| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2017/0045/Э |
| Дугаар | 2017/ДШМ/018 |
| Огноо | 2017-06-18 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2017/ДШМ/018
М.Жд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Дамба, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 79 дугаар шүүгчийн захирамжтай, М.Жд холбогдох эрүүгийн 201704000078 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.А, прокурор М.О, иргэний нэхэмжлэгч С.С нар оролцов.
Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 0000 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн С сумын 0 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Мы Ж нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн С сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр “Х.......Ш.......т” гэх нэртэй Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос хууль бусаар 18 ширхэг нойтон мод бэлтгэж, ойн санд 269855 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Жд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.” гэж шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: М.Ж нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн үед Баян-Өлгий аймгийн С сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “ Х.......ш.........т” гэдэг нэртэй Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос хууль бусаар 0,7349 мЗ эзэлхүүнтэй 18 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж, ойн санд 269855 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, М.Жд холбогдох эрүүгийн 201704000078 дугаартай хэргийг Баян- Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүхээс Мы Жд холбогдох эрүүгийн 201704000078 дугаартай хэргийг 2017 оны 05 дүгээр сарын 26-ны өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдлыг мөрдөн байцаалтаар бүрэн шалгаж тогтоогоогүй, яллах дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг
ХЯНАВАЛ: Шүүгдэгч М.Жд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Энэ хэргийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/-ыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоосон байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ж нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн үед Баян-Өлгий аймгийн С сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “ Х.......ш.........т” гэдэг нэртэй Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос 0,7349 мЗ эзэлхүүнтэй 18 ширхэг нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж, ойн санд 269855 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байхад гэмт хэрэг гарсан байдлыг мөрдөн байцаалтаар бүрэн шалгаж тогтоогоогүй гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлгүй байна.
Шүүгчийн захирамжинд яллах дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэсэн нь огт хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “ Яллах дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй” гэсэн нэр томьёо, зүйл заалт байхгүй юм. Шүүгчийн захирамжинд “ ...улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос хууль бусаар мод бэлтгэснээс гадна, тээвэрлэсэн, хадгалсан байж болзошгүй шинжийг агуулж байхад яллагдагчаар татах тогтоол яллах дүгнэлт нь энэ талаар огт авагдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт “ тэмдэглэх хэсэгт...үйлдсэн хэргийн ... арга, зайлшгүй шаардлагатай нотлох баримт зэргийг дурдана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.” гэж хууль зүйн үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн байна. Шүүгдэгч М.Ж нь хувьдаа амбаар барих зорилгоор ойгоос хууль бусаар нойтон ургаа мод бэлтгэсэн бөгөөд уг моднуудыг бэлтгэхдээ төмөр хөрөөгөөр хөрөөдөж, өөрийнхөө “Ү” үсгэн тамгатай нас гүйцсэн хар / хар хээр / мориор зөөж, чирж хаваржаандаа авч ирсэн байдаг юм. Шүүгдэгч нь өөрийн хууль бусаар бэлтгэсэн модоо өөрөө мориороо чирч, хаваржаандаа авч ирж өвсөн доор нуусан үйлдэл мод бэлтгэх гэмт үйлдлээ түргэсгэх, хууль бусаар олж авсан эд зүйлээ өөрийнхөө эзэмшилд оруулж байгаа үйлдлийн арга хэлбэр болохоос биш Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд заасан “ ...тээвэрлэх, хадгалах” гэсэн бие даасан гэмт хэрэг болохгүй.
Мөн анхаарвал зохих нэг асуудал нь прокуророос шүүгдэгч М.Жг Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хуулийн энэ зүйл хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинжүүдийг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дурдсан бөгөөд яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196, 218 дугаар зүйлүүдэд заасны дагуу үйлдсэн байгаа.
Иймд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр захирамжийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Ж нь Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 29 дүгээр зүйлийн 29.1.7, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж 2016 оны 9 дүгээр сарын 15-20-ны хооронд Баян-Өлгий аймгийн С сумын нутаг дэвсгэр Улсын тусгай хамгаалалттай Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсийн ойгоос зохих зөвшөөрөлгүй 18 ширхэг буюу 0.7349 м2 эзлэхүүнтэй шинэс мод бэлтгэж 269.855 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба
үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жд холбогдох хэргийг анхан шатны шүүх эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Захирамжын үндэслэлд “Эрүүгийн хуулийн ...бэлтгэснээс гадна тээвэрлэсэн, хадгалсан байж болзошгүй шинжийг агуулж байхад М.Жг яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд энэ талаар огт авагдаагүй" гэж үзжээ.
Улсын яллагчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 21 тоот яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “ улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос хууль бусаар “ гэж Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсгийн “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр нь яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч М.Жн сэжигтнээр байцаасан мэдүүлэгт “ өөрийн хар зүсмийн зөв талын гуяандаа / Ү / үсгэн тамгатай мориор чирээд” гэж мэдүүлсэн байдал, /хх-ийн 55 хуудас/ Зөв талын гуяандаа / Ү/ гэсэн тамгатай нас бие гүйцсэн 800.000 төгрөгийн үнэ бүхий, хар зүсмийн морийг хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 91-р хуудас/, Баян- Өлгий аймгийн С сумын ЗДТГ-ын “малын үнийг тогтоосон тухай” шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан ба шүүгдэгч М.Жн мэдүүлгээр гэмт үйлдлийн арга, хэрхэн яаж зөөвөрлөсөн талаар мэдүүлж байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2 дахь хэсэгт зааснаар “тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй” гэж үзнэ.
Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 0 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэж, Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1,-т “төрийн захиргааны төв байгууллага ойн нөөцийг аймаг, нийслэл, сум, дүүргийн эзэмшилд” гэж хуульчилжээ.
Иргэний нэхэмжлэгчээр хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд “Баян-Өлгий аймгийн 0 дугаар багг оршин суух, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд мэргэжилтэн ажилтай С.Сийг тогтоожээ. Иргэний нэхэмжлэгчийг тухайн ойн нөөц нь сумын, эсхүл аймгийн эзэмшилд орох эсэх, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон Аптайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны хуульд заасан чиг үүргийг тогтоосны эцэст, мөрдөн байцаалтаар нарийн шалгаж иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэсэн заалтаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь хуульд нийцэх юм.
Хавтаст хэргийн 68 дугаар хуудаст авагдсанаар 809.565 төгрөг нэг удаа “МАНУТГ-ын” 0000100020013005 тоот дансанд тушаажээ. Дээрх хуулийн заалтаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж зөвтгүүлэх нь зүйтэй.
Иймд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаан дээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгожТОГТООХ нь:
Энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Д.МӨНХӨӨ