Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 74

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч А.Ариунаа, хохирогч Э.Мөнх-Оюу, шүүгдэгч Ж.В, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт Ж.В холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05268 2412 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Ж.В, 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Яллагдагч Ж.В нь үргэлжилсэн үйлдлээр 09-44 УБК улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 48б байрны подволийн 7 тоотод байрлах иргэн Э.Мн эзэмшлийн орон байранд нэвтэрч 49 инчийн самсунг брэндийн зурагтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 779.940 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн 09-44 УБК улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 47 дугаар байрны подволийн 1 тоотод байрлах иргэн Б.Д эзэмшлийн орон байранд нэвтэрч 32 инчийн панасоник брэндийн зурагт, 4 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 672.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.В мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.М мэдүүлэхдээ: “.....” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4, 57/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 5-9, 58-62/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дондовоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-13/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-18/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 20-21, 71-72/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ж.Ваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-48, 111-112, 123-124/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мөнх-Оюугаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 64-66/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 76/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 94-105/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Ж.В нь үргэлжилсэн үйлдлээр 09-44 УБК улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 48б байрны подволийн 7 тоотод байрлах иргэн Э.Мөнх-Оюугийн эзэмшлийн орон байранд нэвтэрч 49 инчийн самсунг брэндийн зурагтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 779.940 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн 09-44 УБК улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 47 дугаар байрны подволийн 1 тоотод байрлах иргэн Б.Дондовын эзэмшлийн орон байранд нэвтэрч 32 инчийн панасоник брэндийн зурагт, 4 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 672.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

            Шүүхээс шүүгдэгч Ж.В нь үргэлжилсэн үйлдлээр 09-44 УБК улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж иргэн Э.Мөнх-Оюугийн эзэмшлийн орон байранд нэвтэрч 49 инчийн самсунг брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 779.940 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.Дондовын эзэмшлийн орон байранд нэвтэрч 32 инчийн панасоник брэндийн зурагт, 4 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 672.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дондовын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагийн үед гэрээс гарч явсан бөгөөд эргэж 13 цагийн үед ирэхэд гадна бүргэд хаалга онгорхой байсан бөгөөд цааш ороход хаалганы цоож эвдэрсэн байсан учраас цагдаад дуудлага өгсөн. Цагаан шургуулан дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга ба 32 инчийн хар өнгийн зурагт 600.000 төгрөгөөр Баялаг ундраагаас авч байсан. Би хулгайд алдсан 32 инчийн фанасоник, 4 ширхэг мөнгөн аягаа хүлээж авсан. Одоо надад ямар нэг гомдол санал байхгүй.  Би гомдлоо барагдуулсан, ажил ихтэй байгаа цэцэрлэгт ажилдаг учир шүүх хуралд оролцох боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мөнх-Оюугийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн үед гэрээсээ гарсан. Орой 20 цаг өнгөрч байх үед гэртээ ирээд түлхүүрээрээ цоожоо нээсэн ба гэртээ орж ирэхэд эд зүйлс байрандаа харин самсунг брэндийн 49 инчийн зурагт удирдлаганы хамтаар байхгүй байсан. Алдагдсан зурагтыг 2017 оны 09 дүгээр сард сайн компьютерээс 1.900.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би хохирлоо бүрэн барагдуулж өөрийн зурагтыг хүлээж авсан байгаа. Манай зурагт бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай байгаа. Би гомдолтой шүүх хуралд оролцоно. Тийм баримт байхгүй гэхдээ би 48 инчийн зурагт тэврээд автобусаар явна гэж байхгүй таксигаар явсан мөн ажлаасаа цагдаагийн байгууллага руу такси барьж ирсэн гээд нийт 30.000 төгрөг болж байгаа тэрийгээ нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-н 71-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батбаярын өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 09-44 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг түрээслүүлнэ гэж үнэгүй.мн дээр 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зар тавьсан байсан. Тэгээд тухайн өдөр Володъя гэх залуу залгаад миний машиныг 1 өдрөөр түрээслэхээр болж бид 2 Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр шархадны эцэс дээр уулзаад тэндээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 16 дугаар хороололд байх түц машинаас иргэний үнэмлэхийн хуулбарыг аваад нэг өдрийн мөнгөний урьдчилгаа гэж 45.000 төгрөг өгсөн. 09 дүгээр сарын 08-ны өдөр машинаа найз Нэмэхжаргалаар авахуулсан. Би өөрөө тухайн үед Хөх хот руу явсан байсан. Би 09-44 УБК тээврийн хэрэгслийг 2016 онд Да-хүрээ захаас 9.700.000 төгрөгөөр авч байсан. Миний өөрийн эзэмшлийн машин, ямар ч банк бус дээр байхгүй. Би одоо машинаа унаж байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.Вийн өгсөн: “...Би автёркаар нь хаалгыг онгойлгож ороод мөнгө болох эд зүйл хайгаад 32 инчийн фанасоник зурагт болон түүний доор байсан 4 ширхэг мөнгөн аяыг аваад гараад Дарь эхийн шинэ эцсийн тойргийн хойно байх Нандин ломбарданд тавьсан. Тэгээд цагдаад баригдаад уг ломбарданд тавьсан эд зүйлийг мөнгийг төлөөд хохирогчид буцааж өгсөн. 08 дугаар сарын 20-ны өдөр машинтай таксинд явж байгаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 486 байрны подвольд хүн буулгаад эд зүйлийг нь оруулж өгсөн. Тэгээд 00 орох гээд нэг хаалганд цоож зүүгээд орхисон байсан цоожлоогүй онгорхой байхаар нь ортол айл байсан. Тэгэхээр нь би том 49 инчийн Самсунг маркийн хар өнгийн зурагт байхаар нь энийг ломбард тавиад машины эзэнд мөнгийг нь өгчихөж болох юм байна гээд авч гараад Сүхбаатар дүүргийн Далай хүү гэх төвийн ломбарданд 600.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд цагдаад баригдаад уг зурагтыг ломбарданд мөнгийг нь төлж аваад эзэнд нь өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 48, 112/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.В Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.   

Шүүгдэгч нь хохирогч Б.Дондовт учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Э.Мөнх-Оюуд учруулсан хохирол болох 30.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, мөн эд зүйлийг нь буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн нийт 8 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

          Шүүхээс шүүгдэгч Ж.В ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.