Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 883

 

Нийслэл дэх Захиргааны *******гийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: И ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Л ,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхээс хүчингүй болгосон бүртгэл бүхий 000070573 тоот хуулийн этгээдийн гэрчилгээ, хүчингүй болсон дүрэм зэрэг Ч.Бгийн бүрдүүлсэн баримтыг үндэслэн цагдаагийн байгууллагаас “И” ХХК-д олгосон ХТУ6363 хяналтын дугаартай тэмдэг хийлгэх зөвшөөрлийг, хууль тогтоомж зөрчиж, хуурамч баримт бүрдүүлэн хийлгэсэн ХТУ6363 хяналтын дугаартай тэмдгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах, “И” ХХК-ийн үндсэн дөрвөлжин дүрс бүхий 5*******, УД******* дугаартай тэмдгийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны *******гийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И******* н*******” ХХК нь 2009 оны 4 сарын 22 өдөр 2 хувьцаа эзэмшигчтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл 40%-ийн хувьцаа эзэмшигч Ч.Б нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга надад байгааг мэдсээр байж УБЕГ-ын ХЭБГ-т аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамгыг үрэгдүүлсэн тухай сонинд зарлуулж, миний гарын үсгийг дууриалган зурж улсын бүртгэлийн ажилтантай үгсэн хуйвалдаж шинэ гэрчилгээ авсан. Энэ гэрчилгээг үндэслэн дугуй дүрс бүхий тамгыг хийлгэсэн. Энэ тухай би зохих шатны байгууллагуудад гомдол гаргасанаар Захиргааны *******гийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 сарын 29-ний өдрийн 502 тоот тогтоолоор Ч.Б миний гарын үсгийг дуурайлган зурж гэрчилгээ авсаныг тогтоож 000070573 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцож шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн боловч хууль бус тамгыг хүчингүй болгоогүй юм. Одоогоор “И” ХХК нь 2 тамгатай болоод байна. Ч.Бгийн компаний гүйцэтгэх захирлын эрхийн хугацаа нь дуусгавар болсон байтал дугуй дүрс бүхий тамгыг ашиглаж шүүх цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж 60%-ийн хувьцаа эзэмшигч Б.Л  миний эрх ашгийг хөндөж, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа тул шүүхээс хүчингүйд тооцсон гэрчилгээг үндэслэн олгосон дугуй дүрс бүхий ХТУ6363, 5******* тоот тамгыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэсний дагуу хоёр нэхэмжлэлийн шаардлагатай болсон. Тухайн нэхэмжлэлийн шаардлагуудын хууль зүйн үндэслэлийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын зохицуулалтыг судлан үзэхэд улсын бүртгэлийн газарт албадлага *******эглэх буюу “тэмдэгийг хураан авч устгах” бүрэн эрх, чиг үүрэг байхгүй байна.

Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “иргэн хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, лавлагаа олгох” нь улсын бүртгэлийн чиг үүрэг болсон.

Үүний дагуу Хууль зүйн сайдын 2017 оны А/159 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллгаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 4.6-т “Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон эсхүл хяналтын улсын байцаагчийн хүчингүйд тооцсон тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг холбогдох этгээд ашиглахгүй” гэжээ. Гэтэл Ч.Бгийн төрийн байгууллагыг хуурч мэхлэх замаар, хуурамч баримт бичиг бүрдүүлэн шинээр компанийн гэрчилгээг хийлгүүлэн, түүнийгээ үндэслэн цагдаагийн байгууллагад хүчингүй болсон дүрэм зэрэг баримт бүрдүүлэн тэмдэг хийлгэх зөвшөөрөл авсан нь үндэслэлгүй, бөгөөд тэрхүү хуурамч бичиг баримтын үндсэн дээр хийлгүүлсэн тэмдгийг улсын бүртгэлийн байгууллага хүчингүйд тооцох бүрэн эрх нь хууль болон журмаар олгогдсон байхад өөрт олгогдсон чиг үүргийг *******эгжүүлэлгүй хувьцаа эзэмшигч Б.Л гээс гаргасан “Ч.Бгийн сүүлд хийлгэж авсан ХТУ6363 дугаартай дугуй дүрс бүхий тэмдгийг хүчингүй болгох” гэсэн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр буцаасан байдаг. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, *******эглэх зааврын” дагуу дээрх харилцаа зохицуулагдаж байсан ба тухайн зааврын 18-д зааснаар тус үйл ажиллагаанд хяналт тавих, тэмдэг хийлгэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллага олгодог байсан.

2013 оны 12 дугаар сарын 31-нд дээрх заавар үйлчилж байхад Ч.Б нь “И” ХХК-ийн тэмдгийг хувьцаа эзэмшигч Б.Л д байгааг мэдсээр байж компанийн тэмдгийг гээгдүүлсэн, ашиглах боломжгүй болсон гэж сонинд зар нийтлүүлж, торгуулын арга хэмжээ авхуулж хүчингүй болсон дүрэм, хуурамч баримт бүрдүүлж авсан компанийн гэрчилгээг үндэслэн шинээр тэмдэг хийлгэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллагыг хуурч мэхлэх замаар авсан байдаг. Тус цагдаагийн байгууллагаас авсан нарийхан цаас бүхий зөвшөөрлөө тамганы үйлдвэрт өгч дугуй дүрс бүхий ХТУ6363 дугаартай тэмдгийг хийлгэсэн.

Дээрхээс үзэхэд цагдаагийн байгууллагыг хуурч мэхлэх, хуурамч баримт бүрдүүлэх замаар авсан тэмдэг хийлгэх зөвшөөрөл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5 “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн байхад тамга, тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хуулиар шилжүүлэн авсан улсын бүртгэлийн байгууллага нь дээрх тэмдэг хийлгэх зөвшөөрөл болон ХТУ6363 дугаартай дугуй дүрс бүхий тэмдгийг хүчингүй болгох чиг үүргээ *******эгжүүлэлгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна.

“И” ХХК нь хуулийн этгээдийн хувьд өнгөрсөн хугацаанд татварын алба зэрэг төрийн байгууллагад үндсэн дөрвөлжин дүрс бүхий 5******* УД******* дугаартай тэмдгийг ашиглан санхүүгийн тайлан, мэдээллээ хүргүүлж байсан болно. Тиймээс тухайн дөрвөлжин дүрс бүхий 5******* УД******* дугаартай тэмдгийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага зайлшгүй байгаа билээ.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн нэг дэх шаардлага хууль тогтоомжийн хүрээнд тодорхой болгох буюу тодруулж дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргаж байгаа болно.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Б.Л  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчилсэн найруулгаар батлагдаж мөрдөгдөж эхэлсэн цагаас буюу 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс “иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллгаанд хяналт тавьж, лавлагаа олгох”, асуудал нь манай бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт хамаарах болсон. Ч.Бгийн хийлгэсэн ХТУ6363 5******* дугаартай тэмдэг нь Цагдаагийн байгууллага хяналт тавьж байх үед буюу 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газраас хийлгэх зөвшөөрөл олгогдсон байна. Тэмдэг хийлгэх зөвшөөрлийг олгохдоо дараах баримтуудыг үндэслэсэн байна. Үүнд: Сонинд хүчингүйд тооцсон тухай зарлал, Ч.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар, И ХХК-ийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дүрмийн хуулбар /хүчингүй/, И ХХК-ийн 000070573 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон/, Ч.Бгийн хүсэлт, Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр /тэмдэг үрэгдүүлсэн/. Энэ бүгдээс харахад Ч.Б нь Улсын бүртгэлийн байгууллагыг хууран мэхэлж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан улмаар уг гэрчилгээ болон хүчингүй болсон дүрэм зэрэг баримтуудыг Цагдаагийн байгууллагад өгч, хууран мэхэлж тэмдэг хийлгэх зөвшөөрөл авсан байна. Иймээс Ч.Бгийн хийлгэсэн тэмдэг нь хүчин төгөлдөр бус баримтуудыг үндэслэн хийлгэсэн хууль бус тэмдэг болох нь тодорхой байна.

2013  оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн газраас Ч.Бд И ХХК-ийн тэмдэг хийлгэх зөвшөөрөл олгосон баримтуудын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн” гэв.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л гийн гаргасан нэхэмжлэлд дурьдсан зүйлүүд нь ор үндэслэлгүй бөгөөд харин Б.Л  нь “И” ХХК-ийн тэмдгийг ашиглан 2013 оны 3 дугаар сард хуурамч баримт бичиг үйлдэж, өөрийн хүү Л.Золбоогийн “Далай Омбо” ХХК-руу “И” ХХК-ийн Зайсангийн аман дахь 3.3 га газрыг хууль бусаар шилжүүлсэн байсныг Улсын Дээд Шүүхээс тогтоож, 2016 оны 228 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

Бусадтай бүлэглэн хуурамч баримт бичиг үйлдэж, “И” ХХК болон Ч.Б нарт онц их хэмжээний хохирол учруулсан гэдгээр Б.Л д Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн 201301051030 дугаар *******эг үүсгэн яллагдагчаар татаж, шалгаж байгаа. Мөрдөн байцаах ажиллагааны явцад Б.Л  нь хууль бусаар авсан “И” ХХК-ийн тэмдгийг гэмт *******эг үйлдэхэд ашигласныг тогтоосон тул уг тэмдгийг 2013 оны 12 дугаар сард Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолд заасан журмын дагуу хүчингүй болгож, ХТҮ 6363 дугаар бүхий “И” ХХК-ийн тэмдгийг шинээр хийлгэсэн.

Б.Л д 2013 оны 6 дугаар сард Эрүүгийн *******эг үүсгэсэн үеэс эхлэн миний бие түүний гэмт *******эг үйлдэхэд ашигласан “И” ХХК-ийн тэмдгийг хураан авахыг хүсч Цагдаа болон Улсын бүртгэлийн байгууллагад удаа дараа хандаж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 1 дүгээр сард уг эрүүгийн *******гийг шалгаж байсан мөрдөн байцаагч, дэслэгч Батсүрэнд энэ хүсэлтээ дахин гаргасан ба тэрээр Б.Л , М******* нараас “И” ХХК-ийн тэмдгийг хураан авах гэхэд тэд нар тэр тэмдэг 2015 оны эхээр үрэгдэж, байхгүй болсон” гэсэн мэдүүлэг өгч байсан.

Б.Л  нь анх 2009 оны 3 дугаар сард “И” ХХК-нд ямар ч хамааралгүй байхдаа хууль бусаар тус компанийн тэмдэг, гэрчилгээг авч, 2013 оны хавар хуурамч бичиг үйлдэхэд ашигласан тул уг тэмдгийг эд мөрийн баримтаар хураан авч, эрүүгийн *******эгт хавсаргах ёстой юм. Анх 2008 оны 4 дүгээр сард “И” ХХК байгуулагдсан үеэс эхлэн өнөөдрийг хүртэл тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал  Ч.Б юм.

Мөн Б.Л  анх 2009 онд “И” ХХК-ийн 60 хувийн хувьцааг хууль бусаар авсан. Уг хувьцааг Ч.Бд буцаалгах нэхэмжлэл бүхий иргэний *******эг 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн ИХАШШүүх дээр үүссэн ба тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04192 дугаар захирамжаар Б.Л д “И” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой ямар нэг үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан байгаа.

Иймд ЗХШХШ тухай хуулийн 54.1.5 нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасаныг үндэслэн Б.Л гийн нэхэмжлэлтэй ОӨУБЕГ-т холбогдох захиргааны *******гийг *******эгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.    

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

“И” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Л гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны *******эгт Ч.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүсэлт гаргасны дагуу шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Бг гуравдагч этгээдээр татсан байна. 

Тус шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 30 минутанд дээрх захиргааны *******гийн шүүх хуралдааныг явуулхаар товлож товыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Ч.Б болон түүний өмгөөлөгч Б.Ч*******  албан ёсоор мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Ч.Б нь товлосон шүүх хуралдаанд ирээгүй, түүний өмгөөлөгч Б.Ч******* нь “цаашид өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” талаарх хүсэлтээ  шүүхэд бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны товыг мэдсээр байж гуравдагч этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүн таслах ажиллагаанд саад учруулж байх тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, шүүх гуравдагч этгээдийг хуульд заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлсэн бөгөөд Захиргааны *******эг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар гуравдагч этгээдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э  нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Шүүхээс хүчингүй болгосон бүртгэл бүхий 000070573 тоот хуулийн этгээдийн гэрчилгээ, хүчингүй болсон дүрэм зэрэг Ч.Бгийн бүрдүүлсэн баримтыг үндэслэн цагдаагийн байгууллагаас “И******* Н*******” ХХК-д олгосон ХТУ6363 хяналтын дугаартай тэмдэг хийлгэх зөвшөөрлийг, хууль тогтоомж зөрчиж, хуурамч баримт бүрдүүлэн хийлгэсэн ХТУ6363 хяналтын дугаартай тэмдгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах, “И” ХХК-ийн үндсэн дөрвөлжин дүрс бүхий 5*******, УД******* дугаартай тэмдгийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж тодруулсан бөгөөд шүүх тодруулсан шаардлагын хүрээнд буюу “тамга тэмдэг хийлгэх зөвшөөрөл нь хууль тогтоомж зөрчиж хуурамч тамга тэмдэг хийлгэсний улмаас эрх зүйн үр дагаварыг үүсгэн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна” гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Учир нь Засгийн газрын 2001 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор  “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, *******эглэх заавар”-ын дагуу тэмдэг хийлгэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллагаас тухайн үед олгодог байсан байна. 

Өөрөөр хэлбэл Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, *******эглэх зааврын 18-д “Тамга хийлгэх зөвшөөрлийг Засгийн газрын *******эг эрхлэх газар, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллага олгоно” 41-д “Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн ашиглалтанд цагдаагийн байгууллага” хяналт тавина” гэж тус тус заасны дагуу цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл олгож мөн хяналт тавьдаг  байсан байна. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд улсын бүртгэлийн байгууллагын чиг үүргийг зааж өгсөн байх бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.1.8-д “иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, лавлагаа олгох” асуудал нь улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэг болж шилжсэн байна.

И ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Б нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн тамга тэмдгийг үрэгдүүлсэн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн тус компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Л гийн гарын үсгийг хуулбарлан зурж, шинээр тамга тэмдэг хийлгэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллагаас авч тамга тэмдгийг дахин хийлгэж өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Нийслэл дэх захиргааны *******гийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 520 дугаар шийдвэрээр тус тус нотлогдож байна. 

Гэтэл Ч.Бгийн төрийн байгууллагыг хуурч мэхлэх замаар, хуурамч баримт бичиг бүрдүүлэн шинээр компанийн гэрчилгээг хийлгүүлэн, түүнийгээ үндэслэн цагдаагийн байгууллагад хүчингүй болсон дүрэм зэрэг баримтын үндсэн дээр хийлгүүлсэн зөвшөөрөл болон тэмдгийг улсын бүртгэлийн байгууллага хүчингүйд тооцох бүрэн эрх нь хууль болон журмаар олгогдсон байхад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь өөрт хуулиар олгогдсон чиг үүргээ *******эгжүүлэхгүй байгаа нь үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар хариуцагч байгууллагын чиг үүрэгтэй холбогдуулж иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл гомдлыг заавал хүлээн авч шийдвэрлэх үүргийг хариуцагч байгууллагад олгосон байхад “И” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Л гийн хүсэлтийг хүлээн авч хяналгүйгээр шууд хууль хяналтын байгууллагад ханд гэж  үндэслэлгүйгээр буцааж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Дээрх хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Хууль зүй, дотоод *******гийн сайдаас  2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар “Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавалгаа олгох журам” батлагдаж улмаар хүчингүй болсон тамга тэмдгийг цааш нь ашиглахгүй байхаар журамласан байна.

Дээрхээс үзэхэд цагдаагийн байгууллагыг хуурч, мэхлэх, хуурамч баримт бүрдүүлэх замаар авсан тэмдэг хийлгэх зөвшөөрөл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5-д “нотлох баримтанд үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж улсын бүртгэлийн үйл ажиллаганы зарчмыг зөрчсөн байхад тамга, тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хуулиар шилжүүлэн авсан улсын бүртгэлийн байгууллага нь биелүүлэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хуурамч бичиг баримтуудыг үндэслэн буруу бүртгэл хийгдсэний улмаас тус компани нь 2 тамгатай болсон байх тул Ч.Бгийн шинээр хийлгэж авсан ХТУ6363 тэмдгийн зөвшөөрөл нь хууль бус гэж үзэж шүүхээс хүчингүй болгосон бүртгэл бүхий 000070573 тоот хуулийн этгээдийн гэрчилгээ, хүчингүй болсон дүрэм зэрэг Ч.Бгийн бүрдүүлсэн баримтыг үндэслэн цагдаагийн байгууллагаас “И” ХХК-д олгосон ХТУ6363 дугаартай тэмдэг хийлгэх зөвшөөрөл болон тамгыг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн дөрвөлжин дүрс бүхий УД******* дугаартай тэмдэг нь хүчин төгөлдөр хэвээр ашиглагдаад явж байгаа төдийгүй хуулийн этгээдийн хувьд өнгөрсөн хугацаанд татварын алба болон төрийн байгууллагад дөрвөлжин дүрс бүхий 5******* УД******* дугаартай тэмдгийг ашиглан санхүүгийн тайлан, мэдээлэл хүргүүлж байсан болох нь хавтаст *******эгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул дөрвөлжин дүрс бүхий 5******* УД******* дугаартай тэмдгийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

             Захиргааны *******эг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.5, 106.3.13 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “И” ХХК-д олгосон ХТУ6363 хяналтын дугаартай тэмдэг хийлгэх зөвшөөрөл, ХТУ6363 хяналтын дугаартай тэмдгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, “И” ХХК-ийн үндсэн дөрвөлжин дүрс бүхий 5*******, УД******* дугаартай тэмдгийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсүгэй. 

2. Захиргааны *******эг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны *******эг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар *******гийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны *******гийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОЮУНГЭРЭЛ