Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 645

 

Т.Түмэннасан, А.Балжинням, У.Цэрэнтогтох,

 М.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Мөнх-Од,

            шүүгдэгч Т.Түмэннасангийн өмгөөлөгч Д.Дашдорж,

            шүүгдэгч А.Балжиннямын өмгөөлөгч Ч.Эрдэнэ-Очир,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч А.Балжиннямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Түмэннасан, А.Балжинням, У.Цэрэнтогтох, М.Билгүүн нарт холбогдох 201626022615 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овгийн Түмэндэмбэрэлийн Түмэннасан, 1998 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автозам гүүр, барилгын ажилчин, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай, 5 дугаар гудамжны 2А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЮ98083051/;

  2. Олон овоот овгийн Ариунцэцэгийн Балжинням, 1997 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автозам, гүүр, барилгын ажилчин, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 2 дугаар гудамжны 21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ФБ97091819/;

3. Сартуул овгийн Уугантуяагийн Цэрэнтогтох, 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 13, эмэг эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7 дугаар гудамж, 129 тоотод оршин суух,

2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: УХ98012237/;

4. Хунт нуур овгийн Махаянагийн Билгүүн, 1997 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эгч, ах нарын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 57 дугаар байрны 37 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УХ97072537/;

Т.Түмэннасан нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, мөн давтан үйлдлээр Ч.Насанбуянтай бүлэглэж 2017 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа 2 давхарын дотрын тасгийн 5 тоот өрөөний хамгаалалтын төмөр хаалтыг эвдэн оргосон,

- А.Балжиннямтай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар сургуулийн гадна насанд хүрээгүй хохирогч Э.Хатанбаатар, А.Эрдэнэбулган, Б.Орхон нарын эд хөрөнгийг авах зорилгоор хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, насанд хүрээгүй хохирогч А.Эрдэнэбулганаас 200 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гар утас 1 ширхэг, насанд хүрээгүй хохирогч Э.Хатанбаатараас “Самсунг галакси эс-2” загварын гар утас 1 ширхэг, насанд хүрээгүй хохирогч Б.Орхоноос 100 төгрөг дээрэмдсэн,

- А.Балжиннямтай бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны гадна байрлах хохирогч Ц.Нямсүрэнгийн ТҮЦ-нд нэвтэрч 5.350.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

- У.Цэрэнтогтохтой бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 13Б байрны ойролцоо байрлах “Хүнс-Од” хүнсний дэлгүүрт нэвтэрч 954.800 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлж, хохирогч Ц.Шинэбаярт бага бус хэмжээний хохирол учруулсан, 

- У.Цэрэнтогтохтой бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Авто сургуулийн гэх автобусны буудал дээр байрлах хохирогч Ж.Бямбасүрэнгийн "Нархан" хүнсний дэлгүүрт нэвтэрч, бэлэн 2.124.800 төгрөг, 316.800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээ буюу нийт 2.441.600 төгрөгийн хохирол учруулсан,

- У.Цэрэнтогтохтой бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байрны гадна байрлах иргэн Б.Мөнхболдын эзэмшлийн "Булган" хүнсний дэлгүүрт нэвтэрч, бэлэн 680.000 төгрөг, 661.600 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, нийт 1.341.600 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Ганцаараа давтан үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 31-нээс 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Сувилахуйн сургуулийн урд байрлах хохирогч Ц.Ням-Оргилын шар дэлгүүр гэх хүнсний дэлгүүрт нэвтэрч, 1.859.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Ганцаараа давтан үйлдлээр 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 14Б байрны ойролцоо байрлах хохирогч Г.Энхмэндийн сүү, цагаан идээний хүнсний дэлгүүрт нэвтэрч, 757.800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Ганцаараа давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Монголын Үндэсний дээд сургуулийн урд байрлах хохирогч Д.Сарантуяагийн хүнсний дэлгүүрт нэвтэрч 742.600 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Ганцаараа давтан үйлдлээр 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зурагтын хуучин эцэс гэх газар байрлах хохирогч Н.Сарантуяагийн ТҮЦ-нд нэвтэрч 654.700 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс бэлэн 150.000 төгрөг хулгайлж, нийт 804.700 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- М.Билгүүнтэй бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 10 дугаар байрны гадна байрлах хохирогч А.Баярмаагийн хүнсний дэлгүүрт нэвтэрч, 1.345.400 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

- М.Билгүүнтэй бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 22а байрны гадна байрлах хохирогч Н.Одонтуяагийн ТҮЦ-нд нэвтэрч 617.200 төгрөгийн үнэ бүхий зүйл, бэлэн 560.000 төгрөг хулгайлж, нийт 1.177.200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- М.Билгүүнтэй бүлэглэж давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны гадна байрлах хохирогч Д.Булганжаргалын хүнсний мухлагт нэвтэрч, бэлэн 394.500 төгрөг, 207.900 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, нийт 602.400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

У.Цэрэнтогтох нь Т.Түмэннасантай бүлэглэн давтан үйлдлээр:

- 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 13Б байрны ойролцоо байрлах "Хүнс-Од" хүнсний дэлгүүрт нэвтэрч, 954.800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, хохирогч Ц.Шинэбаярт бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Авто сургуулийн гэх автобусны буудал дээр байрлах хохирогч Ж.Бямбасүрэнгийн "Нархан" хүнсний дэлгүүрт нэвтэрч, бэлэн 2.124.800 төгрөг, 316.800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээ буюу 2.441.600 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны гадна байрлах иргэн Б.Мөнхболдын эзэмшлийн "Булган" хүнсний дэлгүүрт нэвтэрч, бэлэн 680.000 төгрөг, 661.600 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, 1.341.600 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

- У.Цэрэнтогтох нь ганцаараа давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 3ээлийн задгай тоотод оршин суух С.Гантуяагийн байшинд нэвтэрч 430.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

М.Билгүүн нь Т.Түмэннасантай бүлэглэн давтан үйлдлээр:

- 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 10 дугаар байрны гадна байрлах хохирогч А.Баярмаагийн хүнсний дэлгүүрт нэвтэрч 1.345.400 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадна байрлах хохирогч Н.Одонтуяагийн ТҮЦ-нд нэвтэрч 617.200 төгрөгийн үнэ бүхий зүйл, бэлэн 560.000 төгрөг хулгайлж, нийт 1.177.200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны гадна байрлах хохирогч Д.Булганжаргалын хүнсний мухлагт нэвтэрч, бэлэн 394.500 төгрөг, 207.900 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, нийт 602.400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

            А.Балжинням нь Т.Түмэннасантай бүлэглэн:

- 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар сургуулийн гадна насанд хүрээгүй хохирогч Э.Хатанбаатар, А.Эрдэнэбулган, Б.Орхон нарын эд хөрөнгийг авах зорилгоор хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, амь биед нь аюултайгаар хуч хэрэглэн довтолж, насанд хүрээгүй хохирогч А.Эрдэнэбулганаас 200 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гар утас 1 ширхэг, насанд хүрээгүй хохирогч Э.Хатанбаатараас “Самсунг галакси эс-2” загварын гар утас 1 ширхэг, насанд хүрээгүй хохирогч Б.Орхоноос 100 төгрөгийг тус тус дээрэмдсэн,

- 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны гадна байрлах хохирогч Ц.Нямсүрэнгийн ТҮЦ-нд нэвтэрч 5.350.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Түмэннасангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар, А.Балжиннямын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, У.Цэрэнтогтох, М.Билгүүн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Түмэннасанг бүлэглэн, давтан үйлдлээр мөрдөн байцаалт, хорих ангиас оргосон, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, А.Балжиннямыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, У.Цэрэнтогтохыг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, М.Билгүүнийг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Т.Түмэннасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

А.Балжиннямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

У.Цэрэнтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

М.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Түмэннасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн ял болох 5 жил 2 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 6 сарыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 8 сарын хугацаагаар, шүүгдэгч А.Балжиннямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн ял болох 5 жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг багтаан түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Түмэннасан, А.Балжинням нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар У.Цэрэнтогтох, М.Билгүүн нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасаар Т.Түмэннасангийн урьд цагдан хоригдсон 406 хоногийг, У.Цэрэнтогтохын цагдан хоригдсон 122 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, А.Балжинням, М.Билгүүн нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас энэ тогтоолын хавсралт 1-д заасан хохирлыг нэр бүхий хохирогч нарт олгож, М.Билгүүн нь бусдад төлөх төлбөргүй болохыг тэмдэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн даруулга төмөр 1 ширхэг, “Гоё" ундааны сав 3 ширхэг, Улаан шонхор тамхины хайрцаг 1 ширхэг, тамхины иш 2 ширхэг, 1 ширхэг хутга   зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Билгүүнд оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж, Т.Түмэннасанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, А.Балжинням, У.Цэрэнтогтох нарт урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Балжинням тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Миний эмэг эх У.Түмэннасан нь намайг хоригдож байх хугацаанд хохирогч А.Эрдэнэбулганд 200.000 төгрөг өгч хохирол, гомдолгүй болгосон. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял шийтгэлийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж буй Эрүүгийн хуульд нийцүүлэн ял шийтгэлийг минь  хөнгөрүүлж өгнө үү...”  гэжээ.

Шүүгдэгч А.Балжиннямын өмгөөлөгч Ч.Эрдэнэ-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Балжиннямд анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар оногдуулсан ял шийтгэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой юм. А.Балжиннямыг өсвөр насны этгээд бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү... 18 хүртэл насны хүүхдийг өсвөр насны этгээдэд тооцож байгаа. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцүүлэн хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Т.Түмэннасангийн өмгөөлөгч Д.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.Түмэннасан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь ашигтай гэж үзэж байна. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд “зэвсгийн чанартай зүйл хэрэглэн” гэх шинж байгаагүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол 5-12 жилийн ял оногдуулахаар заасан байгаа учраас 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд ашигтай гэж үзэж байна...” гэв.

Прокуророос Б.Мөнх-Од тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. А.Балжиннямыг өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн бүлэгт хамааруулан хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль болон 2002 оны Эрүүгийн хуулийг харьцуулан үзэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхээр байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Т.Түмэннасангийн үйлдлийг давтан үйлдлээр оргон зайлсан гэх үйлдэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохооргүй болсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрийн үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна..” гэв. 

                                                        ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Т.Түмэннасан нь Ч.Насанбуянтай нар бүлэглэж, 2017 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа буюу тус хорих газрын Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа 2 давхарын Дотрын тасгийн 5 тоот өрөөний хамгаалалтын төмөр хаалтыг эвдэн оргосон,

Т.Түмэннасан, А.Балжинням нар нь бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар сургуулийн гадна насанд хүрээгүй хохирогч Э.Хатанбаатар, А.Эрдэнэбулган, Б.Орхон нарын эд хөрөнгийг авах зорилгоор хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, насанд хүрээгүй хохирогч А.Эрдэнэбулганаас 200 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гар утас 1 ширхэг, насанд хүрээгүй хохирогч Э.Хатанбаатараас “Самсунг галакси эс-2” загварын гар утас 1 ширхэг, насанд хүрээгүй хохирогч Б.Орхоноос 100 төгрөг дээрэмдсэн,

2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны гадна байрлах хохирогч Ц.Нямсүрэнгийн ТҮЦ-нд нэвтэрч 5.350.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

Т.Түмэннасан, У.Цэрэнтогтох нар нь бүлэглэн, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 13Б байрны ойролцоо байрлах Хүнс-Од хүнсний дэлгүүрт нэвтэрч 954.800 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлж, хохирогч Ц.Шинэбаярт бага бус хэмжээний хохирол учруулсан, 

- 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Авто сургуулийн гэх автобусны буудал дээр байрлах хохирогч Ж.Бямбасүрэнгийн "Нархан" хүнсний дэлгүүрт нэвтэрч, бэлэн 2.124.800 төгрөг, 316.800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээ буюу нийт 2.441.600 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байрны гадна байрлах иргэн Б.Мөнхболдын эзэмшлийн "Булган" хүнсний дэлгүүрт нэвтэрч, бэлэн 680.000 төгрөг, 661.600 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, нийт 1.341.600 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Т.Түмэннасан, М.Билгүүн нар бүлэглэн, 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 10 дугаар байрны гадна байрлах хохирогч А.Баярмаагийн хүнсний дэлгүүрт нэвтэрч, 1.345.400 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж бага бус хэмжээний хохирол,

- 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 22а байрны гадна байрлах хохирогч Н.Одонтуяагийн ТҮЦ-нд нэвтэрч 617.200 төгрөгийн үнэ бүхий зүйл, бэлэн 560.000 төгрөг хулгайлж, нийт 1.177.200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

- 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны гадна байрлах хохирогч Д.Булганжаргалын хүнсний мухлагт нэвтэрч, бэлэн 394.500 төгрөг, 207.900 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, нийт 602.400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Т.Түмэннасан нь ганцаараа, 2016 оны 1 дүгээр сарын 31-нээс 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Сувилахуйн сургуулийн урд байрлах хохирогч Ц.Ням-Оргилын шар дэлгүүр гэх хүнсний дэлгүүрт нэвтэрч, 1.859.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол,

- 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 14Б байрны ойролцоо байрлах хохирогч Г.Энхмэндийн сүү, цагаан идээний хүнсний дэлгүүрт нэвтэрч, 757.800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол,

- 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Монголын Үндэсний дээд сургуулийн урд байрлах хохирогч Д.Сарантуяагийн хүнсний дэлгүүрт нэвтэрч 742.600 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол,

- 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зурагтын хуучин эцэс гэх газар байрлах хохирогч Н.Сарантуяагийн ТҮЦ-нд нэвтэрч 654.700 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс бэлэн 150.000 төгрөг хулгайлж, нийт 804.700 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 У.Цэрэнтогтох ганцаараа, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 3ээлийн задгай тоотод оршин суух С.Гантуяагийн байшинд нэвтэрч 430.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч А.Эрдэнэбулганы “... 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед хичээлээ тараад найз Орхон, Хатанбаатар нарын хамт гэр лүүгээ явж байтал манай сургуулийн доод талын зам гардаг явган хүний гарцаар явж байтал манай ангийн Орхоныг өндөр нуруутай үсээ хажуу тийшээ болгосон ах мөрөөрөө мөрлөсөн. Тэгээд шууд “яаж байгаан” гээд бид гурвыг дагуулаад нэг байрны доод талд очоод тэр ах “алхаа чинь ямар том юм бэ” гэсэн. Тэгтэл хажуугаас нь нэг жижиг биетэй ах орж ирээд Орхоны чих рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгснээ нөгөө намхан ах намайг уучлаарай гэсэн. Тэгтэл хажуу талаас нь нөгөө өндөр ах “та нарыг дахиж зодож цохихгүй, хамт нэг айл руу яваад ирье” гээд дагуулж алхсаар байгаад бараг 100 айл орсон... Тэгээд гудамжаар дагуулж явж байгаад нэг контейнерийн хажууд очоод намхан ах нь хүнтэй яриадахъя гэж хэлээд миний утсыг авсан. Харин өндөр нь Хатанбаатарын утсыг дуу сонсоё гэж хэлээд авсан. Орхоны утсыг хэн нь авсныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан Орхоны утсыг тэр хоёрын нэг нь авсан чинь Орхоны утас руу хүн залгасан гэсэн. Тэгтэл Орхон утсаа буцааж аваад цүнх рүүгээ далд хийсэн. Тэгээд миний утсыг авсан намхан ах нэг хүн рүү залгаж ярьсан. Тэгээд 100 айлаас буцаад Гандигийн сургууль руу алхаж байгаад 16 дугаар сургуулийн хойд талын хашаан дотор орсон. Тэгээд нэлээд цаана явж байсан 2 хүүхдийг дуудахаар нь би “яах гэж байгаан” гэтэл “тамхины мөнгө авъя” гэсэн. Тэгээд надад байсан 200 төгрөг болон Орхонд байсан 100 төгрөг зэргийг авсан. Би “утсаа авъя” гэж хэлтэл “за одоохон, хүн залгана” гэсэн... Тэгээд намхан ах арын халааснаасаа ажлын хэсгийг нь марланд ороосон хутга гаргаж ирээд хашааны банз оролдоод байсан. Тэгтэл нөгөө өндөр ах нь хутгыг аваад миний баруун мөрний орчим бариад “Гурав тоолохын дотор алга болохгүй бол бүлнэ шүү” гэсэн. Бид гурав алхаж байтал хурдан гүйгээч гэхээр нь хэсэг гүйж байгаад эргэж хараад “ах аа, утсаа авъя” гэж хэлтэл тэр хоёр байхгүй байсан...” /хх 1-н 27/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Хатанбаатарын “...Хажуугаас нэг жижиг биетэй ах орж ирээд Орхоны чих рүү 2-3 удаа цохисон... Гудамжаар дагуулж явж байгаад нэг контейнерийн хажууд очоод намхан ах нь хүнтэй яриадахъя гэж хэлээд Эрдэнэбулганы утсыг авсан. Харин өндөр ах миний утсыг “дуу сонсоодохоё” гээд авсан.... Тэгээд Эрдэнэбулганд байсан 200 төгрөг, Орхонд байсан 100 төгрөг зэргийг авсан... Би гар утсаа 2015 оны 9 дүгээр сард 200.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /хх 1-н 30/,

Насанд хүрээгүй гэрч Б.Орхоны “...Хангай хотхоны урд талын 16 дугаар сургуулийн хойд талын нэг нарийн гудамж руу ороод намхан нь энгэрийн халааснаасаа даавуунд боосон цаасны хутга гаргаж ирээд хашааны мод зороод байсан. Тэгтэл нөгөө өндөр нь хутгаа өгч байгаа гэж хэлээд хутгыг аваад “энэ утаснуудаа хаяад зайлах 5 секунт өгье, тэгэхгүй бол бүлнэ шүү” гэж хэлсэн...” /хх 1-н 31/,

Хохирогч Б.Мөнхболдын “...Би 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн түрээслэн ажиллуулдаг “Булган” нэртэй хүнсний дэлгүүрээ ажиллуулж байгаад орой 22 цагийн үед гарсан. Тэгээд хоол идээд 00 цаг 30 минутын орчим дэлгүүртээ иртэл дээврийг нь хөшиж эвдэж ороод бэлэн 500.000 төгрөг, утасны нэгжүүд, хүнсний бараанууд зэргийг хулгайлсан байсан...” /хх 1-н 131/,

Хохирогч Ж.Бямбасүрэнгийн “...2015 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед мухлагаа хаагаад өглөө 08 цагийн үед ирэхэд ар талын ханыг цөмлөж ороод бэлэн 1.700.000 гаруй төгрөг, утасны нэгжийн картууд, бараа зэргийг хулгайлсан байсан...” /хх 1-н 197/,

Хохирогч Ц.Шинэбаярын “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр манай хүү “Хүнс-Од” гэх хүнсний дэлгүүртээ сууж байгаад 23 цагийн орчим хаагаад гэртээ орж ирсэн. Маргааш өглөө нь 08 цагийн орчим манай дүү Долоонжин “танай дэлгүүрийн цонх онгорхой байна” гэж утсаар хэлсэн... Нийт 954.880 төгрөгийн эд зүйлс алдагдсан...” /хх 2-н 10-11/,

Хохирогч С.Гантуяагийн “... Манай задгай тоотод байх хашаа, байшин маань хүнгүй байсан. 2016 оны 3 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг өнгөрч байхад очиход амбаарын хаалга түгжээтэй байсан ба амбаарын хаалгыг онгойлгоод ороход байшингийн хаалга онгорхой байсан. Ороод үзэхэд байшингийн дээврийн 2, 3 банзыг хуулаад авсан байсан ба гэрээс хөргөгч, шарах шүүгээ зэрэг эд зүйл алдагдсан байсан...” /хх 2-н 84-85/,

Хохирогч Ц.Ням-Оргилын “... 2016 оны 2 дугаар сарын 1-ний өглөө 07 цагийн үед дэлгүүр дээрээ ирэхэд дэлгүүрийн баруун талын ханыг цоолчихсон, дотроос нь бараа, эд зүйл алдагдсан байсан...” /хх 2-н 142-143/,

Хохирогч Г.Энхмэндийн “... Намайг очиход дэлгүүрийн хойд талаар дөрвөлжин хэлбэрээр ухаж цоолоод хулгай орсон байсан. Дотогшоо орж үзэхэд өрж тавьсан барааг шалаар асгаад эмх цэгцгүй бусниулаад хаячихсан байсан...” /хх 2-н 174-175/,

Хохирогч Н.Сарантуяагийн “...Би өглөө 07 цагийн үед ТҮЦ-нээсээ баярын зарим эд зүйлээ авах гээд онгойлготол доторх эд зүйл эмх цэгцгүй болсон байхаар нь гарч ирээд харахад ТҮЦ-ний арын ханыг цоолоод хулгайч орсон байсан...” /хх 2-н 228/,

Хохирогч А.Баярмаагийн “... 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө 08 цагийн үед дэлгүүрээ онгойлгоход хаалганы цоож ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Онгойлгоод дотор нь ороход дэлгүүрийн барааг энд тэндгүй тарааж орхисон байсан... Би дэлгүүрээс алдагдсан барааг бөөний үнээр тооцож үнэлгээг гаргаж байна...” /хх 3-н 43-44/,

Хохирогч Д.Булганжаргалын “...2016 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө 8 цагийн үед ТҮЦ-ээ нээхээр очтол ертөнцийн зүгээр хойд талаас нь гадна төмрийг нь ир үзүүртэй зүйлээр зүсэж, доторх хавтанг цөмлөж ороод эд зүйл хулгайлсан байсан...” /хх 3-н 98/,

Хохирогч Н.Одонтуяагийн “...Би 2016 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө ТҮЦ-ээ хаагаад гэртээ орж амарсан. Гэтэл өглөө нь Одгэрэл над руу залгаад ТҮЦ-нд хулгай орсон байна гэж хэлсэн... Дотор талдаа камерын хяналттай болохоор хулгай хийсэн хүмүүс харагдаж байсан...” /хх 3-н 131-132/,

Хохирогч Ц.Нямсүрэнгийн “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өглөө манай ТҮЦ-ний урд талын “Сарнай” төвийн ажилчид над руу залгаад “танай ТҮЦ-нд хулгай орсон байна” гэхээр нь яваад очтол цагдаа нар ирсэн үзлэг хийж байсан... ТҮЦ-ний хойд талаас эвдэлж ороод дотор байсан 300.000 төгрөг, хүнсний бараа, алт мөнгөн эдлэлүүд хулгайд алдагдсан байсан...” /хх 3-н 198/,

Хохирогч Д.Сарантуяагийн “...Би Гандангийн автобусны буудал дээр 6-н нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн үед дэлгүүртээ иртэл хулгай орж, эд зүйл алдагдсан байсан... Нийт 842.000 төгрөгийн бараа хулгайлагдсан...” /хх 3-н 249/,

Иргэний нэхэмжлэгч Б.Сүхбатын “...Би 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би автобустайгаа шугаманд явж байтал зүс таних Цэрэнтогтох, Улсболд гэх хоёр залуу орж ирээд “хөргөгч хямдхан авчих” гэсэн... Найз Лхагва-Очир хөргөгч авах юмсан гэж байсан нь санаанд ороод Лхагва-Очиртой яриад түүнийг дуудсан. Ингээд тэр хоёрыг Лхагва-Очиртой уулзуулсан... Бас богино долгионы зуух барьчихсан “15.000 төгрөгөөр зарна” гэхээр нь бэлэн байсан 10.000 төгрөгөө өгөөд “маргааш 5.000 төгрөгөө аваарай” гэж хэлээд богино долгионы зуухыг нь авсан...” /хх 2-н 87/,

Иргэний нэхэмжлэгч Х.Лхагва-Очирын “... Сүхбатын автобусанд суухад 2 залуу байсан ба уг хоёр залуу “хөргөгч зарна, гэрт байгаа, зургийг нь аваад ирье” гэсэн... Би зургийг нь үзээд боломжийн санагдаад 60.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон... тэр хоёр залуу хөх өнгийн портертой манай гудамжинд хөргөгчөө буулгачихаад 60.000 төгрөгөө аваад явсан...” /хх 2-н 89/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...2016 оны 1 сарын 31-нээс 2016 оны 2 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувилахуйн сургуулийн урд ТҮЦ-нд хулгай орж, эд зүйл алдагдсан хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гарын мөрийг нэгдсэн папилон санд кодлон оруулж, автомат харьцуулалтыг хийлгэхэд Түмэндэмбэрэл овогтой Түмэннасан гэх нэрээр орж байсан хүний гарын хээний дардастай тохирч байна.” гэсэн 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 01/141 тоот  дүгнэлт /хх 2-н 150/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...2016 оны 2 дугаар сарын 18-наас 2 дугаар сарын 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүү цагаан идээний мухлагт хулгай орсон гэх хэргийн газраас ирүүлсэн 5 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 1 ширхэг гарын мөр нь Түмэндэмбэрэл овогтой Түмэннасангийн зүүн гарын ядам хуруугаар дарагдсан байна” гэсэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/209 тоот  дүгнэлт /хх 2-н 179/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...2016 оны 5 дугаар сарын 9-ний шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зурагтын хуучин эцэст байх ТҮЦ-ний ханыг цоолж хулгай орсон гэх хэргийн газраас 9 ширхэг гарын мөр ирүүлснээс 1-5 гэж дугаарласан гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ. 2 гэж дугаарласан хэсгээс бэхжүүлж авсан “задалсан байсан гэх лаазан дээрээс бэхжүүлж авсан гэх” 1 дэх гарын мөр нь санд Түмэндэмбэрэлийн Түмэннаст гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын дунд хуруу, 2 дахь мөр нь зүүн гарын долоовор хуруу, 4 дэх мөр нь баруун гарын дунд хурууны мөрөөр тус тус дарагдсан байна” гэсэн 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01/393 тоот  дүгнэлт /хх 2-н 232-233/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 10 дугаар байрны ар талд байрлах хүнсний дэлгүүрт хулгай орсон гэх газраас бэхжүүлж авсан гэх 5 ширхэг гарын мөр нэгдсэн санд бүртгэгдсэн Түмэндэмбэрэлийн Түмэннасангийн зүүн гарын ядам, дунд, зүүн гарын алга болон зүүн гарын дунд хурууны хээтэй тохирч байна” гэсэн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 01/2639 тоот  дүгнэлт /хх 3-н 47-48/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...2016 оны 4 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22 дугаар байрны хойд талд байрлах хүнсний мухлагт хулгай орсон гэх хэргийн газраас ирүүлсэн 2 дугаартай гарын мөр санд бүртгэгдсэн Т.Түмэннасангийн зүүн гарын эрхий хуруу, 5,5б дугаартай гарын мөр Т.Түмэннасангийн зүүн гарын дунд хуруугаар, 5в дугаартай гарын мөр Т.Түмэннасангийн зүүн гарын ядам хуруугаар үүсгэгдэн байна” гэсэн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 3023 тоот  дүгнэлт /хх 3-н 136/, 

мөн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч А.Балжинням мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 1-н 43/, Т.Түмэннасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх 1-н 150-151, 2-н 112-113/, У.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх 1-н 213, 2-н 24/, М.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 3-н 103-104/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 113-114, 182-183, 2-н 60-62, 164, 214-216, 3-н 27-28, 87-88, 119-121/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 1-н 116-117/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх 1-н 126, 193, 2-н 12-13, 83, 139-140, 185-186, 225-226, 3-н 35-39, 96, 128-130, 195, 245/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх 1-н 127-128, 215/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 2-н 76-80/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх 5-н 21-27/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгажээ.

Дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтойгоос гадна, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Т.Түмэннасан, А.Балжинням, У.Цэрэнтогтох, М.Билгүүн нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

А.Балжинням, У.Цэрэнтогтох, М.Билгүүн нарын үйлдсэн гэмт хэргүүдэд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулахаар нөхцөл байдал үүсч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн А.Балжинням, У.Цэрэнтогтох, М.Билгүүн нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокуророос Т.Түмэннасанд холбогдуулан “бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба дээрх хуулийн 261 дүгээр зүйлд заасан “таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслан ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэх гэмт хэргийн шинж нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохооргүй болсон, мөн давтан гэмт хэргийн шинж байхгүй болсон тул түүний “хорих ангиас оргосон” үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэг тус бүрд оногдуулсан ялыг хөнгөнийг хүндэд нь багтаах гэсэн ойлголт байхгүй болсон ба хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохоор хуульчлагдсан тул Т.Түмэннасангийн эрх зүйн байдал дордохоор байна.

Иймд Т.Түмэннасангийн үйлдсэн гэмт хэргүүдийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан, хөнгөн ялыг хүндэд нь багтаах замаар түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Т.Түмэннасан, А.Балжинням, У.Цэрэндорж нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон тэдний хувийн байдлыг харгалзан, хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн А.Балжиннямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад А.Балжиннямын өмгөөлөгч Ч.Эрдэнэ-Очироос “А.Балжиннямыг өсвөр насны хүүхдэд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн өмгөөллийг явуулсныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь А.Балжинням нь насанд хүрсэн байгаагаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хувийн байдлыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй тул өсвөр насны этгээдээр тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.   

Түүнчлэн өмгөөлөгч Ч.Эрдэнэ-Очир нь хохирогч А.Баярмаад хохирлын мөнгө болох 200.000 төгрөгийг төлсөн гэх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн боловч дээрх баримт нь эх хувиараа бус канондсон, нотлох баримтын шаардлага хангахааргүй байгааг дурдах нь зүйтэй.