Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 101/2016/03251/И |
Дугаар | 181/шш2016/00059 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 181/шш2016/00059
2016 оны 06 сарын 14 өдөр Дугаар 181/ШШ2016/00059 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Б гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н нд холбогдох
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/59 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чингэлтэй дүүргийн 121 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С, нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр Н.Б гаас 129 300 450 төгрөг гаргуулж М.С д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220********* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3-р хороо 2 дугаар 40 мянгатын 18 дугаар байрны 03 тоотод байрлах 132,8 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч Н.Б надаас болон төлбөр авагч М.С нараас үнийн санал авахад бид харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Итгэлт Эстимэйт ХХК-ийг томилон үнэлүүлсэн. Шинжээч 273 900 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Н.Б д мэдэгдсэн. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 10 –ны өдрийн мэдэгдэх хуудсаар дээх байрыг 191 730 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн. Шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч би зөвшөөрөөгүй тул дахин шинжээч томилж үнэлүүлэх хүсэлтийг гаргасан боловч хүлээн аваагүй. Маш багаар үнэлсэн үнийнхээ 70 хувь болох 191 730 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Н ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр Н.Б гаас 129 300 450 төгрөг гаргуулж М.С д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15302657 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.
Төлбөр төлөгч Н.Б гийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-220********* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3-р хороо 2 дугаар 40 мянгатын 18 дугаар байрны 03 тоотод байрлах 132,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 121/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны 121/01 дугаартай тогтоолоор хураан авсан.Төлбөр төлөгч Н.Б гаас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үнийн санал авахад 464 800 000 төгрөгийн үнийн санал өгсөн. Төлбөр авагч М.С энэ үнийг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний Итгэлт Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч уг орон сууцыг 273 900 000 төгрөгөөр үнэлсэн.Энэ үнэлгээг 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3/6528 дугаартай мэдэгдлээр Н.Б д мэдэгдсэн. Орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувиар тооцон 191 700 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаа явуулахад хэн ч оролцоогүй тул хоёр дахь дуудлага худалдааг 273 900 000 төгрөгийн 50 хувиар тооцон 136 950 000 төгрөгөөр 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ байрны гэрчилгээ нь миний нэр дээр гарчихсан гэрчилгээтэй байр юмаа. Н.Б түүний нөхөр Мөнхбат нар нь надад өгөх ёстой мөнгөө өгөх хэрэгтэй. Н.Б нь 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдолтой гэж нэхэмжлэл гаргасан. Тэд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хөлслөн шүүх хуралд оруулан өөрсдийн санасан шийдвэрийг гаргуулахын тулд шүүхийн ажиллагааг удаашруулж хүндрүүлж янз бүрийн зальт аргыг хэрэглэж байна. Би шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгчтэй яг ижил саналтай байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Н.Б нь Н нд холбогдуулан Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/59 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаартай шийдвэр, 2015 оны 8 дугаар сарын 24-ны 1130 дугаартай магадлал, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 899 дугаартай тогтоолоор зээлийн гэрээний үүрэгт Н.Б гаас 128 500 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 875500 төгрөгийн хамт гаргуулан М.С д олгохоор шийдвэрлэжээ.
Н нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15302657 дугаар тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаартай шийдвэр, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4340 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./хх-ийг 19, 20-37-р тал/
Тус алба нь барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 3-р хороо 2 дугаар 40 мянгатын 18 дугаар байрны 03 тоотод байрлах 132,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 121/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 121/01 тоот тогтоолоор хурааж дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулжээ. /хх-ийн 42,44-р тал/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан “Н дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно” гэсэн шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчөөс үнийн санал авахад Н.Б нь 5 өрөө байраа 464 800 000 төгрөгний үнэтэй гэжээ./ХХ-ийн 46-р тал/
Төлбөр авагч М.С нь төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөхгүй байх тул шинжээч томилж бодит үнэлгээ тогтоож өгөхийг хүссэний дагуу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Итгэлт Эстимейт ХХК-ийг НШГА шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн байна./ХХ-ийн 48-55,71-р тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуудийн 31,37 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээчний “Хөрөнгө үнэлгээний тайлан”-г 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгч Н.Б д танилцуулж үнэлгээний мэдэгдлийг гардуулан өгч тэмдэглэл үйлджээ./ХХ-ийн 57,58-р тал/
Төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэрт заасан төлбөрөө яаралтай төлөхийг шаардаж 2015 оны 12 дугаар сарын 02, 2016 оны 01 дүгээр сарын 05, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тэмдэглэл үйлдсэн байна./ХХ-ийн 32,41,43-р тал/
Улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 3-р хороо 2 дугаар 40 мянгатын 18 дугаар байрны 03 тоотод байрлах 132,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ болох 273 900 000 төгрөгийн 70 хувь буюу 191 730 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон дуудлага худалдаа 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт болох тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гардуулан өгчээ./ХХ-ийн 59-р тал/
Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 273 900 000 төгрөгийн 5 хувь буюу 136 950 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон дуудлага худалдаа 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10.00 цагт болох тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гардуулан өгчээ./ХХ-ийн 60-р тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгчид тус тус хүргүүлэн дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2016 оны 3 дугаар сарын 04-ны , 4 дүгээр сарын 01-ний өдрүүдийн “Өнөөдөр” сонинд энэ тухай тус тус нийтэлсэн байна. /ХХ-ийн 40,45,58,59,60,69,70,75,76-р тал/
Хэрэгт цугларсан баримтууд болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлүүд, анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаас харахад:
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1., 19 дүгээр зүйлийн 19.2., 20 дугаар зүйлийн 20.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.3., 34.1.6., 36 дугаар зүйлийн 36.1., 37 дугаар зүйлийн 37.1, 43 дугаар зүйлийн 43.3., 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шаардлагатай нийцэж байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.
Хөрөнгийн үнэлгээний Итгэлт Эстимейт ХХК-ний 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээг, төлбөр төлөгчид 2 дугаар сарын 22-ны өдөр танилцуулан гардуулж өгсөн байх бөгөөд төлбөр төлөгч нь үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны талаарх гомдлоо 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргажээ.
Энэ гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэж 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгчид хариу өгч улмаар 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасанаар ... эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2016 оны 02 дугаар сарын 25-нд шүүхэд гомдол гаргаж болохоор байхад хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлж 19 хоногийн дараа гаргасан байна.
Нэхэмжлэгч Н.Б нь “... барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж үнэгүйдүүлж байгаа...” гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Иймд Н нд холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/59 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай Н.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар Н д холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/59 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай Н.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15714 дүгээр захирамж хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО