Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 181/шш2016/00438

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 03 өдөр       Дугаар 181/ШШ2016/00438         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч:Д.Т ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Н нд холбогдох

            Н ны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/88 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 130 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч В.А, нэхэмжлэгч Д.Т , нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 6350 дугаар захирамжаар Д.Т өөс 4 151 475 төгрөг гаргуулан Н.Үүрийнтуяад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т битүүмжилсэн эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан авах хугацааг шийдвэр гүйцэтгэгч тогтооно. Мөн хуулийн 36.5-д тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилж барьцаалсан эд хөрөнгийг хураан авна гэж заасныг зөрчиж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо хилчин 2 дугаар гудамж 10 тоот 414м.кв 18******* нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Д.Т ийн өмчлөлийн газрыг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10 цагт анхны дуудлага худалдаанд оруулах тухай Н ны мэдэгдлийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гэтэл Н 14 хоногт хариу өгөхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Одоо надад нэг сарын хугацаа хэрэгтэй байна. Би төлбөрөө 1 сарын дотор төлчихнө.

            Иймд Н ны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/88 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Н ны  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Алтанзул  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 6350 дугаар захирамжаар Д.Т өөс 4 151 475 төгрөг гаргуулан Н.Үүрийнтуяад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16270308 дугаар тогтоолоор үүсгэн төлбөр төлөгч В.Түвшинтөгсөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хугацаатай мэдэгдлийг 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч мэдэгдлийг биелүүлээгүй, төлбөрийг барагдуулаагүй.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Д.Т ийн өмчлөлд бүртгэлтэй Г-220****** дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо хилчин 2 дугаар гудамж 10 тоот 414м.кв 18******* нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 170/08 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн хадгалалтыг өөрт нь хариуцуулан төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дотор барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч биелүүлээгүй тул 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 170/05 дугаар хураах тогтоолоор барьцааны эд хөрөнгийг хураан хадгалалтыг мөн өөрт нь хариуцуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч нар 20 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлсэн.

Дээрх үнэлгээг төлбөр төлөгч Д.Т өд 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3/6332 дугаар албан бичгээр мэдэгдэж, талуудын харилцан тохиролцож тогтоосон 20 000 000 төгрөгийн 70 хувь буюу 14 000 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг  тогтоон 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт дуудлага худалдаанд оруулаад санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 20 000 000 төгрөгийн 50 хувь болох 10 000 000 төгрөгөөр 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хоёр дахь дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан эд хөрөнгийг хураах ажиллагаа хийхгүйгээр албадан дуудлага худалдаанд оруулсан, хугацаа өгөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36.4., 36.5 дах заалтыг зөрчсөн гэсэн гомдол нь огт үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж төлбөр авагч талын эрх ашгийг хохироож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Д.Т нь Н нд холбогдуулан Н ны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/88 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдврийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 6350 дугаар захирамжаар Д.Т нь 4 100 000 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Н нь 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 16270308 дугаар тогтоолоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 6350 дугаар захирамж, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 391 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 26-28-р тал/

Хариуцагч Н наас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 170/01 тоот, 02 дугаар сарын 02-ны өдрийн 170/09 тоот, 02 дугаар сарын 05-ны 170/06 тоот, 02 дугаар сарын 22-ны 170/10 тоот, 3 дугаар сарын 07-ны 170/08 тоот мэдэгдлээр “... шүүхийн 6350 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэхийг, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3/6332 тоот , 4 дүгээр сарын 01-ны 2/12200 мэдэгдлээр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тус тус тогтоон дуудлага худалдаанд оруулахыг төлбөр төлөгч Д.Т т тус тус мэдэгдсэн байх бөгөөд Д.Т нь шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан болох нь хэргийн оролцогчийн тайлбар, хавтаст хэргийн 9,12, 22, 29, 31, 35, 39, 40, 44, 50, 52 -р талд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 6350 дугаар захирамжаар Д.Т өөс 4 151 475 төгрөг гаргуулан Н.Үүрийнтуяад олгохоор шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанаас явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.5., 34.1.6., 36 дугаар  зүйлийн 36.1., 36.4., 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.3., 43 дугаар зүйлийн 43.3., 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шаардлагатай нийцжээ. /х.х-ийн 5, 7-13, 22, 26, 28-44, 47-52-р тал/

Нэхэмжлэгч Д.Түвшигтөгс нь Н ны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/88 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хоёр дах дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй байна.

 

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 6350 дугаар захирамжаар Д.Т өөс 4 151 475 төгрөг гаргуулан Н.Үүрийнтуяад олгохоор шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад  төлбөр төлөгч Д.Т болон  бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Т ийн гомдлын шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй  гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                                                                                                     ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт зааснаар Н нд холбогдох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 6350 дугаар захирамжийн дагуу явагдсан “2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/88 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Д.Т ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15703 дугаар шүүгчийн захирамж хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                                Ч.ИЧИНХОРЛОО