Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 211

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч П.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч С.Ө, түүний өмгөөлөгч Ө.Болормаа, Ц.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С-н Өт холбогдох эрүүгийн 1809019851316 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 29-330 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ШЕ78031871 / Боржигон овогт С-н Ө нь:  

- 2018 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Т.Золзаяагийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай Түргэн үйлчилгээний цэгийн хаалгыг хөшиж нэврэн орж, Нокио маркийн хоёр ширхэг товчлууртай гар утас, бэлэн 60.000 төгрөг макспан шоколад томоос нь 5 ширхэг, жижгээс нь 2 ширхэг, битүү чанагч 1 ширхэг, бидний ундаа 1 ширхэг, сникерс томоос нь  5 ширхэг, жижгээс нь 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад нийт 201.470 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 16-19/

Хохирогч Т.Золзаяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний орой 20 цаг 30 минутад хаагаад гэртээ харьсан юм. Тэгээд  өглөө 08 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах өөрийн ажиллуулдаг түцэндээ иртэл манай түцний хаалга онгорхой, хулгайч орсон байсан. Нокио маркийн хоёр гар утас, бэлэн мөнгө 60.000 орчим төгрөг, том макспан шоколад таван ширхэг, жижгээс нь хоёр ширхэг ,битүү чанагч, бидний ундаа 1 ширхэг, том сникерс 5 ширхэг, жижгээс нь 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэжээ. / хх 27-28 /

Гэрч Ж.Мэлсийн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Ер нь бол С.Өын төрсөн өдөр 03 дугаар сарын 18-ны өдөр болдог юм. Тэгээд С.Ө 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн өдрөөрөө Биокомбинатад төрсөн гэртээ ирдэг юм. Тэгээд 5 сарын дундуур хүртэл Биогоос явдаггүй байсан. Тийм болохоор 2018 оны 04 дугээр сард ч гэсэн тэнд байсан байх ёстой гэжээ. /хх 35-36/

 

Гэрч А.Жаргалсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Надад мэдэх зүйл байхгүй. Ер нь бол манай цоожны наймаа болон хаалга нь 03 дугаар сараас 05 дугаар cap хүртэл хүн бага болдог тийм болохоор С.Ө бараг ирдэггүй. Хэрэв ажил гарсан бол дууддаг гэжээ. / хх 37-38 /

 

Гэрч Д.Баярмөнх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... С.Ө гэдэг хүнийг танина. Намайг 2006 онд 100 айлд ажиллаж эхлэхэд С.Ө байж байсан гэжээ.  / хх 39-40 /

 

Гэрч П.Эрдэнэцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... С.Ө гэгч нь миний нөхөр байгаа юм. Би нөхөртэйгээ 2010 онд Улаанбаатар хотод танилцсан бөгөөд түүнээс хойш үерхэж байгаад 2011 онд гэр бүл болсон. Бид Ууганбаяр гэх хүүтэй бөгөөд одоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 16-Б-03 тоотод оршин сууж байна. Миний нөхөр хувиараа Жоби худалдааны төв дээр Бүргэд хаалганы цоож засаж сольдог ажил эрхэлдэг. Уг ажлыг сүүлийн 13 жилийн хугацаанд хийж байна. Миний нөхөр надтай танилцахаасаа өмнө эцэг эхтэйгээ хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Биокомбинатад амьдардаг байсан. Миний нөхөр жил бүрийн Цэргийн баяраар Биокомбинат руу ээж рүүгээ явчихдаг. С.Ө тэнд очоод найзуудтайгаа нийлээд архи уугаад алга болчихдог гэжээ. / хх 43-44 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3917 дугаар дүгнэлтэнд:

1.  Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “1” гэж дугаарласан гарын мөр MN000110004149 дугаараар нэг удаа бүртгэгдсэн С-н Өын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна гэжээ. / хх 46-52 /

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан / хх 56-57 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 417 дугаар дүгнэлтэнд: 

1. Шинжилгээнд ирүүлсэн Сүхбаатар овогтой Өын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Санд 12.04.2018 СБД 11-р хороо СБД-ийн нэгдсэн эмнэлгийн баруун талд байрлах түцэнд хулгай гэсэн хэргийн утга бүхий “2018 /147-СБД /2/ дугаараар бүртгэгдсэн гарын мөр Сүхбаатар овогтой Өын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна. Гарын мөр хадгалах үйл явц мөр хүлээн авагч объектын гадаргын онцлог, цаг уур, орчны нөхцөлөөс хамаарах ба механик үйлчлэлээр мөр устах буюу арчиж, цэвэрлэхээс бусад тохиолдолд харилцан адилгүй хугацаагаар хадгалагдах боломжтой. Хүн эхийн хэвлийд бүрэлдэх явцад /4 сараас хойш/ гарын хээ үүсэж арьсны бүрэн ялзрал явагдах хүртэл хугацаанд гарын хээ дахин давтагдашгүй, харьцангуй тогтвортой байна гэжээ. / хх 95-96 /

 

Яллагдагч С.Ө мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Надад урд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд би тэр Түцээр үйлчлүүлдэг байсан. Гэхдээ он, сараа санахгүй байна. Энэ талаар урдын мэдүүлэг дээрээ өгсөн байгаа. Уг Түц нь нэгж болон ундаа, тамхи зардаг. 100-н айлын бүх хүмүүс орж үйлчлүүлдэг болохоор би ордог юм. Би ажлын онцлогоор дуудлага гарах юм бол ирдэг байсан. Хэзээ ирсэн гэдгээ бол санахгүй байна гэжээ. / хх 105-107 /

 

Мөрдөн шалгалтын явцад шинжээч А.Азжаргал мэдүүлэхдээ: ...Мөр хүлээн авагч гадаргын онцлог, цаг, уур, орчны нөлөөлөл, механик үйлчлэлээр устах буюу орчин цэвэрлэхээс бусад тохиолдолд харилцан адилгүй хадгалагддаг. Жишээ нь: эхний гарын мөр үүсээд мөн үүссэн объектод дараагийн хүн гар хүрэхэд эхний мөр давхардаж арилдаг гэжээ. / хх 108-111 /

 

Шүүгдэгч С.Өыг 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 31-32 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх  / зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 100 айл дээр бүргэд хаалга, цоож суулгадаг ажил 20 жил хийж байна. Гэмт хэрэг гарах үед би хотод байгаагүй, Би хулгай хийгээгүй учир зүйл ангийг зөвшөөрөхгүй.

Би нэгж авахаар энэ ТҮЦ-ээр үйлчлүүлдэг байсан. Би 3 сараас 5 сар хүртэл Биокомбинатад ээж дээрээ очдог бөгөөд дуудлагаар долоо хоногт 1-2 удаа хотод ирдэг байсан. Би нэгж авахаар энэ ТҮЦ-ээр үйлчлүүлдэг байсан. 2011 онд  энэ ТҮЦ-ийг Баярбат гэж залуу түрээсэлдэг байхад би цоожных нь голыг сольж өгч байсан юм. Мөрдөн байцаагч надаас асуугаагүй учир би хэлээгүй. Хохиролд 202.000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүгдэгч С.Ө нь 2018 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Т.Золзаяагийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай Түргэн үйлчилгээний цэгийн хаалгыг хөшиж нэврэн орж Нокио маркийн хоёр ширхэг товчлууртай гар утас, бэлэн 60.000 төгрөг макспан шоколад томоос нь 5 ширхэг, жижгээс нь 2 ширхэг, битүү чанагч 1 ширхэг, бидний ундаа 1 ширхэг, сникерс томоос нь 5 ширхэг, жижгээс нь 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад нийт 201.470 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  Үүнд: ... Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 16-19 /, ...Өглөө ирэхэд манай түцний хаалга онгорхой хулгайч орсон байсан. Нокио маркийн хоёр гар утас, бэлэн мөнгө 60.000 орчим төгрөг, Том макспан школад таван ширхэг, жижгээс нь хоёр ширхэг битүү чанагч, бидний ундаа 1 ширхэг, том сникерс 5 ширхэг, жижгээс нь 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Т.Золзаяагийн мэдүүлэг / хх 27-28 /, ... Намайг 2006 онд 100 айлд ажиллаж эхлэхэд С.Ө байж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Баярмөнхийн мэдүүлэг / хх 39-40 /, .... Миний нөхөр хувиараа Жоби худалдааны төв дээр Бүргэд хаалганы цоож засаж сольдог ажил эрхэлдэг. Уг ажлыг сүүлийн 13 жилийн хугацаанд хийж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг / хх 43-44 /, ... Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “1” гэж дугаарласан гарын мөр MN000110004149 дугаараар нэг удаа бүртгэгдсэн С-н Өын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3917 дугаар дүгнэлт / хх 46-52 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан / хх 56-57 /,   ...Шинжилгээнд ирүүлсэн Сүхбаатар овогтой Өын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Санд 12.04.2018 СБД 11-р хороо СБД-ийн нэгдсэн эмнэлгийн баруун талд байрлах түцэнд хулгай гэсэн хэргийн утга бүхий “2018 /147-СБД /2/ дугаараар бүртгэгдсэн гарын мөр Сүхбаатар овогтой Өын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна. Гарын мөр хадгалах үйл явц мөр хүлээн авагч объектын гадаргын онцлог, цаг уур, орчны нөхцөлөөс хамаарах ба механик үйлчлэлээр мөр устах буюу арчиж, цэвэрлэхээс бусад тохиолдолд харилцан адилгүй хугацаагаар хадгалагдах боломжтой. Хүн эхийн хэвлийд бүрэлдэх явцад /4 сараас хойш/ гарын хээ үүсэж арьсны бүрэн ялзрал явагдах хүртэл хугацаанд гарын хээ дахин давтагдашгүй, харьцангуй тогтвортой байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 417 дугаар дүгнэлт / хх 95-96 /,  ...Уг ТҮЦ нь нэгж болон ундаа, тамхи зардаг 100-н айлын бүх хүмүүс орж үйлчлүүлдэг болохоор би ордог. Хэзээ ирсэн гэдгээ бол санахгүй байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн С.Өын мэдүүлэг / хх 105-107 /, ...Мөр хүлээн авагч гадаргын онцлог, цаг, уур, орчны нөлөөлөл, механик үйлчлэлээр устах буюу орчин цэвэрлэхээс бусад тохиолдолд харилцан адилгүй хадгалагддаг. Жишээ нь: эхний гарын мөр үүсээд мөн үүссэн объектод дараагийн хүн гар хүрэхэд эхний мөр давхардаж арилдаг. Ямар нэгэн зүйл тухайн мөрөнд хүрэхгүй байх юм бол 2-3 жил хүртэл хадгалагдах боломжтой гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Азжаргалын мэдүүлэг  / хх 108-111 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Өыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэлэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирлыг сайн дураар нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч С.Ө нь шүүх хуралдаанд хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, 2011 онд дээрх ТҮЦ-ийг Баярбат гэгч залуу түрээслэж байхдаа цоожны голыг солиулж байсан гэж мэдүүлснийг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

1. Дээрх хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дурьдсан / хх 16-17  / хаалганы бариулын зүүн талаас бэхжүүлсэн авсан  Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “1” гэж дугаарласан гарын мөр MN000110004149 дугаараар нэг удаа бүртгэгдсэн С-н Өын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3917 дугаар дүгнэлтээр / хх 46-52 / нотлогдсон. ...Шинжилгээнд ирүүлсэн Сүхбаатар овогтой Өын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Санд 12.04.2018 СБД 11-р хороо СБД-ийн нэгдсэн эмнэлгийн баруун талд байрлах түцэнд хулгай орсон гэсэн хэргийн утга бүхий “2018 /147-СБД /2/ дугаараар бүртгэгдсэн гарын мөр Сүхбаатар овогтой Өын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн болохыг тус тус тогтоосон байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө мэдүүлэхдээ: 2011 онд дээрх ТҮЦ-ийг түрээсэлж байсан Баярбат нь цоожны голыг солиулж байсан гэж мэдүүлсэн боловч энэ талаар өмнө нь мэдүүлж байгаагүй, мөрдөн байцаалтын шатанд “ Надад ТҮЦ-ний хаалганд хүрэх ямарч боломж байхгүй, Би хол байсан / хх 06 / гэж мэдүүлж байсан байна. Хэрвээ 2011 онд цоожны голыг сольсон гэж үзвэл  ... Ямар нэгэн зүйл тухайн мөрөнд хүрэхгүй байх юм бол 2-3 жил хүртэл хадгалагдах боломжтой гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Азжаргалын мэдүүлгээр  / хх 108-111 / тус тус үгүйсгэгдэж байна.

3. Мөн 3 сараас 5 сар хүртэл Биокомбинатад ээж дээрээ очдог. Энэ хугацаанд хотод ирээгүй гэж гэрч Ж.Лхамсүрэн / хх 34 /, гэрч Ж.Мэлс / хх 36 /, гэрч А.Жаргалсайхан / хх 38 /, гэрч Д.Баярмөнх / хх 40 /, гэрч П.Эрдэнэчимэг нар мэдүүлсэн боловч мэдүүлгийн эх сургалжаа зааж чадаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Болормаагаас “С.Ө нь хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хуулинд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү. Хохирлоо төлж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэл болно “ гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх  “ зохицуулалт бөгөөд шүүгдэгч С.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Иймд шүүгдэгч С.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, түүний гэм буруут үйлдлийн улмаас 201.470 төгрөг учирсан, түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Ө нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                                                            

1. Шүүгдэгч Боржигон овогт С-н Өыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С-н Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Өын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ө нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5. С.Өыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ