Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

     ххххххххх хувьцаа эзэмшигч

      хххххххх нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00773 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ххххххх” ХХК, хувьцаа эзэмшигч хххххх нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХХХ-т холбогдох

 

10 526 142 төгрөг гаргуулж, cara.mn сайтын үйл ажиллагааг зогсоож, cara.mn сайт руу шилжүүлсэн mashin.mn сайтын програм хангамж, харилцагчийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Хамтран ажиллах гэрээний үүрэг 13 066 000 төгрөгийг ХХХХХХ-ээс гаргуулж, гүйцэтгэх захирлаар ажиллах тухай Г-2015/01 тоот гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:      

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          ХХХХХ

                                                                                  ХХХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                      ХХХХХХ

Хариуцагч                                                                 ХХХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                                        ХХХХХХ

                                                                                  ХХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга               Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ххххххххх хувьцаа эзэмшигч ххххххшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн хххххх миний бие ХХХХХХ-т ай харилцан тохиролцож 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулж, мөн 2015 оны 3 дугаар сарын 11-ны өдөр "ХХХХХ" ХХК-г хамтран байгуулж, MASHIN.MN сайтын үйл ажиллагааг эхлүүлж хамтран ажиллахаар болсон. Ийнхүү 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ХХХХХ-ыг "ХХХХХ" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилон Г-2015/01 тоот "Гүйцэтгэх захирлаар ажиллах тухай гэрээ"-г байгуулан ажиллуулж байсан. Гэтэл ХХХХ нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Гүйцэтгэх захирлаар ажиллахаас өөрийн хүсэлтээр татгалзах өргөдлөө өгсөн юм. Ийнхүү гүйцэтгэх захирлаар ажиллахаас татгалзсанаас гадна MASHIN.MN сайтын программ хангамж, харилцагчдын бүртгэл зэргийг авч CARA.MN гэх сайт руу шилжүүлсэн, компанийн кассын орлогыг хувьдаа авсан зэрэг хууль бус үйлдлийн улмаас компанийн үйл ажиллагааг зогсоох нөхцөл байдалд хүргэсэн юм. Мөн тэрээр Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хуурамч бичиг баримт үйлдэж байгууллагад хохирол учруулж байсан нь хожим илэрсэн байдаг. Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн дараах үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Үүнд: Хариуцагчаас 10 526 142  төгрөг гаргуулах шаардлагын талаар: Баримт бичиг хуурамчаар үйлдэж ашигласны улмаас 5 000 000 төгрөгний хохирол учруулсан тухай: "ХХХХХ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ХХХХ нь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Г-2015/01 тоот "Гүйцэтгэх захирлаар ажиллах гэрээ"-ний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан "Компани нь гүйцэтгэх захиралд 500,000 төгрөгний үндсэн цалинг cap бүр олгоно" гэсэн заалтын 500,000 төгрөгийг 1,500,000 төгрөг эолгон өөрчилж нийтдээ 5 сарын үндсэн цалин дээр 1,000,000 төгрөгийг илүү авч байгууллагад  5,000,000  төгрөгийн  хохирол  учруулсан  байдаг. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны зийн 5462 тоот дүгнэлтээр тогтоогдсон юм.

Компанийн кассын орлого болох 5 526 142 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан тухай: ХХХХХХ нь Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа компанийн кассын орлого болох 11 526 142 төгрөгийг хувьдаа авсан байдаг. Түүнээс энэхүү мөнгийг удаа дараа шаардсан боловч 2015 оны 10 дүгээр сарын 29-нд 6 000 000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг одоог болтол өгөөгүй байна. Үлдэгдэл орлого болох 5 526 142 төгрөгийг нэхэхэд танайд өгөхгүй бөгөөд өөрийн ногдол ашиг учраас авах ёстой гэж тайлбарлаж байгаа юм. Гэтэл ногдол ашгийг хувиарлах талаар Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т "Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах..." гэж , 46.5-т “Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна" гэж тус заасан байдаг. Тиймээс санхүүгийн жил дуусаагүй, компанийн тайлан тооцоо эцэслэн гараагүй, ногдол ашиг хувиарлах талаар шийдвэр гаргаагүй байхад ийнхүү ашиг хэмээн дээрх мөнгийг дур мэдэн авсан нь хууль бус юм. Иймд хариуцагчаас 10 526 142 төгрөг гаргуулж, CARA.MN сайтын үйл ажиллагааг зогсоож, CARA.MN сайт руу шилжүүлсэн MASHIN.MN сайтын програм хангамж, харилцагчийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хариуцагч ХХХХХ-аас 10 526 142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хоёр дахь шаардлага Cara.mn сайтын үйл ажиллагааг зогсоож, Cara.mn сайтад шилжүүлсэн mashin.mn сайтын програм хангамж, харилцагчийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч ХХХХХХ нь “ххххххх” ХХК-д ажиллаж байх үедээ бичиг баримт хуурамчаар үйлдэж, ашигласны улмаас тус компанид 5 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна. Анх гүйцэтгэх захирлаар ажиллах гэрээгээр талууд харилцан тохиролцож ХХХХХХ нь сарын 500 000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллахаар болсон. ххххххнь ХХХХХ-ыг cap бүр 500 000 төгрөгийн цалин авч байгаа гэж ойлголттой явж байгаад сүүлд сарын 1 500 000 төгрөгийн цалинтай ажиллаж байгааг нь мэдсэн. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст ХХХХХ нь гэрээг засварлаж өөртөө илүү цалин авсан байна гэх гомдол мэдээллийг шалгуулахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэрээнд тусгагдсан сарын цалин 1 500 000 төгрөг гэдгийг сүүлд нэмж засварлан оруулсан байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “ххххххх” ХХК гүйцэтгэх захирлын албан тушаалаас татгалзаж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөх үед компанийн кассанд байсан 11 000 000 төгрөгөөр хувьцаа авсан байсан. Үлдэгдэл 5 000 000 төгрөгийг гаргуулна. Иймд ХХХХаас 10 526 142 төгрөг гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч ХХХХХХ, ХХХХХХ нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

хххххх бид хоёр автомашины төрөлжсөн тэргүүлэх сайт нээхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ххххххнь сайтын үйл ажиллагаа нээх үеийн зар сурталчилгааны 20 000 000 төгрөг гаргахаар, миний бие програм, кодтой холбоотой зардлыг гаргаж компанийн ашгийг хувааж авахаар хоорондоо харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн үед ххххххххх гүйцэтгэх захирлаар ажиллах хүн байхгүй учраас сарын 1 500 000 төгрөгийн цалинтай намайг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Эхлээд хххххх нь намайг тус компанийн гүйцэтгэх захирлаар 500 000 төгрөгөөр ажиллуулахаар гэрээний төслийг надад үзүүлэхэд би хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь менежерүүдийн цалин 1 сарын 800 000-900 000 төгрөгөөр тогтоосон байсан болохоор гүйцэтгэх захирал сарын 500 000 төгрөгийн цалин авахыг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг зөрчиж байна гээд сарын 500 000 төгрөг гэж бичсэний урд 1-ийн тоо бичээд сарын 1 500 000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. ххххххххх нягтлангаас би сарын 1 500 000 төгрөгийн цалин аваад авлага гэж бичээд эхний 1, 2 дугаар сарын цалингууд бүгд авлага хэлбэрээр бичигдсэн. Ингээд 3 болон 4 дэх саруудад компани орлогогүй зарлагатай үйл ажиллагаагаа явуулж байсан учраас өөрөө цалин авах биш өөрөөсөө илүү 5 500 000 төгрөг гаргаж үйл ажиллагааг явуулж байсан тухай баримтуудыг хэргийн материалд хавсаргасан. Тухайн үед 11 000 000 төгрөгийн ашигтай ажилласан талаарх тайланг би гаргаагүй ххххххөөрөө тайлан гаргасан компани алдагдалтай ажилласан учраас би тайланг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хамтран ажиллах гэрээний 1.1-д болон 3.1.1-д зааснаар ххххххнь маркетинг, зар сурталчилгаатай холбоотой үүргээ огт биелүүлээгүй гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгч ХХХХХ, ХХХХ нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хамтран aжиллах гэрээний 1.1.1 болон 3.1.1 дэх хэсэгт зааснаар ххххххнь маркентинг, сурталчилгаатай холбоотой үүргээ огт биелүүлээгүй. Би энэхүү компанийн ажиллагааг хэвийн явуулахын тулд өөрөө 7 066 000 төгрөг зарцуулсан баримтууд хэргийн материалд хавсаргасан. Нэхэмжлэгч компаниас 7 066 000 төгрөг нэхэмжилж байна. “ххххххх” ХХК нь 5 cap ажиллахдаа алдагдалтай ажилласан. Компанийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу ямар ашиггүй ажилласан учраас өөрөөсөө гаргасан 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “ххххххх” ХХК-иас нийт 13 066 000 төгрөг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох ххххххххх гүйцэтгэх захирлаар ажиллах тухай гэрээг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

ХХХХ ххххххнар нь хамтран ажиллах гэрээ байгуулах үедээ компанийн менежмент болон маркатенгийн үйл ажиллагаанд гаргах зардлыг хххххххариуцна гэж тодорхой зааж өгсний дагуу ххххххнь ххххххххх менежмент болон марктенгийн үйл ажиллагаа буюу сайтын рекламын аннос, дребт шоуны зардал, мэдээний зардал, facebook болон twitter хаягийн зардлууд гэх нийтдээ 21 000 200 төгрөгийг гаргасан баримтыг хэргийн материалд хавсаргасан. ххххххнь ххххххххх хэвийн үйл ажиллагааг явуулахад зориулан ширээ сандал, компьютер зэрэг техник хэрэгсэлд шаардагдах 16 000 000 төгрөгийг бэлнээр гаргасан бөгөөд бэлэн бус хэлбэрээр хийгдсэн реклам зар сурталчилгаанд зориулагдан хийгдсэн зардлуудыг огт дурсахгүй байна. Иймд ХХХХ, ххххххнарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийг хангалттай буюу давуулан биелүүлсэн. Одоогоороо ххххххххх гүйцэтгэх захирлаар ХХХХ хэвээрээ, харин компанийн хувьцаа эзэмшигчээр ххххххХХХХ нар нь хоёулаа хувьцаа эзэмшигч юм. ххххххххх хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь өнөөдрийг хүртэл үргэлжлээд явах ёстой. Хариуцагч ХХХХ нь өөрийн хэмжээнд мөнгө олчихоод ххххххххх үйл ажиллагааг зориудаар доголдуулж, Саra.mn сайтыг өөрийн эзэмшилд шилжүүлээд авчихсан. Сөрөг нэхэмжлэлд компани ашиггүй байсан учраас ноогдол ашиг гэж өгсөн 6 000 000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна гэж тайлбарлаад байна. Хариуцагчийг хувиасаа өгсөн учраас уг мөнгийг нэхэмжлээд байгаа юм уу эсвэл ашиггүй байсан учраас оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Цагдаагийн газарт гаргасан байцаалтын тэмдэглэл зэргээс харахад ХХХХ нь 6 000 000 төгрөгийг ХХХХ-д өгөхдөө компанийн бэлэн мөнгөний кассын баримтаас авсан мөнгийг өгсөн. Гэтэл ХХХХ-д 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч уг мөнгө компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байна. Өөрөөр хэлбэл ХХХХХ ХХК-ийн кассын орлогод байсан 11 000 000 төгрөгийн 6 000 000 төгрөгийг буцаагаад өгчихсөн юм бол үлдэгдэл 5 026 142 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үлдсэн нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч ХХХХ нь компаниас 5 удаагийн үйлдлээр сарын 1 500 000 төгрөгөөр тооцож, 6 500 000 төгрөгийг гаргуулж авсан, сөрөг нэхэмжлэл хуулийн шаардлага хангахгүй байгаа учраас хангахаас татгалзах нь зүйтэй юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3 дахь хэсэгт зааснаар ХХХХаас 10 526 142 төгрөгийг гаргуулж ххххххххх хувьцаа эзэмшигч ХХХХ-д олгож, нэхэмжлэгчээс 13 066 000 төгрөг гаргуулахыг хүссэн ХХХХын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн “Cara.mn сайтын үйл ажиллагааг зогсоож, Cara.mn сайтад шилжүүлсэн mashin.mn сайтын програм хангамж. харилцагчийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах” шаардлагаасаа нэхэмжлэгч ххххххтатгалзсан, сөрөг нэхэмжлэлийн “гүйцэтгэх захирлаар ажиллах тухай Г-2015/01 тоот гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагаас хариуцагч ХХХХ татгалзсан тул талуудын татгалзлыг баталж, дээрх шаардлагуудад холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХаас 183 368 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 200 төгрөг, хариуцагчийн төлсөн 223 280 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...ХХХХ миний бие нь ххххххххх орлого зарлагын тайланг анхан шатны баримтыг үндэслэн гаргасан бөгөөд уг баримт нь 2015 оны 5 дугаар сараас 2015 оны 9 дүгээр cap дуусталх хугацааны баримт юм. Энэхүү баримтад ХХХХ миний бие нь нэг удаа 1 500 000 төгрөгийн цалин авсан ба үүнээс хойш захирал ххххххкомпанид оруулах хөрөнгөө дутуу оруулсан, компанийн үйл ажиллагаа жигд явж чадахгүй, орлого бага орж байсан зэргээс үүдэн цалингаа авч чадаагүй юм. ХХХХ миний бие нь cap бүр кассын орлого зарлагын тайланг гаргаж нягтлан бодогч ХХХХХ болон захирал ХХХХ-д өгч байсан. Энэ тайлан дээр анх удаа 5 дугаар сард 1 500 000 төгрөгийн цалин авсныг оруулсан байгаа. Байнга орлого, зарлагын баримттай танилцаж байсан ххххххэнэ үед юу ч хэлдэггүй байсан нь бид 2 гүйцэтгэх захиралд 1 500 000 төгрөгийн цалин өгөх, аваxaa тохирсон байсныг нотолно. Харин 6 дугаар сараас эхлэн 9 дүгээр сард орлого маань зардалдаа хүрэхгүй болсон учраас цалин аваагүй. Энэ нь кассын тайлангаар нотлогдож байгаа юм. Мөн нотлох баримтын шаардлага хангаагүй миний гарын үсгийг скайнердаж цаасан дээр буулгасан ХХХХын цалингийн карт гэгчийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Энэ нь хуурамч нотлох баримтаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байна. Мөн Орлого зарлагын тайлан болон баримтад үндэслэн тооллого хийж тооцоо бодоогүй байсан байтал кассын орлого болох 5 526 142 төгрөгийг нэхэмжилж байна. Компани 5 cap ажиллах хугацаандаа нийт 65 машин захиалагчдад нийлүүлснээс 2 машин захиалагч нь аваагүй буцаасан болно. Орлого зарлагын тайлангаар бол тус “ххххххх” ХХК 5 538 000 төгрөгийн алдагдалтай ажилласан байтал хаанаас гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй баримтгүй 5 526 142 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч тал ямар ч нотлох баримт гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн болно. Гэрээний үүрэг зөрчсөнөөс өөрт учирсан хохирол буюу ххххххнь хамтран ажиллах №-Г 150306 тоот гэрээний 1.1.G болон 3.1.1-т зааснаар менежмент, маркетингийн зардлыг бүрэн хариуцна гэсэн заалтуудыг биелүүлээгүй ба нийт 7 066 000 төгрөгийн маркетинг, сурталчилгааны зардлын мөнгө дутагдсан. Компанид орох орлого бага байсан тул энэ мөнгийг би өөрөөсөө бэлэн мөнгөөр болон өөрийн хувийн данснаас шилжүүлж байсан юм. Хамтран ажиллах гэрээний 4.1.4-т зааснаар “Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо барагдуулахыг шаардах эрхтэй” гэсний дагуу 7 066 000 төгрөгийг нэхэмжилсэн болно. Мөн ХХХХ-д 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 10 дугаар сарын 29-ний өдөр 4 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Gogo маркетингийн зардлын баримт 54-57 хуудсанд ХААН банкны дансаар,  Facebook маркетингийн баримт 58-60 хуудсанд ХААН банкны дансаар, TV рекламны баримт 61 дүгээр хуудсанд бэлэн мөнгөөр төлсөн, ХХХХ-д хувиасаа өгсөн 6 000 000 төгрөгийн баримт 48-49 дүгээр хуудсанд ХААН банкны дансаар төлсөн. Мөнгө төлсөн болон шилжүүлсэн баримтуудыг хавсаргасан байхад баримт байхгүй гэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00773 тоот шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ххххххх” ХХК болон хувьцаа эзэмшигч ххххххнар хариуцагч ХХХХХХ-т холбогдуулан 10 526 142 төгрөг гаргуулж, cara.mn сайтын үйл ажиллагааг зогсоож, cara.mn сайт руу шилжүүлсэн mashin.mn сайтын програм хангамж, харилцагчийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасныг

хариуцагч эс зөвшөөрөн маргаж “Хамтран ажиллах гэрээний үүрэгт 13 066 000 төгрөгийг ХХХХХХ-ээс гаргуулж, гүйцэтгэх захирлаар ажиллах тухай Г-2015/01 тоот гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

                                                                                    /хэргийн 1-3, 318-320 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “ххххххх” ХХК  хувьцаа эзэмшигч ххххххнэхэмжлэлийн шаардлагадаа “…хариуцагч ХХХХ “ххххххх” ХХК-д ажиллаж байхдаа бичиг баримт хуурамчаар үйлдэн 5 000 000 төгрөгийн илүү цалин авсан, мөн компани ногдол ашиг өгөх талаар шийдвэр гараагүй байхад үлдэгдэл орлого 5 526 142 төгрөгийг ногдол ашиг гэж аваад эргүүлж өгөхгүй компанид 10 526 142 төгрөгийн хохирол учруулаад байна …” гэсэн үндэслэл зааж,

хариуцагч ХХХХ ххххххххх програм кодтой холбоотой зардлыг гаргаж, компанийн ашгийг хувааж авахаар тохиролцсон, мөн компанийн хэвийн үйл ажиллагааг явуулахад зориулан ширээ сандал, компьютер зэрэг техник хэрэгсэлд шаардагдах 16 000 000 төгрөгийг бэлнээр гаргасан зардлуудыг тооцохгүй байна гэж маргажээ.

 

Анхан шатны шүүхэд “ххххххх” ХХК, хувьцаа эзэмшигч ххххххгэсэн хоёр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж, зохигчид компанийн ногдол ашиг болон компанид учирсан хохирлын талаар маргасан байхад хоёр иргэдийн хооронд үүссэн марган гэж үзэн зөвхөн хувьцаа эзэмшигч хххххххх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, түүнд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн боон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэсэн заалтуудыг зөрчжээ.

 

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд дээр хувьцаа эзэмшигч ХХХХХХ-ээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “Нэхэмжлэгч нь “ххххххх” ХХК, бөгөөд хувьцаа эзэмшигчийн хувьд тус компанид учирсан хохирлыг буцаан шаардах эрхийн хүрээнд гаргаж байна” гэж тайлбарлаж байна.

 

Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгож, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлсноор хууль хэрэглээний хувьд зөв үнэлэлт дүгнэлт өгөх, талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нотлох үүргээ зөв хэрэгжүүлэхэд нь ач холбогдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг залруулан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХХаас төлсөн 406 646 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО