ байх биш, гэрээтэй холбогдуулж төлбөр төлсөн баримт, нэхэмжлэл зэргийг анхан шатны баримт гэж үздэг атал энэ баримтууд нь тухайн байгууллагад байхгүй байсан. 

Тухайн аж ахуйн нэгж нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар тайлан блансаа үнэн зөв гаргаж, анхан шатны баримтаа бүрдүүлэх ёстой байдаг. “Татварын ерөнхий хуулийн” дугаар зүйлийн 3.2-т “Татвартай *******той асуудлыг татварын хуулиар зохицуулна” гэж заасан байдгаас үзвэл татвартай *******той асуудлыг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэсэн үг. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар зар сурталчилгааны зардал нь хасагдах зардалд хамаарч байгаа боловч, Татварын ерөнхий хуулиар хандив, бэлэг дурсгалын зүйл нь хасагдах зардалд хамаарахгүй учир татварын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж үзэж байна. 

Хамгийн гол зүйл нь хасагдах зардал нь зар сурталчилгаа биш гэж үзэж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т “Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зүйлийг хасахгүй” гэж заасан байдаг. Тэгэхээр гэрээг дүгнэхэд зар сурталчилгаатай *******той ямар нэг зардал байхгүй байсан. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар ажилчдад олгосон шагнал, урамшуулал орж байгаа гэж ярьж байна. Нэхэмжлэгч тал үүнийг буруу ойлгосон бөгөөд татварын улсын байцаагч ажилчдад өгсөн шагнал урамшуулал гэж тавигдаагүй. Харин хувь хүний орлогын албан татвараар тавигдсан, суутгагчийн үүрэг гүйцэтгээгүй учир тавигдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

Тав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М   2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг ойлгоно” гэж заасан байдаг. Энэхүү ойлголттой нэхэмжлэгчийн хэлээд байгаа хандив болон бэлэг дурсгалын зүйл нь хамаарахгүй байна. 

“М******* ******* ******* *******” ТББ-тай хийсэн гэрээнд зар сурталчилгааны гэрээнд 50 мянган доллар гэж бичсэн боловч, ажил дүгнэх гэрээг харахад зөвхөн тэмцээний үйл ажиллагааг сурталчилсан байсан бөгөөд “Ү” ХХК-ийг олон нийтийн хэрэгслээр сурталчилсан зүйл, нотлох баримт байхгүй. Бэлэг дурсгалын зардал гэдэг нь зар сурталчилгаанаас ялгаатай ойлголт юм.   

Зар сурталчилгааны тухай хуулийн 19 дүгээр зүйлд ивээн тэтгэх байдлаар зар сурталчилгааг хийх зохицуулалт байдаг. Энэ нь бараа, эд хөрөнгийг шилжүүлээд хариуд нь өөрийгөө болон байгууллагын үйл ажиллагааг сурталчлуулсны төлөө өгсөн төлбөрийг зар сурталчилгааны зардалд оруулж тооцно. Түүнээс биш үйл ажиллагааг санхүүжүүлж, эргээд ямар сурталчилгаа хийсэн нь тодорхойгүй учир зар сурталчилгааны зардалд оруулах боломжгүй гэж үзсэн” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын улсын байцаагчийн  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2******* тоот актын тогтоох хэсэгт дурдсан 2 дугаар хэсгийн 2.2 болон 2.3 дахь заалтуудар ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийг хүлээн зөвшөөрч харин уг тогтоолын 1 дүгээр хэсгийн 1.1 дэх заалт, 1.2 дахь заалт, 2.1 дэх заалтуудаар ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулиудыг эс зөвшөөрч байгаа тул уг заалтуудаар ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулиудыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн 01/01-1313 тоотоор “...“Ү” ХХК-д ногдуулсан 359.664.680.00 төгрөгийн зөрчилд ногдох 35.966.468.0 төгрөгийн нөхөн татвар, 10.789.940.4 төгрөгийн торгууль, 17.770.359.5 төгрөгийн алданги нийт 64.526.767.89 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.            

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.    

             Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч М.А , Ш.Э  нар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “Татварын хяналт шалгалт хийх томилгоо”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”,-ийн дагуу “Ү” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  албан татварын  ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт бүрэн шалгалтыг хийж, нийт 773.124.353.92 төгрөгийн зөрчил илрүүлж, 39.003.457.03 төгрөгийн нөхөн татвар, 16.957.074.80 төгрөгийн торгууль, 21.792.406.99 төгрөгийн алданги нийт 77.752.938.82 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

        Татварын улсын байцаагчийн актын зарим хэсгийг “Ү” ХХК эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 36 дугаар тогтоолоор “2******* дүгээр актаар 773.124.353.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 39.003.457.00 төгрөгийн нөхөн татвар, 16.957.074.80 төгрөгийн торгууль, 21.792.407.00 төгрөгийн алданги нийт 77.752.938.80 төгрөгийн төлбөрөөс 9.871.400.00 төгрөгийн зөрчилд ногдох 987.140.00 төгрөгийн нөхөн татвар, 296.142.00 төгрөгийн торгууль, 493.570.00 төгрөгийн алданги нийт 1.776.852.00 төгрөгийн төлбөрийг хасч, 763.252.953.00 төгрөгийн зөрчилд ногдох 38.016.317.00 төгрөгийн нөхөн татвар, 16.660.932.80 төгрөгийн торгууль, 21.298.837.00 төгрөгийн алданги нийт 75.976.086.80 төгрөгийн төлбөрийг төлүүлэх”-ээр өөрчилжээ.

          Нэхэмжлэгч нь “М******* ******* ******* *******” ТББ-д АГГ-10/05 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр 37.536.250.00 төгрөг, “М******* д*******  *******” ТББ-тай АГГ/13/04 дүгээр “Ажил гүйцэтгэх  гэрээ”-ээр 246.000.000.00 төгрөгийг олон улс, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, түүнчлэн хаврын гоёл,  олон улсын загварын  шоуны  үеэр  тус банкны  сурталчлах ажлыг гүйцэтгүүлэхээр ивээн тэтгэгч байгууллагаар оролцсон байна. 

2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  “Ү” ХХК, “М******* ******* ******* *******” ТББ-тай байгуулсан АГГ-10/05 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.1-д “Банкыг дэлхий дахин болон улс, орон нутагт таниулж, түүний үйл ажиллагааг дэмжиж, нэр хүндийг нь өсгөх зорилгоор олон улс, орон нутгийн тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчдын  хувцас, хэрэглэл дээр банкны лого, уриа үг, рекламыг тавих /цаашид сурталчилгааны ажил гэх/ ажлыг ******* гүйцэтгэх ба энэхүү сурталчилгааны ажилд банк хөлс төлөх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна” гэж гэрээний зүйлийг тодорхойлж, тус гэрээгээр зохицуулсан талуудын эрх үүргээс харахад Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “Зар сурталчилгаа захиалагч гэж өөрийгөө эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээдийг” гэж зааснаар “Ү” ХХК  захиалагч болох бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Ивээн тэтгэгч нь гэрээний үндсэн дээр зар сурталчилгаа түгээгчид эд хөрөнгө шилжүүлэх, ажил гүйцэтгэх зэргээр үйл ажиллагаанд нь хандив өргөн /ивээн тэтгэж/ өөрийгөө болон бүтээгдэхүүнээ сурталчлуулж болно”, 19.2-д “Энэ хуулийн 19.1-т заасны дагуу өргөсөн хандив нь зар сурталчилгааны төлбөрт тооцогдоно” гэснээр ивээн тэтгэгчийн зар сурталчилгаа гэж үзэх боломжтой байна. 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “Анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж зааснаар “Ү” ХХК-ийн “Чөлөөт ******* *******” ТББ, болон “М******* д******* *******” ТББ-уудтай байгуулсан гэрээ, гэрээний гүйцэтгэл дүгнэсэн акт зэргийг  анхан шатны баримт гэж үзэх бөгөөд гэрээнд заасан нөхцөлийн дагуу “Ү” ХХК-ийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.17-д “Зар сурталчилгааны зардал” гэж заасны дагуу сурталчилгааны ажил явуулсан гэж дээрх зардлыг албан татвар ногдох орлогоос  хасагдах зардал гэж үзлээ.  

         Нэхэмжлэгч “Р ” ХХК-д *******ны кабель шугам нийлүүлэх 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ХХАГ-07/13 дугаар гэрээгээр  шилжүүлсэн 10 хос үзүүрийн төлбөр болох 1.400.000.00 төгрөгийг шилжүүлжээ. Хариуцагч  уг *******ны  үзүүрийг  “Ү” ХХК  ашиглаж байгаа баримт байхгүй тул үйл ажиллагаатай *******той зардал гэж үзэх үндэслэлгүй гэжээ.  

         Монголбанкны төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал М.Амгалангаас 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв нь танай банктай байнгын үндсэн ба нөөц холболттой байдаг. Танай байгууллагаас шалтгаалан нөөц холболт салсан байгаа тул сүлжээний тасралтгүй байдлыг хангах үүргийнхээ дагуу нөөц шугамыг хэвийн ажиллагаанд яаралтай оруулна уу” гэсэн утга бүхий  А-7/594 тоот албан бичгийг “Ү” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Д хүргүүлснээс үзэхэд тус *******ны кабель шугамыг ашиглах зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

         Нэхэмжлэгчээс Уолл Стрит хөрөнгийн оператор байсан Жордан Бэлфортд сурталчилгааны зардалд 9.304.400.00 төгрөг, М******* банкны *******нд шилжүүлсэн сургалтын зардалд 17.200.000.00 төгрөг, харилцагчдын бэлэгний 119 оргилуун дарсны зардалд 1.127.500.00 төгрөг, харилцагчдын бэлэгний тэмдэглэлийн дэвтэр, балны зардалд 7.470.000.00 төгрөг, харилцагчдын бэлэгний мэндчилгээ, дугтуйны зардалд 1.379.400.00 төгрөг, банкны 90 жилийн ойгоор харилцагчдад өгсөн бэлэгний зардалд 173.770.00 төгрөг, ITB-Berlin үзэсгэлэнтэй *******той банкны үйл ажиллагааг сурталчлахад шилжүүлсэн зардалд 3.758.460.00 төгрөг, ажилчдын шагнал, буцалтгүй тэтгэмж, хандив, бэлэг дурсгалын зүйлд зарцуулсан зардалд 34.314.900.00 төгрөг тус тус зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Холбооны кабель шугам нийлүүлэх тухай 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ХХГА-07/13 дугаар гэрээ, “Ү” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/10 дугаар тушаал, 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тус тус кассын зарлагын баримт, “Ү” ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Шагнал болон буцалтгүй тусламж олгох тухай” тушаалууд, кассын зарлагын баримт, “Тэнгэр травел” ХХК-тай хийсэн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Аялал жуулчлалын гэрээ” зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11-т заасан бусад хэлбэрээр түгээсэн зар сурталчилгаа гэж үзэхээр байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.12 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, 12.1.9, 12.1.17, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2******* тоот актаар “Ү” ХХК-д ногдуулсан нийт 75.976.086.80 төгрөгийн төлбөрөөс 359.664.680.00 төгрөгийн зөрчилд ногдох 35.966.468.0 төгрөгийн нөхөн татвар, 10.789.940.4 төгрөгийн торгууль, 17.770.359.5 төгрөгийн алданги нийт 64.526.767.89 төгрөгийн төлбөрийг хасч багасгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                  

 

 

 

ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ