Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/469

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Г.Эсэн, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, гэрч Э.Ц, шинжээч Б.Цэрэндэжид, шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Харчин овогт Төрмөнхийн Т.Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030786 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “В” ХХК-нд түгээгч, жолоочоор ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн 00000000000, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т.О /РД: 000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.О нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “В” ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд түгээгч жолоочоор ажиллаж байхдаа нийт 189,061,060.00 төгрөгийн борлуулалт хийж үүнээс 177,914,847.25 төгрөгийг компанид тушааж тус байгууллагын өмчийг итгэмжлэгдсэн хариуцан ажиллаж байхдаа давтан үйлдлээр 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд кассанд тушаах ёстой байсан борлуулалтын орлогын мөнгөнөөс хувьдаа завшин “В” ХХК-д нийт 11,146,212.75 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч, шинжээч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э: “...Т.О нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс түгээгч жолоочоор ажиллах болсон. Хөдөлмөрийн гэрээ хийж, дотоод журмын дагуу барьцаа хөрөнгө байршуулсан. Энэ нь хэрэв эд хөрөнгө дутагдуулвал барьцаа хөрөнгөнөөсөө өр авлагаа барагдуулна гэдгийг бүрэн ойлгож, ухамсарласны үндсэн дээр гэрээ байгуулж албан тушаалд орсон. Жолооч нь бэлэн мөнгөний орлогыг 100 хувь тухайн өдрийн 20 цагт кассанд тушаах буюу хамгийн ойр байрладаг банкинд тушаах үүрэгтэй. Т.О нь нийт 189.061.060 төгрөгийн борлуулалт хийснээс 179.914.847 төгрөгийг тушаасан. Одоогийн байдлаар үлдэгдэл 11.146.212 төгрөг байна. Өр төлбөрийн хувьд Т.О нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7.089.940 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөрт 3.262.660 төгрөгийн авлага тус тус үүсгэсэн ба нийт 10.352.600 төгрөг төлөх ёстой байснаас 2015 оны 6 дугаар сард төлж барагдуулаагүй. Энэ өрийг 2015 оны 7 дугаар сард төлсөн байдаг.  Үүний дараагаар 2015 оны 7 дугаар сарын 28, 29, 30, 31-ний өдрүүдийн авлага нь 10.390.270 болж байна. Үүнийг Цийн нэрээр тушааж хаасан байгаа. 2015 оны 7 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд 10.419.670 төгрөгийн авлага үүссэн. Үүнд Т.Оын 2015 оны 10 дугаар сард “Синглэ” дэлгүүрээс “В” ХХК-ийн нэрийг барьж авсан мөнгө орсон. Т.О өөрийн цалингаас нь 2.463.000 төгрөг тушаасан, үүнийг авлаганаас нь хассан байгаа. Шүүгдэгч үлдэгдэл хохирол төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй. Манай байгууллага гомдолтой байна. Аудитын мөнгийг манай байгууллага төлсөн...” гэв.

 

Гэрч Э.Ц: “...Т.О 2015 оны 5 дугаар сараас түгээгч жолоочоор ажиллаж эхэлсэн. 2015 оны 5-аас 6 дугаар саруудад асуудалгүй явж байгаад тухайн оны 6 дугаар сарын сүүлд 10.000.000 төгрөг дутаасан ба тус оны 7 дугаар сарын 01-ний өдөр надад хандаж аргалаад өгөөч гээд мөнгө тушаасан баримтаа аваад ирсэн. Би тухайн үед шинэ ажилтан байсан. “Миний дэлгүүр” гэдэг харилцагч дээр өр үүсгээд Т.Оын 7 дугаар сард тушаасан мөнгөөр нь хаасан. Одоо Т.О тухайн үед 10.000.000 төгрөгийг тушааснаараа өргүй гэж яриад байгаа боловч 7 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд үүсгэсэн өрний мөнгийг тушаагаагүй. 2015 оны 7 дугаар сард авлага үүсгэсэн тухайд тус оны 8 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд мэдсэн. Тэгээд албаны дарга, захирал нартай хурал хийгээд Т.О авлага үүсгэснээ хүлээн зөвшөөрөөд тодорхойлолт бичиж өгсөн. ...Т.О 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1.111.120 төгрөг тушаасан боловч энэ нь түүний өр авлагаас хасагдах ёсгүй мөнгө. Манай байгууллагаас зээлээр бараа авсан харилцагч нарын өр авлага байгаа...” гэв.

 

Шинжээч Б.Цэрэндэжид: “...Т.О нь 11,146,212 төгрөгийн өртэй, Харилцагч нарын зээлээр авсан барааны мөнгийг Т.О аваад тушаасан, авах ёсгүй мөнгөө авсан тул 1,111,120 төгрөг нь авлагаас хасагдаагүй, авлагын үнийн дүн нэмэгдээгүй юм...” гэв.

 

Шүүгдэгч Т.О: “...2015 оны 7 дугаар сард надад дутаасан мөнгө байхгүй. Нийт тушаах ёстой байсан мөнгөнөөс 1.111.120 төгрөгийг авч гарсан бараанд оруулж тооцож байгаа мөртлөө яагаад буцааж тушаасан мөнгөнд тооцохгүй байна вэ гэдэг дээр гайхаж байна. Би 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 4.581.100 төгрөгийг “В” ХХК-ийн Голомт банкин дахь дансанд өөрийн нэрээр тушаасан. 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 3.300.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн орой 1.784.330 төгрөгийг тус тус Р.Мад бэлнээр өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 686.000 төгрөгийг “В” ХХК-ийн Голомт банкан дахь дансанд Пгийн нэрээр тушаасан. Нийт 10.351.430 төгрөг болж байна. Үлдэгдэл мөнгийг санахгүй байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч “В” ХХК-ийн итгэмлжлэгдсэн төлөөлөгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Т.Оын ажил үүргийн хувиар бол худалдааны төлөөлөгчийн авсан захиалгын дагуу бүтээгдэхүүнийг харилцагчид шуурхай хүргэж хүлээлгэн өгөөд төлбөр мөнгийг нь хүлээн авч тухайн өдрийн мөнгөн орлогыг 20 цаг гэхэд кассанд тушаасан байх ёстой. Гэтэл Т.О нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,922,740 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,241,760 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,673,460 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2,856,380 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 4,478,820 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 4,800 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,588,630 төгрөг, нийт 13,766,590 төгрөгийн борлуулалтын бэлэн мөнгийг кассанд тушаалгүй хувьдаа ашигласнаас 2,620,377 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл 11,146,212 төгрөгийг кассанд тушаах шаардлагыг хүлээж авалгүй зайлсхийж бусдын эд хөрөнгийг шамшигдуулан завшиж  байна. ...Т.О нягтлан бодогч Э.Ц, касс Г нартай тооцоо нийлж байсан...” /1-р хх-ийн 9/ гэсэн,

 

Гэрч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Т.О нь түгээгч жолоочоор ажиллах байх хугацаандаа 2015 оны 07 дугаар сардаа нийт 199.100 төгрөгийн барааг буцааж манай бэлэн бүтээгдэхүүний агуулахад тушаах ёстойгоос 156.850 төгрөгийн барааг тушаасан. Манайх бэлэн бүтээгдэхүүний 4-н агуулахтай. Яг аль агуулахад хэдэн төгрөгийн барааг тушаагаагүй вэ гэдгийг нарийн тооцоогоор гаргаж өгье. 199.100 төгрөг тушаах ёстойгоос 156.850 төгрөгийг тушаасан гэдгийг би 2015 оны 07 дугаар сард тайлан гаргаж байгаад мэдсэн юм. Уг тайлан гаргахад ашигласан баримт нь 2015 оны 07 дугаар сарын тайлан дотор байгаа,

  • 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр харилцагч Good to best хүнсний дэлгүүрт 1,093,680 төгрөгийн барааг зээлээр өгсөн боловч уг мөнгийг Т.О нь уг өдрөөс хойш очиж аваад 07 дугаар сардаа кассанд тушаагаагүй юм.
  • 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр харилцагч Чандмань хүнсний дэлгүүрт 973,600 төгрөгийн барааг зээлээр өгсөн боловч уг мөнгийг Т.О нь уг өдрөөс хойш очиж аваад мөн 07 дугаар сардаа кассанд тушаагаагүй юм.
  • 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Т.О нь СББМ дэлгүүрт 159,600 төгрөгийн, Атар Оргил дэлгүүрт 253,000 төгрөгийн, Сутайн Бадрах дэлгүүрт 85,800 төгрөгийн, Жавхаа дэлгүүрт 199,140 төгрөгийн, Өгөөмөр хишиг дэлгүүрт 58,200 төгрөгийн, Мянган хүнс дэлгүүрт 67,800 төгрөгийн, Тамир дэлгүүрт 69,840 төгрөгийн, Капитал дэлгүүрт 264,650 төгрөгийн, Моми дэлгүүрт 83,400 төгрөгийн, Барудай дэлгүүрт 136,100 төгрөгийн, Сод чанар дэлгүүрт 166,200 төгрөгийн, Энэрэл дэлгүүрт 63,600 төгрөгийн, Унагалдай дэлгүүрт 72,450 төгрөгийн, Баяндөхөм дэлгүүрт 242,690 төгрөгийн барааг тус тус өгч нийт 1,922,740 төгрөгийг кассанд тушаах ёстой байсныг касс Гд тушаагаагүй байсан. Тэгээд Т.О нь уг мөнгийг одоо болтол кассанд тушаагаагүй. Уг захиалгыг худалдааны төлөөлөгч Б.Ц өмнө нь авсан байсан.

               - 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Т.О нь Буянтбулаг дэлгүүрт 144,130 төгрөгийн, Цонлхаа1 дэлгүүрт 142,290 төгрөгийн бараа өгсөн, Мария Эх дэлгүүрт 155,940 төгрөгийн, Отгонтэнгэр дэлгүүрт 111,090 төгрөгийн, Баяннуур дэлгүүрт 81,650 төгрөгийн, Хишиг10 дэлгүүрт 180,250 төгрөгийн, Гоё дэлгэрэх дэлгүүрт 135,800 төгрөгийн, Ганжин хүнсний дэлгүүрт 122,400 төгрөгийн, Их хорго хүнсний дэлгүүрт 49,040 төгрөгийн, Хөлөг хүнсний дэлгүүр 62,650 төгрөгийн, ЮБ маркет2 хүнсний дэлгүүрт 56.400 төгрөгийн барааг тус тус өгч нийт 1,241,740 төгрөгийг тухайн өдрөө багтааж кассанд тушаах ёстой байсан боловч мөн Т.О нь кассанд тушаагаагүй. Уг хүнсний дэлгүүрүүдийн захиалгыг мөн өмнө нь Ц авсан байсан.

- 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Т.О нь Тэмүүлэл-5 хүнсний дэлгүүрт 42,000 төгрөгийн, Сутай хүнсний дэлгүүрт 125,040 төгрөгийн, Сод топаз хүнсний дэлгүүрт 217,600 төгрөгийн, Өгөөмөр нутаг хүнсний дэлгүүрт 223,090 төгрөгийн, Оргил хүнсний дэлгүүрт 106,600 төгрөгийн, Буурлын өгөр хүнсний дэлгүүрт 48,000 төгрөгийн, Булган хүнсний дэлгүүрт 80,650 төгрөгийн, Бамбулай хүнсний дэлгүүрт 11,840 төгрөгийн, Бадрал хүнсний дэлгүүрт 132,040 төгрөгийн, 999 хүнсний дэлгүүрт 163,400 төгрөгийн, 3-р эмнэлэгт түцэнд 58,400 төгрөгийн, Хаппи маркет хүнсний дэлгүүрт 182,450 төгрөгийн, Цэнхэр Цас хүнсний дэлгүүрт 67,090 төгрөгийн, Энэрэл хүнсний дэлгүүрт 4,800 төгрөгийн, Солонгос хүнс хүнсний дэлгүүрт 41,890 төгрөгийн, Хүнс бараа хүнсний дэлгүүрт 38,000 төгрөгийн, Венара хүнсний дэлгүүрт 130,370 төгрөгийн барааг тус тус өгч нийт 1,673,460 төгрөгийг тухайн өдрөө кассанд тушаах ёстой байсныг мөн тушаагаагүй. Уг хүнсний дэлгүүрүүдийн захиалгыг мөн Ц өмнө нь авсан байсан.

2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр компаниас 100.000 төгрөгийн үнэтэй, 03-ны өдөр 150.000 төгрөгийн үнэтэй, 04-ний өдөр 100.000 төгрөгийн үнэтэй, 09-ний өдөр 75.000 төгрөгийн үнэтэй, 17-ны өдөр 100.000 төгрөгийн үнэтэй, 18-ны өдөр 175.000 төгрөгийн үнэтэй, 22-ны өдөр 100.000 төгрөгийн үнэтэй, 23-ны өдөр 100.000 төгрөгийн үнэтэй, 24-ний өдөр 100.000 төгрөгийн үнэтэй, 28-ны өдөр 75.000 төгрөгийн үнэтэй усны нийт мөнгө 1,075,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сардаа багтааж кассанд тушаах ёстой байснаас 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 110,000 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 375.000 төгрөгийг тушааж, үлдсэн 590,000 төгрөгийг огт тушаагаагүй.

  • 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түгээгч жолооч Т.О нь Хулан хүнсний дэлгүүрт 27,840 төгрөгийн, Тэмүүлэл-5 хүнсний дэлгүүрт 201,690 төгрөгийн, Сэрх цэгц хүнсний дэлгүүрт 89,850 төгрөгийн, Сод топаз хүнсний дэлгүүрт 100,900 төгрөгийн, Оргил хүнсний дэлгүүрт 128,280 төгрөгийн, Мөнгөн шагай хүнсний дэлгүүрт 68,400 төгрөгийн, Есөн-Э хүнсний дэлгүүрт 150,080 төгрөгийн, Бамбулай хүнсний дэлгүүрт 105,600 төгрөгийн, Бадрал хүнсний дэлгүүрт 162,540 төгрөгийн, 999 хүнсний дэлгүүрт 109,650 төгрөгийн, 3-р эмнэлэг түцэнд 43.650 төгрөгийн, Хаппи март хүнсний дэлгүүрт 79,000 төгрөгийн, Цэнхэр Цас хүнсний дэлгүүрт 125,840 төгрөгийн, Венера хүнсний дэлгүүрт 95,400 төгрөгийн барааг тус бүр өгч нийт 1,488,720 төгрөгийг тухайн өдөр кассанд тушаах естой байсан боловч тушаагаагүй. Уг захиалгыг худалдааны төлөөлөгч Б Ц өмнө нь авсан.
  • 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түгээгч жолооч Т.О нь Миний дөт-355 хүнсний дэлгүүрт 342,470 төгрөгийн, Энх Дагина Манго хүнсний дэлгүүрт 172,730 төгрөгийн, Батхаан хүнсний дэлгүүрт 24,890 төгрөгийн, Бөөн хүнсний дэлгүүрт 57,000 төгрөгийн, Ундарга-33 хүнсний дэлгүүрт 123,280 төгрөгийн, Амгалан далай хүнсний дэлгүүрт 211,680 төгрөгийн, Идэр баялаг хүнсний дэлгүүрт 69,850 төгрөгийн, Элбэг хүнсний дэлгүүрт 343,030 төгрөгийн, Бодь суварга хүнсний дэлгүүрт 151.360 төгрөгийн, Ургамал хүнсний дэлгүүрт 81,400 төгрөгийн, Наран хүнсний дэлгүүрт 92,600 төгрөгийн, Бест хүнсний дэлгүүрт 923,700 төгрөгийн, Чанар хороолол хүнсний дэлгүүрт 187,340 төгрөгийн, Алтан онгоц хүнсний дэлгүүрт 208,770 төгрөгийн барааг тус тус өгч нийт 2,990,100 төгрөгийг тухайн өдөр кассанд тушаах ёстой байсан боловч мөн тушаагаагүй. Уг захиалгыг худалдааны төлөөлөгч О авсан байсан.

- 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр компаниас 96 ширхэг ус, ундаа харилцагч нарт өгөх гээд агуулахаас авч Од хүнсний дэлгүүрт бүгдийг нь өгөх байсан боловч Од хүнсний дэлгүүр нь мөнгөгүй гээд бүгдийг буцаасан байсан. Тэгтэл Т.О нь тухайн өдрөө буцаасан 96 ширхэг ус ундааг агуулахад буцаан өгөх байсан боловч 88 ширхэг ус ундааг өгөөд 1.5 литрийн 8 ширхэг усыг тушаалгүй өөрөө авсан байсан. Дээрх зөрчлүүдийг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөө ус дутсаныг мэдсэн. Өмнөх бөөн мөнгөнүүдийг өмнө мэдээд би дарга, удирдлагад хэлсэн. Тэгээд Т.От энэ тухай хэлэхэд маргааш нь ажлаасаа гарсан. Тэгээд компанийн зүгээс Т.От олгох байсан 07 дугаар сарын сүүлийн цалингаас нь 163.527 төгрөгийг суутгасан. Тэгтэл Т.О нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөнгө хувьдаа ашигласнаа хүлээн зөвшөөрөөд надтай тооцоо нийлж гарын үсэг зурсан. Тухайн хүлээн зөвшөөрсөн гарын үсэг дээр төлсөн мөнгө нь ороогүй мөнгөн дүн бичигдсэн юм. Т.О нь өөрөө 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 700.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 300.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1.300.000 төгрөгийг тус тус кассанд тушаасан.

Тэгтэл Т.О нь 2015 оны 10 дугаар сард харилцагч Синглэ хүнсний дэлгүүрийн түрээслэгчээс Цийн тухайн дэлгүүрээс авах ёстой байсан 1,588,630 төгрөгийг Т.О нь очоод түрээслэгчээс авсан байсан. Тэгээд худалдааны төлөөлөгч Ц тухайн сардаа Синглэ дэлгүүрээс барааны мөнгийг авах гээд очсон боловч тухайн үед Т.От мөнгө өгсөн түрээслэгч нь түрээслэхээ болиод өөр хүн түрээсэлдэг болсон. Ц өмнө нь түрээсэлдэг байсан хүнээс мөнгөө асуухад танай жолооч Т.О ирээд аваад явсан гэж хэлсэн. Ц энэ тухай түгээлтийн албаны дарга Б.Цацралд хэлж мэдэгдээд Цацрал дарга Т.Отай ярихад очиж авснаа хүлээн зөвшөөрсөн байсан. ...Ингээд Т.О нь манай байгууллагад нийт 13,766,590 төгрөгийн хохирол учруулснаас 2.620.377 төгрөгийг л төлөөд үлдсэн 11,146,212 төгрөгийг өнөөдөр болтол төлөөгүй юм. ...Т.О нь өөрөө 2015 оны 6 дугаар сарын ачилтын мөнгөө тушаагаагүй юм. Тэгээд 6 дугаар сарын авлагыг би О дээр түр үүсгээд 2015 оны 7 дугаар сард Т.Оын ачилтын мөнгийг нь тушаалгаж О дээр үүссэн байсан мөнгөн дүнг хаалгасан юм. Үлдсэн 5,771,000 төгрөгийг би Р.Мад өг гэж хэлээгүй. ...Миний санаж байгаараар 10 гаруй сая төгрөгийг тушаалгасан юм. Түгээгч жолооч нар нь цаг тухайн бүртээ ачилтын мөнгөө тушаах ёстой, бусдын нэр дээр авлага үүсгэж дараа нь хааж болохгүй. Тухайн үед Т.О нь гуйгаад байхаар нь бусдын нэр дээр авлага үүсгэж, дараа нь хаасан юм. ...Т.О манай компаниас зээлээр авсан 7 харилцагчийн авлагыг авч тушаасан нь өөрийнх нь мөнгө хувьдаа завшсан үйлдлээс нэмэгдэхгүй, хасагдахгүй юм. ...Энэхүү 11,146,212 төгрөгнөөс 1,111,120 төгрөгийг Т.О хасагдана гэж үзээд байгаа нь өөрөө энэ хэргийг удаашруулах гэсэн санаатай...” /1-р хх-ийн 10-12, 13, 88, 3-р хх-ийн 153, 4-р хх-ийн 27/,

 

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2010 оны 06 дугаар сард нярваар ажилд орсон. Тэгээд ажиллаж байгаад 2014 оны 08 дугаар сараас кассын няраваар ажиллаж байгаад, 2015 оны 09 дүгээр сард тушаал дэвшин нягтлан бодогч болсон. Кассын няравын ажил нь түгээлтийн жолооч нарын орлогыг өглөө 10 цагаас орой 19 цаг хүртэл авдаг юм. Түгээлтийн жолооч нар нь тухайн өдөр бүртээ орлогоо тушаах ёстой. Тухайн жолооч нарыг өдөр бүр мөнгөө тушааж байна уу гэдэгт нягтлан хяналт тавих ёстой юм. Тухайн үед намайг кассаар ажилладаг байхад 7-н нягтлан тооцоо нийлдэг байсан. Кассын няравын ажил үүргийн хуваарь гэвэл түгээлтийн жолооч нарын өгсөн орлогыг хүлээж тоолж авах юм. Би орлогыг нь хүлээж аваад баримт үйлдэн маргааш нь байгууллагын харилцагч Голомт банкинд тушаагаад өдөр бүр харилцахын нягтлан бодогч Сд тайлан гаргаж өгдөг байсан. Би өдөр бүр тайлангаа гаргаад өгчихдөг байсан учраас сард тулах, тайлан гаргаж өгөх шаардлага гардаггүй байсан...” /1-р хх-ийн 14/,

 

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгчөөр ажиллах болсон. ...Компаниас томилсон маршрутын дагуу харилцагч дэлгүүр, супермаркетаас захиалга авна. Худалдааны төлөөлөгч нь захиалсан бараануудын мөнгийг авахгүй харин түгээгч жолооч нь мөнгийг аваад тухайн өглөө багтаж кассанд тушаах ёстой юм. Би 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Намайг ажилд ороход Т.О нь манай түгээгч жолооч байсан. ...Тайлангаас үзэхэд би 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрөө захиалганд явсан, 2015 оны 07 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд тайлан байхгүй байна. Уг хугацаанд би хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтсэн. Тэгтэл намайг чөлөөтэй байх хугацаанд Т.О нь тухайн өдрүүдийн буюу 2015 оны 07 дугаар сарын 24, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрүүд, мөн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрүүдийн орлогын мөнгийг тушаагаагүй байсан. ...2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн захиалгыг би СББМ дэлгүүр, Атар Оргил дэлгүүр, Сутайн Бадрах дэлгүүр, Жавхаа дэлгүүр, Өгөөмөр хишиг дэлгүүрт, Мянган хүнс дэлгүүр, Тамир дэлгүүр, Капитал дэлгүүр, Моми дэлгүүр, Барудай дэлгүүр, Сод чанар дэлгүүр, Энэрэл дэлгүүр, Унагалдай дэлгүүр, Баяндөхөм гэх дэлгүүрүүдээс захиалгыг авсан байсан. 2015 оны 07 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд би чөлөөтэй байсан учраас миний оронд явсан худалдааны төлөөлөгч ямар ямар газруудаас захиалга авсныг би мэдэхгүй байна. Мөн түгээгч жолооч Т.О нь 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн миний авсан захиалгын дагуух харилцагч нарын орлогын мөнгийг тухайн өдрөө кассанд тушаагаагүй байсан. Тухайн захиалгыг би Хулан хүнсний дэлгүүр, Тэмүүлэл-5 хүнсний, Сэрх цэгц хүнсний дэлгүүр, Сод топаз хүнсний дэлгүүр, Оргил хүнсний дэлгүүр, Мөнгөн шагай хүнсний дэлгүүр, Есөн Э хүнсний дэлгүүр, Бамбулай хүнсний дэлгүүр, Бадрал хүнсний дэлгүүр, 999 хүнсний дэлгүүр, 3-р эмнэлэг түцэн, Хаппи март хүнсний дэлгүүр, Цэнхэр Цас хүнсний дэлгүүр, Венера хүнсний дэлгүүр зэргүүдээс захиалга авсан байсан юм.

Мөн 2015 оны 10 дугаар сард би Гандангийн баруун талд байрлах Синглэ нэртэй хүнсний дэлгүүрийн түрээслэгчээс зээлсэн бараануудын мөнгийг авах гээд очсон боловч тухайн өмнөх түрээслэгч нь байхгүй өөр түрээслэгч дэлгүүрийг түрээсэлж эхэлсэн байсан. Би өмнөх түрээслэгчээс нь утсаар холбогдон зээлүүлсэн барааныхаа мөнгийг авъя гэхэд Т.О гэх жолооч барааны мөнгийг аваад явсан гэж хэлсэн. Өмнө түрээслэгчийн нэрийг нь би сайн санахгүй байна. Өмнөх түрээслэгч нь эхнэр, нөхөр тухайн дэлгүүрийг ажиллуулдаг байсан. Би тэр 2-той холбогдож ярихад хоёулаа надад зээлийн барааны мөнгийг Т.О ирээд аваад явсан гэж хэлсэн....” /1-р хх-ийн 15/ гэсэн,

 

Гэрч С.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Т.Оыг зүс танина. 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 686,670 төгрөгийг Т.О тушаасан талаар огт мэдэхгүй байна. Хэрвээ миний нэр дээр тушаасан бол сүүлд баримтаар мэдэх боломжтой. ...Хэрэв миний нэр дээр тушаагаад баримтаа өгсөн бол нягтлан бодогч Э.Цд баримт нь байх ёстой. ...Миний нэр дээр ундааны бэлэн мөнгө нь тушаагддаг юм. Тухайн бэлэн мөнгийг надтай хамт ажилладаг Р.М л тушаана. Өөр хүн тушаахгүй. Бэлэн мөнгийг кассанд тушаахад бэлэн мөнгөний баримтан дээр жолооч, худалдааны төлөөлөгч хоёрын нэр заавал бичигддэг юм...” /1-р хх-ийн 18/ гэсэн,

 

Гэрч Р.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Түгээгч жолооч нар хоорондоо бие биедээ өдрийнхөө орлогын мөнгийг өөрийнх нь нэр дээр өөрийнх нь өмнөөс тушаачих гэдэг, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Т.О надад 3,300,000 төгрөгийг бэлнээр өгсөн эсэхийг үнэхээр санахгүй байна. ...Т.О надад мөнгө өгч өөрийнхөө өмнөөс тушаалгаж байсан удаа байхгүй. ...Хэрвээ би Т.Оын тушаачих гэсэн мөнгийг нь авсан бол тушаасан л байж таараа...” /1-р хх-ийн 19-20/ гэсэн,

 

Гэрч А.Гэрэлтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би сүүлд бүсийн 6 худалдааны төлөөлөгчийг хариуцдаг байсан. Үүнд М, М, Л, А, А, А нар байсан. ...Э.Ц нь манайд ажиллаж байхдаа жолооч нар нь мөнгөний дутагдал гаргаад сануулга авчихсан. Тэр үед компаниас жолооч нар нь дахиад зөрчил, дутагдал гаргах юм бол арга хэмжээ авна гэсэн. Тэгтэл Т.О 2015 оны 06 дугаар сарын үед орлогоноос 9 сая төгрөг дутаасан зөрчил гаргасан. Э.Ц тухайн үед надад яах вэ гэж зөвлөгөө авахад О, П харилцагч нарын нэг дээр нь Т.Оын дутаасан 9 сая төгрөгийн авлага үүсгээд 7 дугаар сард Т.Оыг өргүй болгоод хаасан. Тэгээд дараа сараас нь Т.Оын дутаасан 9 сая төгрөгийг Р.Мыг Т.Оын орлогоос нь бэлнээр авахуулаад П, О нарын нэр дээр үүссэн байсан өрийг хаасан юм. Тэгтэл орлогыг бусдын нэр дээр тушаалгасан гэж бодоод байна. Ер нь бол Т.Оын өөрийнх нь буруугаас 9 сая төгрөг дутаасан асуудлыг тухайн сардаа тэглэх гээд л ийм зүйл хийсэн. ...Манай компаний санхүүгийн баримт болон Аудитын шалгалтаар 2015 оны 07 дугар сарын 01-ний өдөр “Авлага хаав, /жолооч Р.М/ бэлнээр” гэж бичигдсэн байгаа, Мын бэлнээр өгсөн мөнгийг Т.Оын өрнөөс хасалт хийсэн...” /1-р хх-ийн 89, 3-р хх-ийн 154-155/ гэсэн,

 

Гэрч Ж.Гмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Үйлдвэрийн хашааны гадна шороон талбайн хажууд намайг Т.Отай цуг зогсож байхад Э.Ц ирээд надтай цуг нэг автомашинд явдаг Т.Отай уулзаж мөнгө төгрөгийн талаар яриад байсан. ...Оийн мөнгө өг гэснийг бол мэдэхгүй байна. Т.О Мад хэдэн удаа мөнгө өгч байсан. Т.О Мад бэлнээр 3,300,000 төгрөг өгч байхад би тэр хоёрын хажууд байсан юм. ...30-11 гэсэн дугаартай автомашинаар бид хоёр л явдаг байсан. Өөр хүн явах тохиолдол гарч байгаагүй...” /1-р хх-ийн 95-97/ гэсэн,

 

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тооцооны нягтлан бодогч Э.Ц, Н, Г, М, О, Б, Х нарыг хариуцан ажилладаг. 2016 оны 06 дугаар сард Э.Цын хариуцсан жолооч Т.О нь 10,352,600 төгрөгийн дутагдал гаргаж байсан. Уг дутагдал нь өдөр тутмын мөнгийг компанид тушаагаагүй дутагдал, уг дутагдлыг Э.Ц хаах гээд худалдааныг төлөөлөгч Оийн дансанд байршуулж дутагдлыг данс хооронд шилжүүлж байсан. Гэхдээ уг дутагдлыг 2016 оны 07 дугаар сард Оаар төлүүлсэн. Т.О нь ингээд өргүй явж байгаад 2016 оны 07 дугаар сарын 01-нд 10,352,600 төгрөгийн илүү тушаасан гээд гарч ирсэн. 2016 оны 07 дугаар сарын 27, 28, 29, 30, 31-ний борлуулалтын орлогыг тушаагаагүй байсан тул дээрх илүү тушаалт гэх 10,352,600 төгрөгөөр хааж өгсөн. Уг мөнгөний зөрүү нь 37,670 төгрөг дутсаныг жолооч Т.Оаар төлүүлсэн. Одоо Т.Оаас нэхэмжилж буй 13,766,590 төгрөг нь 2015 оны 07 дугаар сарын 24, 25, 26, 27-ны өдрийн орлогыг тушаагаагүй зөрчил юм...” /1-р хх-ийн 123/ гэсэн,

 

Гэрч Г.Амөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай “Good to best” хүний дэлгүүр нь В ХХК-иас зээл хийж байгаагүй, ундаа захиалж авсан өдрөө мөнгийг тэр дор нь бэлнээр өгдөг байсан. 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр В ХХК-иас ундаагаа захиалж аваад ундаа хүлээлгэж өгсөн гэх Отгоо гэж гарын үсэг зурж өгсөн хүнд 1,093,680 төгрөгийг бэлнээр нь тоолж өгсөн...” /1-р хх-ийн 161/ гэсэн,

 

Гэрч С.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “В” ХХК-ийн ачигч Г манай дэлгүүрт захиалсан ундааг оруулж ирмэгц 973,600 төгрөгийг бэлнээр төлсөн, ачигч Г надаас 973,600 төгрөгийг хүлээж аваад түгээгч Т.Отаа өгсөн байх. Би падаан дээр “ачигч Г мөнгийг авлаа” гэж бичиж тэмдэглэсэн, Т.О өөрөө орж ирээгүй болохоор би ачигчийн нэрийг нь асууж байгаад падаан дээр бичсэн...” /1-р хх-ийн 162-163/ гэсэн,

 

Шинжээч Ж.Бадамсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгээ: “...шинжээчийн дүгнэлтэд “В” ХХК нь Т.Оаас 11,146,212,75 төгрөгийн авлагатай байна гэж тооцсон, энэ нь Т.О нь “В” ХХК-д 11,146,212,75 төгрөгийн өглөгтэй байна гэж ойлгож болно. ...Авлага үүссэн гэх өдрүүдийг хавсралт 1-р тодорхой харуулсан...” /1-р хх-ийн 181-183/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 07 дугаар сарын 20-ны үеэр би ачилтаа дуусаад үйлдвэр лүү ачигч Гтай орж байхад үйлдвэрийн хашааны гадаа нягтлан бодогч Э.Цтай таарсан. Э.Ц надад 10,352,600 төгрөгийг сар дуусахаас өмнө худалдааны төлөөлөгч Оийн нэр дээр тушаахгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2015 оны 07 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдийн ачилтын мөнгө болох 4,581,600 төгрөгийг Оийн нэр дээр кассанд компанийн Голомт банкны дансанд тушаасан. Тухайн үед намайг Э.Ц тушаа гэж гуйсан болохоор тушаасан. Би тухайн мөнгө тушаасан баримтыг Э.Цд өгөхөд үлдсэн 5,771,000 төгрөгийг түгээгч, жолооч Мад бэлнээр өгчих гэсэн. 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр би 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ачилтын мөнгийг Мад бэлнээр үйлдвэрийн гадаа өгсөн, тэр үед ачигч Г хамт байсан. 2015 оны 07 дугаар сарын 31-ний орой 1.784.330 төгрөгийг Р.Мад бэлнээр үйлдвэрийн гадаа өгсөн, тэр үед ачигч Г хамт байсан. Тэр үед М нь үлдсэн 686,670 төгрөгийг банк хаахаас өмнө Пгийн нэр дээр тушаачих гэсэн. Тэгээд 2015 оны 07 дугаар сарын 31-ний орой би манайд ажиллаж байсан Аээс 686,670 төгрөгийг бэлнээр зээлээд Р.Мын худалдааны төлөөлөгч Пгийн нэр дээр банкинд тушаасан. Ингээд би нягтлан Э.Цын хэлснээр нийт 10,352,600 төгрөгийг бусдын нэр дээр тушаасан. Аээс зээлсэн 686,700 төгрөгийг би хүргэн ах Мөөс зээлээд аваад өгчихсөн юм. 2015 оны 5 дугаар сард би 05 дугаар сарын эхний 2 хоногийн ачилтын мөнгө болох 3 орчим сая төгрөгийг кассанд тушаалгүй таньдаг Ээ гэх ахаас Соната-5 маркийн машиныг худалдаж авсан. Тэгээд уг дутсан мөнгийг 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Отгонпүрэвийн ахаас 1,200,000 төгрөг, Гаас 200,000 төгрөг, үлдсэн 1.600.000 төгрөгийг би таньдаг хүмүүсээсээ зээлж авч өгсөн. Би яг хэнээс хэдэн төгрөг авснаа санахгүй байна. ...Түгээлтийн дарга Цацрал чи өртэй юм байна гээд жагсаалт гаргаж өгсөн. Мөн уг мөнгөө төл, мөн хувьдаа завшсан гээд бичиг хийж өг гэхэд нь бичиг хийж өгөөд Э.Цтай тооцоо нийлсэн мэдээн дээр гарын үсэг зурсан. ...Тухайн үед өөр хүний нэр дээр мөнгө тушаасан ч миний нэр дээр хаагдчих байх гэж бодсон.

...Би компаниас тодорхой хэмжээгээр мөнгө завшсан. Би бага багаар дэлгүүрүүдээс авсан мөнгөнөөсөө хувьдаа ашигладаг байсан юм. Зарим үед би кассанд дутуу мөнгө тушаадаг. Би 2,300,000 төгрөгийг хувьдаа завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч, үлдсэн 10 орчим сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. ...Э.Ц миний тооцоо нийлдэг нягтлан бодогч юм. Нягтлан тэгж хэлэхээр нь би түүний хэлснээр л өөр хүний нэр дээр мөнгө тушааж, өөр хүнд бэлнээр мөнгө өгдөг байсан. ...Би ажлаасаа халагдсанаасаа хойш өрөө цувуулан төлсөөр байгаад 2,620,377 төгрөгийг “В” ХХК-ийн кассанд тушаасан юм. Одоо үлдэгдэл төлөх мөнгө гэвэл 792,000 төгрөг байгаа юм. Би В ХХК-иас 3,412,000 төгрөгийг өөртөө ойр зуурын хэрэгцээтэй зүйлд хэрэглэсээр байгаад дутаасан. ...11,146,212 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй. ...Э.Цтай уулзаад яагаад надад ийм их мөнгө дутаад гараад ирэв гэж асуухад Гэрлээ нягтлан бодогч мэдэж байгаа, Гэрлээ эгч надад ингэж зохицуулаад түрдээ аргалж байгаарай гэж хэлсэн. ...2015 оны 06 дугаар сард би гаргасан дутагдал байхгүй. Харин 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдөр тушаах ёстой байсан мөнгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тушаасан, уг баримтыг би Э.Цд өгсөн. Би баримтаа Э.Цд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгөөд ингээд 2015 оны 06 сарын өр төлбөр дууссан шүү гэхэд за за гэж хэлсэн...” /1-р хх-ийн 32-33, 67-68, 98, 134-135, 4-р хх-ийн 50-51/ гэсэн мэдүүлгүүд,

 

                  - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 145 дугаар дүгнэлтэд “...Дүгнэлт: Хариулт 1. Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан үндэслэлтэй байна.

                  Хариулт 2. “В” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлт хөтлөлт нь Санхүүгийн тайлагналын Олон улсын стандарт түүнтэй нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журам болон нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу үнэн зөв хөтөлсөн байна.

                  Хариулт 3. “В” ХХК-нд түгээгч жолоочоор ажиллаж байсан Т.О нь 2015 оны 07 дугаар сарын 23-наас 2015 оны 10 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд борлуулсан бараан орлогоос

                  - 2015.07.24 өдөр 1,922,740

                  - 2015.07.25 өдөр 1,241,760

                  - 2015.07.26 өдөр 1,673,460

                  - 2015.07.31 өдөр 2,856,380

                  - 2015.08.01 өдөр 4,478,820

                  - 2015.08.05 өдөр 4,800

                  - 2015.10.31 өдөр 1,588,630

                  Нийт 13,766,590 төгрөгийг борлуулалтын орлогоос дутуу тушаасан байна. Борлуулалтын мөнгөний төлөлт

                  - 2015.07.31 өдөр 156,850

                  - 2015.09.04 өдөр 163,527

                  - 2015.09.05 өдөр 700,000

                  - 2015.10.02 өдөр 300,000

                  - 2015.10.19 өдөр 1,300,000

                  Нийт 2,620,377 төгрөг төлсөн байна. Нийт борлуулалтын орлогоос 11,146,212 төгрөгийг дутуу тушаасан байна. Иймд Т.О нь “В” ХХК-нд 11,146,212 төгрөгийг төлж барагдуулахаар байна...” /1-р хх-ийн 73-76/ гэсэн,

 

                  - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 006 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт: Хариулт 1. Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 124 дугаартай тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан, мөн “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн “В” ХХК-ийн жолооч байсан Т.Оын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар өр авлагын тайлангууд гарсан. Эдгээр тайлангуудад Т.Оаас 11,146,212.75 төгрөгийн авлагатай байна гэж тооцсон нь тухайн үед ирүүлсэн санхүүгийн баримтуудын хүрээнд үндэслэлтэй байна.

                  Хариулт 2.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч С.Оргил нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 145 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ дүгнэлтээр Т.Отгонбаатыг 11,146,212.75 төгрөгийг өглөгтэй гэж тооцоолсон байна.

                  Хариулт 3. Т.О нь  “В” ХХК-нд  11,146,212.75 төгрөгийн өртэй байгаа бөгөөд хувьдаа завшсан гэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Т.Оын 3,412,000 төгрөгийг хувьдаа завшсан гэх үйлдэл эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. 

                  Хариулт 4. Шинжилгээний явцат “В” ХХК нь Улаанбаатар аудит корпораци ХХК-д хүсэлт гаргаж Т.Отай холбоотой өглөг, авлагын тооцоог 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар авлагын тооцоог хийлгэсэн болно...” /1-р хх-ийн 173-175/ гэсэн,

                 

                  Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Хариулт 1. “В ХХК-ийн түгээгч жолооч ажилтай байсан Т.О нь 2015 оны 05 дугаар сарын 02-ноос 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 11,146,212,75 төгрөгийн борлуулалтын орлогын өглөг үүсгэсэн байна.

                  Хариулт 2. Т.О нь түгээгч-жолоочоор 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан.

                  Хариулт 3. Дүгнэлтэд зайлшгүй тусгах, шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно...” /3-р хх-ийн 142-148/ гэсэн,

                 

                  Мөн хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 138 тоот дүгнэлтэд: “...1. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

                  Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “В” ХХК-д түгээгч-жолооч ажилтай байсан. Т.О нь 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллахдаа нийт 189,061,060.0 төгрөгийн борлуулалт хийснээс 177,914,847.25 төгрөгийг тушааж, борлуулалтын авлагын зөрүү 11,145,212.75 төгрөг төлөхөөр тогтоосон байна. Тухайн дүгнэлтэд /”В” ХХК-н түгээгч-жолооч Т.Оын 2015.05.02-2015.10.31-ыг хүртэлх хугацааны бараа борлуулалт болон өр авлагын тооцоо/-г Хавсралт 1-ээр, дэлгэрэнгүйг 34, 37, 39-ээр мөрөнд тодорхой тусгаж харуулсан байна. Мөн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ц гэсэн нэрээр тушаасан 1,111,120.00 төгрөгийн орлого нь Т.Оын өр авлагын тооцоонд хамааралгүй, 7 харилцагчийн нэрээр авлага үүсч хаагдсан байна...” / 4-р хх-ийн 34-36/ гэсэн дүгнэлтүүд,

 

                  - Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн “Тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан” /1-р хх-ийн 21-25, 4-р хх-ийн 19-24/,

                  - Шүүгдэгч Т.Оын хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, ажилд томилсон тушаал /1-р хх-ийн 42-47, 3-р хх-ийн 16-19/, 

                  - Барьцааны болон даалгаварын гэрээ /4-р хх-ийн 195, 196-198/,

                  - Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол /1-р хх-ийн 77-78, 177-178/,

                  - “В” ХХК-ийн санхүүгийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 204-206/,

                  - Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /1-р хх-ийн 207/,

                  - Бичиг баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 243/,

                  - “В” ХХК-ийн Хаан банкны харилцах дансны хуулга /2-р хх-ийн 208-225/,

                  - “В ХХК-ийн Голомт банкны харилцах дансны хуулга /2-р хх-ийн 232-250, 3-р хх-ийн 1-11/,

                  - Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /3-р хх-ийн 135-136/,

                  - Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн “В” ХХК-ийн жолооч Т.Оын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өр авлагын тайлан /эд мөрийн баримтаар хавсаргасан/, 

                  - Компанийн дүрэм /4-р хх-ийн 180, 181-185, 186, 190/,

                 

                  - Шүүгдэгч Т.Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 38, 3-р хх-ийн 117-118/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, шүүгдэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.От холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.О нь 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “В” ХХК-д түгээгч, жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд компанийн дансанд тушаах ёстой байсан борлуулалтын орлогын мөнгөнөөс давтан үйлдлээр хувьдаа завшиж “В” ХХК-д нийтдээ 12,177,960.75 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч “В” ХХК-ийн итгэмлжлэгдсэн төлөөлөгч Л.Эын “...Т.Оын ажил үүргийн хувиар бол худалдааны төлөөлөгчийн авсан захиалгын дагуу бүтээгдэхүүнийг харилцагчид шуурхай хүргэж хүлээлгэн өгөөд төлбөр мөнгийг нь хүлээн авч тухайн өдрийн мөнгөн орлогыг 20 цаг гэхэд кассанд тушаасан байх ёстой байдаг. Гэтэл Т.О нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,922,740 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,241,760 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,673,460 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2,856,380 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 4,478,820 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 4,800 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,588,630 төгрөг, нийтдээ 13,766,590 төгрөгийн борлуулалтын бэлэн мөнгийг кассанд тушаалгүй хувьдаа ашигласнаас 2,620,377 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл 11,146,212 төгрөгийг кассанд тушаах шаардлагыг хүлээж авалгүй зайлсхийж бусдын эд хөрөнгийг шамшигдуулан завшиж  байна...” /1-р хх-ийн 9/ гэсэн,

гэрч Э.Цын “...Т.О нь түгээгч жолоочоор ажиллах байх хугацаандаа 2015 оны 07 дугаар сард нийт 199.100 төгрөгийн барааг буцааж манай бэлэн бүтээгдэхүүний агуулахад тушаах ёстойгоос 156.850 төгрөгийн барааг тушаасан.

2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр харилцагч Good to best хүнсний дэлгүүрт 1,093,680 төгрөгийн барааг зээлээр өгсөн боловч уг мөнгийг тухайн өдрөөс хойш очиж аваад 07 дугаар сардаа кассанд тушаагаагүй.

2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр харилцагч Чандмань хүнсний дэлгүүрт 973,600 төгрөгийн барааг зээлээр өгсөн боловч уг мөнгийг мөн 07 дугаар сардаа кассанд тушаагаагүй, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэр бүхий хэд хэдэн дэлгүүрүүдэд бараа өгч ...нийт 1,241,740 төгрөгийг тухайн өдрөө багтааж кассанд тушаах ёстой байсан боловч тушаагаагүй, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ...нийт 1,673,460 төгрөгийг тухайн өдрөө кассанд тушаах ёстой байсныг мөн тушаагаагүй, ...2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ...нийт 1,075,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сардаа багтааж кассанд тушаах ёстой байснаас 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 110,000 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 375.000 төгрөгийг тушааж үлдсэн 590,000 төгрөгийг огт тушаагаагүй. 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хэд хэдэн дэлгүүрүүдэд бараа өгч ...нийт 1,488,720 төгрөгийг тухайн өдөр кассанд тушаах естой байсан боловч тушаагаагүй.

2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ...нийт 2,990,100 төгрөгийг тухайн өдөр кассанд тушаах ёстой байсан боловч мөн тушаагаагүй. 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ...буцаасан 96 ширхэг ус ундааг агуулахад буцаан өгөх байсан боловч 88 ширхэг ус ундааг өгөөд 1.5 литрийн 8 ширхэг усыг тушаалгүй өөрөө авсан байсан.

...Т.О нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөнгө хувьдаа ашигласнаа хүлээн зөвшөөрөөд надтай тооцоо нийлж гарын үсэг зурсан.

...Т.О нь өөрөө 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 700.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 300.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1.300.000 төгрөгийг тус тус кассанд тушаасан. ...Ингээд Т.О нь манай байгууллагад нийт 13,766,590 төгрөгийн хохирол учруулснаас 2.620.377 төгрөгийг л төлөөд үлдсэн 11,146,212 төгрөгийг өнөөдөр болтол төлөөгүй. ...Т.О нь өөрөө 2015 оны 6 дугаар сарын ачилтын мөнгөө тушаагаагүй, тэгээд 6 дугаар сарын авлагыг би Оийн нэр дээр түр үүсгээд 2015 оны 7 дугаар сард Т.Оын ачилтын мөнгийг нь тушаалгаж О дээр үүссэн байсан мөнгөн дүнг хаалгасан. Үлдсэн 5,771,000 төгрөгийг би Р.Мад өг гэж хэлээгүй.

...Т.О нь манай компаниас зээлээр авсан 7 харилцагчийн авлагыг авч тушаасан нь өөрийнх нь мөнгө хувьдаа завшсан үйлдлээс нэмэгдэхгүй, хасагдахгүй юм...” /1-р хх-ийн 10-12, 13, 88, 3-р хх-ийн 153, 4-р хх-ийн 27/,

гэрч Б.Цийн “...Тайлангаас үзэхэд би 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрөө захиалганд явсан, 2015 оны 07 дугаар сарын 24, 25-ны өдрүүдийн тайлан байхгүй байна. ...Намайг чөлөөтэй байх хугацаанд Т.О нь тухайн өдрүүдийн буюу 2015 оны 07 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдийн орлогын мөнгийг тушаагаагүй байсан. ...2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн захиалгыг ...түгээгч жолооч Т.О нь 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн миний авсан захиалгын дагуу харилцагч нарын орлогын мөнгийг тухайн өдрөө кассанд тушаагаагүй байсан...” /1-р хх-ийн 15/ гэсэн,

гэрч Б.Нгийн “...2016 оны 06 дугаар сард Э.Цын хариуцсан жолооч Т.О нь 10,352,600 төгрөгийн дутагдал гаргаж байсан. Уг дутагдал нь өдөр тутам компанид тушаагаагүй дутагдал юм. Уг дутагдлыг Э.Ц хаах гээд худалдааныг төлөөлөгч Оийн дансан дээр байршуулж дутагдлыг данс хооронд шилжүүлж байсан. Гэхдээ уг дутагдлыг 2016 оны 07 дугаар сард Т.Оаар төлүүлсэн. ...Одоо Т.Оаас нэхэмжилж буй 13,766,590 төгрөг нь 2015 оны 07 дугаар сарын 24, 25, 26, 27-ны орлогыг тушаагаагүй зөрчил юм...” /1-р хх-ийн 123/ гэсэн,

 

шинжээч Ж.Бадамсүрэнгийн “...шинжээчийн дүгнэлтэд “В” ХХК нь Т.Оаас 11,146,212,75 төгрөгийн авлагатай байна гэж тооцсон, энэ нь Т.О нь “В” ХХК-д 11,146,212,75 төгрөгийн өглөгтэй байна гэж ойлгож болно. ...Авлага үүссэн гэх өдрүүдийг хавсралт 1-р тодорхой харуулсан...” /1-р хх-ийн 181-183/ гэсэн,

Шүүгдэгч Т.Оын “...2015 оны 5 дугаар сард би 05 дугаар сарын эхний 2 хоногийн ачилтын мөнгө болох 3 орчим сая төгрөгийг кассанд тушаалгүй таньдаг Ээ гэх ахаас Соната-5 маркийн машиныг худалдаж авсан. Тэгээд уг дутсан мөнгийг 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Оийн ахаас 1,200,000 төгрөг, Гаас 200,000 төгрөг бусад үлдсэн 1.600.000 төгрөгийг би таньдаг хүмүүсээсээ зээлж авч өгсөн. ...Би компаниас тодорхой хэмжээгээр мөнгө завшсан. Би бага багаар дэлгүүрүүдээс авсан мөнгөнөөсөө хувьдаа ашиглагдаг байсан. Зарим үед би кассанд дутуу мөнгө тушаадаг байсан. Би 2,300,000 төгрөгийг хувьдаа завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн 10 орчим сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би ажлаасаа халагдсанаасаа хойш өрөө цувуулан төлсөөр байгаад 2,620,377 төгрөгийг “В” ХХК-ийн кассанд тушаасан. Одоо үлдэгдэл төлөх мөнгө гэвэл 792,000 төгрөг байгаа юм. Би В ХХК-иас 3,412,000 төгрөгийг өөртөө ойр зуурын өөрийнхөө хэрэгцээтэй зүйлд хэрэглэсээр байгаад үрж дутаасан юм. ...11,146,212 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. ...2015 оны 06 дугаар сард би гаргасан дутагдал байхгүй. Харин 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдөр тушаах ёстой байсан мөнгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тушаасан юм. Уг тушаасан баримт нь би Э.Цд өгсөн. Би баримтаа Э.Цд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгөөд ингээд 2015 оны 06 сарын өр төлбөр дууссан шүү гэхэд за за гэж хэлсэн...” /1хх-ийн 32-33, 67-68, 98, 134-135, 4-р хх-ийн 50-51/ гэсэн мэдүүлгүүд,

       - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 145 дугаартай, мөн хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 006, 160 дугаартай,  мөн хүрээлэнгийн 2018 оны 138 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 73-76, 173-175, 3-р хх-ийн 142-148, 4-р хх-ийн 34-36/, Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн Тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан /1-р хх-ийн 21-25, 4-р хх-ийн 19-24/, шүүгдэгч Т.Оын хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, ажилд томилсон тушаал /1-р хх-ийн 42-47, 3-р хх-ийн 16-19/, эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол /1хх-ийн 77-78, 177-178/, “В” ХХК-ийн санхүүгийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 204-206/, бичиг баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 243/, “В” ХХК-ийн Хаан банкны харилцах дансны хуулга /2-р хх-ийн 208-225/, “В ХХК-ийн Голомт банкны харилцах дансны хуулга /2-р хх-ийн 232-250, 3-р хх-ийн 1-11/, Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн “В” ХХК-ийн жолооч Т.Оын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өр авлагын тайлан /эд мөрийн баримтаар хавсаргасан/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын итгэмжлэн хариуцуулсан гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагаас өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид өгөлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Т.Оын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт “...Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан ....гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол ....арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.

 

2002 оны Эрүүгийн болон Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээг тогтоосон байдлаас дүгнэхэд шүүгдэгч Т.От 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүнд ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

 

Шүүгдэгч Т.О нь “В” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан түгээгч, жолоочоор ажиллаж /1-р хх-ийн 42-49/ байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ, ажил, албан тушаалын тодорхойлолтод ажилтан өөрийн хариуцаж байсан эд хөрөнгийг бүрэн хариуцах, орлогын мөнгийг хугацаанд нь тушаахаар заажээ.

Уг гэрээнд заасны дагуу шүүгдэгч Т.О орлогын мөнгийг хугацаанд нь тушаагаагүй, хувьдаа ашигласан үйлдлийг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Т.О “В” ХХК-аас гарсан байхдаа буюу 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Синглэ” дэлгүүрээс 1,588,630 төгрөгийг авсан гэх үйлдлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон /3-р хх-ийн 202-203/-ыг буруутгахгүй бөгөөд ингэж шийдвэрлэснийг хууль зөрчөөгүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Т.О бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас 12,177,960.25 төгрөгийн хохирол, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн улмаас 1,588,630 төгрөгийн хохирол нийт 13,766,590 төгрөгийн хохирол “В” ХХК-д учирсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.О “В” ХХК-д 2,620,377 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн төлөөлөгч Л.Э, шүүгдэгч Т.О нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдож байх тул хасаж тооцон үлдэх хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулан хохирогч “В” ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас “В” ХХК-д 12,177,960.25 төгрөгийн хохирол учирсан байхад яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг 11,146,212.75 төгрөг гэж бичсэн нь буруу бөгөөд яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг буруу бичсэн нь гэмт хэргийн зүйлчлэл болон хэргийн нөхцөл байдалд нөлөөлөхөөргүй байх тул шүүх засаж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Оын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагаад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу 5 хоногийн хугацаагаар завсарлага авахаар санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь уг гэмт хэрэг 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлдэгдсэн, шүүгдэгч одоогоор ямар нэгэн ажил хийгээгүй бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд хэлэхдээ “...гэртээ хариад аав, ах нарыг зээл авах талаар хөөцөлдүүлнэ...” гэснээс дүгнэхэд завсарлага авсан хугацаанд хохирлыг төлөх боломжгүй байна гэж шүүх дүгнэв. Түүний ингэж мэдүүлснийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1, 61.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэх, эсхүл хуульд зааснаар тэнсэх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 201626030786 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Улаанбаатар айдит корпорацийн аудитын 7 хуудас материалыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаанд “...Хэргийн зүйлчлэл буруу, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй, Т.Оын Синглэ дэлгүүрээс авсан 1,588,630 төгрөг, 2 дугаар хавтаст хэргийн 48-51 дүгээр талд авагдсан барааны буцаалт хийсэн 2,366,100 төгрөг, 3 дугаар хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан Т.Оын “Голомт” банкны тоот дансад тушаасан 1,111,120 төгрөг, нийтдээ 5,065,850 төгрөгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 11,146,212.75 төгрөгнөөс хасаж тооцох байсан, хасаагүй, хасаж тооцвол 6,080,362.75 төгрөгийн хохирол учирч, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөнө. Иймд Т.От холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэснийг шүүх шүүгдэгч Т.Оыг гэм буруутайд тооцсон дээрх үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

 

Хохирогчийн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд “...Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй, удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулдаг, дүгнэлт гаргуулах зардлыг хохирогч байгууллага төлж барагдуулдаг, манай байгууллага хохирсон дээрээ нэмж хохирсоор байгаа, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардалтай холбоотой баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжилнэ, энэ талаар тогтоолд нээлттэй үлдээж өгнө үү...” гэснийг шүүх хүлээн авч, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Оыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсугай. 

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Т.Оыг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллага эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оаас /000000000000000/ 11,146,212.75 /арван нэгэн сая нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуун арван хоёр төгрөг, далан таван мөнгө/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э /000000000000000/-д олгож, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн 201626030786 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Улаанбаатар айдит корпорацийн аудитын 7 хуудас материалыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

                  

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.От авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Д.АЛТАНЖИГҮҮР