Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 57

 

2020       01         15                                    2020/ШЦТ/57

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагч Э.Бадрал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

            Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

            Шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Амаржаргал,

            Иргэдийн төлөөлөгч О.Оюунбилэг нарыг оролцуулан

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хан хөгшин овогт Төгсжаргалын Төрмандах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зана овогт Төмөрбаатарын Од-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2016 2602 1490 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хан хөгшин овогт Төгсжаргалын Төрмандах, 1990 оны 03 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежир мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байр 77 тоотод түр оршин суух, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол 34а байр 46 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар УМ90032011,

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Зана овогт Төмөрбаатарын Од-Эрдэнэ, 1989 оны 06 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Матрикс салонд мастер үсчин ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Цоглог энх тайваны өргөн чөлөө гудамж 201 байр 20 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Вива Сити хотхоны М-14 дүгээр байр 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УЗ89060354.

Шүүгдэгч Т.Т /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагаас 04 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо “Доргио” орчим гадаа А.Туваансүрэнтэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохисны улмаас газарт унаж эрүүл мэндэд баруун зулай ухархайн дээд хананы шугаман хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальс дээрхи цус хуралт, тархи дарагдал, голын бүрдэлийн зүүн тийш хазайлт, бага тархины хоёрдогч цус харвалт бүхий хүнд хохирол учруулсны улмаас А.Туваансүрэн нас барсан,

Шүүгдэгч Т.О нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 02-04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо “Доргио” баарны орчим Ц.Маргад-Эрдэнэтэй бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэхээр заналхийлэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Таас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Т.Таас мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлсэн: “...Тэнд Од-Эрдэнэ архи уугаад нөгөө охидууд ч гэсэн нилээн ууцгаасан бөгөөд ингээд цаг орой болоод Дөлөөний эмээгийнх нь байранд очиж хонохоор гарцгаасан. Тэгэхэд цаг нилээд орой 04 цаг болчихсон байсан бөгөөд хаалганы наад талд машинаа тавьчихсан бөөндөө гарцгаасан бөгөөд би хамгийн сүүлд өлгүүрээс хувцсаа аваад гарсан бөгөөд баарны гадаа жолооч үйлчилгээгээр нэг залууг авчихсан машинаа бариулаад хүмүүсээ суулгаж байсан. Намайг машинд суухад  Дөлгөөн, Маргад-Эрдэнэ 2 байсан бөгөөд охидууд нь байгаагүй. Од-Эрдэнэ цаана гадаа нөгөө охидуудтай юм яриад зогсож байсан бөгөөд тэрээр буцаж Мөө гэж дуудаад байсан охинтой хүрч ирээд ирж машинд суусан. Тэгээд Доргио клубын гаднаас хөдлөөд Туул Рестораны урд машинтайгаа зогссон бөгөөд Од-Эрдэнэ буугаад үлдсэн охидуудтайгаа уулзана гээд буусан араас нь Мөө бас буусан. Тэгээд Маргад-Эрдэнэ, Дөлгөөн бид 3 машиндаа жолооч залуутай цуг цонхоор хараад зогсож байсан. Тухайн үед гадаа үлдсэн 4 охин хэсэг залуучуудтай цуг юм яриад Туул рестораны урд талын буланд зогсож байхад Мөө, Од-Эрдэнэ 2 явж очсон. Тэгээд дуу нь чангараад маргалдаад эхэлсэн. Тэгэхээр Маргад-Эрдэнэ бууя Од-Эрдэнийг очиж авч ирье гээд бид 2 буусан бөгөөд Дөлгөөн машинд үлдсэн тэгээд Маргад-Эрдэнэ очоод салгаж байсан ...Од-Эрдэнэ би нарыг мэдэхгүй юм байна. Чи ямар өндөр юм гээд хүнтэй хэрэлдээд байсан. Гэтэл гартаа тэлээ ороочихсон нүд хөмсөг болчихсон өндөр залуу чи амжих уу чи бид нарыг мэдэхгүй шүү эндээс хурдан зайл намхан банди минь гээд хэрэлдээд байсан ...Од-Эрдэнэ Туул рестораны шатны тэнд хувцсаа тайлаад орилоод байсан бөгөөд нэг эрэгтэй эмэгтэй 2 Од-Эрдэнийг түлхээд холдуулаад байсан, би түүний хувцасыг газраас аваад түүнийг татаад холдуулах гэж оролдсон. Тэгсэн тэрбээр бүүр салахгүй зүтгээд гар хөлөө савчуулаад агсараад байсан, нөгөө талаас нэг залуу бас цаанаас нь агсарч дайрч давшлаад үгээр идээд л янз бүр болоод байсан ...бид нар машин руугаа эргээд машиндаа суух гэж байтал нөгөө залуучууд араас орилж хашгираад байсан бөгөөд Од-Эрдэнэ машинд суухгүй байсан. Маргад-Эрдэнэ та нар боличихооч гэхэд нөгөө залуучууд та нар өөрсдөө зайл гээд энэ үед Од-Эрдэнэ наад охидуудаа аваад яв барь гээд маргалдаад уур амьсгал бүүр хурцдаад зодолдох дээрээ тулсан. Тэгээд нөгөө залуучууд бүгдээрээ машин руу дөхөөд ирсэн. Тэгээд би машинаасаа жоохон холдоод зогсож байтал над руу нэг залуу цохиж зодох гээд дөхөөд ирсэн тэгэхээр би цаашаа гээд түлхсэн тэгтэл тэр залуу шууд миний зүүн шанаанд цохисон. Тэгэхээр би зөрүүлээд тэр залууг өөрөөсөө холдуулах зорилгоор баруун гараараа саваад цохисон. Тухайн үед би нүдээ аниад гараа савсан. Тэгээд хартал нөгөө залуу цаашаа газар уначихсан байсан. Тэгэхээр тэр залуу дээр явж очоод босгох гээд хацрыг нь 2 удаа хүчтэй сэрээх гээд алгадсан. Тэгтэл нөгөө залуу намайг харсан тэгтэл найзууд нь ирээд түүнийг босгоод цаашаа аваад явсан. Ингээд би холдсон ...” гэх мэдүүлэг /1хх-124-126х/,   

Шүүгдэгч Т.Оэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Т.Оэс мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлсэн: “...тэгээд тэд нарын нэг нь тэлээгээ гартаа ороогоод байсан ба тэгэхээр нь би подволкаа ямар нэгэн шалтгаангүй тайлсан ба энэ үеэр Төрмандах, Дөлгөөн, Маргад-Эрдэнэ нар машинаас буугаад ирсэн. Тэд нар гарч ирээд бас л нөгөө залуустай маргалдах гээд нэг нэгнийгээ түлхэлцээд байсан ба тэгтэл нэг өндөр залуу гараа бусдынхаа дээгүүр гаргаж ирээд Маргад-Эрдэнийг цохисон. Бас 2 залуу намайг цохихоор хүзүүнээс барьсан ба тэгэхээр нь би суугаад бүтэн эргээд гараас нь гарсан. Тэгээд яг тэгж эргэчихээд хартал талийгаач залуу газар унасан байдалтай байсан ба толгой дээшээгээ урд тийшээ харсан машин зам дээр байсан ба хөл нь явган хүний зам дээр байсан. Төрмандах тэр залуугийн зүүн мөр толгой хэсэгт газар унасан залуугаас 1 метр хүрэхгүй зайд яг дэргэд нь зогсож байсан. Бас тэнд тэр залуугийн 3 найз нь байсан. Тэр эхлээд бөөнөөрөө Төрмандах дээр очоод шавчихсан байсан ба хэн хэнийгээ цохисоныг бол хараагүй. Талийгаачийг Төрмандах цохисон ба би яг унаж байхыг нь л харсан. Тухайн үед Төрмандах богино ханцуйтай цэнхэр эрээн өнгийн подволктой байсан ба гараараа цохисон. Гарт нь бол ямар нэгэн зүйл байхгүй байсан ба хэнд ч ямар нэгэн зүйл байгаагүй. Тэгээд яг тэр үед талийгаачийг газар унасан байхад Төрмандах ганц цохилт даахгүй бацаанууд гэж нөгөө хамт байсан хүмүүст хэлж байсан. Тэгээд би Төрмандахыг очиж хувцаснаас нь татаж аваад машиндаа суугаад хөдөлсөн. Тэгэхэд Төрмандах машины урд талд суусан байсан ба баруун гарын дунд хуруу билүү ядам хуруу нь тулсан байсан ба Дөлгөөнөөр татуулаад байсан. Тэгээд Төрмандах “Ю ЭФ СИ” гэдэг зодооны спорт дээр гардаг шиг л яг л нэг удаа эрүүнд нь цохиж унагаалаа гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-130-134х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Амаржаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Адилхан эх хүн, буруугаа хүлээсэн учраас зөвшилцсөн. Хамт явсан Түвшинтөр, Мөнхбилэг нар эмнэлгийн туслалцаа үзүүлсэн бол миний хүү нас барахгүй байх байсан. Энэ тал дээр их гомдолтой байна. Энэ хэргийг дахин дахин буцаагаад ч шалгаж өгөхгүй байна. Тоосгоны эзэн гэх А.Төрмандах гээд 1985 оны залууг криминологийн шинжилгээгээр мөн гэдгийг тогтоосон байсан. Энийг бас шалгуулах хүсэлт байна” гэв.

Гэрч С.Наранцэцэгээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 28-ны өглөө үүрээр 05 цаг 50 минутын орчимд гаднаас 5 залуу 2 эмэгтэйн хамт ирсэн, тэдний нэг нь 1 залуугаа үүрчихсэн байсан ба танай буудалд оръё гэхээр нь би үүрүүлсэн залууг нь согтуу юм байна гэж бодоод согтуу хүнийг оруулахгүй гэхэд тэр залуучууд нөгөө үүрчихсэн залуугаа доош буулгаад буудлын 1 давхарт хөл дээр нь зогсооход тэр залуу өөрөө хөлөөрөө хана налаад зогсож байсан. Найзууд нь түүнээс чи дээшээ алхаад гарч чадах уу гэж асуухад нөгөө залуу юм хэлээгүй зөвхөн толгой сэгсэрч байсан. Найзууд нь бид нар архи уугаагүй Доргио баарнаас гараад манай энэ найз зодуулчихлаа, танай буудалд унтуулж байгаад гаргая гэж хэлээд манай 302, 306 тоот өрөөг аваад 2 өрөөнд хуваагдаж орцгоосон. Түүнээс хойш би тэдний орсон өрөөний үүдээр гарч явахад ямар ч чимээгүй бүгд унтчихсан байгаа бололтой байсан. Тэгээд өглөө болоод би 10 цагт ажлаа хүлээлгэж өгөөд буух гэж байтал 12 цаг өнгөрөөгөөд нөгөө өрөө авсан залуучуудын нэг болох өндөр залуу нь намайг дуудаад манай найз их сонин болчихлоо, та ороод ирээч гэсэн. Би 302 тоот өрөөнд ороход 2 залуу 1 эмэгтэй тэнд хамт байсан ба анх гаднаас үүрүүлж ирсэн залууг орон дээр хэвтүүлээд хөнжил тавьчихсан, хөнжлийнх нь доогуур тэр залуугийн 2 хөл цухуйсан байдалтай байсан ба найзуудынх нь нэг эгчээ манай найз хөдлөхгүй байна гээд уйлаад байсан. Удалгүй найзууд нь дуудсан бололтой түргэн ирсэн. Түргэн ирэхэд тэр залуу нас барчихсан байсан юм байна лээ ...” гэх мэдүүлэг /1хх-29х/,

Гэрч Д.Баатараас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Харин 7 өрөөний 2 өрөө болох 302, 306 тоот 2 ортой өрөөнд үүрийн 05 цаг 50 минутын үед буудлын ресепшн Нараатай хамт такен дээр сууж байх үед гаднаас 5-6 залуу 2 эмэгтэйгийн хамтаар орж ирсэн тэр үедээ хоёр залуу нь голдоо нэг залуугаа түшчихсэн орж ирсэн ба тэдгээр залуусын дундаас нэг залуу нь манай найз хүнд зодуулчихсан юмаа найзыгаа жаахан унтуулж байгаад гаргая гэж хэлээд хоёр өрөө авсан. Тэгээд түшчихсэн байсан залуугаа шатны хажууд ганцааранг нь зогсоож байгаад нэг залуу нь хамрыг нь гараараа чимхээд хаана нь өвдөж байна гэж асуухад нөгөө залуу нь юм хэлж чадахгүй толгойгоо хоёр тийш нь хөдөлгөөд байсан. Тэр үед Нараа эгч наад залуугаа гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлээч гэж хэлтэл нэг залуу нь гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн эмч нь ухаан алдсан төдий юм байна гэж хэлсэн гээд 302 тоот өрөө рүү нөгөө залуугаа нэг нь үүрээд оруулсан. Харин хоёр эмэгтэй нь хоёр залуу хамт 306 тоот өрөөнд орж бусад нь 302 тоот өрөөнд орж тэд нар унтацгаасан өрөөнд орсоныхоо дараа шуугилдсан зүйл байхгүй нам гүм унтаж амарцгаасан. Харин 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10 цаг өнгөрсөн дараагийн ээлжийн үйлчлэгч Цацрал ирчихсэн байсан ба ресепшин Нараа эгч буугаагүй би өмнө шөнө хүнтэй байсан өрөөнүүдийн хүнийг 12 цагаас гаргаад өрөөгөө цэвэрлэхээр 2 давхарын 202 тоот өрөөнд хүлээж байсан гэтэл Нараа эгч 1 давхараас 302 тоотын нэг залуу гүйж ирээд манай найз нас барчих шиг боллоо гэж хэллээ гээд уйлчихсан Цацаа бид хоёр дээр ирсэн тэгээд найзууд түргэн дуудаж түргэний машин ирээд явсан ба дараа нь удалгүй цагдаа нар ирсэн ... ” гэх мэдүүлэг /1хх-31-32х/,

Гэрч Г.Тэгшжаргалаас мөрдөн байцаалтан шатанд мэдүүлсэн: “...Бид нар Лакс баарнаас гарах гээд байж байтал Ариунжаргалын таньдаг гэх 5 залуутай бид нар тааралдаад уг баарнаас хамт гарсан. Тэгээд тэр залуучууд болон бид нар хамт үргэлжлүүлж явахаар болоод уг газраас такси бариад Доргио нэртэй баарны гадаа очтол уг баар хаасан байсан. Тэгээд бид нар уг газраас өөр тийшээ явахаар яриад Байгаль бид хоёр нэг залуутай нь хамт таксинд суугаад үлдэгдэл 4 залуу нь Ариунжаргалтай хамт Доргио баарны гадаа зогсож байсан. Би бодохдоо таксинд суугаад 2 такситай хамт нэг зүг явна гэж бодож байсан. Тэгээд бид 3 такси дотроо хүлээгээд сууж байтал үлдсэн 4 залуу Ариунжаргал нар үл таних хүмүүстэй маргалдаад зодолдож байсан. Тэгэхээр нь би яагаад зодолдож байгаа юм бол гэж бодоод гэж бодоод машинаас буугаад ойртоод очсон чинь талийгаач залуу хамт зам дээр дээшээ хараад хэвтэж байсан ба тэнд байсан хүмүүс энэ залуу цохиулаад уначихлаа гээд хоорондоо яриад байсан. Тэгтэл талийгаач босч ирээд толгой өвдөөд байна гээд байсан. Тэгтэл тэд нартай зодолдсон залуучууд цагаан өнгийн Клугер маркийн автомашинд суугаад ертөнцийн зүгээр баруун тийшээ буюу Доргио баарны урд замаар явсан. Тэр үед 05 цаг өнгөрч байсан. Тэгээд бид нар таксинд хуваагдаж суугаад модны 2 ороод нэг буудалд ороод дундаа тасалгаатай 2 ортой 1 өрөө дахиад 1 өрөө авсан. Тэгээд бид нар тасалгаатай өрөөнд бүгд цуг ороод зүүн талын орон дээр талийгаач болсон залууг хэвтүүлээд баруун талын орон дээр би 2 найз охинтойгоо нөгөө залуучуудын 2 нь хамт суугаад нөгөө хоёр залуу нь талийгаач болсон залуу бөөлжихөөр нь бид нар тасалгааны нөгөө өрөө рүү нь ороод талийгаачтай 2 найз нь хамт үлдсэн. Тэгээд нөгөө тасалгаанд ороод архиа уухаар нь би архи уухгүй шууд унтчихсан. Тэгээд би өглөө 09 цаг 30 минутын үед хүн аймаар хурхирах чимээгээр сэртэл архи ууж байсан манай  2 найз охин нөгөө 2 залуутай хамт байхгүй байсан. Тэгэхээр нь би босоод өрөөнөөс шууд гараад нөгөө 4-өө хайгаад буудлын өрөөнүүдийг онгойлгож үзээд Ариунжаргал руу залгасан чинь утсаа авахгүй байсан бөгөөд миний унтаж байсан өрөөний өөдөөс харсан өрөөнд Ариунжаргалын утас дугараад байхаар нь уг өрөөний хаалгыг татаж үзтэл онгойсон. Тэгээд ортол Ариунжаргал, Байгал 2 нэг залуутай нэг нэг орон дээр унтаж байсан. Тэгээд би сэрээгээд явлаа шүү гэж хэлэх гэтэл хэн ч сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би явлаа шүү гэж хэлчихээд буудлаас гараад гэртээ хариад унтсан. Тэгтэл 2 цагийн үед Ариунжаргал над руу залгасан байхаар нь эргүүлээд залгатал Байгал утсыг нь аваад урьд шөнө бөөлжөөд байсан залуу амьсгалахгүй царай нь хөхөрчихсөн байна. Бид нар түргэн дуудчихаад байж байна гэсэн. Тэгэхээр нь би буцаад буудал дээр очтол манай найз нар бүгд цагдаагийн машинд сууж байхаар нь хамт машинд нь суугаад цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг /1хх-34-36х/,

Гэрч Б.Итгэлээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Туул рестораны гадаа нэг нь халзан нэг нь туранхай өндөр цэнхэр куртиктай шивээстэй залуучууд байсан бүгдээрээ хувцсаа тайлаад дайраад байсан цаанаас машинаас баахан залуучууд бууж ирээд хоёр нь над руу дайраад байсан би хойшоо нилээн ухараад байсан тэр хоёр залуу намайг нэг цохичихоод буцаад яваад өгсөн би араас нь очиход талийгаач цохиулчихсан гэчихсэн зогсож байсан тэгээд гайгүй юу гэхэд гайгүй ээ гэж байсан тэгээд машин суухад толгой өвдөөд байна гэж байсан. Тэгээд нэг цохиулсан болохоор нэг их юм бодоогүй буудалд орсон юм ...тэр халзан жижиг залуу нэг удаа нүдэнд нь цохисон байсан нүд нь хөхөрсөн байсан ...” гэх мэдүүлэг /1хх-37-39х/,

Гэрч Л.Байгалаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Болсон явдлын талаар би хараагүй ээ. Би энэ үед таксинд сууж байсан. Төвшөө, Билгээ, Туваансүрэнгийн багийн найз гэх залуу, Ариунжаргал нарын яриагаар Туваансүрэн нь 2 гартаа шивээстэй шар өнгийн үстэй залууд цохиулаад уначихлаа гэж хэлсэн. Ямар шалтгааны улмаас юугаар цохьсон талаар нь би хэлж мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1хх-40-41х/”, “...Хэрэг болсон гэх газарт чулуу, тоосго, мод, төмөр барьсан хүн байгаагүй. Намайг харахад гартаа ямар нэг эд зүйл бариад зодолдож байгаа асуудал байгаагүй. Туваансүрэн нэг удаа цохиулаад газарт унаад газраас босож байгааг харсан. Тэрнээс биш удаан зодолдож цохилцсон асуудал байхгүй болно. Хоромхон зуур зодоон болоод өнгөрсөн. Тэд нар удаан зодолдож барьсан асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /3хх-216х/, “...машин дотор байж байхад цээжин хэсгээрээ шивээстэй дээгүүр өмссөн байсан хувцсаа тайлаад орилж бархираад байсан нэг залууг харсан. Миний харсан гэх шивээстэй залуу хүн цохиж зодож байгааг хараагүй. Хэрэг асуудал богино хугацааны дотор болоод өнгөрсөн. Би Туваансүрэнг цохисон гэх залууг танина гэж хэлсэн нь тухайн хэрэг болж байхад харсан хүнээ харвал танина гэж хэлсэн байх, тэрнээс биш Туваансүрэнг хүн цохиж байгааг хараагүй, харин унаад газраас босож байгааг нь таксин дотор сууж байгаад харсан юм. Тэгээд би машинаас буугаад очиход Туваансүрэнгийн хажууд байсан хэд гайгүй юу гэж асуугаад байж байсан ...” гэх мэдүүлэг /4хх-56х/,

Гэрч О.Ариунжаргалаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...уг залуучуудтай Доргио баар орохоор болоод уг баарны гаднаас 2 такси бариад би талийгаач, Байгал нарын хамт нэг таксинд нь суусан. Доргио баарны гадаа очтол хаалттай байсан. Тэгээд бид нар буцаад явцгаая өөр газар луу явцгаач гээд Доргиогийн урд талын зам руу алхаж байтал Билгээ замд таарсан 2 охиныг таниад сайн уу гээд юм яриад зогсож байтал хажуу талаас нь 2 залуу гарч ирээд өө хамт явж байгаа охидуудыг өдлөө та нар ямар өндөр юм үзэх үү гээд тэр 2 залуу цээжээрээ өмсөж явсан хувцсаа тайлсан. Тэгтэл тэр хүмүүсийн зүүн талд зогсож байсан цагаан өнгийн жижиг суудлын автомашинаас 4-5 орчим залуучууд бууж ирээд бид нартай хамт явж байсан залуучууд руу болон бид нар луу дайраад зодолдох уу та нар яасан өндөр юм та нар өндөр болохоор зодно гэж бодоо юу гээд тэр залуучууд бид нартай хамт явж байсан 5 залуу руу дайраад зодолдож эхэлсэн. Тэгэхээр нь би голоор нь ороод салгах гэж байгаад эргээд хартал Туваан газар дээшээ хараад уначихсан босч чадахгүй байсан. Тэгэхээр нь би зүгээр үү гэсэн чинь аан зүгээрээ зүгээр гээд босоод ирсэн. Тэгтэл тэр залуучууд машиндаа суугаад явсан. Бид нар ч 2 такси бариад модны хоёрын буудал ороод эхлээд дундаа тасалгаатай нэг өрөө аваад Тувааныг нэг орон дээр хэвтүүлээд бид нар хажуугийн тасалгаатай өрөөнд нэг шил архи 30 минут орчим 5-уулаа буюу Итгэл, Байгал, Тэгшжаргал, нэг залуу бид нар ууцгааж байгаад ахиад 2 ортой нэг өрөө нэмж аваад тэндээ унтсан. Тэгээд өглөө 12 цагийн үед сэрээд би орондоо хэвтэж байтал Итгэл өрөөнөөс гараад нөгөө өрөө рүү орчихоод буцаад сандарч орж ирээд Туваан амьсгалахгүй байна түргэн дуудах хэрэгтэй гээд Итгэл өөрийнхөө утсаар түргэн дуудсан. Тэгээд 1 цагийн дараа түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /1хх-42-43х, 3хх-212-213х/,

Гэрч Т.Түвшинтөрөөс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Доргио баар ажиллахгүй байсан тэгээд бид нар буцаад зам руу явж байтал Билгээ, Итгэл талийгаач гурвын эртний танил гэх охидууд тааралдаад бид нар яриад зогсож байтал нэг танихгүй залуу та нар яасан өндөр юм бэ гээд бид нар руу агсараад байсан би тэр залууг барьж аваад хөгшөөн зодоон цохион хэрэггүй гэхэд хаанаас ч баахан залуучууд гарч ирсэн би нэг хартал талийгаачийг цохичихсон газар унасан байсан би яасан бэ Туваанаа зүгээр гээд татаж босгоход бага зэргийн манаралттай байсан тэнд хэсэг зогсож байгаад гайгүй болсон тухайн үед талийгаачийн нүүр ам хавдаж шалбарсан зүйл байхгүй байсан тэгээд талийгаач намайг хэн цохисон юм бэ яачихав гээд эргэн тойрноо харахад нөгөө залуучууд таксинд суугаад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-44-46х/,

Гэрч Б.Тулгаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Туул рестораны урагшаа зодоонд оролцохгүй холдож очоод эргээд хартал Туваансүрэн газар унасан байсан. Тэгэхээр нь Туваанаа дээр очоод татаж босгоод чи зүгээр үү гэтэл би зүгээрээ зүгээр одоо явъя гээд бөөндөө явцгаая гээд анх байсан 8 уулаа 2 таксинд суугаад хуучнаар Титэм дэлгүүрийн тэндээс нэг дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн экс архи, 1 түмний колатай хамт аваад хороолол руу нэрийг нь мэдэхгүй нэг буудал руу 03 давхарт өөд өөдөөсөө харсан 2 өрөө авсан. Тэндээ бид 8-уулаа нэг өрөөндөө орж Туваа согтсон манарсан байдалтай бөөлжөөд нэг оронд оруулаад унтуулсан. Бид нар хажууд нь шуугилдаад яахав гээд хажуу талын орон дээр нь архиа ууж юм ярьж сууж байгаад үүр цайж гэгээ ороод унтахаар болж би нөгөө өрөө рүү 1 залуу 2 охины хамт орж унтсан. Туваагийн өрөөнд Билгээ Төвшөө нэг охины хамт үлдсэн. Тэгээд өдрийн 12 цагийн орчим сэрээд босоод харих гээд нөгөө өрөө рүү ороход Туваа босохгүй байна гээд Төвшөө Билгээ хоёр зогсож байхаар нь айн яасан юм гээд Туваа босоорой гээд таттал сэрэхгүй царай нь цонхийсон, бие нь хүйтэн байсан. Бид нар тэгээд эмч түргэн дуудаад түргэний машин ирээд эмч өөрийнхөө утсаар цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан ...” /1хх-47-49х/, “...хэрэг болох үед Туваансүрэнг тоосгоор цохисон ямар нэг үйлдэл хийгдээгүй. Туваансүрэнгийн толгой болон биед тоосгоор цохиулсан гэх ямар нэг ул мөр тухайн үед байгаагүй. “Марс” буудалд бид нар очоод Туваансүрэн хувцсаа тайлаад орондоо орж байх үед харахад түүний бие дээр ил харагдах ямар нэг ямар нэг хөхрөлт няцралт байгаагүй, мөн нүүр, толгой хэсэгт тоосгоор цохиулаад авсан гэх гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /4хх-62х/,

 Гэрч Э.Мөнхбилэгээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Учралтай юм ярилцаад зогсож байхад цаанаас намхан нуруутай шар үстэй 175 см-ийн өндөртэй залуу нэг охины хамтаар ирснээ шууд л Туваансүрэн /талийгаач/-ийн өөдөөс тулж ирснээ дээрэлхэх шинжтэй үг хэллэг хэлээд байхад нь Учрал найз охиныхоо хамтаар салгах гээд холдуулахад нөгөө намхан нуруутай шар үстэй залуу дээгүүрэх хувцсаа тайлаад би 89 оны залуу муусайн бацаа нар гээд бид нар луу дайрахад Төвшөө болон тэнд байсан охидууд болиулах гээд дундуур нь орж ирэхэд авто зам дагуу зогсож байсан машинууд дундаас /яг аль машинаас буусанг нь мэдэхгүй байна/ 5-6 орчим залуучууд гүйгээд ирэхээр нь бид хэд зай бариад алсаас харахад хүмүүс зууралдчихсан байсан ба Туваансүрэн /талийгаач/ тэнд байсан хүмүүстэй барилцаад авсан ба хэсэг хугацааны дараагаар газар унахаар нь яваад очсон. Тэгтэл нөгөө залуучууд машинд суугаад явчихсан. Тэгэхээр нь бид хэд очоод Туваасүрэн /талийгаач/ -с юу болсон бэ яаж байна, гэр лүүгээ харих юм уу гэхэд Туваансүрэн /талийгаач/ толгой өвдөөд байнаа, би гэртээ согтуу орохгүй, толгой өвдөөд байна гэж хэлсэн ба талийгаачийн зүүн нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан ба бид хэд авто замаас такси бариад буудалд хоноё гээд явцгаасан ...” гэх мэдүүлэг /1хх-50-51х/,

Гэрч Б.Дөлгөөнөөс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Маргад-Эрдэнэ намхан нуруутай шар царайтай залууг араас нь тэвэрч унагаасан, тэгэхэд нь Маргад-Эрдэнэ, Од-Эрдэнэ, Төрмандах нар нэг нэг өшиглөсөн, хаана нь хэрхэн яаж өшиглөсөн талаар мэдэхгүй байна, ямар ч байсан намхан биетэй залуу газарт унаад босоод зугтаагаад явчихсан. Тэр намхан биетэй залуу хэн гэж хүн байсан талаар мэдэхгүй. Энэ үйл явдал нь машинаас Төрмандах, бид хоёрыг буусны дараа болсон. Энэ үйлдэл нь Туваансүрэнг газарт ойчоод найзууд нь босгож ирэхээс өмнө болоод өнгөрсөн. Намайг харахад хар өнгийн урт пальто өмссөн залууг нэг залуу түшээд газраас босгож байсан. Би тухайн үед болсон хэрэг асуудлыг сайн санаж байсан болохоор бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Би тэр үед бага зэргийн архи уусан, бараг эрүүл шахуу байсан. Болсон нөхцөл байдлыг хараад дүгнэлт өгөх чадвартай байсан. Од-Эрдэнэ хамт явж байсан охидуудыг Туваансүрэнгийн найзууд нь аваад явчихлаа гээд машинаас ганцаараа буусан. Од-Эрдэнэ машинаас буугаад нэг залуутай маргалдаад зогсоод байсан, хэнтэй маргалдсан талаар мэдэхгүй байна. Дараа нь машинаас Маргад-Эрдэнэ буусан, Маргад-Эрдэнэ буусныхаа дараа та нар зодолдох юм бол барахгүй шүү гэх зэргээр яриад байсан. Ингэсний чинь Од-Эрдэнэ цамц, подволкоо тайлсан, дараа нь Маргад-Эрдэнэ подволкоо тайлсан. Төрмандах бид хоёр ингэхээр нь машинаас буусан. Төрмандах машинаас буух үед бэлтгэлийн юүдэнтэй цайвар саарал өнгийн хальсан цамцтай байсан. Тухайн үед дотуураа цэнхэр өнгийн загасны зурагтай подволк өмссөн байсан. Төрмандах гадуураа өмссөн юүдэнтэй цайвар саарал өнгийн хальсан цамцаа хэрэг болох үед тайлсан эсэхийг мэдэхгүй байна ...Төрмандах бол зурагтай хар цэнхэр өнгийн богино ханцуйтай подволк, гадуураа малгайтай цайвар өнгийн цамцтай байсан. Би мэдүүлэг дээрээ Төрмандахын ханцуйтай подволк, гадуураа малгайтай цайвар өнгийн цамцтай гэж мэдүүлсэн. Хар цэнхэр өмсөж байсан хувцасны талаар өөр хэлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /4хх-57-58х/,

Гэрч Ц.Маргад-Эрдэнэээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд бид нар явахаар Төрмандахын цагаан өнгийн Клугер маркийн машинд сууцгаасан ба арын суудал дээр Од-Эрдэнэ, Дөлгөөн бид 3 бас нэг эмэгтэйгийн хамтаар суусан. Тэгээд машинд суугаад машин дөнгөж хөдөлсөн бөгөөд тэгээд барилгачдын талбайн зогсоолоос гараад Туул рестораны урд талд явж байхад Од-Эрдэнэ зогсож байгаарай гээд зогсоосон тэгээд ганцаараа машинаас буусан ба тэгээд байж байхад Од-Эрдэнэ бид нарын охидыг авч явах гэлээ та нар яасан өндөр юм бэ гэх мэтээр маргалдаад байсан ба тэгээд би машинаас буугаад нөгөө маргалдаад байгаа залуучууд болио зодоон нүдээн хэрэггүй шүү дээ гэх мэтээр 10 орчим минут гуйсан ба тэдгээр залуучууд ч гэсэн ална шүү та нарыг хаа явсан газар чинь ална шүү гээд Билгээ гэж дуудаад байсан залуу дайраал байсан. Тэгээд Од-Эрдэнэ дээгүүрх хувцсаа тайлаад тэд нар луу зодолдохоор дайрсан. Маргалдсан залуучуудын дунд Од-Эрдэнийг таньдаг эрэгтэй, эмэгтэй 2 хүн Од-Эрдэнийг болиулахаар барьж байсан боловч Од-Эрдэнэ болиулахгүй улам дайрч давшлаад байсан. Тэгээд л Од-Эрдэнэ хувцсаа тайлахаар нь би машин руу очиж бас дээгүүрх хувцасаа тайлж нүцгэлсэн. Тэгээд л Од-Эрдэнийг очиж салгасан ба тэгээд явцгаая гээд явсан. Маргааны үеэр би Од-Эрдэнийг очиж салгасан ба тэгээд явцгаая гээд явсан. Маргааны үеэр би Од-Эрдэнийг салгах гэж байхад яг миний ар талд тэр зүйл болсон юм байна лээ. Эргээд харахад талийгаач толгойгоо дээшээ харуулаад урд харуулсан байдалтайгаар унасан байсан. Явган хүний замаас 20 орчим см-ийн зайтай л унасан байсан. Хэн цохисоныг би хараагүй. Тэр залууг унасан байх үед Төрмандах унасан залуугаас 1 метр хүрэхгүй зайтай зогсож байсан. Гартаа ямар нэг зүйл бариагүй байсан ба гар нь сайн харагдаж байсан. Тухайн үед Од-Эрдэнэ цагаан богино ханцуйтай подволк, хар өнгийн савхин хүрэмтэй явж байсан, би бор өнгийн савхин хүрэмтэй саарал пүүз хар саарал өнгийн биеийн тамирын өмдтэй байсан, Төрмандах дээгүүрээ хар эрээн өнгийн богино ханцуйтай подволк, саарал өнгийн нимгэн куртиктай байсан. Талийгаачийг газар унасан байхад бол дан подволктойгоо байсан. Дөлгөөн хар өмд адидас гэсэн хар цамц оранж бичигтэй хар өнгийн малгайтай байсан” гэх мэдүүлэг /1хх-65-66х/,

Гэрч Б.Мөнхцэцэгээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Учрал Од-Эрдэнийн нэг найз нь тэнд Мөнхбилэгийн нэг найзыг нь цохисон. Тэгтэл тэр найз нь ухаан алдаж унасан ба намайг очоод гайгүй юу гэхэд Мөнхбилэг манай найз хүнтэй муудаад байдаггүй юм тэгээд ухаан алдчих шиг боллоо гэж хэлсэн гэж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-67-68х/,

Гэрч Х.Цэндмаагаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд Мөнхбилэгтэй Учрал Мөнхцэцэг нар уулзаад зогсож байхад Од-Эрдэнэ ирээд чи яах гээд байгаан хөгшөөн яасан өндөр юм бэ гээд Мөнхбилэгтэй хамт явж байсан өндөр найзтай нь маргалдсан. Яг юу гэж маргалдсаныг би мэдэхгүй байна. Тэгтэл Од-Эрдэнэ хувцсаа тайлаад Мөнхбилэг нар луу дайраад байсан. Тэгээд Од-Эрдэнийн бас нэг найз нь дээгүүрх хувцсаа тайлаад дайраад байсан тэгээд зодолдох гээд дайраад байхаар нь Цолмон бид 2 таксиндаа суусан ба машины цонхоор харж байсан. Тэр зодооныг Учрал, Заяажаргал нар хараад зогсож байсан ба тэгээд нэг харахад ногоон өнгийн подволктай байсан байх би өнгийг нь сайн санахгүй байна. Мөнхбилэгтэй хамт явж байсан залууг Од-Эрдэнэ найз нь гэх залуу машиныхаа дэргэдээс гүйж ирээд шууд нүүрний хэсэгт нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Тэгтэл тэр өндөр залуу шууд эгц хойшоогоо газар унасан. Толгойгоо газар унагаасан эсэхийг мэдэхгүй байна. Тэр өндөр залуу явган хүний зам дээр зогсож байсан унахдаа машин зам дээр ертөнцийн зүгээр урд зүгт толгойгоо харуулан эгц хойшоогоо савж унасан. Унасных нь дараа цохьсон залуу тэр залуугийн гэдэс хэвлий орчим нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр цохиулсан залуугийн хоёр найз нь ирээд салгасан. Тэгээд тэр унасан залууг хоёр талаас нь сугадан босгосон ба тэгэхэд тэр унасан залуу атийгаад гэдсээ бариад цаашаагаа явсан ба тэгээд л зүгээр болоод найз нарынхаа хамтаар зогсож байгаа харагдсан. Шөнө байсан учир нүүр нь сайн харагдаагүй. Тухайн үед бид нараас гадна олон хөндлөнгийн хүмүүс байсан” /1хх-69-70х, 203х, 3хх-122, 206х/, “...би энэ өдөр мэдүүлэг өгөхдөө Туваансүрэнг цохисон залууг богино ханцуйтай ногоондуу өнгийн подволктой байсан гэж мэдүүлсэн. Цохиулсан гэж үг орсон нь илүү бичигдсэн байх. Тэрнээс биш цохиулсан залуугийн өмсөж байсан хувцасны талаар тухайн үед яриагүй юм. Цохиулж унасан Туваансүрэн дээгүүрээ хар өнгийн хувцастай, дээгүүр өмссөн хувцсаа тайлаагүй байсан. Төрмандах гүйж ирээд Туваансүрэнгийн нүүрэн тус газар нэг удаа цохиход Туваансүрэн эгц арагшаа шууд унасан, арагшаагаа унахад ямар нэг саад болох зүйл /тулах, түших, хана, шон, хүн г.м/ тухайн орчинд байгаагүй бөгөөд миний өмнөх 2016-08-08-ний өдрийн мэдүүлэг шалгах ажиллагаанд заасанчлан №6 дугаарын явган хүний хээтэй хавтан дээр унасан байдлыг тодорхой дүрслэн зааж өгсөн. Төрмандах Туваансүрэнг унасны дараа гэдэс орчим нэг удаа өшиглөөд баруун тийшээ явахад Туваансүрэнгийн 2 найз босгосон ...” гэх мэдүүлэг /4хх-47-48х/,

Гэрч Н.Учралаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Мөнхбилэгтэй хамт явж байсан өндөр залуу газар унаж байгаа харагдсан ба би яг яаж унасаныг нь хараагүй би таксинаас буугаад Заяажаргалаас асуухад цохиулаад унасан гэсэн тэгэхээр нь би тэр цохиулсан залууг хартал толгойгоо барьсан царай нь цонхийсон байсан. Тэгэхээр нь таксиндаа суугаад шууд явсан юм. Явж байх замдаа Мөнхбилэг рүү залгаж гайгүй юу гээд ярихад Мөнхбилэг гайгүй ээ тэр шар залууг таних уу гэж асуусан тэгэхээр нь би танина гэсэн тэгэхэд ФБ хаягийг нь өгчихөөрэй гэсэн. Тэгээд би за гэж хэлээд гэртээ Заяажаргал, Цэндмаа, Цолмон нартай хоносон ...” гэх мэдүүлэг /1хх-71-72х/,

Гэрч Ү.Заяажаргалаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний харснаар нэг өндөр залуу газар дээшээ хараад унасан байсан. Хөл нь явган хүний зам дээр толгой нь автомашины зам дээр дээш харсан байдалтай унасан байсан ба яг тэр унасан залуугийн дэргэд дээгүүрээ нүцгэн Од-Эрдэнийн нөгөө залуу нь зогсож байсан байсан ба өөр хүн анзаараагүй. Миний хувьд яг хэн цохисоныг нь хараагүй байна ...” гэх мэдүүлэг /1хх-73х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №1020 тоот Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтэнд:

“1. Талийгаачид баруун зулай, ухархайн дээд хананы шугаман хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальс дээрх цус хуралт, тархи дарагдал, голын бүрдэлийн зүүн тийш хазайлт, багана тархины хоёрдогч цус харвалт, зүүн дээд зовхины цус хуралт тогтоогдлоо.

2. Толгойн гэмтэл нь амь биед аюултай шалгуур шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт, зүүн дээд зовхины цус хуралт нь хөнгөн зэргийн гэмтэл болно.

3. Шинжилгээ хийх үед нас бараад 10-12 цаг буюу 07-09 цагийн үед нас барсан байж болно.

4. Баруун зулай ясны хугарлын улмаас тархины хальсны дунд артер гэмтэн цусан хураа үүссэний улмаас тархи дарагдан хоёрдогчоор багана тархинд цус харвалт үүсч нас баржээ.

5. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.

6. Нас барах үедээ согтолтгүй байжээ.

7. Цус нь 3-р бүлэг байна” гэжээ /1хх-75-76х/,

Шинжээч Ц.Ганболдоос мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Талийгаач баруун зулай ясны хугарлын улмаас тархины хатуу хальсны дунд артер гэмтэж, цусан хураа үүсэж тархи дарагдан 2-догчоор багана тархинд цус харвалтын улмаас нас барсан ...” гэжээ /1хх-215-216х/,

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх-40-41х, 42-46х/,

Гэрч Г.Анараас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тухайн үед уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад холбогдогч Т.Т нь болж байгааг маргааныг салгах явцад хохирогч Туваансүрэнг нэг удаагийн үйлдлээр савж цохих явцад хохирогч газар унаж ухаангүй байдалтай байхад алагдаж сэрээх үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогддог. Тэрнээс биш тоосго барьсан, тоосгыг газар хаясныг өшиглөн холдуулж байгаа зэрэг хүмүүстэй холбоотой асуудал тогтоогдоогүй ...” гэх мэдүүлэг /4хх-50-51х/,

Гэрч Г.Лувсандандараас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...надад харуулсан хар суурьтай цайвар цэнхэр цоохор өнгийн зурагтай подволкний өнгө нь гэрэлийн урсгал болон хоёр өнгийн харилцан нөлөөллөөс хөхөмдөг ногоон буюу зелимерудный /оросоор манантсан хөхөмдөг ногоон өнгө/ байдлаар харагдах боломжтой. Ийм эрээн өнгийн подволк нь ойртох тусам өнгө нь үндсэн өнгөөрөө буюу цоохор байдлаараа харагдана, холдох тусам өнгө уусаж ерөнхий байдлаар нэг өнгө мэт харагдах боломжтой. Хар, хөх, цайвар цэнхэр өнгөтэй холилдсон тохиолдолд аль өнгө нь давамгай байдлаас хамаарч хар хөх болж харагдах бөгөөд шар гэрэлийн туяанд хөхөмдөг ногоон болж мэдрэгдэх үндэслэлтэй. Өнгийг хэрхэн яаж мэдэрч таньж байгаагаас хамаарч тухайн хүнд өнгө үндсэн өнгөнөөс өөр болж харагдах боломжтой байдаг. Энэ нь хувь хүний өнгө мэдрэх мэдрэмж, физилогийн үйл явцаас хамаардаг. Надад үзүүлсэн камерын бичлэгийн цаг 00:00 минутаас эхлэх үед гадна орчин зохиомол гэрэлтүүлэгийн нөлөөтэй бөгөөд байгалийн гэрэлийн нөлөөлөл бага байна. Гэхдээ орчны зохиомол гэрэлтүүлэг ерөнхийдөө ногоомдог туяатай харагдаж байна. Харин камерын тоглуулагчийн цаг 38 минут 50 секунд, камерийн бичлэгийн цаг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 05 цаг 09 минут 24 секундэд үүрийн гэгээг орж эхэлж байна, энэ үед хөхөмдөг ногоон туяа орчинд нөлөөлөх боломжтой байна. Камерийн бичлэг дээр харагдаж байгаа “Доргио” баарны урд замын хажууд ногоон өнгийн гэрлийн нөлөөлөл илүүтэй харагдаж байгаа нь подволкний өнгөнд нөлөөлөх үндэслэлтэй. Өнгө нь орчны өнгөний нөлөөллөөс хамаарч янз бүрээр мэдрэгдэх боломжтой байдаг” гэх мэдүүлэг /4хх-64х/,

Шинжээч А.Сайнхүүгээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Шинжилгээ хэсгийн 2 дахь хэсэгт “3_06_R_160528050000.avi”, “2_05_R_160528050000.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн автомашин болон хүний үйл хөдлөлүүд давхардаж байгаа нь нэг цаг хугацааны үйл хөдлөлийг гурван өөр өнцгөөс дүрсэлсэн байсан. Иймээс дүрс бичлэгийн title цаг болон дүрс бичлэгийн цагийн давхцалаар 2016-05-28-ны 04:30:35 секундээс 2016-05-28-ны 05:30:00 секундын хоорондох үйл явдлыг дүрсэлж байна гэж үзсэн. Дээрх дүрс бичлэгүүдийн цагийг нэгтгэн 01 гэсэн нэртэй дүрс бичлэгийн тоглуулагчийн цагаар шинжилгээг хийсэн. 00.44.31-ээс 00.50.55 гэсэн цаг хугацаа нь хавсралт дүрс бичлэгийн тоглуулагчийн цаг хугацаа юм. 2016-05-28-ны 04:30:35 секундээс 2016-05-28-ны 05:30:00 секундын хоорондын дүрс бичлэг нь тухайн камераар бичигдсэн бичлэгийн дэлгэцийн цаг юм. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдийг нэгтгэхэд гурван байрлалын үйл хөдлөлүүдээрээ нэг цаг хугацааны дүрс бичлэгүүд байсан тиймээс дүрс бичлэгүүдийн дэлгэцийн цагуудыг шинжилгээнд ашиглахад тохиромжгүй гэж үзэж дүрс бичлэгийн тоглуулагчийн цагаар шинжилгээг хийсэн. Дүгнэлтийн хавсралт DVD дискэнд цаг хугацааг нэгтгэн үйл явдал болж байгаа хэсгийг боломжит байдлаар тодруулан нэг дүрс бичлэг байдлаар эвлүүлэн дүрс бичлэгээр хавсаргасан бөгөөд дээрх дүрс бичлэгээс үйл явдал тодорхой харагдана. Тоосго унагааж байгаа дүрс  бичлэгийн дэлгэцийн цаг нь 2016-05-28 05:15:58 секундын орчимд болж өнгөрсөн. Дүгнэлтэд үйл явдлын дарааллаар дугаарлаж бичигдсэн. “3.Шинжилгээ” хэсэгт дүгнэлтэд бичигдсэн үйл явдлууд гэрэл зургийн үзүүлэлтийн дугаараар тэмдэглэсэн байгаа гэрэл зургийн үзүүлэлтийн зургууд болон хавсралт дүрс бичлэгээс тодорхой харагдана” гэх мэдүүлэг /4хх-68-69х/,

 Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /4хх-87-91х/,  

Шүүх сэтгэц эмгэг судлалын №686 тоот дүгнэлтэнд:

“А.Т.Т нь хэрэг үйлдэх үедээ сэтгэц мэдрэлийн ямар нэгэн эмгэггүй байна. Өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байна. Болсон зүйлийн талаар зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна.

Б. Магадлуулагч нь одоо сэтгэцийн эмгэггүй байна.

В. Албадан эмчлэх шаардлагагүй.

Г.Хэрэг үйлдэх үедээ яллагдагч нь сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл мансууруулах төрлийн зүйл хэрэглээгүй, согтууруулах төрлийн бодисыг өөрийнх нь өгүүлэмжээр 250 гр-г хэрэглэсэн уусан. Тухайн үед эмгэг согтолттой байгаагүй.

Д. Магадлуулагч Т.Т нь хэргийн талаар /2016-05-27-ны өдрийн/ үнэн зөв мэдүүлж ярьсан, хэлсэн зүйлээ хариуцах чадвартай байна” гэжээ /1хх-230-232х/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-156 хуудасны ар, 157 дугаар хуудасны ар/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-156, 157х/ зэрэг болно.       

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Т.Т нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагаас 04 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо “Доргио” орчим гадаа А.Туваансүрэнтэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохисны улмаас газарт унаж эрүүл мэндэд баруун зулай ухархайн дээд хананы шугаман хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальс дээрхи цус хуралт, тархи дарагдал, голын бүрдэлийн зүүн тийш хазайлт, бага тархины хоёрдогч цус харвалт бүхий хүнд хохирол учруулсны улмаас А.Туваансүрэн нас барсан,

Шүүгдэгч Т.О нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 02-04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо “Доргио” баарны орчим Ц.Маргад-Эрдэнэтэй бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэхээр заналхийлэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь:

шүүгдэгч Т.Таас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Т.Таас мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлсэн: “...Тэнд Од-Эрдэнэ архи уугаад нөгөө охидууд ч гэсэн нилээн ууцгаасан бөгөөд ингээд цаг орой болоод Дөлөөний эмээгийнх нь байранд очиж хонохоор гарцгаасан. Тэгэхэд цаг нилээд орой 04 цаг болчихсон байсан бөгөөд хаалганы наад талд машинаа тавьчихсан бөөндөө гарцгаасан бөгөөд би хамгийн сүүлд өлгүүрээс хувцсаа аваад гарсан бөгөөд баарны гадаа жолооч үйлчилгээгээр нэг залууг авчихсан машинаа бариулаад хүмүүсээ суулгаж байсан. Намайг машинд суухад  Дөлгөөн, Маргад-Эрдэнэ 2 байсан бөгөөд охидууд нь байгаагүй. Од-Эрдэнэ цаана гадаа нөгөө охидуудтай юм яриад зогсож байсан бөгөөд тэрээр буцаж Мөө гэж дуудаад байсан охинтой хүрч ирээд ирж машинд суусан. Тэгээд Доргио клубын гаднаас хөдлөөд Туул Рестораны урд машинтайгаа зогссон бөгөөд Од-Эрдэнэ буугаад үлдсэн охидуудтайгаа уулзана гээд буусан араас нь Мөө бас буусан. Тэгээд Маргад-Эрдэнэ, Дөлгөөн бид 3 машиндаа жолооч залуутай цуг цонхоор хараад зогсож байсан. Тухайн үед гадаа үлдсэн 4 охин хэсэг залуучуудтай цуг юм яриад Туул рестораны урд талын буланд зогсож байхад Мөө, Од-Эрдэнэ 2 явж очсон. Тэгээд дуу нь чангараад маргалдаад эхэлсэн. Тэгэхээр Маргад-Эрдэнэ бууя Од-Эрдэнийг очиж авч ирье гээд бид 2 буусан бөгөөд Дөлгөөн машинд үлдсэн тэгээд Маргад-Эрдэнэ очоод салгаж байсан ...Од-Эрдэнэ би нарыг мэдэхгүй юм байна. Чи ямар өндөр юм гээд хүнтэй хэрэлдээд байсан. Гэтэл гартаа тэлээ ороочихсон нүд хөмсөг болчихсон өндөр залуу чи амжих уу чи бид нарыг мэдэхгүй шүү эндээс хурдан зайл намхан банди минь гээд хэрэлдээд байсан ...Од-Эрдэнэ Туул рестораны шатны тэнд хувцсаа тайлаад орилоод байсан бөгөөд нэг эрэгтэй эмэгтэй 2 Од-Эрдэнийг түлхээд холдуулаад байсан, би түүний хувцасыг газраас аваад түүнийг татаад холдуулах гэж оролдсон. Тэгсэн тэрбээр бүүр салахгүй зүтгээд гар хөлөө савчуулаад агсараад байсан, нөгөө талаас нэг залуу бас цаанаас нь агсарч дайрч давшлаад үгээр идээд л янз бүр болоод байсан ...бид нар машин руугаа эргээд машиндаа суух гэж байтал нөгөө залуучууд араас орилж хашгираад байсан бөгөөд Од-Эрдэнэ машинд суухгүй байсан. Маргад-Эрдэнэ та нар боличихооч гэхэд нөгөө залуучууд та нар өөрсдөө зайл гээд энэ үед Од-Эрдэнэ наад охидуудаа аваад яв барь гээд маргалдаад уур амьсгал бүүр хурцдаад зодолдох дээрээ тулсан. Тэгээд нөгөө залуучууд бүгдээрээ машин руу дөхөөд ирсэн. Тэгээд би машинаасаа жоохон холдоод зогсож байтал над руу нэг залуу цохиж зодох гээд дөхөөд ирсэн тэгэхээр би цаашаа гээд түлхсэн тэгтэл тэр залуу шууд миний зүүн шанаанд цохисон. Тэгэхээр би зөрүүлээд тэр залууг өөрөөсөө холдуулах зорилгоор баруун гараараа саваад цохисон. Тухайн үед би нүдээ аниад гараа савсан. Тэгээд хартал нөгөө залуу цаашаа газар уначихсан байсан. Тэгэхээр тэр залуу дээр явж очоод босгох гээд хацрыг нь 2 удаа хүчтэй сэрээх гээд алгадсан. Тэгтэл нөгөө залуу намайг харсан тэгтэл найзууд нь ирээд түүнийг босгоод цаашаа аваад явсан. Ингээд би холдсон ...” гэх мэдүүлэг /1хх-124-126х/, 

шүүгдэгч Т.Оэс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Т.Оэс мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлсэн: “...тэгээд тэд нарын нэг нь тэлээгээ гартаа ороогоод байсан ба тэгэхээр нь би подволкаа ямар нэгэн шалтгаангүй тайлсан ба энэ үеэр Төрмандах, Дөлгөөн, Маргад-Эрдэнэ нар машинаас буугаад ирсэн. Тэд нар гарч ирээд бас л нөгөө залуустай маргалдах гээд нэг нэгнийгээ түлхэлцээд байсан ба тэгтэл нэг өндөр залуу гараа бусдынхаа дээгүүр гаргаж ирээд Маргад-Эрдэнийг цохисон. Бас 2 залуу намайг цохихоор хүзүүнээс барьсан ба тэгэхээр нь би суугаад бүтэн эргээд гараас нь гарсан. Тэгээд яг тэгж эргэчихээд хартал талийгаач залуу газар унасан байдалтай байсан ба толгой дээшээгээ урд тийшээ харсан машин зам дээр байсан ба хөл нь явган хүний зам дээр байсан. Төрмандах тэр залуугийн зүүн мөр толгой хэсэгт газар унасан залуугаас 1 метр хүрэхгүй зайд яг дэргэд нь зогсож байсан. Бас тэнд тэр залуугийн 3 найз нь байсан. Тэр эхлээд бөөнөөрөө Төрмандах дээр очоод шавчихсан байсан ба хэн хэнийгээ цохисоныг бол хараагүй. Талийгаачийг Төрмандах цохисон ба би яг унаж байхыг нь л харсан. Тухайн үед Төрмандах богино ханцуйтай цэнхэр эрээн өнгийн подволктой байсан ба гараараа цохисон. Гарт нь бол ямар нэгэн зүйл байхгүй байсан ба хэнд ч ямар нэгэн зүйл байгаагүй. Тэгээд яг тэр үед талийгаачийг газар унасан байхад Төрмандах ганц цохилт даахгүй бацаанууд гэж нөгөө хамт байсан хүмүүст хэлж байсан. Тэгээд би Төрмандахыг очиж хувцаснаас нь татаж аваад машиндаа суугаад хөдөлсөн. Тэгэхэд Төрмандах машины урд талд суусан байсан ба баруун гарын дунд хуруу билүү ядам хуруу нь тулсан байсан ба Дөлгөөнөөр татуулаад байсан. Тэгээд Төрмандах “Ю ЭФ СИ” гэдэг зодооны спорт дээр гардаг шиг л яг л нэг удаа эрүүнд нь цохиж унагаалаа гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-130-134х/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Амаржаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Адилхан эх хүн, буруугаа хүлээсэн учраас зөвшилцсөн. Хамт явсан Түвшинтөр, Мөнхбилэг нар эмнэлгийн туслалцаа үзүүлсэн бол миний хүү нас барахгүй байх байсан. Энэ тал дээр их гомдолтой байна. Энэ хэргийг дахин дахин буцаагаад ч шалгаж өгөхгүй байна. Тоосгоны эзэн гэх А.Төрмандах гээд 1985 оны залууг криминологийн шинжилгээгээр мөн гэдгийг тогтоосон байсан. Энийг бас шалгуулах хүсэлт байна” гэх мэдүүлэг,

гэрч С.Наранцэцэгээс өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 28-ны өглөө үүрээр 05 цаг 50 минутын орчимд гаднаас 5 залуу 2 эмэгтэйн хамт ирсэн, тэдний нэг нь 1 залуугаа үүрчихсэн байсан ба танай буудалд оръё гэхээр нь би үүрүүлсэн залууг нь согтуу юм байна гэж бодоод согтуу хүнийг оруулахгүй гэхэд тэр залуучууд нөгөө үүрчихсэн залуугаа доош буулгаад буудлын 1 давхарт хөл дээр нь зогсооход тэр залуу өөрөө хөлөөрөө хана налаад зогсож байсан. Найзууд нь түүнээс чи дээшээ алхаад гарч чадах уу гэж асуухад нөгөө залуу юм хэлээгүй зөвхөн толгой сэгсэрч байсан. Найзууд нь бид нар архи уугаагүй Доргио баарнаас гараад манай энэ найз зодуулчихлаа, танай буудалд унтуулж байгаад гаргая гэж хэлээд манай 302, 306 тоот өрөөг аваад 2 өрөөнд хуваагдаж орцгоосон. Түүнээс хойш би тэдний орсон өрөөний үүдээр гарч явахад ямар ч чимээгүй бүгд унтчихсан байгаа бололтой байсан. Тэгээд өглөө болоод би 10 цагт ажлаа хүлээлгэж өгөөд буух гэж байтал 12 цаг өнгөрөөгөөд нөгөө өрөө авсан залуучуудын нэг болох өндөр залуу нь намайг дуудаад манай найз их сонин болчихлоо, та ороод ирээч гэсэн. Би 302 тоот өрөөнд ороход 2 залуу 1 эмэгтэй тэнд хамт байсан ба анх гаднаас үүрүүлж ирсэн залууг орон дээр хэвтүүлээд хөнжил тавьчихсан, хөнжлийнх нь доогуур тэр залуугийн 2 хөл цухуйсан байдалтай байсан ба найзуудынх нь нэг эгчээ манай найз хөдлөхгүй байна гээд уйлаад байсан. Удалгүй найзууд нь дуудсан бололтой түргэн ирсэн. Түргэн ирэхэд тэр залуу нас барчихсан байсан юм байна лээ ...” гэх мэдүүлэг /1хх-29х/,

Гэрч Д.Баатараас өгсөн: “...Харин 7 өрөөний 2 өрөө болох 302, 306 тоот 2 ортой өрөөнд үүрийн 05 цаг 50 минутын үед буудлын ресепшн Нараатай хамт такен дээр сууж байх үед гаднаас 5-6 залуу 2 эмэгтэйгийн хамтаар орж ирсэн тэр үедээ хоёр залуу нь голдоо нэг залуугаа түшчихсэн орж ирсэн ба тэдгээр залуусын дундаас нэг залуу нь манай найз хүнд зодуулчихсан юмаа найзыгаа жаахан унтуулж байгаад гаргая гэж хэлээд хоёр өрөө авсан. Тэгээд түшчихсэн байсан залуугаа шатны хажууд ганцааранг нь зогсоож байгаад нэг залуу нь хамрыг нь гараараа чимхээд хаана нь өвдөж байна гэж асуухад нөгөө залуу нь юм хэлж чадахгүй толгойгоо хоёр тийш нь хөдөлгөөд байсан. Тэр үед Нараа эгч наад залуугаа гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлээч гэж хэлтэл нэг залуу нь гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн эмч нь ухаан алдсан төдий юм байна гэж хэлсэн гээд 302 тоот өрөө рүү нөгөө залуугаа нэг нь үүрээд оруулсан ... нэг залуу гүйж ирээд манай найз нас барчих шиг боллоо гэж хэллээ гээд уйлчихсан Цацаа бид хоёр дээр ирсэн тэгээд найзууд түргэн дуудаж түргэний машин ирээд явсан ба дараа нь удалгүй цагдаа нар ирсэн ... ” гэх мэдүүлэг /1хх-31-32х/,

гэрч Г.Тэгшжаргалаас өгсөн: “...Тэгээд бид 3 такси дотроо хүлээгээд сууж байтал үлдсэн 4 залуу Ариунжаргал нар үл таних хүмүүстэй маргалдаад зодолдож байсан. Тэгэхээр нь би яагаад зодолдож байгаа юм бол гэж бодоод гэж бодоод машинаас буугаад ойртоод очсон чинь талийгаач залуу хамт зам дээр дээшээ хараад хэвтэж байсан ба тэнд байсан хүмүүс энэ залуу цохиулаад уначихлаа гээд хоорондоо яриад байсан. Тэгтэл талийгаач босч ирээд толгой өвдөөд байна гээд байсан. Тэгтэл тэд нартай зодолдсон залуучууд цагаан өнгийн Клугер маркийн автомашинд суугаад ертөнцийн зүгээр баруун тийшээ буюу Доргио баарны урд замаар явсан ...” гэх мэдүүлэг /1хх-34-36х/,

гэрч Б.Итгэлээс өгсөн: “...Туул рестораны гадаа нэг нь халзан нэг нь туранхай өндөр цэнхэр куртиктай шивээстэй залуучууд байсан бүгдээрээ хувцсаа тайлаад дайраад байсан цаанаас машинаас баахан залуучууд бууж ирээд хоёр нь над руу дайраад байсан би хойшоо нилээн ухараад байсан тэр хоёр залуу намайг нэг цохичихоод буцаад яваад өгсөн би араас нь очиход талийгаач цохиулчихсан гэчихсэн зогсож байсан тэгээд гайгүй юу гэхэд гайгүй ээ гэж байсан тэгээд машин суухад толгой өвдөөд байна гэж байсан. Тэгээд нэг цохиулсан болохоор нэг их юм бодоогүй буудалд орсон юм ...тэр халзан жижиг залуу нэг удаа нүдэнд нь цохисон байсан нүд нь хөхөрсөн байсан ...” гэх мэдүүлэг /1хх-37-39х/,

гэрч Л.Байгалаас өгсөн: “...Болсон явдлын талаар би хараагүй ээ. Би энэ үед таксинд сууж байсан. Төвшөө, Билгээ, Туваансүрэнгийн багийн найз гэх залуу, Ариунжаргал нарын яриагаар Туваансүрэн нь 2 гартаа шивээстэй шар өнгийн үстэй залууд цохиулаад уначихлаа гэж хэлсэн. Ямар шалтгааны улмаас юугаар цохьсон талаар нь би хэлж мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1хх-40-41х/”, “...Хэрэг болсон гэх газарт чулуу, тоосго, мод, төмөр барьсан хүн байгаагүй. Намайг харахад гартаа ямар нэг эд зүйл бариад зодолдож байгаа асуудал байгаагүй. Туваансүрэн нэг удаа цохиулаад газарт унаад газраас босож байгааг харсан. Тэрнээс биш удаан зодолдож цохилцсон асуудал байхгүй болно. Хоромхон зуур зодоон болоод өнгөрсөн. Тэд нар удаан зодолдож барьсан асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /3хх-216х/, “...машин дотор байж байхад цээжин хэсгээрээ шивээстэй дээгүүр өмссөн байсан хувцсаа тайлаад орилж бархираад байсан нэг залууг харсан. Миний харсан гэх шивээстэй залуу хүн цохиж зодож байгааг хараагүй. Хэрэг асуудал богино хугацааны дотор болоод өнгөрсөн. Би Туваансүрэнг цохисон гэх залууг танина гэж хэлсэн нь тухайн хэрэг болж байхад харсан хүнээ харвал танина гэж хэлсэн байх, тэрнээс биш Туваансүрэнг хүн цохиж байгааг хараагүй, харин унаад газраас босож байгааг нь таксин дотор сууж байгаад харсан юм. Тэгээд би машинаас буугаад очиход Туваансүрэнгийн хажууд байсан хэд гайгүй юу гэж асуугаад байж байсан ...” гэх мэдүүлэг /4хх-56х/,

Гэрч О.Ариунжаргалаас өгсөн: “...Тэгэхээр нь би голоор нь ороод салгах гэж байгаад эргээд хартал Туваан газар дээшээ хараад уначихсан босч чадахгүй байсан. Тэгэхээр нь би зүгээр үү гэсэн чинь аан зүгээрээ зүгээр гээд босоод ирсэн. Тэгтэл тэр залуучууд машиндаа суугаад явсан. Бид нар ч 2 такси бариад модны хоёрын буудал ороод эхлээд дундаа тасалгаатай нэг өрөө аваад Тувааныг нэг орон дээр хэвтүүлээд бид нар хажуугийн тасалгаатай өрөөнд нэг шил архи 30 минут орчим 5-уулаа буюу Итгэл, Байгал, Тэгшжаргал, нэг залуу бид нар ууцгааж байгаад ахиад 2 ортой нэг өрөө нэмж аваад тэндээ унтсан. Тэгээд өглөө 12 цагийн үед сэрээд би орондоо хэвтэж байтал Итгэл өрөөнөөс гараад нөгөө өрөө рүү орчихоод буцаад сандарч орж ирээд Туваан амьсгалахгүй байна түргэн дуудах хэрэгтэй гээд Итгэл өөрийнхөө утсаар түргэн дуудсан. Тэгээд 1 цагийн дараа түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /1хх-42-43х, 3хх-212-213х/,

гэрч Т.Түвшинтөрөөс өгсөн: “...Доргио баар ажиллахгүй байсан тэгээд бид нар буцаад зам руу явж байтал Билгээ, Итгэл талийгаач гурвын эртний танил гэх охидууд тааралдаад бид нар яриад зогсож байтал нэг танихгүй залуу та нар яасан өндөр юм бэ гээд бид нар руу агсараад байсан би тэр залууг барьж аваад хөгшөөн зодоон цохион хэрэггүй гэхэд хаанаас ч баахан залуучууд гарч ирсэн би нэг хартал талийгаачийг цохичихсон газар унасан байсан би яасан бэ Туваанаа зүгээр гээд татаж босгоход бага зэргийн манаралттай байсан тэнд хэсэг зогсож байгаад гайгүй болсон тухайн үед талийгаачийн нүүр ам хавдаж шалбарсан зүйл байхгүй байсан тэгээд талийгаач намайг хэн цохисон юм бэ яачихав гээд эргэн тойрноо харахад нөгөө залуучууд таксинд суугаад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-44-46х/,

гэрч Б.Тулгаас өгсөн: “...Туул рестораны урагшаа зодоонд оролцохгүй холдож очоод эргээд хартал Туваансүрэн газар унасан байсан. Тэгэхээр нь Туваанаа дээр очоод татаж босгоод чи зүгээр үү гэтэл би зүгээрээ зүгээр одоо явъя гээд бөөндөө явцгаая гээд анх байсан 8 уулаа 2 таксинд суугаад хуучнаар Титэм дэлгүүрийн тэндээс нэг дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн экс архи, 1 түмний колатай хамт аваад хороолол руу нэрийг нь мэдэхгүй нэг буудал руу 03 давхарт өөд өөдөөсөө харсан 2 өрөө авсан. Тэндээ бид 8-уулаа нэг өрөөндөө орж Туваа согтсон манарсан байдалтай бөөлжөөд нэг оронд оруулаад унтуулсан ... Тэгээд өдрийн 12 цагийн орчим сэрээд босоод харих гээд нөгөө өрөө рүү ороход Туваа босохгүй байна гээд Төвшөө Билгээ хоёр зогсож байхаар нь айн яасан юм гээд Туваа босоорой гээд таттал сэрэхгүй царай нь цонхийсон, бие нь хүйтэн байсан. Бид нар тэгээд эмч түргэн дуудаад түргэний машин ирээд эмч өөрийнхөө утсаар цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан ...” /1хх-47-49х/, “...хэрэг болох үед Туваансүрэнг тоосгоор цохисон ямар нэг үйлдэл хийгдээгүй. Туваансүрэнгийн толгой болон биед тоосгоор цохиулсан гэх ямар нэг ул мөр тухайн үед байгаагүй. “Марс” буудалд бид нар очоод Туваансүрэн хувцсаа тайлаад орондоо орж байх үед харахад түүний бие дээр ил харагдах ямар нэг ямар нэг хөхрөлт няцралт байгаагүй, мөн нүүр, толгой хэсэгт тоосгоор цохиулаад авсан гэх гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /4хх-62х/,

 гэрч Э.Мөнхбилэгээс өгсөн: “...Учралтай юм ярилцаад зогсож байхад цаанаас намхан нуруутай шар үстэй 175 см-ийн өндөртэй залуу нэг охины хамтаар ирснээ шууд л Туваансүрэн /талийгаач/-ийн өөдөөс тулж ирснээ дээрэлхэх шинжтэй үг хэллэг хэлээд байхад нь Учрал найз охиныхоо хамтаар салгах гээд холдуулахад нөгөө намхан нуруутай шар үстэй залуу дээгүүрэх хувцсаа тайлаад би 89 оны залуу муусайн бацаа нар гээд бид нар луу дайрахад Төвшөө болон тэнд байсан охидууд болиулах гээд дундуур нь орж ирэхэд авто зам дагуу зогсож байсан машинууд дундаас /яг аль машинаас буусанг нь мэдэхгүй байна/ 5-6 орчим залуучууд гүйгээд ирэхээр нь бид хэд зай бариад алсаас харахад хүмүүс зууралдчихсан байсан ба Туваансүрэн /талийгаач/ тэнд байсан хүмүүстэй барилцаад авсан ба хэсэг хугацааны дараагаар газар унахаар нь яваад очсон. Тэгтэл нөгөө залуучууд машинд суугаад явчихсан. Тэгэхээр нь бид хэд очоод Туваасүрэн /талийгаач/ -с юу болсон бэ яаж байна, гэр лүүгээ харих юм уу гэхэд Туваансүрэн /талийгаач/ толгой өвдөөд байнаа, би гэртээ согтуу орохгүй, толгой өвдөөд байна гэж хэлсэн ба талийгаачийн зүүн нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан ба бид хэд авто замаас такси бариад буудалд хоноё гээд явцгаасан ...” гэх мэдүүлэг /1хх-50-51х/,

гэрч Б.Дөлгөөнөөс өгсөн: “Маргад-Эрдэнэ намхан нуруутай шар царайтай залууг араас нь тэвэрч унагаасан, тэгэхэд нь Маргад-Эрдэнэ, Од-Эрдэнэ, Төрмандах нар нэг нэг өшиглөсөн, хаана нь хэрхэн яаж өшиглөсөн талаар мэдэхгүй байна, ямар ч байсан намхан биетэй залуу газарт унаад босоод зугтаагаад явчихсан. Тэр намхан биетэй залуу хэн гэж хүн байсан талаар мэдэхгүй. Энэ үйл явдал нь машинаас Төрмандах, бид хоёрыг буусны дараа болсон. Энэ үйлдэл нь Туваансүрэнг газарт ойчоод найзууд нь босгож ирэхээс өмнө болоод өнгөрсөн. Намайг харахад хар өнгийн урт пальто өмссөн залууг нэг залуу түшээд газраас босгож байсан. Би тухайн үед болсон хэрэг асуудлыг сайн санаж байсан болохоор бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Би тэр үед бага зэргийн архи уусан, бараг эрүүл шахуу байсан. Болсон нөхцөл байдлыг хараад дүгнэлт өгөх чадвартай байсан. Од-Эрдэнэ хамт явж байсан охидуудыг Туваансүрэнгийн найзууд нь аваад явчихлаа гээд машинаас ганцаараа буусан. Од-Эрдэнэ машинаас буугаад нэг залуутай маргалдаад зогсоод байсан, хэнтэй маргалдсан талаар мэдэхгүй байна. Дараа нь машинаас Маргад-Эрдэнэ буусан, Маргад-Эрдэнэ буусныхаа дараа та нар зодолдох юм бол барахгүй шүү гэх зэргээр яриад байсан. Ингэсний чинь Од-Эрдэнэ цамц, подволкоо тайлсан, дараа нь Маргад-Эрдэнэ подволкоо тайлсан. Төрмандах бид хоёр ингэхээр нь машинаас буусан. Төрмандах машинаас буух үед бэлтгэлийн юүдэнтэй цайвар саарал өнгийн хальсан цамцтай байсан. Тухайн үед дотуураа цэнхэр өнгийн загасны зурагтай подволк өмссөн байсан. Төрмандах гадуураа өмссөн юүдэнтэй цайвар саарал өнгийн хальсан цамцаа хэрэг болох үед тайлсан эсэхийг мэдэхгүй байна ...Төрмандах бол зурагтай хар цэнхэр өнгийн богино ханцуйтай подволк, гадуураа малгайтай цайвар өнгийн цамцтай байсан. Би мэдүүлэг дээрээ Төрмандахын ханцуйтай подволк, гадуураа малгайтай цайвар өнгийн цамцтай гэж мэдүүлсэн. Хар цэнхэр өмсөж байсан хувцасны талаар өөр хэлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /4хх-57-58х/,

гэрч Ц.Маргад-Эрдэнэээс өгсөн: “...Од-Эрдэнэ бид нарын охидыг авч явах гэлээ та нар яасан өндөр юм бэ гэх мэтээр маргалдаад байсан ба тэгээд би машинаас буугаад нөгөө маргалдаад байгаа залуучууд болио зодоон нүдээн хэрэггүй шүү дээ гэх мэтээр 10 орчим минут гуйсан ба тэдгээр залуучууд ч гэсэн ална шүү та нарыг хаа явсан газар чинь ална шүү гээд Билгээ гэж дуудаад байсан залуу дайраал байсан. Тэгээд Од-Эрдэнэ дээгүүрх хувцсаа тайлаад тэд нар луу зодолдохоор дайрсан. Маргалдсан залуучуудын дунд Од-Эрдэнийг таньдаг эрэгтэй, эмэгтэй 2 хүн Од-Эрдэнийг болиулахаар барьж байсан боловч Од-Эрдэнэ болиулахгүй улам дайрч давшлаад байсан. Тэгээд л Од-Эрдэнэ хувцсаа тайлахаар нь би машин руу очиж бас дээгүүрх хувцасаа тайлж нүцгэлсэн. Тэгээд л Од-Эрдэнийг очиж салгасан ба тэгээд явцгаая гээд явсан. Маргааны үеэр би Од-Эрдэнийг очиж салгасан ба тэгээд явцгаая гээд явсан. Маргааны үеэр би Од-Эрдэнийг салгах гэж байхад яг миний ар талд тэр зүйл болсон юм байна лээ. Эргээд харахад талийгаач толгойгоо дээшээ харуулаад урд харуулсан байдалтайгаар унасан байсан. Явган хүний замаас 20 орчим см-ийн зайтай л унасан байсан. Хэн цохисоныг би хараагүй. Тэр залууг унасан байх үед Төрмандах унасан залуугаас 1 метр хүрэхгүй зайтай зогсож байсан. Гартаа ямар нэг зүйл бариагүй байсан ба гар нь сайн харагдаж байсан. Тухайн үед Од-Эрдэнэ цагаан богино ханцуйтай подволк, хар өнгийн савхин хүрэмтэй явж байсан, би бор өнгийн савхин хүрэмтэй саарал пүүз хар саарал өнгийн биеийн тамирын өмдтэй байсан, Төрмандах дээгүүрээ хар эрээн өнгийн богино ханцуйтай подволк, саарал өнгийн нимгэн куртиктай байсан. Талийгаачийг газар унасан байхад бол дан подволктойгоо байсан. Дөлгөөн хар өмд адидас гэсэн хар цамц оранж бичигтэй хар өнгийн малгайтай байсан” гэх мэдүүлэг /1хх-65-66х/,

гэрч Б.Мөнхцэцэгээс өгсөн: “...Учрал Од-Эрдэнийн нэг найз нь тэнд Мөнхбилэгийн нэг найзыг нь цохисон. Тэгтэл тэр найз нь ухаан алдаж унасан ба намайг очоод гайгүй юу гэхэд Мөнхбилэг манай найз хүнтэй муудаад байдаггүй юм тэгээд ухаан алдчих шиг боллоо гэж хэлсэн гэж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-67-68х/,

гэрч Х.Цэндмаагаас өгсөн: “...Тэгээд Мөнхбилэгтэй Учрал Мөнхцэцэг нар уулзаад зогсож байхад Од-Эрдэнэ ирээд чи яах гээд байгаан хөгшөөн яасан өндөр юм бэ гээд Мөнхбилэгтэй хамт явж байсан өндөр найзтай нь маргалдсан. Яг юу гэж маргалдсаныг би мэдэхгүй байна. Тэгтэл Од-Эрдэнэ хувцсаа тайлаад Мөнхбилэг нар луу дайраад байсан. Тэгээд Од-Эрдэнийн бас нэг найз нь дээгүүрх хувцсаа тайлаад дайраад байсан тэгээд зодолдох гээд дайраад байхаар нь Цолмон бид 2 таксиндаа суусан ба машины цонхоор харж байсан. Тэр зодооныг Учрал, Заяажаргал нар хараад зогсож байсан ба тэгээд нэг харахад ногоон өнгийн подволктай байсан байх би өнгийг нь сайн санахгүй байна. Мөнхбилэгтэй хамт явж байсан залууг Од-Эрдэнэ найз нь гэх залуу машиныхаа дэргэдээс гүйж ирээд шууд нүүрний хэсэгт нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Тэгтэл тэр өндөр залуу шууд эгц хойшоогоо газар унасан. Толгойгоо газар унагаасан эсэхийг мэдэхгүй байна. Тэр өндөр залуу явган хүний зам дээр зогсож байсан унахдаа машин зам дээр ертөнцийн зүгээр урд зүгт толгойгоо харуулан эгц хойшоогоо савж унасан. Унасных нь дараа цохьсон залуу тэр залуугийн гэдэс хэвлий орчим нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр цохиулсан залуугийн хоёр найз нь ирээд салгасан. Тэгээд тэр унасан залууг хоёр талаас нь сугадан босгосон ба тэгэхэд тэр унасан залуу атийгаад гэдсээ бариад цаашаагаа явсан ба тэгээд л зүгээр болоод найз нарынхаа хамтаар зогсож байгаа харагдсан. Шөнө байсан учир нүүр нь сайн харагдаагүй. Тухайн үед бид нараас гадна олон хөндлөнгийн хүмүүс байсан” /1хх-69-70х, 203х, 3хх-122, 206х/, “...би энэ өдөр мэдүүлэг өгөхдөө Туваансүрэнг цохисон залууг богино ханцуйтай ногоондуу өнгийн подволктой байсан гэж мэдүүлсэн. Цохиулсан гэж үг орсон нь илүү бичигдсэн байх. Тэрнээс биш цохиулсан залуугийн өмсөж байсан хувцасны талаар тухайн үед яриагүй юм. Цохиулж унасан Туваансүрэн дээгүүрээ хар өнгийн хувцастай, дээгүүр өмссөн хувцсаа тайлаагүй байсан. Төрмандах гүйж ирээд Туваансүрэнгийн нүүрэн тус газар нэг удаа цохиход Туваансүрэн эгц арагшаа шууд унасан, арагшаагаа унахад ямар нэг саад болох зүйл /тулах, түших, хана, шон, хүн г.м/ тухайн орчинд байгаагүй бөгөөд миний өмнөх 2016-08-08-ний өдрийн мэдүүлэг шалгах ажиллагаанд заасанчлан №6 дугаарын явган хүний хээтэй хавтан дээр унасан байдлыг тодорхой дүрслэн зааж өгсөн. Төрмандах Туваансүрэнг унасны дараа гэдэс орчим нэг удаа өшиглөөд баруун тийшээ явахад Туваансүрэнгийн 2 найз босгосон ...” гэх мэдүүлэг /4хх-47-48х/,

гэрч Н.Учралаас өгсөн: “...Мөнхбилэгтэй хамт явж байсан өндөр залуу газар унаж байгаа харагдсан ба би яг яаж унасаныг нь хараагүй би таксинаас буугаад Заяажаргалаас асуухад цохиулаад унасан гэсэн тэгэхээр нь би тэр цохиулсан залууг хартал толгойгоо барьсан царай нь цонхийсон байсан. Тэгэхээр нь таксиндаа суугаад шууд явсан юм. Явж байх замдаа Мөнхбилэг рүү залгаж гайгүй юу гээд ярихад Мөнхбилэг гайгүй ээ тэр шар залууг таних уу гэж асуусан тэгэхээр нь би танина гэсэн тэгэхэд ФБ хаягийг нь өгчихөөрэй гэсэн. Тэгээд би за гэж хэлээд гэртээ Заяажаргал, Цэндмаа, Цолмон нартай хоносон ...” гэх мэдүүлэг /1хх-71-72х/,

гэрч Ү.Заяажаргалаас өгсөн: “...Миний харснаар нэг өндөр залуу газар дээшээ хараад унасан байсан. Хөл нь явган хүний зам дээр толгой нь автомашины зам дээр дээш харсан байдалтай унасан байсан ба яг тэр унасан залуугийн дэргэд дээгүүрээ нүцгэн Од-Эрдэнийн нөгөө залуу нь зогсож байсан байсан ба өөр хүн анзаараагүй. Миний хувьд яг хэн цохисоныг нь хараагүй байна ...” гэх мэдүүлэг /1хх-73х/,

шинжээч Ц.Ганболдоос өгсөн: “Талийгаач баруун зулай ясны хугарлын улмаас тархины хатуу хальсны дунд артер гэмтэж, цусан хураа үүсэж тархи дарагдан 2-догчоор багана тархинд цус харвалтын улмаас нас барсан ...” гэжээ /1хх-215-216х/,

гэрч Г.Анараас өгсөн: “...тухайн үед уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад холбогдогч Т.Т нь болж байгааг маргааныг салгах явцад хохирогч Туваансүрэнг нэг удаагийн үйлдлээр савж цохих явцад хохирогч газар унаж ухаангүй байдалтай байхад алагдаж сэрээх үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогддог. Тэрнээс биш тоосго барьсан, тоосгыг газар хаясныг өшиглөн холдуулж байгаа зэрэг хүмүүстэй холбоотой асуудал тогтоогдоогүй ...” гэх мэдүүлэг /4хх-50-51х/,

гэрч Г.Лувсандандараас өгсөн: “...надад харуулсан хар суурьтай цайвар цэнхэр цоохор өнгийн зурагтай подволкний өнгө нь гэрэлийн урсгал болон хоёр өнгийн харилцан нөлөөллөөс хөхөмдөг ногоон буюу зелимерудный /оросоор манантсан хөхөмдөг ногоон өнгө/ байдлаар харагдах боломжтой. Ийм эрээн өнгийн подволк нь ойртох тусам өнгө нь үндсэн өнгөөрөө буюу цоохор байдлаараа харагдана, холдох тусам өнгө уусаж ерөнхий байдлаар нэг өнгө мэт харагдах боломжтой. Хар, хөх, цайвар цэнхэр өнгөтэй холилдсон тохиолдолд аль өнгө нь давамгай байдлаас хамаарч хар хөх болж харагдах бөгөөд шар гэрэлийн туяанд хөхөмдөг ногоон болж мэдрэгдэх үндэслэлтэй. Өнгийг хэрхэн яаж мэдэрч таньж байгаагаас хамаарч тухайн хүнд өнгө үндсэн өнгөнөөс өөр болж харагдах боломжтой байдаг. Энэ нь хувь хүний өнгө мэдрэх мэдрэмж, физилогийн үйл явцаас хамаардаг. Надад үзүүлсэн камерын бичлэгийн цаг 00:00 минутаас эхлэх үед гадна орчин зохиомол гэрэлтүүлэгийн нөлөөтэй бөгөөд байгалийн гэрэлийн нөлөөлөл бага байна. Гэхдээ орчны зохиомол гэрэлтүүлэг ерөнхийдөө ногоомдог туяатай харагдаж байна. Харин камерын тоглуулагчийн цаг 38 минут 50 секунд, камерийн бичлэгийн цаг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 05 цаг 09 минут 24 секундэд үүрийн гэгээг орж эхэлж байна, энэ үед хөхөмдөг ногоон туяа орчинд нөлөөлөх боломжтой байна. Камерийн бичлэг дээр харагдаж байгаа “Доргио” баарны урд замын хажууд ногоон өнгийн гэрлийн нөлөөлөл илүүтэй харагдаж байгаа нь подволкний өнгөнд нөлөөлөх үндэслэлтэй. Өнгө нь орчны өнгөний нөлөөллөөс хамаарч янз бүрээр мэдрэгдэх боломжтой байдаг” гэх мэдүүлэг /4хх-64х/,

шинжээч А.Сайнхүүгээс өгсөн: “Шинжилгээ хэсгийн 2 дахь хэсэгт “3_06_R_160528050000.avi”, “2_05_R_160528050000.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн автомашин болон хүний үйл хөдлөлүүд давхардаж байгаа нь нэг цаг хугацааны үйл хөдлөлийг гурван өөр өнцгөөс дүрсэлсэн байсан. Иймээс дүрс бичлэгийн title цаг болон дүрс бичлэгийн цагийн давхцалаар 2016-05-28-ны 04:30:35 секундээс 2016-05-28-ны 05:30:00 секундын хоорондох үйл явдлыг дүрсэлж байна гэж үзсэн. Дээрх дүрс бичлэгүүдийн цагийг нэгтгэн 01 гэсэн нэртэй дүрс бичлэгийн тоглуулагчийн цагаар шинжилгээг хийсэн. 00.44.31-ээс 00.50.55 гэсэн цаг хугацаа нь хавсралт дүрс бичлэгийн тоглуулагчийн цаг хугацаа юм. 2016-05-28-ны 04:30:35 секундээс 2016-05-28-ны 05:30:00 секундын хоорондын дүрс бичлэг нь тухайн камераар бичигдсэн бичлэгийн дэлгэцийн цаг юм. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдийг нэгтгэхэд гурван байрлалын үйл хөдлөлүүдээрээ нэг цаг хугацааны дүрс бичлэгүүд байсан тиймээс дүрс бичлэгүүдийн дэлгэцийн цагуудыг шинжилгээнд ашиглахад тохиромжгүй гэж үзэж дүрс бичлэгийн тоглуулагчийн цагаар шинжилгээг хийсэн. Дүгнэлтийн хавсралт DVD дискэнд цаг хугацааг нэгтгэн үйл явдал болж байгаа хэсгийг боломжит байдлаар тодруулан нэг дүрс бичлэг байдлаар эвлүүлэн дүрс бичлэгээр хавсаргасан бөгөөд дээрх дүрс бичлэгээс үйл явдал тодорхой харагдана. Тоосго унагааж байгаа дүрс  бичлэгийн дэлгэцийн цаг нь 2016-05-28 05:15:58 секундын орчимд болж өнгөрсөн. Дүгнэлтэд үйл явдлын дарааллаар дугаарлаж бичигдсэн. “3.Шинжилгээ” хэсэгт дүгнэлтэд бичигдсэн үйл явдлууд гэрэл зургийн үзүүлэлтийн дугаараар тэмдэглэсэн байгаа гэрэл зургийн үзүүлэлтийн зургууд болон хавсралт дүрс бичлэгээс тодорхой харагдана” /4хх-68-69х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №1020 тоот Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт /1хх-75-76х/, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх-40-41х, 42-46х/, Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /4хх-87-91х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №686 тоот дүгнэлт /1хх-230-232х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-156 хуудасны ар, 157 дугаар хуудасны ар, 5хх-69х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-156, 157х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Зана овогт Төмөрбаатарын Од-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон”-аар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх шүүгдэгч Т.Тад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Амаржаргалаас: “ ... Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Адилхан эх хүн, буруугаа хүлээсэн учраас зөвшилцсөн ...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг СиДи, 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.О нь 28, шүүгдэгч Т.Т нь 287 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.