| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2015/06160/И |
| Дугаар | 1018 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 1018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын,
Хариуцагч: *******,*******,*******, өөрийн байранд байрлах “” ХХК-д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, амралтын мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: т нь “” ХХК-д 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу тус байгууллагад туслах ажилтан албан тушаалд томилогдсон. Гэтэл 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүний нөөцийн ажилтан дуудаж ажиллах шаардлагагүй, чамайг ажлаас халсан гэж мэдэгдэн халагдах тушаал болон бусад бичиг баримтыг өгөөгүй байна. “” ХХК 2015 оны Б/157 дугаар тушаалаар ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 15.1.4 дэх заалтыг үндэслэлээ болгож, түүнийг нөхөртэй нь холбогдуулан ажлаас нь чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зөрчил гаргаагүй бөгөөд нөхөртэйгөө нийлж хулгай хийсэн, гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй, харин энэ байдлаас болж гэр бүлийн хооронд маргаан үүсч тусдаа амьдарч байгаа болно. Ажил тасалсан ганц нэг удаагийн асуудал байдаг ч тухайн үед нь арга хэмжээ авхуулсан боловч бас маргаантай зүйл байгаа. Сүүлийн арга хэмжээг Баянбат өөрөө мэдээгүй байдаг. Одоо энэ хүнд ажил хийх хэрэгтэй байгаа тул нэхэмжлэгч тыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааг өмнөх шүүхийн шийдвэрт заасан 3 сараар тооцон цалин хөлсөө гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна. Амралтын мөнгө гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай компанийн ерөнхий захирлын Б/157 дугаартай тушаал нь хуульд нийцсэн. Энэ хүн удаа дараа сахилгын зөрчил гаргаж, 5 удаа сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. т нь “” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмын 12.1-д заасныг зөрчиж ажил тасалсан тул компанийн зүгээс удаа дараа сануулах арга хэмжээ авч байсан, мөн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ерөнхий захирлын 72 тоот тушаалаар түүнд 1 сарын хөдөлмөрийн хөлснөөс 5 хувь суутгах сахилгын шийтгэл хүлээлгэж байсан байдаг. т нь удаа дараа барилгын талбай дээрээс барилгын материал хулгай хийсэн нөхөрт боломж олгож, өөрийн ажилладаг барилгын талбай дээрээ барилгын материал бэлдэн уг материалыг нэхэмжлэгчийн нөхөр нь шөнийн цагаар нууж гаргадаг байсан нь тогтоогдсон гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь давтан зөрчил гаргасан, мөн ноцтой зөрчил гаргасан. Компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалж, “” ХХК-ийн зүгээс тухай бүрт нь сахилгын шийтгэл хүлээлгэж байсан, ажлын байранд хулгай хийсэн зөрчил гаргаж байсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Хөдөлмөрийн дотоод журмын 15.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.6-д ноцтой зөрчлийн талаар тодорхой тусгасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 8.2, 8.3-т зааснаар талууд завшидцлийн замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой, эвлэрүүлэн зуучлалд хандах байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь буруу, иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч т нь ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны 2 сарын олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, ээлжийн амралтын мөнгө олгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч “” ХХК-д холбогдуулан гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын мөнгө гаргуулах хэсгийг татгалзаж, ажилгүй байсан хугацааны 3 сарын олговор гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагч тал хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй болно.
Шүүх “” ХХК-ийн ерөнхий захирлын 2015.06.26-ны өдрийн Б/157 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзээд нэхэмжлэгч тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
Хэргийн баримтаас үзэхэд “” ХХК-ийн ерөнхий захирлын 2014.04.14-ний өдрийн Б/41 дүгээр тушаалаар тыг “Барилга-1” бригадад туслах ажилтанаар томилсон, түүнтэй хөдөлмөрийн гэрээг 2014.03.26-ны өдрөөр байгуулсан байх боловч “...байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин, ажил тасалж, сахилгын шийтгэлээр шийтгүүлсэн, ажлын байрнаас хулгай хийсэн” гэх үндэслэлээр мөн захирлын 2015.06.26-ны өдрийн Б/157 дугаар тушаалаар ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Хариуцагч талаас тад удаа дараа сахилгын шийтгэл ногдуулсан гэх “” ХХК-ийн ерөнхий захирлын 2014.05.26-ны өдрийн Б/62, 2014.06.26-ны өдрийн Б/72, 2014.07.26-ны өдрийн Б/103, 2014.08.26-ны өдрийн Б/114, 2015.02.26-ны өдрийн Б/039 дүгээр тушаалуудыг ирүүлсэн болно.
Дээрх тушаалууд, тэдгээрийн хавсралт болон ажил тасалсан ажилтнуудын бүртгэл, авсан арга хэмжээг ажилтанд танилцуулсан гэх бичгийн баримтаас харахад т нь тухайн сарын хэдний өдөр, хэд хоног ажил тасалсан нь тодорхой бус, мөн 2014 оны 7 сарын баримтад зурагдсан гарын үсэг өөр, 8 сарын баримтад “өвчтэй” гэж, 2015 оны 2 сарын баримтад “ирээгүй байгаа” гэж тус тус тэмдэглэсэн байх бөгөөд сүүлийн арга хэмжээг т мэдэээгүй байна.
Дээрх байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах, мөн хуулийн 131.3-т заасан сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй, 131.4-т сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн заалтыг хэрэгжүүлэх болон зөрчлүүдийн хоорондын хугацааг тогтоох боломжгүй нөхцөл үүссэн байна.
Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн дотоод журмын 15.1 дүгээр зүйлийн 15.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг тухайн ажилтанд заавал танилцуулж гарын үсэг зуруулах журмыг хариуцагч тал зөрчжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.
Гэтэл “” ХХК нь хөдөлмөрийн гэрээний тухайн заалтыг заагаагүй, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 15.1.4 дэх заалтыг тушаалын үндэслэлээ болгосон нь учир дутагдалтай болжээ.
Тушаалын 2 дахь үндэслэл болох ажлын байрнаас хулгай хийсэн болон шүүх хуралдааны явцад гаргасан хулгайн үйлдэлд оролцсон гэх тайлбараа хариуцагч тал баримтаар нотолж чадаагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тын нөхөр гэрч нь “” ХХК-ийн барилгын дотоод заслын ажил хийх явцад буюу 2015.06.23-ны шөнө компанийн барилгын талбайгаас барилгын материал зөвшөөрөлгүйгээр авч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр сэжиглэгдэн шалгагдаж байгаа болох нь түүний мэдүүлэг, “” ХХК-ийн 2015 оны 15/63 тоот мэдэгдэл, гэрч ,,,, нарын мэдүүлэг, харуулын мэдээллийн дэвтэр, дүрс бичлэг зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Харин т хулгай хийсэн, уг үйлдэлд хамт оролцсон гэх үйл баримт нь тогтоогдоогүй байх бөгөөд тус компанийн харуул хамгаалалтын албаны ажилтнуудаас авсан гэрчийн мэдүүлэг болон дүрс бичлэг бүхий СD-д шүүх үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд 2015.06.23-ны шөнө нөхрийн хамт хулгай хийсэн, барилгын материалыг цуглуулж өгдөг байсан гэх үйл баримтыг нотолж чадахгүй байна.
Мөн “” ХХК-ийн харуулын мэдээллийн дэвтэрт “...2015.06.23-ны өдрийн шөнийн бичлэг шүүж үзээд гэрээт харуул ,, эхнэр, үндсэн ажилтан нар хамтран хулгай хийсэн хэргийг удирдлагад мэдээлэв, , т нарыг” гэж тэмдэглэгдсэн байгаа боловч хариуцагч компанийн сүлжээний инженер нь өмнөх шүүх хуралдаанд “камерийн бичлэгт т байгаагүй” гэж мэдүүлсэн байна.
Иймд т “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” гаргасан нь нотлогдоогүй гэж шүүх үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан тыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоов.
Ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангасан, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь тохирсон байхыг шаардана.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ
Нэхэмжлэгч тал нь ажилгүй байсан хугацааг 2015.07.27-ны өдрөөс 2015.10.20-ны өдрийг хүртэл буюу 3 сараар тооцож олговор гаргуулахыг хүссэн тул тын урьд авч байсан дундаж цалин хөлс 592 378 төгрөгийг 3 сараар тооцон нийтдээ 1 777 134 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдэв.
тын сарын дундаж цалин 592 378 төгрөг болохыг тогтоосон “” ХХК-ийн захиргаа-хүний нөөцийн албанаас 2015.09.18-ны өдрийн 003/40 дугаартай тодорхойлолт ирүүлсэн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул тын ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн хийж, баталгаажуулахыг хариуцагч компанид даалгаж шийдвэрлэв.
Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч “” ХХК-иас 43 384 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар тыг “” ХХК-ийн “Барилга-1” бригадын туслах ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч “” ХХК-иас 1 777 134 төгрөг гаргуулан тад олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч тыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагч “” ХХК-иас 43,384 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ