Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 56

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Х, улсын яллагч Ч.Б, хохирогч Д.О, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Ю.Б, Н.Г, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Баас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт С.Н,  Э.О нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 09448 0807 дугаартай хэргийг 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

1. Монгол Улсын иргэн, С.Н,

2. Монгол Улсын иргэн, Э.О,

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Яллагдагч С.Н нь Э.Отэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 2 хэсэг 18-978 тоот хашаанд байрлах хохирогч Д.Огийн эд хөрөнгөө хураасан агуулах буюу амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч БНХАУ-д үйлдвэрлэсэн “Кейнэн” маркийн 22в-ын цахилгаан үүсгэгч мотор хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            яллагдагч Э.Онь С.Нтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 2 хэсэг 18-978 тоот хашаанд байрлах хохирогч Д.Огийн эд хөрөнгөө хураасан агуулах буюу амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч БНХАУ-д үйлдвэрлэсэн “Кейнэн” маркийн 22в-ын цахилгаан үүсгэгч мотор хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн ганцаараа 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 16-933 тоот хашаанд байрлах хохирогч С.Саранчимэгийн зуны модон байшингийн вакум цонхыг хөшиж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хана цоолдог дрилл хулгайлж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: “....” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: “....” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлэхдээ: “....” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3, 43/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-7, 44-48/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.Огээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-10, 56-57/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.Саранчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-53/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 54-55/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Цээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-12/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 19, 64/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.Мөнхөөгөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 69-70/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Наас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-н 24-27/, мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр Э.Огээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-н 28-29/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Огээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-н 32-35, 76-77/, яллагдагч С.Нын ялын тооцооны тодорхойлолт /хх-н 84/, С.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 92/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 93-107/, Э.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 108/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 109-119/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Баас яллагдагч С.Н нь Э.Отэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 2 хэсэг 18-978 тоот хашаанд байрлах хохирогч Д.Огийн эд хөрөнгөө хураасан агуулах буюу амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч БНХАУ-д үйлдвэрлэсэн “Кейнэн” маркийн 22в-ын цахилгаан үүсгэгч мотор хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            яллагдагч Э.Онь С.Нтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 2 хэсэг 18-978 тоот хашаанд байрлах хохирогч Д.Огийн эд хөрөнгөө хураасан агуулах буюу амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч БНХАУ-д үйлдвэрлэсэн “Кейнэн” маркийн 22в-ын цахилгаан үүсгэгч мотор хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн ганцаараа 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 16-933 тоот хашаанд байрлах хохирогч С.Саранчимэгийн зуны модон байшингийн вакум цонхыг хөшиж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хана цоолдог дрилл хулгайлж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

            Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Э.Ог шүүгдэгч С.Нтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө хохирогч Д.Огийн эд хөрөнгөө хураасан агуулах буюу амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч БНХАУ-д үйлдвэрлэсэн “Кейнэн” маркийн 22в-ын цахилгаан үүсгэгч мотор хулгайлж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан ”гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

            Өөрөөр хэлбэл 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө хохирогч Д.Огийн эд хөрөнгө хураасан агуулах буюу амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч БНХАУ-д үйлдвэрлэсэн “Кейнэн” маркийн 22в-ын цахилгаан үүсгэгч мотор хулгайлж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт үйлдэлд шүүгдэгч Э.Онь шүүгдэгч С.Нтай бүлэглэж үйлдээгүй, шүүгдэгч С.Н ганцаараа дээрхи хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Огийн өгсөн: "......" гэх мэдүүлэг /хх-н 9-10, 56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Нын өгсөн: "......" гэх мэдүүлэг /хх-н 26/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Огийн мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: “....” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Омэдүүлэхдээ “...” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

          Шүүхээс шүүгдэгч С.Ныг 2018 оны 11 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө иргэн Д.Огийн эд хөрөнгөө хураасан агуулах буюу амбаараас БНХАУ-д үйлдвэрлэсэн “Кейнэн” маркийн 22 вольтын цахилгаан үүсгэгч мотор хулгайлж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Огийн өгсөн: "......" гэх мэдүүлэг /хх-н 9-10, 56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Нын өгсөн: "......" гэх мэдүүлэг /хх-н 26/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7 хуудас/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн нохойн төлөөлөгч, дэд ахлагч Н.Хаш-Эрдэнийн үүрэг гүйцэтгэх хугацаанд бичсэн илтгэх хуудас /хх-н 13/, хөрөнгийн Үнэлгээний "Тод Үнэлгээ" ХХК-ийн хулгайд алдагдсан эд зүйлд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 19/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Нын “...Отгонхүү гадаа зогсож байсан. Би хулгай хийх гэж байгаагаа хэлээгүй. Би мөнгө авахаар орсоныг бол мэдэж байсан. Би өөрөө л мэдэж байгаа байх гэж бодсон.” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Огийн “... би хулгай хийнэ гэдгийг мэдээгүй. Отгонсүрэн эгчийн гэрт нь орж мөнгө асуухаар орсон. Тэгээд л гарч ирэхдээ цаасан хайрцагтай юм аваад гарч ирээд л явсан.” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзэв.

          Мөн шүүхээс шүүгдэгч Э.Ог ганцаараа 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч С.Саранчимэгийн зуны модон байшингийн вакум цонхыг хөшиж, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дрилл хулгайлж, түүнд 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Саранчимэгийн өгсөн: "......" гэх мэдүүлэг /хх-н 51-52/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Огийн өгсөн: "....." гэх мэдүүлэг /хх-н 58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч С.Нямдаваагийн өгсөн: "......" гэх мэдүүлэг /хх-н 60-61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Огийн өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 76/,

Хэргийн газар үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 45-47/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 53/, хөрөнгийн Үнэлгээний "Тод Үнэлгээ" ХХК-ийн хулгайд алдагдсан эд зүйлд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 63/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч С.Н, Э.Онарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, мөн шүүгдэгч Э.Огийн ганцаараа үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн тус тус зүйлчилж ирүүлсэнийг шүүхээс шүүгдэгч Э.Ог С.Нтай бүлэглэсэн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Э.Огийн ганцаараа үйлдсэн гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч С.Н, Э.О нар нь хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч С.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн нийт 257 хоног, шүүгдэгч Э.О нар нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн нийт 258 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

             Шүүхээс шүүгдэгч Э.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэв.

Харин шүүгдэгч С.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирлыг төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 0231 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялын эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоногийн хорох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн шийдвэрлэв.