Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          

             Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Б.Ө,  Б.Э, Л.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга О.Б хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн А/48 тоот “ газар  эзэмшүүлэх тухай”  захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө, Б.Э, Л.Б,  өмгөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.Р, гуравдагч этгээд А.Т, түүний өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Б.Ө, Б.Э, Л.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 сарын 02-ны өдрийн А/48 тоот захирамжийн дагуу Сайнцагаан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт /одоо байгаа ******* ******* ХХК-ны урд талд/ байршилтай 65 м/кв, 0.0065га/ газрыг А овогтой Т үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг гаргасны улмаас А.Т нь бидний оршин суугаа 14-р байрны хойд талын ханатай наалдуулж газар ухж үйлчилгээний зориулалт бүхий барилга байгууламж барьж байгааг тус орон сууцны оршин суугчид хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг газар эзэмших шийдвэр болох аймгийн Засаг даргын А/48 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар Дундговь аймгийн Засаг дарга О.Б хандаж удаа дараа гомдол гаргаж өргөх бичиг барьсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй

бөгөөд уг газар дээр байшингийн суурь цутгаж одоо 2 давхар барилга бариад барилгын ажлаа үргэлжлүүлж байна. Иймд бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өөрсдийн хууль ёсны эрх,  ашиг сонирхлыг хамгаалуулахаар дараахь нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 сарын 02-ны өдрийн А/48 тоот захирамжийн дагуу Сайнцагаан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт /одоо байгаа ******* ******* ХХК-ны урд талд/ байршилтай 65 м/кв, 0.0065га/ газрыг А овогтой Т үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн 2016.02.02-ны өдөр Газрын албаны дарга сумын газрын даамал *******ийн гарын үсэг бүхий 00614401 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн бүртгэлийн гэрчилгээг олгохдоо: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”  гэсэн заалтын дагуу уг газрыг аймгийн Засаг дарга С.О газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд оруулж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлсэн эсэх, мөн түүнд нийцүүлэн Сайнцагаан сумын тухайн жилийн буюу 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дээрхи газрыг оруулж хэлэлцэн баталсан эсэх нь тодорхойгүй шийдвэр гаргасан байна.

Газрын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1-д “ Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,0******* га-гаас илүүгүй байна” гэж заасны дагуу Сайнцагаан сумын ******* -р хорооны нутаг дэвсгэрт  /одоо байгаа ******* ******* ХХК-ны урд талд/ байршилтай 65 м/кв, /0.0065га/ газрыг А овогтой Т 2016.02.02-ны өдөр Газрын албаны дарга, сумын даамал Э.Ч гарын үсэг бүхий 000614401 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших” эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон атлаа уг гэрчилгээндээ “үйлчилгээний” зориулалтаар эзэмшүүлэхээр заасан нь газрын тухай хуулийг илт зөрчсөн шийдвэр болсон байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад

 газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж зааснаас харвал  А.Т дээрх 65 м/кв газрыг дуудлагаар эсхүл төсөл сонгон шалгаруулалтаар авсан мэт харагдах юм.Гэтэл газар эзэмших гэрчилгээ нь Монгол Улсын иргэн бүрт 1 удаа үнэ төлбөргүй олгодог гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших газар байх юм.  Иймд газрын албаны дарга сумын газрын даамал Э.Ч нь Газрын тухай хуульд заасны дагуу *******т газар эзэмших гэрчилгээ олгосон нь хуулийг ноцтой зөрчсөн.

 Түүнээс гадна Газрын албаны дарга *******  А.Т дээрхи газар эзэмших гэрчилгээг олгохдоо Газрын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.2-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчиж Дундговь аймгийн Засаг даргын 2016.02.02-ны өдрийн А/48 тоот захирамжийн дагуу Сайнцагаан сумын ******* -р хорооны нутаг дэвсгэрт  /одоо байгаа ******* ******* ХХК-ны урд талд/ байршилтай 65 м/кв, /0.0065га/ газрыг А овогтой Т үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхийг зөвшөөрсөн шийдвэрийг үндэслэн тэр өдөрт нь буюу 2016.02.02-ний өдөр газрын албаны дарга Э.Ч нь 000614401 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөөр байхад аймгийн Засаг дарга О.Б энэ талаар ямар ч шийдвэр гаргасангүй.

 Мөн иргэн А.Т нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэсэн заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан “эрүүл аюулгүй орчинд амь эрх, мөн хуулийн 19-р зүйлийн 3-д заасан “Хүн эрх эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүний эрх эрх чөлөөг хохироож болохгүй гэсэн заалтуудыг зөрчсөөр байхад аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж өгсөнгүйд гомдолтой байна.

Энэхүү газрыг олгосноор “хот суурин төлөвлөлт барилгажуулалтын норм ба дүрэм БНБД30-01-04-д“ 5-р зүйл 5.5-д олон нийт иргэн үйлдвэр үйлчилгээний барилгын хананаас улаан шугам хүртлэх зайг хөдөө орон нутагт 10 метр доошгүй байхаар заасан заалт, мөн норм дүрмийн БНБД21-01-02-д заалтын заавал мөрдөх 4-р хавсралтанд “галын аюулаас хамгаалах шаардлага: Үүнд: гал тэсвэрлэлтийн 1, 2-р зэрэгтэй граш буюу үйлдвэрийн барилга хүртлэх зайг 9 метрээс багагүй, полимер болон галд хялбар шатдаг материалаар барьсан үйлдвэрийн барилгын хоорондын зай 15 метрээс байгагүй байхаар төлөвлөнө гэсэн заалт болон Барилгын тухай хуулийн *******-р зүйлийн *******.1.2-д” иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол” мөн хуулийн *******-р зүйлийн *******.2-д “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно” гэсэн заалтыг аймгийн Засаг дарга ******* өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхгүй байх тул ЗХШХШТХ-ийн 106-р зүйлийн 106.3.1-д заасны дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/48 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд өөрийнхөө өргөдлийг гаргасны дагуу кадастрын зургаа гаргаж аймгийн Засаг даргад өргөдлөө гаргасны дараа газрын албанаас гэрчилгээ гарч байгаа. Энэ газар чинь өөрөө Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн байна. Энэ хүнд олгож байгаа газар нь өөрөө аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж байж улмаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэгдэж байж хуралдаанаас шийдвэр гарах ёстой. Гэтэл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаад 2015 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцээд явчихсан байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг харахаар тэр тогтоол дээр иргэн *******т газар олгох зөвшөөрөл олгосон гэж үзэж байгаа бол гэр бүлийн хэрэгцээний биш тухайн газрыг төсөл сонгон шалгаруулалт буюу дуудлага худалдаагаар олгоно гэж хуульд заасан. Гэтэл энэ хүнд хувийн гэр бүлийн хэрэгцээний гэж өгсөн. Иргэдийн Төлөөлөгчдйин Хурлын тогтоолын заалт нь төсөл сонгон шалгаруулалт буюу дуудлага худалдаагаар газрыг олгоно гэж заасан байхад аймгийн Засаг дарга гэр бүлийн хэрэгцээний газар олгосон А/48 тоот захирамж нь хуулиа зөрчсөн. Тиймээс энэ захирамжийг хууль ёсны захиргааны акт гэж үзэх үндэслэл байхгүй байна.

                2.Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга О.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... 1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтын дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2******* дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд Газрын тухай хуулийн 21.3.2, 33.1.2-ийг үндэслэн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/48 дугаар захирамжаар *******-р багийн нутаг дэвгэрт 14 байрны хойд талд иргэн Адъяадорж овогтой Төмөрхуягт 65 м2 газрыг эзэмшүүлсэн болно.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэхь хэсэгт иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэсжээн зааж өгсөн байдаг. Харин иргэн А.Т дээрх газрыг эзэмшүүлэхдээ дээрх заалт буюу Газрын тухай хуулийн 29.1-ийг бус 21 дүгээр зүйлийн 21.3.2, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын дагуу олгосон тул гэрчилгээнд зориулалтыг тодорхой бичсэн.

                Нэхэмжлэгч Б.Ө, нь иргэн А.Т олгосон газар эзэмших эргчилгээг иргэнд 1 удаа үнэ төлбөргүй олгох өмчлүүлэх газрын гэрчилгээ мэтээр ойлгосон байна. Улсын хэмжээнд “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г ашиглаж байгааг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас олгосон болохыг тодруулж байна. Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалын дагуу газрын суурь үнийг тооцож тус 65 м2 газрыг худалдсан.

            Иргэн А.Т нь Байгаль орчин аялал жуучлалын газраас байгаль орчны нөлөөллийн үнэлгээг 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хийлгэсэн байдаг.

            Аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 02-ний өдрийн А/48 дугаар захирамжаар иргэн А.Т 65 м2 газар эзэмших эрх олгосон нь хууль тогтоомжид нийцэж байгаа тул бусдын газар эзэмшихтэй холбоотой эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

            “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм” Барилгын горм ба дүрэм БНбД/-ийн 30.01.01-ийн Олон нийт, иргэний барилга байгууламжийн төлөвлөлтийн 5.5 дахь заалтад олон нийт, иргэн үйлдвэр үйлчилгээний барилгын хананаас улаан шугам хүртлэх зайг 8-р хүснэгтэд зааснаас багагүйгээр төлөвлөхөөр зохицуулсан байдаг. Тус нормын 8-р хүснэгтэд орон сууцны барилгаас үйлчилгээний зориулалттай иргэний барилгын хоорондын зайг тодорхой тусган хориглоогүй.  Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/48 тоот захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Б.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг дарга Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд инженерийн дэд бүтэцтэй газарт газар олгодог. Энэ газартай холбоотой гомдол ******* сарын 16-ны өдөр Засаг даргад ирсэн. Гомдлыг Газрын албаар дамжуулан хариуг өгсөн байдаг. Энэ байшин барилга зураг төсөвгүй баригдаагүй. Зураг төсвийн дагуу баригдаж байгаа. Энэ явцад аль нэг мэргэжлийн байгууллагаас хууль тогтоомж зөрчсөн талаар дүгнэлт гарч зогсоох талаар яригдаагүй. Иргэн *******ийн хүсэлтийг үндэслэн Засаг даргын 2016 оны 2 сарын 2-ны өдрийн А/48 тоот захирамжийг хууль бус гэж үзэхгүй ба хууль тогтоомж зөрчөөгүй учир хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т ИТХ-аас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу инженерийн шугам сүлжээтэй газар эзэмшүүлэх ашиглуулахад аймгийн Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж байгаа. Энэ нь тухайн үедээ манай байгууллагаас бүх мэргэжлийн байгууллага болон сумын Засаг даргаас тойрох хуудсаар санал авдаг. Энийг баталгаажуулж аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн аж ахуйн нэгж байгуулагад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлнэ гэж байгаа. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд олгодог гэрчилгээ нэг загвартай байдаг. Аж ахуйн нэгж төрийн байгууллагын гэрчилгээ тусдаа байдаг.  Нэхэмжлэгч тал гэр бүлийн хэрэгцээний газар олгосон гээд буруу ойлгоод байна. Гэрчилгээний хувьд бол гэр бүлийн хэрэгцээний, иргэний, үйлчилгээний гэсэн зориулалттай гэрчилгээний газар нэг загвартай нэг гэрчилгээн дээр бичигддэг. Үүний дагуу үйлчилгээний зориулалттай 65 мкв газрыг дуудлага худалдааны анхны үнийг тушаалгаж олгосон. Уг газар нь нийтийн эдэлбэрийн газар мөн гэхдээ уг байр Сууц өмчлөгчдийн холбоогүй учир нийтийн эдэлбэрийн газар гэж үзэхгүй. А.Т хүссэн 0,65 мкв газар нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс бага газар юм. 2015 онд ганц удаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр оруулж газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг баталсан байдаг. Үүнээс өөрөөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцсэн тохиолдолд байхгүй. Үүнийг манай дээд газраас үүрэг өгч зассан. Уг нь дуудлага худалдаа явуулах ёстой явуулалгүй *******т олгосон нь буруу. Захирамжид газрыг төлөвлөлтөөс өөрөөр нэрлэсэн гэдэгт тайлбарлахад 14 дүгээр байрны хойд тал, ******* ******* ХХК-ий урд тал 2 нь давхцал нэгтэй тул алинаар нь ч нэрлэсэн болно гэжээ.

3.Гуравдагч этгээд А.Т шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн А.Т миний бие Монгол Улсын хууль тогтоомжын дагуу иргэнд яаж газар эзэмшүүлдэг тэр журмын дагуу төрийн байгууллагуудад хандаж эрх бүхий байгууллагын шийдвэрээр энэ газрыг авсан хууль ёсны эзэмшигч юм.  Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 2-ны А/48 захирамжийн шийдвэрийг үндэслэн 11160086******* дугаар бүхий 65 м2 бүхий 0,0065 га газрыг 30 жилийн хугацаатай одоо байгаа ******* ******* ХХК-ий урд үйлчилгээний зориулалтаар эзэмших болсон.

 Би энэ газар дээрээ барилгын мэргэжлийн компани болох “******* ” ХХК-аар үйлчилгээний зориулалттай барилга бариулахаар 2016 оны 10 сараас эхлэн ярилцаж барилгаа бариулах саналаа тавьж зураг төслөө гаргаж зохих журмын дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлэн 201******* оны 6 сарын 12-нд барилгаа эхлүүлсэн.

Гэтэл 14 дүгээр байрны хэсэг оршин суугчид явган хүний явдаг гарц хаалаа 14 дүгээр байрны ханатай нийлүүлж барилга барих гэж байна гэж аймгийн Засаг дарга  болон төрийн байгууллагуудад өргөдөл гаргаж 201******* оны 6 сарын 13-нд барилга зогсоосон. Иймээс 201******* оны 6 сарын 13-ны өдөр аймгийн Засаг дарга ******* өөрийн биеэр барилга баригдах гэж байгаа газар ирж үзсэн. Мөн Мэргэжлийн хяаналтын газрын барилгын улсын байцаагч Э.Цэрэннадмид, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн нар ирж дүгнэлт хийсэн.

Үүний дагуу бид аймгийн Мэргэжлийн хяналтын газарт болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүсэлт өгсөн. Уг хүсэлтийн хариуд Мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж  өгсөн.

Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 14 дүгээр байрны төрийн байгууллагад өгсөн өргөдлийн хариуг 14 дүгээр байрныхан болон хүсэлт гаргасан ******* надад өгсөн.

Энэ барилга баригдснаар 14 дүгээр байрны явган хүний гарцыг  хаагаагүй оршин суугчдын эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй. Барилга барихад иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний гарцыг түр хугацаагаар хаасан. Энэ байрны зүүн хойд талд баригдсан граж 14 дүгээр байр хоёрын хоорондуур гардаг явган хүний гарц хэвээрээ байгаа.

Энэ газар дээр ямар ч зам талбай байгууламж байхгүй байсан бөгөөд хүүхэд тоглож ... салхилах нь байтугай шээс ялгадасны үнэр ханхалсан архины шил хөглөрсөн  .... архи авсан хүмүүс олноороо цугларч согтуу хүмүүс хэрүүл зодоон хийсэн ....айдас хүрэм газар байсныг 14 дүгээр байрныхан төдийгүй Дундговь аймгийн нийт ард иргэд гэрчлэх болно.

Одоо хоёр барилгын хооронд шинээр хийгдэх гарц нь орчин цагийн хот тохижилт барилгажилтын стандартад нийцсэн зориулалтын  явган хүний замтай 24 цагийн камер гэрэлтүүлэгтэй.

Уг барилга шүүхэд өгсөн нэхэмжлэл төрийн байгууллагуудад өгсөн өргөдөлд дурьдснаар 14 дүгээр байрны ханатай нийлүүлж баригдаагүй, Монгол улсад хэрэгжиж буй барилгын тухай болон газрын тухай хуулийн ямар ч заалтыг зөрчөөгүй.

Энэ газрыг эзэмшихэд бусдын газар эзэмшихтэй холбоотой эрхийг зөрчөөгүй болохыг төрийн байгууллагуудаас өгсөн шийдвэрүүдэд тодорхой болсон учир иргэн би барилгаа барьсан.

Захирамжийг хүчингүй болговол хохирол гарна, хохирлыг шүүхийн шийдвэр аль талд гарснаас үл хамааран гэм буруутай этгээдээр  төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах болно.

Энэ хүмүүст 14 дүгээр байрны иргэдийн эрх ашгийн төлөө бус хувийн ямар нэгэн ашиг сонирхол байгаа гэж үзэж байна. Иймд ******* миний бие газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын дагуу гэр бүлийн хамтын хэрэгцээнд үйлчилгээний зориулалттай эзэмшиж, барилга барьж байгаа.

Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн А/48 тоот захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч  , ,   нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэрэг материалтай бүрэн гүйцэд танилцсан. Гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гараагүй хариуцагчтай ижил байр суурьтай оролцож байна.

Нэхэмжлэгч тал 30 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарлаж байна. Эдгээр хүмүүс бид нарын эрх ашиг зөрчигдлөө гэдгээ 6 сарын 13-ны өдөр мэдсэн гэдэг. Тэгвэл хуулинд хугацаа байгаа харамсалтай нь энэ хугацаа үйлчлээгүй. Нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байж яах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ 3 хүний эрх ашиг нь яаж зөрчигдөөд байгаа, түүнийгээ нотлох үүрэгтэй. Засаг даргын гаргасан захирамж хууль зөрчсөн, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг үндэслэсэн боловч хуульд нийцээгүй гэж тайлбарлаж байна. Энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалт байгаа. Та бүхэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгох гомдлоо гаргах ёстой. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Засаг дарга үүнийг л үндэслэж захирамжаа гаргасан. Эдгээр хүмүүс нийтийн эзэмшлийн газар гэж тайлбарладаг. Хэрвээ нийтийн эзэмшлийн газар юм бол энэ 3 хүн  нэхэмжлэл гаргах эрхгүй. Нийт оршин суугч юм уу, Сууц өмчлөгчдийн холбоо гаргах ёстой. Барилгын ажил зураг төсвийн дагуу явагдаж байгаа. Барилга байгууламжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ талаар тайлбарлах шаардлагагүй. Иймд Засаг даргын 2016 оны 2 сарын 2-ны өдрийн А/48 тоот захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ө, Б.Э, Л.Б нар аймгийн засаг даргын 2016 оны 2-р сарын 2-ны өдрийн а/48 тоот “газар эзэмшүүлэх тухай“ захирамжийг  хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн  шаардлага гаргажээ. /хх-1-2, 9-12/

Нэхэмжлэгч нар нь  уг захирамжийг 201******* оны 6-р сарын 13-ны өдөр мэдэж үүнээс хойш  аймгийн засаг даргад/ хх-15-1*******/  хандаж гомдол  гаргаж хариуг авснаар /хх-20/  захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн  байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг  хийлгэсэн гэж үзнэ.

Иймээс  хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд  оролцогчдын  тайлбар мэдүүлэгт үндэслэн  нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн  шаардлагыг  хангаж шийдвэрлэлээ. Үүнд: 

А/Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 2-р сарын 2-ны өдрийн “газар эзэмшүүлэх тухай” захирамжийн /хх-14, 41, 106, / хууль зүйн үндэслэлийн  тухайд:

Дундговь аймгийн засаг даргын  2016 оны 2-р сарын 2-ны өдрийн А/48 тоот  захирамжаар А.Т газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж уг захирамжийг гаргахдаа газрын тухай хуулийн  21-р зүйлийн 21.3.2, 33-р зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэсэн байна.

Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.2-т “хүсэлт гаргасан  газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  иргэн, аж ахуйн  нэгж, байгууллагад  эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.2-т “ хүсэлт гаргасан  газар нь  бусдын эзэмшиж  ашиглаж  байгаа газартай  ямар нэг хэмжээгээр  давхцаагүй байна” 32 дугаар зүйлийн 32.2.2-т “.... байршил, нэгж талбарыг  харуулсан тойм зурагтай байна” гэж заажээ.

Гуравдагч этгээд А.Т 2016 оны 1-р сарын 20 -ны өдөр аймгийн  газрын албанд гаргасан  хүсэлтэд /хх-168, 169 /   0,065 м2 газрыг  хувийн дэлгүүр барих  зориулалтаар  авахыг хүсч хүсэлтээ илэрхийлжээ.

Газрын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад  зориулалтаар болон  энэ хуулийн  29.1-т” ... газрын хэмжээ 0,0******* га-гаас илүүгүй байна”, 29.2-т ” иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар эзэмшүүлж болно”,29.3-т” .....100 га хүртэл, төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна”  гэж тус тус  заасан хэмжээнээс  “илүү” хэмжээг газар эзэмших хүсэлтдээ заасан бол Засаг даргаас дээрх хүрээнд захирамж гаргах  эрхтэй байсан хэдий  ч  Т газар эзэмших  хүсэлтэд  хүссэн хэмжээ нь 0,65 м2  гэж “заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “Т  хүссэн газрын хэмжээ  нь “хуулийн 29-р зүйлийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс бага газар  “ гэх тайлбар зэргээс   үзэхэд захирамжийн  гол  үндэслэл алдагдаж байна.

Мөн хуулийн 21-р зүйлийн 21.3.2-т ”аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан  газар зохион байгуулалтын  төлөвлөгөөний дагуу  аймгийн төвийн инженерийн  шугам , сүлжээ бүхий  газруудад газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг  шийдвэрлэнэ. Уг  асуудлыг шийдвэрлэхэд  тухайн сумын засаг  даргын  саналыг авсан байна”, гэж заасан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тойрох хуудсаар саналыг авдаг үүнд тухайн сумын засаг дарга гарын үсгээ зурсан тул саналыг авсан гэж үзнэ, нэхэмжлэгч нараас энэ саналыг газрын алба аваагүй зэргээр  маргадаг.

Аймгийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2015 оны 5-р сарын  28-ны өдрийн 2******* тоот  тогтоол  түүний хавсралтаар/хх-183-1184, 2хх-56-118/ баталсан ба  Сайнцагаан сумын засаг дарга тухайн хуралдаанд оролцож санал илэрхийлээгүй нь  хурлын тэмдэглэлээр нотлогдох ба   бичгээр ирүүлсэн саналгүй  байна.  Нэхэмжлэгч нараас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг хэлэлцсэн тогтоолд гомдол гаргаагүй болно.

Газрын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1.2-т зааснаар газрыг бусад буюу  үйлчилгээний зориулалтаар олгохоор бол дуудлага худалдаа эсхүл төсөл сонгон шалгаруулах замаар хэрэгжүүлэх”-ээр заасан атал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р “дуудлага худалдааг хийж үйлчилгээний зориулалтаар газар олгох  ёстой байсан үүнийг манай байгууллага хийгээгүй нь буруу” гэх, “газрын дуудлага худалдаанд ороогүй“ гэх гуравдагч этгээдийн тайлбар, гэрч  аймгийн ерөнхий архитектор, газрын албаны дарга Ч”  газрын дуудлага худалдаа хийх хэмжээний газар биш“ гэх мэдүүлэг /хх-*******6-**************,18*******-190/ зэргээр дуудлага худалдаа эсхүл төсөл сонгон шалгаруулалт хийгээгүй болох нь тогтоогдож  байна.

Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг  маргаан бүхий  захирамжаар олгогдвол зохих  газрыг 14-р байрны хойд талд гэж төлөвлөсөн/хх-183-184,20-30/  атал  Засаг даргын захирамжид “******* ******* ХХК-ий урд”/хх-106/, гэрчилгээн /хх-10*******, 1*******3/дээр мөн *******  ******* ХХК-ий урд гэж дээрх төлөвлөгөөнд тусгагдсанаас  өөр нэршил байршлаар буюу газар зохион байгуулалтын тухай жилийн  төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг  олгосон болох нь  захирамж,  гэрчилгээ, төлөвлөгөөний хавсралт зэргээр тогтоогдож байна.  Түүнчлэн уг  төлөвлөгөө түүний хавсралтад  газрын схем  зураг  байхгүй ,  анхнаасаа  хийгдээгүй болох нь  ИТХ-ын 2015 оны архивлагдсан эх баримтад үзлэг хийсэн тэмдэглэлээр/ 56-60, 61-118/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “заавал схем зураг байх албагүй”  гэх тайлбараар тус тус нотлогддог.

Уг маргаан  бүхий захирамжаар олгогдсон   газар болох 14-р байрны хойд талын  газар , ******* ******* ХХК-ий урд талын газар 2 нь нэг давхцал бүхий газар учраас  алинаар нь ч нэрлэсэн болно гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь   давхцлыг  илэрхийлсэн  нотлох баримтгүйгээс гадна ******* ******* компаний урд газар гэж үзэх боломжгүй нь үзлэгийн тэмдэглэл, фото зургаар буюу  ******* *******  компаний бетонон хашаанаас гадна  14-р байрны хойд талын  ханан талаас 80см-ийн зайд тулгаж барьсан барилгын фото зургаар/хх-88,119-124, 125, 126/ тус тус тогтоогдож байна. 

Түүнчлэн газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.4-т “ ...... барилга байгууламж  барих , .......-д зориулан газар олгохоос өмнө .... мэргэжлийн байгууллагаар  судалгаа хийлгэж,  зөвшөөрөл авсан байна”, гэж зааснаас үзэхэд  барилга байгууламж барих зориулалтаар   газар олгохоос өмнө  заавал хийх ажиллагааг  хуульчилсан атал  хариуцагч  талаас   “ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй”  гэж тайлбарлаж байгаа нь хуулийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл  болно.

Газрын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.13-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад  шударга ёс, тэгш  байдлыг  хангах” гэж төрөөс газрын талаар баримтлах зарчмыг, 31-р зүйлийн 31.3-т “бусдын эзэмшил  газартай ямар нэг  хэмжээгээр давхцаагүй байх”  гэж хуулиар шаардах бөгөөд  *******т  олгогдсон газар нь   Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал,  нийтийн зориулалттай орон сууцны  байшингийн дундын  өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4-р зүйлийн  4.1.6-д ”орчны газар“ гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж,  зүлэг,  хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам,  автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг” хэлнэ гэж заасанчлан нийтийн зориулалттай орон сууцны орчны газар  болох нь  үзлэгээр /88, 90, 119-128/ болон үзлэгийн  зургаар  тус тус тогтоогдож байна.

Мөн  уг орон сууцны........ “орж гарах замыг хаасан  болох нь   нэхэмжлэгч нарын “ энэ барилга баригдмагц бид  хотын төв рүү  орж гарах гарцгүй болсон энэ хэсэг нь явган хүний  зам мөн” гэх,  хариуцагчийн “  энэ замыг хааснаар  хүндрэл учирна гэхээс илүүтэйгээр  барилга баригдсанаар  24 цагийн гэрэлтүүлэг  камер хийнэ гэдэг талаас нь  захиргааны байгууллага  үзсэн “ гэх,  гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс “ уг газраар явган хүн орж гардаг замын хэсэг  байсан нь үнэн үүнтэй хэн ч маргаагүй,  харин энэ  бохир заваан газрыг  гэрэлтүүлэг, камертай болгож байгаа нь та нарт  яаж буруу болж харагдаад байгаа нь ойлгомжгүй  байна “ гэх  тайлбараас /хх-88, 90, 119-128/ дүгнэхэд “явган хүний зам” байсан болох нь тус тус тогтоогдоно.

Иймд аймгийн Засаг дарга орон сууцны орчны газар болох нийтийн эдэлбэр газарт  үйлчилгээний зориулалтаар газар олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Уг орон сууцанд 48 айл  өрхийн 154 оршин суугч амьдардаг, сууц өмчлөгчдийн холбоогүй, бүртгэлгүй / 2хх- 2, 40-41/ болох нь  нэхэмжлэгч нарын  тайлбар болон засаг даргын тодорхойлолтоор  тус тус  нотлогдох ба  нэгэнт  сууц өмчлөгчдийн холбоогүй тул уг газрыг нийтийн эдэлбэрийн газар гэж үзэх үндэслэлгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Рэнцэндоржийн, мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн Сууц өмчлөгчдийн  холбоогүй тул энэ 3 нэхэмжлэгч дангаар оршин суугчдыг төлөөлөх эрхгүй, тиймээс  нэхэмжлэгч биш гэж үзнэ  гэх тайлбрууд  Орон сууцны тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1-т” орон сууц”  гэж

хүн суурьшин амьдрах зориулалттай  нийтийн болон амины  орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай  орон сууцны байшингийн  дундын өмчлөлийн  эд хөрөнгийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2-т” сууц өмчлөгч “гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь  сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг”, 4.1.6-д ”орчны газар “гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж,  зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг” , 13-р зүйлийн 13.1.5-д “ хуульд заасан бусад эрх” Газрын тухай хуулийн 35-р зүйлийн 35.3.5-д заасан “газар эзэмшигч нь бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон  эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, Үндсэн хуулийн 16-р зүйлийн 2-т  “эрүүл аюулгүй  орчинд амьдрах эрхтэй, эрх эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж  тус тус зааснаар  үгүйсгэгдэж байна.

 Уг  орон сууц  нь 48-р байр  гэж  байснаа 14 болж өөрчлөгдсөн ба/ хх-195 / нийтийн зориулалттай орон сууц бөгөөд сууцны өмчлөгч нэг бүр  хуулиар  зөрчигдсөн эрхээ хамгаалах сэргээлгэх  эрхтэйгээс гадна  нэхэмжлэгч нар тухайн  нийтийн орон сууцны оршин суугч,  орон сууцны  өмчлөгч болох нь  тогтоогдож байх тул /2хх-3-5, 2*******, 28, 29, 24/ тус орон сууцны нийтийн эдэлбэрийн газарт иргэн Төмөрхуягт  үйлчилгээний зориулалтаар газар давхцуулан олгосон болох нь  нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Гуравдагч этгээд А.Т гэр бүлийн хэрэгцээнд орон сууцны зориулалтаар   аймгийн засаг даргын 2009 оны 2-р сарын 2-ны 31 тоот  захирамжаар 300м2  газрыг,  2014 оны 3 сарын 30-ны а/183 тоот захирамжаар  гэр бүлийн хэрэгцээнд  өмчлөлийн  газар  тус тус олгосныг тодорхойлж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 201******* оны 10-р сарын 2*******ны өдрийн 3/366 тоот баримтыг ирүүлсэн /хх-3*******-39/  ба гуравдагч этгээд аж ахуйн нэгж байгуулаагүй болно./хх-194/

Б/Барилга байгууламжийн  тухайд:

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагад барилга байгууламж барьсан эсэх талаар бид ямар  нэгэн шаардлага гаргаагүй харин барилга байгууламж барьж эхэлснээр бид дээрх захирамжийг мэдэж маргаан гаргасан, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс   “барилга байгууламжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энд  ярих шаардлагагүй,  хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч нараас “ барилга байшинг  барих нь иргэн Төмөрхуягийн эрхийн асуудал“ гэх зэргээр тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх  нь зүйтэй  ба анхдагч эрх болох  газар олгосон захирамжийн хууль тогтоомжид нийцсэн эсэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.*******-д заасныг үндэслэн хянаж, нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхол  хэрхэн зөрчигдсөн болоход дүгнэлт өгч шийдвэрлэлээ. Мөн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт хэлэлцсэн хэлэлцүүлэгт “барилга байгууламжийн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй” гэж /хх-135-160/, үзлэгийн ажиллагааны явцад мөн барилга барьсан асуудлын талаар нэхэмжлэл гаргаагүй /хх-122/ талаар тус тус тайлбарласан байдаг тул шүүхээс “барилгад ан цав гарсан” гэх, болон барилгын дүрэм, норм норматив зөрчсөн эсэхэд шинжээч томилоогүй болно.

В/ Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Нэхэмжлэгч нараас   урьдчилан шийдвэрлэх ажиллагааг  аймгийн  засаг даргад хандаж хийлгүүлсэн, мөн газрын албанд хандсан бид хуулиар тогтоосон хугацааг  хэтрүүлээгүй гэж,  гуравдагч  этгээдийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч нар нь   урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дээд шатны захиргааны байгууллагаар  хийлгүүлэх журмыг зөрчиж аймгийн засаг даргад хандсан нь буруу мөн 201******* оны 6-р сарын 13нд маргаан бүхий захирамжийг мэдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн атлаа шүүхэд ирсэн нэхэмжлэлийн хугацааг үзэхэд хуулиар тогтоосон 30 хоногийн хугацааг  хэтрүүлсэн гэж үзнэ” гэх зэргээр  зөрүүтэй тайлбарлаж маргадаг.

Нэхэмжлэгч нар /оршин суугчид/нь  уг маргаан бүхий захирамжийг  201******* оны 6-р сарын 13-ны өдөр  мэдэж үүнээс хойш холбогдох байгууллага албан тушаалтанд хандаж бичгээр  хүсэлтээ илэрхийлсэн байх /хх-15-19, 21-23/ ба эдгээрт холбогдох албан тушаалтнуудаас /хх-20,118,  23,24, / хариу өгсөн , уг барилгыг 201******* оны 6-р сарын 12-ны өдрөөс эхлэн барьсан болох нь “Төмөрхуягийн 5*13 хэмжээтэй 2 давхар худалдаа үйлчилгээний зориулалтаар барихаар бэлтгэл болон газар шорооны ажил эхэлж байна” гэх мэдэгдэл /хх-114, 30,31/-ээр гуравдагч этгээдийн тайлбараар /хх-83-84/ тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч  нар нь  201******* оны 6-р  сарын 14-нд  аймгийн засаг даргад гомдол гаргасныг хүлээн авч 201******* оны *******-р сарын 19-ны өдрийн 1/234 тоот  албан бичгээр/хх-20/ газрын албаар дамжуулан  тус байрны оршин суугчдад хариуг хүргүүлж  үүнээс хойш 30 хоногийн дотор буюу 201******* оны 8-р сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийг/хх-1/  шүүх 201******* оны 8-р сарын 1*******ны өдрийн 10 цаг 00 минутад хүлээн авсан байх/хх-1ийн ард/ тул нэхэмжлэгч нарыг хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн, алдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрвөл  ерөнхий сайдад хандах  ёстой гэх тухайд Газрын тухай хуулийн 60-р зүйлийн 60.2-т “иргэн аж ахуйн нэгж  байгууллага газартай  холбогдох үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага  албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл  уг маргааныг тэдгээрийн  дээд шатны албан тушаалтан  байгууллага эсхүл  шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан байх тул нэхэмжлэлээ хаана хэнд гаргаж шийдвэрлүүлэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал  байх ба энэхүү маргааны хувьд нарийвчилсан зохицуулалт нь газрын тухай хууль болох тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг  заавал  ерөнхий сайдад хандаж хийлгүүлэх шаардлагагүй юм.

Иймээс дээрх  нөхцөл байдлуудыг  хянан үзэж шүүхээс нэхэмжлэгч нарын хуулиар олгогодсон эрх ашиг сонирхлыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.2, 106.3, 106.3.12-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21-р зүйлийн 21.3.2,  33-р зүйлийн 33.1,33.1.2, 60-р зүйлийн 60.2, 61-р зүйлийн 61.1, Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ө, Б.Э, Л.Б нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 2-р сарын 2-ны өдрийн А/48 тоот “газар  эзэмшүүлэх тухай”  захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар  нэхэмжлэгч Б.Э төлсөн *******2000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас  *******0200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шүүхийн  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           .